Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/229

 

 

 

 

 

 

 

 

                                                                                        2023/ШЦТ/229

 

 

 

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Н

Шүүгдэгч С.Гийн өмгөөлөгч: Н.Э

Шүүгдэгч: С.О, С.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сын О /РД:.........../, Б овогт Сын Г /РД:.............../ нарт холбогдох 2312........................дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ................ аймгийн ............. сумын .................. баг .............. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Сын О /РД:.................

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ................ аймгийн .............. сумын ............. баг ................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Сын Г /РД:...................../

                                                       Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.О нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгой хорооллын 13 дугаар гудамжны 3 тоот хашааны үүдэнд Г.Оийг өөрийн нөхөр болох Г.Нтай хардсаны улмаас түүний зүүн хацар луу нэг алгадаж 2 гараараа үснээс нь зуурч газар унагаан газар мөргүүлэх зэргээр зодож түүний биед нь тархи доргилт, баруун тохой, баруун өвдөг, зулай хуйханд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч С.Г нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгой хорооллын 13 дугаар гудамжны 3 тоот хашааны үүдэнд С.Оийг өөрийн охин С.Оийг зодлоо гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас С.Оийн нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиж, үснээс нь татаад газар унагаасны улмаас зүүн хацар, баруун бугалганы цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:  

                                                                                                                                                                                  

              *Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

             *Шүүгдэгч С.Г шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Тэр үедээ манай хүүхэд   ийм зүйл болж байгаа гэдгээ хүүхэд хэлээгүй. Тэгээд би орой нь Гийг үсдэж зодсон. Гэм буруугаа хүлээж байна...” гэв.   

 

           *Эрүүгийн 2312............................ тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Насанд хүрээгүй хохирогч С.Оийн өгсөн:

“...Манай хичээл амраад зуны амралт эхэлчихсэн байгаа би амралтаараа Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг “999” төвийн ресторанд угаагчийн ажил хийж байсан юм. Би орой ажлаа тараад гэртээ ирээд байж байтал 23 цагийн үед манай ангийн охин М над руу 95................ дугаарын утсаар залгаад надад хандаж “чи фейсбүүктээ байгаа юм уу чиний зургийг “Архангай зарын нэгдсэн групп” дээр айлын нөхөртэй явалддаг гэх утгатай зүйл бичээд тавьчихсан байна гялс устгуулаач ээ” гэж хэлсэн. Тэгээд би тухайн зарын групп рүү ороод хайж байгаад найзын хэлсэн нийтлэлийг харсан чинь миний өөрийн фейсбүүк дээр байдаг зурагнуудыг аваад “Шижиг2 эхнэр хүүхэдтэй хүнтэй явалддаг арай шүү ичээч энэ одоо 10 жилийн хүүхэд яаж амьдраад байгаа юм бээ таньдаг хүмүүс нь хэлнэ биз” гэсэн утгатай зүйлийг У У гэсэн хаягаас бичсэн байсан. Сэтгэгдэл хэсэг дээр У У хаягаас гараад ир учраа ольё гэсэн байсан. Манай найз М тухайн У У хаягийн эзэн С О гэдэг хүн байгаа шүү гэж хэлсэн. О гэдэг хүн манай хөрш айлын эгч байсан. Манайх худгийн хажууд байдаг учраас заримдаа манай усны картыг хэрэглэдэг байсан учраас би таньдаг юм. Тэгээд би У У хаяг руу гэрийнхээ гадна гараад, өглөө эрт ажилтай, учраа ольё гэсэн зүйл бичсэн чинь одоо гарлаа “чамаас айна” гэж байх уу гэсэн хариу 00 цаг 30 минутын үед явуулсан байсан. Тэгээд удалгүй О гэрээсээ гарч ирээд шууд миний зүүн хацар руу нэг алгадаад гартаа барьсан утсаа газар шидээд миний үснээс 2 гараараа зуураад газар унагаагаад газар мөргүүлээд чамайг газар дээр чинь цустай нь хутгана аа намайг Архангайд барах хүн байхгүй гэж хэлээд нуруу толгой хэсэг рүү гараараа цохиод чирээд байсан. Тэр үед миний гар утсыг газар гишгээд намайг цохисон. Тэгснээ хоёр хөлийнхөө завсар салтаандаа оруулаад газар дараад байж байтал нөхөр нь миний үеийн сургуулиас гарсан эрэгтэй хүүхэдтэй гарч ирээд хараад зогсоод байсан. О ойртуул ална шүү гээд орилоод байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нөхөр нь салгасан. Тэгээд би гэртээ ирээд ээжид хэлсэн чинь цагдаагийн байгууллагад хандсан юм. Гэрт ирээд утсаа харсан чинь дэлгэц нь хагарсан байсан, мөн чихэнд байсан монетэн ээмэг байхгүй байсан өнөөдөр зодуулсан газраас өрөөснийг нь олсон юм.  Би утасныхаа гэрлийг асаачихсан байсан юм, мөн манай гудамж том гэрэлтүүлэгтэй. О гэх эмэгтэй намайг өөрийнх нь утасыг хагалсан гээд байгаа юм, анх хашаанаас гарч ирэхдээ утсаа газар шидээд шууд миний үснээс зулгааж, татаад газар унагааж зодсон. Би фейсбүүк орж харах үед 10 хүн үзсэн байсан. Сэтгэгдэл хэсэгт нь хүмүүс юм бичсэн байсан. Тухайн орой буюу 2023 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө О цагдаагийн газар дээр ирээд өөрийнхөө утаснаас устгачихсан юм. Би нөхрийг нь танихгүй хэн гэдгийг нь мэдэхгүй, манайхаас усны карт авах гэж ирж байсан тэр үед л харж байсан. Би цохисон зүйл байхгүй, харин үснээс нь татсан. Нөхөртэйгээ хардаад цохиж зодсон. Миний зургийг нийтэлсэн байх гэж бодож байна. Надад Оийн нөхөртэй уулзсан зүйл байхгүй. 2021 оны үед Оийн нөхөр над руу чат зурвас илгээж байсан санагдаж байна. Баруун болон зүүн тохой баруун өвдөг хэсгээр шалбарч халцарсан, хүзүү хэсэгт маажсан, баруун шагай хэсгээр хавдсан, зүүн талын хэсэгт мах хавчуулагдсан, үснээс зөндөө татаж газар мөргүүлсэн болохоор толгой нилэнхүйдээ өвчтэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн  07-08 дугаар тал/,

 

          *Хохирогч С.Оийн өгсөн:

           “..намайг Г 2023 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө цохиж гэмтэл учруулсан. Дуудлагаар ирсэн цагдаа нар салгасан. Энэ талаар би өмнө нь мэдүүлсэн. Намайг манай нөхөр цохиж зодсон зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид нар сайн дураараа эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар прокурорт хүсэлт гаргасан байгаа....” гэх мэдүүлэг /хх-ийн 175-176 дугаар тал/

 

          *Гэрч Г.Нын өгсөн:

           “...2023 оны 06 дугаар сарын 17-ны орой 19 цаг 39 минутад 89............... дугаараас 1 удаа залгахаар нь би аваад ярьсан чинь О байна гэхээр нь би эхнэр байсан учраас салгасан. Тухайн яриаг манай эхнэр сонсоод уурлаад хэрүүл маргаан хийгээд байсан. 20 цаг 41 минутад 2 удаа, 20 цаг 42 минутад 2 удаа, 22 цаг 35 минутад 2 удаа 89............... дугаар руу эхнэр байгаа учраас хардаад байгаа талаар хэлэх гэж залгасан боловч утсаа аваагүй. Үүний дараа 2023 оны 06 дугаар сарын 23-ны 20 цагийн үед эхнэр Оийн утас дуугараад байсан. Манай эхнэр уурлаад О чинь над руу залгаад байгаа юм биш үү гээд байсан. Орой 23 цагийн үед хашааны хаалга тогшоод манай эхнэр гарсан. Төд удалгүй хүмүүс орилолдож эхэлсэн. Гараад хартал хашааны гадна манай эхнэр О, О 2 нэг нэгнийхээ үснээс зуурчихсан газар хэвтэж байсан. Манай эхнэр Оийн дээр нь гарсан байдалтай байсан. Тэгээд би очоод салгах гэсэн чинь надаас хол байгаарай гээд орилоод байсан, би салгаад эхнэрийг хашаа руу оруулсан. О гэр рүүгээ алхаад явсан. Удалгүй Оийн ээж Г ирээд хашааны гадна орилоод байхаар нь манай эхнэр хашаанаас гарсан би хашааны үүдэнд зогсож байтал цагдаагийн машин ирээд 2 цагдаа буугаад иртэл Г манай эхнэрийн үснээс нь татаад зуурахаар нь дуудлагаар ирсэн 2 цагдаа салгаад Оийг машинд суулгаад аваад явсан. Тийм зүйл байхгүй, хашааны үүдэнд манай хамаатны дүү У хараад зогсож байсан. Би О, О хоёрыг салгасан өөр зүйл болоогүй. О нь манай хөрш айлын охин танилууд байгаа юм. Өөр харилцаа, холбоо гэх зүйл байхгүй. 2023 оны 06 дугаар сарын 12-ны үед манай эхнэр хөдөө явчихсан байхад нь Оийн 89............... дугаар руу нь залгасан чинь аав ээжтэйгээ Улаанбаатар хот руу явж байна гэж ярьж байсан, өөр зүйл яриагүй. 2021 оны үед Өндөр-Улаан сум руу ажлаар явж байгаад юм асуух гэж чат бичиж байсан санагдаж байна. Надад Отэй уулзаж байсан удаа байхгүй, бэлгийн харьцаанд орж байгаагүй. Би анх мэдээгүй 2023 оны 06 дугаар сарын 23-ны шөнө цагдаагийн газар ирээд мэдсэн. Манай эхнэр Отэй намайг хардаад зургийг нь фейсбүүк хаяг дээр зургийг нь тавиад нийтлэл бичсэн байсан. Яг юу нийтэлсэн талаар мэдээгүй цагдаагийн газар ирээд манай эхнэр гар утас дээрээсээ устгасан юм. Сын О гэсэн хаягаар байдаг юм. Би хараагүй хашааны гадна хүн орилоод байхаар нь гараад харсан чинь О, О хоёр нэг нэгнийхээ үснээс зулгаагаад татчихсан газар хэвтэж байсан. Нэг нэгнийгээ цохиж байхыг хараагүй. Оийн үснээс Г татаж байхыг харсан. Зодоон цохионы талаар надад харсан зүйл байхгүй. 95.............. дугаар манай төрсөн дүү Хын нэр дээр байдаг. Дээрх дугаарыг 2022 оны 12 дугаар сард аваад 01 сард буцааж өгөөд 2023 оны 04 дүгээр сард авсан. Үүнээс хойш надаас өөр хүн уг дугаарыг ашиглаагүй. Дээрх шалгасан түүх гэвэл О над руу өөрөө залгаад байхаар нь эхнэр хардана гээд би блок хийчихдэг юм. Харин миний залгасан түүх бол усны карт асуух гэж залгаж байсан, өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/

 

           *Насанд хүрээгүй гэрч У.Уын өгсөн:

     “...Тухайн орой би Н ахын гэрт очиж тоглож хонох гээд оччихсон байсан юм. Н ахтай хамт утсаар тоглож байхад О эгч Н ахыг араас гарч ирээрэй гэж хэлэх шиг болоод гараад явсан. Удаагүй Н ах гараад явсан. Би араас нь гарах гэсэн чинь хүүхэд нь араас дагаад байхаар нь аргалж саатуулж орхиод гарсан чинь О эгч хашааны үүдэнд нэг эмэгтэйтэй үснээс нь татчихсан нөгөө эмэгтэй нь мөн адил үснээс нь татчихсан газар сууж байх шиг харагдсан. Н ах очоод салгаад эхнэрийгээ хашаа руу оруулсан нөгөө эмэгтэй нь босоод ирсэн чинь миний танидаг О гэх охин байсан. О газраас утсаа аваад гэрийнхээ зүг явсан гар утасных нь гэрэл нь асаалттай байсан учраас би газраас утас авахыг харсан юм. Тэгээд удалгүй Оийн ээж нь ирээд хашааны гадна орилоод байсан. О эгч хашаанаас гарсан чинь цагдаагийн машин ирээд зогссон 2 цагдаа бууж ирсэн чинь Г Оийн нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь О эгч буцаагаад Гийн мөр хэсэг рүү нь нэг удаа цохисон Г Оийн үснээс нь татаад газар унагаасан. Дуудлагаар ирсэн цагдаа болон би очиж салгаад цагдаагийн машинд суулгасан. Тэгээд тэд нар бүгд цагдаагийн газар руу явсан үүнээс хойш юу болсон талаар мэдэх зүйл байхгүй. О өөрийнхөө нөхөр Ныг Отэй хардсан юм шиг байна лээ. Бас фейсбүүк дээр зураг тавьсан гээд цагдаа дээр ирээд О эгч өөрийнхөө гар утас нь дээрээс У У гэсэн хаягаас орж Оийн зурагтай нийтэлсэн зүйлээ устгаж байсан. О, Г хоёр Оийг өмөөрч ирээд зодолдсон байх гэж бодож байна. Тийм зүйл болоогүй, цагдаагийн газар ирэхэд гурвуулаа зүгээр байсан. Маргааш өглөө нь харахад О эгчийн зүүн шанаа нь бага зэрэг хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  32-34 дүгээр тал/

 

          *Насанд хүрээгүй гэрч Х.Мийн өгсөн:  

          “...Тухайн орой би ажил дээрээ утсаараа фейсбүүк үзэж байсан чинь 23 цаг 30 минутын үед “Архангай нэгдсэн групп бүх төрлийн зар” гэсэн хаяг дээр У У гэсэн хаягаас манай найз охин Оийн зургийг оруулсан байсан. Дээр нь нийтэлсэн зүйлийг уншсан чинь “Шижиг шижиг эхнэр хүүхэдтэй хүнтэй явалдаж арай шүү ичээч, энэ одоо 10 жилийн хүүхэд яаж амьдраад байгаа юм бэ таньдаг хүмүүс нь хэлнэ биз" гэсэн зүйл бичсэн байсан. Тэгээд би хэзээ нийтэлснийг нь харсан чинь 5 минутын өмнө байсан. Би 23 цаг 29 минутад зургийг нь дарж аваад ангийн хүүхэд Оийг фейсбүүктээ байгаа эсэхийг харсан чинь байхгүй байсан, утас руу нь залгаад харсан зүйлээ хэлсэн. Би анзаарч хараагүй, ангийн багш болон хүүхдүүд харахаас нь өмнө устгуулаарай гэж санаа зовоод хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн  35-36 дугаар тал/ 

                                                                                                                                                                  *Гэрч М.Дын өгсөн:

          “...Г нь шударга цайлган зантай, хүнтэй их зөв харьцдаг хүн шиг санагддаг. Г нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 04-13 тоотод хоёр хүүхэд, нөхрийн хамт амьдардаг. Г нь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгч ажилтай...” гэх мэдүүлэг /хх-ийн  143-144 дүгээр тал/

 

          *Гэрч О.Дгийн өгсөн:

          “...О нь томоотой төлөв даруу зантай байгаа юм Ер нь хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, их даруухан хүүхэд байх гэж боддог. Яагаад тэр айлын хүүхэд зодсоныг би мэдэхгүй. О нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 13-04 тоотод нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, өөрөөр оёдолчин мэргэжилтэй, хувиараа оёдолчин хийдэг хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн  147-148 дугаар тал/

 

          *Гэрч Г.Гийн өгсөн:

          “...О нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 13-04 тоотод нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. Би хөдөөнөөс ирэх бүртээ Н ахынд ирдэг. Н ах О эгч хоёр хоорондоо их эвтэй байдаг, хэрүүл маргаан хийж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  151-152 дугаар тал/

 

          *С.Оийн яллагдагчаар өгсөн:

          “...прокурорын тогтоолтой танилцлаа. Миний хийсэн үйлдэл тохирч байна, Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би буруу хэрэг хийсэн гэдгээ ойлгож байна. Би хохирогчийн хохирлыг барагдуулж, уучлалт гуйж эвлэрсэн. Би гэм буруу дээрээ маргахгүй, энэ хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн  124-125 дугаар тал/

 

          * С.Гийн яллагдагчаар өгсөн өгсөн:

          “...2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагийн орчимд санаж байна. Гэнэт манай охин гаднаас уйлаад орж ирсэн. Ингээд юу болсон талаар асуухад ойролцоо байдаг айлын эхнэр О гэх эмэгтэйд зодуулсан гэж хэлээд орж ирсэн. Тухайн айлд нь очиж юу болоод хүүхэд зодсон талаар асуухад О танай янхан охин чинь манай нөхөртэй явалдсан байна гэж хэлсэн. Тэр үед нь би От хандаж эцэг эхтэйн уулзаж хэлнэ биз, хүүхэд зодсон байна гэж хэлсэн. Гэтэл янхан минь чамд ямар хамаатай юм, хүүхдээ зөв хүмүүжүүл, хүүхэд чинь миний нөхөртэй явалдаад байна гэж хэлэхээр нь би уурлаад барьцалдаж аваад ноцолдоод Оийг газар унагааж байхад цагдаагийн алба хаагч нар ирээд бид хоёрыг салгасан. Би уг нь тэр хүнийг зодно гэж бодоогүй. Тухайн үед уур бухимдлаасаа болж маргалдаж зууралдаж ноцолдсон нь үнэн. Тиймээс өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн хүнээс уучлалт гуйсан, эвлэрсэн учир хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 136-137  дугаар тал/

 

  *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 211 дугаартай

1. С.Оийн биед баруун сарвуу зүүн шилбэнд зулгаралт, зүүн шилбэ, 2 гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...”гэх  дүгнэлт /хх-ийн 45-47 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 209 дугаартай

1. Г.Оийн биед тархи доргилт, баруун тохой, баруун өвдөг, зулай хуйханд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...”гэх  дүгнэлт /хх-ийн 60-61 дүгээр тал/ 

 

         *Эд зүйл,  баримт бичигт үзлэг хийсэн /хх-ийн 09-12, 18-28, 39-41 дугаар тал/

         *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 168-169 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

                                                                                                                                                                                              

            Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.О, С.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.        

             Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:  

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгой хорооллын 13 дугаар гудамжны 3 тоот хашааны үүдэнд иргэн С.О нь бусдад зодуулж,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан,

мөн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгой хорооллын 13 дугаар гудамжны 3 тоот хашааны үүдэнд иргэн С.О нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Шүүгдэгч С.О нь 2023 оны 06 сарын 23-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгой хороололын 13 дугаар гудамжны 03 тоот хашааны гадна хохирогч С.Оийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун тохой, баруун өвдөг, зулай хуйханд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч С.Гийг мөн өдөр тухайн газар хохирогч С.Оюунчимэгийн эрүүл мэндэд баруун сарвуу зүүн шилбэнд зулгаралт, зүүн шилбэ, 2 гуяанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд болох нь   насанд хүрээгүй хохирогч С.Оийн өгсөн:“...манай ангийн охин М над руу 95................ дугаарын утсаар залгаад надад хандаж “чи фейсбүүктээ байгаа юм уу чиний зургийг “Архангай зарын нэгдсэн групп” дээр айлын нөхөртэй явалддаг гэх утгатай зүйл бичээд тавьчихсан байна гялс устгуулаач ээ” гэж хэлсэн. Тэгээд би тухайн зарын групп рүү ороод хайж байгаад найзын хэлсэн нийтлэлийг харсан чинь миний өөрийн фейсбүүк дээр байдаг зурагнуудыг аваад “Шижиг2 эхнэр хүүхэдтэй хүнтэй явалддаг арай шүү ичээч энэ одоо 10 жилийн хүүхэд яаж амьдраад байгаа юм бээ таньдаг хүмүүс нь хэлнэ биз” гэсэн утгатай зүйлийг У У гэсэн хаягаас бичсэн байсан. Сэтгэгдэл хэсэг дээр У У хаягаас гараад ир учраа ольё гэсэн байсан. Манай найз М тухайн У У хаягийн эзэн С О гэдэг хүн байгаа шүү гэж хэлсэн. О гэдэг хүн манай хөрш айлын эгч байсан. Манайх худгийн хажууд байдаг учраас заримдаа манай усны картыг хэрэглэдэг байсан учраас би таньдаг юм. Тэгээд би У У хаяг руу гэрийнхээ гадна гараад, өглөө эрт ажилтай, учраа ольё гэсэн зүйл бичсэн чинь одоо гарлаа “чамаас айна” гэж байх уу гэсэн хариу 00 цаг 30 минутын үед явуулсан байсан. Тэгээд удалгүй О гэрээсээ гарч ирээд шууд миний зүүн хацар руу нэг алгадаад гартаа барьсан утсаа газар шидээд миний үснээс 2 гараараа зуураад газар унагаагаад газар мөргүүлээд чамайг газар дээр чинь цустай нь хутгана аа намайг Архангайд барах хүн байхгүй гэж хэлээд нуруу толгой хэсэг рүү гараараа цохиод чирээд байсан. Тэр үед миний гар утсыг газар гишгээд намайг цохисон. Тэгснээ хоёр хөлийнхөө завсар салтаандаа оруулаад газар дараад байж байтал нөхөр нь миний үеийн сургуулиас гарсан эрэгтэй хүүхэдтэй гарч ирээд хараад зогсоод байсан. О ойртуул ална шүү гээд орилоод байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нөхөр нь салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн  07-08 дугаар тал/, хохирогч С.Оийн өгсөн: “..намайг Г 2023 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 175-176 дугаар тал/, гэрч Г.Нын өгсөн: “...орой 23 цагийн үед хашааны хаалга тогшоод манай эхнэр гарсан. Төд удалгүй хүмүүс орилолдож эхэлсэн. Гараад хартал хашааны гадна манай эхнэр О, О 2 нэг нэгнийхээ үснээс зуурчихсан газар хэвтэж байсан. Манай эхнэр Оийн дээр нь гарсан байдалтай байсан. Тэгээд би очоод салгах гэсэн чинь надаас хол байгаарай гээд орилоод байсан, би салгаад эхнэрийг хашаа руу оруулсан. О гэр рүүгээ алхаад явсан. Удалгүй Оийн ээж Г ирээд хашааны гадна орилоод байхаар нь манай эхнэр хашаанаас гарсан би хашааны үүдэнд зогсож байтал цагдаагийн машин ирээд 2 цагдаа буугаад иртэл Г манай эхнэрийн үснээс нь татаад зуурахаар нь дуудлагаар ирсэн 2 цагдаа салгаад Оийг машинд суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/, насанд хүрээгүй гэрч У.Уын өгсөн: “...Тухайн орой би Н ахын гэрт очиж тоглож хонох гээд оччихсон байсан юм. Н ахтай хамт утсаар тоглож байхад О эгч Н ахыг араас гарч ирээрэй гэж хэлэх шиг болоод гараад явсан. Удаагүй Н ах гараад явсан. Би араас нь гарах гэсэн чинь хүүхэд нь араас дагаад байхаар нь аргалж саатуулж орхиод гарсан чинь О эгч хашааны үүдэнд нэг эмэгтэйтэй үснээс нь татчихсан нөгөө эмэгтэй нь мөн адил үснээс нь татчихсан газар сууж байх шиг харагдсан. Н ах очоод салгаад эхнэрийгээ хашаа руу оруулсан нөгөө эмэгтэй нь босоод ирсэн чинь миний танидаг О гэх охин байсан. О газраас утсаа аваад гэрийнхээ зүг явсан гар утасных нь гэрэл нь асаалттай байсан учраас би газраас утас авахыг харсан юм. Тэгээд удалгүй Оийн ээж нь ирээд хашааны гадна орилоод байсан. О эгч хашаанаас гарсан чинь цагдаагийн машин ирээд зогссон 2 цагдаа бууж ирсэн чинь Г Оийн нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь О эгч буцаагаад Гийн мөр хэсэг рүү нь нэг удаа цохисон Г Оийн үснээс нь татаад газар унагаасан. Дуудлагаар ирсэн цагдаа болон би очиж салгаад цагдаагийн машинд суулгасан. Тэгээд тэд нар бүгд цагдаагийн газар руу явсан үүнээс хойш юу болсон талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  32-34 дүгээр тал/, насанд хүрээгүй гэрч Х.Мийн өгсөн: “...Тухайн орой би ажил дээрээ утсаараа фейсбүүк үзэж байсан чинь 23 цаг 30 минутын үед “Архангай нэгдсэн групп бүх төрлийн зар” гэсэн хаяг дээр У У гэсэн хаягаас манай найз охин Оийн зургийг оруулсан байсан. Дээр нь нийтэлсэн зүйлийг уншсан чинь “Шижиг шижиг эхнэр хүүхэдтэй хүнтэй явалдаж арай шүү ичээч, энэ одоо 10 жилийн хүүхэд яаж амьдраад байгаа юм бэ таньдаг хүмүүс нь хэлнэ биз" гэсэн зүйл бичсэн байсан. Тэгээд би хэзээ нийтэлснийг нь харсан чинь 5 минутын өмнө байсан. Би 23 цаг 29 минутад зургийг нь дарж аваад ангийн хүүхэд Оийг фейсбүүктээ байгаа эсэхийг харсан чинь байхгүй байсан, утас руу нь залгаад харсан зүйлээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн  35-36 дугаар тал/, өөрийн гэмт буруугаа хүлээж мөрдөн байцаалтын шатанд С.Оийн яллагдагчаар өгсөн: “...прокурорын тогтоолтой танилцлаа. Миний хийсэн үйлдэл тохирч байна, Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би буруу хэрэг хийсэн гэдгээ ойлгож байна. Би хохирогчийн хохирлыг барагдуулж, уучлалт гуйж эвлэрсэн. Би гэм буруу дээрээ маргахгүй, энэ хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн  124-125 дугаар тал/, С.Гийн яллагдагчаар өгсөн өгсөн: “...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн хүнээс уучлалт гуйсан, эвлэрсэн учир хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 136-137  дугаар тал/, *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 211 дугаартай дүгнэлт /хх-ийн 45-47 дугаар тал/, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 209 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-61 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.О, С.Г нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  

 

Иймд шүүгдэгч С.О, С.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

     Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.О, С.О нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч С.О нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, бид сайн дураараа эвлэрсэн...” гэх, хохирогч Г.Оийн хууль ёсны төлөөлөгч С.О “...Г.Оийн зүгээс гомдол санал байхгүй, хичээлтэй учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй...” гэсэн байх тул  шүүгдэгч С.Г, С.О нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч С.О, С.Г нар нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тэдгээрт эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт  хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдлыг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч С.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч С.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч С.Оийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, харин шүүгдэгч С.Гт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.     

 

Шүүгдэгч С.Гийн өмгөөлөгч Н.Э нь “шүүгдэгч С.Гийн  холбогдсон гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж түүний ар гэрийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хэн аль нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэргийг үйлдэж, шүүхээс хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцогдсон бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй бөгөөд ижил төрлийн гэмт  хэрэг үйлдсэн хоёр хүний нэгийг нь ар гэрийн байдлыг харгалзаж ял шийтгэлээс чөлөөлөх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                     

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Сын О, Б овогт Сын Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.Гийг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ сарын хугацаагаар хориглосугай.  

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч С.О, С.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.О, С.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ГАНДОЛГОР