| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2023/00101/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/106 |
| Огноо | 2023-11-30 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Т Б холбогдох эрүүгийн 2317001110112 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ...-нд Д аймгийн И суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэр, хүүхдүүдийн хамт * аймгийн Б сумын .. дүгээр баг, С-н ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ** аймгийн 6 дугаар хэсгийн ардын шүүхийн 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн **** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,
** аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1994 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар,
**** аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ***дугаартай тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар,
Сум дундын *** дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
***** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар 1 200 000 төгрөгөөр торгох ялаар,
****аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ****дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн гэх Б овогт Т Б /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Т.Бнь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Г... аймгийн С..сумын .. дугаар баг Б.. ... тоотод байрлах Д.Тгэрийн гаднаас түүний өмчлөлийн UB MOTO маркийн улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоцикл авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй авч явсан буюу авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт болсон байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Бнь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Г..аймгийн С..сумын ..дугаар баг Б.. ... тоотод байрлах хохирогч Д.Тгэрийн гаднаас түүний өмчлөлийн UB MOTO маркийн улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоцикл авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй авч явсан буюу авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Т“...Би 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэртээ ирэхэд Б манай хадам ээжийг орхиод гэрийн гадаа байсан UB MOTO маркийн улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоциклийг унаад хадам ээжид гэрээс гарахдаа усанд явлаа гэж хэлээд 2 ширхэг усны сав болон усны карт аваад явсан. Хоёр ширхэг усны саваа өөр айлд орхиод хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон. Б худлаа хэлж миний мотоциклийг авч яваад 1 сар гаран болж байна... Би огт Б миний мотоциклийг жолоодож бай гэсэн зөвшөөрлийг өгөөгүй... Би мотоциклоо хүлээж авсан байгаа, надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-18 дугаар хуудас/,
гэрч М.Э“...5 сарын үед миний түүхий эдийн цэг дээр Д.Тирээд зарах мотоцикл байна уу гэж асуухаар нь 4 сард хөдөөний нэг залуу шинэ мотоцикл худалдан аваад хуучин мотоциклоо надад төмрийн өртөгөөр өгсөн, цэнхэр өнгийн UB MOTO маркийн мотоциклийг санал болгосон. Тэр мотоцикл өөрөө асаад зүгээр явдаг. Гаднах өнгө үзэмж нь муудсан байдалтай байсан. Тус мотоциклийг Т-д бэлэн мөнгөөр 200 000 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
гэрч С.И“...манай хүргэн Т гэртээ байхгүй байсан. 2023 оны 08 дугаар сарын эхээр байсан санаж байна. Б бид хоёр Г.. аймгийн С.. сумын ..дугаар баг Б.. ...тоотод байрлах Т гэрийг сахиж үлдсэн юм. Гэтэл 8 дугаар сарын 09-ний өдөр Б надад усанд явна гэж хэлээд 3 сав ганзагалаад гэрийн гадаа байсан цэнхэр өнгийн Тмотоциклийг жолоодоод явсан. Тэрнээс хойш Б дахиж ирээгүй, тэр чигээрээ алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
гэрч Н.Б“...2023 оны 08 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед Б Г.. аймгийн С.. сумын Л.. хадаг толгой гэх газар цэнхэр өнгийн марк загвар нь сайн мэдэгдэхгүй улсын дугааргүй мотоцикл унаад ирсэн. Тэгээд Б Б.. сумын.. дугаар баг, ..дугаар зөрлөг орж хүнд бензин дөхүүлж өгнө гээд унаж ирсэн мотоциклоо жолоодоод манай гэрийн гаднаас явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
гэрч Б.Н“...дуу цөөтэй хүн, эхнэр хүүхдүүдээсээ салсан. Эхнэр хүүхэд нь Баянтал сумын 1 дүгээр багт амьдардаг. Хамаатан садангийн би сайн танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
гэрч Б.Н “...Б архи бол уудаг байсан. Салсанаас хойш тэр хүнийг би сайн мэдэхгүй байна. Ажил төрөл хийгээд хүүхдүүддээ тус болсон юм бол байхгүй. Энэ тэнд тэнэж явдаг болсон байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Ашид билгүүн ХХК-н автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч Д.Т.., гэрч С.И..нарын мэдүүлэг, Ашид Билгүүн ХХК-н үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Т.Бнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Д.Т1 000 000 төгрөгийн хохирол учирсан ба уг хохиролыг биет байдлаар буюу UB MOTO маркийн улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоциклийг буцаан өгсөн байх тул шүүгдэгч Т.Быг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Т.Бын хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Т.Бнь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Бнь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Т.Бнь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Бнь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ