| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2024/0026/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/23 |
| Огноо | 2024-01-17 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/23
2024 01 17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Жамъяндорж,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн *******д холбогдох 2330003940*******0 *******тай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, .............. оны ............. дүгээр сарын ..............-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******* хот ................... дүүргийн 18 ******* хороо ******* 3б гудамж 152 тоотод оршин суух хаягтай, одоогоор ******* хот ******* дүүргийн ******* ******* хороо “******* Алтан ”-ийн 37-10Б тоотод оршин сууж байгаа, урьд өмнө ял шийтгэлгүй, РД:,
ургийн овогт ын
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 ******* сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 ******* багийн “ ” гэх газарт 49-35 УБУ улсын *******тай Тоёота Кроун загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3/ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4.б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7.а/ Жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 12.3/ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нас барж, гийн эрүүл мэндэд “хүзүүний 2 их бие, арын сэртэн, баруун эгэм ясны зөрөөтэй /2023.10.13-ны Хүзүүний С3/ С4/ С5 нугалмуудыг дагзтай бэхлэх мэс засал, баруун эгэм ясыг ил аргаар эвлүүлж ялтас шургаар бэхлэх мэс засал/ зүүн 2, 3, 4-р хавирганы хугарал, цээжний хөндий дэх шингэн хуралт, нуруу, баруун шуу, баруун, зүүн сарвуунд зулгаралт, хүзүү, зүүн мөр, баруун бугалганд цус хуралт” бүхий хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйлдлээ зөвшөөрч мэдүүлсэн “.Хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Би 2023 оны 10 ******* сарын 07-ны өдрөөс өмнөх шөнө бүрэн нойртой унтаж амарсан байсан. Би зам тээврийн осол гаргахын өмнө хамт явж байсан дүү нар маань бүгд унтчихсан байсан. Гадаа зөөлөн шиврээ бороотой байсан цонх нээхээр бороо орж ирээд байхаар нь цонхоо нээгээгүй явж байсан. Тэгээд замаа харж явсаар гэнэт нойрмоглоод замын хажуу руу машинтайгаа өнхөрч онхолдсон. Би тухайн үед хөөрийгөө нойрмоглоод замаас гарч байгаагаа огт мэдээгүй, нойрмоглоод унтсан байсан.Манай хоёр дүү хамгаалалтын бүс хэрэглээгүй байсан. Би бүсээ дүрмийн дагуу бүслээгүй, цээж хэсгээрээ давуулаад зүүчихсэн байсан..Би 80-100 км цагийн хурдтай явж байсан.” гэх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...2023.10.07-ны өдөр 17 цагийн үед манай аав ын том ах *******ы том хүү Анхбаяр миний утас руу залгаад аав, *******, нарыг Мөнххаан сумын нутаг дэвсгэрт машинтайгаа явж байгаад осолд орсон талаар хэлэхээр нь биеийн байдлыг нь асуухад нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Би оройны 20 цагийн үед Мөнххаан сумын эмнэлгийн дарга Сэлэнгээгийн утас руу залгаад уг ослын талаар асуухад нэг хүн нь нас барсан, нэг хүний биеийн байдал муу байна, нэг хүн нь биеийн байдал нь гайгүй байгаа талаар хэлсэн. Нас барсан хүн нь хэн болох талаар мэдээд өгөөч гэхэд манай аав ыг нас барсан талаар хэлсэн. Манай аав нь том ах *******, төрсөн дүү нар өчигдөр буюу 2023.10.07-ны өглөөний 10 цагийн үед ******* хотоос Сүхбаатар аймаг руу явсан бөгөөд өдрийн 15 цагийн үед Мөнххаан сумын нутаг дэвсгэр “ ” гэх газарт явж байгаад осолд орсны улмаас манай аав маань нас бараад байна.Аав, дүү , ах ******* гурав нь *******ы машинтай явцгаасан. Манай аав, ах нар нь тээврийн хэрэгсэл барьдаггүй. Тэгэхдээ манай аав тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Осол болох үед ах ******* нь машин барьж явж байсан байх.
******* ах уг ослын талаар надад хэлэхдээ ах нь нойр дутуу зүүрмэглээд уг асуудал болчихлоо гэж хэлсэн. Ахыгаа уучлаарай гээд уучлалт гуйсан. Би анх осол болоход нь хамт байгаагүй ч гэсэн ******* тухайн үед хэсэгхэн газар зүүрмэглэснээс болоод уг асуудал болсон байх гэж бодож байсан яг л миний бодож байсан асуудал зөв болж таарсан” гэх,
хохирогч гийн “ Уг тээврийн хэрэгслийг том ах ******* жолоодож явсан.Тухайн үед 90-100 км цагийн хурдтай явж байсан бөгөөд бид гурав огт архи уугаагүй байсан...” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 65 *******тай “...1. Талийгаач цогцос хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, гавал ясны хэлбэр алдагдсан үргэлжилсэн сэлтэрсэн хугарал, хуйхны цус хуралт, хатуу хальсны урагдал, зүүн тал бөмбөлөгний аалзан хальсан доорх цус харвалт, 2 хажуугийн ховдол, 3, 4-р ховдлын цусан хураа, тархины эдийн няцрал, цээжний баруун талын 4, 5, 6-р хавирга, сээр нурууны 10-р нугалмын бяцарсан, баруун ухархайн ханын бяцарсан, хамар яс, ёзоор, баруун эрүүний хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавал суурь ясны үргэлжилсэн сэлтэрсэн хугарал, хатуу хальсны урагдал, баруун тал бөмбөлөгний аалзан хальсан доорх цус хуралт, 2 хажуугийн ховдол, 3, 4-р ховдол цусан хураа, тархины эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн Хүнд зэрэгт хамаарагдана. 2. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Талийгаач нь Гавал тархины битүү гэмтэл: Гавал ясны хэлбэр алдагдсан үргэлжилсэн сэлтэрсэн хугарал, хуйхны цус хуралт, хатуу хальсны урагдал, зүүн тал бөмбөлөгний аалзан хальсан доорх цус харвалт, 2 хажуугийн ховдол, 3, 4-р ховдлын цусан хураа, тархины эдийн няцрал, цээжний баруун талын 4, 5, 6-р хавирга, сээр нурууны 10-р нугалмын бяцарсан, баруун ухархайн ханын бяцарсан, хамар яс, ёзоор, баруун эрүүний хугарал гэмтлүүдийн улмаас нас баржээ. 4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Шүүх химийн шинжилгээний хариунд цусанд 2.6 промилли спирт илэрсэн ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана...” гэх шинжээчийн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 ******* сарын 23-ны өдрийн 13178 *******тай “...1. гийн биед хүзүүний 2 их бие, арын сэртэн, баруун эгэм ясны зөрөөтэй /2023.10.13-ны Хүзүүний С3/ С4/ С5 нугалмуудыг дагзтай бэхлэх мэс засал, баруун эгэм ясыг ил аргаар эвлүүлж ялтас шургаар бэхлэх мэс засал/ зүүн 2, 3, 4-р хавирганы хугарал, цээжний хөндий дэх шингэн хуралт, нуруу, баруун шуу, баруун, зүүн сарвуунд зулгаралт, хүзүү, зүүн мөр, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн улмаас үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн Хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 ******* сарын 23-ны өдрийн 13179 *******тай 1.*******ы биед баруун 1,2, зүүн 1-р хавирга, баруун атгаал ясны доод булууны ил хугарал, баруун эгэм ясны зөрөөтэй хугарал,сарвууны алганы 1,2,3,4,5-р шивнүүрийн зөрөөтэй хугарал,зүүн дал ясны хугарал, баруун бугалгад ил шарх, баруун бугалгад цус хуралт, зүүн чихний ард шарх,баруун чихний ар, баруун гуя,өвдөг, баруун дээд, доод зовхи, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн улмаас үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн Хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна..” гэх дүгнэлт,
Мөрдөгч М.Азбаярын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “ Тоёота кроун маркийн 49-35 УБУ улсын *******тай тээврийн хэрэгслийн жолооч ын // нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3/ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4.б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7.а/ Жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 12.3/ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх мөрдөгчийн магадалгаа хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хэрэгт нотлогдон, тогтоогдож байна.
2. Яллах дүгнэлтэнд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2. “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох ” заавал шинжилгээ хийлгэх зохицуулалтын дагуу мөрдөгчөөс тогтоол гарган амь хохирогч ын үхлийн шалтгаан, гийн биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд шинжээчийн 65 *******тай “...1. Талийгаач цогцос хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, гавал ясны хэлбэр алдагдсан үргэлжилсэн сэлтэрсэн хугарал, хуйхны цус хуралт, хатуу хальсны урагдал, зүүн тал бөмбөлөгний аалзан хальсан доорх цус харвалт, 2 хажуугийн ховдол, 3, 4-р ховдлын цусан хураа, тархины эдийн няцрал, цээжний баруун талын 4, 5, 6-р хавирга, сээр нурууны 10-р нугалмын бяцарсан, баруун ухархайн ханын бяцарсан, хамар яс, ёзоор, баруун эрүүний хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавал суурь ясны үргэлжилсэн сэлтэрсэн хугарал, хатуу хальсны урагдал, баруун тал бөмбөлөгний аалзан хальсан доорх цус хуралт, 2 хажуугийн ховдол, 3, 4-р ховдол цусан хураа, тархины эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн Хүнд зэрэгт хамаарагдана. 2. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Талийгаач нь Гавал тархины битүү гэмтэл: Гавал ясны хэлбэр алдагдсан үргэлжилсэн сэлтэрсэн хугарал, хуйхны цус хуралт, хатуу хальсны урагдал, зүүн тал бөмбөлөгний аалзан хальсан доорх цус харвалт, 2 хажуугийн ховдол, 3, 4-р ховдлын цусан хураа, тархины эдийн няцрал, цээжний баруун талын 4, 5, 6-р хавирга, сээр нурууны 10-р нугалмын бяцарсан, баруун ухархайн ханын бяцарсан, хамар яс, ёзоор, баруун эрүүний хугарал гэмтлүүдийн улмаас нас баржээ. 4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Шүүх химийн шинжилгээний хариунд цусанд 2.6 промилли спирт илэрсэн ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана” гэх,
Шинжээчийн 13178 *******тай “...1. гийн биед хүзүүний 2 их бие, арын сэртэн, баруун эгэм ясны зөрөөтэй /2023.10.13-ны Хүзүүний С3/ С4/ С5 нугалмуудыг дагзтай бэхлэх мэс засал, баруун эгэм ясыг ил аргаар эвлүүлж ялтас шургаар бэхлэх мэс засал/ зүүн 2, 3, 4-р хавирганы хугарал, цээжний хөндий дэх шингэн хуралт, нуруу, баруун шуу, баруун, зүүн сарвуунд зулгаралт, хүзүү, зүүн мөр, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн улмаас үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн Хүнд зэрэгт хамаарна...” гэх,
Шинжээчийн *******тай 1.*******ы биед баруун 1,2, зүүн 1-р хавирга, баруун атгаал ясны доод булууны ил хугарал, баруун эгэм ясны зөрөөтэй хугарал,сарвууны алганы 1,2,3,4,5-р шивнүүрийн зөрөөтэй хугарал,зүүн дал ясны хугарал, баруун бугалгад ил шарх, баруун бугалгад цус хуралт, зүүн чихний ард шарх,баруун чихний ар, баруун гуя,өвдөг, баруун дээд, доод зовхи, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн улмаас үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн Хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна..” гэх дүгнэлтүүдийн талаар оролцогчдоос гомдол гараагүй байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 ******* сарын 05-ны өдрийн А/216/422 ******* тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 ******* зүйлийн 2.2.Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.2.1.амь насанд аюултай гэмтэл; 2.2.2.амь тэнссэн байдал; 2.2.3.гэмтлээс үүссэн үлдэц уршиг; 2.2.4.ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр /35-100 хувь/ тогтонги алдагдсан...гэмтэл хамаарахаар заажээ.
Амь хохирогч ын биед учирсан “Гавал тархины битүү гэмтэл: Гавал ясны хэлбэр алдагдсан үргэлжилсэн сэлтэрсэн хугарал, хуйхны цус хуралт, хатуу хальсны урагдал, зүүн тал бөмбөлөгний аалзан хальсан доорх цус харвалт, 2 хажуугийн ховдол, 3, 4-р ховдлын цусан хураа, тархины эдийн няцрал, цээжний баруун талын 4, 5, 6-р хавирга, сээр нурууны 10-р нугалмын бяцарсан, баруун ухархайн ханын бяцарсан, хамар яс, ёзоор, баруун эрүүний хугарал...” гэмтлүүд дээрх журмын 2.2.1-д заасан амь насанд аюултай гэмтэлд хамаарч байна.
Энэ хэргийн улмаас ******* нь өөрөө хүнд гэмтэл авсан нь 13179 *******тай 1.*******ы биед баруун 1,2, зүүн 1-р хавирга, баруун атгаал ясны доод булууны ил хугарал, баруун эгэм ясны зөрөөтэй хугарал,сарвууны алганы 1,2,3,4,5-р шивнүүрийн зөрөөтэй хугарал,зүүн дал ясны хугарал, баруун бугалгад ил шарх, баруун бугалгад цус хуралт, зүүн чихний ард шарх,баруун чихний ар, баруун гуя,өвдөг, баруун дээд, доод зовхи, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн улмаас үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн Хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна..” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.
4. Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 “ Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөрдөгч М.Азбаяраас шүүгдэгч *******ы холбогдсон зам тээврийн осол нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн талаар магадалгаа гаргасан нь хууль зөрчөөгүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтад үндэслэгдсэн, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх ба магадалгаатай холбогдуулан оролцогчдоос гомдол гаргаагүй байна.
Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч *******ы мэдүүлгийг үндэслэвэл ******* нь тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ нойрмоглон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замаас гарч осол гарган, тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зогсоох арга хэмжээ аваагүйгээс машинаа онхолдуулж осол гаргасан буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3/ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7.а/ Жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 12.3/ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байгааг дурдъя.
5. "Зам тээврийн осол" гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгодог байна.
Хууль зүйн ойлголтоор Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд үүнийг зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйл буюу Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ажиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор тогтоожээ.
Дээрх гэмт хэргийн үндсэн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” тохиолдолд хангагдах ба уг гэмт хэргийн улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг бөгөөд харин энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол 27.10 ******* зүйлийн 3 хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
Энэ гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.
6. Прокуророос шүүгдэгч *******ы замын хөдөлгөөний дүрэм зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас ын амь насыг хохироосон, хохирогч гийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон ” тохиолдолд хангагдах бөгөөд шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл машин жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас ын амь хохирсон нь дээрх гэмт хэргийн шинжийг агуулна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ы зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
7. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.
Тухайн хэргийн хувьд хохирогч шүүгдэгч *******ы зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ын амь нас хохирсон, гийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан нь шууд шалтгаант холбоотой юм.
8. Шүүгдэгч *******ы хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч ядарсан, нойрмоглосон үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн тухайн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс осол гарган хүний амь нас хохироосныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 ******* зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Хохирлын талаар:
1.Шүүгдэгч *******ы гэм буруутай үйлдлийн улмаас нас барж, хохирогч гийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан хийгээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Солонго, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч “.. Уг осол санамсар болгоомжгүй байдлаас болж гарсан учраас ******* ахад гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй” гэх, гийн “..Надад ямар ч гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлгүүдээр нотлогдох тул *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 ******* зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй юм.
Хохирогч нь дээрх гэмтлийн улмаас тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 9.577.000 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.12.13-ны өдрийн 26/352 *******тай албан бичиг, зардлын түүх зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******аас 9.577.000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
3.Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй , гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан боловч иргэний нэхэмжлэл гараагүй тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 ******* зүйлийн 3, 36.5 ******* зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалт юм.
Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, түүний хувьд бүрэн эдгэрээгүй, цаашид эмчлүүлэх шаардлагатай, гэм хорын хохирол бүрэн, дүүрэн арилаагүй байгаа тул тэрээр гэмтлийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 ******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч ******* өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 ******* бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй,өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Шүүгдэгч *******ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 3 дахь хэсэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан” оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “ оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар тус тус тогтоолоо.
Бусад:
Шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаар шийтгэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 ******* зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы 1012862 *******тай Жолооны үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгана.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 ******* зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ын ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******д дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 ******* зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы 1012862 *******тай Жолооны үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 ******* зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 ******* зүйлийн 497.1, 510 ******* зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 9.577.000 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд төлүүлсүгэй.
7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Солонго, нараас хохиролтой холбоотой нэхэмжлэх гаргаагүй, тэдгээр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН