Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 124/ШШ2018/0039

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3-р баг,8 айлын 7 тоотод оршин суух,иргэн Б овгийн Н-ын Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдох,

Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 09 сарын 11-ний өдрийн Б/32 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Төрийн захиргааны албан хаагчийн ТЗ-3 ангиллын ажлын байраар хангахыг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: : 2016 онд шинээр томилогдсон Улаангом сумын Засаг дарга Ц.П багаа бүрдүүлэх нэрийдлээр тухайн үед Засаг даргын Тамгын гарын даргаар ажиллаж байсан намайг янз бүрийн шахалт үзүүлсээр байгаад тушаал бууруулах шийдвэр гарган ТЗ-7 ангиллаас ТЗ-3 ангилалд мэргэжилтнээр ажиллуулахаар болж ажлын байрны сул орон тоо гарах хүртэл жирэмсний амралт авсан мэргэжилтний оронд түр ажиллуулсан. Түр ажиллаж байх хугацаанд хэд хэдэн ажлын байр гарахад томилоогүйгээр барахгүй өөрөө амлаж байсан дэд бүтэц хариуцсан мэргэжилтний сул орон тоо 2018 оны 4 дүгээр сард гарахад бичгээр хүсэлтээ өгсөн боловч хүлээж авахгүйгээр хууль зөрчин өөр хүн томилсон. Ингээд байнгын ажлын байраар хангаж өгөхийг хүссээр байхад сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон өөрийн хүсэлтээр гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд гаргасан өргөдлийн хариуг 10 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн боловч миний хүсэлтийг хангахгүй байгаа тул захиргааны хэргийн шүүхэд хандахаас өөр аргагүй боллоо. Би Баруунтурууны САА, Тэсийн ТАА-д инженер, Тэс сумын ахлах сургуульд нийгмийн ажилтан, Засаг даргын Тамгын газрын дарга, Улаангом коллежид онолын багш, Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг алба хашиж төрийн байгууллагад 30 гаруй жил, үүнээс 13 жил төрийн захиргааны албанд ажилласан ба 2016 оны 2 дугаар сард төрийн албаны тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч билээ. Ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Өчнөөн жил төрийн албанд ажиллачхаад тэтгэврийн нас дөхөж яваа энэ үед ажилласан жил тасалдаж, төрөөс ямар нэгэн тэтгэмж хүртэхгүй мөн түүнчлэн цалингийн зээлийн төлбөртэй чөлөөлөгдөж байгаадаа маш их харамсаж байна. Иймд ажлаар хангаж өгөхийг хүссээр байхад чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгож, сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/05 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулан ТЗ-3 ангиллын ажлын байраар хангахыг даалгаж өгөхийг хүсье

Намайг 2017 оны 02 сарын 20-ны өдөр албан тушаал бууруулж шийдвэрлэхдээ тухайн үед түр ажлын байранд ажиллуулж байгаад байнгын орон тооны ажлын байр сул гармагц томилж ажлын байраар хангана гэж амласан.

Намайг ажиллаж байх хугацаанд сул орон тоо гарч,хувийн хүсэлтээ гаргасан боловч Засаг даргын зөвлөлөөр хэлэлцээд боломжгүй гэж шийдвэрлэсэн.Тухайн үед сул орон тоо гарахад намайг ажиллуулаагүйд гомдолтой байна.

Би ажлаа шаардлагын хэмжээнд гүйцэтгэж байсан.Би 2009 оноос хойш Улаангом сумын Засаг даргын тамгын газарт маркетингийн мэргэжилтэн,үйлдвэрлэл,үйлчилгээ,зам тээвэр хариуцсан мэргэжилтэн,тамгын газрын дарга,дэд бүтэц хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан.

Би урьд нь Төрийн захиргааны ТЗ-7 шатлалын ажил эрхэлж байгаад ТЗ-3 шатлалын мэргэжилтний ажил эрхэлж албан тушаал буурсан тул намайг Төрийн захиргааны албан тушаалын ТЗ-3 шатлалын ажлын байраар хангаж өгөхийг хариуцагчид даалгаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ү / ү, ү/ . 2011 62 ө үү ү ү - . Т 2017 02 21- ө /28 ү ү ү .

. ү ,ү ү / ү, ү/- үү ү ү . Т 2018 9 ү 11- ө /32 өөөө.

. 2016 .ү үүү ү - ү үүү -7 - ү ү .

2016 11 ү үү .ү ү . . Т 2016 ү ү үүүү, өө ү, ү 19 ү үүү ү ү нь Т 2017 01 ү 30- ө 2/165 . ү ү, үүү ө үү ү ү .

. ү ө 10 ү өө ү , ө ү , ө , , т , ү ө ү 2017 02 20- ө /05 өөө, 2017 02 21- ө /28 .

 

. "ү ү ү өөөө ү 2018 4 ү өө ү ү ө өө ү " .

. , ү ү өө ү өөө 2018 4 ү , өө үү өө ү өөө ү үүү өө өө 2018 4 ү 25- ө 4 ү үү Т газрын 4 ү 30- ө 1/68 үүү .

. ү үүү . ө ү ү ү үүү , өөө ү ү ү үүү, өаа . ө ү ү үү өө, ү үүү ү ү .

2018 9 ү 11- ө /32 үү үү 2018 01 ү 23- ө " ү, , " /32 өө ө өөө.

2018 оны 09 сарын 11-ний өдрийн Б/32 дугаартай тушаалд өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байна.Б өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй.Тухайн ажлын байранд ажиллаж байсан мэргэжилтэн жирэмсний болон амаржсаны амралтаа дуусгаад ажилдаа орох болсон тул Н.Б-ыг ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэмж гаргах тайлбар байхгүй гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан тус газрын даргын 2018 оны 09 сарын 11-ний өдрийн Б/32 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Төрийн захиргааны албан хаагчийн ТЗ-3 ангиллын ажлын байраар хангахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч ,түүний төлөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.Төрийн захиргааны албан тушаалын ТЗ-3 шатлалаар цалинжих ажлын байраар хангаж ажиллахыг Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Н.Б-ыг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 20-ны өдрийн Б/05 дугаартай захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалт болон холбогдох бусад хуулийн заалтыг үндэслэн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөн, Н.Б-ыг ажлын байраар хангаж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б-д зөвлөжээ.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалт нь албан тушаалын /ажлын байр/ тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр албан тушаал бууруулж болох тухай зохицуулалт болно.

Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 сарын 21-ний өдрийн Б/28 дугаартай тушаалаар Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн жирэмсний амралтаа аваад эргэн ажилдаа орох хүртэл хугацаанд Дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтний түр орлон гүйцэтгэгчээр Н.Б-ыг томилж ТЗ-3 зэрэглэлийн 5 дахь шатлалаар цалинжуулахаар шийдвэрлэжээ.

Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 09 сарын 11-ний өдрийн Б/32 дугаартай тушаалаар Улаангом сумын Засаг даргын тамгын газрын Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Намсай нь жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа дуусгаад эргэн ажилдаа орж байгаа тул Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтний түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Б-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Анх Н.Б-ыг дэд бүтэц хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр томилсон байгаад Худалдаа,үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн байх ба нэршлийн хувьд өөрчлөгдсөнөөс тухайн ажилтны ажлын байр хэвээрээ байсан талаар талууд тайлбар гаргаж энэ талаар маргаангүй болно.

Н.Б-ын зүгээс Улаангом сумын Засаг даргын тамгын газарт Дэд бүтэц хариуцсан мэргэжилтний сул орон тоо гарах үеэр буюу 2018 оны 04 сарын 09-ний өдөр сул орон тоонд ажиллуулж өгөх тухай хүсэлтийг гаргажээ.

Н.Б-ын хүсэлтийг Улаангом сумын Засаг даргын Зөвлөлөөр хэлэлцүүлсэн байх бөгөөд Н.Б-ыг дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэнд шилжүүлэн ажиллуулах боломжгүй гэж үзсэн талаар Зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгагджээ.

Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б 2018 оны 04 сарын 30-ны өдрийн 1/68 дугаартай албан бичгээр Н.Б-д хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар хариуг өгсөн байна.

Н.Б нь 2018 оны 9 сарын 17-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд гаргасан өргөдөлд салбар зөвлөлөөс 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 74 дугаартай албан бичгээр хариуг өгч Н.Б-ыг ажлын байрны сул орон тоо гарсан тохиолдолд ажлын байраар хангаж ажиллахыг зөвлөсөн байна.

Нэхэмжлэгч Н.Б 2018 оны 09 сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөний дараа Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргахад хэдийгээр өргөдлийн дагуу ажлын байраар хангах нь зүйтэй талаар шийдвэрлэгдсэн боловч урьд сул орон тоонд томилоогүй тул гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлсний дараа буюу 2018 оны 10 сарын 18-ны өдөр шууд шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв.

Н.Б нь Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2016 оны 02 сарын 18-ны өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байна.

Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгааг эдлэх эрх бүхий этгээд мөн байна.

Иймд Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга нь Н.Б-ыг сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаал бууруулах арга хэмжээ авахдаа тухайн төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаал бууран ажиллах байнгын ажлын байраар хангаагүй буруутай байна.

Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д сумын Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байхаар, 33.3-д Тамгын газрын даргыг Засаг дарга томилох, 33.4-д Тамгын газрын дарга Тамгын газрын ажилтнуудыг томилж чөлөөлөх талаар хуульчилсан байна.

Иймд Н.Б-ыг сумын Засаг даргын Тамгын газарт ажлын байраар хангах үүргийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга хэрэгжүүлэхээр байна.

Н.Б-ыг албан тушаал бууруулах шийдвэр гарах үед буюу 2017 оны 02 сарын 01-ны өдрийн сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл тусгагдсанаар сумын Засаг дарга Ц.П эхний ээлжинд Д.Намсайг жирэмсний амралттай байх хугацаад түр ажлын байранд ажиллаж байгаад цаашдаа сул орон тоо гарвал бодож үзнэ гэсэн байр суурийг илэрхийлж Н.Б байнгын ажлын байраар хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байсан байна.

Хэдийгээр нэхэмжлэгч түр эзгүй байгаа ажилтны оронд ажиллахаа зөвшөөрөн ажилласан ч ажиллаж байх хугацаандаа урьд түүний эрхэлж байсан албан тушаалын сул орон тоо гарахад байнгын ажлын байраар хангаж өгөх тухай хүсэлтийг гаргасан, Н.Б нь түр орлон гүйцэтгэж байсан албан тушаалаас чөлөөлөгдсөн нь түүнийг төрийн албанаас бүр чөлөөлсөн гэж үзэх боломжгүй тул хариуцагчаас Н.Б-ыг албан тушаал бууруулсантай холбоотой зохих албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус юм.

Н.Б-ын хувьд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг ХАА-н инженер-механикч мэргэжлээр төгссөн,ажиллаж байх хугацаандаа Төрийн удирдлагаар мэргэшил дээшлүүлэх курст суралцаж үнэмлэх авсан, Хөдөлмөрийн хүндэт медаль, нутгийн удирдлагын тэргүүний ажилтан, Улаангом сумын болон Увс аймгийн Хүндэт тэмдэг зэргээр шагнуулж байсан байх ба Улаангом сумын Засаг даргын тамгын газарт 2009-2013 онуудад маркетингийн ажилтан, 2013-2014 онд мөн тамгын газарт үйлдвэрлэл, үйлчилгээ,зам тээвэр хариуцсан мэргэжилтнээр, 2014-2017 онуудад Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг тухайн тамгын газарт ажиллахад мэргэжил, туршлагын хувьд харшлах зүйлгүй талаар тайлбар гаргасан зэргээс үзэхэд Улаангом сумын Засаг даргын Тамгын газар нь Н.Б-ыг тохирох албан тушаалын сул орон тоонд ажиллуулах боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч Н.Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас бууруулан мэргэжилтний албан тушаалд түр томилогдон ажиллаж байхдаа төрийн захиргааны албан тушаалын ТЗ-3 шатлалаар цалинжиж байжээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Төрийн захиргааны албан тушаалын ТЗ-3 шатлалаар цалинжих ажлын байраар хангаж ажиллахыг Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт даалгуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2.Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 09 сарын 11-ний өдрийн Б/32 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 09 сарын 11-ний өдрийн Б/32 дугаартай тушаалаар Улаангом сумын Засаг даргын тамгын газрын Худалдаа,үйлдвэрлэл,үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа дуусгаад эргэн ажилдаа орох болсон тул тухайн ажлын байранд түр томилогдон ажиллаж байсан Н.Б-ыг ажлаас нь чөлөөлжээ.

Маргаан бүхий тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасан өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлнө гэх зохицуулалтыг дурдсан байх ба нэхэмжлэгчийн зүгээс би өөрөө ямар ч хүсэлт гаргаагүй байхад намайг хүсэлт гаргасан гэж үзсэн хэмээн маргажээ.

Хариуцагчаас Н.Б өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, чөлөөтэй байсан ажилтан ажилдаа эргэн орсон тул Н.Б-ыг чөлөөлсөн гэх тайлбарыг гаргажээ.

Хэдийгээр маргаан бүхий тушаалд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д заасныг үндэслэсэн боловч агуулгын хувьд Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 09 сарын 11-ний өдрийн Б/32 дугаартай тушаалаар жирэмсний болон амаржсаны амралттай байсан Д.Намсай нь ажилдаа эргэн орох эрхээ эдлэх болсонтой холбогдуулан Н.Б-ыг чөлөөлсөн байх ба уг тушаал нь Н.Б-ын түр орлон гүйцэтгэж байсан Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллах эрхийг хөндсөн гэж үзэхгүй бөгөөд тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх,хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 09 сарын 11-ний өдрийн Б/32 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны Б/32 дугаартай тушаалтай маргахдаа Д.Намсайгийн эрхэлж байсан албан тушаалтай холбогдуулан гомдол гаргаагүй тул Д.Намсайг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1,27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-ыг Төрийн захиргааны албан тушаалын ТЗ-3 шатлал бүхий албан тушаалын ажлын байраар хангахыг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 09 сарын 11-ний өдрийн Б/32 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Баас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ