| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 186/2024/0066/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/60 |
| Огноо | 2024-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/60
2024 01 18 2024/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,
улсын яллагч Б.Очгэрэл,
хохирогч Т.М,
шүүгдэгч Я.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Гт холбогдох эрүүгийн 2311003781332 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Я.Г нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, С ХХК-ны байранд хохирогч Т.Мын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Я.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гадаа тамхи татчихаад ороод ирсэн чинь манай эхнэрийг хохирогч болон түүний эхнэр нар зодож байсан. Тэгээд би очоод салгачхаад дахиад гараад гарчхаад орж ирсэн чинь шүд нь уначихсан байж байсан” гэв.
Хохирогч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Болдоо гээд байгаа захирал нь газар унтаж байсан. Тэгээд Ган-Очир өшиглөөд тэгэхээр нь би боль гээд салгах гэсэн чинь намайг цохисон. Шүд хуга цохисон. Түүнээс болоод нөгөө шүднүүд нь сулраад дагаж унаж байгаа. Шүдээ хийлгэмээр байна” гэв.
Эрүүгийн 2311003781332 дугаартай хэргээс:
Хохирогч Т.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Нутаг дэвсгэрт байрлах С ХХК-д зам гүүрийн хоолойн туслах ажилтнаар 2022 оны 6 дугаар сард орж ажиллаж байгаад 8 дугаар сард цалингаа өгөөгүйн улмаас гарсан юм. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10 цагийн үед тус газраас оны үлдэгдэл цалин өгнө гэж захирал Б дуудсан юм. Ингээд эхнэр Б.Г бид хоёр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С ХХК дээр ирж Бтай уулзаж 0,75 архи бид гурав хувааж уусан бөгөөд захирал Б манайд ажиллаж байсан тогооч Тунгаагийн цалинг өгөх гээд дуудчихсан байсан ба өдөр 12 цагийн үед Тунгаа нөхөртэйгөө ажил дээр ирсэн Б захирал бид хоёрт цалин гэж төгрөгийг хувааж ав гээд Тунгаагийн данс руу мөнгийг шилжүүлсэн юм. Ингээд эхнэр Б.Г тогооч Тунгаа түүний нөхөртэй бид дөрөв Долоон буудлын “Х”-ны АТМ орж 1.000.000 төгрөгийг бэлнээр аваад бид хоёр 500000 төгрөгөөр хувааж аваад ойролцоох дэлгүүр орж 0,75-н хараа нэртэй архи Тунгаа бид хоёр нэг нэгийг аваад буцаад С ХХК-ны оффис дээр ирж захирал Бын өрөөнд ирж авчирсан архиа бид тав хувааж уусан юм Тэгээд Б архиндаа нэлээн согтоод ор засаад газар хэвтсэн бөгөөдТунгаагийн нөхөр захирлыг босооч гээд хэвлий хэсэг рүү нь өшиглөөд байхаар нь боль гэсэн чинь миний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохисон чинь миний амнаас цус гараад үүдэн нэг шүд хугарчихсан юм. Тэгсэн чинь эхнэр Б.Г дундуур орж салгаад намайг дагуулаад гэр лүү харьсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/
Гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо ............... тоотод нөхөр Т.Мтой хамт байж байтал 09 цагийн үед Сүлжээт ХХК-ны захирал Б манай нөхөр лүү залгаад ирж цалингаа ав гэж хэлсэн юм. Тэгээд бид хоёр 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С ХХК-ны оффис дээр захирал Бтай уулзаад бид гурав 0.75-ын хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд өдөр 12 цагийн үед тухайн С ХХК-д ажилдаг Тунгаа гэх эмэгтэй нөхөртэйгөө цалингаа авах гээд ирсэн бөгөөд захирал Б цалин гэж 1.000.000 төгрөгийг Тунгаагийн данс руу хийгээд Т.Мын цалин гэж хуваагаад ав гээд шилжүүлсэн юм. Тэгээд нөхөр Т.М Тунгаа түүний нөхөртэй хамт бид дөрөв Долоон буудлын “Х”-ны АТМ орж Тунгаа виза картаасаа бэлэн 1.000.000 төгрөг аваад 500000 төгрөгийг манай нөхөр Т.Мод өгсөн. Бид дөрөв ойролцоох дэлгүүр орж нөхөр Т.М 0,75-н хараа нэртэй архи нэг шилийг, мөн Тунгаа нэг шил архи аваад бид дөрөв буцаад Б захирлын өрөөнд ирж бид тав авчирсан архиа хувааж ууцгаасан юм. Тэгээд Б захирал нэлээн согтоод газар ор засаад хэвтсэн чинь Тунгаагийн нөхөр босооч гөлгөө гээд хараагаад нуруу билүү хэвлий хэсэг рүү нь өшиглөөд байхаар нь манай нөхөр Т.М чи болиоч битгий өшиглөөд бай гэсэн чинь чамд ямар хамаатай юм гээд сандал руу түлхсэн юм. Т.М босож ирсэн чинь нүүрэн тус газар газар нь 2-3 удаа цохиход амнаас нь цус гараад нэг шүд нь хугарчихаар нь би дундуур нь салгасан. би Тунгаад танай нөхөр чинь онцгүй харьцаатай залуу байна чамайг зодож цохиод байдаг юм уу гэсэн чинь танд ямар хамаатай танай охин чинь бас янхан биз дээ гээд бид хоёр маргалдсан юм. Тэгээд би Т.Мыг аваад гэр лүү харьсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
Гэрч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С ХХК-ны захирлаар ажилдаг. 2022 оны 12 дугааp сарын 30-ны өдөр манайд гэрээгээр ажилдаг Т.М, түүний эхнэр Гүнтогтох, Тунгалаг гурвын цалинг тавих гээд үдээс хойш ажил дээрээ дуудсан юм. Тэгсэн чинь Т.М эхнэр Гүнтогтохтой, Тунгалаг нөхөртэйгөө ингээд дөрвүүлээ ирсэн бөгөөд тус тусд нь ажлын хөлс болох 500000 төгрөг тус тус өгсөн юм. Тэгсэн чинь энэ дөрөв гарч яваад 0,5-ын багтаамжтай хоёр шил архи авчраад манай өрөөнд бөөнөөрөө ууцгаасан юм. Тэгээд би архиндаа согтоод унтаад өгсөн байсан бөгөөд нэг сэрсэн чинь тухайн хүмүүс байхгүй, ширээний доор шалан дээр цус болчихсон байсан юм. Маргааш өглөө нь буюу 2022 оны 12 сарын 31-ны өглөө Т.М ажил дээр орж ирээд хугарсан шүд харуулаад өчигдөр Тунгалагийн нөхөр миний шүд рүү цохиод хугалсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1602 дугаартай “...Т.Мын биед зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал гэтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтони 5% алдагдуулна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50 дугааp xyудас/,
Шүүгдэгч Я.Гын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-59-74/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Я.Гт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Я.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч Я.Г нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, С ХХК-ны байранд хохирогч Т.Мын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Т.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Ингээд эхнэр Б.Г бид хоёр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С ХХК дээр ирж Бтай уулзаж 0,75 архи бид гурав хувааж уусан бөгөөд захирал Б манайд ажиллаж байсан тогооч Тунгаагийн цалинг өгөх гээд дуудчихсан байсан ба өдөр 12 цагийн үед Тунгаа нөхөртэйгөө ажил дээр ирсэн Б захирал бид хоёрт цалин гэж төгрөгийг хувааж ав гээд Тунгаагийн данс руу мөнгийг шилжүүлсэн юм. Ингээд эхнэр Б.Г тогооч Тунгаа түүний нөхөртэй бид дөрөв Долоон буудлын “Х”-ны АТМ орж 1.000.000 төгрөгийг бэлнээр аваад бид хоёр 500000 төгрөгөөр хувааж аваад ойролцоох дэлгүүр орж 0,75-ын хараа нэртэй архи Тунгаа бид хоёр нэг нэгийг аваад буцаад С ХХК-ны оффис дээр ирж захирал Бын өрөөнд ирж авчирсан архиа бид тав хувааж уусан юм Тэгээд Б архиндаа нэлээн согтоод ор засаад газар хэвтсэн бөгөөд Тунгаагийн нөхөр захирлыг босооч гээд хэвлий хэсэг рүү нь өшиглөөд байхаар нь боль гэсэн чинь миний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохисон чинь миний амнаас цус гараад үүдэн нэг шүд хугарчихсан юм. Тэгсэн чинь эхнэр Б.Г дундуур орж салгаад намайг дагуулаад гэр лүү харьсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо ............... тоотод нөхөр Т.Мтой хамт байж байтал 09 цагийн үед Сүлжээт ХХК-ны захирал Б манай нөхөр лүү залгаад ирж цалингаа ав гэж хэлсэн юм. Тэгээд бид хоёр 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С ХХК-ны оффис дээр захирал Бтай уулзаад бид гурав 0.75-ын хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд өдөр 12 цагийн үед тухайн С ХХК-д ажилдаг Тунгаа гэх эмэгтэй нөхөртэйгөө цалингаа авах гээд ирсэн бөгөөд захирал Б цалин гэж 1.000.000 төгрөгийг Тунгаагийн данс руу хийгээд Т.Мын цалин гэж хуваагаад ав гээд шилжүүлсэн юм. Тэгээд нөхөр Т.М Тунгаа түүний нөхөртэй хамт бид дөрөв Долоон буудлын “Х”-ны АТМ орж Тунгаа виза картаасаа бэлэн 1.000.000 төгрөг аваад 500000 төгрөгийг манай нөхөр Т.Мод өгсөн. Бид дөрөв ойролцоох дэлгүүр орж нөхөр Т.М 0,75-н хараа нэртэй архи нэг шилийг, мөн Тунгаа нэг шил архи аваад бид дөрөв буцаад Б захирлын өрөөнд ирж бид тав авчирсан архиа хувааж ууцгаасан юм. Тэгээд Б захирал нэлээн согтоод газар ор засаад хэвтсэн чинь Тунгаагийн нөхөр босооч гөлгөө гээд хараагаад нуруу билүү хэвлий хэсэг рүү нь өшиглөөд байхаар нь манай нөхөр Т.М чи болиоч битгий өшиглөөд бай гэсэн чинь чамд ямар хамаатай юм гээд сандал руу түлхсэн юм. Т.М босож ирсэн чинь нүүрэн тус газар газар нь 2-3 удаа цохиход амнаас нь цус гараад нэг шүд нь хугарчихаар нь би дундуур нь салгасан. би Тунгаад танай нөхөр чинь онцгүй харьцаатай залуу байна чамайг зодож цохиод байдаг юм уу гэсэн чинь танд ямар хамаатай танай охин чинь бас янхан биз дээ гээд бид хоёр маргалдсан юм. Тэгээд би Т.Мыг аваад гэр лүү харьсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/ ,
гэрч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С ХХК-ны захирлаар ажилдаг. 2022 оны 12 дугааp сарын 30-ны өдөр манайд гэрээгээр ажилдаг Т.М, түүний эхнэр Гүнтогтох, Тунгалаг гурвын цалинг тавих гээд үдээс хойш ажил дээрээ дуудсан юм. Тэгсэн чинь Т.М эхнэр Гүнтогтохтой, Тунгалаг нөхөртэйгөө ингээд дөрвүүлээ ирсэн бөгөөд тус тусд нь ажлын хөлс болох 500000 төгрөг тус тус өгсөн юм. Тэгсэн чинь энэ дөрөв гарч яваад 0,5-ын багтаамжтай хоёр шил архи авчраад манай өрөөнд бөөнөөрөө ууцгаасан юм. Тэгээд би архиндаа согтоод унтаад өгсөн байсан бөгөөд нэг сэрсэн чинь тухайн хүмүүс байхгүй, ширээний доор шалан дээр цус болчихсон байсан юм. Маргааш өглөө нь буюу 2022 оны 12 сарын 31-ны өглөө Т.М ажил дээр орж ирээд хугарсан шүд харуулаад өчигдөр Тунгалагийн нөхөр миний шүд рүү цохиод хугалсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1602 дугаартай “...Т.Мын биед зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал гэтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтони 5% алдагдуулна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50 дугааp xyудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Я.Гын хувьд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хамтран амьдрагч Н.Тунгалагийн ажилладаг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байрлах “С” ХХК-ийн байранд Н.Тунгалагийн хамт түүний цалинг авахаар очсон ба тухайн цаг хугацаанд тус компанийн захирал Ж.Б, замын гүүр хоолойн туслах ажилтан Т.М, түүний эхнэр Б.Г нар хамт байлцаж Ж.Б, Т.М, Б.Г, Н.Тунгалаг нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.
Улмаар Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болсны улмаас унтаж байхад нь шүүгдэгч Я.Г түүнийг өшиглөсөн үйлдлийг нь Т.М болиулахаар шаардлага тавихад шүүгдэгч Я.Г эсэргүүцэж Т.Мын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Т.Мын “...Тэгээд Б архиндаа нэлээн согтоод ор засаад газар хэвтсэн бөгөөд Тунгаагийн нөхөр захирлыг босооч гээд хэвлий хэсэг рүү нь өшиглөөд байхаар нь боль гэсэн чинь миний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохисон чинь миний амнаас цус гараад үүдэн 1 шүд хугарчихсан юм” гэх мэдүүлэг, гэрч Б.Гын “...Б захирал нэлээн согтоод газар ор засаад хэвтээд өгсөн чинь Тунгаагийн нөхөр босооч гөлгөө гээд хараагаад нуруу билүү хэвлий хэсэг рүү нь өшиглөөд байхаар нь манай нөхөр Мөнхтогтох болиоч гэсэн чинь чамд ямар хамаатай юм гээд сандал руу түлхсэн. Тэгээд Мөнхтогтох босож ирсэн чинь нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон чинь амнаас нь цус гараад нэг шүд нь хугарчихаар нь би дундуур нь салгасан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Бын “Тэгээд би архиндаа согтоод унтаад өгсөн байсан бөгөөд нэг сэрсэн чинь тухайн хүмүүс байхгүй ширээн доор шалан дээр цус болчихсон байсан. Маргааш өглөө нь Т.М ажил дээр орж ирээд хугарсан шүд харуулаад өчигдөр Тунгалагийн нөхөр миний шүд рүү цохиод хугалчихсан гээд байсан” гэх мэдүүлгүүдээр хөдөлбөргүй тогтоогдсон ба шүүгдэгчийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг дээрх нотлох баримтууд няцаан үгүйсгэнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Я.Гын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Я.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй ба прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Т.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчоос 3,150,000 төгрөг нэхэмжилж буй талаараа баримт гаргаж ирүүлжээ.
Уг баримтыг шинжлэн судлахад “1 шүд 350,000 төгрөг, 9 шүд 3,150,000 төгрөг ............... эмнэлэг, Т.М” гэсэн бичиглэлтэй, “Нүүр амны их эмч ..................” гэсэн эмчийн тамга дарагдсан боловч албан ёсны эмнэлгийн хэвлэмэл хуудасгүй, эмчийн гарын үсэг зурагдаагүй, хийгдэх эмчилгээ тодорхойгүй, санхүүгийн албан ёсны баримтын шаардлага хангахгүй, үнэлэх боломжгүй байх тул хохирогч Т.Мыг нотлох баримтаа бүрдүүлэн хохирсон асуудлын талаараа буюу эмчилгээний талаарх хохирлоо иргэний журмаар шүүхэд хандан жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Я.Гыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж тооцлоо.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг,
-шүүгдэгч Я.Г нь “Ээж, эхнэр, ахтайгаа хамт амьдардаг. Ах маань харвалт өгч гэртээ байгаа. Би ганцаараа ажил хийж мөнгө олоод ар гэрээ тэжээн тэтгэж байгаа тул нийтэд тустай ажил хийх ял оногдуулбал ар гэрээ тэжээж чадахгүйд хүрнэ. Иймд торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүхээс Я.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Я.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Улсын яллагчаас “шүүгдэгч нь өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан, гэм буруугаа ухамсарлахгүй байгаа тул Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй” гэж маргасан боловч Я.Г нь эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял төлж барагдуулах боломжтой талаараа чин сэтгэлээсээ илэрхийлсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч, гэрч нарын нийтээр тогтоосон зан суртахууны хэм хэмжээг хэтрүүлэн, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Гыг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Я.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Гыг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я.Гт оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.М нь цаашид энэ гэмт хэргийн улмаас түүнд учирсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Я.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР