Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/01093

 

  

                                  ****- **** **** **** ****

                       **** ****ны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Дорноговь аймгийн ****- **** сум дахь сум дундын шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 137/ШШ2020/00323 дугаар шийдвэр, 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 202/МА2020/00034 дүгээр магадлалтай, 

****- **** **** **** **** **** ****ны нэхэмжлэлтэй,

****, **** нарт холбогдох 

Гэм хорын хохирол 2,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзаяагийн гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сардана, Б.Ономаа, хариуцагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ****- **** **** **** **** **** **** нь ****, **** нарт холбогдуулан гэм хорын хохирол 2,100,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. 

2. Дорноговь аймгийн ****- **** сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 137/ШШ2020/00323 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч ****, **** нараас 917,840 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****- **** **** **** **** **** ****нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,182,160 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч ****, **** нараас улсын тэмдэгтийн хураамжид 26,578 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар шинжээчийн зардлаас үлдсэн 50,000 төгрөгийн 50 хувь болох 25,000 төгрөгийг нэхэмжлэгч ****- **** **** **** **** **** ****наас, үлдэх 25,000 төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулж “Итгэл Эстимэйт” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. 

3. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 202/МА2020/00034 дүгээр магадлалаар Дорноговь аймгийн ****- **** сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 137/ШШ2020/00323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзаяагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэгч удаа дараа хүсэлт гаргахад хүсэлтийг харгалзан үзэлгүй нэг талыг баримталсан төрийн байгууллагын хохирлыг барагдуулах боломжгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. ****, **** нар нь 2019.11.18-ны өдөр Чөлөөт **** нутаг дэвсгэр, автозам дээр Монгол Улсын **** хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтуудыг ноцтой зөрчиж, зам тээврийн осол гаргаж хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнээс хойших хугацаанд Чөлөөт бүс, ****- **** боомтын автозамын аюулгүй байдал хангагдахгүй, үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй, замын хөдөлгөөнд саад учруулсаар байна. Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах талаар гаргасан хариуцагч талын хөрөнгийг битүүмжилж өгөх тухай хүсэлт гаргасаар байтал хүсэлтийг харгалзаж үзээгүй ба шүүхийн шийдвэрт энэ талаар огт дурдаагүй. Уг гэрлийн шон нь ****- **** **** **** **** **** ****нд 2019.10.02-ны өдөр буюу осол гаргахаас 1 сар гаруй хугацааны өмнө хүлээн авсан шинэ эд хөрөнгө бөгөөд Барилга хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр тогтоосон үнийн дүнг анх нэхэмжилсэн. Дараагийн удаа анхны үнийн дүнг бууруулан зах зээлийн бодит үнийг судлан 2,365,392.96 төгрөг болгон нэхэмжилсээр байтал үнэлгээг ахин хийлгэх гэсэн хариуцагчийн хүсэлтийг ханган тус шүүхийн шийдвэрээр Улаанбаатар хотод байршилтай үнэлгээний компаниар хийлгүүлсэн гэрлийн шонгийн хохирлын үнэлгээг 917,840 төгрөгөөр тогтоосон нь зах зээлийн бодит үнэд нийцэхгүй, хохирлыг барагдуулан тухайн шонг босгох боломжгүй зардал байх ба энэ шүүхийн тогтоосон дүн болон бодит хохирлын хэмжээ хоёрын зөрүүг хэрхэн шийдвэрлэх, хэн төлөх нь тодорхойгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ба төрийн байгууллагын хохирлыг бүрэн барагдуулан Чөлөөт бүс, ****- **** боомтын автозамын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангаж 2,365,392.96 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх хариуцагч ****, **** нараас 917,840 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****- **** **** **** **** **** ****нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,182,160 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

7. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал: 

8. Нэхэмжлэгч ****- **** **** **** **** **** **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... ****- **** **** **** нутаг дэвсгэр дээр 2019.11.18-ны өдөр **** гэгч нь Истана маркийн 15-55 ДГС улсын дугаартай автомашинаар зам тээврийн осол гаргасны улмаас **** **** автозамын гэрэлтүүлгийн шон, шонгийн бетон суурь эвдрэн ашиглах боломжгүй болсон. ...нэг ширхэг гэрлэн шонг засварлаж суурилуулахад ****- **** нийтийн аж ахуйн үйлчилгээ ОНӨХХК-ийн ирүүлсэн үнийн санал, хэрэг гарсан өдрийн Монголбанкны ам.долларын ханшийг үндэслэн  1,665,392.96 төгрөг, **** хөлс 700,000 төгрөг, нийт 2,365,392.96 төгрөг болж байгаа бөгөөд өмнө нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна. ...Манайд уг гэрлийн шон нь 1,400,000 төгрөгөөр үнэлэгдэн бүртгэгдсэн. Мөн тус орон нутгийн хот тохижуулах компани хийх **** хөлс, техникийн хөлсийг тооцон гаргасан байдаг. Хийх хөлс нь 700,000 төгрөг болно гэсэн. Иймд хариуцагч нараас нийт 2,100,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа багасган тодорхойлжээ.

9. Хариуцагч **** “...2019.11.18-ны өдөр аваар осолд орсон. Аваарт орохдоо шонгийн мод мөргөсөн нь үнэн. Миний бие аваарт орсноос хойш өдийг хүртэл эдгэц удаантай, хөдөлмөр эрхлэх чадваргүй байна. Би өөрийн гэсэн гэр оронгүй, айлын гэрт амьдардаг нэн ядуу байдаг. Тиймээс би энэ хямралын үед ажил хийх чадваргүй тул энэ шонгийн модны мөнгөн торгуулийг төлж чадахгүй.” гэж, 

Хариуцагч **** “... ****д би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодуулан явж байгаад ийм осол болсон учир би тээврийн хэрэгслийн эзэн гэдгээр хэрэгт татагдсан. ...Сүүлд ирсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байх ба “Итгэл Эстимэйт” ХХК нь гэрлийн шон болон **** хөлс нийлээд 917,840 төгрөгөөр үнэлсэн, ...Нэхэмжлэгч тал элэгдэл хорогдол хасахгүйгээр дансанд байгаа үнийн дүнгээр хохирлыг барагдуулна гэж байгааг зөвшөөрөхгүй” гэж тус тус мэтгэлцсэн байна. 

10. Зохигчийн хооронд гэм хорын хохирлын хэмжээ маргааны зүйл болжээ. 

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэх/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба, мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө. 

11.1. Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах, хэрэв боломжгүй бол мөнгөөр нөхөн төлүүлэх зарчмыг баримталдаг. 

Хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх тохиолдолд учруулсан гэм хорын улмаас гаргасан зардлын хэмжээ тогтоогдсон байхыг шаардана.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол нь хариуцагч ****, **** нарын учруулсан гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэх, шалтгаант холбоотой бол үүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээ хэд болох нь тус тус тогтоогдсон байх учиртай.  

11.2. Гэм хорын хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг бөгөөд хуулийн гол урьдчилсан нөхцөл болох гэм хор учруулсан тохиолдолд зохигчийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэж, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан үүрэг үүсэх үндэслэлд хамаарна.

11.3. Нэхэмжлэгч ****- **** **** **** **** **** ****хариуцагч ****, **** нарт холбогдуулж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

Харин хариуцагч ****, **** нар эд хөрөнгөд учирсан гэм хорын хэмжээний талаар маргах эрхтэй. 

12. **** нь ****гийн өмчлөлийн Истана маркийн 15-55 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын **** хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөн улмаас Дорноговь аймгийн ****- **** сумын нутаг дэвсгэрт байрлах ****- **** **** **** захирагчийн **** ****ны автозамын зорчих хэсгийн дунд байдаг тусгаарлах зурвасын хашлага даваад гэрлийн шон мөргөж гэрлийн шон, түүний суурийг болон бусад гэрэлтүүлгийн хэрэгслийг гэмтээж гэр хор учруулсан болох нь тогтоогдсон байна. Энэ талаар зохигч маргаагүй болно. 

13. Цагдаагийн байгууллагаас 2019.12.05-ны өдрийн Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар ****г 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй хэдий ч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь хариуцагч нарын гэм буруу, гэм хорыг нотолно. 

Шүүхээс хариуцагч ****, **** нарыг ****- **** **** **** захирагчийн **** ****ны эд хөрөнгөд гэм хор учруулсан гэм буруутай гэсэн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн тул хууль зөрчөөгүй байна. 

14. Анхан болон давж заалдах шатны шүүх “Итгэл Эстимэйт” ХХК-ийн 2020.08.28-ны өдрийн хохирол үнэлгээний тайланг үнэлж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 917,840 төгрөг гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

15. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хариуцагч нарын үүргийг тодорхойлж, хариуцагч ****, **** нараас 917,840 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****- **** **** **** **** **** ****нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,182,160 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. 

16. Дорноговь аймгийн ****- **** сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 137/ШЗ2020/00735 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах хүсэлтийг хангахаас татгалзсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзаяагийн “...Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах талаар гаргасан хариуцагч талын хөрөнгийг битүүмжилж өгөх тухай хүсэлт гаргасаар байтал хүсэлтийг харгалзаж үзээгүй ба шүүхийн шийдвэрт энэ талаар огт дурдаагүй...” гэсэн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй. 

17. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзаяагийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах утга агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлыг энэ тогтоолын 12-16 дугаарт дурдсан үндэслэлээр хангах боломжгүй байна. 

18. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Дорноговь аймгийн ****- **** сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 137/ШШ2020/00323 дугаар шийдвэрДорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 202/МА2020/00034 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзаяагийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ 

                           ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ 

                                                                                                 Б.МӨНХТУЯА

                                                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ