| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0401/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/462 |
| Огноо | 2023-12-15 |
| Зүйл хэсэг | 22.4.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/462
2023 12 15 2023/ШЦТ/462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Ж.Батбаатар,
Шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,
Шүүгдэгч Д.Ц-э, түүний өмгөөлөгч О.Билгүүнзаяа,
Шүүгдэгч Ш.Д-, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл,
Шүүгдэгч “Ххх” ХХК-ны өмгөөлөгч О.Сарантуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б-ы О-, Д-ын Ц-э нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш-ын Д-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Ххх” ХХК-д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1925007070103 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Завхан аймаг Улиастай суманд төрсөн, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот 0 дүүрэг, 0 дугаар 0-р хороо 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Б-ы О- /РД: хх00000/,
Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Ховд аймаг Чандмань суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уулын ашиглалтын инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух хаягтай, Монгол Улсын гавьяат уурхайчин цолтой, урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 08-ны өдрийн 334 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдсэн, О овогт Д-ын Ц-э /РД: хх000000/,
Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Завхан аймаг Цэцэн-Уул суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уулын ашиглалтын инженер мэргэжилтэй, “Ххх” ХХК-ны захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух хаягтай, “Алтангадас” одонтой, урьд ял шийтгэлгүй, Х овогт Ш-ын Д- /РД: хх000000/,
Монгол Улсын бүртгэлийн 000000 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод байрлах, авто сэлбэгийн жижиглэн худалдаа, бар ажиллуулах, амралтын газар, саам эмчилгээ, барилгын засвар засал чимэглэл, ул уурхайн машин механизмын худалдаа, засвар үйлчилгээ, уул уурхайн машин техникийн түрээс, нийтийн хоол үйлдвэрлэл, нарийн боов үйлдвэрлэл, стандарт бус металл хийц үйлдвэрлэх үйл ажиллагааны зөвшөөрөлтэй “Ххх” ХХК /РД: 0000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О- нь Ххх” ХХК-ийн Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежерээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр “Ххх” ХХК-иас 2016 онд зарласан ТҮ-2016/01 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Ххх” ХХК-ийн тус тендерт шалгарах ашиг сонирхлын үүднээс, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Ш.Д-аас Орхон аймгийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 38,000,000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 23,000,000 төгрөгийн, 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийн нийт 71,000,000 төгрөгийн хахууль авсан,
Мөн “Ххх” ХХК-ийн “Ххх” ХХК-иас 2019 онд зарлагдахаар төлөвлөгдсөн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт шалгарах ашиг сонирхлын үүднээс “Ххх” ХХК-ийг тус тендерт шалгаруулах талаар урьдчилан амлалт өгч, “Ххх” ХХК-ийн захирал Ш.Д-аас өөрийн нөхөр Р.Б-ын Хаан банкны 0000 дугаарын дансаар 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Нарны хороолол” хотхонд 2019 оны 01 дүгээр сард бэлнээр 25,000,000 төгрөгийг хүүгүй зээлж, хөнгөлөлттэй үйлчилгээ авч хахууль авсан,
Шүүгдэгч Д.Ц-э нь “ххх” ХХК-ийн хххххх хэлтсийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Ххх” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Ххх” ХХК-ийн захирал Ш.Д-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй талаас хяналт шалгалт хийлгэхгүй, үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажлын байранд гүйцэтгэх ажил үүргийн 3 дахь заалт заасан “Компанийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг мөрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах ажлыг удирдлагаар хангах” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ххх” ХХК-ийн Ерөнхий захиргааны 1 дүгээр байранд Ш.Д-аас 2018 оны 06 дугаар сард бэлнээр 5,000,000 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч Ш.Д- нь “Ххх” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Ххх” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Ххх” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор “Ххх” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга Д.Ц-эд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэр “Ххх” ТӨҮГ-ийн Ерөнхий захиргааны 1 дүгээр байранд 2018 оны 06 дугаар сард бэлнээр 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
“Ххх” ХХК-иас 2016 онд зарласан ТҮ-2016/01 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “Ххх” ХХК шалгарсны хариуд тус тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан, “Ххх” ХХК-ийн Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежер Б.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 38,000,000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 23,000,000 төгрөгийн, 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийн нийт 71,000,000 төгрөгийн,
“Ххх” ХХК-иас 2019 онд зарлагдахаар төлөвлөгдсөн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “Ххх” ХХК-иар шалгарах, ажил гүйцэтгэх ашиг сонирхлын үүднээс Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежер Б.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн нутаг дэвсгэрт Б.О-ийн нөхөр Р.Б-ын Хаан банкны 0000 дугаарын дансанд 2018 оны 12 дугаар сард 27-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн, Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Нарын хороолол” хотхонд 2019 оны 01 дүгээр сард Б.О-т бэлнээр 25,000,000 төгрөгийг хүүгүй зээлж, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж тус тус хахууль өгсөн,
Шүүгдэгч “Ххх” ХХК нь “Ххх” ХХК-г төлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу тус компаний захирал Ш.Д- нь “Ххх” ХХК-ийн нэрийн өмнөөс “Ххх” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга Д.Ц-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэр “Ххх” ХХК-ийн ерөнхий захиргааны 1 дүгээр байранд 2018 оны 06 дугаар сард бэлнээр 5,000,000 төгрөгийн,
“Ххх” ХХК-иас 2016 онд зарласан ТҮ-2016/01 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт шалгарсны хариуд тус тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан, “Ххх” ХХК-ийн Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежерээр ажиллаж байсан Б.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 38,000,000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 23,000,000 төгрөгийн, 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийн нийт 71,000,000 төгрөгийн,
“Ххх” ХХК-иас 2019 онд зарлагдахаар төлөвлөгдсөн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “Ххх” ХХК-иар шалгарах, ажил гүйцэтгэх ашиг сонирхлын үүднээс Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежер Б.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн нутаг дэвсгэрт Б.О-ийн нөхөр Р.Б-ын Хаан банкны 0000 дугаарын дансанд 2018 оны 12 дугаар сард 27-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн, Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Нарын хороолол” хотхонд 2019 оны 01 дүгээр сард Б.О-т бэлнээр 25,000,000 төгрөгийг хүүгүй зээлүүлж, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж тус тус хахууль өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.О- шүүх хуралдаанд: “...Өмнөх шүүх хуралдаан дээр мэдүүлгээ өгсөн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
- Шүүгдэгч Ш.Д- шүүх хуралдаанд: “...Өмнөх шүүх хуралдаан дээр мэдүүлэг үнэн зөв нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
- Шүүгдэгч Д.Ц-э шүүх хуралдаанд: “...Өмнөх шүүх хуралдаан дээр мэдүүлгээ өгсөн, нэмж ярих зүйл байхгүй...” гэв.
- Шүүгдэгч Ш.Д- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Анх 2016 оны 10-р сард “Ххх ХХК”-ийн ажилчдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тендэр зарлагдсаны дараа “Ххх ХХК”-ийн ажилтан Б.О- би тендэрийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа танай компани одоо зарлагдаж буй тендэрт оролцож цаашид ажлаа үргэлжлүүлэн хийе гэж бодож байгаа бол надад тухайн тендерийн үнийн дүнгийн 2 хувь болох 71,000,000 төгрөгийг өгвөл шалгаруулж болох юм хэрэв энэ саналыг хүлээж авахгүй бол тендэрт гарах боломжгүй гэж утсаар хэлсний дараа би энэ мөнгийг өгнө гэж зөвшөөрөхгүй бол тендэрт шалгарч чадахгүй Б.О- эрх мэдлээ ашиглан улмаар хясан боогдуулж тендэрээс хасна гэж ойлгон түүнтэй дахин ярьж зөвшөөрснөөр тендэр шалгаруулалт болоход ТББ-ийн бүх шаардлагыг хангасан баримт бичиг бүрдүүлэн хүргүүлсний эцэст тендэрт шалгарсан. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулагдсаны дараа Б.О-ийн шаардсаны дагуу 38,000,000 төгрөг бэлнээр, 2017 оны 02 дугаар сард 20,000,000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 23,000,000 бэлнээр нийт 71,000,000 төгрөг өгч дараа нь буцаан авснаа хүлээж байна. Үүний дараа 2019 оны 01 дүгээр сард зарлагдах “Ххх ХХК”-ийн ажилчдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тендэрт Б.О- нь тендэрийн үнэлгээний комисст оролцож байгаа урьдын адил тендэрт шалгарч ажлаа үргэлжлүүлэн хийе гэж байгаа бол энэ удаа мөнгө бүрмөсөн авахгүй түүний аавын хийж байгаа киноны санхүүжилтэд яаралтай шаардлагатай байгаа мөнгө зээлүүлбэл шалгаруулж болох юм гэсэн дарамт ирсэн учир 2019 оны 12 дугаар сард Б.О-т 5,000,000 төгрөгийг түүний нөхөр Р.Б-ын ХААН банк дахь 0000 тоот дансанд, 2019 оны 01 дүгээр сард 25,000,000 сая төгрөгийг бэлнээр зээлж дараа нь буцаан авснаа хүлээж байна. Мөн “Ххх ХХК”-ийн ажилчдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тендэрийн гэрээт ажил үүрэг гүйцэтгэх явцад Ххх ХХК-ийн ХАБЭАБО-ны хэлтсийн дарга Д.Ц-ийн зүгээс манай компанийн гүйцэтгэж буй ажилтай холбоотой зарим нэг зөрчил илэрмэгц албан шугамаар зохих арга хэмжээг авч шаардлага тавих ёстой байтал хувийн журмаар та нар ажлаа хийж чадахгүй байна. Тэгээд байвал гэрээг чинь цуцална, дараагийн тендэрт гаргахгүй шүү гэх мэт дарамт ирж удаа дараа ажил үүрэгтэй холбоотой хясан боогдуулж утсаар ярих, мессэж бичих зэрэг үйлдлүүд хийсээр байсан энэ нь зарим баримтаар нотлогдож байгаа. Иймээс Д.Ц-ийн дарамтаас шалтгаалан 2018 оны 6 дугаар сард 5,000,000 төгрөгийг түүнд бэлнээр өгч дараа нь буцаан авснаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг /25хх-ийн 69-70х/,
- Гэрч Ө.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: ”... Ххх ХХК нь 2016 онд “Ххх” ХХК-иас зарласан ажилчдыг халуун хоолоор үйлчлэх тендерт үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан О- нь шалгаруулсан гэж 100,000,000 төгрөг нэхээд байна. 70 орчим сая төгрөгийг О-т хувааж өгөхөөр болсон гэж Ш.Д- захирал ярьж байсан. ...Манай компани “Ххх” ХХК-ийн ажилчдыг халуун хоолоор үйлчлэх 2016 оны тендер сонгон шалгаруулалтад шалгарч, үйл ажиллагаа эхэлсэн байх үед Ц-э дарга манай компанийн хийж байгаа хоол муу, шаардлага хангахгүй байна, гэрээг цуцална гэж айлгаж дарамталж байгаад захирал Ш.Д-аас удаа дараа мөнгө авч байсан гэж Ш.Д- дарга хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 115, 117х/,
-Гэрч Ө.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.О-т миний нөхөр Ш.Д- 2016 оноос 2019 оны тендер зарлахаас өмнө хүртэл цувуулж 70 сая төгрөг өгсөн. Нөхөр О-т мөнгө өгөх болгондоо надад хэлж байсан. Гэхдээ яг хэзээ хэдэн төгрөг О-т өгсөн талаар хувийн бүртгэлээ харж байж хэлье. 2016 онд манай компани Ххх ХХК-аас үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтан нарт халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тендерийн 2 дугаар багцад шалгарсан тул Б.О-т манай компанийг шалгаруулсан гэж мөнгө нэхээд байхаар нь миний нөхөр 70 сая төгрөгийг 2016-2019 оны хооронд өгсөн. Тэгээд сүүлд би 2019 оны 04 дүгээр сараас О-ээс 70 сая төгрөгөө нэхэж мессеж бичээд 28 мянган долларыг манай нөхөр Д-д О-ийн нөхөр нь өгсөн гэсэн... Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О- гэдэг хүүхэнд манай нөхөр Д-аас нийт 71,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Би энэ асуудлыг тухайн үед нь мэдээгүй харин 2019 оны тендерт унасны дараа мэдсэн. Өмнөх тендерт оролцохдоо О-т мөнгө өгч л байсан...Тэгээд 2019 оны тендерт унасны дараа манай компани их хэмжээний хохирол хүлээсэн учир тендер шалгаруулалтыг хуулийн хүрээнд шалгаруулсан эсэхийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад өргөдөл, гомдол гаргасан мөн О-т өмнө нь тендерт оролцохдоо мөнгө өгсөн болохоор ялсан харин сүүлийн тендерт оролцоход мөнгө өгөөгүй байхад ялагдсан нь илт байгаа учраас би өмнө өгсөн мөнгөө нэхэж эхэлсэн юм...Ц-э манай нөхөр Д-ыг утсаар байнга дарамталдаг байсан ба одоо “тендер зарлалаа ш дээ тендерийн хугацаа болж байгаа ш дээ, хөөе ахыгаа мартчихсан уу, хэдэн төгрөг өгөх боломж байхгүй юу” зэрэг мессежнүүдийг манай нөхрийн утас руу явуулсан байсан би энэ мессежийг нь сүүлд нөхрийнхөө утсан дээрээс харсан. Тэгээд манай нөхрөөс 2 удаа 5,000,000 нийт 10,000,000 төгрөгийг авсан буцаагаад манай компанийн данс руу 5,000,000 төгрөг хийсэн байсан түүнээс Ц-эд мөнгө зээлүүлсэн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 120-122х/,
- “Ххх” ХХК-ийн Голомт банкинд харилцах ххх дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1хх-ийн 167, 8хх-ийн 243, 246х, 9хх-ийн 1, 17, 39х /,
- - Монгол банкны албан ёсны сайтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 169х/,
- Шүүгдэгч Ш.Д-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 170-174/,
- Гэрч Ө.Алтансувдын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 175-195х/,
- Гэрч Р.Б-ын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1хх-ийн 168х, 5хх-ийн 169х/,
- Ххх ХХК-ний ерөнхий захиралын 2016 оны 08 сарын 31-ний, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрүүдийн тендерийн үнэлгээний хороо байгуулах тухай тушаал /2хх-ийн 71-72х, 85х/,
- Тендерийн үнэлгээний хорооны 2016 оны 12 сарын 02-ны өдрийн тэмдэглэл /22хх-ийн 66-73х/,
- Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 сарын 06-ны өдрийн тэмдэглэл /11хх-ийн 167-183х/,
- Гэрч Р.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үедээ Улаанбаатар хотод найз нөхөдтэйгөө явж байгаад мөнгөний хэрэг гараад байхаар нь өөрийн танил болох Д- ахаас мөнгө зээлж авсан удаатай. Удаахгүй би дээрх 5,000,000 төгрөгийг Эрдэнэтэд байхдаа 2019 оны 03 дугаар сар байна уу 04 дүгээр сарын үед түүний ажил болох Эрдэнэтийн дулааны станцын ойролцоо өгсөн. Тэр хавьд хүнсний 2 жижигхэн дэлгүүр байдаг санагдаад байна. Гэвч би нэрийг нь санахгүй байна... 2019 оны 05 дугаар сард дээрх 60,000,000 төгрөг болон өмнө нь авсан 5,000,000 төгрөгийн хамтаар хүүг нь бодоод 27,000 ам доллар болгож өөрт нь өгсөн. Дарханд би ххх ХХК-ийн захирал А-ын хамтаар ажил авсан байсан тул эхний санхүүжилтээс орсон мөнгөнөөс 27,000 ам долларыг хөрвүүлж аваад бэлнээр өгсөн хэрэг...Ер нь тухайн үед 60,000,000 төгрөгийг эхнэр О-ээс авсан нь үнэн юм. Тэгэхдээ би өмнө мэдүүлэхдээ Д-аас авсан мөнгө байна гэж бодсон байсан учраас дээрх мэдүүлгийг өгсөн байна. Мэдүүлэгт дурдагдсан 27,000 ам доллар өгсөн авсан асуудал огт болоогүй юм. Түүнээс би Д-аас биечлэн 60,000,000 төгрөг авсан зүйл байхгүй юм...” гэсэн мэдүүлэг /22хх-ийн 27-28х, 28хх-ийн 182-183х/,
- Хуулийн этгээдийн буюу Ххх ХХК-ний улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрэм болон бусад баримтууд /26хх-ийн 86-153х/,
- Тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгсэл бүртгэсэн маягт /28хх-тйг 175-179х/,
- Гэрч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О-тэй 2018 оны 12 дугаар сарын үеэр Өргөө кино театрын маркетингийн албаны дарга Д-аар дамжуулан “2000” киноны маркетинг хийх зорилгоор танилцаж байсан. “2000” киноны маркетингийг хариуцан ажилласан ба уг киноны продюсер буюу киноны санаачлагч эзэмшигчээр О- ажиллаж байсан. Ингээд Киноны маркетингийн ажилд зарцуулагдах мөнгөний төсөв төлөвлөгөөг би гаргаж О- эгчид өгсөн. Тухайн үед 54,0 сая төгрөгийн шаардлага бий болсон. Үүнээс нээлтийн 25,340,000 төгрөгийг “Л” ХХК-д өгсөн. Надад хэрэгтэй миний зарцуулсан мөнгө гэвэл 28,824,678 төгрөг байсан. Тэгээд энэ мөнгийг хаанаас олох вэ гэдэг асуудал гарсан ба О- эгч хэлэхдээ бүх мөнгөө киноны хийцлэлд зарцуулсан маркетингийн зардлын мөнгө байхгүй гэж байсан. Тэгээд маркетингийн зардал зайлшгүй хэрэгтэй ямар нэгэн аргаар энэ мөнгийг олох хэрэгтэй гэдгийг хэлсэн. Киног нь судалж байгаад Завханы түүхэн кино байсан учир завхан аймгийн нутгийн зөвлөл түүнтэй хамааралтай хүмүүсээс энэ мөнгийг босгож болдог шүү гэдгийг хэлж байсан. Тэгээд Завханы нутгийн зөвлөлийн нэг хүний дугаарыг надад өгөөд энэ хүнтэй холбогдоод үнэн учраа хэлээд Завхан нутгийн зөвлөл ивээн тэтгэж дэмжиж болох уу гээд нэг дугаар өгч байсан. Тэгээд нөгөө хүн рүү нь залгаж байгаад 25,0 сая төгрөгийг зээлэхээр болсон. Ингээд 2019 оны 01 эсвэл 02 дугаар сарын эхээр 3 сарын 01-ний өдөр нээлт хийх байсан сарын өмнө байсан юм болов уу хүний нэрийг нь санахгүй байна, 9911-тай дугаартай байсан, дугаарыг нь хараад амьдралын боломжтой хүн байна гэж харж байсан, эрэгтэй хүн байсан, 2-3 удаа утсаар ярьж байсан юм. Тэгэхдээ “2000” гэсэн киноны талаар тайлбарлаж хэлж байсан өөрийгөө бол хотод байхгүй Эрдэнэтэд байдаг хүн гэж хэлж байсан. Тэгээд манай нутгийн зөвлөл уг киног ивээн тэтгэх боломжгүй харин кинонд чинь зориулаад түр мөнгө зээлүүлье буцаагаад өгөх хэрэгтэй гэж хэлж байсан. Тэгээд өвөл хүйтэн л байсан Улаанбаатар хотод орж ирэхээрээ надад хэлнэ гээд 01 билүү 02 дугаар сард Улаанбаатар хотод Нарны хорооллын тэнд бэлнээр 25,0 сая төгрөгийг авсан. Дээрх 25,0 сая төгрөгийг киноны маркетингийн зардал, кино театрын сурталчилгаа, цаасан хэвлэл буюу урилга брошур хэвлэл, Шангрилагийн нээлтийн төсөв, фэйсбүүкийн бүүст, сэтгүүлчдэд өгсөн мөнгө, олны танил хүмүүст тасалбар зэрэгт зарцуулсан. Тэгээд тэр хүнээс зээлсэн мөнгийг 2019 оны 04, 05 дугаар сарын үеэр санагдаж байна. мөнгө буцааж өгөхөөр болоод ярьж байгаад мөнгө авсан газраа буюу Нарны хороололд уулзсан. Тэгээд 25,0 сая төгрөгийг бэлнээр буцааж өгсөн...” мэдүүлэг /29хх-ийн 191-192х/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.О-, Д.Ц-э, Ш.Д-, “Ххх” ХХК нарыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас: шүүгдэгч Б.О-ийг Ххх” ХХК-ийн Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежерээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр “Ххх” ХХК-иас 2016 онд зарласан ТҮ-2016/01 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Ххх” ХХК-ийн тус тендерт шалгарах ашиг сонирхлын үүднээс, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Ш.Д-аас Орхон аймгийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 38,000,000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 23,000,000 төгрөгийн, 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийн нийт 71,000,000 төгрөгийн хахууль авсан,
мөн “Ххх” ХХК-ийн “Ххх” ХХК-иас 2019 онд зарлагдахаар төлөвлөгдсөн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт шалгарах ашиг сонирхлын үүднээс “Ххх” ХХК-ийг тус тендерт шалгаруулах талаар урьдчилан амлалт өгч, “Ххх” ХХК-ийн захирал Ш.Д-аас өөрийн нөхөр Р.Б-ын Хаан банкны 0000 дугаарын дансаар 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Нарны хороолол” хотхонд 2019 оны 01 дүгээр сард бэлнээр 25,000,000 төгрөгийг хүүгүй зээлж, хөнгөлөлттэй үйлчилгээ авч хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Д.Ц-эийг “Ххх” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Ххх” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Ххх” ХХК-ийн захирал Ш.Д-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй талаас хяналт шалгалт хийлгэхгүй, үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажлын байранд гүйцэтгэх ажил үүргийн 3 дахь заалт заасан “Компанийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг мөрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах ажлыг удирдлагаар хангах” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ххх” ХХК-ийн Ерөнхий захиргааны 1 дүгээр байранд Ш.Д-аас 2018 оны 06 дугаар сард бэлнээр 5,000,000 төгрөгийн хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ш.Д-ыг “Ххх” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Ххх” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Ххх” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор “Ххх” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга Д.Ц-эд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэр “Ххх” ТӨҮГ-ийн Ерөнхий захиргааны 1 дүгээр байранд 2018 оны 06 дугаар сард бэлнээр 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
“Ххх” ХХК-иас 2016 онд зарласан ТҮ-2016/01 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “Ххх” ХХК шалгарсны хариуд тус тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан, “Ххх” ХХК-ийн Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежер Б.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 38,000,000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 23,000,000 төгрөгийн, 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийн нийт 71,000,000 төгрөгийн,
“Ххх” ХХК-иас 2019 онд зарлагдахаар төлөвлөгдсөн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “Ххх” ХХК-иар шалгарах, ажил гүйцэтгэх ашиг сонирхлын үүднээс Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежер Б.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн нутаг дэвсгэрт Б.О-ийн нөхөр Р.Б-ын Хаан банкны 0000 дугаарын дансанд 2018 оны 12 дугаар сард 27-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн, Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Нарын хороолол” хотхонд 2019 оны 01 дүгээр сард Б.О-т бэлнээр 25,000,000 төгрөгийг хүүгүй зээлж, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж тус тус хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч “Ххх” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу тус компаний захирал Ш.Д- нь “Ххх” ХХК-ийн нэрийн өмнөөс “Ххх” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга Д.Ц-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэр “Ххх” ХХК-ийн ерөнхий захиргааны 1 дүгээр байранд 2018 оны 06 дугаар сард бэлнээр 5,000,000 төгрөгийн,
“Ххх” ХХК-иас 2016 онд зарласан ТҮ-2016/01 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт шалгарсны хариуд тус тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан, “Ххх” ХХК-ийн Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежерээр ажиллаж байсан Б.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 38,000,000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 23,000,000 төгрөгийн, 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийн нийт 71,000,000 төгрөгийн,
“Ххх” ХХК-иас 2019 онд зарлагдахаар төлөвлөгдсөн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “Ххх” ХХК-иар шалгарах, ажил гүйцэтгэх ашиг сонирхлын үүднээс Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежер Б.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн нутаг дэвсгэрт Б.О-ийн нөхөр Р.Б-ын Хаан банкны 0000 дугаарын дансанд 2018 оны 12 дугаар сард 27-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн, Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Нарын хороолол” хотхонд 2019 оны 01 дүгээр сард Б.О-т бэлнээр 25,000,000 төгрөгийг хүүгүй зээлүүлж, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж тус тус хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах...” гэсэн,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар “...шүүгдэгч нарын үйлдэл хээл хахууль авах, хээл хахууль өгөх гэмт хэргийн шинжийг агуулаагүй…хэрэгсэхгүй болгох...“ гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.О- нь Ххх” ХХК-ийн Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежерээр ажиллаж байхдаа “Ххх” ХХК-иас 2016 онд зарласан ТҮ-2016/01 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Ххх” ХХК-ийн тус тендерт шалгарах ашиг сонирхлын үүднээс, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Ш.Д-аас Орхон аймгийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 38,000,000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 23,000,000 төгрөгийн, 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийн нийт 71,000,000 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч Д.Ц-э нь “Ххх” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Ххх” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Ххх” ХХК-ийн захирал Ш.Д-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй талаас хяналт шалгалт хийлгэхгүй, үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажлын байранд гүйцэтгэх ажил үүргийн 3 дахь заалт заасан “Компанийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг мөрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах ажлыг удирдлагаар хангах” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ххх” ХХК-ийн Ерөнхий захиргааны 1 дүгээр байранд Ш.Д-аас 2018 оны 06 дугаар сард бэлнээр 5,000,000 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч Ш.Д- нь “Ххх” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Ххх” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Ххх” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор “Ххх” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга Д.Ц-эд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэр “Ххх” ТӨҮГ-ийн Ерөнхий захиргааны 1 дүгээр байранд 2018 оны 06 дугаар сард бэлнээр 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
“Ххх” ХХК-иас 2016 онд зарласан ТҮ-2016/01 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “Ххх” ХХК шалгарсны хариуд тус тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан, “Ххх” ХХК-ийн Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежер Б.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 38,000,000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 23,000,000 төгрөгийн, 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийн нийт 71,000,000 төгрөгийн,
“Ххх” ХХК-иас 2019 онд зарлагдахаар төлөвлөгдсөн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “Ххх” ХХК-иар шалгарах, ажил гүйцэтгэх ашиг сонирхлын үүднээс Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежер Б.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн нутаг дэвсгэрт Б.О-ийн нөхөр Р.Б-ын Хаан банкны 0000 дугаарын дансанд 2018 оны 12 дугаар сард 27-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн, Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Нарын хороолол” хотхонд 2019 оны 01 дүгээр сард Б.О-т бэлнээр 25,000,000 төгрөгийг хүүгүй зээлж, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж тус тус хахууль өгсөн,
Шүүгдэгч “Ххх” ХХК нь “Ххх” ХХК-г төлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу тус компаний захирал Ш.Д- нь “Ххх” ХХК-ийн нэрийн өмнөөс “Ххх” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга Д.Ц-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэр “Ххх” ХХК-ийн ерөнхий захиргааны 1 дүгээр байранд 2018 оны 06 дугаар сард бэлнээр 5,000,000 төгрөгийн,
“Ххх” ХХК-иас 2019 онд зарлагдахаар төлөвлөгдсөн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “Ххх” ХХК-иар шалгарах, ажил гүйцэтгэх ашиг сонирхлын үүднээс Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежер Б.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн нутаг дэвсгэрт Б.О-ийн нөхөр Р.Б-ын Хаан банкны 0000 дугаарын дансанд 2018 оны 12 дугаар сард 27-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн, Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Нарын хороолол” хотхонд 2019 оны 01 дүгээр сард Б.О-т бэлнээр 25,000,000 төгрөгийг хүүгүй зээлүүлж, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж тус тус хахууль өгсөн болох нь Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг,
гэрч Ө.Ц-ийн ”... Ххх ХХК нь 2016 онд “Ххх” ХХК-иас зарласан ажилчдын халуун хоолоор үйлчлэх тендерт үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан О- нь шалгаруулсан гэж 100,000,000 төгрөг нэхээд байна. 70 орчим сая төгрөгийг О-т хувааж өгөхөөр болсон гэж Ш.Д- захирал ярьж байсан. ...Манай компани “Ххх” ХХК-ийн ажилчдыг халуун хоолоор үйлчлэх 2016 оны тендер сонгон шалгаруулалтад шалгарч, үйл ажиллагаа эхэлсэн байх үед Ц-э дарга манай компаний хийж байгаа хоол муу, шаардлага хангахгүй байна, гэрээг цуцална гэж айлгаж дарамталж байгаад захирал Ш.Д-аас удаа дараа мөнгө авч байсан гэж Ш.Д- дарга хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч Ө.А-ын “...нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.О-т миний нөхөр Ш.Д- 2016 оноос 2019 оны тендер зарлахаас өмнө хүртэл цувуулж 70 сая төгрөг өгсөн. Нөхөр О-т мөнгө өгөх болгондоо надад хэлж байсан. Гэхдээ яг хэзээ хэдэн төгрөг О-т өгсөн талаар хувийн бүртгэлээ харж байж хэлье. 2016 онд манай компани Ххх ХХК-аас үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтан нарт халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тендерийн 2 дугаар багцад шалгарсан тул Б.О-т манай компанийг шалгаруулсан гэж мөнгө нэхээд байхаар нь миний нөхөр 70 сая төгрөгийг 2016-2019 оны хооронд өгсөн. Тэгээд сүүлд би 2019 оны 04 дүгээр сараас О-ээс 70 сая төгрөгөө нэхэж мессеж бичээд 28 мянган долларыг манай нөхөр Д-д О-ийн нөхөр нь өгсөн гэсэн... Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О- гэдэг хүүхэнд манай нөхөр Д-аас нийт 71,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Би энэ асуудлыг тухайн үед нь мэдээгүй харин 2019 оны тендерт унасны дараа мэдсэн. Өмнөх тендерт оролцохдоо О-т мөнгө өгч л байсан...Тэгээд 2019 оны тендерт унасны дараа манай компани их хэмжээний хохирол хүлээсэн учир тендер шалгаруулалтыг хуулийн хүрээнд шалгаруулсан эсэхийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад өргөдөл, гомдол гаргасан мөн О-т өмнө нь тендерт оролцохдоо мөнгө өгсөн болохоор ялсан харин сүүлийн тендерт оролцоход мөнгө өгөөгүй байхад ялагдсан нь илт байгаа учраас би өмнө өгсөн мөнгөө нэхэж эхэлсэн юм...Ц-э манай нөхөр Д-ыг утсаар байнга дарамталдаг байсан ба одоо “тендер зарлалаа ш дээ тендерийн хугацаа болж байгаа ш дээ, хөөе ахыгаа мартчихсан уу, хэдэн төгрөг өгөх боломж байхгүй юу” зэрэг мессежнүүдийг манай нөхрийн утас руу явуулсан байсан би энэ мессежийг нь сүүлд нөхрийнхөө утсан дээрээс харсан. Тэгээд манай нөхрөөс 2 удаа 5,000,000 нийт 10,000,000 төгрөгийг авсан буцаагаад манай компанийн данс руу 5,000,000 төгрөг хийсэн байсан түүнээс Ц-эд мөнгө зээлүүлсэн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг,
“Ххх” ХХК-ийн Голомт банкинд харилцах ххх дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга,
Монгол банкны албан ёсны сайтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл,
шүүгдэгч Ш.Д-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт
гэрч Ө.А-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
гэрч Р.Б-ын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга,
Ххх ХХК-ний ерөнхий захиралын 2016 оны 08 сарын 31-ний, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрүүдийн тендерийн үнэлгээний хороо байгуулах тухай тушаал,
Тендерийн үнэлгээний хорооны 2016 оны 12 сарын 02-ны өдрийн тэмдэглэл,
Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 сарын 06-ны өдрийн тэмдэглэл,
гэрч Р.Б-ын “...Би тухайн үедээ Улаанбаатар хотод найз нөхөдтэйгөө явж байгаад мөнгөний хэрэг гараад байхаар нь өөрийн танил болох Д- ахаас мөнгө зээлж авсан удаатай. Удаахгүй би дээрх 5,000,000 төгрөгийг Эрдэнэтэд байхдаа 2019 оны 03 дугаар сар байна уу 04 дүгээр сарын үед түүний ажил болох Эрдэнэтийн дулааны станцын ойролцоо өгсөн. Тэр хавьд хүнсний 2 жижигхэн дэлгүүр байдаг санагдаад байна. Гэвч би нэрийг нь санахгүй байна... 2019 оны 05 дугаар сард дээрх 60,000,000 төгрөг болон өмнө нь авсан 5,000,000 төгрөгийн хамтаар хүүг нь бодоод 27,000 ам доллар болгож өөрт нь өгсөн...” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч “...шүүгдэгч нарын үйлдэл хээл хахууль авах, хээл хахууль өгөх гэмт хэргийн шинжийг агуулаагүй…хэрэгсэхгүй болгох...“ гэсэн боловч дээрх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруу хангалттай нотолсон, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн дүгнэлтүүд үндэслэлгүй гэж үзсэн болно.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж; “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус хуульчилжээ.
2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1.”Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
2015 оны Эрүүгийн хуулийн 2022 оны 12 сарын 16-ны өдөр өөрчлөн найруулсан хуулиас өмнөх Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.
Шүүхээс шүүгдэгч Б.О-ийг шүүгдэгч Ш.Д- болон Ххх ХХК-иас 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 38,000,000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 23,000,000 төгрөгийн, 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийн хахууль авсан гэх хэргийг үйлдсэн гэж үзсэн тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 болгон өөрчилж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэлээ.
Харин Б.О-ийн “Ххх” ХХК-ийн “Ххх” ХХК-иас 2019 онд зарлагдахаар төлөвлөгдсөн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт шалгарах ашиг сонирхлын үүднээс “Ххх” ХХК-ийг тус тендерт шалгаруулах талаар урьдчилан амлалт өгч, “Ххх” ХХК-ийн захирал Ш.Д-аас өөрийн нөхөр Р.Б-ын Хаан банкны 0000 дугаарын дансаар 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Нарны хороолол” хотхонд 2019 оны 01 дүгээр сард бэлнээр 25,000,000 төгрөгийг хүүгүй зээлж, хөнгөлөлттэй үйлчилгээ авч хахууль авсан гэх үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Ш.Д- нь мөрдөн шалгах ажиллагаанд Б.О-ийг 2019 онд тендерийн комисст орно байх гэж бодоод түүний нөхөр Р.Б- гуйхаар нь өгсөн, кино хийхэд өгсөн гэж мэдүүлдэг бөгөөд гэрч Р.Б- Ш.Д-аас мөнгө хэрэг болоод 5,000,000 төгрөгийг авсан, шүүгдэгч Б.О- энэ талаар мэдээгүй гэж мэдүүлдэг бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О- 5 сая төгрөгийг хахууль авсан гэдэг нь нотлогдоогүй мөн 25,000,000 төгрөгийг шүүгдэгч Б.О- нь авсан болох нь гэрч Н.Мандахын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.Иймд шүүгдэгч Б.О-ийн Ш.Д-аас 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Нарны хороолол” хотхонд 2019 оны 01 дүгээр сард бэлнээр 25,000,000 төгрөгийг хүүгүй зээлж, хөнгөлөлттэй үйлчилгээ авч хахууль авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч “Ххх” ХХК нь “Ххх” ХХК-г төлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу тус компаний захирал Ш.Д- нь “Ххх” ХХК-ийн нэрийн өмнөөс “Ххх” ХХК-иас 2016 онд зарласан ТҮ-2016/01 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт шалгарсны хариуд тус тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан, “Ххх” ХХК-ийн Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежерээр ажиллаж байсан Б.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 38,000,000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 23,000,000 төгрөгийн, 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийн нийт 71,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед үйлдэгдсэн байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 9 дүгээр бүлэгт хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан 2002 оны Эрүүгийн хуульд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хуулийн зохицуулалт байхгүй тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж зааснаар прокуророос 2022 оны 12 сарын 16-ны өдөр өөрчлөн найруулсан хуулиас өмнөх Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-эд, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-д тус тус зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.О-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хахууль авсан” гэмт хэргийг,
шүүгдэгч Д.Ц-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд хахууль авсан” гэмт хэргийг,
шүүгдэгч Ш.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэргийг,
шүүгдэгч “Ххх” ХХК /РД: 0000/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас бусдад шууд учирсан хор хохирол байхгүй учир бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Б.О-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Д.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Ш.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Ххх ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.О-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ш.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ххх ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар стандарт бус, металл хийц үйлдвэрлэл явуулах эрхийг хасаж, нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 120,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин “...Б.О-т нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Билгүүнзаяа “...Д.Ц-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албанд ажиллах эрх болон торгох ялын хамгийн бага хэмжээгээр оногдуулах...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтангэрэл “...Ш.Д-д торгох ялыг доод хэмжээгээр оногдуулах...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул “...Ххх ХХК-нд 120,000,000 төгрөгийн торгох ялыг оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны 04 сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1,428 төгрөг 60 мөнгө буюу сард 240,000 төгрөг байхаар тогтоож, 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн байна. Шүүгдэгч Б.О- нь 2016 оны 12 сарын 15-наас 2017 оны 06 сарын 11-ний өдрийн хооронд дээрх гэмт хэргийг үйлдсэн тул тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000 төгрөг байсан байна.
2002 оны Эрүүгийн хуулиар 268.1-д “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж; (2017 онд Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000х51=12,240,000-аас 240,000х250=60,000,000) болохоор байна.
Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал, оролцогчдын эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж,
шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дал дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 16,800,000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Д.Ц-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Ш.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Ххх ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар стандарт бус, металл хийц үйлдвэрлэл явуулах эрхийг хасаж, нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 120,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн сди бичлэгийг хэрэгт хавсаргаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ххх ХХК-ийг шүүгдэгч Б.О-т 71,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэх хэргийг, шүүгдэгч Өөлд тайж овогт Б-ы О-ийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 01 сард 25,000,000 төгрөгийн хахууль авсан гэх хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 болгон өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч Ө овогт Б-ы О-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хахууль авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч О овогт Д-ын Ц-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үрргээ хэрэгжүүлэхгүйн хариуд хахууль авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Х овогт Ш-ын Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч “Ххх” ХХК /РД: 0000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ы О-ийг буюу 16,800,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ын Ц-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-ын Д-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ххх ХХК-ийн стандарт бус, металл хийц үйлдвэрлэл явуулах эрхийг хасаж, нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 120,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан 16,800,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Ц-эд оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд, шүүгдэгч Ш.Д-д оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, Ххх ХХК-д оногдуулсан 120,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-, Д.Ц-э Ш.Д-д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирсэн сди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.
8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ