Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/05

 

 

 

 

     

 

 

 

     2024        01          09                                    2024/ШЦТ/05

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар*******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2304000000124  дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                 Б.Наранжаргал

Улсын яллагч                                                С.Баяр-Эрдэнэ             

Шүүгдэгч                                                       *******, ******* нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Багануур дүүргийн ******* тоот хашаанд оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,

Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/300 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар,

Мөн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/41 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овгийн ******* /РД:*******/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэнтий аймгийн Дадал суманд туслах малчин ажилтай, ам бүл 4, ээж, 2 эгчийн хамт Багануур дүүргийн *******, 8 дугаар гудамжны 3 тоот хашаанд оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл үгүй, овгийн /РД:/

Яллагдагч******* *******  нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж буюу 2023 оны 10 дугаар сарын 31-нээс 2023 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аяс” караокед******* нь хохирогч иргэн өмөөрч "боль ахын дүү, эмэгтэй хүнийг тэгж болдоггүй юм" гэж хэлсэнд нь дургүйцэн маргалдаж, улмаар “Аяс” караокены ариун цэврийн өрөөнд ******* нь хохирогч Б.Баярхүүг үснээс нь зулгаан доош дарж дөрвөн хөллүүлсэн байхад******* нь нүүрэнд нь өшиглөн толгойгоор нь хойш савуулж суултуур мөргүүлсний улмаас эрүүл мэндэд нь хуйхны ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

 Шүүгдэгч Б.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

               Хохирогч өгсөн “...Аяс нэртэй караокед ирэхэд шөнийн 02 цаг 25 минут болж байсан яг цаг дуулаад гарна гээд тэнд орсон... текны хажуу талд зогсоод Энхгэрэлтэй буржгар үстэй залуу гэдэг нь юм яриад хүн доромжилсон үгээр хэлээд та одоо ямар хоёр юм дагуулаад явж байгаа юм бэ гэх зэргээр харьцаад байхаар нь би гэх залууд хандаад "ахын дүү тэгж болдоггүй юмаа согтуу байна" гэхэд над руу дайраад эхэлсэн тэгээд "Гарч уулзах юм уу" гэхээр нь тэгье гаръя гээд караокеноос гараад гадаа нь би "Ахын дүү тэгж болдоггүй юмаа, эмэгтэй хүнтэй тэгж харьцаж болохгүй" гэж хэлэхэд гэх залуу нь "Чи миний дууг хорьдог хэн юм бэ" гээд дайраад байсан тэгээд юм яриад зогсож байсан тэр үед намайг цохих гээд далайгаад байсан би тэр үед нь хоёр гарыг нь бариад хориод “болохгүй миний дүү” гэж хэлээд байж байхад араас хоёр найз нь бололтой хоёр залуу гарч иртэл нь "Энэ над руу томроод байна" гэж хэлээд баруун гараараа миний нүүрний хэсэг духны зүүн хэсэгт гар нь шүргээд өнгөрсөн тэгэхээр нь би гэх залууг бариад автал хажууд талаас нэг хөл орж ирээд цээж хэсэг рүү өшиглөсөн тэгэхээр нь би гэх залууг тавиад эргээд хартал намхан залуу нь /*******/ зогсож байсан. Тэгтэл араас нь үсдээд газар унагаагаад чирсэн тэр үед нэг хөл орж ирсэн би бодохдоо ээмэгтэй өндөр залуу нь /Д./ байх гэж бодсон тухайн үед би гадуураа куртиктэй явсан болохоор малгайнаас татаад нүүр хаачихсан учраас хэн нь цохиод байгааг харж чадаагүй газар унасны дараа тал талаас өшиглөөд байсан тэр үед би босоод зугтаагаад караоке руу орсон тэгээд текны хажууд очиход араас хөөж ирээд дахиад газар унагаагаад энэ тэндээс өшиглөөд байсан... Тэгээд зодуулаад зугтаагаад би ОО өрөө рүү ороход араас гэх залуу намхан залуутай /*******/ гүйж орж ирээд намхан залуу нь миний үснээс зулгаагаад доош нь дарсан би дөрвөн хөллөөд доошоо болтол нь миний нүүр рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн тэр үед нь би арагшаа саваад өшиглүүлсэн эрчин дээ унасан тэгэхдээ хана мөргөсөн үү ямар ч байсан юм толгойгоороо мөргөөд буцаад урагшаагаа болоход дахиад нэг нь хөлөөрөө нүүр рүү өшиглөсөн. Тэр үед хажуугаас хамт явсан эмэгтэйчүүд нь ирээд салгаад холдуулсан би толгойгоо бариад үзэхэд гар цус болчихсон байсан. Тэгээд цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

              Гэрч өгсөн “...Би 2023 оны 10 дугаар сарын 31-нээс 2023 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 02 цаг өнгөрөөгөөд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Аяс нэртэй караокед өөрийн найзууд дээр ирсэн юм. Тухайн үед манай найзууд болох , , ,, нар байсан юм. Тухайн үед манай найзууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн согтолттой байсан. Тэгээд би ганцаараа караокены өрөөнд үлдээд дуулаад байж байсан юм. Тэгээд караокены өрөөнөөс гарахад текны хажууд нэг шар царайтай туранхай ахыг газарт унагаачихсан нь хэвлий хэсэг рүү өшиглөөд, нь гараараа цээжин бие хэсэг рүү нь цохиод байж байсан. Тэгээд , бид гурав тухайн хүмүүсийг арай гэж салгасан юм. Тэгээд бид нар эрэгтэйчүүдээ аваад караокеноос гарахад араас хоёр ах гарч ирээд цагдаа дууд гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

              Гэрч дахин өгсөн “...Баарны коридорт дотор хэсэгт намайг анх өрөөнөөс гарахад тэр туранхай шар царайтай ахыг газар унагачихсан хэвлий рүү нь хөлөөрөө өшиглөж байсан. нь цээж рүү нь гараараа цохиж байсан. Тэр ах тухайн үед доошоо хараад хэвтчихсэн байсан тэгээд салгах гэхэд салахгүй байсан... би арай гэжыг салгаад гадагшаа гаргаад буцаж караокены өрөө рүү ороод хувцас, үлдээсэн юмыг нь аваад эргээд гарч ирэхэд бие засах өрөөнд бүгдээрээ орчихсон харагдсан. Тэгэхэд боль гээд ийг чирээд гаргаж ирж байсан, бармен эгч бас байсан, нөгөө туранхай шар царайтай ах цаана нь зогсож байгаа харагдсан. Би шууд гардаг хаалга руу гарсан. Тэгээд гадагшаа бүгд гарахад нь харахад тэр шар царайтай ахын толгойноос цус гарчихсан, мөн хажууд нь явсан бас нэг ахын нүүр ам нь цус болчихсон харагдсан. Яг толгойд нь хэн цохисон яасан талаар мэдэхгүй байна. нойлын өрөөнөөс гарч ирэхдээ толгойноос нь цус гарчихсан харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

              Гэрч өгсөн “...Би 2023 оны 10 дугаар сарын 31-нээс 2023 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 02 цагийн үед манай найз Баярхүү залгаад караокед орох уу гэсэн... Тэгээд 1 цаг караокед дуулаад харьцгаая гээд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Аяс нэртэй караокед орсон. Тэгээд дөнгөж ороход миний таньдаг дүү гэх эмэгтэй явж байсан. Тэгээд бид хоёр таараад мэндлээд хэдэн үг солиод байж байтал түүний найз залуу гэх эрэгтэй над руу "чи яая гээд байгаа юм бэ, хөөе, чи юу гэнэ ээ" гээд дайраад байсан. Тэгтэл манай найз Баярхүү хажууд байж байгаад "болио агаан дүү, эмэгтэй хүнийг тэгж болдоггүй юм" гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу нь "хоёулаа гараад уулзъя" гээд Баярхүүг аваад караокены үүд рүү аваад гарсан. Тэгээд би гайгүй байлгүй гэж бодоод хараад байж байтал ардаас нь нөгөө залуугийн хоёр найз нь ардаас нь гарсан. Тэгээд намайг харж байхад анх хэрүүл үүсгээд байсан урт үстэй залуу Баярхүүг хавсарч газарт унагаагаад гурвуулаа нийлээд нүүр рүү нь өшиглөх, бие рүү нь гараараа цохиод байсан. Тэгээд салаад Баярхүү караоке руу орсон. Тэгээд нөгөө залуучууд ардаас нь ороод текны хэсэгт дахиад зодоод байсан. Би яг аль хүн нь хэдэн удаа хаашаа нь цохисныг нь тодорхой мэдэхгүй байна. Үйл явдал болох үед их сандарсан байсан. Тэгээд би болохгүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм... Баярхүүгийн биед толгой нь хагарч 3 оёдол тавиулсан. Надад хэлэхдээ ариун цэврийн өрөөний суултуур мөргөж толгойгоо хагалсан гэж хэлсэн. Баярхүү гурван залуугийн биед халсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

              Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 001 дугаартай “... биед хуйхны ил шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-р хуудас/

              Шүүгдэгч*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/300 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ял,

              Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан...” гэсэн тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 80-97-р хуудас/

              Эрүүгийн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолд “...******* нь 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг бүрэн эдэлж дуусгавар болсонд тооцсон...” гэжээ /хх-ийн 99-р хуудас/

              Эрүүгийн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолд “...******* нь 600.000 төгрөгийн торгох ялыг бүрэн төлсөн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсонд тооцсон...” гэжээ /хх-ийн 100-р хуудас/

             ******* ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн халамжлийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 101-158/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах…” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгч******* “...хэлэх зүйлгүй...“ гэсэн дүгнэлт

            Шүүгдэгч ******* “...хэлэх зүйлгүй...” гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд*******, ******* нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгч нарын “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрчүүд болон хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч Б. ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 31-нээс 2023 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аяс” караокед******* нь хохирогч иргэн өмөөрч "боль ахын дүү, эмэгтэй хүнийг тэгж болдоггүй юм" гэж хэлсэнд нь дургүйцэн маргалдаж, улмаар “Аяс” караокены ариун цэврийн өрөөнд ******* нь хохирогч Б.Баярхүүг үснээс нь зулгаан доош дарж дөрвөн хөллүүлсэн байхад******* нь нүүрэнд нь өшиглөн толгойгоор нь хойш савуулж суултуур мөргүүлсний улмаас эрүүл мэндэд нь хуйхны ил шарх гэмтэл бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч*******, ******* нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад бүлэглэж үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан.

Шүүгдэгч Б., ******* нар нь өөрсдийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх тэднийг гэмт хэрэг санаатай, бүлэглэж үйлдсэн гэж дүгнэв. 

Шүүгдэгч*******, ******* нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчийн хэлсэн үгэнд дургүйцэн улмаар хохирогчийн нүүрэнд нь өшиглөн толгойгоор нь хойш савуулж суултуур мөргүүлсэн үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “ биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 001 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч*******, ******* нарын үйлдэл нь хохирогч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгчийн түргэн уур, бухимдал нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Б., ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогчоос “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******ад 320 цагийн,*******өд 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгч*******өөс ”...архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд найзыгаа уруу татсандаа маш их харамсаж байна...“ гэсэн

            Шүүгдэгч *******аас “...хэлэх зүйлгүй...” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, хоёр эгчийн хамт амьдардаг,

Шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй, ам бүл 4, ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б., ******* нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг Б., ******* нарт мэдэгдэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б., ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******, овгийн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.өд гурван зуун жаран /360/, *******ад хоёр зуун дөчин /240/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг ялтан Б., ******* нарт мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Баярхүү нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Б., ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.*******, ******* нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.БЯМБАЖАВ