Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 34

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,

Улсын яллагч Ч.Мөнхзул,

Хохирогч Ц.Тэмүүжин,

Иргэний нэхэмжлэгч

Шинжээч Г.Мөнхтөр,

Шүүгдэгч*******ын өмгөөлөгч Т.Энхболд,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч  Д.Урансувд,

Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт *******, мөн хуулийн тусгай ангийн  222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатиган овогт ******* нарт холбогдох эрүүгийн 201611000451 дугаартай хэргийг 2017 оны 02 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 5 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, Хатиган овогт *******.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 01 сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шилмэл буйдан” компанид туслах ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 4, ээж, ах, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 13 дугаар байрны 04 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, 80 хувийн группэд байдаг, Бэсүд овогт *******.

Шүүгдэгч ******* нь 2016 оны 10 сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 сарын 16-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн “Тоёота спринтер” маркийн 15-53 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7/б/-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, ...мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэсэн заалтыг зөрчиж жолоодох эрхийн үнэмлэхгүй*******т жолоогоо шилжүүлсний улмаас******* Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Улаанхудагийн зүүн хойно байрлах Чойбалсан нисэх онгоцны буудлаас буцах замд замын хөдөлгөөнд оролцож явахдаа онхолдож хохирогч Ц.Тэмүүжингийн бие махбодид хүнд, ийн бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учруулсан,

Шүүгдэгч******* нь 2016 оны 10 сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 сарын 16-нд шилжих шөнө бусдын эзэмшлийн “Тоёота спринтер” маркийн 15-53 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Улаанхудагийн зүүн хойно байрлах Чойбалсан нисэх онгоцны буудлаас буцах замд замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.2./а/-д “замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож хохирогч Ц.Тэмүүжингийн бие махбодид хүнд, ийн биед хөнгөн гэмтэл, тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 1470000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 сарын 15-ны өдрийн орой 03:00 цагт “Түвшинбаяр Улаанбаатар хотоос ирж байна” гэж Тэмүүжин надад утсаар хэлсэн. Тэгээд би аавынхаа машиныг аваад Бумбат хороололд очиход Түшинбаяр ирсэн байсан бөгөөд бид нар Саруултөгсийн гэр рүү очиж Саруултөгсийг гэрээс нь очиж аваад цэнхэрийн хойд талд буюу журмын хашааны урд талд явж байтал Түвшинбаяр надаас “машиныг чинь барьж үзье гэж хэлсэн” тэгэхээр нь би 500-600 метр зайд машинаа бариулаад манайх руу очиж машинд байсан нүүрсийг буулгасан. Манайхаас гараад захын хойд талын шатахуун түгээгүүрийн газраас шатахуун аваад Силикатын дэлгүүр орж идэх зүйл авах гэсэн боловч дэлгүүр хаалттай байсан. Гэтэл Түвшинбаяр надаас “машинаа надад бариулчих” гэж гуйхаар нь би гайгүй машин барьчих байх гэж бодоод машинаа бариулаад нисэхийн зам руу хөдөлсөн. Нисэх дээр очоод 20-30 минут орчим зураг авахуулаад буцаж аймаг руу орох замдаа осолд орсон. Ослын дараа Тэмүүжин машины зүүн хойд талд дээшээ харсан байдалтай байсан бөгөөд ******* цээжинд массаж хийх үед Тэмүүжин сэргэсэн. Түвшинбаяр машины баруун хойд буланд дээшээ харсан, хувцас нь нилээд урагдсан, гутал нь сугарсан байдалтай байсан. Өөр ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

Хохирогч Ц.Тэмүүжин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 сарын 15-ны өдрийн 18 цагийн үед Түвшинбаяр над руу утсаар яриад “би хотоос гарах гэж байна. 15000 /арван таван мянган/ төгрөг бэлдэж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд би цемент ачиж 15000 төгрөгийг нь олоод бэлдсэн. Тэр орой манай гэрт Саруултөгс Марк II машинтайгаа ирсэн. Бид хоёр гэрийн ойролцоох дэлгүүрээс талх, хиам, ундаа аваад манай гэрт буцаж ирсэн. Оройн 02:00 цагт Түвшинбаяр утсаар ярихдаа “хотоос орж ирж байна. Би Бумбат хороололд бууна. Та хоёр тэнд байж байгаарай” гэсэн. Тэгээд бид хоёр Саруултөгсийн машинаар Бумбат хороолол явах замдаа Өнөболд руу утсаар “Түвшинбаяр ирсэн гэнээ, чи хүрээд ирээ” гэж хэлсэн. Өнөболд Түвшинбаяр хоёр Түвшинбаярын машинд суугаад, Саруултөгс бид хоёр араас нь машинтайгаа дагаад цэнхэрт очоод Саруултөгсийн машиныг тавьсан. Тэгээд бид дөрөв Өнөболдын машинд суугаад Өнөболдын гэрт нь нүүрс буулгаж өгөөд “Шүр” захын хойд талын шатахуун түгээгүүрийн газраас шатахуун аваад Силикат орсон. Силикатаас цааш Түвшинбаяр  “би машин баръя” гэхээр нь тэгвэл шулуун замд гаръя гээд нисэх рүү очиж зургаа даруулчихаад Саруултөгс бид хоёр даараад машин руугаа уралдаад машиндаа суух үед Түвшинбаяр ирээд жолоочийн суудалд суусан ба дараа нь Өнөболд жолоочийн хажуу талын суудалд суусан. Тэгээд бид нар нисэхээс наашаа явах үед машины хурдыг хартал 120 километрийн хурдтай явж байсан. Би Түвшинбаярыг хурдаа хас гэж хэлэх гэж байтал нэг зүйл болсон. Тэгээд би эмнэлэгт ирээд ухаан орсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв. 

Иргэний нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэхэмжлэх зүйл байхгүй. 2016 оны 10 сарын 15-ны өдөр Түвшинбаяр Тэмүүжин рүү “хотоос наашаа гарлаа, зардлын мөнгө 15000 /арван таван мянган/ төгрөг дутуу байгаа” гэж утсаар хэлсэн байсан. Тэгээд бид гурав Түвшинбаярыг тосож авна гэж яриад 21:00 цаг өнгөрөөгөөд Тэмүүжингийн гэрт нь очсон. Бид хоёр дэлгүүр гарч талх, хиам, ундаа аваад буцаад Тэмүүжингийн гэрт ирээд байж байтал 02:00 цагт Түвшинбаяр ирсэн гэж хэлэхээр нь машинтайгаа Бумбатад очсон. Тэр үед Өнөболд, Түвшинбаяр хоёр байж байсан. Тэгээд Түвшинбаяр Өнөболдын машинд суугаад “шүр” захын шатахуун түгээгүүрийн газраас шатахуун аваад манай гэр рүү явж би машинаа гэртээ үлдээсэн. Тэгээд Өнөболдын хойно суухад нэг хайрцагтай зүйл байсан Өнөболдоо энэ юм юу вэ гэхэд нүүрс гэрт буулгах юм гэсэн. Тэгээд бид Өнөболдын гэр рүү очиж нүүрсийг нь буулгаад Силикатын дэлгүүр очиход хаалттай байсан. Тэгээд Өнөболд “гол руу явах уу?” гэхэд Түвшинбаяр “шороон зам руу ороод яах вэ? нисэхийн зам руу оръё” гэсэн. Тэгээд Силикатаас нисэх ортол Түвшинбаяр жолоо барьсан. Тэгээд бид нисэх дээр очоод зургаа даруулсан. Буцах замдаа Түвшинбаяр жолоочийн суудалд, Өнөболд жолоочийн хажуу талын суудалд, би жолоочийн ард талын суудалд сууж байсан. Ирэх замдаа жолоогоо сольсон зүйл байхгүй. Тэгээд огцом эргэлтэнд осол болсон гэв.

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 819 тоот актын дүгнэлтэд: 1. ийн биед зүүн нүдний алимны доргилт, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний гадна булан болон доод хэсгийн сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 79/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 839 тоот актын дүгнэлтэд: 1. Ц.Тэмүүжингийн биед чамархай ясны далд хугарал, 2 талын суурийн хөндий, баруун хөхлөг сэртэнгийн шингэн хуралдалт, баруун зулай, чамархай болон зулайн орой хэсгийн цус хуралдалт, тархины дунд зэргийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэжээ. /хх-ийн 91/

Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 43 тоот дүгнэлтэд: ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7/б/-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй  /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёото Спринтер маркийн 15-53 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан гэх******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 2.2/а/-д заасан замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байна. 9.2-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол гарах гол үндсэн шалтгаан нь /Зам дээр аюул, саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох ёстой гэсэн/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд   зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-д “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасан байдаг. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Мөнхболдын 2016 оны 10 сарын 16-ны өдөр зам тээрийн ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд*******ын  жолоодон явсан “Тоёото Спринтер” маркийн 15-53 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормозны мөр ослын газарт тогтоогдоогүй байх тул тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. ЦЕГ-ын Лицензийн төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад /ЖЬ98050914/ регистрийн дугаартай Хатиган овогт ******* нь “В” ангиллын 1110897 дугаартай жолооны “Хүчинтэй” үнэмлэхтэй байна. /*******/ регистрийн дугаартай Бэсүд овогт Лхагвын  Түвшинбаяр нь тээрийн хэрэгсэл  жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. Эрүүгийн 201611000451 дугаартай хэргийн материалд авагдсан баримтуудыг шинжлэн үзэхэд Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Мөнхболдын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон уг тээврийн хэрэгслийг биеэр очин шалгаж үзэхэд*******ын жолоодон явсан “Тоёото Спринтер” маркийн 15-53 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн хувьд шалгах боломжгүй их хэмжээний эвдрэлтэй байна. Техникийн шинжээч дэслэгч Г.Мөнхтөр гэжээ /хх-ийн 73/

-Бичгийн нотлох баримт:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9/

-Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/

-Зам тээврийн осолд холбогдсон Спринтер маркийн 15-53 ДОА дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13/

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /хх-ийн 14-15/

-ийн тайлбар /хх-ийн 16/

-*******ын тайлбар /хх-ийн 17-18/

-Ц.Тэмүүжингийн тайлбар /хх-ийн 19/

-Жолоочийн лавлагаа /хх-ийн  20-21/

-Автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 22/

-Өмгөөлөгч Т.Энхболдын өргөдөл /хх-ийн 28/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 34, 38/

-Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-ийн 42/

-Хохирогч Ц.Тэмүүжингийн мэдүүлэг /хх-ийн 44-46/

-Иргэний нэхэмжлэгч ийн мэдүүлэг /хх-ийн 48-50, 198-199/

-Гэрч Б.Гансувдын мэдүүлэг /хх-ийн 51-52/

-Гэрч Н.Хүдэрбатын мэдүүлэг /хх-ийн 53-56/

-Гэрч Б.Энхбилэгийн мэдүүлэг /хх-ийн 57-58/

-Гэрч З.Сүхбатын мэдүүлэг /хх-ийн 59-60, 201/

-Гэрч Э.Эрдэнэцогтын мэдүүлэг /хх-ийн 61-62/

-Гэрч З.Уянгын мэдүүлэг /хх-ийн 63-64, 200/

-Гэрч Д.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 65-66/

-Гэрч Б.Батбаярын мэдүүлэг /хх-ийн 67-68/

-Гэрч Б.Цэрэндуламын мэдүүлэг /хх-ийн 69-70, 202/

-Гэрч А.Анхзаяагийн мэдүүлэг /хх-ийн 204-205/

-Осолд холбогдсон машины оношлогоонд хамрагдсан тухай баримт /хх-ийн 127/

-Б.Цэрэндулам,******* нарын өргөдөл /хх-ийн 31-33, 180, 221-223/

-Шинжээч Г.Мөнхтөрийн мэдүүлэг /хх-ийн103-104/

-15630 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 97-98/

-Шинжээч Э.Энхжингийн мэдүүлэг /хх-ийн 206/

-Шүүгдэгч *******ын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 116-118, 123, 209/

-Шүүгдэгч*******ын сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 120-121, 126/

-Хохирогч Ц.Тэмүүжингийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 130-142, 166-171/

- Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 178/

-Л.Түвшинбаяр, ******* нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 181,182/

-Хураан авах тогтоол /хх-ийн 195/, шүүгдэгч*******ын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтууд /задгай/ зэрэг болно.

Шүүгдэгч******* нь 2016 оны 10 сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 сарын 16-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Улаанхудагийн зүүн хойно байрлах Чойбалсан нисэх онгоцны буудлаас буцах замд “Тоёота спринтер” маркийн 15-53 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.2./а/-д “замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, хохирогч Ц.Тэмүүжингийн бие махбодид хүнд, ийн биед  хөнгөн гэмтэл тус тус учруулан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн,

Шүүгдэгч ******* нь 2016 оны 10 сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 сарын 16-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Улаанхудагийн зүүн хойно байрлах Чойбалсан нисэх онгоцны буудлаас буцах замд “Тоёота спринтер” маркын 15-53 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7/б/-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, ...мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэсэн заалтыг зөрчиж жолоодох эрхийн үнэмлэхгүй*******т жолоогоо шилжүүлсний улмаас онхолдож хохирогч Ц.Тэмүүжингийн бие махбодид хүнд, ийн бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учруулсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч Ц.Тэмүүжин, гэрч З.Сүхбат, З.Уянга, Э.Эрдэнэцогт, Б.Энхбилэг, иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын акт, схем зураг, зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 43 тоот, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 819, 839 тоот актын дүгнэлтүүд болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт... “Би тээврийн хэрэгсэл онхолдох үед тээврийн хэрэгсэл жолоодоогүй байсан” гэж мэдүүлж байгаа боловч энэ нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна. Тухайлбал, хохирогч Ц.Тэмүүжингийн мөрдөн байцаалтад өгсөн ...Саруултөгс бид хоёр ...машин руу гүйхэд Түвшинбаяр мөн адил машин руу гүйгээд жолоочийн суудал дээр суусан. Тэгээд Өнөболд Түвшинбаярын хажууд суугаад Саруултөгс бид хоёр ард талын суудал дээр суугаад аймгийн төв рүү  явж байхад гэнэт огцом эргэлт таараад дарж амжихгүй тэр чигээрээ онхолдсон. ...Уг тээврийн хэрэгслийг Түвшинбаяр жолоодож явсан нь үнэн. Түвшинбаяр анх хэлэхдээ  би машин барьж үзье гэж ярьж байсан. ...Нисэхээс нааш явж байхад Түвшинбаяр их хурдтай явж байхаар нь миллийн заалтыг харахад 120 км цагийн хурдтай явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 45/, Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн...”Түвшинбаяр машиныг жолоодоод, Өнөболд Түвшинбаярын хажууд суугаад, Тэмүүжин бид хоёр арын суудал дээр суугаад явж байсан юм. ...Тэгээд гэнэт эргэлттэй замд хажуу тийш дарж амжилгүй тэр чигрээрээ замаас гараад осол болсон. ...Түвшинбаяр өөрөө барьж үзье гэж хэлсэн болохоор нь Өнөболд бариулсан. ...Тухайн  үед******* машин барьж явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/, ******* мөрдөн байцаалтад өгсөн...Нисэхийн үүдэнд очоод зураг авахуулчихаад 20 орчим минут болоод буцаад аймгийн төв рүү явахаар болсон....Тэгээд Түвшинбаяр, Саруултөгс, Тэмүүжин гурав  машин руу гүйгээд би араас нь алхаад очиход Түвшинбаяр машины урд талын жолоочийн суудал дээр суусан байсан. Тэгэхээр нь би хажуу талынх нь суудал дээр суусан. Тэгээд тэндээс хөдлөөд аймгийн төв рүү явж байхад гэнэт огцом эргэлттэй  тахир зам таараад дарж амжихгүй замаас гараад онхолдсон. ...Уг тээврийн хэрэгслийг Түвшинбаяр жолоодож явсан нь үнэн гэх мэдүүлэг /хх-ийн 117/, гэрч Б.Энхбилэгийн өгсөн ...”Сүүлд нь Тэмүүжингээс асуухад Түвшинбаяр гэдэг хүүхэд нь машин барьж явсан гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58/, гэрч Н.Хүдэрбат мөрдөн байцаалтад өгсөн ...Саруултөгс надад хэлэхдээ “Түвшинбаяр машин жолоодож явсан” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 54/, гэрч Д.Бат-Эрдэнийн өгсөн ...Өнөболд надад хэлэхдээ Түвшинбаяр, Тэмүүжин, Саруултөгс бид хэд нисэх орчоод буцаж яваад онхолдсон, тухайн үед Түвшинбаяр машин барьж явсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 66/,  Замын Цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2016 оны 12 сарын 05-ны өдрийн 43 тоот дүгнэлтэд “Тоёото Спринтер маркийн 15-53 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан гэх******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 2.2/а/-д заасан замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байна. 9.2-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт /хх-ийн 72/ зэрэг нотлох баримтууд болно.

Мөн түүний өмгөөлөгч Т.Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт...“шүүгдэгч*******т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн, нотлогдвол зохих зүйлүүдийг нотлоогүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн саналыг гаргаж байна. 

Гэтэл хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан буюу хэрэгт хийгдвэл зохих шинжээчийн дүгнэлтүүдийг хийж, холбогдох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын бэхжүүлж хэрэгт хавсаргасан байх тул  шүүгдэгч*******ын өмгөөлөгчийн гаргасан хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах тухай  саналыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч*******ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд, хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч  *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй*******т жолоогоо бусдад шилжүүлсний улмаас хүний бие махбодид хүнд, хөнгөн гэмтэл учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасч, хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9, 55.1.10-д зааснаар тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүнчлэн дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудаас гадна шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал /биеийн эрүүл мэнд/ болон хохирогчийн саналыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй бөгөөд шүүгдэгч*******, ******* нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг ялтан*******т, ******* регистрийн дугаартай  Монгол Улсын иргэний үнэмлэх, "Тоёота спринтер" маркийн 15-53 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01334486 тоот гэрчилгээ, 1110897 тоот жолоочийн үнэмлэх зэргийг ялтан *******од тус тус буцаан олговол зохино.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй тул*******ын эзэмшлээс "Лабел" маркийн хоёр хаалгатай хөргөгч 1 /нэг/ ширхэгийг, шүүгдэгч *******ын эзэмшлээс “Самсунг Нote-2” маркийн гар утас 1 /нэг / ширхэгийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 08, 2017 оны 1 сарын 04-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бэсүд овогт *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд, хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч Хатиган овогт ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний бие махбодид хүнд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн  тусгай  ангийн  215 дугаар  зүйлийн  215.2-д зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хасч 1 /нэг/  жил 6 /зургаа/ сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай  ангийн  222 дугаар  зүйлийн  222.2-д зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч  1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан*******, ******* нарт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, ялтан*******, ******* нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан *******ын эзэмшлээс "Самсунг Нote-2" маркийн гар утсыг, ялтан*******ын эзэмшлээс "Лабел" маркийн хоёр хаалгатай хөргөгчийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 08, 2017 оны 1 сарын 04-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хүчингүй болгосугай

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар ялтан*******, *******од нарт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тус тус тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн  Цагдаагийн  газарт  даалгаж,  хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл  цагдаагийн  байгууллагын  саналыг  үндэслэн  хорих  ялыг  биечлэн эдлүүлэхийг ялтан*******, ******* нарт мэдэгдсүгэй.

7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдан ирсэн ялтан ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг ялтан*******т, ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэх, "Тоёота спринтер" маркийн 15-53 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01334486 тоот гэрчилгээ, 1110897 тоот жолоочийн үнэмлэх зэргийг ялтан *******од тус тус буцаан олгоcугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан*******, ******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэнсэж хянан харгалзах хугацааг 2017 оны 03 сарын 17-ны өдрөөс тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх ба тогтоол биелүүлэх хүртэл ялтан нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ЭНХБААТАР