Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/14

 

   

 

 

 

 

   

                                 

      

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

           Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

Шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Эөд холбогдох эрүүгийн 2319003490304 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Х

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Х.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 23-ны 00 цаг өнгөрч байхад Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг 5 дугаар 58 айлын 2 дугаар орцны өмнө тухайн өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч У.Хын хууль ёсны шаардлага болох Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулаад...” байна гэсэн дуудлага ирсэн байна “та гэртээ харьж амар” гэхэд цагдаагийн албаны савхин хүрмийн баруун мөрдөс, баруун талын энгэр дээр байх нэртэй бичиглэл зэргийг татаж урсан, мөн түүнийг эрүүлжүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багт байх Цагдаагийн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд хүлээлгэж өгөх үед нүүрэн тус газарт мөргөж эрүүл мэндэд нь “...зүүн хөмсөгний шарх...” бүхий хөнгөн хохирол учруулж, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            -Шүүгдэгч Х.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Тухайн өглөөнөөс эхлээд архи уусан, их хэмжээний согтолттой байсан. Тухайн байранд манай эхнэр Хандармаа, бас хүүхэд байдаг. Хувцсаа үлдээсэн хувцсаа авах гэж байсан. Цагдаагийн биед халдсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйл байхгүй байна ...” гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч У.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Цагдаагийн газар нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаагаар томилогдож одоог хүртэл ажиллаж байна....Би 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн оройны 20 цагаас 10 дугаар сарын 01-ний өдрийн 02 цаг хүртэл эргүүлийн хуваарьд томилгоонд орж үүрэг гүйцэтгэж ажилласан. 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шөнийн 00 цагийн үед цагдаагийн газрын жижүүрээс дэд ахлагч Ч.Т утсаар Сайншанд сум 2 дугаар баг 5-58 айлын 2 дугаар орц 5 давхарт 29 тоотод согтуу хүн хаалгыг нь балбаад амраахгүй байна гэсэн дуудлага ирлээ гэж мэдэгдсэний дагуу жижүүрийн жолооч цагдаагийн дэд ахлагчын хамт өгсөн дуудлага мэдээллийн дагуу хаягаар нь очиж шалгахад орцонд хун байгаагүй ба дуудлага өгсөн 29 тоот хаалгыг тогшиход Хандармаа гэх эмэгтэй хүн гарч ирээд манай хаалгыг сая согтуу хүн нүдэж балбаж байгаад явлаа гэж хэлэхээр нь дахиад ирээд хаалгыг чинь нүдэж балбавал дахин дуудлага өгөөрэй гэж хэлээд явсан. Төв саадын хажууд 01 цаг өнгөрсөн үед эргүүлийн үүрэг гүйцэтгээд дэд ахлагч Э.Уын хамт явж байхад дэд ахлагч Э.Уын утас дуугарч ярихад өмнө нь дуудлага өгсөн Сайншанд сумын 2-р баг 5-58-н айл 2 дугаар орц 29 тоотоос дахиад дуудлага ирлээ гэж хэлсэн. Тэгээд дэд ахлагч 3.Э.У бид хоёр дахин нөгөө хаяг дээр очиж орц руу орох гэхэд бид хоёрын өөдөөс саарал шорттой, саарал өнгийн цамцтай, хар лаакан ботинктой, согтууруулах ундаа хэрэглэсэн үл таних залуу гарч ирэхээр нь би Амрыг эрье гэж хэлээд та хаанаас хаашаа явж байгаа хүн бэ гэж асуухад би найзынхаа гэрт орох гэсэн чинь хаалгаа нээж өгөхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би нийтийн зориулалттай орон тайван байдлыг сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан алдагдуулаад байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн газар ирсэн та гэр лүүгээ харьж амар, гэр чинь хаана байдаг вэ гэж асуусан. Тэгж хэлэхэд үл таних залуу хаанаас хэн гэж хүн дуудлага өгсөн юм бэ? гэж асуухад нь дуудлага ямар ч хүн өгч болно цагдаагийн байгууллага дуудлага өгсөн хүний мэдээллийг нууцлах ёстой гэж хэлээд би зүүн гарынх нь тохой хэсэгт гараараа хүрэхэд нөгөө залуу чанга дуугаар чи миний биед халдахгүй шүү гэж хэлээд цагдаагийн албаны савхин хүрмийн баруун мөрдсийг гараараа бариад зулгаахаар нь би гараас нь давхар бариад та миний хувцаснаас гараа тавьж гэж хэлэхэд нөгөө үл таних залуу гараараа атгаж байсан мөрдсийг татаж баруун талын мөрдөс болон баруун талын энгэр дээр байдаг нэртэй бичиглэлийг хамт давхар хуулж урсан. Тэгээд дэд ахлагч Э.У бид хоёр үл таних залуугийн 2 гараас /бугуй хэсгээс/ нь бариад албаны тээврийн хэрэгслийн хойд талд суулгаж цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах, баривчлах байр луу оруулах үед дэд ахлагч Э.У руу нөгөө залуу уурлаж чи хэн бэ пизда минь, лалар минь гэж хэлээд салаавч гаргасан. Тэгээд эмчийн өрөө рүү ороод та хоёр хэн юм бэ одоо үзье ямар том хоёр пизда вэ, та нар юу юм бэ намайг өчөөд цохиж зодоод байсан пизда мөн үү гэж хэлээд миний нүүр лүү нэг удаа мөргөсөн. Тухайн үед би гар утсаа бариад байж байсан ба мөргүүлээд гар утсаа газар унагаасан. Тэгээд тэр үл таних залууг эрүүлжүүлсэн...Миний зүүн талын хөмсөг сэтэрсэн. Савхин хүрмийн баруун талын мөрдөс урагдсан, энгэрийн нэр урагдсан...Дэд ахлагч Э.У бид хоёр тухайн иргэнд Та зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулаад байна гэж хэлж танилцуулахад хэн надад гомдол гаргадаг юм бэ? та нар юу юм бэ, пизданууд, лалрууд гэж хэлээд амаар доромжилж цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн...Би савхиныхаа хохирлыг барагдуулж авмаар байна. Өөр надад гаргах санал хүсэлт байхгүй миний савхи 50,000 төгрөгөөр нөхөн сэргээгдэнэ гэсэн тэр мөнгийг л нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх 05-06, 47-рт/,

            Гэрч Э.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үл таних залуу эмчийн өрөөнд ороод камергүй өрөөнд орчихлоо, одоо үзье пизда нар минь гэж орилж хашхираад надтай муудалцах гээд миний өөдөөс тулаад ирэхээр нь дэд ахлагч У.Х бид хоёрыг болиулах гэхэд нөгөө үл таних залуу У.Хын нүүр лүү нэг удаа мөргөхөд У.Хын зүүн хөмсөгний дотор талаас цус гарч эхэлсэн. Мөн У.Хын цээжин тус газарт нөгөө ул таних залуу гараараа 2 удаа цохисон. Мөн эрүүлжүүлэхийн цагдаа, ахлагч Р.Бгийн өөдөөс та нар хувцсаа тайлчих, хэн ч биш шүү адилхан иргэн шүү гэж хэлээд орилж хашхирч байсан. Тэгээд нөгөө үл таних залууг эрүүлжүүлэх хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх 10-11-рт/,

- Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №02/452 дугаартай “...У.Хын биед зүүн хөмсөгний шарх гэмтэл тогтоогдлоо... Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн 3 зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 15-рт/,

- Дорноговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдын 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажиллах хуваарь /хх 08-09-рт/,  

- Шүүгдэгч Х.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэгээд байж байхад хоёр цагдаа ирээд танай эхнэр дуудлага өгсөн байна гэхээр нь би юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд 2 цагдаа намайг машиндаа суулгах гэхээр нь би эсэргүүцээд маргалдсан 2 цагдаа миний гарыг өчихөөр нь эсэргүүцээд нэг цагдаагийн нүүр лүү мөргөсөн. Мөргүүлдэг цагдаа залуу миний гараас бариагүй зогсож байсан байх...Цагдаагийн эрүүлжүүлэх байранд ирээд хувцсаа тайлаад орсон. Би 2 цагдаа руу дайрч, орилж хашхираад өглөө уулзана гэж хэлж байсан...Би Хандармаатай ямар асуудлаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Би их согтсон байсан. Тухайн үед би өөрийн ухаангүй байсан хийсэн үйлдлээ хянах чадваргүй байсан би ахиж ийм үйлдэл гаргахгүй хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би У.Хын эмчилгээний зардал болон хохирлын төлбөрийг төлж барагдуулна...Ажил үүргээ гүйцэтгэж байсан хоёр цагдаагаасаа уучлалт гуйна миний буруутай үйлдэл болсон...” гэсэн мэдүүлэг /хх 37-рт/,

            -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 29-32, 37, 57-60-рт/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 22-рт/ зэрэг болно.

           

  1. Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Х.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 23-ны 00 цаг өнгөрч байхад Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг 5 дугаар 58 айлын 2 дугаар орцны өмнө тухайн өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч У.Хын хууль ёсны шаардлага болох Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулаад...” байна гэсэн дуудлага ирсэн байна “та гэртээ харьж амар” гэхэд цаглаагийн албаны савхин хүрмийн баруун мөрдөс, баруун талын энгэр дээр байх нэртэй бичиглэл зэргийг татаж урсан, мөн түүнийг эрүүлжүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багт байх Цагдаагийн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд хүлээлгэж өгөх үед нүүрэн тус газарт мөргөж эрүүл мэндэд нь “...зүүн хөмсөгний шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, цагдаагийн алба хаагч буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтууд нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Х.Эийн “... ...”, хохирогч У.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Цагдаагийн газар нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаагаар томилогдож одоог хүртэл ажиллаж байна....Би 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн оройны 20 цагаас 10 дугаар сарын 01-ний өдрийн 02 цаг хүртэл эргүүлийн хуваарьд томилгоонд орж үүрэг гүйцэтгэж ажилласан. 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шөнийн 00 цагийн үед цагдаагийн газрын жижүүрээс дэд ахлагч Ч.Т утсаар Сайншанд сум 2 дугаар баг 5-58 айлын 2 дугаар орц 5 давхарт 29 тоотод согтуу хүн хаалгыг нь балбаад амраахгүй байна гэсэн дуудлага ирлээ гэж мэдэгдсэний дагуу жижүүрийн жолооч цагдаагийн дэд ахлагч Э.Уын хамт өгсөн дуудлага мэдээллийн дагуу хаягаар нь очиж шалгахад орцонд хун байгаагүй ба дуудлага өгсөн 29 тоот хаалгыг тогшиход Хандармаа гэх эмэгтэй хүн гарч ирээд манай хаалгыг сая согтуу хүн нүдэж балбаж байгаад явлаа гэж хэлэхээр нь дахиад ирээд хаалгыг чинь нүдэж балбавал дахин дуудлага өгөөрэй гэж хэлээд явсан. Төв саадын хажууд 01 цаг өнгөрсөн үед эргүүлийн үүрэг гүйцэтгээд дэд ахлагч Э.Уын хамт явж байхад дэд ахлагч Э.Уын утас дуугарч ярихад өмнө нь дуудлага өгсөн Сайншанд сумын 2-р баг 5-58-н айл 2 дугаар орц 29 тоотоос дахиад дуудлага ирлээ гэж хэлсэн. Тэгээд дэд ахлагч 3.Э.У бид хоёр дахин нөгөө хаяг дээр очиж орц руу орох гэхэд бид хоёрын өөдөөс саарал шорттой, саарал өнгийн цамцтай, хар лаакан ботинктой, согтууруулах ундаа хэрэглэсэн үл таних залуу гарч ирэхээр нь би Амрыг эрье гэж хэлээд та хаанаас хаашаа явж байгаа хүн бэ гэж асуухад би найзынхаа гэрт орох гэсэн чинь хаалгаа нээж өгөхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би нийтийн зориулалттай орон тайван байдлыг сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан алдагдуулаад байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн газар ирсэн та гэр лүүгээ харьж амар, гэр чинь хаана байдаг вэ гэж асуусан. Тэгж хэлэхэд үл таних залуу хаанаас хэн гэж хүн дуудлага өгсөн юм бэ? гэж асуухад нь дуудлага ямар ч хүн өгч болно цагдаагийн байгууллага дуудлага өгсөн хүний мэдээллийг нууцлах ёстой гэж хэлээд би зүүн гарынх нь тохой хэсэгт гараараа хүрэхэд нөгөө залуу чанга дуугаар чи миний биед халдахгүй шүү гэж хэлээд цагдаагийн албаны савхин хүрмийн баруун мөрдсийг гараараа бариад зулгаахаар нь би гараас нь давхар бариад та миний хувцаснаас гараа тавьж гэж хэлэхэд нөгөө үл таних залуу гараараа атгаж байсан мөрдсийг татаж баруун талын мөрдөс болон баруун талын энгэр дээр байдаг нэртэй бичиглэлийг хамт давхар хуулж урсан. Тэгээд дэд ахлагч Э.У бид хоёр үл таних залуугийн 2 гараас /бугуй хэсгээс/ нь бариад албаны тээврийн хэрэгслийн хойд талд суулгаж цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах, баривчлах байр луу оруулах үед дэд ахлагч Э.У руу нөгөө залуу уурлаж чи хэн бэ пизда минь, лалар минь гэж хэлээд салаавч гаргасан. Тэгээд эмчийн өрөө рүү ороод та хоёр хэн юм бэ одоо үзье ямар том хоёр пизда вэ, та нар юу юм бэ намайг өчөөд цохиж зодоод байсан пизда мөн үү гэж хэлээд миний нүүр лүү нэг удаа мөргөсөн. Тухайн үед би гар утсаа бариад байж байсан ба мөргүүлээд гар утсаа газар унагаасан. Тэгээд тэр үл таних залууг эрүүлжүүлсэн...Миний зүүн талын хөмсөг сэтэрсэн. Савхин хүрмийн баруун талын мөрдөс урагдсан, энгэрийн нэр урагдсан...Дэд ахлагч Э.У бид хоёр тухайн иргэнд Та зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулаад байна гэж хэлж танилцуулахад хэн надад гомдол гаргадаг юм бэ? та нар юу юм бэ, пизданууд, лалрууд гэж хэлээд амаар доромжилж цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн...Би савхиныхаа хохирлыг барагдуулж авмаар байна. Өөр надад гаргах санал хүсэлт байхгүй миний савхи 50,000 төгрөгөөр нөхөн сэргээгдэнэ гэсэн тэр мөнгийг л нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үл таних залуу эмчийн өрөөнд ороод камергүй өрөөнд орчихлоо, одоо үзье пизда нар минь гэж орилж хашхираад надтай муудалцах гээд миний өөдөөс тулаад ирэхээр нь дэд ахлагч У.Х бид хоёрыг болиулах гэхэд нөгөө үл таних залуу У.Хын нүүр лүү нэг удаа мөргөхөд У.Хын зүүн хөмсөгний дотор талаас цус гарч эхэлсэн. Мөн У.Хын цээжин тус газарт нөгөө ул таних залуу гараараа 2 удаа цохисон. Мөн эрүүлжүүлэхийн цагдаа, ахлагч Р.Бгийн өөдөөс та нар хувцсаа тайлчих, хэн ч биш шүү адилхан иргэн шүү гэж хэлээд орилж хашхирч байсан. Тэгээд нөгөө үл таних залууг эрүүлжүүлэхэд хийсэн...” гэх мэдүүлэг,  Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №02/452 дугаартай “...У.Хын биед зүүн хөмсөгний шарх гэмтэл тогтоогдлоо... Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн 3 зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,  Дорноговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдын 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажиллах хуваарь /хх 08-09-рт/, шүүгдэгч Х.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэгээд байж байхад хоёр цагдаа ирээд танай эхнэр дуудлага өгсөн байна гэхээр нь би юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд 2 цагдаа намайг машиндаа суулгах гэхээр нь би эсэргүүцээд маргалдсан 2 цагдаа миний гарыг өчихөөр нь эсэргүүцээд нэг цагдаагийн нүүр лүү мөргөсөн. Мөргүүлдэг цагдаа залуу миний гараас бариагүй зогсож байсан байх...Цагдаагийн эрүүлжүүлэх байранд ирээд хувцсаа тайлаад орсон. Би 2 цагдаа руу дайрч, орилж хашхираад өглөө уулзана гэж хэлж байсан...Би Хандармаатай ямар асуудлаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Би их согтсон байсан. Тухайн үед би өөрийн ухаангүй байсан хийсэн үйлдлээ хянах чадваргүй байсан би ахиж ийм үйлдэл гаргахгүй хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би У.Хын эмчилгээний зардал болон хохирлын төлбөрийг төлж барагдуулна... Ажил үүргээ гүйцэтгэж байсан хоёр цагдаагаасаа уучлалт гуйна миний буруутай үйлдэл болсон...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар дээрх үйл баримт нь нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлүүд нь “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжүүдийг тус тус хангасан, шүүгдэгчийн үйлдэл болон хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж хуульчилсан.

 

Дээрхи нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Х.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч У.Хын хууль ёсны шаардлага тавьсныг эсэргүүцэн түүний албаны савхин хүрмийн баруун мөрдөс, баруун талын энгэр дээр байх нэртэй бичиглэл зэргийг татаж урсан, мөн түүний нүүрэн тус газарт мөргөж эрүүл мэндэд нь “...зүүн хөмсөгний шарх...” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлүүд нь үргэлжилсэн нэг үйлдэл байх боловч тус тусдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хууль сахиулагчийг эсэргүүцэх...”, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулсан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд санаатай гэмт хэргийн тухайд гэм буруутай этгээд нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсч хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа дээрх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээс ялгагддаг.

 

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “...Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хууль сахиулагчийг эсэргүүцэх...”, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах...” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

 

            Хохирлын тухайд:

 

             Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Х.Э нь албаны хувцасны 50.000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Х.Э уг гэмт хэргүүдийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч Х.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж Хууль сахиулагчийг эсэргүүцэх...” гэмт хэргийг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах...” заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

            Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Х.Эөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялыг саналыг гаргасан бөгөөд шүүгдэгчийн зүгээс өөрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар ямар нэгэн саналыг гаргаагүй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, сэдэлт, санаа зорилго,  нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон хохирол төлбөргүй байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, хүнд ялд нь хөнгөн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр торгох ялаар тогтоон, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулж шийдвэрлэлээ.  

 

           Бусад асуудлаар:

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Х овогт Х-ийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эийг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эөд оногдуулсан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Х.Эөд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хариуцуулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Эөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Эөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОДБАЯР