Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар  2024/ШЦТ/21    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 2330000000253 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, .......... оны ......... дугаар сарын ...........-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сум......... дугаар баг “*******” гэх газарт оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар аймгийн ******* сумын ............ дугаар баг ******* ******* тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, РД:,

******* овогт ******* *******

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг 4 замын уулзвар дээр улсын дугаартай Тоёота Харрйер загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 8.2, 8.9-Г дэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас эрүүл мэндэд “зүүн тахилзуур ясны ил, сээр нурууны 12-р нугалам, зүүн шаант ясны битүү хугарал, тархи доргилт, духанд шарх, дээд үүдэн баруун 1, 2, 3 зүүн дээд үүдэн 1-р шүдний бүрэн булгарал, баруун хацар, хамар, цээжинд зулгаралт гэмтэл” бүхий хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Маргаан байхгүй. 8.300,000 төгрөг дансаар болон бэлнээр өгсөн, одоо сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн. Идшиндээ хэрэглээрэй гээд үхэр өгсөн, Портер машинаар нүүрс татаж өгсөн. Хотод эмчилгээтэй байхад нь 800,000 төгрөг өгсөн, мөн байнга эргэж тойрдог байсан. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг шууд төлөх боломжгүй байгаа хэсэгчлэн төлнө гэж бодож байгаа. Харин эмчилгээнд явбал би бүх төлбөрийг төлнө. Төлбөр тооцоонд ороогүй зүгээр тусламж гэж өгсөн юм...гэв. 

 

2330000000253 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

 

- Яллагдагч *******ийн: Би 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн ажил дээрээсээ буюу ******* сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг 6 дугаар цэцэрлэгээс үдийн цайны цагаараа өдөр 13 цагийн орчимд ажлаасаа гараад өөрийн улсын дугаартай Харрйер маркийн тээврийн хэрэгсэлтэй гэр рүүгээ явж байгаад дөрвөн замын уулзвараар нэвтэрч гарах үед юм мөргөх шиг түс хийсэн чимээ гарсан. Би айгаад машинаа замын хажуу руу шахаж зогсоож машинаас буугаад хартал мотоцикльтой хүн мөргөсөн байсан. Цэнхэр өнгийн мотоцикль зам дээр хөндлөн уначихсан цаад талд нь жолооч нь бололтой нэг ах газар уначихсан дух, толгойноос нь цус гарчихсан хэвтсэн байдалтай байсан. Миний санаж байгаагаар би 30-40 км цагийн хурдтай явж байсан. Би гэрлэн дохиог огт хараагүй, анзаараагүй нэвтэрч орсон. Миний явж байсан чигийн хөдөлгөөнд зөвшөөрсөн буюу хориглосон дохионы аль нь ассан байсныг би огт харахгүйгээр уулзвараар нэвтэрч орсон. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би мотоцикльтой хүнийг хараагүй учраас зогсоох арга хэмжээ аваагүй. Жолооны сургуулийг төгсөж 2022 онд жолооч болсон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ аваад 1 жил болж байсан. /хэргийн 116 дугаар хуудас/,

 

            -Хохирогч : Би 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр албаныхаа мотоциклтой ажил руугаа буюу аймгийн баруун голын эх дээр байх цэцэрлэгт хүрээлэн рүү явж байсан юм. Цагдаагийн урд талын буюу тэжээлийн 4 замын уулзварт ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлийн замаар ганцаараа зорчиж явж, уг уулзварыг ногоон гэрлээр нэвтэрч орсон. Тэгсэн гэнэт тас хийсэн чимээ гарсан, тэгээд ухаан алдсан байсан. Нэг ухаан орсон, би засмал зам дээр хэвтэж байсан, толгой эргээд миний зүүн хөл мэдээгүй сул болчихсон толгойноос цус гарчихсан зам дээр урссан байдалтай босож чадахгүй байсан.Би хөдөлгөөнд оролцож байхдаа зориулалтын хамгаалалтын малгай өмсөж хэрэглэсэн байсан.Би өөрийнхөө зорчиж явсан чиглэлийн ногоон гэрлээр буюу дүрмээрээ хөдөлгөөнд оролцож уг уулзварыг нэвтэрсэн, зүүн гар талын тээврийн хэрэгслийг огт хараагүй.Ойролцоогоор 30-35 км цагийн хурдтай явж байсан. Би өөрөө ширүүн явж чаддаггүй дундын гэлдрээд л явдаг. Надад мотоцикл жолоодох “А” ангиллын үнэмлэх байдаг...гэх мэдүүлэг,/хх-ийн 30-33-р хуудас/,

 

            - Гэрч : 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 13 цаг 40 минутын орчим хуучин наадмын талбайн баруун талын авто зогсоол дээр ертөнцийн зүгээр хойшоо хараад зогсож байхад гэнэт миний ард "түс" хийсэн чанга чимээ гараад хүмүүс бархирч орилолдоод эхэлсэн. Би гайхаад машинаасаа буугаад тэжээлийн дөрвөн замын уулзвар руу очиход мөнгөлөг саарал өнгийн Харрйер маркийн машин цэнхэр өнгийн Даюун мотоциклтой мөргөлдчихсөн, мотоциклынх нь жолооч зам дээр ойчсон, толгойн хэсгээс нь цус гоожсон байдалтай хэвтэж байсан...гэх мэдүүлэг,/хх-ийн 42-43-р хуудас/,

 

- Насанд хүрээгүй гэрч : Би өдөр 13 цаг өнгөрч байх үед хуучин наадмын талбай байсны урд талд буюу тэжээлийн гүүрний зүүн талын гэрлэн дохиотой дөрвөн замын уулзварын ертөнцийн зүгээр урд талын явган хүний замаар явж байхад гэнэт зам дээр түс хийсэн чанга дуу чимээ гарсан. Зам руу харахад нэг саарал өнгийн машин миний явж байсан замын харалдаа хажууд шахуу ирээд зогссон. Цаад талд нь нэг мотоцикль зам дээр хажуу талаараа уначихсан нэг эрэгтэй хүн зам дээр хэвтэж байсан. Тэр хүний толгойноос нь их цус гарч байсан. Миний харалдаа ойролцоо ирж зогссон машинаас нэг эгч ганцаараа бууж ирээд уйлаад байсан. Тэгээд би сандраад нөгөө газар унасан ахад туслах гээд эмнэлэг рүү дуудлага өгсөн. гэх мэдүүлэг /хэргийн 52-53 дугаар хуудас /,

 

- Иргэний нэхэмжлэгч : улсын дугаартай цэнхэр өнгийн Даюун маркийн тээврийн хэрэгсэл нь манай “ амралтын хүрээлэн” ОНӨААТҮГ-ын өмчлөлийн тээврийн хэрэгсэл юм. Уг тээврийн хэрэгслийг /мотоцикль/ 2023 оны 04 дүгээр сард аймгийн төвөөс байгууллагын санхүүжилтээр анх худалдан авч байсан. Уг тээврийн хэрэгсэл нь зам тээврийн ослын улмаас шатахууны банк зөв талаасаа цөмөрч хонхойсон, зөв талын арын ачааны хамгаалалт төмөр мөн хонхойсон, өвдөг хамгаалагч төмөр хонхойж мурийсан, жолоочийн өмсөж явсан хамгаалалтын малгай хагарч эвдэрсэн хохирол учирсан. Надад болон манай байгууллагын зүгээс улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг бүрэн засч арилгасан, хохирлыг барагдуулсан учраас *******ээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хэргийн 38-39 дүгээр хуудас/,

 

            - Сүхбаатар аймгийн “ амралтын хүрээлэн ОНӨААТҮГ-ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай “тай хөдөл эрхлэлтийн харилцаа үүсгэх тухай” тушаал /хэргийн 57 дугаар хуудас /

 

            - Хөдөлмөрийн гэрээ /хэргийн 58-61 дүгээр хуудас/

            - Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 446 дугаартай “...1 биед зүүн тахилзуур ясны ил, сээр нурууны 12-р нугалам, зүүн шаант ясны битүү хугарал, тархи доргилт, духанд шарх, дээд үүдэн баруун 1, 2, 3 зүүн дээд үүдэн 1-р шүдний бүрэн булгарал, баруун хацар, хамар, цээжинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Зүүн тахилзуур ясны ил хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт,/хх-ийн 65-66-р хуудас/

            - Дорнод аймаг дахь бүсийн шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 217 дугаартай 1. “ *******” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. гэх дүгнэлт /хэргийн 88-90 дугаар хуудас/

            - 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Азбаярын гаргасан “...Япон улсад үйлдвэрлэгдсэн улсын дугаартай Тоёота Харрйер маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* // нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 8.2 Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө. 8.9 Г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно... гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна. ******* нь // нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын 1416915 дугаартай жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна...” гэх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 97-100-р хуудас/

 

            -Хэргийн газрын үзлэг хийсэн “...Зам тээврийн осол болсон гэх газар нь Сүхбаатар аймгийн ******* сумын 1-р багийн нутаг дэвсгэр тэжээлийн 4 замын уулзвар дээр гол хэсэгт улсын дугаартай цэнхэр өнгийн даюун маркийн тээврийн хэрэгсэл, улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Харрйер маркийн тээврийн хэрэгсэл мөргөлдөж зам тээврийн осол гарсан байв. улсын дугаартай цэнхэр өнгийн даюун маркийн мотоцикл нь уг 4 замын уулзвар ертөнцийн зүгээр зүүн талын явган хүний гарцын баруун захад ертөнцийн зүгээр хойш харсан байдалтай буруу талаараа унасан байх ба уг мотоциклын бензин асгарч зам дээр урссан байдалтай, зөв талын өвдгөвчийн хамгаалагч дотогш мурийсан, банк зөв талаасаа дотогш цөмөрч хонхойсон эвдрэлтэй байв. улсын дугаартай Харрйер маркийн тээврийн хэрэгсэл нь 4 замын уулзвар өнгөрч өөрийн эгнээндээ ертөнцийн зүгээр зүүн тийш харж зогссон байх ба уг тээврийн хэрэгслийн урд буфер зөв талын их гэрлийн дотор үзүүрээс чанх доошоо цуурч хугарч доош унжсан байдалтай байв. Урд талын улсын дугаар унасан гуперийн урд хэсэг халцарч зурагдсан байдалтай байх ба өөр эвдрэл гэмтэлгүй байв. Анх мөргөлдсөн гэх цэгийг “А” цэгээр тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлэв. Мотоциклын жолооч хэвтэж /унасан/ гэх газрыг “Б” үсгээр тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлсэн ба уг жолооч унасан гэх газар цус мэт улаан хүрэн өнгийн шингэн зүйлээр бохирлогдож их хэмжээгээр урссан байв. Хамгаалалтын малгай байсан гэх газрыг “9” дугаараар, улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд номер унасан байсан газрыг “6” дугаараар, явган хүний гарц дээр байх хар өнгийн 1 ширхэг гутлыг “5” дугаараар, мөн гарц дээр байх дугаарын гэр унасан байх газрыг “4” дугаараар, Харрйер маркийн тээврийн хэрэгслийн урд буферны чирэгчийн саарал өнгийн таг унасан газрыг “7” дугаараар, уг тээврийн хэрэгслийн буферны эд анги унасан газрыг “8” дугаараар, 45:5 см хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон газрыг “10” дугаараар тус тус тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. “А” цэгээс “Б” дугаар хүртэл 6м, “А” цэгээс мотоциклын хойд дугуй хүртэл 9м 67см, “А” цэгээс машин хүртэл 15м 40 см, “Б” цэгээс мотоциклын урд 5м 47см, “Б” цэгээс машин хүртэл 12м 30см, “А” цэгээс зорчих хэсгийн хойд хашлага хүртэл 9м, “Б” цэгээс зорчих хэсгийн хойд зах хүртэл 4м 44см, мотоциклын урд дугуйн дээрээс зорчих хэсгийн хойд зах хүртэл 2м 18 см, “Б” цэгээс ертөнцийн зүгээр баруун хойш байх “9” дугаар хүртэл 4м,”Б” цэгээс 6 дугаар хүртэл 5м 60см, “Б” цэгээс “5” дугаар хүртэл 7м 80 см, “Б” цэгээс 4 дугаар хүртэл 8м 60см, 5 дугаар 4 дугаар хүртэл 1м 35 см, “А”цэгээс 10 дугаар хүртэл 2м 30 см, “А” цэгээс 8 дугаар хүртэл 1м 90см, мотоциклоос машин 7м 20см, “А” цэгээс “9” дугаар хүртэл 8м 5см байв. Замын өргөн: Мотоциклын зорчиж байсан замын өргөн 7м, машины зорчиж байсан замын өргөн 8м 35 см байв. Үл хөдлөх цэгээр төв 1/7 дугаарын өндөр хүчдэлийн шонг авахаар тогтож гэрэл зургаар бэхжүүлэв. “А” цэгээс “В” цэг хүртэл 90 градусаар хэмжихэд 17м 60см Х 9м 40см байв...” гэх тэмдэглэл, гэрэл зураг, “осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,/хх-ийн 3-13-р хуудас/

-Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хэргийн 130 дугаар хуудас/

 

            -Яаралтай тусламжийн хуудас №9018, хөлийн хугарлын гэрэл зураг /хэргийн 67-70/

 

- *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хэргийн 118/

 

-*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 122-127 дугаар хуудас/

 

            - Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.11.09-ний өдрийн 26/304 дугаартай албан бичиг, зардлын түүх /хэргийн 128-129 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13.40 цагийн үед Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багийн 4 замын уулзвар дээр улсын дугаартай Тоёота Харрйер загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 8.2 Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө, 8.9 Г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно... гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас эрүүл мэндэд “ зүүн тахилзуур ясны ил, сээр нурууны 12-р нугалам, зүүн шаант ясны битүү хугарал, тархи доргилт, духанд шарх, дээд үүдэн баруун 1, 2, 3 зүүн дээд үүдэн 1-р шүдний бүрэн булгарал, баруун хацар, хамар, цээжинд зулгаралт гэмтэл” бүхий хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “Маргаан байхгүй. 8.300,000 төгрөг дансаар болон бэлнээр өгсөн, одоо сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн. Идшиндээ хэрэглээрэй гээд үхэр өгсөн, мөн Портер машинаар нүүрс татаж өгсөн. Хотод эмчилгээтэй байхад нь 800,000 төгрөг өгсөн, мөн байнга эргэж тойрдог байсан. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг шууд төлөх боломжгүй байгаа хэсэгчлэн төлнө гэж бодож байгаа. Харин эмчилгээнд явбал би бүх төлбөрийг төлнө” гэх,

            хохирогч “Би 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үд амарчхаад албаныхаа мотоциклтой аймгийн баруун голын эх дээр байх цэцэрлэгт хүрээлэн рүү ажил руугаа явсан. Цагдаагийн урд талын 4 замын уулзварт ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлийн замаар ганцаараа зорчиж уг уулзварыг ногоон гэрлээр нэвтэрч орсон. Гэнэт тас хийсэн чимээ гарсан,тэгээд ухаан алдсан байсан. Нэг ухаан орсон, би засмал зам дээр хэвтэж байсан. Толгой эргээд миний зүүн хөл мэдээгүй сул болчихсон толгойноос цус гарчихсан зам дээр урссан байдалтай босож чадахгүй байсан. Би хөдөлгөөнд оролцож байхдаа зориулалтын хамгаалалтын малгай өмсөж хэрэглэсэн байсан. Би өөрийнхөө зорчиж явсан чиглэлийн ногоон гэрлээр буюу дүрмээрээ хөдөлгөөнд оролцож уг уулзварыг нэвтэрсэн. Зүүн гар талын тээврийн хэрэгслийг огт хараагүй.Ойролцоогоор 30-35 км цагийн хурдтай явж байсан. Би өөрөө ширүүн явж чаддаггүй дундын гэлдрээд л явдаг. Надад мотоцикл жолоодох “А” ангиллын үнэмлэх байдаг” гэх,

            гэрч “...2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 13 цаг 40 минутын орчимд хуучин наадмын талбайн баруун талын авто зогсоол дээр ертөнцийн зүгээр хойшоо хараад зогсож байсан юм. Гэнэт миний ард "түс" хийсэн чанга чимээ гараад хүмүүс бархирч орилолдоод эхэлсэн. Би гайхаад машинаасаа буугаад тэжээлийн дөрвөн замын уулзвар руу очиход мөнгөлөг саарал өнгийн Харрйер маркийн машин цэнхэр өнгийн Даюун мотоциклтой мөргөлдчихсөн, мотоциклынх нь жолооч зам дээр ойччихсон толгойн хэсгээс нь цус гоожсон байдалтай хэвтэж байсан...” гэх,

насанд хүрээгүй гэрч “Би өдөр 13 цаг өнгөрч байх үед хуучин наадмын талбай байсны урд талд буюу тэжээлийн гүүрний зүүн талын гэрлэн дохиотой дөрвөн замын уулзварын ертөнцийн зүгээр урд талын явган хүний замаар явж байхад гэнэт зам дээр түс хийсэн чанга дуу чимээ гарсан. Зам руу харахад нэг саарал өнгийн машин миний явж байсан замын харалдаа хажууд шахуу ирээд зогссон. Цаад талд нь нэг мотоцикль зам дээр хажуу талаараа уначихсан нэг эрэгтэй хүн зам дээр хэвтэж байсан. Тэр хүний толгойноос нь их цус гарч байсан. Миний харалдаа ойролцоо ирж зогссон машинаас нэг эгч ганцаараа бууж ирээд уйлаад байсан. Тэгээд би сандраад нөгөө газар унасан ахад туслах гээд эмнэлэг рүү дуудлага өгсөн” гэх мэдүүлгүүд,

            шинжээчийн 446 дугаартай “ 1 биед зүүн тахилзуур ясны ил, сээр нурууны 12-р нугалам, зүүн шаант ясны битүү хугарал, тархи доргилт, духанд шарх, дээд үүдэн баруун 1, 2, 3 зүүн дээд үүдэн 1-р шүдний бүрэн булгарал, баруун хацар, хамар, цээжинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Зүүн тахилзуур ясны ил хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт,

            2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Азбаярын гаргасан “...Япон улсад үйлдвэрлэгдсэн улсын дугаартай Тоёота Харрйер маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* // нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 8.2 Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө.8.9 Г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно..гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна.******* нь // нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын 1416915 дугаартай жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна ” гэх мөрдөгчийн магадалгаа,

            Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Яаралтай тусламжийн хуудас №9018, хөлийн хугарлын гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогджээ. 

 

2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2. “ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох ” заавал шинжилгээ хийлгэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд шинжээчийн 446 дугаартай “1 биед зүүн тахилзуур ясны ил, сээр нурууны 12-р нугалам, зүүн шаант ясны битүү хугарал, тархи доргилт, духанд шарх, дээд үүдэн баруун 1, 2, 3 зүүн дээд үүдэн 1-р шүдний бүрэн булгарал, баруун хацар, хамар, цээжинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Зүүн тахилзуур ясны ил хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлтүүдийн талаар оролцогчдоос гомдол гаргаагүй байна. 

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн  2.2.Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.2.1.амь насанд аюултай гэмтэл; 2.2.2.амь тэнссэн байдал; 2.2.3.гэмтлээс үүссэн үлдэц уршиг; 2.2.4.ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр /35-100 хувь/ тогтонги алдагдсан” гэмтэл хамаарахаар заасан бөгөөд хохирогч биед учирсан биед зүүн тахилзуур ясны ил, сээр нурууны 12-р нугалам, зүүн шаант ясны битүү хугарал, тархи доргилт, духанд шарх, дээд үүдэн баруун 1, 2, 3 зүүн дээд үүдэн 1-р шүдний бүрэн булгарал, баруун хацар, хамар, цээжинд зулгаралт гэмтэл нь дээрх журмын 2.2.1-д заасан “амь насанд аюултай” шинжээрээ хүнд гэмтэлд хамаарч байгааг дурдъя. 

 

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ийн холбогдсон зам тээврийн ослын талаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Азбаярын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “...Япон улсад үйлдвэрлэгдсэн улсын дугаартай Тоёота Харрйер маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* // нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 8.2 Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө. 8.9 Г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно... гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна” гэх магадалгаа гаргасан нь хууль зөрчөөгүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтад үндэслэгдсэн, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх ба магадалгаатай холбогдуулан оролцогчдоос гомдол гараагүй байна.

 

 4. "Зам тээврийн осол" гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгодог байна.

 

Хууль зүйн ойлголтоор Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Тухайн гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.

 

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч ******* нь тухайн цаг хугацаанд Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө, улаан гэрэл дохио хөдөлгөөний хориглоно” гэх заалтыг зөрчин хөдөлгөөнд оролцон ногоон гэрэл дохиогоор гол замаар хөдөлгөөнд оролцож байсан мотоциклтой зорчигчийг мөргөж, мөн аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй зэргээс уг осол гарчээ.

 

5. Прокуророос шүүгдэгч *******ийн зам тээврийн осол гарган хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд түүнийг дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ” тохиолдолд хангагдах юм.

 

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн улмаас “хүний эрүүл мэндэд хүнд хохирол” учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал болгон хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Тухайлбал, шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шинжээчийн 446 дугаартай дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон болно.

 

6. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүгдэгч *******ийн зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.

 

7. Шүүгдэгч *******ийн хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч тухайн цаг хугацаанд гэрлэн дохиог анхааралгүй хайхрамжгүй явснаас осол гарган хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Хохирлын талаар:

 

1. Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд түүний зүгээс хохирогчийн эмчилгээний болон бусад зардалд 9.100.000 төгрөгийг нөхөн төлсөн, идэшний бяруу, Портер машин нүүрс зэргийг биетээр өгсөн хийгээд хохирогч ас мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, нотлох баримтыг ирүүлээгүй тул шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Монгол улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор 11 уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад авагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “тавдугаар зэрэглэл” гэж тогтоосныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрч, маргаагүй байх бөгөөд тэрээр сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн нь Сүхбаатар аймгийн Тойргийн нотариатч Б.Ариунзаяагийн Гарын үсэг гэрчилсэн баримтаар нотлогдоно.

 

2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

Хохирогч нь дээрх гэмтлийн улмаас тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.260.000 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.11.09-ний өдрийн 26/304 дугаартай албан бичиг, зардлын түүх зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******ээс 3.260.000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

3.Тухайн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн “ амралтын хүрээлэн ОНӨААТҮГ-ын эзэмшлийн улсын дугаартай цэнхэр өнгийн Даюун маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан, шүүгдэгч  *******ээс уг мотоциклд учирсан эвдрэл гэмтлийг бүрэн засч арилгасан, хохирлыг барагдуулсан болох нь  иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч мэдүүлгээр нотлогдсон болохыг дурдъя.

             

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй , гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан  боловч иргэний нэхэмжлэл гараагүй тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалт юм.

 

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, түүний хувьд бүрэн эдгэрээгүй, цаашид эмчлүүлэх шаардлагатай, гэм хорын хохирол бүрэн, дүүрэн арилаагүй байгаа тул тэрээр гэмтлийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбогдуулан хуралдаанд оролцсон улсын яллагч Б.ЖамъяндоржоосШүүгдэгч *******т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол мөнгийг төлсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар жолоодох эрхийн үнэмлэхийг хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Хохирогч нь өөрийн биед учирсан гэмтлийг аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 3,260,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон, шүүгдэгч *******ээс Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон дээрх төлбөрийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд буцаан олгуулах саналтай. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг жолооны үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх саналтай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ” гэх дүгнэлтийг гаргасныг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан болгоомжгүй гэмт хэргийг анх удаа үйлдсэн. Тухайн гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзэж байгаа. Яагаад бэ? гэхээр үйлчлүүлэгч минь тохиолдлын шинж чанартай анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад хэлбэрээр боломжит байдлаараа хохирол мөнгө барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү” гэж,

*******ээс “Миний буруутай үйлдлээс болж хохирогчид гэмтэл учирсан, буруугаа хүлээн зөвшөөрч байна, өөр хэлэх зүйл байхгүй” гэж маргаагүй байна. 

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч *******ийг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний болон бусад зардлыг нөхөн төлсөн нь нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заажээ.

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг “ тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорихялтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах хийгээд түүний хувьд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эдийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардалд 9.100.000 төгрөгийг төлсөн, эмчилгээтэй холбоотой цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч зүгээс шүүхийн шатанд нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг тухайн үед нэхэмжлэхээ илэрхийлсэн зэргийг үндэслэвэл, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, энэ тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Бусад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн шүүгдэгч *******ийн №1416915 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгана.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин зам тээврийн осол гарган хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч *******т дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 3.260.000 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд төлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ийн №1416915 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

 

7. Хэрэгт хавсаргагдан ирсэн “*******, эд мөрийн баримт” бүхий бичигтэй шаргал өнгийн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

8 .Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч д 9.100.000 төгрөг, Портерын машин, нүүрс, идэшний үхэр зэргийг, мөн иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн “ амралтын хүрээлэн ОНӨААТҮГ-ын эзэмшлийн Даюун загварын мотоциклд учруулсан хохирлыг тус тус нөхөн төлсөн болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч гэмтлийн улмаас учирсан хохирол, хор уршиг буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      С.НАСАНБУЯН