Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/09

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж

 

Нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч*******

Гэрч*******

Шүүгдэгч нарын өмгөөлөгч*******

Шүүгдэгч*******,*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн

 

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харьяат, 2001 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ээж, хойд эцэг, ах, 2 дүүгийн хамт амьдрах, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг,  25 дугаар хорооны Одонтын 5-36 тоотод оршин суух, хэрэгт татагдахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 990 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,******* овогт*******,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.3 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат,  1989 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 6, аав, ээж эгч, дүүгийн хамт амьдрах, Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт баг, 4-8  тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,******* овогт Нямжаргалын,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат,  1989 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй халх, бүрэн бус дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн  хамт амьдрах, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг,  2 дугаар хороо, 2 дугаар хэсэг, 60-805 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 192 дугаар зүйлийн  192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, овогт Эрдэнэбаярын нарт холбогдох эрүүгийн 2320001450127 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Ө.Баярмагнай,*******,******* нар нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, хориглосон НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метафетаминий агууламж бүхий бодисыг олж авч, худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт,

-шүүгдэгч******* нь 2023 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө хохирогч Б.Батзоригийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус, тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би зурагтын орчимд явж байхад зам дээр цагаан ууттай зүйлийг хүн хаячихаад зургийг нь аваад явахаар нь очиж аваад үзсэн чинь ийм гялгар уутанд хийсэн нунтаг цагаан зүйл байсан, тэгээд би хар тамхины зүйл байна гэдгийг мэдээд авсан. Дараа ньтой холбогдоход надад наадхаа өгчих гэж яриад ыг Замын-Үүд явахад нь өгөөд явуулчих гэхээр нь аваачиж өгсөн. Тухайн үед манай ахын хүүхэд өвдөөд мөнгө байвал шилжүүлээч гэсэн юм. Тэр үед надад бэлэн 300,000 төгрөг явж байсан. Тэгээд таксины жолоочийг мөнгө байвал шилжүүлчих гээд ахынхаа дансыг өгч шилжүүлсэн бэлнээр мөнгөө өгсөн. Би мөсийгт худалдсан асуудал байхгүй, бас бит өртэй байгаагүй, над руу виски, футболок өгч явуулж байсан болохоор өгсөн юм. Би өмнө нь мөсийг хэрэглэж үзэж байсан. Мөн би Батзоригийг зодох үедээ их согтуу явсан учраас  яг яасныг сайн санадаггүй юм, Батзоригийн биед би гэмтэл учруулсан нь үнэн, хохирол 2,500,000 төгрөг төлсөн. Би өмнө нь шийтгүүлсэн 800,000 төгрөгийн торгуулийн ялаас 605,000 төлсөн, үлдсэнийг цагдан хоригдсон хоногт тооцсон. Миний хувьд дахин ийм зүйлд холбогдохгүй, ээждээ тусалж дүү нараа анхаарч явмаар байна” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:тай ви чатаар холбогдоход ийм зүйл олсон тухай ярихад нь би надад өгчих гэж хэлсэн. Тэгээд Мөнхцацаралтай холбогдоод би Эрээнээс Замын-Үүд орно, чигаас тухайн зүйлийг аваад хүрээд ир, нэг уулзаж бар, караокед оръё гэж ярилцсан. Ингээд Замын-Үүдэд ирсэн тухайн өдөр нь би Замын-Үүд рүү орж, бид буудалд уулзсан.ын авчирсан мөсийг хэрэглэсэн. Мөс хэрэглэхэд ашигласан хэрэглүүрүүдийг табо гэх хятадын сайтаас 150 юаниар захиж авчруулсан. Дотор нь энд  эд мөрийн баримтаар хураагдсан бүх зүйл байсан. Би мөсийггаас худалдан аваагүй. Миний хувьд ямар их буруу зүйл хийснээ ойлгосон. Дахиж хэзээ ч ийм хэрэг хийхгүй. Өөрт тохирсон ажлаа хийгээд аав, ээждээ тусалж амьдармаар байна гэв.

 

Шүүгдэгч Э.Мөнхцацарал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: надтай 2023 оны 09-р сарын 08-ний өдөр ви чатаар холбогдоод би 2023 оны 09-р сарын 10-ний өдөр Замын-Үүд орно, чи 2023 оны 09-р сарын 09-ний өдөр гарчих ирэхдээ хүнээс юм аваад ирээрэй гээд дугаарыг нь өгсөн. 09-р сарын 09-ний орой Замын-Үүд рүү гарах гэж байхад нууцалсан дугаараас над руу залгаад руу юм өгч явуулъя гэсэн. Тэгээд хаана уулзахаа ярилцсан бөгөөд гэртээ цүнхээ орхичхож, аваад ирээч гэж хэлсэн. Ингээд Монгол Улсын Боловсролын их сургуулийн замын урд талын СU дэлгүүрийн хажуугийн зам дээр хүлээж байхад ирсэн. Тэгээдт өгөх юмаа цүнхэнд чинь хийсэн байгаа гэж хэлсэн. Тэр үедээ 300,000 төгрөг шилжүүлээд өгөөч, бэлнээр нь өгье гэхээр нь өөрт байхгүй байсан учир жолоочоос асууж өгсөн. Жолоочид бэлнээр нь мөнгийг өгсөн. Ингээд Замын-Үүдэд ирж буудалд буугаад байж байтал ирсэн. Би хотоос авчирсан юмаа өгч, бид хамтдаа хэрэглэсэн. надад мөс гэж хэлээгүй ч би гадарлаж байсан. Мөсийг хэрэглэх хэрэглүүрээ хотоос авчирсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 3 хүүхдүүдийг минь бодоод хөнгөн ял оногдуулж өгөөч. Би гэмт хэрэг дахиж үйлдэхгүй. Үнэхээр их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг

 

Гэрч******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Улаанбаатар хотын вокзал дээр ирээд Замын-Үүд явна гэсэн. Тэгээд оройхон гармаар байна гэж хэлсэн. Ингээд орой явах гэхэд юмаа орхичхож гээд замд зогссон. Зогсоод хүнээс юу авсныг нь мэдэхгүй, нэг юм авсан. Намайг дансанд чинь 300,000 төгрөг байвал шилжүүлээд өгөөч, бэлнээр мөнгө өгье гэсэн. Тухайн үед хүмүүсээс авсан зардал байсан болохоор шилжүүлсэн. Хэн нь өгснийг мэдэхгүй байна, буцаагаад бэлэн мөнгө өгсөн. Ингээд өглөө Замын-Үүдэд ирээд  хамт хоолонд ороод буудалд орсон, надад буудал, хоолны мөнгө 90,000 төгрөг шилжүүлсэн. Би буудалд орж 2 цаг унтчихаад гарсан. Өөр зүйл болоогүй гэв.

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 03/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 04-13/

 Дорноговь аймаг Замын-Үүд сумын сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 сарын 12-ны өдрийн  2023/ЦХШЗ/21 дугаартай*******ыг “сэжигтнийг баривчлах тухай” шүүгчийн захирамж /1хх-ийн 69-74/,

 

Дорноговь аймаг Замын-Үүд сумын сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 сарын 12-ны өдрийн  2023/ЦХШЗ/20 дугаартай*******ыг “сэжигтнийг баривчлах тухай” шүүгчийн захирамж /1хх-ийн 71-72/

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын 2023 оны 09 сарын 11-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 16 тоот тогтоол/ 1хх-ийн 79-80/

 

Шүүгдэгч*******ын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-ийн 90-91/

Шүүгдэгч*******ын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-ийн 94-95/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 сарын 25-ны өдрийн ”Шинжилгээнд ирүүлсэн******* гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн******* гэж хаягласан шээснээс MDMA, метамфетамин /Methamphetamine/ илрэв. Шинжилгээнд ирүүлсэн MDMA нь НҮБ-ын 1971 оны ‘’Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай’’ конвенцын нэгдүгээр жагсаалтад, метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ 1971 оны   ‘’Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай’’ конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно” гэсэн №4299 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 110-111/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 10-р сарын 04-ний өдрийн “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ‘’Сондор’’ гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь  НҮБ 1971 оны ‘’Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай’’ конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно” гэсэн №4300 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 123-125/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 10-р сарын 04-ний өдрийн “1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ‘’2023 оны 09-р сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4-дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг ‘’Гүн’’ зочид буудлын 518 тоот өрөөнөөс үзлэг хийж хураан авсан зангидаж ороосон 3 ширхэг гуурс, хуйлж ороосон 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, шил мэт жижиг сав 2 ширхэг, бамбар 5 ширхэг, /нэг нь хугарсан/, босоо хэлбэрийн шингэн сав /10*3 см хэмжээтэй, ёроолоос дээш 4,5 см зайд шингэн агууламжтай, шилэн сав /9см өндөртэй, 4,3см өргөнтэй ёроолоос дээш 4,5см шингэн агууламжтай зэрэг эд зүйлсүүд’’ гэж хаягласан цагаан хайрцагтай 5 ширхэг хөвөн бамбар мэт зүйл, 3 ширхэг цагаан өнгийн гуурс мэт зүйл тус бүрээс мансруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй, ‘’4 дугаартай эд мөрий баримт’’ гэж хаягласан дотроо шингэн дээж цэнхэр тагтай хуванцар сав, ногоон өнгийн шилэн гаанс мэт зүйл, Монгол улсын AW6385912 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 2 ширхэг цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил, шаргал өнгийн гуурс мэт зүйл, дотроо шингэнтэй шилэн сав тус бүрээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны ‘’Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц’’-ийн хоёрдугаар жагсаалтад багтдаг болно” гэсэн №4300  дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 136-140/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10-р сарын 04-ний өдрийн “1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ‘’Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг’’ ‘’Гүн’’ зочид буудлын 518 тоот өрөөнөөс үзлэг хийж хураан авсан гялгар уутны хамт 0.26 грамм цагаан өнгийн нутаг мэт зүйл’’ гэж хаягласан цагаан өнгийн хайрцагт хийж ирүүлсэн цагаан өнгийн нунтаг зүйлээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны ‘’Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц’’-ийн хоёрдугаар жагсаалтад багтдаг болно” гэсэн №4300 дугаартай шинжээчийн дүгнэлт 1/хх-ийн 147-148/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 156-158/

 

Шүүгдэгч******* нь “урьд ял шийтгэл эдэлж байгаагүй” гэсэн ял шалгах хуудас /1хх-ийн 183/

 

Шүүгдэгч******* “урьд ял шийтгэл эдэлж байсан” гэсэн ял шалгах хуудас /1хх-ийн 185/

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 02-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 187-192/

 

Шүүгдэгч*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 197/

 

Шүүгдэгч Э.Мөхцацралын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 202/

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын  2023 оны 10 сарын 16-ны өдрийн*******д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2320001450127 тоот тогтоол /1хх-ийн 214-219/

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын  2023 оны 10 сарын 16-ны өдрийн*******т эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2320001450127 тоот тогтоол /1хх-ийн 225-230/

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын  2023 оны 10 сарын 16-ны өдрийн*******д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2320001450127 тоот тогтоол /1хх-ийн237-242/

 

Шүүгдэгч*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /22-хийн 3/

 

Шүүгдэгч******* нь “урьд ял шийтгүүлж байсан” гэсэн ял шалгах хуудас /2хх-ийн 13/

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 сарын 27-ны өдрийн шүүгдэгч*******г Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан 2023/ЦХШЗ/23 тоот шүүгчийн захирамж /2хх-ийн 35-37/

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 сарын 27-ны өдрийн шүүгдэгч*******ыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан 2023/ЦХШЗ/24 тоот шүүгчийн захирамж /2хх-ийн 38-40/

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 сарын 27-ны өдрийн шүүгдэгч*******ыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан 2023/ЦХШЗ/25 тоот шүүгчийн захирамж /2хх-ийн 41-43/

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын  2023 оны 12 сарын 27-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай 01 тоот тогтоол /2хх-ийн 58-60/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын “******* нь сэтгэцийн  ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.******* нь одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон  шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.******* нь сэтгэцийн хувьд  хэрэг хариуцах чадвартай байна.******* нь  мансууруулах сэтгэц идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг  илрээгүй байна” гэсэн дүгнэлт / 2хх-ийн 74-75/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын “******* нь сэтгэцийн  ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна, одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон  шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.******* нь сэтгэцийн хувьд  хэрэг хариуцах чадвартай байна.******* нь  мансууруулах сэтгэц идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг  илрээгүй байна” гэсэн дүгнэлт / 2хх-ийн 80-81/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын “******* нь сэтгэцийн  ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна, одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон  шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.******* нь  мансууруулах сэтгэц идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг  илрээгүй байна” гэсэн дүгнэлт / 2хх-ийн 86-87/

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын  2023 оны 12 сарын 14-ний өдрийн мөрдөн байцаалтын хэрэг нэгтгэх тухай тогтоол /2хх-ийн 93-94/

 

Хохирогч Б.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2023 оны 09 дүгээр сарын 05-ны шөнө 03 цагийн үед Баянхошууны хуучин эцэс Тунбааш худалдааны төв Хаан банкны АТМ орох гээд машинаа зам дагуу тавиад би машинаас буугаад Батмөнх машиндаа үлдээд зам дагаад алхаж байтал үл таних  5 залуу замын цаанаас гүйж гарч ирээд миний нүүр рүү нэг залуу нь цохиод доошоо тонгойсон  чинь дээрээс толгой руу  цохиод, өшиглөөд би согтуу байсан болохоор ямархуу царайтай, бие хаатай хүмүүс байсныг санахгүй байна. Ямартай ч нэг залуу нь андаа хутгаа аваад ир энийг алчий гээд байсан. Энэ үед манай дүү Батмөнх салгах гээд дийлэхгүй байсан чинь замаар явж байсан танихгүй залуу тэр залуучуудыг болиулаад манай дүү гэрээс манай эхнэрийг дуудчихсан байсан. тэгээд цагдаа ирээд 2 залууг нь бариад явсан. Миний зүүн нүд  хөхөрч хавдсан, хамар хөндүүрлэж  өвдөж байсан. 3 үүдэн шүд  хөдлөөд буйл нь өвдөнө, толгой их өвдөж байна. Өөр учирсан гэмтэл  байхгүй. Намайг зодсон үл таних  5 залуу нэг нь түрүүлж нүүр лүү цохиж унагаагаад  тэгээд дээрээс толгой руу  өшиглөөд байсан би согтуу байсан  болохоор тэд нарыг сайн харж чадаагүй, манай дүү Батмөнх тэд нарыг харвал танина, миний хаашаа хэн цохисныг нь ч харсан. Би бол тэр  залуучуудыг анх удаа харж байна. Би гомдолтой байна, цаашид эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний зардлыг нэхэмжлэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 102/

 

Гэрч Б.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 09 сарын 04-05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянхошууны  хуучин эцэс орчимд Батзориг ахын хамт Хаан банкны АТМ  орохоор Батзориг ахыг зам дээр буулгатал замын нөгөө талаас  машины хойгуур 5 залуучууд гүйж гараад махлаг намхан залуу Батзориг ахын нүүр рүү гараараа цохиод газарт унахаар нь толгой хэсэгт нь дэвсээд байсан, би машинаа автобусны буудал дээр байрлуулчихаад ирсэн чинь Батзориг ахын хамар амнаас нь цус  гарчихсан байхаар нь ганцаараа гэрлүү нь очоод эхнэрийг дагуулаад ирсэн. Тэгээд цагдаад дуудсан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 114/

 

Гэрч Б.Дэлгэрдалайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “  2023 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө 22 цагийн үед Баянхошууны хуучин эцсийн тэнд гудамжинд машин дотор манай найз бид хоёр 2 шил 0.75 литрийн  архи хувааж уугаад 09 сарын 05-ны  03 цагийн  үед архи дуусчихаар нь зам руу гараад Тунбаашийн хажууд явж байтал 1 залуутай маргалдсан дахиад 1 залуу нь машиндаа сууж байснаа буугаад ирсэн. Тэгээд  1 залуутай  зодолдоод байсан. Би өөрөө нэлээн согтуу байсан болохоор  хэн нь аль хэсэгт нь хэдэн удаа  цохисныг  нь санахгүй байна. Би 888 нэртэй баарны гадаа  тасраад унтчихсан байсан. 05 цагийн  үед сэрээд гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 112/

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 сарын 08-ны өдрийн “ 1. Б.Батзоригийн биед зүүн нүдний ухархайн хана, хамар яс, таславчийн хугарал, таславчийн  мурийлт, хоёр нүдний зовхи,  хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг  түр хугацаагаар  сарниулах  тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн  үйлчлэлээр  хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна” гэсэн 11303 тоот дүгнэлт /2хх-ийн 116-117/

 

MED TRAUMA эмнэлэгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /2хх-ийн 132/

 

Улсын Ерөнхий прокурорын газрын 2023 оны 12 сарын 07-ны өдрийн мөрдөн байцаалт явуулах болон прокурорын хяналтын харьяалал өөрчлөн тогтоох тухай 4/1736 тоот тогтоол /2хх-ийн 191-192/

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 08 сарын 21-ний өдрийн 990 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 194-206/

 

            Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар  болсон тухай тогтоол /3хх-ийн 1/

 

            Хохирогч Б.Батзоригийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд гаргасан “ Хохирогч Батболдын Батзориг миний бие Өнөржаргал овогтойгаас хохирол болох 2,500,00 төгрөгийг авсан. Иймд ямар нэгэн гомдол санал байхгүй“ гэсэн хүсэлт /3хх-ийн 2/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн гэм буруугийн талаар дүгнэвэл:

 

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн тухайд:

Шүүгдэгч Б.Баярмагнай нь архи ууж согтуурсан үедээ 2023 оны 09 сарын 04-05-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байсан хохирогч Б.Батзоригтой хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж унагаан өшиглөж биед нь зүүн нүдний ухархайн хана, хамар яс, таславчийн хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи,  хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

 

1.1.Хохирогч Б.Батзоригийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар  эрүүл мэндийг  түр хугацаагаар  сарниулах  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахыг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Эрхэмбаяр дүгнэлтээр тогтоосон байна.

 

1.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1-д зааснаар “ Эрүүгийн хуулийн тусгай ангид  гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч*******гийн үйлдэл нь мөн хуулийн “ хүний  эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн бүлэгт байх 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна.

 

Энэ гэмт хэргийн шинж нь хүний эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах, зарим эд эрхтэнг өвтгөн шаналгах санаатай үйлдэл хийсэн байхыг ойлгох бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-д заасан өөрийн үйлдлийн хохирол хор уршигийг мэдсээр байж, түүнд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрнэ.

 

Иймд шүүгдэгч*******гийн хохирогч Б.Батзоригийг нүүр тус газарт цохиж унагаан өшиглөж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг тухайн гэмт хэрэгт гэм буруутай гэж үндэслэлтэй байна.

 

1.3. Шүүгдэгч******* нь дээрх хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хохирогч Б.Батзориг, гэрч Б.Батмөнх, Б.Дэлгэрдалай нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 сарын 08-ны өдрийн 11303 тоот дүгнэлт, MED TRAUMA эмнэлэгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

1.4. Шүүгдэгч Б.Баярмагнай нь энэ гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогч Б.Батзоригт 2,500,000 төгрөгийн хохирол төлсөн болох нь хохирогч Б.Батзоригийн шүүхэд гаргасан “ Хохирогч Батболдын Батзориг миний бие Өнөржаргал овогтойгаас хохирол болох 2,500,00 төгрөгийг авсан. Иймд ямар нэгэн гомдол санал байхгүй “ гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн тухайд:

 

2.1.Шүүгдэгч******* нь гудамж талбайгаас олж авсан гэх НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетаминий агууламж бүхий бодисыг өөртөө байлгаж байгаад*******той ви чат гэх цахим хэрэгслээр холбогдож, түүнд өгөхөөр  тохирч, 2023 оны 09 дүгээр сарын 09-ний шөнийн 00 цагийн үед Улаанбаатар хотод байх Монгол Улсын Боловсролын их сургуулийн замын урд талд байрлах СU дэлгүүрийн хажууд Замын-Үүд сум руу явах гэж байсан*******д хүргэж өгсөн,

-шүүгдэгч ******* нь*******тай ви чат гэх цахим хэрэгслээр холбогдож, түүний байгаа гэх НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетаминий агууламж бүхий бодисыг шүүгдэгч*******аар дамжуулан авахаар тохиролцож, улмаар энэ*******д хэлж, түүнийг Замын-Үүд суманд 2023 оны 09 сарын 10-ны өдөр Замын-Үүд суманд ирэхэд нь авчруулсан, Замын Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Гүн зочид буудлын 518 тоот өрөөнд биедээ хадгалж, хэрэглэсэн,

 

-шүүгдэгч******* нь*******той ви чат гэх цахим сүлжээгээр холбогдож,*******д байх НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетаминий агууламж бүхий бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу хүргэж өгөхөөр тохиролцож, 2023 оны 09 дүгээр сарын 09-ний шөнийн 00 цагийн үед Улаанбаатар хот Монгол Улсын Боловсролын их сургуулийн замын урд талд байрлах СU дэлгүүрийн хажуугийн зам дээрээс*******гаас хүлээн авч,  2023 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө Дорноговь аймгийн Замын Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Гүн зочид буудлын 518 тоот өрөөнд байрлан*******ыг БНХАУ-ын Эрээн хотоос ирэхээр нь хүлээлгэн өгсөн, хамтдаа хэрэглэсэн үйл баримт болжээ.

 

2.2. Шүүгдэгч нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн хорьдугаар бүлэгт заасан олон нийтийн  аюулгүй байдал, ашиг сонирхлын  эсрэг гэмт хэрэгт, энэ дотор хуулийн 20.7 дугаар зүйлд заасан  “мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт байхаар хуульчилжээ.

 

Түүнчлэн олон нийтийн аюулгүй байдал, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх сөрөг үр дагавартай хүлээн зөвшөөрөгддөггүй байдал нь нийгэмд аюултай шинжийг хангах юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй гэсэн хэлбэртэй байх талаар заасан бөгөөд шүүгдэгч*******,*******,******* нарын хувьд үйлдлийнхээ хууль бус шинжийг ухамсарлан ойлгож, түүнийг хүсч үйлдсэн байгаа нь гэм буруугийн  санаатай хэлбэрт хамаарахаар байна.

 

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцлүүд байх тул Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж агуулагдаж байгаа эсэхийг шалгах шаардлагатай байна.

 

Тухайн зүйл, хэсэгт байх гол шинж нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд  нөлөөт бодис байхыг шаардах бөгөөд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр хураан авч, прокурорын тогтоолоор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцож, шинжилгээнд хүргүүлсэн цагаан өнгийн нутаг зүйлээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны ‘’Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц’’-ийн хоёрдугаар жагсаалтад багтдаг болохыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10-р сарын 04-ний өдрийн 4300 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1/хх-ийн 147-148/” тогтоосон байна.

 

Түүнчлэн дээрх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

-хадгалсан,

-бусдад өгсөн,

-олж авсан зэрэг нь дээрх гэмт хэргийн шинжид хамаарах бөгөөд худалдаалах зорилгогүйгээр гэж “ ашиг олох зорилгогүйгээр бусдад өгсөн, авсан, дамжуулсан, хадгалсан” үйлдлийг,

 

хууль бусаар бэлтгэсэн гэж “ байгальд унаган жамаараа ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг ямар ч зөвшөөрөлгүйгээр түүсэн,  цуглуулсан, дахин боловсруулж, хувирган өөрчилж, бэлэн бүтээгдэхүүн болгосон” үйлдлийг,

 

хадгалсан гэж “ биедээ авч явах, агуулах, сав, орон байр, тээврийн хэрэгсэл зэрэгт бусдаас нуух байдлаар өөртөө байлгасан” үйлдлийг

 

бусдад өгсөн гэж “ хадгалуулсан, бусдын хэрэгцээг хангахаар өгсөн, дамжуулсан, бэлэглэсэн “ үйлдлийг

 

олж  авсан  гэж “ хувь хүн, аж ахуй нэгжээс худалдан авах, өр төлбөртөө авах, орхиж гээгдүүлсэн зүйлийг олж авах, хууль бус аргаар өөрийн эзэмшилд оруулсан” үйлдлийг  тус, тус ойлгох  юм.

 

            Дээрх хуулийг тайлбарлан хэрэглэх ойлголтуудаас дүгнэхэд шүүгдэгч*******гийн “НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетаминий агууламж бүхий бодисыг гудамжнаас олж авсан, өөртөө байлгасан,*******т өгөх зорилгоор*******д өгч явуулсан “ зэрэг үйлдэл,

 

            шүүгдэгч*******ын “НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетаминий агууламж бүхий бодисыг*******аас хүлээн авсан, өөртөө байлгасан” зэрэг үйлдэл,

 

            шүүгдэгч*******ын НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетаминий агууламж бүхий бодисыг Улаанбаатар хотод байхдаа*******гаас авч, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд авчирч,*******т өгсөн зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, олж авсан, будад өгсөн шинжийг хангаж байх тул тэднийг энэ гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

2.3. Шүүгдэгч нар нь  бүлэглэж, дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг болон тэдний мэдүүлгийг давхар нотолсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт болох

эргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 04-13/,

-Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын 2023 оны 09 сарын 11-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 16 тоот тогтоол/ 1ххийн 79-80/,

үүгдэгч*******,******* нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-ийн 90-91, 94-95/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 4299 дугаартай дүгнэлт /1хх-ийн 110-111/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 10-р сарын 04-ний өдрийн 4300 дугаартай дүгнэлт /1хх-ийн 123-125/, 

-Шүүх шинжилгээний ерөнхий газар  2023 оны 10-р сарын 04-ний өдрийн “1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. ... тус бүрээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны ‘’Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц’’-ийн хоёрдугаар жагсаалтад багтдаг болно” гэсэн 4300  дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 136-140/

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10-р сарын 04-ний өдрийн “1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. ... цагаан өнгийн нунтаг зүйлээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны ‘’Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц’’-ийн хоёрдугаар жагсаалтад багтдаг болно” гэсэн 4300 дугаартай шинжээчийн дүгнэлт 1/хх-ийн 147-148/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2.4. Прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгч*******,******* нарыг “ ...түүнчлэн хар тамхи хэрэглэхэд ашигладаг хэрэглэгдэхүүн буюу шилэн сав, гуурсыг угсраад тарианы  усаар уг бодисыг найруулан хийж бэлтгэсэн, хэрэглэсэн” “ гэж дүгнэж бичсэн байх боловч энэ нь гэмт хэргийн шинжид хамаарахгүй, түүнчлэн шүүгдэгч нарыг “ худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, олж авсан, бусдад өгсөн “ гэж шүүхийн хэлэлцүүлэгт болон яллах дүгнэлтдээ дүгнэсэн болно.

 

2.5. Түүнчлэн прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн гуравдугаар бүлэгт байх гэмт хэрэгт хамтран оролцох шинжийг агуулсан хуулийн зүйлийг журамласан байх боловч нарийвчилсан хэсгүүдийг журамлаагүй, энэ талаарх байдлыг шүүх хуралдааны явцад болон гэм буруугийн дүгнэлт танилцуулах ажиллагаанд тайлбарлан, шүүгдэгч*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, шүүгдэгч*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан  мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг гаргасныг шүүх хүлээн авах боломжтой байна. Учир нь:

 

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “ хоёр, түүнээс  олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран  оролцсон”, хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-д “ гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн .... үйлдсэн хүнийг  гэмт хэргийн гүйцэтгэгч”, хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д “ гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн,... хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч” гэж тус, тус  гэмт хэрэгт хамтран оролцох шинжийг заасан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ” анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос  шүүхэд шилжүүлсэн  эрүүгийн хэргийн хүрээнд явагдана“ гэж заасны дагуу шүүх шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнэж,  шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон шинжийг тодорхойлсон прокурорын дүгнэлтийн дагуу хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2.6.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Баярмагнай нь шүүгдэгч*******т НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетаминий агууламж бүхий бодисыг 300,000 төгрөгөөр зарсан эсэхийг хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нар болон гэрч М.Бат-Эрдэнийг шүүх хуралдаанд оролцуулан тодруулахад  худалдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

2.7. Иймд шүүгдэгч нар нь санаатай гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу тогтоогдсон байх тул шүүгдэгч Н.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, олж авсан,

-шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, бусдад өгсөн,

-шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, олж авсан, бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Шүүгдэгч*******д холбогдох хэргүүдийг Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 4-д заасныг баримтлан нэгтгэсэн нь хуульд нийцсэн байна.

 

4.Хохирлын тухайд:

Энэ гэмт хэргийн хувьд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

5.Эрүүгийн хариуцлагын тухайд:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нийгмийн аюулын шинж чанар их, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр зэргийг харгалзан шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хорих ял,*******,*******т нарт мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулах” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг,

 

Өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “*******гийн хувьд өмнө нь гэмт хэрэгт шийтгүүлсэн боловч ялаа эдэлж дууссан, анх удаа энэ төрлийн хэрэгт шийтгүүлэх гэж байгаа, мөн хохирогч Б.Батзоригийн хохирлыг нөхөн төлсөн тул холбогдох зүйл ангиудад заасан зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэх, шүүгдэгч******* нь  ар гэрээ тэжээн тэтгэдэг, ахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байхаа илэрхийлж байгаа, шүүгдэгч******* нь 3-13 насны хүүхэдтэй мөн энэ хэрэгт шалгагдаж байхдаа сэтгэл санааны хувьд хямралд орж үр зулбасан нөхцөл байдал байдаг. Иймд шүүгдэгч*******,******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус, тус гаргаж мэтгэлцсэн.

 

5.1.Шүүгдэгч******* урьд нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 21-ний өдрийн 990 дүгээр шийтгэх тогтоолоор  /2хх-ийн 194-206/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд түүний цагдан хоригдсон 13 хоногийг 195 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 195,000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцон, биечлэн эдлэх ялыг 605,000 төгрөгийн торгох ялаар тогтоосон байна.

 

Шүүгдэгч******* нь дээрх ялыг эдэлсэн болох нь Сонгинохайрхан дүүргийн шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч С.Даваадэмбэрэлийн 2024 оны 01 сарын 15-ны өдрийн  эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  дуусгавар болсон тухай тогтоолоор тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах зохицуулалтыг хэрэглэхгүй юм.

 

5.2. Шүүгдэгч******* нь хохирогч Б.Батзоригт эмчилгээний зардалд 2,500,000 төгрөг төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Харин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн хувьд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

5.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “  Эрүүгийн хариуцлагын зорилго нь  гэмт хэрэг үйлдсэн  хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас  зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг  нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан бөгөөд шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хуульд заасан энэхүү зорилгыг хэрэгжүүлэх, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчмыг баримтлах, мөн шүүгдэгч нар нь урьдаас төлөвлөж, тохирч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх зорилгоор  олж авж хадгалж, бусдад дамжуулж, гэмт хэргийг санаатай үйлдсэн байдал, хэрэг үйлдсэн арга, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаардаг, олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай зэрэг байдлыг тал бүрээс нь дүгнэж, хорих ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.

6. Бусад асуудлын тухайд:

Шүүгдэгч*******,******* нар нь  мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг хоног баривчлагдсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар  эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт хураагдан ирсэн гаанс гэх зүйл 1 ширхэг (7х4 см хэмжээтэй), гаанс 4 ширхэг (5х3.1 см хэмжээтэй), бамбар 4 ширхэг, флаш 1 ширхэг (ногоон өнгийн), гуурс 4 ширхэг, зип лок ууттай цагаан өнгийн нунтаг зүйл 0.26, жин хэмжүүр 1 ширхэг Amput гэсэн бичигтэй, жин хэмжүүр 1 ширхэг (гялгар уутанд ороосон), босоо хэлбэрийн шилэн сав (10х3 см хэмжээтэй), натрийн хлорид 2 ампул шилтэй (Лидокайн гэсэн цаасан хайрцагтай), шилэн сав (9 см өндөртэй 4.3 см өргөнтэй), шилэн сав 1 ширхэг (3.6х1 см), бамбар 2 ширхэг, 50 төгрөг 1 ширхэг, шил мэт сав 1 ширхэг (3.5х1), цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, шар өнгийн асаагуур 1 ширхэг, гуурс 1 ширхэг (зангидаж ороосон) зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

 

-шүүгдэгч******* овогт Нямжаргалыныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, олж авсан гэмт хэргийг,

 

-шүүгдэгч овогт Эрдэнэбаярыныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг,

 

-шүүгдэгч******* овогт*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, олж авсан, бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******г 1 /нэг /сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар,

 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Нямжаргалыныг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрдэнэбаярын 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус, тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хөнгөн ялыг хүндэд багтаан нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 1 жил, 1 сарын хорих ял,*******т оногдуулсан 1 жилийн хорих ял,*******д оногдуулсан 1 жилийн хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар*******,******* нарын баривчлагдсан 1 хоногийн хугацааг эдлэх ялаас хасч тооцсугай.

 

6.Шүүгдэгч*******,*******,******* нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар  хэрэгт хураагдан ирсэн гаанс гэх зүйл 1 ширхэг (7х4 см хэмжээтэй), гаанс 4 ширхэг (5х3.1 см хэмжээтэй), бамбар 4 ширхэг, флаш 1 ширхэг (ногоон өнгийн), гуурс 4 ширхэг, зип лок ууттай цагаан өнгийн нунтаг зүйл 0.26, жин хэмжүүр 1 ширхэг Amput гэсэн бичигтэй, жин хэмжүүр 1 ширхэг (гялгар уутанд ороосон), босоо хэлбэрийн шилэн сав (10х3 см хэмжээтэй), натрийн хлорид 2 ампул шилтэй (Лидокайн гэсэн цаасан хайрцагтай), шилэн сав (9 см өндөртэй 4.3 см өргөнтэй), шилэн сав 1 ширхэг (3.6х1 см), бамбар 2 ширхэг, 50 төгрөг 1 ширхэг, шил мэт сав 1 ширхэг (3.5х1), цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, шар өнгийн асаагуур 1 ширхэг, гуурс 1 ширхэг (зангидаж ороосон) зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол уншин сонсогосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч*******,*******,******* нарт урьд авсан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ЦЭРЭНХАНД