| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2023/00108/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/104 |
| Огноо | 2023-11-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц М холбогдох эрүүгийн 2317000000108 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-нд Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., охины хамт Г аймгийн С сумын .. дугаар баг, Б-ийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Ц М /РД:.../,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ц.Мнь Б.Ц эзэмшлийн Хаан банкны картыг цүнхнээс нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, улмаар түүний ... тоот данснаас 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр С.... сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Dream” зоогийн газарт байрлах АТМ-с 500 000 төгрөг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000108 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2 дугаар сургуулийн хойно зааланд байсан. Тэр заалны үүднээс нэг карт олсон. Цүнхнээс нь бол аваагүй, Ц эгч намайг цүнхнээс авсан гээд байгаа нь худлаа. Тухайн үед Ц эгчийн карт юм болов уу? гэж бодоод Ц эгчээс асуухад миний карт биш гэсэн. Тэгээд би мөн бишийг нь шалгах гээд АТМ дээр очоод уншуулаад 500 000 төгрөг авсан. Мөнгө авсан нь миний буруу. Тэр үед би банкны зээлэнд 300 000 төгрөг хийх шаардлагатай байсан. Тэгээд авчихсан гэв.
2. Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр С.. сумын ..дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төв андууд дэлгүүрийн Хаан банкны АТМ-д зүс таних охиноор бэлэн 240 000 төгрөг хийлгэсэн. Маргааш нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар баг Найрамдал хотхонд байх Хаан банкны салбар дээр очоод данснаасаа мөнгө авах гэтэл миний ...тоот данснаас 500 000 төгрөг зарлагаар гарч алга болсон тул цагдаагийн байгууллагад хандсан.
Би тухайн өдөр С.. сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт байх Төв андууд дэлгүүрийн Хаан банкны АТМ-нд зүс таних охиноор бэлэн 240 000 төгрөгийг өөрийн Хаан банкны картанд хийлгэсэн. Мөнгө хийлгэсний дараа С.. сумын ..дүгээр багийн нутаг дэвсгэрт байх хуучин 2 дугаар сургуулийн биеийн тамирын зааланд байх гэртээ очсон. /М болон охин А нартай хамт амьдардаг юм/ тэгээд гэрээс огт гараагүй...
2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр миний цүнхэнд байсан Хаан банкны карт байхгүй байна, танайд орхисон юм болов уу гэж М хэлсэн. Тухайн үед миний цүнхийг ухаж үзээд таны карт цүнхэнд чинь байна гэж хэлсэн. Бусдаар миний карт байнга цүнхэнд байдаг, алга болох боломж байхгүй...
Би М Хаан банкны картны пин кодоо хэлж байсан. Би Мээр АТМ-с мөнгө авахуулж байсан. Өөр миний Хаанбанкны пин кодыг мэдэх хүн байхгүй. Миний Хаан банкны картнаас 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 10:54 цагт 500 500 төгрөг зарлага хийсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Dream ресторанд би ажлаа хийж байхдаа өдрийн 12 цаг буюу цайны цагаар цүнхэн дотроос түрийвчээ аваад Хаан банкны картаа үзтэл байхгүй байсан. Тэгээд цүнхэн дотроо үзтэл байхгүй байхаар нь М хандан танай гэрт үлдээсэн юм шиг байна гэж хэлээд би буцаад ажлаа хийж байхад М миний цүхийг ухаж үзээд таны цүнхний ёроолд карт чинь байна гэж хэлээд би картаа олсон. Үүнд М миний картыг аваад буцаад хийсэн байх боломжтой. Бусдаар миний карт алга болох боломжгүй. Би гомдолтой байна. Хаан банкны картаас авсан 500 000 төгрөгөө нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
3. Гэрч Д.Ц.. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр С.. сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дугуй дэлгүүрт худалдааны зөвлөх ажлаа хийх гээд 8 цагаас 00 цаг хүртэл ажилласан. Тус өдөр 11 цагийн үед Дугуй дэлгүүртэй залгаа үйл ажиллагаа явуулдаг Дрем зоогийн газар ажилладаг зүс таних эмэгтэй Хаан банкны карт барьсан Төрийн банкны АТМ-с мөнгө аваад өгөөч гэхээр нь би туслаад Хаан банкны картыг Төрийн банкны АТМ-д уншуулан кодыг асуугаад картнаас нь 500 000 төгрөг авна гэхээр нь мөнгийг авч өгсөн. Бусдаар тухайн хүнийг огт танихгүй. Зарим хүмүүс Төрийн банкны АТМ-с Хаан банкны карт уншуулж мөнгө авч чаддаггүй юм. Тэгээд би тусалсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
4. Гэрч Г.Г.. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Говьсүмбэр аймагт 2010 онд найз Б эхнэр гээд Мэй танилцаж байсан. Тухайн үед унаа тэрэгний хэрэгцээ гарахаар би хүргэж өгдөг байсан. Зан чанарын хувьд хүнд тусархуу, шударга, эелдэг зантай хүн байгаа юм. С.. сумын ..дугаар сургуульд үйлчлэгч хийдэг байсан. Одоо М нь нэг охинтой, нэрийг нь А гэдэг. Одоо 4 дүгээр ангид сурдаг охинтойгоо цуг амьдардаг. Ял шийтгэл эдэлж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
5. Гэрч Б.Г.... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2019 оноос хамт Г.аймгийн С.. сумын.. дугаар сургуульд хамт ажилласан. Зан чанарын хувьд тусархуу, ажилсаг, хүнтэй эв зүйгээ олдог хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
6. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25, 26-29 дүгээр хуудас/,
7. Шүүгдэгч Ц.Мийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч Ц.М холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Ц.Мнь Б.Цэзэмшлийн Хаан банкны картыг цүнхнээс нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, улмаар түүний ... тоот данснаас 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр С.. сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Dream” зоогийн газарт байрлах АТМ-с 500 000 төгрөг хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.Мгэм буруугийн шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Ц.Мнь хохирогч Б.Ц эзэмшлийн Хаан банкны картыг цүнхнээс нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, улмаар түүний ... тоот данснаас 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Г.. аймгийн С.. сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Dream” зоогийн газарт байрлах АТМ-с 500 000 төгрөг хулгайлсан үйл баримт болсон байна.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Ц.Мнь Б.Ц эзэмшлийн Хаан банкны картыг цүнхнээс нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, улмаар түүний ...тоот данснаас АТМ ашиглан 500 000 төгрөг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан аливаа үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч Ц.Мнь шүүх хуралдаанд “...би тухайн картыг гаднаас олсон, хулгайлж аваагүй, Б.Ц бас худлаа хэлсэн байна лээ...” гэж мэдүүлсэн боловч шүүгдэгч Ц.Мнь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хохирогч Б.Ц“...2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр миний цүнхэнд байсан Хаан банкны карт байхгүй байна, танайд орхисон юм болов уу гэж М хэлсэн. Тухайн үед миний цүнхийг ухаж үзээд таны карт цүнхэнд чинь байна гэж хэлсэн. Бусдаар миний карт байнга цүнхэнд байдаг, алга болох боломж байхгүй...” гэх мэдүүлэг,
гэрч Д.Ц.... “...Тус өдөр 11 цагийн үед Дугуй дэлгүүртэй залгаа үйл ажиллагаа явуулдаг Дрем зоогийн газар ажилладаг зүс таних эмэгтэй Хаан банкны карт барьсан Төрийн банкны АТМ-с мөнгө аваад өгөөч гэхээр нь би туслаад Хаан банкны картыг Төрийн банкны АТМ-д уншуулан кодыг асуугаад картнаас нь 500 000 төгрөг авна гэхээр нь мөнгийг авч өгсөн...” гэх мэдүүлэг, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Прокуорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ц.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Мнь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Иймд шүүгдэгч Ц.Мийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Цд 500 000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч Ц.Мнь хохирогч Б.Цд учирсан хохиролыг нөхөн төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мээс 500 000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Цд олгох нь зүйтэй байна.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Ц.Мийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд уг зүйлд зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.Мэрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “санал хүсэлт байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Ц.Мийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ц.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мийг 6 /зургаа/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мнь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Ц.Мнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Dream” зоогийн газарт байрлах хяналтын камерийн бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мийг 6 /зургаа/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мнь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Мнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мээс 500 000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Цд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Dream” зоогийн газарт байрлах хяналтын камерийн бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ