Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/23

 

 

  2024        01          09                                                  2024/ШЦТ/23

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0012/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж, Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од, шүүгч Б.Гэршихбөртэ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

Иргэдийн төлөөлөгч ******* ,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Хохирогч,

Шүүгдэгч ****** , түүний өмгөөлөгч Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт******* овогт**************ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2318000000667 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч 2024  оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт************** РД:******* ,******* өдөр******* төрсөн,******* , эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , эхнэр хүүхдүүдийн хамт багийнод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө 03 цагийн үед багийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндий рүү хатгагдаж нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Би Эхнэртэйгээ хамт амьдраад 15 жил болж байна. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай. Би эхнэрээ тухайн үед хүнтэй хардсан. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ: “Нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Би өөр хүнтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэснээс болж ийм асуудал гарсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндий рүү хатгагдаж нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцуулах саналтай байна. Хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотой эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 90,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч ****** болон түүний өмгөөлөгч Н.Баярмаа нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ гэр бүлийн хүмүүс тул шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж байна гэв.  

 

Шүүгдэгч холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө 03 цагийн үед багийн гэртээ хардалтын улмаас эхнэр цээжин тус газар хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндий рүү хатгагдаж нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 2-3, 4-7 дахь тал/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай: “...хэргийн газрын үзлэгээр хураан авч хүчинтэйд тооцсон 25см урт, бариул хэсэг нь 13см, ажлын хэсэг 12см, өргөн нь 2см, цэнхэр өнгийн бариултай төмөр хутга 1 ширхэг, урдаа цахилгаантай, малгайтай саарал өнгийн зүүн цээж суганы орчим цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, суганы залгаас оёдлоос харалдаа баруун тийш 2см зайд 17мм хэмжээтэй цоорсон цамц 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсугай.” гэх тогтоол /хавтаст хэргийн 13 дахь тал/,

 

Эд зүйл хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14, 15, 16 дахь тал/,

 

Хохирогч мөрдөн байцаалтад 2023 оны 11 дүгээр сарын 22, 12 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 12-13 цагийн үед ажилд орно гээд Дархан-Уул аймагт байрлах дээр үйлчлэгчийн ажлын анкет бөглөсөн. Буцаад гэртээ 15 цагийн үед ирээд гэрт нөхөр*******ын хамтаар байж байхад манай нөхөр******* миний утсыг үзчихээд урьд өмнө уулзаж байсан танилг залгасан байна гээд хардаад уурлаад байсан. Энэ үед би гэртээ нөхөртэйгөө том охинийн хашаанд буюу багт  тоот хашаанд гэр бариад амьдарч байгаа учраас манай хүүхдүүд том охины гэр рүү орчхоод байдаг юм.ийн  гэрээс буцаад 23 цаг өнгөрч байхад орсон. Ингээд гэртээ нөхөртэйгөө байж байгаад би нөхөртөө хандаж би ганц лааз пиво аваад уучихъя гэж хэлсэн чинь манай нөхөр надад эхлээд дургүйцэж байгаад сүүлдээ зөвшөөрөөд 10,000 төгрөг өгөөд архинд явуулсан. Би гэрийн ойролцоо хар замын хажууд байдаг нэрийг нь мэдэхгүй дэлгүүрээс 1 шил Чанар нэртэй хуванцар савтай 0,75 литрийн архийг 7000 төгрөгөөр аваад буцаад гэртээ орж ирээд нөхөртэйгөө хамт тухайн архийг хувааж ууж дуусаад 22 цагийн орчим бид 2 дахин архи авч уухаар болоод би дэлгүүрээс дахин архи авах гээд гараад замдаа зүс таних түүний нөхөр таараад нэг их удалгүй нэг шил архи аваад буцаад гэртээ ороод бид 4 хамт уух гээд суухадэ , нар дээрээс нь багахан уучхаад гараад явсан ба би нөхөртэйгөө үлдсэн. Ингээд архи ууж дуусгалгүй үлдсэнийг нь гаргаад хаячихсан. Энэ үед манай хүүхэд , 2 зурагтын тавиурын өмнө ор засаад унтаж байсан. Манай нөхөр гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан. Харин би газар 2 хүүхдийн хажуугаар унтах гээд хэвтсэн. Тэгээд би арай унтаагүй хэвтэж байхад******* хажууд буюу миний зүүн гар талд тэргэнцэртэйгээ ирээд суучихсан хараад сууж байсан ба ямар нэг юм хэлээгүй. Тэгээд гэнэт миний зүүн тал руу цохих шиг болсон үүний дараа миний зүүн талын суганы орчмоос цус гараад эхэлсэн. Би*******т чи намайг хутгалчихсан байна шүү дээ гэж хэлээд удаагүй байхад гаднаас том охин орж ирээд дүүд хэлээд эхлээд эмнэлэг ирээд намайг аваад явсан юм. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад нэхэмжлэлтэй холбоотой баримт байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20, 22 дахь тал/,

 

Иргэний нэхэмжлэгчгийн мөрдөн байцаалтад 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “Тус гомдол мэдээлэлдд 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 8021.1 гэсэн оношоор Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг тусламж үйлчилгээ үзүүлж эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 90,000 төгрөгийн төлбөр гарсан байна. Уг төлбөрийг Төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд гүйлгээний утга дээр хохирсон хүний овог, нэр, регистрийг бичин төвлөрүүлэх шаардлагатай байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

 

Гэрчийн мөрдөн байцаалтад 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “... Дархан-Уул аймаг Дархан сумын тоот хашаа бол манай хашаа юм. Харин манай хашаанд манай аав, ээж хоёр маань гурван дүүгийн хамтаар гэр бариад амьдарч байгаа. Би 2023 оны 11 дүгээр сарын 20-21нд шилжих шөнө 03 цагийн орчим бие засах гээд гарахад дүү нар аавын гэрт уйлалдаад байсан тэгэхээр нь би яваад ороход гэх дүү маань цэнхэр иштэй хутга барьчихсан харин , нар хойморт ээжийнхээ ард сууж байсан. хэлэхдээ аав ээжийг хутгалчихлаа гэж хэлж байсан. Тэгээд ээж дээр очсон чинь ээжийн зүүн хэсгээр нэл цус болсон орны даавуу нь мөн ялгаа байхгүй цус болчихсон байж байсан. Ээж надад цагдаа, эмнэлэг 2 битгий дуудаарай гээд байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...Намайг гэмтлийн тасагт жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байхад шөнө 03 цаг 12 минутад цээжний зүүн талд 4 дүгээр хавирганы түвшинд суганы орчим 2 см орчим өргөнтэй цээжний хөндий нэвтэрсэн байж болзошгүй гүн хатгагдсан эмэгтэй хүн ирсэн. Ирснээс хойш цус тогтоох үрэвслийн эсрэг өвчин намдаах эмчилгээ хийлгэсэн байгаа. Ажил цуглах үед нарийн шинжилгээ авна. Эхний ээлжид рентгений хүнийг дуудчихаад хүлээгээд байж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...Намайг 2023 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө дүү унтаж байхад манай эгч 3 дахь хүүхэд намайг дуудаж сэрээгээд надад эгч залгаад ээж хутгалуулсан байна түргэн дуудаад өгөөч гэж хэлсэн. тэгээд би 103 руу залгаж түргэн дуудчихаад амьдардаг тоот руу явж байхад над руу эргүүлийн цагдаа залгаад - чи 103-т дуудлага өгсөн байна бид гэрийг нь олохгүй байна хамт очъё гээд цагдаатай хамт цагдаагийн машинаар яваад очиход “ ээжийнхээ зүүн суганд ороолтоор баглачихсан хүүхэдийн хамт гэрийн хийморийн хэсэг талд зуухны хажууханд сууж байсан. Ингээд болсон асуудлын талаар болон нараас асуухад хэлэхдээ нөхөр******* хутгалчихлаа. Би тухайн үед хүүхдүүдийн хамтаар газар ор засаад унтаж байхад намайг цохичихлоо гэж бодсон юм. Тэгсэн чинь намайг цэнхэр иштэй хутгаар хутгалсан байсан. Харин энэ үед******* галын хажууд гэрийн зүүн талд тэргэнцэр дээр сууж байхаар нь би*******аас асуухад -******* надад хэлэхдээ “би эгчийг чинь хардаад хутгалчихсан юм” гэж хэлсэн. Тэгээд удалгүй эмнэлэг ирээд аваад явахад би эмнэлгийн машинтай хамт эмнэлэг рүү явсан би дахиж*******ын гэрт очоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 20-21-ний өдөрт шилжих шөнө гэртээ эгч шөнө хичээлээ хийгээд сууж байхад том эгч над руу залгаад аав ээжийг хутгалчихлаа гэж хэлэхээр нь би ээжийн дүүын хамтаар баг  тоотод цагдаа нарын хамт явж очиход эмч ирж амжаагүй байсан. Гэрт эгч, аав, ээж гурав байсан. Дүү нар хашаанд байдаг эгчийн гэр рүү орчихсон байсан. Тэгээд юу болсон талаар эгчээс асуухад хэлэхдээ аав ээжийг хутгалчихсан байна. Би тухайн үед бие засах гээд нойл орж байхад дүү нар орилолдоод байхаар нь яваад ороход аав ээжийг хутгалсан гэж дүү нар хэлсэн юм. Ээжгийн амьсгаа давчдаад зүүн талаас нь их хэмжээний цус гараад байсан. Аав, ээж аль аль нь архи үнэртүүлсэн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,

 

Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн: “...Унтаж байсан чинь манай ээж гэнэт хашхирах чимээ сонсогдоод босоход аав ээжтэй хамт архи ууж байсан хүмүүс байхгүй ээж миний хөлийн хэсэгт байсан. Тэр үед ээжийг харахад ээжийн цээжний зүүн талаас нь цус гарчихсан аав ээжийн зүүн талд тэргэнцэр дээр гартаа хутга бариад сууж байсан. Энэ үед ээж яаж байгаа юм бэ гээд орилоод байсан. Би тэгэхээр нь босоод аавын гарт байсан ишийг нь цэнхэр лентээр ороосон хутгыг аваад гэрийн хаалганы баруун талд байрлах гал тогооны тавилга дээр тавьчхаад байж байхад хашаанд хамт амьдардаг эгч орж ирэхэд би болсон асуудлыг эгчдээ хэлээд эгч цагдаа болон эмнэлэгт мэдэгдсэн юм. Ер нь зодож цохиод байдаг асуудал байхгүй хаяа л хэрэлдээд байдаг юм. Намайг унтахаас өмнө хэрэлдэж маргалдаж зодолдож цохилцсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...Шуурхай удирдлагын төвөөс одоо цагийг тодорхой санахгүй байна ямар ч байсан шөнийн 01 цаг өнгөрсөн байхад Дархан сумын 3 дугаар дугаар баг тоотод нөхөр нь эхнэрээ хутгалчихлаа гэсэн дуудлагыг 103-аас өглөө явж очоод шалгаарай гэж хэлсний дагуу дуудлага өгсөн гэх эмэгтэйн дугаарыг аваад тухайн хүнийг 18-ын буудал дээрээс аваад машинд суулгахад тухайн нөхөртөө хутгалуулсан гэх эмэгтэй ньын эгч нь гэж хэлж байсан. Ингээд гэрийг нь заалгаад яваад очиход гэрт нь гэх эмэгтэйн зүүн суганы орчмоос цус гарчихсан цусыг нь хүүхэд гэх эмэгтэй даавуугаар ороогоод дарсан байсан. Мөн хажууд нь тэргэнцэр дээр нөхөр нь******* гэх залуу тэргэнцэр дээр суучихсан надад би эхнэрээ гэдэг хүнтэй хардаад хутгалчихсан юм гэж хэлэхээр нь хутгалсан хутгыг хаана байгаа талаар асуухад орны тэр хавиар байгаа гээд гэрийн зүүн талын орыг заахад тэр хавиар үзэхэд байгаагүй харин тэнд байсан жоохон 2-3 жоохон хүүхэд бариад гэрийн гаднаас орох хаалганы баруун талын гал тогооны шүүгээний тавьсан гэж байсан. Ингээд тэнд үзэхэд цэнхэр өнгийн иштэй нэг ширхэг үзүүр нь бага зэрэг цус болсон хутга байсан ингээд хэргийн газрын хамгаалалтыг аваад жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд мэдэгдсэн. Харин хохирогчийг 103 машинаараа аваад явсан. Би жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ирээд үзлэг хийж дуустал хэргийн газрын хамгаалалт авсан юм. барилга дээр ажиллаж байгаад өндрөөс наад суумгай болчихсон гээд тэргэнцэр дээр сууж байсан. Архи уусан ер нь нэлээн согтуу байх шиг байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1142 дугаартай: “... ****** биед цээжний хөндий рүү хатгагдаж нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэрэгт тооцогдоно.  Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

 

****** өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, гэмтлийн эмчийн үзлэгийн баримт, шинжилгээний хариу, дүрс оношилгооны хариу, мэс ажилбарын дараах шархны халдварын шинж тэмдгээр тандах хуудас, хэвлийн хөндийн хэт авиан оношилгоо, эмчлүүлэгсдийн амин үзүүлэлтийг хянах хуудас зэрэг хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 57-84 дэх тал/,

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 114 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн цамцны зүүн суганы залгаас оёдлоос 2см зайл 177 хэмжээтэй зүсэгдэлт үүссэн байна. шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн цамцанд үүссэн 17мм хэмжээтэй зүсэгдэлт нь хэргийн газрын үзлэгээр хурааж авсан гэх цэнхэр өнгийн бариултай хутганы ажлын хэсгээр үүсгэгдсэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 159 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн гэсэн хаягтай цуснаас 0,6 промилли спиртийн агууламж илэрсэн байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 96-97 дахь тал/,

 

Д.Батбаярын мөрдөн байцаалтад 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр сэжигтнээр,  2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би согтчихоод эхнэрийгээтай хардаад намайг барилга дээрээс унаад хоёр хөл мэдээгүй болоод өвчтэй босож чадахгүй нуруу өвдөөд байхад хүнтэй явалдаад гээд хардаж хэрэлдэж байсан. Тэгээд нэг мэдсэн эхнэрийн зүүн суганы орчим цэнхэр иштэй хутгаар хатгачихсан байсан. Ингээд удаагүй том хүүхэд болох гаднаас орж ирээд орилоод байхаар нь эмнэлэг дуудаж үзүүлээчээ гээд хэлж байсан. Тэгээд эмнэлэг ирээд эхнэрийг авч яваад цагдаа ирсэн. ...Би хутгалснаа хүлээж зөвшөөрч байгаа. Харин яагаад хутгалсан гэдгээ мэдэхгүй байна. Согтсон байсан. Би бодохдоо хардаад тэгсэн гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 119-120, 114-115 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

 

Гэмтлийн “хүнд” зэрэгт учрах үедээ амь насанд аюултай гэмтэл хамаарах бөгөөд хохирогч эрүүл мэндэд учирсан цээжний хөндий рүү хатгагдаж нэвтэрсэн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т заасан хүнд гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

 “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болох ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ хутга хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийн зүйлчлэлийг зэвсэг хэрэглэж гэж хүндрүүлсэн нь үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч нь шууд санаатай үйлдлээр зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл, түүний улмаас учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Батбаярт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжлээгүй тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Б.Батбаярт эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Батбаярт 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч  анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялын нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ****** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч ****** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн байдал, хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж зэргийг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж хорих ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч ****** ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан мөн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Батбаярт 3 жил 4 сар 10 хоног хорих ял  шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шүүгдэгчийн эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт**************ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ****** 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ****** урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ИДЭР

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Г.ГЭРЭЛТ-ОД

 

          ШҮҮГЧ                                    Б.ГЭРШИХБӨРТЭ