Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/09

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.Мөнхөө,

Шүүгдэгч: Ч.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Э овогт Чу-ын Өт холбогдох эрүүгийн 2435000000... дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ................................. Увс аймгийн .................... суманд төрсөн, .................настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 11, эх, нагац 2 ах, нагац эгч, хүргэн ах, 4 зээ дүү, хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн .................... сумын 3 дугаар багийн 220 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Э овогт Ч-ын Ө, регистрийн дугаар: .............................;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Ө нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ХААН банкны интернет банк ашиглаж, Увс аймгийн .................... сумын 4 дүгээр багийн иргэн Ц.Дгийн Хаан банк дахь .................... тоот данснаас 337.500 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Ө нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ХААН банкны интернет банк ашиглаж, Увс аймгийн .................... сумын 4 дүгээр багийн иргэн Ц.Дгийн Хаан банк дахь .................... тоот данснаас 337.500 төгрөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал);

2. Хохирогч Ц.Дгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 18 дахь тал);

3. Хаан банкны 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5822/956 дугаартай Ч-ын Өын .................... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 21-22 дахь тал);

4. Хохирогч Ц.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... миний Хаан банкны .................... дугаарын данснаас 300.000 төгрөг орлого гэсэн утгатай зарлагын гүйлгээ хийгдсэн байсан. Тэгээд би бодохдоо Хаан банкнаас хадгаламж руу татаж байгаа байх гэж бодоод байж байтал удалгүй 1 цаг орчмын дараа дахин миний данснаас орлого гэсэн утгатай 27.500 төгрөг зарлагын гүйлгээ хийгдсэн. Тэгээд удалгүй дахин 1 цаг орчмын дараа ................. гэсэн гүйлгээний утгатай 10.000 төгрөгийн зарлага гарсан. Тэгээд би өөрийн дансанд үлдсэн байсан 237.000 төгрөгийг нөхөр Ч.А-ийн ................. дугаарын данс руу шилжүүлж авсан юм. Тэгээд маргааш өдөр нь буюу 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нөхрийн хамт сумын Хаан банкны салбарт очиж данснаас төгрөг гараад байна, танай банк татаад байгаа юм уу гэж асуугаад өөрийн дансны дэлгэрэнгүй хуулга гаргуулж авч үзэхэд Хаан банкны .................... дугаарын данс руу 300.000 төгрөгийг орлого гэж хийсэн гүйлгээ хийгдсэн байсан, тухайн данс эзэмшигч хэн болохыг тодруулахад данс эзэмшигч нь Ч овогтой Ө гэж нэр байсан. Тэгээд банкнаас гарч Ч.Ө гэх охинтой очиж уулзаад миний Хаан банкны данснаас чиний данс руу 300.000 мянган төгрөг орсон байна, яагаад ийм зүйл болсон талаар асуухад Ч.Ө би гэртээ байж байтал миний данс руу 300.000 төгрөг 16 цагийн орчим орж ирсэн юм гэж надад хэлсэн. Тэгээд би Ч.Өаас чи миний мөнгийг буцаагаад данс руу хийгээдэх гэхэд миний .................... дугаарын данс руу 300.000 төгрөг буцааж өгсөн. Тэгэхээр нь би Ч.Өаас миний данснаас 27.500 төгрөг дахин 10.000 мянган төгрөг татагдсан байна гэхэд үлдэгдэл мөнгийг хүүхдийн мөнгө буухаар танд өгье гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-31 дэх тал);

5. Гэрч Д.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ...малдаа өвс тэжээл өгөхөөр өвсний хашаан дээр гарч зогсоод өвс хаяж өгч байтал манай хадам аав А, ээж Д нарын хашааны гадна талд дэнж дээр манай сумын Ч.Ө гэх охин нэлээн даарсан шинжтэй хоёр хөлөө хоорондоо хавсраад ногоон өнгийн малгайтай куртикны малгайг дугтуйлсан байдалтай хоёр гараа куртикны карманд хийсэн зогсож байсан. Тэгээд би үхэрт өвс хаяж өгөөд өвсний хашаан дээрээс буухад Ч.Ө манай аавын хашаа тийш харсан байдалтай зогсоод байсан. Тэгээд би Ч.Өаас чи юу хийж байгаа юм бэ гэж асуух гэж байгаад хэрэг дурласан болчихно гэж бодоод асуугаагүй юм. Би үхэрт өвс хаяж өгч байгаад хартал Ч.Ө над луу нэг харсан тэгээд би царайг нь хараад шууд таньсан, би тухайн үед Ч.Өаас ямар ажилтай явааг нь асуух гэж байгаад хэрэг дурласан юм болох байх гэж бодоод асуугаагүй юм. Бид хоёр хоорондоо 100 метр орчим зайтай байсан байх, Ч.Ө хааяа манай дэлгүүрт орж ирдэг болохоор би шууд хараад таньсан юм. Ч.Ө гэх хүн манай аавын гэрт орж ирдэг талаар би мэдэхгүй, урьд өмнө орж ирсэн талаар үзэж харсан зүйл байхгүй, манайх өдөр болгон 15 цагт үхрийн өвс өгдөг, манай нөхөр Мягмарсүрэн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагт үхэрт өвс хаяж өгөх гээд малын баас цэвэрлэж байтал Ч.Ө манай нөхөр М-ээс Д эгч А ах хоёр байгаа юм уу гэж аав ээж хоёрыг сураглаад гарсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 32-33 дахь тал);

6. Гэрч Б.О-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... Ч.Ө нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 18 цаг 07 минутын орчим манай дэлгүүрт орж ирээд гар утасны цэнэглэгч 10.000 төгрөг, хүүхдийн ээмэг-2 ширхэг 5000 төгрөг, alpen gold шоколад 1 ширхэг-4000 төгрөг, чипс-1 ширхэг 1500 төгрөг, хүүхдийн тоглоомон хөзөр нэг бүрийн үнэ-2500 төгрөгөөр 3 ширхэг нийт 7500 төгрөг, резинэн чихэр -1000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг урьд нь өмнө худалдан авалт хийсэн мөнгөө төлж чадахгүй 3000 төгрөг бичүүлээд явсан байсан, тэр мөнгийг нэмж бодоод нийт 27.500 төгрөг болсон гэж тооцож миний Хаан банкны ................ дугаартай данс руу 27.500 төгрөг орлого гэсэн утгатай хийгээд гарч явсан. Тэгээд би сүүлд худалдан авсан зүйлийг нь бодсон чинь 34.000 төгрөг болсон байсан. Би тухайн үед Ч.Өын худалдан авсан зүйлийн үнийг дутуу бодож авсан байсан. 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ч.Ө манай дэлгүүрт орж ирээд сүү худалдаж аваад гарахад нь чи 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр худалдан авалт хийхдээ эгч нь чиний тооцоог буруу бодсон байна гэхэд зөвшөөрч хүүхдийн мөнгө буухаар нь үлдэгдэл мөнгийг төлнө гэж хэлсэн юм. Ч.Ө өөрийн гар утсаар миний Хаан банкны 5806046035 дугаарын данс руу орлого гэсэн утгатай 27.500 төгрөгийн гүйлгээ хийсэн юм...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 34-35 дахь тал);

7. Шүүгдэгч Ч.Өын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Ө болон түүний өмгөөлөгч М.М нар нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Шүүгдэгч Ч.Ө нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ХААН банкны интернет банк ашиглаж, Увс аймгийн .................... сумын 4 дүгээр багийн иргэн Ц.Дгийн Хаан банк дахь .................... тоот данснаас 337.500 төгрөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

3. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулсан буюу захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдлийг ойлгодог.

4. Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар халдаж, хохирол, хор уршиг учруулсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.

5. Шүүгдэгч Ч.Ө нь ХААН банкны интернет банкыг ашиглаж, хохирогч Ц.Дгийн Хаан банкны .................... тоот данснаас 300.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь .................... тоот дансруу шилжүүлж авсан,

Мөн иргэн Б.О-ы дэлгүүрээс 27.500 төгрөгийн худалдан авалт хийж, уг мөнгийг Ц.Дгийн эзэмшлийн .................... тоот данснаас Б.О-ы Хаан банк дахь .......... дугаартай данс руу шилжүүлж төлсөн,

 Хохирогч Ц.Дгийн дээрх данснаас ангийн найз гэх н.З-ийн дансруу 10.000 төгрөг шилжүүлж авсан зэргээр хохирогч Ц.Дгийн Хаан банк дахь .................... тоот данснаас 337.500 төгрөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд тэрээр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.Өын дээрх хууль бус үйлдлүүд, хохирогч Ц.Дд учирсан 337.500 төгрөгийн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Ч.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Өын үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

6. Шүүгдэгч Ч.Ө болон түүний өмгөөлөгч М.М нар гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

7. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

Шүүгдэгч Ч.Өын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Дд нийт 337.500 төгрөгийн  хохирол учирсан нь тогтоогдсон ба шүүгдэгч Ч.Ө нь хохирогч Ц.Дд 337.500 төгрөг төлж барагдуулснаар хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “...Ч.Өт ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх тодорхойлолтыг гаргаж, нотариатаар гэрчлүүлж, ирүүлсэн нь хавтаст хэргийн 75 дахь талд авагдсан тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Өаас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Ч.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

3. Шүүгдэгч Ч.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

4. Прокуророос шүүгдэгч Ч.Ө болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

5. Түүнчлэн шүүгдэгч Ч.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Ч.Өт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өт хорих ял оногдуулахгүйгээр 7 (долоо) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Өт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өаас гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар олсон орлого 37.500  төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх саналыг гаргаж, шүүгдэгч Ч.Ө, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.

7. Иймд шүүгдэгч Ч.Өын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 7 (долоо) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Өт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өын хувьд ногдох хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар олсон орлого болох 37.500 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

8. Шүүгдэгч Ч.Өт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх  албадлагын арга хэмжээ авсан энэхүү шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж шийдвэрлэв.

9. Шүүгдэгч Ч.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овогт Ч-ын Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өт хорих ял оногдуулахгүйгээр 7 (долоо) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Өт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Ө нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өын хувьд ногдох эд хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар олсон орлого 37.500 (гучин долоон мянга таван зуу)-н төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Энэ шийтгэх тогтоолоор Ч.Өаас гаргуулах гэмт хэргийн хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Ч.Ө нь  энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА