| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2020/03566/И |
| Дугаар | 184/ШШ2020/03190 |
| Огноо | 2020-10-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2020/03190
2020 10 20 184/ШШ2020/03190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж, Бодьцамхаг Бодь-Интернэшил ХХК-ийн байранд оршин суух, Голомт банк ХХК /рд:2075377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол, дугаар байр, тоотод оршин суух, Б овогт Г-н С /рд:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 19,261,239.88 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Г.С /рд:/ нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Голомт банк ХХК-тай Дугаар ЗГ2205133796 зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 3,321,000 төгрөгийн ахуйн хэрэглээний зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлж, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дугаар ЗГ220727120 Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулан 500,000 төгрөг, 500 ам.долларын зээлийн эрх бүхий картыг ашиглан гүйлгээ хийх зорилгоор 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний сарын 2 хувийн хүүтэй, бэлэн мөнгө авсны сарын 3.5 хувийн хүүтэй, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Дугаар ЗГ/КР/10/1028 Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулан 350,000 төгрөг 2,000 ам.долларыг 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний сарын 2 хувийн хүүтэй, бэлэн мөнгө авсны сарын 3.5 хувийн хүүтэй, болон гэрээний 2 дугаар зүйлд заасан Үндсэн нөхцлийн дагуу зээлийн эрх бүхий картыг ашиглан зарцуулалтыг хийсэн болно.
Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээнд заагдсан хугацаанд эргүүлэн төлөхгүй байгаа, гэрээгээр хүлээсэн үүргийн биелэгдэх хугацаа дуусгавар болсныг үндэслэн зээлдэгч Г.Сод холбогдуулж дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
-Дугаар ЗГ2205133796 гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 1,077,210 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 192,295.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 25,570.15 төгрөг, нийт дүн 1,295,075.21 төгрөгийг,
- Дугаар ЗГ220727120 гэрээний дагуу ам.доллараар ашигласан зээлийн эрх зээлийн үндсэн төлбөр 523.39 ам.доллар, үндсэн хүүгийн төлбөр 314.07 ам.доллар, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 98.19 ам.доллар, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 113.91 ам.доллар, нийт дүн 1,049.56 ам.долларыг,
-Дугаар ЗГ220727120 гэрээний дагуу төгрөгөөр ашигласан зээлийн эрх зээлийн үндсэн төлбөр 495,917.39 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 152,075.35 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 22,080.64 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 49,759.25 төгрөг, нийт дүн 719,832.63 төгрөгийг,
-Дугаар ЗГ/КР/10/1028 гэрээний дагуу ам.доллараар ашигласан эрх зээлийн үндсэн төлбөр 1,901.91 ам.доллар, үндсэн хүүгийн төлбөр 679.96 ам.доллар, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 72.69 ам.доллар, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 200.57 ам.доллар, нийт дүн 2,855.13 ам.долларыг,
-Дугаар ЗГ/КР/10/1028 гэрээний дагуу төгрөгөөр ашигласан зээлийн эрх зээлийн үндсэн хүүгийн төлбөр 365,100.71 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 138,827.07 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 107,623.23 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 81,350.94 төгрөг, жилийн хураамж 350,000 төгрөг, нийт дүн 1,042,901.95 төгрөгийг,
-Дугаар ЗГ10/1002 гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 3,249,102.22 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,157,029.13 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 240,508.46 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 420,145.84 төгрөг, нийт дүн 5,066,785.65 төгрөгийг,
Нийт 8,124,595.44 төгрөг, 3,904.69 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагааны дагуу 11,136,644.44 төгрөг, нийт дүн 19,261,239.88 төгрөгийг нэхэмжилж байна.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцож байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу хариуцагч Г.С нэхэмжлэлийг ирж гардаж аваад, банкин дээр ирж уулзсан. Нэхэмжлэлийн нийт үнийн дүнг зөвшөөрөөд төлөх график гаргаад шүүхэд хүргүүлэхээр тохироод явсан. Бид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан шүүхэд ирүүлсэн байгаа ч хариуцагч түүнээс хойш итгэмжлэгдсэн төлөөлөгч томилоод дахин уулзаж ярилцаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй алга болсон. Утас нь холбогдохгүй байдаг. Төлөөлөгч нь мөн ирээгүй тул эвлэрэх асуудал яригдах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Яагаад өмнөх зээлээ төлөөгүй байхад нь дахин дахин өгөөд байгаа юм шиг харагдаж байгаа ч өмнөх зээлийн хугацаа нь дуусаагүй, эргэн төлөх эх үүсвэр нь байсан тул төлбөрийн чадваргүй гэж үзэн боломжгүй тул зээлийн гэрээг байгуулан зээл, зээлжих эрх олгосон байдаг. Нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Г.Сод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,261,239.88 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Голомт банк ХХК нь хариуцагч Г.Соос нийт 19,261,239 төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэлийг дараах гэрээнүүдийг үндэслэл болгон шаардаж байна. Үүнд: Хариуцагч Г.С нь Голомт банк ХХК-тай
-2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дугаар ЗГ220727120 Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулан 500,000 төгрөг, 500 ам.долларын зээлийн эрх бүхий картыг ашиглан гүйлгээ хийх зорилгоор 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний сарын 2 хувийн хүүтэй, бэлэн мөнгө авсны сарын 3.5 хувийн хүүтэй,
-2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дугаар ЗГ2205133796 зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 3,321,000 төгрөгийн ахуйн хэрэглээний зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар,
-2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Дугаар ЗГ/КР/10/1028 Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулан 350,000 төгрөг 2,000 ам.долларыг 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний сарын 2 хувийн хүүтэй, бэлэн мөнгө авсны сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлийн эрх бүхий картыг ашиглах зориулалттайгаар тус тус гэрээ байгуулсан байна. /хх-ийн 10-24-р тал/
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Голомт банк ХХК нь дээрх ЗГ2205133796 тоот зээлийн болон барьцааны гэрээ, ЗГ220727120 тоот болон ЗГ/КР/10/1028 тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр мөнгө зээлүүлэх, хариуцагч Г.С мөнгө зээлэхээр харилцан тохирч, гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурсан талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзлээ.
Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.
Талууд дээрх гэрээнүүдийг бичгээр байгуулан гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзэв.
Зээлдэгч Голомт банк ХХК нь гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн эсэх талаар талууд маргахгүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасан үндэслэлээр зээлийг олгосон гэж үзэв.
Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулагдсан ЗГ2205133796 тоот зээлийн гэрээнй хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр, ЗГ220727120 тоот гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, ЗГ/КР/10/1028 тоот гэрээний хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тус тус дууссан тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг буюу зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.
Гэвч хариуцагч Г.С нь шүүхээс түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхэр ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбараа өгөөгүй, нотлох баримт цуглуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100.3-д зааснаар түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Голомт банк ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн тул, зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй ба гэрээний дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1,3, 24 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт нийцжээ.
Хэрэгт авагдсан зээлийн тооцоолол, үлдэгдлээр нийт 19,261,239.88 төгрөгийг харуицагч төлөөгүй гэж нэхэмжлэгч шаардсан ба уг шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.Соос 19,261,239.88 /арван есөн сая хоёр зуун жаран нэгэн мянга хоёр зуун гучин есөн төгрөг, наян найман мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,256.19 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Соос 254,256.19 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН