| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2024/0008/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/07 |
| Огноо | 2024-01-11 |
| Зүйл хэсэг | 17.7.1., 27.10.4.2., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/07
2024 оны 01 сарын 11-ний өдөр Дугаар 2024/ШЦТ/07 Даланзадгад сум
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-******* даргалж,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа,
Улсын яллагч Б.Болор-*******,
Шүүгдэгч Э.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.*******, З.*******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Наранцацрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын раас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын *******ад холбогдох ............. дугаартай хоёр хавтаст хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
.........................
Яллах дүгнэлтэнд бичигдснээр:
Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Даланзадгад сумаас Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай авто замд 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шөнийн 01 цагийн орчим “ ресурс” ХХК-ийн эзэмшлийн Toyoto land cruiser -70 маркийн 4... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 1.3 дахь заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас М.*******ийн эзэмшлийн улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн хар өнгийн Наоjuе маркийн мотоцикль жолоодож явсан Ч.*******, түүний ард зорчиж явсан Д.*******-******* нарын 2 хүний амь нас хохироосон, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын эсрэг,
-согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Даланзадгад сумаас Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай авто замд 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шөнө “ ресурс” ХХК-ийн эзэмшлийн Toyoto land cruiser -70 маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр кемп дээр байж байхад Ханхонгор сумын хойд уулзвар дээр Туяа гэх эмэгтэй бензингүй болчихлоо гэхээр нь гарсан. Замаараа дэлгүүр ороод чихэр, пиво аваад бензин аваачиж өгсөн. Пивоо хувааж уучхаад буцаад явж байхад өмнөөс машин ирэхээр нь гэрлээ шилжүүлсэн ба гэнэт машин мөргөсөн дуу гарсан. Тэгээд харахад ийм зүйл болсон байсан гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2 хүүгийн минь амь насыг хохироосон хүнд гомдолтой байна. Мөнгө нэхлээ гээд миний 2 хүүхэд босож ирэхгүй. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэхэмжлэх зүйл байхгүй. Их гомдолтой байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал, дүгнэлтэдээ: Яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар бидэнд мэтгэлцэх зүйл байхгүй. Э.******* нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад тухайн үед болсон асуудлаа шударгаар хүлээн мэдүүлж, гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа гэдгээ тайлбарлаж хэлсэн учраас хэргийн зүйлчлэлийн талаар мэтгэлцэх зүйлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийн хувьд тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрх бүхий этгээд байсан гэдгээ тайлбарлаж хэлдэг. Байгууллагаасаа авч гарахдаа бүх хүмүүс унтсан байсан учраас зөвшөөрөл авалгүйгээр гарсан гэдгээ тайлбарлаж, болсон үйл явдлаа шударгаар хүлээн мэдүүлж байгаа учраас хэргийн зүйлчлэл дээр мэтгэлцэх зүйл байхгүй гэсэн саналыг хэлье. Энэ хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсон. Оршуулгын зардалд зарцуулагдсан бүх хохирол төлбөрийг Э.******* төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т нийтдээ 8.353.000 төгрөгийг төлсөн, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д нийтдээ 10.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна. Мөн тухайн үед талийгаач *******гийн унаж явсан мотоциклын төлбөр нь үнэлгээгээр 2.284.000 төгрөгийн хохирол учирсан гэж гарсан. Энэ хохирол төлбөрийг хавтаст хэргийн 65-74 дүгээр хуудсанд өгөгдсөн иргэний нэхэмжлэгч *******ийн мэдүүлгээр хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй гэдгээр бүрэн төлж барагдуулсан гэдэг нь тогтоогдож байна. Мөн иргэний хариуцагч буюу иргэний нэхэмжлэгч ын зүгээс "Метал ресурс" ХК-ийн машин "Toyota Land Cruiser 70" маркийн автомашинд үнэлгээгээр 8.500.000 төгрөгийн хохирол төлбөр учирсан байсныг засаж янзлаад хохиролгүй болгож өгсөн гэсэн талаараа хавтаст хэргийн 75-79 дүгээр талд иргэний нэхэмжлэгч, хариуцагч мэдүүлсэн байгаа. Ийм учраас энэ ослын улмаас үүдэлтэй эдийн засгийн болон эд хөрөнгийн хохирлуудыг, мөн талийгаачийг оршуулахтай холбоотой гарсан бүх хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна гэж үзэх үндэслэлтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирол төлбөргүй болсон гэх дүгнэлтийг хийж байгааг хүлээн авч шийдэж өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Э.Наранцацрал шүүхийн хэлэлцүүлэгт санал дүгнэлтээ: Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь осол гаргах шалтгаан нөхцөл болсон гэж өмгөөлөгч миний зүгээс харж байна. Мөн дээр нь хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас энэ гэмт хэрэг гарсан гэсэн дүгнэлтийг хэлэхийг хүсэж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шүүх хуралдаанд мэдүүлэгтээ өгсөн байгаа. Нийт 18.353.000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдөж барагдсан. Цаашид сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, хуулийн дагуу арга хэмжээ авхуулна гэсэн байр сууриа илэрхийлээд сууж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн хувьд сэтгэл санааны хямралтай, энэ хямралаасаа шалтгаалаад өвчилж саяхан нэг бөөрөө авхуулсан байгаа. Эрүүл мэндийн хүнд нөхцөл байдалтайгаар шүүх хуралдаан дээр сууж байна гэдгийг хэлмээр байна. Гэм буруугийн хувьд улсын яллагчийн шүүгдэгчид холбогдуулан зүйлчилсэн зүйлчлэлээр буруутай байна гэж үзэж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.*******ийн мэдүүлэгт: Талийгаач Ч.******* миний төрсөн хүү 1990 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төрхөд миний отгон хүү болон мэндэлсэн. 1998 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын 1 дүгээр 10 жилийн сургуульд элсэн орж сурч байгаад 3 дугаар ангиа төгсөөд хөдөө гарч мал маллах болсон. Цэргийн албанд явж байгаад цэргийн албанаас хугацаанаас өмнө халагдаж ирсэн. Цэргийн албанаас ирээд аав , ээж ******* нарын хамт мал маллаж амьдрах болсон. Талийгаач ******* гэх хүнтэй суугаад 2 хүүхэдтэй болсон. *******тай хэдэн онд суусан хэдэн онд салсныг нь сайн санахгүй байна. Талийгаач *******ас салсан дарааraa гэх хүнтэй сууж хамт амьдрах болсон болон талийгаач хоёрын дундаас гарсан хүүхэд гэж байхгүй. талийгаач нар 2021 оноос эхлэн хамтран амьдрах болсон. ...Би болсон хэргийн талаар мэдэхгүй байна. ...Би талийгаачийн буяны ажилд гарсан зардал болох 11.120.667 төгрөгийг нэхэмжилж байна. Уг мөнгөн дүнгийн 5.123.300 төгрөг нь баримтгүй зардал байгаа. Уг мөнгөн дүнг ажил явдлын үед үйлдсэн гар бичмэлийг үндэслэж гаргасан. Үлдсэн мөнгө нь баримттай. Баримтаа гаргаж өгнө. Мөн 07 дугаар сарын 29-ний өдөр хоног хураах зан үйл хийнэ. Уг ажилд хэдэн төгрөгийн зардал гарахыг мэдэхгүй байна. Уг ажилд гарсан зардлыг мөн нэхэмжилнэ. Хоног хураасан дараа уг ажилд гарсан зардлын талаар баримтаа гаргаж өгнө. Надад хэн нэгэн хохирол төлбөр төлж барагдуулаагүй. Ямар хүн тухайн хэргийг үйлдсэн талаар би мэдэхгүй байна. Надтай бол тухайн хүн ирж уулзаагүй, огт холбоо бариагүй. Би уг зам тээврийн осол гаргасан гэм буруутай этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Надад одоо хоног хураах ажилд мөнгө хэрэгтэй байна. Надад одоо мөнгө байхгүй байна. Тухайн зам тээврийн ослын үед машин барьж явсан жолооч болон тухайн хүний цаад компаниас нь хоног хураах ажилд зардал мөнгө шийдэж өгөхийг хүсэж байна. ...Би маш их гомдолтой байна. Ямар эх хүн өөрийн хүү, ач хүүгээ нас баруулчихаад гомдолгүй байх билээ. Ямар ч байсан гарсан бүх зардлыг төлүүлж, буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.*******ийн дахин өгсөн мэдүүлэгт: ...Оршуулгын зардалд Э.******* миний данс руу 7.353.000 төгрөгийг шилжүүлсэн. Хоног хураахад 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Талийгаач ач хүү Д.*******-Эрдэнийн оршуулгын зардалд ээж *******д 4.000.000 төгрөг, хоног хураалтанд мөн 1.000.000 төгрөг өгсөн. Нийт 13.353.000 төгрөгийн оршуулгын зардлыг төлж барагдуулсан. Одоо өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Санал хүсэлт байгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч З.Зулзагын мэдүүлэгт: Оршуулгын зардалд гарсан зардлыг хэрэгт хавсаргасан байгаа. Нийт зардлыг тооцоход 12 сая орчим төгрөг болсон байсан. Буяны ажлын зардалд Э.******* нь 4.000.000 төгрөг, хоног хураах зардалд 1.000.000 төгрөг нийтдээ талийгаач хүү Д.*******-Эрдэнийн оршуулгын зардалд 5.000.000 төгрөгийг өгсөн. ...Сэтгэцэд хор уршиг учирсан зэрэглэлийг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлага байхгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч З.Зулзагын дахин өгсөн мэдүүлэгт: Талийгаач Д.*******-******* нь миний төрсөн хүү, Ч.*******тай хамтран амьдардаг байсан ба 2017 онд хоорондоо таарч тохирохгүй салцгаасан. Салахдаа талийгаач Ч.******* ганц хүүгээ чамд өгөхгүй гээд өөр дээрээ авсан. Талийгаач 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай суманд аав Ч.*******, ээж З.******* нарын том хүү болон мэндэлсэн. 2020 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 5 дугаар бүрэн дунд сургуульд нэгдүгээр ангид элсэн орсон. 2023 онд 3 дугаар ангиа төгссөн байсан. Талийгаач маань аавынхаа эгч Баасансүрэнгийнд амьдарч сурдаг байсан. Талийгаач Ч.******* хүүгийнхээ хамт аймгийн төвөөс Төрбатын гэдэг айлд очихоор явж байсан гэсэн. Тэр ******* гэдэг хүний аав нь өвдөөд *******г мал хараад өгчих гэсэн юм билээ. Тэгээд тэднийд очих гэж явж байгаад зам тээврийн осолд орчихсон юм билээ. ...Гомдолтой байна. Гарсан бүх зардлыг төлүүлэх хүсэлтэй байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 63-64 дэх тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******ийн мэдүүлэгт: Талийгаач Ч.*******тай 2022 оны 03 сард манайд эхнэрийнхээ хамт ямаа самнахаар очоод танилцаж байсан. Тэгээд 2023 оны 03 сард бас ямаа санахаар очсон байсан. Тэгээд 2023 оны 03 сараас хойш л эхнэрийнхээ хамт манайд байсан юм. Талийгаач нь зам тээврийн осолд орох үедээ манайд байж байгаад 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Даланзадгад сум руу орж ирчихээд буцаад манайх руу явж байх замдаа осолд орсон юм билээ. Талийгаач Ч.*******гийн унаж явсан улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн хар өнгийн Наоjuе маркийн мотоцикл миний эзэмшлийн мотоцикл байсан юм. Тухайн мотоциклийг би 2022 оны 03 сард Түмэн гэдэг дэлгүүрээс 3.400.000 төгрөгөөр авч байсан. Уг мотоцикл нь улсын дугаар, гэрчилгээ, бичиг баримт байхгүй. Тухайн мотоциклийг манай хүү Б.Дэлгэрбат хөдөө мал хариулахдаа унадаг байсан. Хүү маань тухайн мотоциклийг унаж явж байгаад онхолдоод урд их гэрэл, хянах самбар зэргийг эвдчихсэн гээд тайлаад авчихсан байсан. Өөрөөр миний мотоциклд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Тухайн мотоциклийн урд гэрэл нь асахгүй. Харин арын улаан гэрэл нь их гэрлийг асаах товчийг түлхсэн тохиолдолд асна. Түлхээгүй байхад асахгүй. Тоормосны гэрэл нь зөвхөн тоормос гишгэсэн тохиолдолд л асна. Би Өмнөговь аймгийн Даланзадгад суманд эхнэрийн хамт байдаг. Бөөрний өвчтэй өнжөөд димодизын аппратанд ордог. Харин хүү маань хөдөө байдаг. Талийгаачийг зам тээврийн осолд орохоос нэг хоногийн өмнө Даланзадгад суманд ирчихсэн байсан. Талийгаач Ч.******* нь эхнэр , хүүгийнхээ хамтаар хөдөө хүүгийн маань гэрт үлдсэн юм билээ. Талийгаач Ч.*******г хонь эргүүлж ирнэ гээд хүүхдээ аваад явсан гэж талийгаачийн эхнэр ярьж байсан. Буруутай этгээдээс талийгаачийн унаж явсан мотоциклийн эвдрэл гэмтэл хохирлын үнэлгээг гаргаж төлүүлнэ. Өөр санал хүсэлт гомдол байхгүй...Э.******* надад учруулсан 2.284.875 төгрөгийн үнэлгээгээр гарсан хохирлыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулсан. Надад өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 65-71, 73 дахь тал/
Иргэний хариуцагч Г.ын мэдүүлэгт: Э.******* нь “ ресурс” ХХК-д 2019 оноос хойш ажиллаж байгаа тус компанийн ахлах авто техникчээр ажилладаг. 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 06 дугаар сарын 10-нд шилжих шөнө тус компанийн ахлах авто техникч Э.******* нь “ ресурс “ХХК-ийн эзэмшлийн ...... УБО улсын дугаартай Toyota land cruiser-70 маркийн авто машиныг авто гражинд байх үед 23 цагийн кемпийн дотоод дүрмийг зөрчиж зөвшөөрөлгүй авто гражнаас тээврийн хэрэгслийн гэрлийг унтраан хулгайгаар авч яваад Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар хотын чиглэлийн хатуу хучилттай авто замын 37 дахь км-т мотоциклтой хүний араас мөргөж зам тээврийн осол гаргасан байсан. ...Тус өдөр манай компанийн ажил орой 20 цагт ажил дуусаад бүгд автомашинаа парклаад 22 цагт кемп чимээгүй горимд шилжиж ажилчид амрах дотоод журамтай 22 цагт Э.******* өрөөндөө амрахаар орсон Э.******* нь ямар учраас байгууллагын ........ УБО улсын дугаартай Toyota land cruiser-70 маркийн авто машиныг дур мэдэн, зөвшөөрөлгүй, хулгайгаар авч явсныг би мэдэхгүй байна. “ ресурс” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3-р багийн нутаг Улаан нуурын хөндий гэх арт үйл ажиллагаа явуулдаг ба Цогтцэций сумын төвөөс баруун урагш 22 км зайд байрладаг. Ахлах авто техникч Э.*******ын жолоодон явсан ....... УБО улсын дугаартай Toyota land cruiser-70 маркийн авто машиныг кемпийн зүүн урд буланд байдаг авто гражид байршуулдаг. Тухайн граж нь гадагш чиглэсэн хаалгатай дотор хэсэгтээ явган хүний хаалгатай. Тус компанийн үйл ажиллагаа 20 цаг гэхэд дуусчихсан авто машинууд парклагдчихсан байсан. Тэгэхэд ахлах авто техникч Э.******* нь ....... УБО улсын дугаартай Toyota land cruiser-70 маркийн авто машиныг гражид байрлуулчихаад амарсан байгаа юм. Тэгээд 23 цагийн үед амрах байрнаасаа хамгаалалтын ажилтны харагдахгүй байрнуудын дундуур алхаад кемпийн зүүн урд буланд байдаг граж руу кодыг тайлж цоожийг онгойлгож алхаж ороод 4..... УБО улсын дугаартай Toyota land cruiser-70 маркийн авто машиныг гражаас гаргахдаа гэрэл асаалгүйгээр гаргаад, чигээрээ гэрэлгүй явчихсан байсан. Тухайн үйлдэл нь хяналтын камерт бичигдсэн байсныг авч ирсэн байгаа. Э.******* хариуцсан ажилтнаас зөвшөөрөл аваагүй ажлын бус цагаар хулгайгаар тээврийн хэрэгслийг дур мэдэн авч явсан нь хяналтын камерын бичлэгт орсон байдаг. Э.*******ын буруутай үйлдэлд манай компанийн зүгээс хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөнийг тогтоож ажлаас чөлөөлсөн байгаа. Тээврийн хэрэгслүүдийг 20 цаг гээд парклаж тавиад, тээврийн хэрэгслүүдийн түлхүүрүүдийг харуулд хүлээлгэн өгдөг. Тухайн өдөр Э.******* нь 46-94 УБО улсын дугаартай Toyota land cruiser 70 маркийн авто машины түлхүүрийг хүлээлгэн өгөөгүй авто краны түлхүүр харуулд өгсөн байдаг. ...Гражийн хаалга нь хашаанаас гарах чиглэлтэй, харуулын байрнаас шууд харагдах боломжгүй, байдаг учраас гэрэл асаахгүйгээр гарч явсан болохоор харуулд харагдахгүй гараад явчихсан байсан. Тухайн зам тээврийн осолд “ ресурс” ХХК нь хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Манай компанийн зүгээс Э.*******ыг албаны ажилд явуулаагүй манай ажил 20 цагт дууссан 22 цагт Э.******* өрөөндөө амрах үүрэгтэй, “ ресурс” ХХК-ийн ....... УБО улсын дугаартай Toyota land cruiser 70 маркийн авто машиныг авч гадуур гарах зөвшөөрөл өгсөн зүйл огт байхгүй. Э.******* нь хулгайгаар тээврийн хэрэгсэл авч гарсан камерын бичлэгт байгаа .Тийм учраас Э.*******аас “ ресурс” ХХК-ийн 4...... УБО улсын дугаартай Toyota land cruiser-70 маркийн авто машиныг дур мэдэн зөвшөөрөлгүй авч явж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хохирол учруулсан болохоор ......УБО улсын дугаартай Toyota land cruiser-70 маркийн авто машины эвдрэл гэмтлийн үнэлгээг хийлгэж Э.*******аас нэхэмжилж хохирлыг барагдуулж өгөхийг хүсч байна. “ ресурс” ХХК-ийн ..........УБО улсын дугаартай Toyota land cruiser-70 маркийн авто машиныг дур мэдэн зөвшөөрөлгүй авч явж зам тээврийн осол гаргаж эвдрэл гэмтэл учруулсанд нь гомдолтой байна. “ ресурс” ХХК-ийн .......УБО улсын дугаартай Toyota land cruiser-70 маркийн авто машины эвдрэл гэмтлийг тогтоолгож гарсан хохирлыг нэхэмжилнэ гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 77-79 дэх тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.ын мэдүүлэгт: Э.******* нь “ ресурс” ХХК-ийн эзэмшлийн ....... УБО улсын дугаартай Toyota land cruiser-70 маркийн авто машиныг засварлуулж “ ресурс” ХХК-ийг хохиролгүй болгосон. Тийм болохоор “ ресурс” ХХК-ийн зүгээс Э.*******аас өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 84-85 дахь тал/
Гэрч Ё.ийн мэдүүлэгт: Би Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу өдрөө сайн санахгүй байна. Тухайн Улаанбаатар хотоос гарсан өдөр маань 5 дах өдөр Улаанбаатар хотоос оройны 16 цагийн үед зайрмаг ачаад ........ улсын дугаартай Mitsubishi Canter маркийн машинтайгаа явж байсан ба би Өмнөговь аймаг орох замд Өмнөговь аймгаас Улаанбаатар явах чиглэлийн замд 37 км гэсэн босоо шонгийн хажууд шөнө 01 цаг 40 минутын үед нэг холоос гэрлээ шилжүүлж ойр дээрээ болгосон. Харин би машиныхаа гэрлийг бас ойр дээр нь болгоод явж байгаад тухайн машинтай зөрөх агшинд гэнэт машин мөргөлдөх чимээ гарахаар нь айгаад би гэнэт замынхаа баруун буюу замын хөвөө хэсгээр нь дарж яваад зогсоод буцаж эргэж ирэхэд нэг эрэгтэй хүн бас хүүхэд замын далангийн хажууд шидэгдсэн байдалтай. Харин ланд 76, 78 аль нэг машины баруун гүпэр хэсэгт нь хятад мотоцикль өлгөгдсөн байдалтай байсан. Тэгээд тухайн машинд жолоочоос өөр хүн байна уу гээд харахад хүн байхгүй байсан ба тухай машины жолооч нь намайг очиход машинаасаа гар утсаа бариад гүйж гарч ирж байсан. Тухайн мөргөсөн жолооч нэг ар руу яриад би мөргөсөн жолооч нь байна яаралтай ирээрэй гээд байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагын дуудлагын утас буюу 102 дугаарт дуудлага өгөх гэхэд миний гар утас болохгүй байхаар нь миний ачиж явсан барааны эзэн овогтой /........./ залгаж яаралтай түргэн дуудаад бас Цагдаагийн байгууллагад мэдэгдээрэй гэж хэлээд гар утсаа тасалсан. Харин рүү дахиж залгахад эмнэлэг болон Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэхээр нь би тухайн залуугаас цагдаагийн рынхаа дугаарыг надад өг гээд явсан. Тэгээд би Өмнөговь аймгийн Цагдаагийн рын дуудлага мэдээлэл хүлээн авах 7053102 дугаарын гар утсанд болсон зүйлийн талаар хэлээд тухайн машины дугаар зэрэг зүйлүүдийг хэлээд цагдаатай ярьж байгаад би одоо Өмнөговь аймаг руу явж болох уу гэхэд тухайн надтай ярьж байсан цагдаа явж болно гэсэн болохоор нь би тухайн рыг орхиод хөдөлсөн. Би тухайн машины урд хэсэгт мотоцикль байгааг зөрөх агшинд тухайн машины гэрэлд мотоцикль гэнэт гарч ирэхэд нь харсан. Тухайн мотоцикль ямар нэгэн гэрэл байхгүй гар утасны гэрэл бололтой бүдэг гэрэл тусгасан байдалтай гэнэт харагдаад мөргөлдөх шиг болоод шууд миний машины толины урд хэсгээр юмны хагархай үсэрсэн. Тухайн үед би хүү Т.тай цуг явж байсан ба өөр хүн байгаагүй. Миний хүү нь миний хажууд унтаагүй явж байсан. Харин хүү маань урдаас явж байсан машин мотоцикль мөргөчлөө гээд надад хэлсэн. Өмнөговь аймгаас 40-ийн гарам хүртэлх замд тэмээ маш их байдаг ба тэмээ мөргөж осол болдог учраас би тухайн үед 50-60 км цагийн хурдтай явж байсан. Миний бодлоор тухайн машин нь 80-90 км цагийн хурдтай явж байх шиг байсан. Тухайн машин нь ланд 76, 77 аль загвар нь байсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ......дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач Д.*******-Эрдэнийн цогцост дагз, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, баруун тохойн үений мултрал, дух, зүүн чамархай, хацар, эрүү, баруун мөр, цээжний баруун хэсэг, баруун бугалга шуу, баруун гуя, өвдөг, шилбэ, баруун тавхайд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаач Д.*******-Эрдэнийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хүчтэй цохилт, үрэгдлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Д.*******-Эрдэнийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл. Талийгаач Д.*******-Эрдэнийн биед архаг хууч өвчин үгүй байна. Талийгаач Д.*******-******* нь дагз болон суурь ясны хугарал, тархины эдийн няцралын улмаас нас баржээ. /1 дүгээр хавтаст хэргийн 100-103 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ...... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач Ч.*******гийн цогцост тархины эдийн няцрал, хуйхны дотор салстын цус хуралт, олон хавирганы хугарал, уушгины язарсан урагдал, элэгний задрал, дотуур цус алдалт духанд шарх, дух, баруун хацар шанаа, эрүү, хамар, баруун шуу сарвуу, зүүн бугуй, хэвлийн баруун зүүн хэсэг, баруун зүүн ташаа, зүүн гуя, зүүн өвдөгө шилбэ, баруун өвдөгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаач Ч.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хүчтэй цохилт, үрэгдэлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Ч.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл. Талийгаач Ч.******* нь хавсарсан гэмтлийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ. /хавтаст хэргийн 107-110 дахь тал/
Шүүхийн шинжилгээний ерөнхий рын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ...... дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. “ ******* 32/эр” гэж хаягласан цусанд 3,9 промилли спирт илэрсэн. Цусан дахь 3,9 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дахь тал/
№2901 тоот шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 116 дахь тал/
Автотээврийн үндэсний төвийн Өмнөговь аймаг автотээврийн төвийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 5 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ, зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ, урд болон дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн, бүх дугуйнуудын марк, хэмжээс, хээ ижил зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Харин баруун гар талын их гэрлийн тусгал ойр дээрээ асахгүй байна. Автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Копуд баруун гар талын хэсэгтээ будаг халцран хонхойж гажсан, баруун гар талын их гэрлийн аяга бяцарч хагарсан мен гэрлийн бүрхүүл шил хагарч унасан, урд гупер баруун гар талын хэсгээрээ урагдан, сэтэрч хагарсан зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.
Уг автотээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ өөрчлөлтгүй, жолооны механизм хөдөлгөөн ороогүй, жолоодлогын систем хэвийн ажиллагаатай. Ажлын тоормосны системийг тоног төхөөрөмж ашиглан хэмжилт хийж шалгахад урд болон хойд дугуйнуудын тоормос стандартын шаардлага хангаж тоормосны систем хэвийн ажиллагаатай байна. Мөн явах эд анги хэвийн бүрэн ажиллагаатай байна.
Баруун гар талын их гэрлийн тусгал ойр дээрээ асахгүй, копуд баруун гар талын хэсэгтээ будаг халцран хонхойж гажсан, баруун гар талын их гэрлийн аяга бяцарч хагарсан мөн гэрлийн бүрхүүл шил хагарч унасан, урд гупер баруун гар талын хэсгээрээ урагдан, сэтэрч хагарсан зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна. Баруун гар талын их гэрлийн тусгал ойр дээрээ асахгүй байгаа нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн байх магадлалтай. Копуд баруун гар талын хэсэгтээ будаг халцран хонхойж гажсан, баруун гар талын их гэрлийн аяга бяцарч хагарсан мөн гэрлийн бүрхүүл шил хагарч унасан, урд гупер баруун гар талын хэсгээрээ урагдаж, сэтэрч хагарсан зэрэг эвдрэл, гэмтлүүд нь тухайн зам тээврийн ослын улмаас үүссэн байна. Нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
Баруун гар талын их гэрлийн тусгал ойр дээрээ асахгүй байгаа нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн байх магадлалтай. Бусад бүх гэрэл, дохио, оврын гэрлүүд бүрэн ажиллаж байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 120-123 дахь тал/
Тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 124 дэх тал/
Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дүнгийн хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 125 дахь тал/
“Вендо” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Авто үнэлгээ 405,000 төгрөг гэх бэлэн мөнгөний орлогын баримт /1 дүгээр хавтаст хэргийн 130 дахь тал/
“Вендо” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №......... дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайланд “Шууд зардал засварлах-680,000 төгрөг, солих-6.832.500 төгрөг, шууд бус зардал засварлах-1,086,350 төгрөг” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 131-135 дахь тал/
“Вендо” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Авто үнэлгээ 130,000 төгрөг гэх бэлэн мөнгөн ий орлогын баримт /1 дүгээр хавтаст хэргийн 140 дэх тал/
“Вендо” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №.......... дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайланд “Шууд зардал засварлах-850,000 төгрөг, солих-1.134.875 төгрөг, шууд бус зардал засварлах-300.000 төгрөг” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 142-144 дэх тал/
Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Батзоригийн 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ...... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хариулт №1 БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй HUAJUE-150 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний Дүрмийн хорин гурав. Хүн тээвэрлэх 23.9. Дараахь тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: е/ 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд: мөн Гурав. Жолоочийн үүрэг 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; мөн дүрмийн Зургаа. Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг 6.1. Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хулээнэ: б/ мотоцикл, мопедоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх; мөн Гурав. Жолоочийн үүрэг 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Хариулт №2 TOYOTA LAND CRUISER маркийн 46-94 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Хариулт №3 в/ Осол гарахад хүргэсэн шууд шалтгаан нь TOYOTA LAND CRUISER маркийн 46-94 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 1.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөнөөс гарсан байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 148-149 дэх тал/
Шүүгдэгч Э.******* яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ...Би өмнө нь сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар бүгдийг хэлчихсэн байгаа болохоор надад нэмж ярих зүйл байхгүй. Тээврийн хэрэгслийг би өөрөө дур мэдэж нууцаар унаж явсан. Талийгаач нарын оршуулгын зардлыг төлж барагдуулсан байгаа. Бусад хохирлыг бүрэн барагдуулах болно. Хохирол барагдуулсан баримтыг өмгөөлөгчөөрөө дамжуулан өгөх болно гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах “Бүртгэгдсэн” гэх хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 163 дахь тал/
Хохирол төлбөрийн баримтууд: Баримтгүй гарсан зардлуудын жагсаалтаар 5,123,300 төгрөг, 6 ширхэг ибаримт 112.800 төгрөг, 1 ширхэг ибаримт 57,300 төгрөг, 2 ширхэг зарлагын баримт 82.450 төгрөг, 21 ширхэг ибаримт 1.006.791 төгрөг, 17 ширхэг ибаримт 3,032,700 төгрөг, 12 ширхэг ибаримт 626,913 төгрөг, 8 ширхэг ибаримт 337.748 төгрөг, 5 ширхэг ибаримт 254.913 төгрөг, 3 ширхэг E баримт 717.720 төгрөг нийт баримтаар 6.229.335 баримттай баримтгүй нийт дүн 11.352.635 төгрөг гэжээ.
“ ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128 дугаартай итгэмжлэл /1 дүгээр хавтаст хэргийн 189 дэх тал/
“ ресурс” ХХК болон Э.******* нарын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 191-193 дахь тал/
Э.*******ын ажилд орохыг хүсэгчийн анкет /1 дүгээр хавтаст хэргийн 194-197 дахь тал/
Иргэний үнэмлэхний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 198 дахь тал/
“ ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/04 дугаартай “Хайгуулын кемпэд мөрдөх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаал, журам /1 дүгээр хавтаст хэргийн 199-201 дэх тал/
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 210 дахь тал/
Иргэний үнэмлэхний лавлаа /1 дүгээр хавтаст хэргийн 211 дэх тал/
Иргэний оршин суугаа рын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 212 дахь тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 213 дахь тал/
Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 214 дэх тал/
Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 215 дахь тал/
Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Э.*******ын 5028232480 тоот данснаас З.Зулзагийн 5586056630 тоот дансанд 4.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 218 дахь тал/
Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Э.*******ын 5028232480 тоот данснаас Б.*******ийн 5603166976 тоот дансанд 7.353.000 төгрөг шилжүүлсэн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 219 дэх тал/
Жолоочийн үнэмлэхний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 220 дахь тал/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 221 дэх тал/
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолтод “Э.******* нь ам бүл 4, тус хорооны 41-р байрны 11 тоот хаягт оршин суугч” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 222 дахь тал/
“ ресурс” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 146 дугаартай тодорхойлолтод “Э.******* нь ажиллаж байх хугацаандаа сахилгын болон бусад зөрчил, дутагдал гаргаж байгаагүй бөгөөд хамт олны дунд нэр хүндтэй байсан болно” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 223 дахь тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.*******ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Шүүгдэгч Э.*******ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.
Жолооч гэж тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгохоор тодорхойлсон ба шүүгдэгч Э.******* нь гэмт хэрэг гарах цаг хугацаанд “ ресурс” ХХК-ийн эзэмшлийн Toyoto land cruiser-70 маркийн ........ ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйл баримт дараах байдлаар тогтооно.
Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Даланзадгад сумаас Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай авто замд 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шөнийн 01 цагийн орчим “ ресурс” ХХК-ийн эзэмшлийн Toyoto land cruiser-70 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 1.3 дахь заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас М.*******ийн эзэмшлийн улсын дугааргүй, БНХАУ-нд үйлдвэрлэсэн хар өнгийн Наоjuе маркийн мотоцикль жолоодож явсан Ч.*******, түүний ард зорчиж явсан Д.*******-******* нарын амь нас хохироосон гэмт хэрэг,
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Даланзадгад сумаас Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай авто замд 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шөнө “ ресурс” ХХК-ийн өмчлөлийн Toyoto land cruiser -70 маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөн нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
Учир нь: Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь Монгол Улсын Засгийн раас хууль түүнд нийцүүлэн баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт ба шүүгдэгч Э.******* нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан юм.
Зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг авч үзвэл шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ TOYOTA LAND CRUISER маркийн .............улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчснөөс 2 хүний амь насыг хохирсон гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж дүгнэхээр байна.
Шүүгдэгч Э.******* гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох B, C ангиллын эрхтэй байсан болох нь “........” дугаартай жолоочийн үнэмлэхний хуулбар мэдээлэл /хавтаст хэргийн 220 дахь тал/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жолоочийн үнэмлэхээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан болох нь 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: “драгерь багаж ашиглан согтуурлыг шалгахад 2.35 хувьтай байсан” гэх тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.*******ын согтуурлын зэрэг 2.35 хувьтай гарсан байх ба Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай тогтоолоор батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансуурлах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгч Э.*******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу байсан гэж дүгнэлээ.
Тус зам тээврийн ослын улмаас Ч.******* хавсарсан гэмтлийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан болох нь Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 80 дугаартай “Талийгаач Ч.*******гийн цогцост тархины эдийн няцрал, хуйхны дотор салстын цус хуралт, олон хавирганы хугарал, уушгины язарсан урагдал, элэгний задрал, дотуур цус алдалт духанд шарх, дух, баруун хацар шанаа, эрүү, хамар, баруун шуу сарвуу, зүүн бугуй, хэвлийн баруун зүүн хэсэг, баруун зүүн ташаа, зүүн гуя, зүүн өвдөгө шилбэ, баруун өвдөгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаач Ч.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хүчтэй цохилт, үрэгдэлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Ч.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл. Талийгаач Ч.******* нь хавсарсан гэмтлийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ гэх дүгнэлтээр /хавтаст хэргийн 107-110 дахь тал/,
Д.*******-******* тархины гэмтлийн улмаас нас барсан болох нь Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 81 дугаартай “Талийгаач Д.*******-Эрдэнийн цогцост дагз, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, баруун тохойн үений мултрал, дух, зүүн чамархай, хацар, эрүү, баруун мөр, цээжний баруун хэсэг, баруун бугалга шуу, баруун гуя, өвдөг, шилбэ, баруун тавхайд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаач Д.*******-Эрдэнийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хүчтэй цохилт, үрэгдлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Д.*******-Эрдэнийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл. Талийгаач Д.*******-Эрдэнийн биед архаг хууч өвчин үгүй байна. Талийгаач Д.*******-******* нь дагз болон суурь ясны хугарал, тархины эдийн няцралын улмаас нас баржээ гэх дүгнэлтээр /1 дүгээр хавтаст хэргийн 100-103 дахь тал/ тус тус тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогч нарын нас барсан шалтгаан болон биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Э.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийг өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирох, хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон, мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдэж зам тээврийн осол гаргасны улмаас 2 хүний амь нас хохирсон хор уршиг учирсан тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд Шүүгдэгч Э.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэдэгт авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан санаатай үйлдлийг ойлгох ба дээрх нотлох баримтаар шүүгдэгч Э.******* нь “ ресурс” ХХК-нд ахлах авто механикийн албан тушаалд ажиллаж байх үедээ “ ресурс “ХХК-ийн зохих эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр түүний өмчлөлийн тээврийн хэрэгслийг авч явсан идэвхтэй үйлдэл хийснээр тухайн гэмт хэрэг төгсөх ба хохирол учирсан байхыг заавал шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Э.******* согтуурсан үедээ хохирогч “ ресурс” ХХК-ийн өмчлөлийн Toyoto land cruiser -70 маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүй авч явсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлүүдийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан хэдий боловч түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учруулсан үйлдэл, хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Э.******* нь “ ресурс” ХХК-ийн өмчлөлийнToyoto land cruiser -70 маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүй авч явсан үйлдэл нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.ын “...Тус өдөр манай компанийн ажил орой 20 цагт ажил дуусаад бүгд автомашинаа парклаад 22 цагт кемп чимээгүй горимд шилжиж ажилчид амрах дотоод журамтай 22 цагт Э.******* өрөөндөө амрахаар орсон. Э.******* нь 23 цагийн үед амрах байрнаасаа хамгаалалтын ажилтны харагдахгүй байрнуудын дундуур алхаад кемпийн зүүн урд буланд байдаг граж руу кодыг тайлж цоожийг онгойлгож ороод ........ улсын дугаартай Toyota land cruiser-70 маркийн авто машиныг гражаас гаргахдаа гэрэл асаалгүйгээр гаргаад, чигээрээ гэрэлгүй явчихсан байсан. Тухайн үйлдэл нь хяналтын камерт бичигдсэн байсныг авч ирсэн...”гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 77-79 дэх тал/, шүүгдэгч Э.*******ын “...Тээврийн хэрэгслийг би өөрөө дур мэдэж нууцаар унаж явсан нь үнэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Э.******* нь тус тээврийн хэрэгслийг гражаас гарган жолоодож явахдаа найздаа зам тосож бензин хүргэж өгөх зорилгоор авч явсан болох нь тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан гэж үзэхээр байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч........................
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж 2 хүний амь нас хохироосон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” мөн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заасан.
Шүүгдэгч Э.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******т оршуулгын зардалд 8.353.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.*******д 10.000.000 төгрөгийн хохирол төлбөрүүдийг төлсөн болох нь ХААН банк ХХК-ийн төлбөрийн баримт, З.Зулзагын “...Э.*******тай харилцан тохиролцсон тул дахин нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт, ХААН банк ХХК-ийн төлбөрийн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 219 дэх тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тайлбар, мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заажээ.
Хавтаст хэрэгт амь хохирогч Ч.*******гийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эх Б.*******, амь хохирогч Д.*******-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгчөөр эх З.******* нар тогтоогдсон бөгөөд гэм буруутай этгээдээс тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******, З.******* нар нь хохирол, төлбөр нэхэмжлэх зүйлгүй болсноо илэрхийлсэн тул шүүгдэгч Э.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Мөн тухайн гэмт хэрэг гарах цаг хугацаанд амь хохирогч Ч.*******гийн жолоодож явсан М.*******ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн хар өнгийн Наоjuе маркийн мотоциклд 2.284.875 төгрөгийн хохирол учирсан болох нь Вендо хөрөнгийн үнэлгээний 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 44958 дугаартай “...үнэлгээгээр тогтоогдсон нийт дүн 2.284.875 төгрөг” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 142-147 дахь тал/-ээр тогтоогдсон.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******ийн “...Э.******* надад учруулсан 2.284.875 төгрөгийн үнэлгээгээр гарсан хохирлыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулсан. Надад өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 65-71, 73 дахь тал/-ээр шүүгдэгч Э.*******ыг хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******д төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Автотээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
“Вендо” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №..........дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайланд “Шууд зардал засварлах-680,000 төгрөг, солих-6,832,500 төгрөг, шууд бус зардал засварлах-1,086,350 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 8.598.850 төгрөг” гэжээ.
“Вендо” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №..........дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайланд “Шууд зардал засварлах-850,000 төгрөг, солих-1,134,875 төгрөг, шууд бус зардал засварлах-300,000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 2.284.875 төгрөг” гэжээ.
“ ресурс” ХХК-ийн эзэмшлийн Toyoto land cruiser -70 маркийн 4.... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинжээчийн дүгнэлтээр 8.598.850 төгрөгийн хохирол учирсан болох нь “Вендо” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №......... дугаартай дүгнэлт, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.ын: Э.******* нь “ ресурс” ХХК-ийн эзэмшлийн 46-94 УБО улсын дугаартай Toyota land cruiser-70 маркийн авто машиныг засварлуулж “ ресурс” ХХК-ийг хохиролгүй болгосон. Тийм болохоор “ ресурс” ХХК-ийн зүгээс шүүгдэгч Э.*******аас өөр нэхэмжлэх зүйл байхгүй /1 дүгээр хавтаст хэргийн 84-85 дахь тал/ гэх мэдүүлэг болон бусад баримтаар шүүгдэгч Э.*******ыг “ ресурс” ХХК-ийн эзэмшлийн Toyoto land cruiser-70 маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварлаж хохирол төлбөргүй болгосон гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар бусдад учруулсан хохирол төлбөр төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Э.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Э.*******ыг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т “энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж тус тус хуульчилсан.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, хорих ялыг оногдуулснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэж зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж 60 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, 4 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар 4 жил 2 сарын хугацаагаар тогтоох дүгнэлт гаргав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Э.Наранцацрал: Улсын яллагчийн гаргасан ялын дүгнэлтийг сонсоод хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нартай ярилцахад 4 жил 2 сарын хорих ял арай бага байна саналыг гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Э.******* энэ хэргийн улмаас учирсан материаллаг хохирлуудыг төлж барагдуулсан. Өөрийнхөө үйлдэл холбогдолтой чин санаанаасаа гэмшиж хэргээ шударгаар хүлээн мэдүүлж байгаа, хувийн байдлаас гадна ар гэр ахуй амьдралын хувьд эхнэр 4 сартайгаас 13 насны 3 хүүхдийнхээ хамт амьдардаг, эхнэр нь нярай хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй амьдралын хувьд ганц ******* авч явдаг нөхцөл байдал, мөн энэ хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсонд хохирогч талд чадах чинээгээрээ хохирол төлбөрөө төлсөн, тусалж дэмжиж явна гэдгээ шүүхийн хэлэлцүүлгийн шатад илэрхийлж байгаа зэрэг энэ байдлуудыг нь харгалзан үзэж ял хариуцлагыг хөнгөрүүлэн тогтоож өгнө үү гэх дүгнэлт гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүх шүүгдэгч Э.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас талийгаач нарын ар гэрт 18.353.000 төгрөгийг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс энэ гэмт хэргийн улмаас 2 хүний амь насыг хохироосонд гомдолтой байна, харин мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол төлбөрийг бүрэн авсан, нэхэмжлэх зүйл байхгүй гэх санал, хүсэлтийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 90 хоног буюу 3 сарын хугацаагаар хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Э.*******ын биечлэн эдлэх нийт ялыг 4 жил 3 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч Э.*******ын болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оршуулгын зардлыг төлж барагдуулсан байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгааг тус тус харгалзан 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хөнгөрүүлж өгнө үү гэх санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.
Учир нь: Шүүгдэгч Э.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 төрлийн гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 заалтад заасан хүндрүүлсэн гэмт хэргийг нэг удаагийн үйлдлээр үйлдсэн нөхцөл байдал, 2 хүний амь насыг хохироон оршуулгын зардалд нийт 18.353.000 төгрөгийг төлсөн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ийн 2 хүүхдийн минь амь насыг хохироосон хүнд 4 жилийн хорих ял гэдэг бага байна, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Зулзагын “энэ хэрэгт 2 хүн нас барсан, үүний нэг нь 9 настай миний том хүү байсан гэдгийг бодож үзээсэй” гэх санал, дүгнэлтүүдийг тус тус харгалзан үзэж шүүгдэгч Э.*******ад оногдуулсан 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн багасгах үндэслэлгүй гэж үзэж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Э.*******ад 4 жил 3 сарын жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдааны танхимаас өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолохоор тогтоосон болно.
Шүүгдэгч Э.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №......... дугаартай шүүгдэгч Э.*******ын В, С ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх арт шилжүүлэхийг шүүгчийн туслах А.Хүрэлтогоод даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтов.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах хуулийн үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Э.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Э.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ад оногдуулсан 4 /дөрөв/ жил 3 /гурав/ сарын жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Э.******* оршуулгатай холбоотой зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******т 8.353.000 /найман сая гурван зуун тавин гурван мянга/ төгрөгийг, З.*******д 10.000.000 /арван сая/ төгрөгийг, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******д 2.284.875 /хоёр сая хоёр зуун наян дөрвөн мянга найман зуун далан тав/ төгрөгийг тус тус төлж барагдуулсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.т 8.598.850 /найман сая таван зуун ерэн найман мянга найман зуун тавь/ төгрөгийн тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийг засаж, тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Э.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад хохирол, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №328760 дугаартай шүүгдэгч Э.*******ын В, С ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх арт шилжүүлэхийг шүүгчийн туслах А.Хүрэлтогоод даалгаж, 2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Э.*******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ