Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/06

 

 

 

 

 

                                                                                                                              

  2024           ....          ...                                   2024/.../...

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ц даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч  Г.Г

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Н,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Ш,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х

Шүүгдэгч Э.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Э-ын З-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны 12 дугаар сарын ...-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Дорноговь аймгийн .... суманд төрсөн, ... настай, ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ ... ажилтай байсан, ам бүл ..., .... хамт амьдардаг, Дорноговь аймгийн ... сумын... дугаар баг, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Д овогт Э-ын З /РД:.../

          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э-ын З нь 2023 оны 05 дугаар сарын 28-ны орой 19 цагийн үед Дорноговь аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр .... гэх газарт Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн засмал замд .... улсын дугаартай самсунг маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасан "Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна цагт 80 км...-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэх заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу унаж, зам тээврийн осол гарган, тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ю.Н-ийн амь насыг хохироосон, бага насны хохирогч У.Ц, У.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Э.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн үед өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай цагаан өнгийн SAMSUNG маркийн тээврийн хэрэгсэлтэй өөрийн 2 хүү охин У.Ц, хүү У.Ц болон найз Ю.Н нарын хамт би өөрөө тээврийн хэрэгслээ жолоодон Замын-Үүд сумаас Сайншанд сумын чиглэлд зорчин явсан. Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт 18-н худаг гэх газарт явж байх үед миний урд талд том оврын тээврийн хэрэгсэл явж байхаар нь тухайн тээврийн хэрэгслийг гүйцэд түрүүлэх явцад гэнэт машин минь осолдсон бөгөөд би ухаан алдсан байж байгаад нэг сэрэхэд суудлынхаа ард талд суудал дээр сууж байсан бөгөөд манай найз Ю.Н машины урд талд доош харсан байдалтай хэвтэж байсан хүү У.Ц машины зүүн талд машины гадаа газарт дээш хараад хэвтэж байсан, охин У.Ц машины ард талд гадаа байгаа чимээ сонсогдож байсан би эргэж харж чадаагүй. Тэгээд би өөрийн мэдэлгүй дахин ухаан алдсан байсан бөгөөд нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн. ... Би өөрөө машинаа бариад явж байсан, манай найз талийгаач Н миний хажуу талд буюу урд суудал дээр сууж явсан. Манай 2 хүүхэд арын суудал дээр сууж явсан.....” гэжээ. /хх-ийн 218/

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач надтай хамгийн сүүлд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр манай гэрт орж ирээд БНХАУ-ын Эрээн хот явна гээд хүүхдэдээ хувцас хунар захих уу гэж байсан тэгж уулзаад салсан. Түүнээс хойш өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 17 цаг өнгөрч байхад хүүхдийнхээ утас руу залгаад хүүхэдтэйгээ ярьж байгаад надтай ярьсан түүнээс хойш холбогдоогүй би дүү рүүгээ өөрийнхөө... дугаарын утсаар 2-3 удаа залгахад утас нь холбогдохгүй байсан тэгтэл манай эгчийн хүүхэд болох Б руу цагдаагаас залгаад талийгаачийн нөхрийн утсыг асуусан тэгээд Б над руу залгаад Н аваарт орсон байна гэхээр нь би утсаа салгаад Замын-Үүд сумын цагдаа руу залгаад аваар болсон талаар асуухад Ю.Н нь зам тээврийн ослоор нас барсан гэж хэлэхээр нь би ямар дугаар луу залгаж мэдээлэл авах вэ гэтэл ... дугаар өгсөн тэгээд би болсон зам тээврийн осол болсон талаар тодорхой мэдээлэл авсан. ...” гэжээ. /хх-ийн 23/

             -Бага насны хохирогч У.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би төрсөн ээж Э.З төрсөн дүү У.Ц ээжийн найз гэх Ю.Н нарын хамтаар Дорноговь аймгийн Сайншанд сумаас гараад БНХАУ-ын Эрээн хот орчхоод буцаад машинтайгаа явж байгаад зам тээврийн осолд орсон би осол болох үед арын суудал дээр унтаад явж байсан болохоор юу ч мэдэхгүй байна. ...Миний бие зүгээр болж байгаа. Хичээлдээ явж байгаа....” гэх мэдүүлэг /хх-ийн 45/

            -Бага насны хохирогч У.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би төрсөн ээж Э.З төрсөн эгч У.Ц, ээжийн найз гэх Ю.Н нарын хамтаар Дорноговь аймгийн Сайншанд сумаас гараад БНХАУ-ын Эрээн хот орчхоод буцаад машинтайгаа явж байгаад зам тээврийн осолд орсон. Би осол болох үед арын суудал дээр унтаад явж байсан болохоор юу ч мэдэхгүй байна. ...Миний бие зүгээр болж байгаа. Хичээлдээ явж байгаа....” гэх мэдүүлэг /хх-ийн 50/

            -Гэрч Э.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эгчийгээ шандын эмнэлэгт сахиж байхдаа ослын талаар асуухад манай эгч надаа хэлэхдээ би том машин гүйцэд түрүүлэх гэж машиныхаа дохиог өгөөд гүйцэд түрүүлэх үйлдэл хийж байхад замаас гарч осол болсон мөн том машин шахсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/

            -Гэрч Н.Р-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Говь-Сүмбэр аймаг руу ... том оврын тээврийн хэрэгсэлтэй хүнд даацын ковш ачаад Эрдэнэ сумын нутаг болох 18-ын худаг гэх газарт 80 км цаг арай хүрэхгүй явж байхад миний хажуугаар цагаан өнгийн суудлын жижиг тэрэг гүйцэд түрүүлэх үйлдэл хийх үедээ замаас гарч онхолдсон тухайн үед миний өөдөөс болон эсрэг урсгалд тээврийн хэрэгсэл байхгүй үзэгдэх орчин чөлөөтэй байсан уг тээврийн хэрэгсэл нь хэдэн хүнтэй явж байгааг мэдээгүй гэнэт замаас гарч онхолдсон миний машин хүнд даацын тээврийн хэрэгсэл ачаад нэг зогсвол хөдлөхөд хүнд байсан тэглээч том оврын тэрэг зогсох газар байхгүй байсан тэгээд би толиндоо харахад онхолдсон машин дээр 3-4 машин ирсэн тусламж үзүүлж байсан тэгэхээр нь би явж байгаад Сайншанд сумын авто замын пост дээр ирж уг осол болсон талаар хэлэхэд тухайн ослыг мэдсэн байгаа Замын-Үүдээс бүрэлдэхүүн ирж байгаа гэж постын цагдаа надаа хэлсэн миний бодлоор уг жолоочид гэнэтийн юм болсон байх машины урд дугуй хагарч замаас гарсан байж магадгүй тэгээд намайг Дорноговь аймгийн замын цагдаагийн пост дээр цагдаа зогсоож миний машин үзлэг хийж хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/

             -Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр сумын төв дээр албан үүргээ гүйцэтгэж байх үед аймгийн цагдаагийн жижүүрээс ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарлан мэдээлэгдсэн бөгөөд би тэр даруй босоо тэнхлэгийн зам дээр байх хяналтын пост дээр ирээд байж байтал Замын-Үүд чиглэлээс ... улсын дугаартай том оврын тээврийн хэрэгсэл ирсэн бөгөөд тухайн машин ачаан дээрээ ковш ачсан байдалтай орж ирсэн. Би тухайн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч Н.Р гэх эрэгтэй байсан бөгөөд ямар нэгэн зөрчилгүй байсан би тухайн жолоочоос замд юу болсон талаар асууж тодруулахад Замын-үүд сумаас гараад Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт зорчин явж байхад миний ард явж байсан суудлын жижиг машин намайг гүйцэд түрүүлэх гэж яваад тэр чигтээ замын хажуу руу гарч осолдсон гэх яриа өгүүлэлтэй байсан бөгөөд би тухайн ... улсын дугаартай том оврын тээврийн хэрэгсэлд нүдээр харах байдлаар үзлэг хийхэд ямар нэгэн шинээр үүссэн сэв зураас эвдрэл гэмтэл байхгүй зүгээр байсныг би аймгийн цагдаагийн жижүүрт танилцуулж тухайн машиныг цааш үргэлжлүүлэн замын хөдөлгөөн оролцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 237/

            -Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

            -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-12/

            -Осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 18/

            -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт:

            “1.Амь хохирогч Ю.Н-ийн цогцост хийсэн шинжилгээгээр зүүн чулуулаг яс, турк эмээл, дагзны хонхор, баруун хөхлөг сэртэнг хамарсан суурь ясны хугарал, гавал ясны зүүн чамархай, зулай, дагз хэсгийг хамарсан олон тооны Хугарал, их, бага тархины суурь хэсгийн эдийн няцрал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины хатуу бүрхүүлийн урагдал, элэгний баруун дэлбэнгийн эдийн няцрал, үнхэлцэг хальсны урагдал, цагаан мөгөөрсөн хоолойн тасрал, баруун уушгины доод дэлбэнгийн шарх, цус хуралт, баруун 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хавирга, зүүн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, эгэм ясны хугарал, зүүн атгаал ясны хугарал, дух, баруун нүдний доод зовхи болон баруун шанаа хамарсан, зүүн хацар болон зүүн шанааг хамарсан, зүүн, баруун мөр, баруун бугалганы гадна дээд хэсгээс доод хэсэг хүртэлх, баруун шууны гадна дээд хэсгээс баруун алганы ар хэсэг хүртэлх, цээж, зүүн шуу, нурууны зулгаралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүүний зүүн хэсэг болон зүүн мөрийг хамарсан, цээж баруун шууны гадна дунд хэсгээс баруун алганы ар хэсэг хүртэлх, нурууны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

            2.Учирсан гэмтлүүд нь мохоо олон удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна.

            3.Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

            4. Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд спиртийн агууламж илрээгүй байна.

            5. Амь хохирогч Ю.Н нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан байна.

            6. Амь хохирогчийн цус нь B /3/ бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт /хх-ийн 57-58/

 

            -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт:

            “1.Шинжилгээнд ирүүлсэн “З ... эм” гэж хаягласан ... гэсэн дугаартай хуруу шилтэй цус шинжилгээнд тэнцэнэ.

            2.3. Шинжилгээнд ирүүлсэн “З ... эм” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт /хх-ийн 68-69/

 

            -2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 78-79/

 

            -Э.З-ийн гэмтлийн эмчийн үзлэг, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас /хх-ийн 81-87, 90-91/

           

                 Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт:

             “...1.У.Ц-ийн биед бүсэлхийн 4, 5-р нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 96/

 

            Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт:

            “...1. У.Ц-ийн биед зүүн эгэм ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун талын суурийн хөндийн доод хана болон баруун талын хоншоорын хөндийн дотор ханын цууралт, нүүрний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

            2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3. Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...”гэх дүгнэлт /хх-ийн 122/

 

            -2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 124/

 

            -ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн техникийн шинжээч нарын ... дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

            "... дугаартай SAMSUNG маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр заалт буюу "Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна цагт 80 км...-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэснийг зөрчсөн байна.

            2. ... дугаартай SAMSUNG маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон  гэж үзэж байна...”гэх дүгнэлт /хх-ийн 152/

            -Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

            “...1.Бүхээг бүхэлдээ хэв гажсан, зүүн болон баруун хаалганууд, хөдөлгүүрийн хаалт, хойд тээшний хаалт, дээвэр, урд 2 гадна шаврын хаалт хэв гажсан. Урд болон хойд, зүүн талын 2, баруун талын урд хаалганы салхины шил хагарсан, урд, бамбай хагарсан,урд хөндлөвч гулзайсан, урд 2 их гэрэл, зүүн хойд тормозны гэрэл, эргэх чиглэл заагч дохионууд хагарсан, цахилгааны утаснууд тасарсан, хөдөлгүүр эвдэрсэн, усны сав цөмөрсөн, зүүн урд гар, зөөллүүр, босоо тэнцүүлэгч гулзайсан хугарсан, зүүн урд 2, баруун хойд дугуй хагарсан, салон дотогш цөмөрсөн, хурдны хайрцагын араа D байрлал дээр гацсан, жолоочийн болон зорчигчийн суудал хэв гажсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. ...... улсын дугаартай, цагаан өнгийн Samsung маркийн тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт, эд анги тормоз, зогсоох хэрэгсэл зэргийг одоогийн нөхцөл байдалд тогтоох боломжгүй байна. ...Тухайн тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдлыг тогтоох боломжгүй байна. ...Тухайн тээврийн хэрэгслийг цаашид ашиглаж боломжгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 160-161/

            -....-ийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №.... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн165/

            -Шүүгдэгч Э.З-ийн урьд эрүүгийн хариуцлагад холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 170/

            -... дугаартай SAMSUNG маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 171/

            - Шүүгдэгч Э.З-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, гадаад паспортын хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 172-174, 179-180/

            -Оршуулгын зардлын тооцоо, зарлагын баримтууд /хх-ийн 186-197/

            -Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р багийн ажлын албаны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай тодорхойлолт, /хх-ийн 198/

            -Хохирогч Ю.Н-ийн нас барсны гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, цалингийн урамшууллын баримт /хх-ийн 204-207/

            -Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн .... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 211/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э-ын З нь 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн орой 19 цагийн үед Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 18-ын худаг гэх газарт Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн засмал замд ... улсын дугаартай самсунг маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасан "Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна цагт 80 км...-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэх заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу унаж, зам тээврийн осол гарган, тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ю.Н-ийн амь насыг хохироосон, бага насны хохирогч У.Ц, У.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болжээ.

 Шүүгдэгч Э.З-ийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

            Шүүгдэгч Э-ын З-ийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 18-ын худаг гэх газарт Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн засмалд ... улсын дугаартай самсунг маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасан "Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна цагт 80 км...-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэх заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ю.Н-ийн амь насыг хохироосон, бага насны хохирогч У.Ц, У.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Талийгаач надтай хамгийн сүүлд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр манай гэрт орж ирээд БНХАУ-ын Эрээн хот явна гээд хүүхдэдээ хувцас хунар захих уу гэж байсан тэгж уулзаад салсан. Түүнээс хойш өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 17 цаг өнгөрч байхад хүүхдийнхээ утас руу залгаад хүүхэдтэйгээ ярьж байгаад надтай ярьсан түүнээс хойш холбогдоогүй би дүү рүүгээ өөрийнхөө ... дугаарын утсаар 2-3 удаа залгахад утас нь холбогдохгүй байсан тэгтэл манай эгчийн хүүхэд болох Б руу цагдаагаас залгаад талийгаачийн нөхрийн утсыг асуусан тэгээд Б над руу залгаад Н аваарт орсон байна гэхээр нь би утсаа салгаад Замын-Үүд сумын цагдаа руу залгаад аваар болсон талаар асуухад Ю.Н нь зам тээврийн ослоор нас барсан гэж хэлэхээр нь би ямар дугаар луу залгаж мэдээлэл авах вэ гэтэл ... дугаар өгсөн тэгээд би болсон зам тээврийн осол болсон талаар тодорхой мэдээлэл авсан” гэх мэдүүлэг, бага насны хохирогч У.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би төрсөн ээж Э.З төрсөн дүү У.Ц ээжийн найз гэх Ю.Н нарын хамтаар Дорноговь аймгийн Сайншанд сумаас гараад БНХАУ-ын Эрээн хот орчхоод буцаад машинтайгаа ярьж байгаад зам тээврийн осолд орсон би осол болох үед арын суудал дээр унтаад явж байсан болохоор юу ч мэдэхгүй байна. ...Миний бие зүгээр болж байгаа. Хичээлдээ явж байгаа....” гэх мэдүүлэг /хх-ийн 45/, бага насны хохирогч У.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би төрсөн ээж Э.З төрсөн дүү У.Ц, ээжийн найз гэх Ю.Н нарын хамтаар Дорноговь аймгийн Сайншанд сумаас гараад БНХАУ-ын Эрээн хот орчхоод буцаад машинтайгаа явж байгаад зам тээврийн осолд орсон. Би осол болох үед арын суудал дээр унтаад явж байсан болохоор юу ч мэдэхгүй байна. ...Миний бие зүгээр болж байгаа. Хичээлдээ явж байгаа....” гэх мэдүүлэг /хх-ийн 50/, гэрч Э.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эгчийгээ шандын эмнэлэгт сахиж байхдаа ослын талаар асуухад манай эгч надаа хэлэхдээ би том машин гүйцэд түрүүлэх гэж машиныхаа дохиог өгөөд гүйцэд түрүүлэх үйлдэл хийж байхад замаас гарч осол болсон мөн том машин шахсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/, гэрч Н.Р-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Говь-Сүмбэр аймаг руу ... том оврын тээврийн хэрэгсэлтэй хүнд даацын ковш ачаад Эрдэнэ сумын нутаг болох 18-ын худаг гэх газарт 80 км цаг арай хүрэхгүй явж байхад миний хажуугаар цагаан өнгийн суудлын жижиг тэрэг гүйцэд түрүүлэх үйлдэл хийх үедээ замаас гарч онхолдсон тухайн үед миний өөдөөс болон эсрэг урсгалд тээврийн хэрэгсэл байхгүй үзэгдэх орчин чөлөөтэй байсан уг тээврийн хэрэгсэл нь хэдэн хүнтэй явж байгааг мэдээгүй гэнэт замаас гарч онхолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт, ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн техникийн шинжээч нарын ... дугаартай шинжээчийн дүгнэлт, ...-ийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн165/,оршуулгын зардлын тооцоо, зарлагын баримтууд /хх-ийн 186-197/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.

            Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

 

            Шүүгдэгч Э.З нь уг үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэж, бусдын амь насыг хохироосон, бусдын биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Дээрх гэмт хэргийн гэм бурууг нотлох зорилгоор Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтүүд гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар танилцсан бөгөөд энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч Ж.Х нар нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирлын хувьд:

            Шүүгдэгч Э.З нь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан оршуулгын зардалд 23,257,711 /хорин гурван сая, хоёр зуун тавин долоон мянга, долоон зуун арван нэг/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид бүрэн төлж барагдуулсан байна.

            Хохирогчийн гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч Э.З нь 2024 оны 12 сарын 31-ний өдрийн дотор 30,000,000 /гучин сая/ төгрөгийг төлж барагдуулж дуусгахаар шүүгдэгч Э.З, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Н нар нь харилцан тохиролцсон тул шүүгдэгчээс хохирогчийн гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 30,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Н-д олгохоор шийдвэрлэв.

            Мөн хохирогчийн асрамжинд байсан 2014 оны 06 сарын 19-ний өдөр төрсөн хүү А.Ө-д тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүнд сар бүр 400,000 төгрөгийг 2025 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн шүүгдэгч төлөхөөр  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Н-тэй тохиролцсон байна.

            Улсын яллагч Г.Г 2014 оны 06 сарын 19-ний өдөр төрсөн хүү А.Ө-д олгох тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүнд сар бүр 400,000 төгрөгийг хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосны дараа зөрүү 400,000 төгрөгийг олгох нь зүйтэй гэж санал гаргасан боловч талуудын тохиролцсоноор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

             Иймд шүүгдэгчээс 2025 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү сар бүр 400,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Н-д олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Э.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зам тээврийн ослын улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч Э.Заяатүвшин нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэргийг анх удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

 Улсын яллагч Г.Г-ээс шүүгдэгч Э.З-д хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх арга хэмжээ авах. Мөн энэ тэнссэн хугацаанд дахин тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах арга хэмжээг хамтад нь хэрэглэх нь хууль зүйн хувьд оновчтой гэсэн санал гаргасан.

 

Шүүгдэгч Э.З-д эрүүгийн ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан зарим хохирол төлбөрийг төлж барагдуулсан, зарим хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас биеийн эрүүл мэнддээ гэмтэл авч гэмтэл нь бүрэн эдгэрээгүй эмчилгээ хийлгэж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

Иймд шүүгдэгч Э.З-д хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялтай тул тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Д овогт Э-ын З /РД:.../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ын З-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч Э.З-д тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг арилгаж дуусгах үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.1.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.З-ээс гэмт хэргийн улмаас гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд    30,000,000 /гучин сая/  төгрөгийг, 2014 оны 06 сарын 19-ний өдөр төрсөн хүү А.Ө-д тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүнд сар бүр 400,000 төгрөгийг 2025 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорноговь аймгийн ... сумын ...-р баг, ... тоотод оршин суух, Х овогт Ю-н Н /РД:...3/-д олгосугай.

 6. Шүүгдэгч Э.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.Ц