Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/17

 

 

 

 

                                                 

 

                           

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,                                                                                                                     

улсын яллагч Б.Жамъяндорж,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2330000000259 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1............. оны .......... дугаар сарын ..................-ны өдөр С............... аймгийн .............. суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, одоогоор Сүхбаатар аймгийн Сүхбаатар аймгийн ******* сумын 8 дугаар баг “*******” гэх газар оршин сууж байгаа,  урьд өмнө ял шийтгэлгүй,

******* овогт ******* ******* /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ...............аймгийн ................ сумын “*******” гэх газар *******тэй бэлчээрийн маргаанаас үүдэлтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж түүний цээжний зүүн хэсэгт хөлөөрөө 2 удаа өшиглөж эрүүл мэндэд нь цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.         

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Бэлчээрийн маргаанаас болж Мягмарсүрэнтэй муудсан. Би Мягмарсүрэнг 2 удаа өшиглөсөн гэв.

 

Эрүүгийн 2330000000259 дугаартай хэргээс:   

 

            - Яллагдагч *******ийн:..2023 оны 10 сарын 02-ны өдөр Мягмарсүрэнгийн өвөлжөө зассан газрын ойролцоо намаржихаар нэг гэрээрээ буусан юм. Гэтэл Мягмарсүрэн эхнэрийнхээ хамт ирээд танайх манай өвөлжөөний дэргэд буулаа гээд байсан юм. Би өмнө нь тэр газарт бууна гэж хэлж байсан. Тэгээд тэр хоёр манай өвөлжих гэж байсан газар буулаа гээд хэрүүл хийгээд явахгүй байхаар нь би гуталтай хөлөөрөө Мягмарсүрэнгийн гэдэс рүү нэг удаа, гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хэргийн 31 дүгээр хуудас/

 

              - Хохирогч *******гийн:2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай өвөлжөөний хажууд Гомбын гэх айл гэрээ бариад байж байхаар нь эхнэр Түвшинжаргалын хамт тухайн айлд очиж уулзсан ба яагаад манай өвөлжөөн дээр ирж бууж байгаа юм гэхэд “би энд чинь намаржина” гээд уурлаад намайг сууж байхад бакалаараа миний зүүн хавирга хэсэгт 2 удаа өшиглөсөн. Тэгээд би эхнэртэйгээ гэр рүүгээ явсан ба миний зүүн хавирга хөндүүрлээд хөдлөхөд хэцүү байсан болохоор би маргааш нь эмнэлэг дээр ирж үзүүлэхэд эмнэлэгт хэвт гэсэн. Тэгээд би эмнэлэгт хэвтэж байгаа...миний зүүн хавирга орчмоор хөндүүртэй байна өөр гэмтэлгүй, гөөс өөр хүн намайг цохиж зодоогүй, гийн эхнэр нөхрөө аваад цааш явсан” гэх мэдүүлэг,/хх-ийн 5-6-р хуудас/

              - Гэрч ын: Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би нөхөр Мягмарсүрэнгийн хамт өвөлжих гэж байгаа газар дээрээ иртэл манай өвөлжөө зассан газрын ердөө хажууд гийнх гэрээ бариад нүүж буучихсан байхаар нь нөхөр бид хоёр гэрт нь ороод “яагаад манай өвөлжсөн газар бууж байгаа юм бэ” гэхэд “манайх энд намаржих гэж буусан манай намаржих газар танайх өвөлжөөгөө зассан байна, малынхаа саравчийг аваад өөр газарт өвөлж” гэсэн. Тэгэхээр нь бид хоёр энд өвөлжинө гээд маргалдахад босож ирээд гэрийн баруун талд сууж байсан манай нөхрийн зүүн талын хавирга хэсэгт нь 2 удаа өшиглөтөл эхнэр нь г татаад авсан. Тэгэхээр нь нөхрийгөө татаж босгоод тэднийхээс гарахдаа “чи манай нөхрийг хөгжлийн бэрхшээлтэй болохоор нь тэгж байгаа юм уу, хэлдэг газар нь хэлнэ” гэж хэлээд тэднийхээс гараад гэр лүүгээ явсан. Тэр оройдоо манай нөхрийн хавирга өвдөөд хатгуулаад байна гээд байсан болохоор Сүхбаатар аймаг руу эмнэлэгт үзүүлж хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг,/хх-ийн 11-12-р хуудас/

            - Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №435 дугаартай “...1. *******гийн биед цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/

 

            -Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар/хэргийн 44 дүгээр хуудас/

 

            - Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 26/313 дугаартай албан бичиг, зардлын түүх/хэргийн 46-47-р хуудас/,

 

            - *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, /хэргийн 35-37 дугаар хуудас/

              - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 33 дугаар хуудас/

 

              - Сүхбаатар аймгийн ******* сумын 8 дугаар багийн Засаг даргын 2023.10.24-ний өдрийн 1/805 дугаартай тодорхойлолт /хэргийн 38  хуудас/

 

              - Хохирогч *******гийн хохирлын 2 ширхэг баримт /хэргийн 43 дугаар хуудас/

             

   - *******ээс Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд 290000 төгрөг төлсөн баримт,

 

-Хохирогч *******гийн дансанд 122.000 төгрөг төлсөн баримт зэрэг баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “*******” гэх газар *******тэй бэлчээрийн маргаанаас үүдэлтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж түүний цээжний зүүн хэсэгт хөлөөрөө 2 удаа өшиглөж эрүүл мэндэд нь “цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “Бэлчээрийн маргаанаас болж Мягмарсүрэнтэй муудсан. Би Мягмарсүрэнг 2 удаа өшиглөсөн...” гэх,

              хохирогч *******гийн “...2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай өвөлжөөний хажууд Гомбын гэх айл гэрээ бариад байж байхаар нь эхнэр Түвшинжаргалын хамт тухайн айлд очиж уулзсан ба “яагаад манай өвөлжөөн дээр ирж бууж байгаа юм” гэхэд “би энд чинь намаржина” гээд уурлаад намайг сууж байхад бакалаараа миний зүүн хавирга хэсэгт 2 удаа өшиглөсөн. Тэгээд би эхнэртэйгээ гэр рүүгээ явсан ба миний зүүн хавирга хөндүүрлээд хөдлөхөд хэцүү байсан болохоор би маргааш нь эмнэлэг дээр ирж үзүүлэхэд эмнэлэгт хэвт гэсэн. Миний зүүн хавирга орчмоор хөндүүртэй байна өөр гэмтэлгүй, гөөс өөр хүн намайг цохиж зодоогүй” гэх мэдүүлэг,/хх-ийн 5-6-р хуудас/,

              гэрч ын:2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би нөхөр Мягмарсүрэнгийн хамт өвөлжих гэж байгаа газар дээрээ иртэл манай өвөлжөө зассан газрын ердөө хажууд гийнх гэрээ бариад нүүж буучихсан байхаар нь нөхөр бид хоёр гэрт нь ороод “яагаад манай өвөлжсөн газар бууж байгаа юм бэ” гэхэд “манайх энд намаржих гэж буусан манай намаржих газар танайх өвөлжөөгөө зассан байна, малынхаа саравчийг аваад өөр газарт өвөлж” гэсэн. Тэгэхээр нь бид хоёр энд өвөлжинө гээд маргалдахад босож ирээд гэрийн баруун талд сууж байсан манай нөхрийн зүүн талын хавирга хэсэгт нь 2 удаа өшиглөтөл эхнэр нь г татаад авсан. Би нөхрийгөө татаж босгоод тэднийхээс гарахдаа “чи манай нөхрийг хөгжлийн бэрхшээлтэй болохоор нь тэгж байгаа юм уу, хэлдэг газар нь хэлнэ” гэж хэлээд тэднийхээс гараад гэр лүүгээ явсан. Тэр оройдоо манай нөхрийн хавирга өвдөөд хатгуулаад байна гээд байсан болохоор Сүхбаатар аймаг руу эмнэлэгт үзүүлж хэвтүүлсэн” гэх мэдүүлгүүд,

              шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №435 дугаартай “...1. *******гийн биед цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.    

 

2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 435 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүний биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******гийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя. 

 

3. Прокуророос шүүгдэгч *******ийн, хохирогч *******гийн цээж хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.

 

Хэргийн баримтаар, шүүгдэгч *******, хохирогч ******* нар “өвөлжөөний ойролцоо буулаа” гэх  малын бэлчээр нутгийн асуудлаас маргалдан, үүний улмаас ******* нь *******гийн биед халдаж, түүнийг өшиглөж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ийн зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

4. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

 

Тухайн хэргийн хувьд хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ийн түүнийг өшиглөж зодсон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

5. Шүүх шүүгдэгч *******ийг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Учир нь тэрээр хүний биед халдсанаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж өвөлжөөний маргааны асуудлаас үл ялих зүйлээр шалтаглан хохирогч *******гийн биед зориуд өшиглөж хохирол учруулсан хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.

 

Тодруулбал, шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг өшиглөснөөр эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг өшиглөж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.

 

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч ******* нь 120,585 төгрөгийн эмчилгээний баримт гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогчид 122.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

            Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Хохирогч ******* нь дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай  тусламжийн үйлчилгээ авсан, уг зардалд 290.000 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 26/313 дугаартай албан бичиг, зардлын түүх зэргээр нотлогдох бөгөөд  уг зардлын 290.000 төгрөгийг  шүүгдэгч ******* нь нөхөн төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдоно.

 

Хууль зүй, дотод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учрах сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоожээ.

 

Харин   энэ хэрэгт мөрдөгчөөс Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтыг хохирогч *******гийн эх И.Сумъяаборд танилцуулж, гарын үсэг зуруулсан боловч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, танилцуулалгүй орхигдуулсан хийгээд тухайн гэмт  хэргийн улмаас хохирогч *******гийн сэтгэцэд учирсан хор уршиг ямар зэрэглэлд хамаарах, ямар үр дагавартай, үүнийг хүлээн зөвшөөрсөн эсэхийг дээрх нотлох баримтанд үндэслэн шууд тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

 

  Иймд хохирогч ******* нь сэтгэцэд учирсан хор уршиг, мөн цаашид эмчлүүлэх шаардлагатай, гэм хорын хохирол бүрэн, дүүрэн арилаагүй гэж үзвэл тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай байна.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч *******д эмчилгээний зардал 122.000 төгрөг, хохирогчийн Аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламжийн үйлчилгээ авсны зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 290.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Жамъяндоржоос “Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчоос уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох  ял оногдуулах саналтай.  Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны үед 120,585 төгрөг нэхэмжилсэн тул шүүгдэгч *******ээс уг мөнгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай. Хохирогч ******* нь өөрийн биед учирсан гэмтлийг аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 120,585 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон, шүүгдэгч *******ээс Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон дээрх төлбөрийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд буцаан олгуулах саналтай. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх дүгнэлт гаргасныг,

шүүгдэгч *******ээс “ Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, маргаан байхгүй” гэж  маргаагүй байна.

 

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа, хохирогчид учруулсан буюу Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******ийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь сэтгэцэд учирсан хор уршиг болон тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт   битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, тэрээр Эрүүл мэндийн даатгалын санд 290000 төгрөгийг, хохирогч *******д 122.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН