| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2024/0005/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/04 |
| Огноо | 2024-01-09 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Н.Э |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/04
2024 01 09 2024/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2302000000433 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Н.Энхболд
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Ганганбарс
Шүүгдэгч *******, ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Цагдаа ажил-Эрх зүйч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Багануур дүүргийн ******* ажилтай, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн ******* тоот орон сууцанд оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* ******* овгийн ******* /РД:*******/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Багануур дүүргийн ажилтай, ам бүл 5 эхнэр, хадам ээж, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн орон сууцанд оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Дархчуул овгийн /РД:/
Шүүгдэгч ******* ******* нар нь нийтийн албан тушаалтнаар томилогдон үүрэг гүйцэтгэн ажиллаж байхдаа үйлдлээрээ санаатай нэгдэж, нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд дагаж мөрдөх болон хориглосон эрх зүйн хэм хэмжээг зөрчин, гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах зэрэг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэнээс 2023 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 99724183 дугаарын утаснаас Багануур дүүргийн 7021102 дугаарын утасанд гаргасан “..., , нар бие биедээ халдаж, бүлэглэн танхайрч гэмтэл учруулсан...” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгэж, гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгалгүй, хуулиар хүлээсэн үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж , , нарт эрүүгийн болон зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэн давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаад Талын толгойд хүмүүс зодолдож байна гэсэн дуудлага аваад очиход нь чихний ард хутгаар зүссэн, Буянтогтох нь Октябрийг банзаар цохисон байсан. Тухайн үед эмнэлэгийн яаралтай тусламж дуудаад тэр хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх арга хэмжээ авсан. Октябрийг рентгенд харуулаад оёдол тавиулж эмчилгээ хийлгэсэн. Эмчийн зүгээс болон т ямар нэгэн гэмтэл байхгүй байна гэж хэлсэн. Энэ явцад болон , Буянтогтох нар нь шалгуулмааргүй байна гэх хүсэлтийг аль аль талаасаа удаа дараа хүсэлт тавьж байсан. Тухайн үед жижүүрийн шуурхай албанд уг хүмүүс нь гомдол саналгүй гээд байна гэхэд өөрөө мэдэхгүй юу гээд ыг аавд нь, Октябрийг аавд нь, Буянтогтохыг ээжид нь хүлээлгэн өгч шаардлагатай бол хэрэв гомдол саналтай гэвэл эргээд шалгуулж болно шүү гэдгийг тайлбарлаж өгсөн... цагдаагийн байгууллагад 16 жил 4 сар орчим ажилласан, ахлах мөрдөгчөөр 2 жил ажилласан, би маш их гэмшиж байгаа, гэм буруугаа ойлгож байгаа. Тухайн үед ийм юм болно гэж бодоогүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 24 цагийн үүргийг жижүүрийн ахлан мөрдөгчөөр гүйцэтгэсэн. Тухайн орой гэх хүнээс манай найзыг зодчихлоо гэх дуудлага ирсэн. оор ахлуулсан жижүүрийн бүрэлдэхүүн хэсгийг тухайн дуудлагад явуулж ажилласан. Хэсэг хугацааны дараа нь банзаар цохиулсан нөхцөл байдалтай байна. Эмнэлэг дээр очиж үзүүлж харуулаад эргээд нөхцөл байдлыг танилцуулъя гэсэн. Тэгээд жижүүрийн бүрэлдэхүүн утсаар холбогдоод хэлэхдээ “холбогдох хүмүүсийг эмнэлгийн байгууллагад үзүүлж, рентгэнд харуулахад ямар нэгэн ноцтой гэмтэл тогтоогдоогүй, аль аль талаасаа гомдол санал байхгүй байна. Тухайн хүмүүсийг ар гэрт нь хүлээлгээд өглөө, өөрсдөө гомдол саналгүй гээд байна, холбогдох материалаа бүрдүүлээд авчихлаа, шаардлагатай бол эргээд хандаарай гэж хэлж тайлбарлаад явууллаа” гэж хэлсэн. Гэмтэл бэртэл авсан эсэхийг мэдээгүй учраас гайгүй юм байна гэж бодоод рапортод оруулаагүй юм, миний буруутай үйлдэл байгаа, миний буруу...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд дурдсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 78-р хуудас/
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд дурдсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 96-р хуудас/
Багануур дүүргийн “...*******, цагдаагийн ахмад *******, мөн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ******* нар нь иргэн н гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг бүртгэлд оруулаагүй, дарагдуулсан...” гэх үйлдэлд 20230260000015 дугаартай албаны шалгалт явуулж 28м/4046 дугаартай албан бичгээр харьяаллын дагуу шалгуулахаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар ирүүлсэн холбогдох бичмэл баримтууд. Үүнд: гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, рапорт, дуудлага, Монголын Цахилгаан холбооны Багануур холбооны газраас ирүүлсэн дуудлагын жагсаалт, иргэн гаас авсан тэмдэглэлүүд, Б.Ганзоригоос авсан тайлбар тэмдэглэл, *******оос авсан тайлбар тэмдэглэл, илтгэх хуудас /1-р хх-ийн 2-24х/,
Гэрч ын өгсөн "... Би 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Багануур дүүргийн Шуурхай удирдлагын албаны 7021102 дугаарын утсаар дуудлага мэдээлэл өгөөгүй. Харин манай найз Э. цагдаагийн байгууллагад “...манай найз бусдад хутгалуулсан...” талаар дуудлага мэдээлэл өгсөн. Тэр өдөр би өөрийн найз , нарын хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо “Талын толгой” гэх газарт байдаг хашаандаа очсон ба манай хашааны урд үүдний хэсгээр архины шил, ундааны сав зэрэг их хог новш хаясан байдалтай байсан. Тэгээд тухайн хогийг манай урд айлын хүмүүс хаядаг талаар сонсоод урд айлын хашаанд явж байсан хүнд хандаж “..танайх хогоо аятайхан хаяаач..” гэдэг шаардлага тавихад өмнөөс “юу гэнээ” гэх хариулт хэлэхээр нь би дахиад “..хогоо аятайхан хаяаач ээ...” гэхэд тэр хашаанд явж байсан залуу “...манай хашаа руу ороод ир...” гэсэн. Тэгэхлээр нь би хоёр найзынхаа хамт тэр айлын хашаа руу орсон. Гэтэл тэр айлын залуу гэрээсээ хутга авч гарч ирээд бид гурвыг хөөгөөд гүйсэн. Бид гурав тэр хутгатай хүнээс айгаад гудамжаар зугатаж байтал манай найз бүдрээд унасан юм. Тэгтэл хутга бариад хөөж явсан залуу манай найз чихний арын хэсэг рүү хутгалсан. Тэгэхлээр нь би сандраад гудамжинд хашааны банз хэвтэж байсныг аваад найз ыг хутгалсан залуугийн нурууны хэсэг рүү цохисон. Гэтэл тэр залуугийн аав нь гэх хүн миний толгойн ар дагз хэсэг рүү архины шилээр цохисон. Тэгээд тухайн асуудлын талаар ойр орчмын айлууд болон манай найз Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн. 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Багануур дүүргийн цагдаагийн хэлтсээс тухайн дуудлагын дагуу цагдаагийн 3 алба хаагч ирээд юу болсон талаар асууж тодруулаад бид нарын зургийг гэрэл зургийн аппарат ашиглаж аваад, манай найзыг хутгалсан залуугийн гэрт нь орж хутгыг хайсан боловч олдоогүй. Тухайн үед эмнэлгийн яаралтай тусламжийн автомашин манай найз ыг түрүүлээд Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү авч явсан ба цагдаагийн алба хаагч нар манай найзыг хутгалсан залуу болон түүний аавынх нь хамт авч явсан. Харин би найз Пүрэвсүрэнгийн машинд суугаад эмнэлэг орсон. Эмнэлэг дээр очоод манай найз хутгалагдсан газарт оёдол тавьж цусыг нь тогтоосон. Дараа нь би бас толгойн ар дагз хэсэгтээ оёдол тавиулсан. Харин манай найзыг хутгалсан залуугийн даралтыг нь үзсэн. Түүний дараа , түүнийг хутгалсан залуу бид гурвын толгойны зургийг аппаратаар авсан. Тэгээд бид нарыг эмнэлэгт үзүүлсний дараа манай найз ээжийг цагдаагийн алба хаагч дуудаж эмнэлэг дээр ирүүлсэн байсан ба ыг ээжид нь хүлээлгэж өгөөд гэр рүү нь явуулсан. Манай ээж Элбэгтуяа Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажилладаг ба тухайн үед эмнэлэг дээрээ ээлжтэй байсан тул цагдаагийн мөрдөгч буюу том биетэй бор царайтай цагдаагийн алба хаагч манай ээжийг дуудаж уулзсан. Тэгээд тэр цагдаагийн алба хаагчийг би өөрийн найз Пүрэвсүрэн, нарын хамт Пүрэвсүрэнгийн машинаар эмнэлгийн гаднаас Багануур дүүргийн гадаа хүргэж өгөөд гэр гэртээ харьцгаасан. 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагчдын зүгээс надаас болон бусад хүмүүсээс ямар нэг мэдүүлэг байцаалт огт аваагүй. Багануур дүүргийн цагдаагийн хэлтсээс тухайн асуудал гарснаас хойш ямар ч мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Бид нарыг нэг ч удаа дуудаж байцаалт мэдүүлэг аваагүй. Мөн шүүх эмнэлэгт шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай ямар нэг тогтоол гаргаж өгөөгүй. Харин 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр намайг Улаанбаатар хотод байхад Багануур дүүргийн алба хаагчид “..2023 оны 09 дүгээр сарын 02-ны Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгой гэх газар болсон зодооны асуудлаар шалгах шаардлагатай байна..” гээд Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст хүргэж ирсэн. Тэгээд надаас Оюунболор гэх мөрдөгч “2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр болсон асуудлын талаар” сэжигтний мэдүүлэг авсан. Мөн Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Нарангуа болсон асуудлын талаар надаас асуулт асууж байсан. Миний бие толгойн ар дагз хэсэгтээ архины шилээр бусдад цохиулсны улмаас хуйх маань язарч ангайж шарх үүссэн байсан түүндээ оёдол тавиулсан. Намайг Багануур дүүргийн ШШГХ-ийн Цагдан хорих байранд шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны дараа шүүх шинжилгээний байгууллагаас шинжээч эмч ирж миний биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн. Миний биед гэмтлийн ямар зэрэг тогтоогдсон талаар шинжээчийн дүгнэлтийг одоогоор танилцуулаагүй байна. Миний хувьд 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгойд болсон асуудлын дагуу дуудлагаар ирсэн цагдаагийн цагдаагийн алба хаагчдыг огт таньж мэдэхгүй. Ямар нэг харилцаа хамаарал байхгүй. Миний хувьд болон надтай хамт байсан найзуудын зүгээс 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо “Талын толгой” гэх газарт болсон хэрүүл зодоон үүсгэсэн асуудлын талаарх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй байх зорилгоор цагдаагийн эрх бүхий албан тушаалтны албаны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл огт байхгүй. Багануур дүүргийн эрх бүхий албан тушаалтны зүгээс “...2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо “Талын толгой” гэх газарт болсон хэрүүл зодоон болсон...” гэх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагын гомдол мэдээллийн бүртгэл бүртгэж шалгаагүйн хариуд надаас болон манай ар гэрийнхнээс, найзуудаас маань мөнгө, эд зүйл өгөхийг шаардсан, нэхсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 27-30х/,
Гэрч Ш.Сүхбаярын өгсөн “...би 2013-2018 онд Хууль сахиулахын их сургуулийн Криминалистикийн шинжээч-Хууль сахиулагч мэргэжпээр суралцаж төгссөн. Шүүх шинжилгээний байгууллагад 6 дахь жилдээ ажиллаж байна. Үүнээс 2018 оны 07 дугаар сарын 11-ны өдрөөс 2023 оны 01 сарын 23-ны өдрийг хүртэл Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтэст шинжээч, 2023 оны 01 сарын 24-ны өдрөөс одоо хүртэл Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчээр томилогдон ажиллаж байна. Би 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Багануур дүүргийн Шуурхай удирдлагын албаны бүрэлдэхүүнд криминалистикийн шинжээчээр томилгооны дагуу үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 4 дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт очиж ажилласан. 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 19 цаг өнгөрч байхад Багануур дүүргийн 7021102 дугаарын утсанд “...Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг Талын толгой 8-3 тоотод бусдыг хутгалсан...” гэх дуудлага ирсний дагуу Багануур дүүргийн *******, цагдаагийн ахмад *******, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч М.Чинбат нарын хамт албаны Дастер маркийн 15-43 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очсон. Тухайн дуудлагын дагуу очиход Талын толгойг 8-3 тоотод оршин суух гэх залуу Монгол гэрт орон дээрээ хэвтсэн байдалтай, бас 2 залуу хашааны гадаа нь газарт суучихсан нэг залуугийнх зүүн чихний орчмоос нь цус гарсан, нөгөө залуугийнх нь толгойн ар дагз хэсгээс цус гарсан байдалтай байсан. Тухайн үед тэр хүмүүст яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхээр Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт дуудлага өгсөн байсан. Миний хувьд Октябрийн гэр рүү орж гэр доторх гэрэл зураг болон гадаа гудамжинд сууж байсан байсан хоёр залуугийн ил харагдах гэмтэл шархнуудыг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан. Мөн Октябрын гэрт байсан банз модыг метрээр хэмжиж гэрэл зургаар бэхжүүлж авсан. Тухайн үед ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад ******* хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл бичиж надаар гарын үсэг зуруулж авсан. Тэгээд яаралтай тусламжийн эмч ирж хоорондоо зодолдсон гэх хүмүүс эмнэлгийн анхан шатны үзлэг хийгээд гаднаа ил харагдах гэмтэл шархтай 2 залууг эмнэлэг рүү авч очиж оёдол тавина. Мөн гэх хүнийг толгойн томограф зураг авна гээд эмнэлэг рүү авч явсан. Тэгээд миний хувьд эмнэлэг дээр оччихоод хэргийн газрын үзлэгийн үед эд мөрийн баримтаар хураасан банз модоо аваад цагдаагийн хэлтэс рүү цагдаа жолоочийн хамт явсан. Тухайн үед ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад эмнэлэг дээр хүмүүстэй үлдсэн. Тэгээд би гадаа ирээд эд мөрийн баримтаар бэхжүүлж авсан банз модыг машинаас буулгаад мөрдөгч руу утсаар залгаж “..эд мөрийн баримтаар бэхжүүлж авсан банз модоо яах вэ..” гэж асуухад “.. арын эрүүлжүүлэх саатуулах байрны хажуугийн өвсөн дунд тавьчих, би очоод өөрөө авна..” гэж хэлэхээр нь би саатуулах байрны хажууд банз модоо тавьчхаад цагдаагийн хэлтэс рүү өөрийн ажлын өрөөндөө ороод хэргийн газрын үзлэгийн үед гэрэл зургаар бэхжүүлсэн фото зургуудаа ажлын компьютерт хадгалаад фото цаасан дээр буулгаж хэвлэсэн. Тэгээд ахлах мөрдөгч өрөөнд ирээгүй байсан учраас хэргийн газрын үзлэгийн гэрэл зургаа ажпын өрөөнийх нь хаалга доогуур шургуулж хийсэн. Миний хувьд шуурхай албаны бүрэлдэхүүнд криминалистикийн шинжээчээр үүрэг гүйцэтгэхдээ хэргийн газрын үзлэгийн багт оролцож хэргийн газраас ул мөр илрүүлэх, эд мөрийн баримтуудыг тусгай техник хэрэгсэл ашиглаж бэхжүүлж авах үндсэн чиг үүрэгтэй байдаг. Би хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн ул мөр, эд мөрийн баримтыг тухайн өдрийн шуурхай бүрэлдэхүүнд томилгоотой мөрдөгчид тэмдэглэл үйлдэж хүлээлгэн өгдөг. Миний хувьд 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгой 8-3 тоотод дуудлагын дагуу очиж бэхжүүлж авсан гэрэл зураг, банз модоо ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад *******т тэмдэглэл үйлдэж хүлээлгэн өгөөгүй. Ахлах мөрдөгч той утсаар ярьж хэргийн газраас бэхжүүлж авсан банз модоо яах талаар асуухад эрүүлжүүлэх байрны гадаа өвсөн дунд тавьчих гэсэн. Харин хэргийн газарт бэхжүүлсэн гэрэл зургуудыг ажлын компьютерт хадгалсан. Миний хувьд 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Багануур дүүргийн 7021102 дугаарын утсанд “...Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг Талын толгой 8-3 тоотод бусдыг хутгалсан...” гэх дуудлага мэдээллийг яагаад гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийн бүртгэлд бүртгээгүй талаар мэдэхгүй байна. Миний хувьд тухайн дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт очиж ажилласан талаараа Шүүх шинжилгээний ерөнхий газрын ерөнхий зохицуулагч руу өөрийн 92090988 дугаарын утсаар ярьж мэдэгдэж хоногийн нөхцөл байдлын мэдээндээ оруулсан. Мөн тухайн дуудлагын дагуу хэргийн газарт очиж ажилласан талаараа өөрийн рапортын дэвтэрт бүртгэсэн байгаа. Миний хувьд 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгойн 8-3 тоотоос хэргийн газраас бэхжүүлж авч ирсэн банз модыг Багануур дүүргийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад *******т тэмдэглэл үйлдэж хүлээлгэж өгөхгүйгээр тус эрүүлжүүлэх саатуулах байрны гадаа тавьсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/1хх-ийн ЗЗ-Збх/
2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 677 дугаартай албан бичгээр гаргаж ирүүлсэн Багануур дүүргийн *******, цагдаагийн ахмад *******, мөн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ******* нарын 2021, 2022 онуудыг хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг / 1хх-ийн 128- 139х/,
2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсээс 5б/10401 дугаартай албан бичгээр гаргаж ирүүлсэн Багануур дүүргийн *******, цагдаагийн ахмад *******, мөн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ******* нарын албан тушаалын тодорхойлолт, албан тушаалт томилогдсон тушаал, төрийн алба хаагчийн хувийн хэрэг зэрэг бичмэл нотлох баримтууд /1хх-ийн 155-247х/,
2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 334 дугаартай албан бичгээр Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гаргаж ирүүлсэн тус эрүүл мэндийн төвд 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэгдсэн дуудлага болон яаралтай тусламж үйлчилгээ авсан иргэдийн талаарх дэлгэрэнгүй лавлагаа мэдээлэл баримт бичиг /1хх-ийн 249-250, 2хх-ийн 1-11х/,
2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 28м/4252 дугаартай албан бичгээр Багануур дүүргийн цагдаагийн хэлтсээс гаргаж ирүүлсэн тус 2023 оны 09 сарын 02-ны өдрийн хоногийн нөхцөл байдлын мэдээ, шуурхай бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын хуваарь томилгоо, алба хаагчдад удирдлагаас өгсөн аюулгүй ажиллагааны зааварчилга, алба хаагчдаас авсан баталгаа зэрэг мэдээлэл баримтууд /2хх-14-56х/,
2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор 1592 дугаартай “Баримт бичиг гаргуулан авах тухай” прокурорын зөвшөөрлийн дагуу Багануур дүүргийн Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй эрүүгийн 2304000000102 дугаартай хавтаст хэргийн материалд үзлэг хийж бэхжүүлж авсан бичмэл нотлох баримтууд /2хх-ийн 59-250, Зхх-ийн 01-06х/,
2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Сүхбаярын албаны үйл ажиллагаанд ашигладаг рапортын дэвтэрт үзлэг хийж бэхжүүлж авсан бичмэл нотлох баримт /Зхх-ийн 07-10х/,
2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр *******оос гаргаж өгсөн 2023 оны 09 сарын 02-ны өдөр Багануур дүүргийн *******, албан тушаалтай цагдаагийн ахмад цолтой *******ын үйлдсэн “...Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгой 8-18 тоотод хоорондоо золдсон хүмүүс байна...” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг дагуу "Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл бүхий бичмэл нотлох баримт /Зхх-ийн 11- 13х/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч *******, ******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Үгүй...” гэсэн тэмдэглэл /1-р хх-н 49-50-р хуудас/
*******, ******* нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-н 100-250, 2-р хх-н 1-11-р/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна…” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “...өмгөөлөгчийн зүгээс болон шүүгдэгч нарын зүгээс прокурорын зүйлчилсэн хуулийн зүйл болон гэм буруу дээр маргахгүй байгаа. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд гэмт хэргийн санаа зорилгыг тодорхойлохдоо албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэж байгаа, албан тушаалын үүргээ зориуд биелүүлээгүй гэх хоёр агуулга байна. Миний хувьд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хэн нэгэнд давуу байдал үүсгэсэн гэхээсээ илүү албан тушаалын үүргээ зориуд биелүүлээгүй гэдэг агуулгаар гэм буруутайд тооцож өгөөч. Хохирол хор уршиг байхгүй тийм учраас бусдад төлөх төлбөргүй гэж тооцож прокурор оруулж ирсэн байх...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчээс *******оос “...гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч *******оос “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******, ******* нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч ******* ******* нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь Багануур дүүргийн өөр ажиллаж үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа, шүүгдэгч ******* нь Багануур дүүргийн *******өөр ажиллаж үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа,
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн”, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалт “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 14 дүгээр зүйл “Нийгмийн хэв журмыг сахин хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна”, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн.”, Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн гэж,
Монгол Улсын цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 202.3.1-д Цагдаагийн байгууллага, алба хаагч нь гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол, мэдээлэл /Цаашид “гомдол, мэдээлэл” гэнэ/-ийг дор дурдсан журмын дагуу хүлээн авна:
а/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар бүлэгт заасны дагуу иргэнээс амаар буюу бичгээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл ашиглаж цахим захидал бусад байдлаар гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас албан бичгээр гаргасан мэдээлэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан зөрчлийн тухай гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага, алба хаагч харьяалал харгалзахгүйгээр хүлээн авах үүрэгтэй;
Монгол Улсын цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 202.6-д Гомдол, Мэдээллийг Бүртгэх 202.6.1 Цагдаагийн байгууллага, алба хаагч нь гомдол гаргагч буюу албаны даргаас хүлээн авсан гомдол, мэдээллийн нэгдсэн тоо бүртгэлд оруулж, дугаар авна.,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглох зүйл”-ийн 7.1.6-д “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх...", Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг “...Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ...”, 37.1.1-д заасан “...Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх...”, 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх...”, 37.1.13-д заасан “...албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах...” гэснийг тус тус зөрчиж,
Шүүгдэгч ******* ******* нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд дагаж мөрдөх болон хориглосон эрх зүйн хэм хэмжээг зөрчин, гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах зэрэг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэнээс 2023 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 99724183 дугаарын утаснаас Багануур дүүргийн 7021102 дугаарын утасанд гаргасан “..., , нар бие биедээ халдаж, бүлэглэн танхайрч гэмтэл учруулсан...” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгэж, гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгалгүй, хуулиар хүлээсэн үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж , , нарт эрүүгийн болон зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэн давуу байдал бий болгосон болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ийг Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1410 дугаартай тушаалаар Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгчөөр /1-р хх-ийн 210/, Шүүгдэгч *******ыг Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/957 дугаартай тушаалаар Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлах мөрдөгчөөр /1-р хх-ийн 156/, зохицуулагчаар тус тус томилогдоод ажил үүргээ гүйцэтгэж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба уг албан тушаал нь Монгол улсын Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан “нийтийн албан тушаалтан” гэдэгт хамрагдаж байгаа болно.
Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.
Шүүгдэгч нарын хувьд шүүгдэгч ******* нь Багануур дүүргийн шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгчөөр ажиллаж үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа, шүүгдэгч ******* нь Багануур дүүргийн *******өөр ажиллаж үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа иргэнээс 2023 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 99724183 дугаарын утаснаас Багануур дүүргийн 7021102 дугаарын утасанд гаргасан “..., , нар бие биедээ халдаж, бүлэглэн танхайрч гэмтэл учруулсан...” гэх гомдлыг Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгэж, гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгалгүй, хуулиар хүлээсэн үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж , , нарт эрүүгийн болон зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж боломж олгож байгаа нь давуу байдалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгч нарын албан үүргээ биелүүлэхэд нь хувь хүний хайхрамжгүй, хэнэггүй байдал нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* ******* нарын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуулиар хүлээсэн үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, бусдад давуу байдал бий болгосон” гэх гэмт хэргийн шинжийг хангасан, эрүүгийн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч нарын үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг “бүлэглэн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
Шүүгдэгч *******, ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан бусдад төлөх хохирол төлбөргүй болно.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “....*******ыг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хүртэл хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн *******ийг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хүртэл хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “...энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа. Энэ хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтын дагуу хорихгүйгээр нэг жилийн хугацаанд тэнсэж өгөөч. Нэмэгдэл ялыг 4.1 дэх хэсэгт зааснаар доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар оногдуулж өгөөч...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч *******оос “...ийм гэмт хэрэг үйлдсэн байна гэдгээ ойлгож маш их харамсаж байна. Өмгөөлөгчийн хэлснээр хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдэж өгөөч...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч *******оос “...Төрийн албанд ороод 15 жил 6 сар болсон байна. Гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Цаашдаа ажиллах нөхцөл боломжоор хангаж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөч...” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.
Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч *******, ******* нарын хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа , өмчийн бүртгэлийн мэдээлэлүүд, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлжээ.
Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь дээд боловсролтой, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажил-Эрх зүйч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Багануур дүүргийн , ам бүл 5 эхнэр, хадам ээж, хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр 7 дугаар байрны 13 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх хувийн байдал, шүүгдэгч ******* нь дээд боловсролтой, Цагдаа ажил-Эрх зүйч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Багануур дүүргийн *******, ам бүл 4 эхнэр, хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр 102 дугаар байрны 23 тоотод оршин суух, улсаас авсан авьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх хувийн байдал тус тус тогтоогдлоо.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан ”тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангийн заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээх нь зохилтой.
Энэ хэрэгт шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овгийн *******, Дархчуул овгийн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуулиар хүлээсэн үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* овгийн *******, Дархчуул овгийн нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр /2/ жил зургаан /6/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг /1/ жил зургаан /6/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол ял оногдуулахыг шүүгдэгч *******, ******* нарт тайлбарласугай.
5.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******, ******* нарын нийтийн албанд томилогдох эрх хасах ял болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг Багануур дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7.Шүүгдэгч *******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.*******, ******* нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ