Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 124/ШШ2018/0036

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ... дүүрэг, ... хороо, ... тоотод байрлах “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргад холбогдох,

“Б” ХХК-ийн эзэмшлийн XV-020370 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, XV-020370 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: үү, Ү-020370 өөө - ( ) 2016 02- 04- ө 116 2016 02- 24- өө . 2016 38.1.3 2016 өөөөө , ү 5 ү үүү 2016 09 07- үү , ү үү , , өөөө ү, ү өөөөө .

2017 ө , 5 ү үүү 2017 10- 18- , үү . өөөөө ө, . үү үү өөө 2017.12.26- өө үү үү 2018.01.02- ө 05 үү ү ү ү .

.................. 18 19 ү өөө , үү ү ү . үү өөөөө үү , ү 33.1.1 ү 2017 8.3 өөөө ү ү үү үү ү ү, 2018 ө ү өөө ү, өөөө өө ү

............. "" - Ү-020370 өөө 2018 өөөөө ү үү үү , Ү-020370 өөө өөөөө үү өө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн эзэмшлийн ХV-020370 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхийг Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч “Б” ХХК нь Увс аймгийн Зүүнхангай, Завхан аймгийн Сантмаргац сумуудын нутгуудыг дайруулан ХV-020370 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 116 тоот шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр авсан. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар 2016 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хээрийн судалгааны ажлын 5 хүний бүрэлдэхүүнтэй баг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд очиж байсан. Тухайн үеийн Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргаар Зулбаяр гэж хүн ажиллаж байсан ба 2016 оны 10 дугаар сард орон нутгийн сонгууль болох гээд завгүй байна гээд уулзаж чадахгүй байж байгаад уулзахад “Б” ХХК-ийн хайгуулын ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газар нь иргэдийн малын бэлчээр, өвөлжөөтэй давхцаж байгаа учир иргэд хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариуг өгч эхний жилээ батлуулж чадаагүй. 2 дахь жил болох 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар төслийг нь бэлдээд очсон боловч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Б гэх хүн нутгийн ард иргэд эсэргүүцсэн саналтай байгаа тул батлах боломжгүй гэсэн хариуг бичгээр өгсөн. Уг хариуг хүлээн аваад “Б” ХХК нь шүүхэд хандсан ба шүүхээс урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна гэж буцаагдсан тул Увс аймгийн Засаг даргад хандахад Увс аймгийн Зүүнхангай сумын нутгийн ард иргэдтэй тохиролцон зөвшилцөхийг эрмэлзэн ажиллах хариуг өгсөн. Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргад “Б” ХХК-ийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хандахад хуульд заасан 30 хоногийн хугацаанд Зүүнхангай сумын Засаг дарга хариу өгөөгүй тул дахин Увс аймгийн Засаг дарга Батсайханд 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хандахад 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр мөн шийдвэрлэх боломжгүй, нутгийн ард иргэдтэй нэгдсэн ойлголтод хүрэх хариуг өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Б” ХХК-ийн хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл аваад 3 дахь жил нь он гараад дуусаж байна. 3 жилийн хугацаанд “Б” ХХК-аас ямар нэгэн геологи хайгуулын ажил хийгдээгүй ба эхний ээлжид Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж байж геологи хайгуулын төлөвлөгөөг батлуулсны дараа, дараагийн ажил хийгдэх ёстой байсан. “Б” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 3 жилийн төлбөрөө бүрэн гүйцэд төлөөд тодорхой хэмжээний зардал мөнгө гаргасан боловч ажлаа хийж чадахгүй хохироод байна. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг суманд хянан батлуулахаар хүргүүлэн сумын Засаг дарга уг төлөвлөгөөг 10 хоногийн дотор хянан батлах хуулийн зохицуулалттай. Хариуцагч Ж.Б нь уг байгаль орчны менежментийн төлөвлөгөөг уншиж танилцалгүйгээр шууд батлахгүй гэдэг хариуг өгдөг. Хуульд зааснаар батлах үүрэгтэй боловч нутгийн ард иргэдийн эсэргүүцлийн улмаас батлах боломжгүй гэдгээ хариуцагч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга нь албан хариундаа дурдсан байсан боловч татгалзаж байгаа үндэслэл нь хуульд зааснаар үндэслэлгүй байна. Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга нь “Б” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газар нутаг нь Завхан аймгийн Сантмаргац сумаар дайран өнгөрсөн талбай байгаа тул тухайн сумын Засаг дарга нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг чинь батлаад өгвөл би батлаад өгнө гэж хэлсэн. Завхан аймгийн Сантмаргац сумын Засаг дарга нь батлахгүй гэсний улмаас 3 шатны шүүхээр яваад батлахыг даалгах шийдвэр гарсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 онд Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын албан тушаалыг аваагүй байсан тул өмнөх Засаг даргаас асууж тодруулахад “Б” ХХК 2015 оны 2 дугаар сарын 24-нд хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа тухайн үед буюу 2015 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтын дагуу орон нутаг / сумын Засаг дарга, ИТХ/-ын санал аваагүй байсан.

Уг компани нь хайгуулын зөвшөөрөл олгогдсоноос хойш буюу 2016, 2017 онуудад зөвшөөрөгдсөн талбайд геологи хайгуулын ажил хийгээгүй.

“Б” ХХК нь энэ онуудад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар ирж байгаагүй бөгөөд нөхөн сэргээлтийн мөнгийг орон нутгийн дансанд байрлуулж байгаагүй.

Ихэр майхан нэртэй хайгуулын талбайд Даланбулаг багийн малчдын 5 өвөлжөө байдаг нь ашигт малтмалыг хайх, ашиглахад иргэд болон төрийн бус байгууллагын эсэргүүцэлтэй тулгарч байна.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д нутаг дэвсгэр нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход нь хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх гэж заасан заалтыг зөрчсөн байхад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь батлах боломжгүй бөгөөд орон нутгийн иргэд хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг нутаг дэвсгэртээ ямар нэгэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хийх эрх олгохгүй тухай саналаа илэрхийлж энэ талаар гарын үсгээ зурж өгсөн.

Засаг даргын хувьд хуулиар олгосон эрх, гүйцэтгэх үүрэгтэй хэдий ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан ийм асуудалд иргэдийнхээ эсрэг аливаа үйл ажиллагаанд оролцох боломжгүй, зэргэлдээх Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргатай холбоо барьж 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй гэсэн хариу авсныг харгалзан үзэж тусгай зөвшөөрлийг дахин сунгахыг зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд "“Б” ХХК-ийн эзэмшлийн XV-020370 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, XV-020370 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ Манай компани ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу авсан байхад сумын Засаг дарга үндэслэлгүйгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа гэж тодорхойлжээ.

“Б” ХХК-д Ашигт малтмалын газраас Увс аймгийн Зүүнхангай, Завхан аймгийн Сантмаргац сумын нутаг дамнан орших Ихэр майхан нэртэй газарт 6587.72 гектар талбайг хамарсан XV-020370 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2016 оны 02 сарын 24-ний өдөр 3 жилийн хугацаатайгаар олгожээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах, 38.1.3 дахь хэсэгт зааснаар төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум,дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах үүргийг хүлээхээр заасан бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт Сум,дүүргийн Засаг дарга төлөвлөгөө,түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэхээр зохицуулсан байна.

“Б” ХХК нь 2016 онд тусгай зөвшөөрлийг авснаас хойш байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулаагүй байна.

2016 оны хувьд компанийн төлөөлөл Зүүнхангай суманд ажиллахаар очихдоо төлөвлөгөө батлуулахаар тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан Зулбаяртай уулзахад иргэд дургүйцнэ гэсэн үндэслэлээр батлаагүй талаар нэхэмжлэлдээ дурдсан байх ба “Б” ХХК-ийн ерөнхий геологич ажилтай Ц.Энхбатыг судалгааны ажлаар 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс 30 хоног ажиллуулахаар томилолт олгосон,томилолтод Зүүнхангай суманд 09 сарын 07-ны өдөр ирээд 09 сарын 07-ны өдөр буцсан талаар тэмдэглэл үйлдэж тэмдэг дарагдсан баримтыг нэхэмжлэлдээ хавсарган ирүүлжээ.

2017 оны тухайд “Б” ХХК-иас ерөнхий геологич Энхбат нарын 5 ажилтныг хээрийн судалгааны ажлаар 2017 оны 10 сарын 12-ны өдрөөс эхлэн Увс,Завхан,Говь-Алтай аймгуудад ажиллуулахаар томилолт олгосон байх ба томилолтод Зүүнхангай суманд 10 сарын 18-ны өдрөөс 19-ний өдрүүдэд ажилласан талаар тэмдэглэл үйлдэж Зүүнхангай сумын Засаг даргаар гарын үсэг зуруулсан байна.

Тухайн үед төлөвлөгөө батлуулах тухай “Б” ХХК-ийн хүсэлтэд Зүүнхангай сумын Засаг дарга 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 83 дугаартай албан бичгээр Ихэр майхан нэртэй газар нь малчдын бэлчээрийн бүс нутаг бөгөөд, түүх дурсгалын газрууд ихтэй тул “Б” ХХК-ийн ХҮ-020370 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах, цаашид хайгуулын ажил хийхгүй байхыг хүсье гэсэн агуулгатай татгалзсан шийдвэрийг өгч байжээ.

Нэхэмжлэгчээс Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 12 сарын 26-ны өдөр гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 сарын 02-ны өдрийн 05 дугаартай захирамжаар дээд шатны албан тушаалтанд хандаж урьдчилсан журмаар гомдлыг шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Нэхэмжлэгч нь Зүүнхангай сумын Засаг дарга байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа талаар Увс аймгийн Засаг даргад хандсан байх ба Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт,хөгжлийн бодлогын төлөвлөлтийн хэлтсийн даргын 2018.02.05-ны өдрийн 8/185 дугаартай албан бичгээр тухайн сумын удирдлага,багийн иргэдтэй ойлголцож ажиллахад онцгой анхаарах нь зүйтэй талаар хариу өгсөн байх ба “Б” ХХК-иас Зүүнхангай сумын Засаг даргад 2018 оны 04 сарын 25-ны өдрийн албан бичгээр 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар ханджээ.

Зүүнхангай сумын Засаг даргаас төлөвлөгөө баталж өгөхгүй байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс дахин Увс аймгийн Засаг даргад 2018 оны 07 сарын 10-ны өдрийн 40 дугаартай албан бичгээр хандаж өргөдөл гаргасанд Увс аймгийн Засаг дарга 2018 оны 08 сарын 24-ны өдрийн 1/1142 дугаартай албан бичгээр сум орон нутгийн удирдлага,багийн ИНХ-тай ярилцан зөвшилцөх, нэгдсэн ойлголтод хүрэх нь зүйтэй гэсэн хариуг өгсөн байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Зүүнхангай сумын Засаг даргад 2018.04.25-ны өдрийн 27 тоот албан бичгээр хандсан хүсэлтэд хариу өгөөгүй талаар хариуцагч тайлбар гаргаж,энэ талаар маргаагүй байна.

Хариуцагчийн хувьд тусгай зөвшөөрлийг хууль бусаар авсан, тухайн газар нь малчдын өвөлжөө, бэлчээрийн бүс нутаг, нутгийн иргэд эсэргүүцэж байгаа,зөвшөөрөл бүхий талбайн ихэнх хэсэг Завхан аймгийн Сантмаргац сумын нутагт хамаардаг ба тухайн сумын Засаг дарга төлөвлөгөөг батлаагүй байгаа,нөхөн сэргээлтийн мөнгийг байршуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн байгаль хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзаж байгаа талаар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурджээ.

Хариуцагч нутгийн иргэд эсэргүүцэж байгаа, орон нутгаас зөвшөөрөл аваагүй талаарх үндэслэлийнхээ талаар “Б” ХХК-иас 2016 оноос хойш одоог хүртэл Зүүнхангай сумын Баянгол,Даланбулаг багийн иргэдийн нийтийн хурал болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах талаар асуудлыг хэлэлцүүлээгүй тухай Зүүнхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Д.Батболдын гаргасан тодорхойлолт, Зүүнхангай сумын Даланбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 сарын 06-ны өдрийн “Б” ХХК-ийн хайгуулын ажиллагааг зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тухай тогтоол,Даланбулаг багийн иргэд хайгуулын үйл ажиллагааг зөвшөөрөхгүй тухай 2018 оны 05 сард гарын үсэг зурсан баримт зэргийг шүүхэд ирүүлсэн болно.

Тусгай зөвшөөрөл олгогдох үед мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт аймгийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжсэн бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахаар зохицуулж байсан байх эрх бүхий захиргааны байгууллагаас “Б” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон байна.

Харин Зүүнхангай сумын нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын зүгээс “Б” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан хүчингүй болгуулах өргөдөл гаргаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.

“Б” ХХК-д нэгэнт олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй,хайгуул хийх эрх нь нээлттэй байгаа тохиолдолд сумын багийн иргэдээс санал аваагүй,иргэд эсэргүүцэж байгаа гэх үндэслэлээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй юм.

Иргэдийн өвөлжөө,малын бэлчээр нутгийн хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.8-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөл,эзэмшилд байгаа газарт түүний өмчлөгч,эзэмшигчийн зөвшөөрсний дагуу нэвтрэх,дайран өнгөрөхөөр заажээ.

Түүнчлэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлах явцад төлөвлөгөөнд иргэдийн өвөлжөөтэй хамааралтай асуудлыг тусгах эрх хариуцагчид нээлттэй юм.

“Б” ХХК-ийн эзэмшлийн ХV-020370 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэг Завхан аймгийн Сантмаргац сумын нутагт хамаарагдаж байх бөгөөд Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 09-ний өдрийн 221/МА2018/0400 дугаартай магадлалаар Сантмаргац сумын Засаг дарга байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, төлөвлөгөөг зохих журмын дагуу хянаж батлахыг Сантмаргац сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 сарын 05-ны өдрийн 429 дугаартай тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.8 дахь хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум,дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй талаар заажээ.

Хариуцагчийн зүгээс төлөвлөгөөг батлахаас өмнө уг мөнгөн хөрөнгийг шилжүүлэх ёстой талаар тайлбар гаргаж, “Б” ХХК-иас сумын байгаль хамгаалах сангийн дансанд мөнгө шилжүүлээгүй талаарх Сумын санхүүгийн албаны даргын тодорхойлолт,дансны хуулгын хуулбарыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум,дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.8-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна гэж зааснаас үзэхэд батлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг биелүүлээгүй тохиолдолд хөрөнгийг зарцуулахаар байгаа ба тухайн хөрөнгийг төлөвлөгөөг батлахаас өмнө урьдчилан байршуулсан байхыг хуулиар шаардаагүй байна.

Түүнчлэн “Б” ХХК-ийн зүгээс 2016,2017 онуудад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар сумын Засаг даргад хандаж байсан боловч батлахаас татгалзаж байсан нь хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй учир хариуцагчийн нэхэмжлэгч урьд онуудын төлөвлөгөөг батлуулаагүй учир 2018 оны төлөвлөгөө батлах боломжгүй гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүйг дурдав.

Иймд нэхэмжлэгч “Б” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа талаарх хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл хариуцагчийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байх тул Зүүнхангай сумын Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор батлахыг үүрэгжүүлсэн заалтын хүрээнд төлөвлөгөөг батлах нь зүйтэй юм.

Дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Б” ХХК-ийн эзэмшлийн XV-020370 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Зүүнхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, XV-020370 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг зохих журмын дагуу батлахыг Зүүнхангай сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэв.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, “Б” ХХК-ийн эзэмшлийн XV-020370 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, уг төлөвлөгөөг зохих журмын дагуу хянаж,батлахыг Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн хариуцагч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ