| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2024/0054/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/67 |
| Огноо | 2024-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/67
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч С.Энхням,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн,
шүүгдэгч **********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч **********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000002193 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ***********
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **********согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч **********нүүрэнд цохиж, түлхэж унагах зэргээр зодож эрүүл мэндэд “зүүн мөрний үений мултрал, духанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч **********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Цагдаад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд 750,000 төгрөг өгсөн” гэв.
Эрүүгийн 2308000002193 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч **********: “2023 оны 11 дүгээр сарын 01-ний орой гэртээ найз ы хамт пиво уусан. Дуусахаар нь 04 цагийн үед гадагш гарч дэлгүүр орсон. Пиво аваад гэрийнхээ зүг найз **********тай явж байтал үл таних 4 залуу урдаас алхаад ирж байсан. Зөртөл тэр 4 залуугийн нэг нь цаг асуугаад “пиво хаанаас авсан юм бэ” гээд асуутал миний утас дуугарахаар нь утсаар ярьчихаад эргээд хартал тухайн 4 залуу манай найз **********тай ам муруйгаад хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би очтол үл таних намхан бор залуу миний зүүн талын хацар хэсэг рүү гараараа 2 удаа цохиод намайг түлхээд хойно байсан машин руу мөр хэсгээр мөргүүлээд надтай давхар газар унасан. Босоод иртэл миний зүүн талын мөр мултарчихсан байсан. Сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгох шаардлага байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11, 109 дэх тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023.11.07-ны өдрийн 13962 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. **********биед зүүн мөрний үений мултрал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэжээ (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
Гэрч **********ы: “2023 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө найз **********гэрт пиво уусан. ...Пиво аваад **********гэр лүү явж байхад өөдөөс үл таних 4 залуу ирж байсан. Зөрж байтал нэг залуу нь цаг асуугаад “наад пивоо хаанаас авсан” гэсэн. СU-аас авсан гээд хэлтэл нэг залуу нь миний цамцнаас зуурахаар нь би тухайн залууг түлхээд маргалдаж байхад ********** утсаар яриад зогсож байх шиг байсан. Бид нар дээр ирээд “боль” гээд салгатал нэг бор залуу **********нүүр хэсэг рүү цохих шиг болоод түлхэж гүйгээд машин налуулаад газар унагаачихсан. Очоод хартал ********** мөр нь мултарчихсан босоод ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
Гэрч **********: “2023 оны 10 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед найз **********тэй бааранд ороод 3 шил пиво уугаад 2 залуутай танилцсан. ...03 цагийн үед бааранд танилцсан 2 залуугийн хамт гарсан. Явж байтал үл таних 2 залуу 2 ширхэг пиво барьчихсан явж байсан. ********** “наад пивоо хаанаас авсан юм” гэх шиг болтол нөгөө хоёр залуугийн махлагдуу, 170-175 см орчим өндөртэй залууг ********** түлхээд унагаачихсан. Гэтэл нөгөө залуу нь орилоод явчихсан мөр нь мултарчих шиг болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
Шүүгдэгч Б.**********гийн яллагдагчаар өгсөн: “2023 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 02 цагийн үед бааранд найз ********ийн хамт ороод бүжиглээд пиво уугаад 2 залуутай танилцсан. 03 цаг орчмын үед гарцгаасан. Гараад гэр лүүгээ харихаар явж байтал урдаас 2 залуу пиво барьчихсан ирж байсан. Би “наад пивоо хаанаас авсан юм” гэтэл нэг нь “чамд ямар хамаатай юм” гэхээр нь би маргалдаад тухайн залууг түлхтэл машин мөргөөд мөр нь мултарчихсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 105-106 дахь тал),
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-1), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлийн зураг (хх-34-36), хохирогчийн “...миний эмчилгээний төлбөрийг барагдуулсан. Өөр гомдол саналгүй болно” гэх хүсэлт (хх-115),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-51, 64), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-37), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-53, 59), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа (хх-55), үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хх-56), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-61-62), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-63), оршин суугаа газрын хаягийн лавлагаа (хх-65), дансны хуулга (хх-66-73) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн 4 хуудас дансны хуулга зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч **********согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч **********нүүрэнд цохиж, түлхэж унагах зэргээр зодож эрүүл мэндэд “зүүн мөрний үений мултрал, духанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч **********“...4 залуу манай найз **********тай хэрэлдээд байсан. Очтол үл таних намхан бор залуу миний зүүн талын хацар хэсэг рүү гараараа 2 удаа цохиод намайг түлхээд хойно байсан машин руу миний мөр хэсгээр мөргүүлээд надтай давхар газар унасан...” гэх мэдүүлэг (хх-9-11), шүүх эмнэлгийн 13962 дугаар “1. **********биед зүүн мөрний үений мултрал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-30-31), гэрч Ш.**********ы “...нэг бор залуу **********нүүр хэсэг рүү цохих шиг болоод **********ийг түлхэж гүйгээд машин налуулаад газар унагаачихсан...” гэх мэдүүлэг (хх-14-15), гэрч ********** “...Найз ********** бид хоёр пиво уусан. Махлагдуу, 170-175 см орчим өндөртэй залууг ********** түлхээд унагаачихсан. Гэтэл нөгөө залуу нь орилоод явчихсан мөр нь мултарчих шиг болсон...” гэх мэдүүлэг (хх-22-23), шүүгдэгч Б.**********гийн “...Бид хоёр пиво уусан. ...Би тухайн залуутай маргалдаад түлхтэл машин мөргөөд мөр нь мултарчихсан...” гэх мэдүүлэг (хх-105-106) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.**********гийн согтуурсан үедээ, тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж хохирогч **********нүүрэнд цохиж, түлхэж унаган хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч **********эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд хохиролд 750,000 төгрөг төлж барагдуулсан, хохирогчийн “...Миний эмчилгээний төлбөрийг барагдуулсан. Миий бие өөр гомдол, саналгүй болно” гэх хүсэлт (хх-115)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч **********согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогч **********хацар хэсэгт цохих, түлхэж унагах зэргээр зодож эрүүл мэндэд “зүүн мөрний үений мултрал, духанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч ажил эрхэлдэг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирлыг төлсөн, 2 бага насны хүүхэдтэй, гэр бүлээ тэжээдэг байдлыг харгалзан торгох ялыг багасгаж өгнө үү. 2,8 сая төгрөгийн цалинтай учраас торгох ялыг 2 сарын хугацаанд төлөх боломжтой” гэж дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ, гудамж талбайд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас бусадтай маргалдаж, хохирогчийн нүүрэнд цохих, түлхэж унагах үйлдлээр эрх, эрх чөлөөнд нь халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 750,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “Торгох ял оногдуулах” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“*********” ХХК-ийн уурхайд оператор ажилтай, цалинтай)-ийг харгалзан шүүгдэгч **********500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 2 (хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ы **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********500,000 төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР