Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2020/01765

 

     2020       08          11

               182/ШШ2020/01765

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээллтэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, гудамж, тоот хаягт байрлах, /регистрийн дугаар /, М ББСБ ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, дүгээр хороо, гудамж  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Б.Ад холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,604,000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч М ББСБ ХХК шүүхэд болон төлөөлөгч О.Г шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Атай 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөгийн зээлийг сарын 4,0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 3,750,000 төгрөгийн зээлийг сарын 4,0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл олгосон. Зээлдэгч Б.А нь зээлийг эргэн төлөлтийн графикийн дагуу зээлээ төлөлгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй өдий хүрсэн. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хэтэрсэн хугацааны хүү 2,506,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 3,750,000 төгрөг, зээлийн хэтэрсэн хугацааны хүү 3,348,000 төгрөг нийт 15,604,000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.А шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: М ББСБ ХХК-иас 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 3,750,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээлсэн. Би 7,795,000 төгрөгийн хүү төлсөн боловч одоо 15,060,000 төгрөг нэхэмжилсэн байна. Мөн бэлэн мөнгөний шимтгэл 1 хувийг төлж байсан. Иймд нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Б.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,604,000 төгрөгийг  гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн хүүгийн төлбөрт 7,795,000 төгрөгийг төлсөн гэж маргажээ.

 

Зээлдүүлэгч М ББСБ ХХК, зээлдэгч Б.А нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөгийн зээлийг сарын 4,0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөгийн зээлийг сарын 4,0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар зээлж гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Дээрх гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байх ба зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч  зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Зээлдүүлэгч М ББСБ ХХК болон зээлдэгч Б.А нарын хооронд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Зээлийн барьцааны гэрээ байгуулагдаж Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүрэг,   хороо,  гудамж тоот хаягт байршилтай, 160 м.кв талбайтай хувийн сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүрэг,   хороо,  гудамж тоот хаягт байршилтай, 354,04 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулагдаж Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүрэг,   хороо,  гудамж тоот хаягт байршилтай, 63 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

 

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан байх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагчаас 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хэтэрсэн хугацааны хүү 2,506,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,750,000 төгрөг, зээлийн хэтэрсэн хугацааны хүү 3,348,000 төгрөг нийт 15,604,000 төгрөгийг шаардаж байна.

 

Зохигчид 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээл 3,750,000 төгрөг гэх тайлбар гаргасан боловч 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулаагүй боловч 750,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь  Бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож байх тул 750,000 төгрөгийг хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж гаргуулах үндэслэлтэй бөгөөд зээлдүүлэгч энэ хэсэгт зээлийн хүү тооцоогүй байна. 

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс нэхэмжлэгч шүүхэд хандсан 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд хүүгийн төлбөрт зээлдэгч 7,795,000 төгрөг төлсөн тухайд хэн аль нь маргаагүй.

 

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 6,000,000  төгрөгийг  4  хувиар тооцвол сард 240,000 төгрөгийн хүү төлөх, хуваах нь 30 хоног, өдөрт 8,000 төгрөг төлөхөөр байх ба хугацаа хэтэрсэн 40 сар 02 хоногоор тооцоход 9,616,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 3,000,000 төгрөг 4  хувиар тооцвол сард 120,000 төгрөгийн хүү төлөх, хуваах нь 30 хоног, өдөрт 4,000 төгрөг төлөхөөр байх ба хугацаа хэтэрсэн 39 сар 13 хоногоор тооцоход 4,732,000 төгрөг нийт 14,348,000 төгрөг бөгөөд зээлдэгчийн төлсөн 7,795,000 төгрөгийг хасч тооцоход үлдэгдэл 6,553,000 төгрөг төлөхөөр байна. Зээлдүүлэгчийн хүүгийн төлбөрт 5,854,000 төгрөг шаардсан тооцоолол үндэслэлтэй бөгөөд зээлдүүлэгч нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэхэмжлээгүй.

 

Иймд хариуцагч Б.Ааас үндсэн зээлийн төлбөр 9,000,000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 5,854,000 төгрөг, зээлийн нэмэлт гэрээ байгуулаагүй шилжүүлсэн 750,000 төгрөг нийт 15,604,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгох үндэстэй.

 

Талууд хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр,  2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбар,  Мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдсон тул Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүрэг,   хороо,  гудамж тоот хаягт байршилтай, 160 м.кв талбайтай хувийн сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүрэг,   хороо,  гудамж тоот хаягт байршилтай, 354,04 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүрэг,   хороо,  гудамж тоот хаягт байршилтай, 63 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

Хариуцагч Б.Ад шүүх хуралдааны товыг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Мэдэгдэх хуудас”-аар өөрт нь мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Нэхэмжлэгч түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ааас 15,604,000 /арван таван сая зургаан зуун дөрвөн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүрэг,   хороо,  гудамж тоот хаягт байршилтай, 160 м.кв талбайтай хувийн сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүрэг,   хороо,  гудамж тоот хаягт байршилтай, 354,04 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,  дүүрэг,   хороо,  гудамж тоот хаягт байршилтай, 63 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,170 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ааас 235,970 төгрөг, Улсын орлогоос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай

 

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ