Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2020/02464

 

 

                      2020        11        02  

              182/ШШ2020/02464

    

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “ЗТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: НЗД,

 

Хариуцагч: НЗДТГ нарт холбогдуулан

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1.417.064.549 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагч НЗДитгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч НЗДТГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гэрч Ш.Г, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Манай компани Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 23 дугаар тогтоолоор баталж, Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газраас 2014 онд зарласан БЗД-ийн 13, 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол Е хэсэгчилсэн талбайд 7.3 га газарт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулахаар сонирхогч байгууллагуудын санал хүлээж авах урилгыг хүлээн аваад төсөл шалгаруулах урилга болон холбогдох дүрэм, журамд заасны дагуу албан ёсоор оролцож оршин суугч иргэдийн 75-аас дээш хувийн санал авснаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч түүнийг баталгаажуулан НЗД2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/961 дугаар бүхий захирамж гарч манай компанид “Батламж" олгож улмаар 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны хуралдаанаар хэлэлцэгдэж эхний ээлжийн санхүүжилтийг шийдвэрлэж, НЗД 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн А/438 дугаартай захирамж гарсан. Уг захирамжийн дагуу Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газраас захирамж, журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой бүхий л баримт бичгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсний дүнд 2016 оны 06  дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас “ЗТ” ХХК, “Э” ХХК-иудын түншлэлд 2/1678 тоот Гэрээ байгуулах эрх олгох тухай албан тоот манай байгууллагад ирүүлсний дагуу бид холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн гүйцэтгэлийн баталгааг банкинд байршуулан өөрсдийн зүгээс гэрээг баталгаажуулан хүлээлгэн өгсөн боловч тухайн байгууллагаас гэрээ баталгаажих шатандаа явж байгаа, сонгуулийн үр дүнгээр засаг төр солигдож байгаа талаар удаа дараа мэдэгдэж УБДС ТӨХК-ийн шаардлагын дагуу цаг хугацааны хувьд хүлээх боломжгүй техникийн шийдлүүдийг хийж хэрэгжүүлж байхыг даалгасны дагуу дулааны төв шугамын зогсолттой уялдуулан өргөтгөл шинэчлэлийн ажлыг өөрийн хөрөнгөөр хийж дуусгасан. Мөн түүнчлэн холбогдох зураг, төслийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулж 2015 онд ажлаа эхлүүлэн Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол орчим Е хэсэгчилсэн талбайд 7.3 га газар төсөл хэрэгжүүлэх талбайн оршин суугч айл өрхүүдтэй харилцан тохиролцож, тухайн газрыг бүрэн чөлөөлж, эхний ээлжийн 4 блок 330 айлын орон сууц, 2 дугаар ээлжийн 1 блок 120 айлийн орон сууц болон Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх Ус дулаан дамжуулах төв, цахилгааны дэд станц, гадна инженерийн шугам сүлжээг батлагдсан зураг төслийн дагуу барьж дуусган 2016-2018 оны хооронд Улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтанд оруулан хүлээлгэн өгч нэг ч иргэн, айл өрхийн гомдол, саналгүйгээр төслийг амжилттай хэрэгжүүлэн үүргээ биелүүлж, Улсын төсвөөр хийгдэх “Нарт” хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг манай компани болон туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран дараах ажлуудыг хийж гүйцэтгэн улсын комисс ажиллуулан байнгын ашиглалтанд бүрэн оруулсан Үүнд:

-БЗД-ийн 14 хороо “ЗТ” ХХК-ийн Ус дулаан дамжуулах төв-1: 579.508.653 төгрөг, /Улсын комисс 2016.10.20-ны өдөр хүлээн авсан 439 тоот акт

-БЗД-ийн 14 хороо Ахмадын хорооллын салаа шугамыг газарт 1-р хэлхээний гадна дулааны шугамыг зөөх, шилжүүлэх ажил: 471.485.376 төгрөг, /Мэдээллийн санд хүлээлгэн өгсөн акт, Шугам хоолой угсарч, хүлээн авсан акт, Угаалга хийсэн акт/

-БЗД-ийн 14 хороо Ахмадьн хорооллын гадна цэвэр усны шугамыг зөөх, шилжүүлэх, солих: 28,364,233

-БЗД-ийн 14 хороо иНарт” орон сууцны хотхоны Гадна цахилгаан хангамж 10/0,4 Кв-ийн 2*400 Ква чадалтай хаалттай дэд өртөө /ХТП-1/ 1 ширхэг: 183.483.342 төгрөг, /Улсын комисс 2015.12.21-ний өдөр хүлээн авсан 772 тоот акт/

-БЗД-ийн 14 хороо “Нарт” орон сууцны хотхоны Гадна цахилгаан хангамж 10/0,4 Кв-ийн 2*400 Ква чадалтай хаалттай дэд өртөө /ХТП-2/ 1 ширхэг 184.222.945 төгрөг, /2018.09.28-ны өдрийн 483 дүгнэлт/ Нийт 1.447.064.549 төгрөг болно. Бидэнд итгэж саналаа болон газраа өгсөн 71 айл өрхийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг тэргүүн зэрэгт тавьж орох оронгүй, хариуцах эзэнгүй орхиж хохироохгүйн тулд жилийн 15-24 хувийн хүүтэй арилжааны банкны зээлийн хөрөнгөөр дулааны төв шугамын зогсолттой уялдуулан, шинээр тавигдсан зам талбайн ажилд хохирол, саад учруулахгүйгээр дээрх инженерийн шугам сүлжээний ажлыг хариуцлагатайгаар хийж гүйцэтгэсэн хичээл зүтгэлийн үр дүнд УДДТ, цахилгаан дэд станц, гадна инженерийн шугам сүлжээнээс “Нарт” хороолол болон "Ахмадын хороолол”-ын 95/1, 95/2, 95/4, 94г, 81 дүгээр байрны айл өрхүүд цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар хангагдаж дулаан тохилог орон сууцанд тав тухтай, амгалан тайван амьдарч байна. Дээрх асуудлыг хөрөнгө мөнгө харж, зөвхөн төрийн үүрэг мэтээр асуудалд хойрог хандалгүй үнэнч шударгаар цаг хугацаа алдалгүй чанартай сайн хийж гүйцэтгэж татвар, хураамжаа цаг тухайд нь төлж улс эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулж яваа аж ахуйн нэгжүүд нэг ч төгрөгийн санхүүжилт авч чадахгүй төрийн байгууллага, албан тушаалтнуудын хариуцлагагүй үйлдэл, эс үйлдлийн улмаас банкны зээлийн хүү төлж хохирсоор байгааг дурдах нь зүйтэй байна. Иймд хариуцагчаас 1.447.064.549 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Дээрх ажил нь Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх байсан ч бид туслан гүйцэтгэгч компаниудтай хийсэн гэрээний үүргээг биелүүлэхээр банкинаас зээл авч төлсөн. 73.296.161 төгрөгийн хүүг төрийн байгууллагын өмнөөс хариуцан төлж, өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадахгүй төрийн үүргийг хэрэгжүүлж хохирсон тул нийт 1.520.360.710 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч НЗД, НЗДТГ шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“ЗТ” ХХК нар нь НЗД болон түүний тамгын газраас Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1.417.064.549 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна. НЗД болон Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч компаниудтай нэхэмжлэлд дурдсан ажлыг хийж гүйцэтгүүлэхээр ямар нэгэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй болно. Тодруулбал, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2/1902 тоот албан бичгээр “Баянзүрх дүүргийн 13, 14 Е хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажил гүйцэтгэгчээр шалгарсан “ЗТ” ХХК болон “Э” ХХК-уудын түншлэлийн баримт бичиг, холбогдох материалыг хянаж Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар 46.1.2-д заалтыг үндэслэн гэрээ байгуулахаас татгалзаж” зөвлөмжийг буцааж, улмаар 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2/2006 тоот албан бичгээр гэрээ байгуулах мэдэгдлийг хүчингүй болгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                              

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “ЗТ” ХХК нь хариуцагч НЗД, НЗДТГ нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 14 хороо “ЗТ” ХХК-ийн Ус дулаан дамжуулах төв-1,  579.508.653 төгрөг, Баянзүрх дүүргийн 14 хороо Ахмадын хорооллын салаа шугамыг газарт 1-р хэлхээний гадна дулааны шугамыг зөөх, шилжүүлэх ажил 471.485.376 төгрөг, Баянзүрх дүүргийн 14 хороо Ахмадьн хорооллын гадна цэвэр усны шугамыг зөөх, шилжүүлэх, солих 28.364.233 төгрөг,  Баянзүрх дүүргийн 14 хороо иНарт” орон сууцны хотхоны Гадна цахилгаан хангамж 10/0,4 Кв-ийн 2*400 Ква чадалтай хаалттай дэд өртөө /ХТП-1/ 1 ширхэг, 183.483.342 төгрөг, Баянзүрх дүүргийн 14 хороо “Нарт” орон сууцны хотхоны Гадна цахилгаан хангамж 10/0,4 Кв-ийн 2*400 Ква чадалтай хаалттай дэд өртөө /ХТП-2/ 1 ширхэг 184.222.945 төгрөг, нийт 1.447.064.549 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа арилжааны банкнаас зээл авч туслан гүйцэтгэгч компаниудтай хийсэн гэрээний үүргээ биелүүлсэн. банкинд хүү төлж хохирсон тул хохиролд 73.296.161 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлжээ.

 

Хариуцагч нар нь “ЗТ” ХХК-тай ажил гүйцэтгэх ямар нэгэн гэрээ байгуулаагүй, “Баянзүрх дүүргийн 13, 14 Е хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажил гүйцэтгэгчээр шалгарсан “ЗТ” ХХК-ын түншлэлийн баримт бичиг, холбогдох материалыг хянаж гэрээ байгуулахаас татгалзсан,  2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2/2006 тоот албан бичгээр гэрээ байгуулах мэдэгдлийг хүчингүй болгосон, дээрх хөрөнгүүдийг хүлээн авч  НЗД, НЗДТГ өмчийн хөрөнгөд бүртгээгүй, хүлээн авч акт үйлдсэн зүйлгүй учраас  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “ЗТ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ

Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол Е хэсэгчилсэн талбайд 7.3 га газарт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулахаар сонирхогч байгууллагуудын санал хүлээж авах урилгыг хүлээн аваад төсөл шалгаруулах урилга болон холбогдох дүрэм, журамд заасны дагуу албан ёсоор оролцож оршин суугч иргэдийн 75-аас дээш хувийн санал авснаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч түүнийг баталгаажуулан НЗД2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/961 дугаар бүхий захирамж гарч манай компанид “Батламж" олгож улмаар 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны хуралдаанаар хэлэлцэгдэж эхний ээлжийн санхүүжилтийг шийдвэрлэж, НЗД2016 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн А/438 дугаартай захирамж гарсан.

Манай компани БЗД-ийн 14 хороо “ЗТ” ХХК-ийн Ус дулаан дамжуулах төв-1, БЗД-ийн 14 хороо Ахмадын хорооллын салаа шугамыг газарт 1-р хэлхээний гадна дулааны шугамыг зөөх, шилжүүлэх ажил, БЗД-ийн 14 хороо Ахмадьн хорооллын гадна цэвэр усны шугамыг зөөх, шилжүүлэх, солих, БЗД-ийн 14 хороо “Нарт” орон сууцны хотхоны Гадна цахилгаан хангамж 10/0,4 Кв-ийн 2*400 Ква чадалтай хаалттай дэд өртөө /ХТП-1/ 1 ширхэг, БЗД-ийн 14 хороо “Нарт” орон сууцны хотхоны Гадна цахилгаан хангамж 10/0,4 Кв-ийн 2*400 Ква чадалтай хаалттай дэд өртөө /ХТП-2/ 1 ширхэг зэргийг барьж гүйцэтгэж байнгийн ашиглалтанд оруулсан хэмээн нотлох баримтаар

2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “ЗТ” ХХК, “Э” ХХК нарын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах түншлэлийн гэрээ”, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “ЗТ” ХХК, “Э” ХХК нарын хооронд байгуулагдсан “Ус дулаан дамжуулах төв-1 ажил гүйцэтгэх гэрээ”,  2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2018/01 дугаартай “Тэнгэр инженеринг” ХХК, “ЗТ” ХХК нарын хооронд байгуулагдсан “Түншлэлийн гэрээ”, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “ЗТ” ХХК, “Э” ХХК нарын хооронд байгуулагдсан “Гадна шугам угсрах ажил гүйцэтгэх гэрээ”, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай  “ЗТ” ХХК, “Хөх Тэгри” ХХК нарын хооронд байгуулагдсан “Гадна цахилгаан хангамжийн ажил гүйцэтгэх гэрээ”, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 20 дугаартай “Тэнгэр инженеринг” ХХК, “ЗТ” ХХК нарын хооронд байгуулагдсан “Гадна цахилгаан хангамжийн ажил гүйцэтгэх гэрээ”, “ЗТ”” ХХК, “Ханбаатар” ХХК нарын хооронд байгуулагдсан “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “ЗТ” ХХК-ийн гадна дулаан, цэвэр усны шугамыг зөөх, шилжүүлэх ажлын гэрээ”, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 15/16 дугаартай “ЗТ” ХХК, “Могсу” ХХК нарын хооронд байгуулагдсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ/Цахилгааны хаалттай дэд өртөө ЦТП-1/”, 2015 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 15/21 дугаартай “ЗТ” ХХК, “Ханбаатар” ХХК нарын хооронд байгуулагдсан “Ус дулаан дамжуулах төв-1 ажил гүйцэтгэх гэрээ/”, 2016.10.20-ны өдрийн 2016/439 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, 2015.12.21-ний өдрийн 2015/772  тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2018/483 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”, 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Гадна дулаан, Цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт, 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Дулааны шугам хоолойг угсарч, хүлээн авсан акт, 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Шугам хоолойн угаалга хийсэн тухай акт, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “ЗТ” ХХК, “Э” ХХК нарын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ” 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 18/12 дугаартай  “Зургаан   Талт” ХХК, “М” ХХК нарын хооронд байгуулагдсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /Цахилгааны дэд өртөө-ЦТП/”, “А” ХХК-ийн гаргасан төсөв зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас “ЗТ” ХХК, “Э” ХХК-иудын түншлэлд  2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2/1678 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгээр ...Баянзүрх дүүргийн 13,14 дүгээр хорооны Е хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг 997.783.297 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр ирүүлсэн танай тендерийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулах зөвлөмжийг ирүүлсэн тул гэрээ байгуулахыг мэдэгдье... гэжээ/хавтаст хэргийн 29 дүгээр тал/

 

НЗД 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/961 дугаартай “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” захирамжийг гаргаж 2014 онд “ЗТ” ХХК-д “Батламж" олгосон байна./хавтаст хэргийн 30-31/

 

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас “Гэр хорооллын хөгжлийн газарт” 2016 оны 07 дугаар сарын 2/1902 дугаартай “Зөвлөмж буцаах тухай” албан бичгээр... Баянзүрх дүүргийн 13,14 дүгээр хорооны Е хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан “ЗТ” ХХК болон “Э” ХХК-уудын түншлэлийн баримт бичиг, холбогдох материалыг хянаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 заалтыг үндэслэн гэрээ байгуулахаас татгалзаж зөвлөмжийг буцааж байна... гэжээ. /хавтаст хэргийн 156 дугаар тал/  

 

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас “ЗТ” ХХК, “Э” ХХК-уудын Түншлэлд  2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2/2006 тоот албан бичгээр... Баянзүрх дүүргийн 13,14 дүгээр хорооны Е хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг 997.783.297 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр ирүүлсэн зөвлөмжийг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2/1902 тоотоор Гэр хорооллын хөгжлийн газарт буцаасан тул 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2/1678 тоот гэрээ байгуулах мэдэгдэл хүчингүй болсныг мэдэгдье... гэжээ. /хавтаст хэргийн 156 дугаар тал /

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон”, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцогддог зохицуулалтад хамаарна.

 

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан зүйлгүй, ажлын талаар тохиролцсон зүйлгүй байна. Иймд хариуцагч нарыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч НЗД, НЗДТГ нарт холбогдуулан 1.520.360.710/нэг тэр бум таван зуун хорин сая гурван зуун жаран мянга долоон зуун арван/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “ЗТ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.917.723 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ч.ДАВААСҮРЭН