Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/256

 

 

 

 

                                   2023/ШЦТ/256   

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Ж.Ундармаа  

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр  

              Шүүгдэгч: А.М

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Аын Мт  холбогдох эрүүгийн 2312000000204 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, аялал жуулчлал, зочид буудлын мэргэжилтэй, ам бүл 6, аав, ээж дүү нарын хамт Архангай аймгийн ......... газар оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Ж овогт Аын М/РД:АН0........./

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.М нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр,  2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрүүдэд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ......тоот хашаанд С.Оын гэрт хууль бусаар нэвтэрч монетон бөгж, мөнгөн хүзүүний зүүлт, алтан аяга зэргийг хулгайлан авч, 6.99800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг ....... тоотод байх Ш.Оийн гэрт хууль бусаар нэвтэрч алтан бөгж 2, алтан ээмэг 1, сваровский цаг 1, сваровский ээмэг 1, монетан бөгж 2, мөнгөн ээмэг, бөгжний хос 1, гар хийцийн мөнгөн энгэрийн зүүлт 1 ширхэгийг хулгайлж, 4.880.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Тамир хорооллын ........ тоотод байрлах Д.Бгийн гэрт хууль бусаар нэвтэрч, даваа толгойтой дунд цагийн, дунд гарын хүрэн манан хөөрөг, хээтэй улаан дайлан 1 ширхэг, хөөрөгний дайлан дотор байсан 110.000 төгрөг, эрэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, ногоон шигтгээтэй алтан ээмэг хосоороо 1 ширхэг, улаан хүрэн шигтгээтэй мөнгөн бөгж 2 ширхэг, гоёлын шармал цагирган ээмэг хосоороо 1 ширхэг, гоёлын шармал эмэгтэй хүний хүзүүний гинж 1 ширхэг, ногоон шигтгээтэй эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, гоёлын цагаан сувдан эмэгтэй хүний ээмэг хосоороо 1 ширхэг, гоёлын цагаан урт эмэгтэй хүний ээмэг хосоороо 1 ширхэг, хүүхдийн хар хөх өнгөтэй хичээлийн цүнх 1 ширхэг, 12 дугаар ангид суралцдаг хүүхдийн дэвтэр, ном, хичээлийн хэрэглэл бугуйн цаг зэргийг хулгайлан авч 2.550.700 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 06 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 07 дугаар багийн Тамир хороолол .......... тоотод байх Ч.Дгийн гэрт хууль бусаар нэвтэрч жижиг, том мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгж, гинж, хос монетан ээмэг зэргийг хулгайлж, 1.080.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

              *Эрүүгийн 2312000000204 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч Ч.Дгийн өгсөн:

“...Манайх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг ..... ..... тоотод амьдардаг. Бид нар гэр бүлээрээ 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Увс аймаг руу яваад 06 дугаар сарын 13-ны өдөр буцаж гэртээ ирсэн. Бид нарыг гэртээ буцаж ирэхэд манай байшингийн унтлагын өрөөчий цонхны жижиг цонх нь онгойсон байдалтай байсан. Тухайн үед бид нар гэртээ хулгайд орсон гэдгийг мэдэлгүй гэр доторх эд зүйлсээ бүртгээгүй. Тэгсэн чинч 2033 оны 06 дугалр сарын 13-ны өдөр эд зүйлсээ бүртгэсэн чинь манай байшингийн том өрөөний босос шүүгээн дотор байсан жижиг, том хоёр ширхэг мөнгөн аяга, угаалгын өрөөн дотор жижиг хайрцаг дотор байсан мөнгөн ээмэг, бөгж, гинж зэрэг эдлэлүүд болон хос монетон ээмэг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.  Манай байшингаас жижиг. том, ямар нэгэн бичиглэлгүй хоёр ширхэг мөнгөн аяга том аяга нь 5-ийн хэмжээтэй, жижиг аяга нь хундагны хэмжээтэй, үзмэн ягаан өнгийн, усан болор шигтгээтэй, эмэгтэй хүний хос ээмэг бөгж, гинж кулон эмэгтэй хүний цагаан сувдан кулонтой мөнгөн гинж, эмэгтэй хүний урт мөнгөн гинж, 3 ширхэг жижиг мөнгөн бөгж, эмэгтэй хүний 8 хос мөнгөн ээмэг, жиижг хар шигтгээтэй, эмэгтэй хүний, хатгадаг, 2.5 граммтай хос монетон ээмэг зэрэг эд зүйлс хулгайд апдагдсан. Би гэрээсээ хулгайд алдэгдсам эд зүйлсээ одоогийн зах зээлийнх нь үнээр үнэлнэ. Надад одоогоор сэжиглэж байгаа хүн байхгүй байна. Бид нар явахдаа гэрийнхээ бүх цонхийг хааж шалгасан, ямар ч цонх онгорхой үлдээгээгүй. Манай цонхнууд мөн дотор талдаа давхар түгжээтэй тэр түгжээг нь хүртэл түгжээд явсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 12-13 тал/,

 

*Хохирогч Р.Дгийн дахин өгсөн:

“...Би хулгайд алдсан эд зүйлсээс жижиг, том мөнгөн аяга 2 шихэг, мөнгөн гинж 3 ширхэг, бөгж 3 ширхэг, мөнгөн 1 хос ээмэг, 1 хос мөнгөн ээмэгнээс 1 ширхэг зэргийг буцаан хүлээн авсан. Одоо буцаан аваагүй монетон ээмэг 1 хос, бусад 10 гаруй төрлийн мөнгөн ээмэг, нарийвтар мөнгөн бөгж зэргийг буцаан аваагүй байна. Өөрийн хулгайд алдсан эд зүйлсээс буцаан олж аваагүй байгаа эд зүйлсийг хараад танина. Ямар содон шинж тэмдгээр нь таних вэ гэхээр би өөрөө хэрэглэж эдэлж байсан мөн манай нөхөр өөрийн гараар урлаж хийсэн зэргээр нь хараад танина. Миний эд зүйлсийг шинжээч үнэлээд 1.090.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Би төлбөрөө бүрэн гүйцэд аваагүй байгаа. Харин буцаан олж авсан эд зүйлс ни жижиг, том мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн гинж 3 ширхэг, бөгж 3 ширхэг, мөнгөн 1 хос ээмэг, 1 хос мөнгөн ээмэгнээс 1 ширхэг зэргийг олж авсан. Би бусад эд зүйлсээ одоод авчихвал надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирол төлбөрийг барагдуулах юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 21-22 дугаар тал/  

 

*Гэрч Ж.Бгийн өгсөн:

“...Намайг 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “......” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажил дээрээ байхад хар өнгийн цамц, шаргал өнгийн саравчтай малгай өмссөн, 19-23 орчим насны, А овогтой М гэдэг залуу орж ирээд мөнгөн эдлэлүүд барьцаанд тавих гэсэн юм гээд жижиг хайрцагтай мөнгөн аяга, ээмэг, гинж, бөгж зэрэг эд үйлс надад үзүүлсэн. Тэгээд би тухайн эд зүйлсийг нь бөөнд нь бодож үнэлээд 130.000 төгрөгийн барьцаанд авсан. Тухайн үед би тэр залуугаас уг мөнгөн эдлэлүүд хэнийх болох талаар асуухад манай ээжийн юмнууд байгаа юм гэж надад хэлсэн. Тэгээд би А.М гэдэг залууд бэлнээр 130.000 төгрөг өгөөд мөнгөн эдлэлүүдийг нь барьцаанд авсан. Тэр залуу тухайн мөнгөн эдлэлүүдийг барьцаанд тавихдаа өөрийнхөө А овогтой М гэсэн иргэний үнэмлэхийг үзүүлж тавьсан. Би А.М гэдэг залуугаас 2.5-ийн хэмжээтэй жижиг мөнгөн аяга 1 ширхэг, 4-ийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, ягаан шигтгээтэй мөнгөн бөгж, зүүлт, ээмэгний иж бүрдэл, цагаан шигтгээтэй кулонтой мөнгөн зүүлт, урт мөнгөн зүүлт, 2 нарийхан мөнгөн бөгж, өрөөсөн мөнгөн ээмэг зэрэг мөнгөн эдлэлүүдийг барьцаанд авсан. А.М гэдэг залуу анх эд зүйлсээ барьцаанд тавихдаа манай ээжийн эд зүйлс гэж хэлээд өөрийнхөө иргэний үнэмлэхийг үзүүлж барьцаанд тавьсан болохоор би тухайн үед мэдээгүй. Сүүлд нь цагдаагийн байгууллагаас холбогдоход мэдсэн. Тэр залуу мөн манай “Баялаг-1”, “Баялаг-3” барьцаалан зээлдүүлэх газруудад алт, монетон эдлэлүүд барьцаанд тавьсан байсан. Бид нар дээрх эд зүйлсийг нь хулгайн эд зүйлс гэдгийг нь сүүлд мэдсэн. Би иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй. А.М нь хэлэхдээ манай ар гэрийнхэн нь танай хохирлыг удахгүй төлж барагдуулна гэж хэлсэн болохоор иргэний нэхэмжпэгчээр оролцох шаардлагагүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 36-37 дугаар тал/

*Яллагдагч А.Мын өгсөн:

“...Би бусдын эд хөрөнгийг хулгайлах болсон шалтгаан нь покер тоглож улмаар их хэмжээний өрөнд орсон. Тэгээд тухайн өрөө дарах гэсэн чинь мөнгө олдохгүй болохоор. Хулгай хийж мөн тухайн хулгайлсан эд зүйлсийг зарж мөнгө болгож өрөө дарах зорилгоор хулгай хийсэн юм. Амар хялбар хурдан аргаар мөнгө олж өрөнд орсон мөнгөө төлөх гээд хулгай хийсэн. Түүнээс өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Тухайн айлд орж хулгай хийхдээ тухайн байшингийн цонхоор нь орж хулгай хийсэн. Цонхыг төмрөөр хөшиж онгойлсон. Хөшиж онгойлгосон төмөр нь одоо байхгүй тухайн үед онгойлгоод хаясан болохоор олж чадахгүй. Би хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ ганцаараа үйлдсэн. Надтай хамт үйлдсэн хүн байхгүй. Би тухайн хулгайлсан эд зүйлсийг ламбордонд тавьсан. Гэхдээ аль ламбордонд тавьснаа мэдэхгүй байна. Яг хэдэн төгрөг болсоныг мэдэхгүй байна. Би дээрх эд зүйлсээс жижиг, том мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгж, гинж, зэргийг буцаан хүлээлгэн өгсөн. Мөн миний санж байгаагаар хос монетон ээмэг байгаагүй.  Ганцаараа явж тавьдаг байсан. Түүнээс өөр хэн нэгэн хүнтэй хамт явж тавьж байгаагүй. Би өөрөө хурдан мөнгө олох зорилгоор хулгай хийсэн юм. Түүнээс намайг хөлсөлсөн, гүйцэтгүүлсэн, зохион байгуулсан, бэлтгэсэн, хамт үйлдсэн хүн байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 55-57 дугаар тал/

 

*Дамно ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн АЦ-23-105 дугаартай:

“...хулгайд алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэлгээг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 1.090.000/нэг сая ерэн мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 18-22 дугаар тал/

 

*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 2-8 дугаар тал/

*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 28-30 дугаар тал/

 

*Хохирогч С.Оын өгсөн:

“...Манайх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв буюу аймгийн төвийн 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах ........ тоотод оршин суудагайл байгаа юм. 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр би гэрээсээ 14:00-15:00 цагийн хооронд гэрээсээ гараад эргээд ирэхэд манай эзэмшлийн байшингийн баруун талд байдаг цонхны жижиг хэсгийг нь түлхэж, хөшиж онгойлгоод хулгай орсон байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс дараах эд зүйлс алдагдсан байсан. Манай байшингийн том өрөөний тавилган дээр бурхны урд байсан жижиг алтан аяга 1 ширхэг хулгайд алдагдсан байсан. Тухайн аяга нь дотор талын ёроолдоо жижиг хонь жилийн хэлбэртэй сийлбэр хийцтэй, гадуураа тойрог ногоон өнгийн жижиг эмжээртэй гэдгээрээ содон. Манай Арвайн үндэс ХХК-аас надад зориулж 2017 онд байгууллагаас дурсгасан алтан аяга байсан. Би тухайн аягыг гэртээ элдэв зүйлд ашиглагдаггүй манай гэрт бэлэг дурсгалын шинж чанартай байдаг байсан, надад тухайн аягыг бэлэглэж байх үедээ ойролцоогоор 5.000.000 төгрөгийн үнэлгээтэй гэж хэлж байсан, одоо бол тухайн алт материал нь үнэд орсон учраас би ойролцоогоор 6.500.000 төгрөгөөр үнэлж байна. Надад одоогоор сэжиглэж байгаа хүн алга, гэхдээ манай гэрт орж хулгай хийсэн хүн манайхтай ойрхон амьдардаг байх боломжтой яагаад гэвэл би гэртээ ихэвчлэн эзэнтэй байдаг, манайх эзэнгүй хонодоггүй байсан бөгөөд яг хэрэг гарах цаг хугацаанд буюу 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 14:00:-15:00 цагийн хооронд намайг түр гараад ирэх хооронд манай байшингийн цонхоор хулгай орсон байсан. Би өөрийн алдсан алтан аяганы хохирол гомдлыг барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 71-72 дугаар тал/

 

*Яллагдагч А.Мын өгсөн:

“...Би бусдын эд хөрөнгийг хулгайлах болсон шалтгаан нь покер тоглож улмаар их хэмжээний өрөнд орсон. Тэгээд тухайн өрөө дарах гэсэн чинь мөнгө олдохгүй болохоор. Хулгай хийж мөн тухайн хулгайлсан эд зүйлсийг зарж мөнгө болгож өрөө дарах зорилгоор хулгай хийсэн юм. Амар хялбар хурдан аргаар мөнгө олж өрөнд орсон мөнгөө төлөх гээд хулгай хийсэн юм. Түүнээс өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Тухайн айлд орж хулгай хийхдээ тухайн байшингийн цонхоор нь орж хулгай хийсэн. Цонхыг төмрөөр хөшиж онгойлсон. Хөшиж онгойлгосн төмөр нь одоо байхгүй тухайн үед онгойлгоод хаясан болохоор олж чадахгүй. Би хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ ганцаараа үйлдсэн. Надтай хамт үйлдсэн хүн байхгүй. Би тухайн алтан аягыг зарж борлуулаагүй нууцан байсан чинь цагдаад баригдаад тэгээд хохирогчид буцаан хүлээлгэн өгсөн. Би хохирогчид тухайн үед нь хүлээлгэн өгсөн. Яг сар, өдрийг санахгүй байна. Ямар ч байсан эд зүйлийг нь хүлээлгэн өгч хохиролгүй болгосон. Би өөрөө хурдан мөнгө олох зорилгоор хулгай хийсэн юм. Түүнээс намайг хөлсөлсөн, гүйцэтгүүлсэн, зохион байгуулсан, бэлтгэсэн, хамт үйлдсэн хүн байхгүй. Би тухайн алтан аягыг хулгайлах болсон шалтгаан нь үнэ хүрэх байх гэж бодоод хулгай хийсэн юм...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 97-99 дүгээр тал/

 

*Хөрөнгийн үнэлгээчин А.Бямбажавын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 95 дугаартай:

“...Ёроолдоо жижиг хонь жилийн сийлбэртэй сорьц, орцны хэмжээ нь тодорхойгүй, амсрын диаметр нь 4 см орчим хэмжээтэй алтан шаргал өнгөтэй жижиг аяганы хохирлын үнэлгээг 2023 оны 05 дугаар сарын байдлаар 6.500.000/зургаан сая таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 79 дүгээр тал/  

 

*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 61-67 дугаар тал/

*Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 74-75 дугаар тал/

*Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/1-р хх-ийн 85 дугаар тал/

 

*Хохирогч С.Оын өгсөн:

“...Би 2023 оны 05 дугаар сарын 17 эсвэл 18-ны өдөр Эрдэнэбулган сумын Тамир багийн 7-715 тоот гэрээс 15 цагийн үед гараад буцаад 17 цагийн үед гэртээ харихад байшингийн цонх нээлттэй хөшиг нь салхинд дэрвэн хийсч байсан. Тэгээд би гэртээ ороод эд зүйлсээ шалгаж үзэхэд сирвантан дээр ил тавьсан байсан монетан бөгж, мөнгөн хүзүүний гинж байхгүй байсан. Би бөгжөө 700,000 төгрөгөөр, мөнгөн гинжээ 300.000 төгрөгөөр үнэлнэ. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би 2 настай охины хамт байж байгаад гэрээ цоожпоод гадуур гарсан. Өөр хүн байгаагүй. Би гомдотой байна. Хулгайд алдагдсан эд зүйлсээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 172-173 дугаар тал/

 

*Гэрч Р.Отгонжаргалын өгсөн:

“...А.М нь өөрийн иргэний үнэмлэхийг үзүүлэн монетан бөгж 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэгийг 30 хоногийн хугацаатай барьцаалж 500.000 төгрөгийн зээл авсан. Монетан бөгж нь 585 сорьцтой, 4.3 грамм жинтэй, мөнгөн гинж нь 925 сорьцтой, 20 грамм жинтэй эд зүйлс байсан. А.М надад хэлэхдээ өөрийн эзэмшлийн бөгж, гинж хэлж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 181-183 дугаар тал/

 

*Яллагдагч А.Мын өгсөн:

“...Би бусдын эд хөрөнгийг хулгайлах болсон шалтгаан нь покер тоглож улмаар их хэмжээний өрөнд орсон. Тэгээд тухайн өрөө дарах гэсэн чинь мөнгө олдохгүй болохоор. Хулгай хийж мөн тухайн хулгайлсан эд зүйлсийг зарж мөнгө болгож өрөө дарах зорилгоор хулгай хийсэн юм. Амар хялбар хурдан аргаар мөнгө олж өрөнд орсон мөнгөө төлөх гээд хулгай хийсэн юм. Түүнээс өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Тухайн айлд орж хулгай хийхдээ тухайн байшингийн цонхоор нь орж хулгай хийсэн. Цонхыг төмрөөр хөшиж онгойлсон. Хөшиж онгойлгосн төмөр нь одоо байхгүй тухайн үед онгойлгоод хаясан болохоор олж чадахгүй. Би хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ ганцаараа үйлдсэн. Надтай хамт үйлдсэн хүн байхгүй. Би тухайн хулгайлсан эд зүйлсийг ламбордонд тавьсан. Архангай аймгийн захын урд талд байдаг ламбордонд тавьсан. Ламбордны нэрийг нь мэдэхгүй байна. Би дээрх эд бүгдийг нь хүлээлгэн өгсөн. Одоо хохирогчид ямар нэгэн хохирол төлбөрийн асуудал байхгүй. Тухайн эд зүйлсийг Архангай аймгийн захын урд байдаг ламбордонд тавьсан. Ганцаараа явж тавьдаг байсан. Түүнээс өөр хэн нэгэн хүнтэй хамт явж тавьж байгаагүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 203-205 дугаар тал/

 

*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хх-ийн 15 дугаар тал/

*Гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 163-167 дугаар тал/

*Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/1-р хх-ийн 175-178 дугаар тал/

 

*Хохирогч Ш.Оийн өгсөн:

“...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай нөхөр бид хоёр эмнэлэгт хэвтэж байсан, манай хүүхэд Золбаяр өглөөний 08:00 цагт хичээлдээ яваад эргээд оройны 16:00 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байна гэж надад утсаар мэдэгдээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би гэртээ очоод хулгайд алдсан эд зүйлсээ шалгахад манай байшингийн вакуум цонхоор хүн ороод алтан бөгж-2 ш, алтан ээмэг-1 ш, свравски цаг, ээмэг, монетан 2 ширхэг бөгж, мөнгөн ээмэг, бөгжний 1 хос, гар хийцийн мөнгөн хувцасны энгэрийн зүүлт зэрэг зүйлс хулгайд алдагдсан байсан. Эдгээр зүйлс манай гэрийн унтлагын өрөөний авдар дотор байсан жижиг төмөр хайрцаган дотор бүгдээрээ байсан төмөр хайрцаг нь мөн адил алга болсон, малын эмийн жижиг 15 орчим см өндөртэй, хүрэн бор өнгөтэй, хар бичигтэй хайрцаг. Хоёр алтан бөгж нь цулгуй дугуй хийцтэй, эмэгтэй бөгжнүүд байсан нэг бөгж нь нөгөө бөгжнөөсөө үл ялиг нарийхан, алтан ээмэг нь жижиг ягаан шигтгээтэй сүүжин ээмэг, сварвски цаг нь бугуйгаараа шигтгээтэй, шаргал өнгөтэй, нүүр нь хар хөх, нүүрэн дотроо кангарууны логотой байсан Австрали улсаас ирсэн, сварвски ээмэг нь тойрсон жижиг шигтгээнүүдтэй, шууд хатгаж зүүдэг, 1 эрэгтэй монетан бөгж цулгуй, дугуй хийцтэй, 1 эмэгтэй монетан бөгж жижиг ягаан шигтгээтэй, хувцасны энгэрйин зүүлт нь хавирган сар шиг хэлбэртэй, мөнгөөр хийлгүүлсэн тэмдэг, мөнгөн ээмэг, бөгжний хос нь жижиг хар шигтгээтэй.  Алтан бөгж өргөн хийцтэй нь 800.000 төгрөг, нарийн хийцтэй нь 700.000 төгрөг, сүүжин алтан ээмэг 700.000 төгрөг, монетан эрэгтэй бөгж 500.000 төгрөг, эмэгтэй монетан бөгж шигтгээтэй 500.000 төгрөг, мөнгөн ээмэг, бөгжний 1 хос 200.000 төгрөг, гар хийцийн мөнгөн хувцасны энгэрийн зүүлт 130.000 төгрөгөөр хийлгэж байсан. сварвски цаг, ээмэг хоёрын үнэлгээг дараа нь би охиноосоо асууж байгаад хэлнэ. Би өөрийн алдсан эд зүйлийн хохирол гомдпыг барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 114-115 дугаар тал/

 

*Гэрч Ж.Бгийн өгсөн:

“...Намайг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “........” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажил дээрээ байхад гаднаас хар өнгийн цамц, шаргал өнгийн саравчтай малгай өмссөн, 19-23 орчим насны, А овогтой М гэдэг залуу орж ирээд улаан хүрэн өнгийн шигтгээтэй 1 ширхэг монетон бөгж барьцаанд тавих гэсэн юм гээд надад үзүүлсэн. Тэгээд би тухайн эд зүйлсийг нь 200.000 төгрөгөөр бодож үнэлээд барьцаанд авсан. Тэр залуу 1 ширхэг монетон бөгж барьцаанд тавихдаа өөрийгөө А овогтой М гэсэн иргэний үнэмлэхийг үзүүлж барьцаанд тавьсан. Би А.М гэдэг залуугаас улаан хүрэн өнгийн том шигтгээтэй, нарийхан, монетон бөгж 1 ширхгийг барьцаанд авсан. А.М гэдэг залуу монетон бөгжийг барьцаанд тавихдаа өөрийнхөө бөгж гэж хэлсэн болохоор хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй. А.М нь хэлэхдээ манай ар гэрийнхэн нь танайд учирсан хохирлыг удахгүй ирээд төлж барагдуулна гэж хэлсэн болохоор би мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлагагүй байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 140-141 дүгээр тал/

 

*Яллагдагч А.Мын өгсөн:

“...Би бусдын эд хөрөнгийг хулгайлах болсон шалтгаан нь покер тоглож улмаар их хэмжээний өрөнд орсон. Тэгээд тухайн өрөө дарах гэсэн чинь мөнгө олдохгүй болохоор. Хулгай хийж мөн тухайн хулгайлсан эд зүйлсийг зарж мөнгө болгож өрөө дарах зорилгоор хулгай хийсэн юм. Амар хялбар хурдан аргаар мөнгө олж өрөнд орсон мөнгөө төлөх гээд хулгай хийсэн юм. Түүнээс өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Тухайн айлд орж хулгай хийхдээ тухайн байшингийн цонхоор нь орж хулгай хийсэн. Цонхыг төмрөөр хөшиж онгойлсон. Хөшиж онгойлгосн төмөр нь одоо байхгүй тухайн үед онгойлгоод хаясан болохоор олж чадахгүй. Би хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ ганцаараа үйлдсэн. Надтай хамт үйлдсэн хүн байхгүй. Би тухайн хулгайлсан эд зүйлсийг ламбордонд тавьсан. Гэхдээ аль ламбордонд тавьснаа мэдэхгүй байна. Яг хэдэн төгрөг болсоныг мэдэхгүй байна. Би дээрх эд зүйлсээс алтан бөгж-2, алтан ээмэг-1, сваровский цаг-1, монетон бөгж-2, мөнгөн ээмэг, бөгжний хос-1, гар хийцийн мөнгөн энгэрийн зүүлт-1 ширхэг зэргийг бол буцаан хохирогчид хүлээлгэн өгсөн. Мөн тухайн айлаас хулгайлсан эд зүйлсийг хаяж гээгээгүй байлгаж байгаад буцаан өгсөн. Тийм болохоор хохирлыг бүгдийг төлж барагдуулсан. Тухайн эд зүйлсийг Архангай аймгийн захын урд байдаг ламбордонд тавьсан. Би өөрөө хурдан мөнгө олох зорилгоор хулгай хийсэн. Түүнээс намайг хөлсөлсөн, гүйцэтгүүлсэн, зохион байгуулсан, бэлтгэсэн, хамт үйлдсэн хүн байхгүй...’’гэх мэдүүлэг /хх-ийн 149-152 дугаар тал/,

 

*Хөрөнгийн үнэлгээчин А....вын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 95 дугаартай:

“...Эрэгтэй хүний алтан бөгж, эмэгтэй хүний алтан бөгж, эмэгтэй хүний хос алтан ээмэг, эрэгтэй хүний монетон бөгж, эмэгтэй хүний монетан бөгж, хар шигтгээтэй, эмэгтэй хүний хос мөнгөн ээмэг бөгж, эмэгтэй хүний бугуйн цаг, эмэгтэй хүний мөнгөн энгэрийн зүүлт зэргийн үнэлгээг 2023 оны 05 дугаар сарын байдлаар 4.480.000/дөрвөн сая дөрвөн зуун наян мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 125 дугаар тал/

 

*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хх-ийн 1-19 дүгээр тал/

*Гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 104-110 дугаар тал/

*Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 118-119 дүгээр тал/

*Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/1-р хх-ийн 129, 158 дугаар тал/

 

*Хохирогч Д.Бгийн өгсөн:

“...Манай гэрээс даваа толгойтой дунд цагийн, дунд гарын хүрэн манан хөөрөг 1 ширхэг, хээтэй улаан дайлан 1 ширхэг, хөөрөгний дайлан дотор 110.000 төгрөг, эрэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, ногоон шигтгээтэй алтан ээмэг хосоороо 1 ширхэг, улаан шүрэн шигтгээтэй мөнгө бөгж 2 ширхэг, гоёлын шармал цагариган ээмэг хосороо 1-ширхэг, гоёлын шармал эмэгтэй хүний хүзүүний гинж 1 ширхэг, ногоон шигтгээтэй эмэгтэй хүний мөнгө бөгж 1 ширхэг, гоёлын цагаан сувдан эмэгтэй хүний ээмэг хосоороо 1 ширхэг, гоёлын цагаан урт эмэгтэй хүний ээмэг хосоороо 1 ширхэг, хүүхдийн хар хөх өнгөтэй хичээлийн цүнх 1 ширхэг, дотор талд нь 12 дугаар ангид суралцдаг хүүхдийн дэвтэр, ном, хичээлийн хэрэглэл, бугуйн цаг байгаа. Дунд гарын хүрэн манан хөөрөг 1 ширхэг нь 2.000.000 төгрөг, Хээтэй улаан дайлан 1 ширхэг нь 20.000 төгрөг, эрэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг 1.400.000 төгрөг, эмэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг 1.200.000 төгрөг, ногоон шигтгээтэй алтан ээмэг хосоороо 1 ширхэг 1.300.000 төгрөг, улаан шүрэн шигтгээтэй мөнгө бөгж 2 ширхэг 70.000 төгрөг, гоёлын шармал цагариган ээмэг хосороо 1 ширхэг 30.000 төгрөг, гоёлын шармал эмэгтэй хүний хүзүүний гинж 1 ширхэг 25.000 төгрөг, ногоон шигтгээтэй эмэгтэй хүний мөнгө бөгж 1 ширхэг 35.000 төгрөг, гоёлын цагаан сувдан эмэгтэй хүний ээмэг хосоороо 1 ширхэг 20.000 төгрөг, гоёлын цагаан урт эмэгтэй хүний ээмэг хосоороо 1 ширхэг 15.000 төгрөг, хүүхдийн хар хөх өнгөтэй хичээлийн цүнх 1 ширхэг 35.000 төгрөг, хүүхдийн бугуйн цаг 1 ширхэг 35.000 төгрөг, бэлэн мөнгө 110.000 төгрөг хулгайд алдсан. Манай нийт хохирол 6.295.000 төгрөг болсон байна. Надад нэхэмжлэх зүйл байна. Надад учирсан хохирол байгаа. Би өөрийн эд зүйлсээ олж авч хохиролгүй болмоор байна...”гэх мэдүүлэг/2-р хх-ийн 43-45 дугаар тал/

 

*Хохирогч Д.Бгийн дахин өгсөн:

“...Би хулгайд алдсан эд зүйлсээс даваа толгойтой дунд цагийн, дунд гарын хүрэн манан хөөрөг, хээтэй улаан дайлан 1 ширхэг, хөөргөний дайлан, эрэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, ногоон шигтгээтэй алтан ээмэг хосоороо 1 ширхэг, улаан хүрэн шигтгээтэй мөнгөн бөгж 2 ширхэг зэргийг буцаан хүлээн авсан. Харин бусад эд зүйлс болох хөөргөний дайлан дотор байсан 110.000 төгрөг, гоёлын шармал цагирган ээмэг хосоороо 1 ширхэг, гоёлын шармал эмэгтэй хүний хүзүүний гинж 1 ширхэг, ногоон шигтээтэй эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, гоёлын цагаан сувдан эмэгтэй хүний ээмэг хосоороо 1 ширхэг, гоёлын цагаан урт эмэгтэй хүний ээмэг хосоороо 1 ширхэг, хүүхдийн хар хөх өнгөтэй хичээлийн цүнх 1 ширхэг, 12 дугаар ангид суралцдаг хүүхдийн дэвтэр, ном, хичээлийн хэрэглэл бугуйн цаг зэргийг буцаан аваагүй. Өөрийн хулгайд алдсан эд зүйлсээс буцаан олж аваагүй байгаа эд зүйлсийг хараад танина. Ямар содон шинж тэмдгээр нь таних вэ гэхээр би өөрөө хэрэглэж эдпэж байсан хараад танина. Миний эд зүйлсийг шинжээч үнэлээд 2.550.700 төгрөгөөр үнэлсэн байсан. Тэгэхээр дээрх хохирол төлбөр учирсан. Би хохирол төлбөрөө бүрэн гүйцэд аваагүй байгаа. Харин буцаан олж авсан эд зүйлс нь даваа толгойтой дунд цагийн, дунд гарын хүрэн манан хөөрөг, хээтэй улаан дайлан 1 ширхэг, хөөргөний дайлан, эрэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, ногоон шигтгээтэй алтан ээмэг хосоороо 1 ширхэг, улаан хүрэн шигтгээтэй мөнгөн бөгж 2 ширхэг зэргийг олж авсан.        Би бусад эд зүйлсээ олоод авчих юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирол төлбөрийг барагдуулах юм бол надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 89-90 дүгээр тал/

 

*Гэрч Р.Бын өгсөн:

“...Намайг ажиллаж байхад 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 14-15 цагийн орчим санагдаж байна гэхдээ цагийг буруу хэлсэн байж магадгүй үдээш хойш орж ирээд 2 ширхэг алтан бөгж, 1 ширхэг алтан ээмэг зэргийг тавих гэсийн гээд орж ирсэн. Тэгэхээр тухайн эд зүйлсийг үзэж шалгаад авахаар болсон. Авах үед 2 ширхэг алтан бөгж, 1 ширхэг ээмэг зэрэг нийлээд 11 грам болсон тухайн эд зүйлсийг 1.870.000 төгрөгөөр 1 сарын хугацаатай манай барьцаалан зээлдүүлэх газар тавьсан. Манай байгууллагаар үйлчлүүлэх үедээ ганцаараа орж ирсэн. Эргүүлж өөрөө бол аваагүй харин цагдаагийн байгууллагаас хурааж авсан. Мөнгийг нь эргүүлж өгөөгүй. Харин Мын аав, ээж нь гээд хүмүүс мөнгийг төлж барагдуулна гэсэн. Одоо 2.035.850 төгрөг өгөхөөр байгаа. Иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардпага байхгүй. Учир нь А.М гэх хүний аав, ээж нь төлж барагдуулна гэсэн, өөр эд зүйлс огт тавиагүй...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 24-26 дугаар тал/

 

*Гэрч Т.Бгийн өгсөн:

“...Манай Баян-Уул нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр А.М гэх нэртэй иргэн барьцаанд эд зүйлс 1.600.000 төгрөгөөр тавсан. Тэрнээс бусдаар сайн танихгүй. Миний мөнгийг аав нь гэх А.А гэж хүнтэй ирж барагдуулсан.  Надад гомдол санал байхгүй. Би мөнгөө бүрэн барагдуулж авсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 69-70 дугаар тал/

 

*Яллагдагч А.Мын өгсөн:

“...Би бусдын эд хөрөнгийг хулгайлах болсон шалтгаан нь покер тоглож улмаар их хэмжээний өрөнд орсон. Тэгээд тухайн өрөө дарах гэсэн чинь мөнгө олдохгүй болохоор. Хулгай хийж мөн тухайн хулгайлсан эд зүйлсийг зарж мөнгө болгож өрөө дарах зорилгоор хулгай хийсэн юм. Амар хялбар хурдан аргаар мөнгө олж өрөнд орсон мөнгөө төлөх гээд хулгай хийсэн юм. Түүнээс өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Тухайн айлд орж хулгай хийхдээ тухайн байшингийн цонхоор нь орж хулгай хийсэн. Цонхыг төмрөөр хөшиж онгойлсон. Хөшиж онгойлгосн төмөр нь одоо байхгүй тухайн үед онгойлгоод хаясан болохоор олж чадахгүй. Би хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ ганцаараа үйлдсэн. Надтай хамт үйлдсэн хүн байхгүй. Би хулгайлсан эд зүйлсээ Архангай аймагт ламбордонд тавьдаг байсан. Түүнээс өөр газар огт тавьж байгаагүй. Ганцаараа явж тавьдаг байсан. Түүнээс өөр хэн нэгэн хүнтэй хамт явж тавьж байгаагүй. Ямар ч байсан Архангай аймагт үйл ажиллагаа явуулдаг ламбордууд тавьж байсан гэхдээ тухайн ламбордуудын нэрийг мэдэх байна. Уг эд зүйлсээс даваа толгойтой дунд цагийн, дунд гарын хүрэн манан хөөрөг, хээтэй улаан дайлан 1 ширхэг, эрэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, ногоон шигтгээтэй алтан ээмэг хосоороо 1 ширхэг, Улаан хүрэн шигтгээтэй мөнгөн бөгж 2 ширхэг, зэргийг хохирогчид буцаан өгсөн. Харин бусад эд зүйл болох гоёлын шармал цагирган ээмэг хосоороо 1 ширхэг, гоёлын шармал эмэгтэй хүний хүзүүний гинж 1 ширхэг, ногоон шигтээтэй эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, гоёлын цагаан сувдан эмэгтэй хүний ээмэг хосоороо 1 ширхэг, гоёлын цагаан урт эмэгтэй хүний ээмэг хосоороо 1 ширхэг, хүүхдийн хар хөх өнгөтэй хичээлийн цүнх 1 ширхэг, бугуйн цаг зэргийг үнэ хүрэхгүй болохоор нь хаячихсан. Мөн 12 дугаар ангид суралцдаг хүүхдийн дэвтэр, ном, хичээлийн хэрэглэлийг нь тухайн айлд нь үлдээгээд явсан. Архангай аймагт гэр хорооллын гудмаар хаясан. Тухайн эд зүйлсийг олж чадахгүй. Мөн энд тэнд хаясан болохоор олж чадахгүй. Би өөрөө хурдан мөнгө олох зорилгоор хулгай хийсэн юм. Түүнээс намайг хөлсөлсөн, гүйцэтгүүлсэн, зохион байгуулсан, бэлтгэсэн, хамт үйлдсэн хүн байхгүй..” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 82-85 дугаар тал/

 

*Дамно ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн АЦ-23-103 дугаартай:

“...Хохирогч Д.Бгийн хулгайд алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэлгээг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийт 2.550.700/хоёр сая таван зуун тавин мянга долоон зуу/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 50-54 дүгээр тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 206 дугаар тал/

*Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/2-р хх-ийн 63-64 дүгээр тал/,

*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/2-р хх-ийн 32-38 дугаар тал/  зэргийг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч А.Мт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

   Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.М нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тамир багийн ..... тоот хашаанд байх хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу С.Оын байшинд хууль бусаар нэвтэрч монетон бөгж, мөнгөн хүзүүний зүүлт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, 498.000 төгрөгийн хохирол учруулсан, дахин 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр  хууль бусаар нэвтэрч алтан аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч С.От нийт 6.998.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг ....... тоотод байх байшингийн цонхоор хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Ш.Оийн байшинд хууль бусаар  нэвтэрч алтан бөгж 2, алтан ээмэг 1, сваровский цаг 1, сваровский ээмэг 1, монетан бөгж 2, мөнгөн ээмэг, бөгжний хос 1, гар хийцийн мөнгөн энгэрийн зүүлт 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 4.880.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр .......... тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Д.Бийн байшинд хууль бусаар нэвтэрч, даваа толгойтой дунд цагийн, дунд гарын хүрэн манан хөөрөг, хээтэй улаан дайлан 1 ширхэг, хөөрөгний дайлан дотор байсан 110.000 төгрөг, эрэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, ногоон шигтгээтэй алтан ээмэг хосоороо 1 ширхэг, улаан хүрэн шигтгээтэй мөнгөн бөгж 2 ширхэг, гоёлын шармал цагирган ээмэг хосоороо 1 ширхэг, гоёлын шармал эмэгтэй хүний хүзүүний гинж 1 ширхэг, ногоон шигтгээтэй эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, гоёлын цагаан сувдан эмэгтэй хүний ээмэг хосоороо 1 ширхэг, гоёлын цагаан урт эмэгтэй хүний ээмэг хосоороо 1 ширхэг, хүүхдийн хар хөх өнгөтэй хичээлийн цүнх 1 ширхэг, 12 дугаар ангид суралцдаг хүүхдийн дэвтэр, ном, хичээлийн хэрэглэл бугуйн цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Д.Бд 2.550.700 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 06 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 07 дугаар багийн Тамир хороолол .......... тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Ч.Дгийн байшинд хууль бусаар нэвтэрч жижиг, том мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгж, гинж, хос монетан ээмэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч А.М гэм буруутай болох нь хохирогч Ч.Дгийн ”...Бид нарыг гэртээ буцаж ирэхэд манай байшингийн унтлагын өрөөчий цонхны жижиг цонх нь онгойсон байдалтай байсан. Тухайн үед бид нар гэртээ хулгайд орсон гэдгийг мэдэлгүй гэр доторх эд зүйлсээ бүртгээгүй. Тэгсэн чинч 2033 оны 06 дугалр сарын 13-ны өдөр эд зүйлсээ бүртгэсэн чинь манай байшингийн том өрөөний босос шүүгээн дотор байсан жижиг, том хоёр ширхэг мөнгөн аяга, угаалгын өрөөн дотор жижиг хайрцаг дотор байсан мөнгөн ээмэг, бөгж, гинж зэрэг эдлэлүүд болон хос монетон ээмэг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Бгийн”...Намайг 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг- 4” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажил дээрээ байхад хар өнгийн цамц, шаргал өнгийн саравчтай малгай өмссөн, 19-23 орчим насны, А овогтой М гэдэг залуу орж ирээд мөнгөн эдлэлүүд барьцаанд тавих гэсэн юм гээд жижиг хайрцагтай мөнгөн аяга, ээмэг, гинж, бөгж зэрэг эд үйлс надад үзүүлсэн. Тэгээд би тухайн эд зүйлсийг нь бөөнд нь бодож үнэлээд 130.000 төгрөгийн барьцаанд авсан. Тухайн үед би тэр залуугаас уг мөнгөн эдлэлүүд хэнийх болох талаар асуухад манай ээжийн юмнууд байгаа юм гэж надад хэлсэн. Тэгээд би А.М гэдэг залууд бэлнээр 130.000 төгрөг өгөөд мөнгөн эдлэлүүдийг нь барьцаанд авсан. Тэр залуу тухайн мөнгөн эдлэлүүдийг барьцаанд тавихдаа өөрийнхөө А овогтой М гэсэн иргэний үнэмлэхийг үзүүлж тавьсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч С.Оын”...2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр би гэрээсээ 14:00-15:00 цагийн хооронд гэрээсээ гараад эргээд ирэхэд манай эзэмшлийн байшингийн баруун талд байдаг цонхны жижиг хэсгийг нь түлхэж, хөшиж онгойлгоод хулгай орсон байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс дараах эд зүйлс алдагдсан байсан. Манай байшингийн том өрөөний тавилган дээр бурхны урд байсан жижиг алтан аяга 1 ширхэг хулгайд алдагдсан байсан. Тухайн аяга нь дотор талын ёроолдоо жижиг хонь жилийн хэлбэртэй сийлбэр хийцтэй, гадуураа тойрог ногоон өнгийн жижиг эмжээртэй гэдгээрээ содон. Манай Арвайн үндэс ХХК-аас надад зориулж 2017 онд байгууллагаас дурсгасан алтан аяга байсан. Би тухайн аягыг гэртээ элдэв зүйлд ашиглагдаггүй манай гэрт бэлэг дурсгалын шинж чанартай байдаг байсан, надад тухайн аягыг бэлэглэж байх үедээ ойролцоогоор 5.000.000 төгрөгийн үнэлгээтэй гэж хэлж байсан, одоо бол тухайн алт материал нь үнэд орсон учраас би ойролцоогоор 6.500.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч С.Оын”...Би 2023 оны 05 дугаар сарын 17 эсвэл 18-ны өдөр Эрдэнэбулган сумын Тамир багийн 7-715 тоот гэрээс 15 цагийн үед гараад буцаад 17 цагийн үед гэртээ харихад байшингийн цонх нээлттэй хөшиг нь салхинд дэрвэн хийсч байсан. Тэгээд би гэртээ ороод эд зүйлсээ шалгаж үзэхэд сирвантан дээр ил тавьсан байсан монетан бөгж, мөнгөн хүзүүний гинж байхгүй байсан. Би бөгжөө 700,000 төгрөгөөр, мөнгөн гинжээ 300.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг, гэрч Р.Отгонжаргалын”...А.М нь өөрийн иргэний үнэмлэхийг үзүүлэн монетан бөгж 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэгийг 30 хоногийн хугацаатай барьцаалж 500.000 төгрөгийн зээл авсан. Монетан бөгж нь 585 сорьцтой, 4.3 грамм жинтэй, мөнгөн гинж нь 925 сорьцтой, 20 грамм жинтэй эд зүйлс байсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ш.Оийн”...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай нөхөр бид хоёр эмнэлэгт хэвтэж байсан, манай хүүхэд Золбаяр өглөөний 08:00 цагт хичээлдээ яваад эргээд оройны 16:00 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байна гэж надад утсаар мэдэгдээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би гэртээ очоод хулгайд алдсан эд зүйлсээ шалгахад манай байшингийн вакуум цонхоор хүн ороод алтан бөгж-2 ш, алтан ээмэг-1 ш, свравски цаг, ээмэг, монетан 2 ширхэг бөгж, мөнгөн ээмэг, бөгжний 1 хос, гар хийцийн мөнгөн хувцасны энгэрийн зүүлт зэрэг зүйлс хулгайд алдагдсан байсан. Эдгээр зүйлс манай гэрийн унтлагын өрөөний авдар дотор байсан жижиг төмөр хайрцаган дотор бүгдээрээ байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Бгийн”...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг- 4” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажил дээрээ байхад гаднаас хар өнгийн цамц, шаргал өнгийн саравчтай малгай өмссөн, 19-23 орчим насны, А овогтой М гэдэг залуу орж ирээд улаан хүрэн өнгийн шигтгээтэй 1 ширхэг монетон бөгж барьцаанд тавих гэсэн юм гээд надад үзүүлсэн. Тэгээд би тухайн эд зүйлсийг нь 200.000 төгрөгөөр бодож үнэлээд барьцаанд авсан. Тэр залуу 1 ширхэг монетон бөгж барьцаанд тавихдаа өөрийгөө А овогтой М гэсэн иргэний үнэмлэхийг үзүүлж барьцаанд тавьсан...” гэх  мэдүүлэг,

Хохирогч Д.Бгийн”...Манай гэрээс даваа толгойтой дунд цагийн, дунд гарын хүрэн манан хөөрөг 1 ширхэг, хээтэй улаан дайлан 1 ширхэг, хөөрөгний дайлан дотор 110.000 төгрөг, эрэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, ногоон шигтгээтэй алтан ээмэг хосоороо 1 ширхэг, улаан шүрэн шигтгээтэй мөнгө бөгж 2 ширхэг, гоёлын шармал цагариган ээмэг хосороо 1-ширхэг, гоёлын шармал эмэгтэй хүний хүзүүний гинж 1 ширхэг, ногоон шигтгээтэй эмэгтэй хүний мөнгө бөгж 1 ширхэг, гоёлын цагаан сувдан эмэгтэй хүний ээмэг хосоороо 1 ширхэг, гоёлын цагаан урт эмэгтэй хүний ээмэг хосоороо 1 ширхэг, хүүхдийн хар хөх өнгөтэй хичээлийн цүнх 1 ширхэг, дотор талд нь 12 дугаар ангид суралцдаг хүүхдийн дэвтэр, ном, хичээлийн хэрэглэл, бугуйн цаг байгаа. Дунд гарын хүрэн манан хөөрөг 1 ширхэг нь 2.000.000 төгрөг, Хээтэй улаан дайлан 1 ширхэг нь 20.000 төгрөг, эрэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг 1.400.000 төгрөг, эмэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг 1.200.000 төгрөг, ногоон шигтгээтэй алтан ээмэг хосоороо 1 ширхэг 1.300.000 төгрөг, улаан шүрэн шигтгээтэй мөнгө бөгж 2 ширхэг 70.000 төгрөг, гоёлын шармал цагариган ээмэг хосороо 1 ширхэг 30.000 төгрөг, гоёлын шармал эмэгтэй хүний хүзүүний гинж 1 ширхэг 25.000 төгрөг, ногоон шигтгээтэй эмэгтэй хүний мөнгө бөгж 1 ширхэг 35.000 төгрөг, гоёлын цагаан сувдан эмэгтэй хүний ээмэг хосоороо 1 ширхэг 20.000 төгрөг, гоёлын цагаан урт эмэгтэй хүний ээмэг хосоороо 1 ширхэг 15.000 төгрөг, хүүхдийн хар хөх өнгөтэй хичээлийн цүнх 1 ширхэг 35.000 төгрөг, хүүхдийн бугуйн цаг 1 ширхэг 35.000 төгрөг, бэлэн мөнгө 110.000 төгрөг хулгайд алдсан...” гэх мэдүүлэг, гэрч Р.Бын”...2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 14-15 цагийн орчим санагдаж байна гэхдээ цагийг буруу хэлсэн байж магадгүй үдээш хойш орж ирээд 2 ширхэг алтан бөгж, 1 ширхэг алтан ээмэг зэргийг тавих гэсийн гээд орж ирсэн. Тэгэхээр тухайн эд зүйлсийг үзэж шалгаад авахаар болсон. Авах үед 2 ширхэг алтан бөгж, 1 ширхэг ээмэг зэрэг нийлээд 11 грам болсон тухайн эд зүйлсийг 1.870.000 төгрөгөөр 1 сарын хугацаатай манай барьцаалан зээлдүүлэх газар тавьсан...” гэх мэдүүлэг, Т.Бгийн”...Манай Баян-Уул нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр А.М гэх нэртэй иргэн барьцаанд эд зүйлс 1.600.000 төгрөгөөр тавсан...” гэх мэдүүлэг, яллагдагч А.Мын өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан  тэмдэглэл, эд зүйл хүлээлгэсэн өгсөн тэмдэглэлүүд, хулгайд алдагдсан эд зүйлсийн үнэлгээг гаргасан шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.М нь бусдын эд хөрөнгийг авсан буюу эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд  хууль бусаар нэвтэрч үйлдсэн байх бөгөөд түүний бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч А.Мыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

 Хохирол хор уршгийн талаар:

              Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан, энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.От 6.998.000/498.000+6.500.000/ төгрөгийн, хохирогч Ш.Оэд 4.880.000 төгрөгийн, хохирогч Д.Бд 2.550.700 төгрөгийн, хохирогч Ч.Дд 1.090.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлт, хохирогч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх бөгөөд хохирогч нар хохирол төлбөрөө бүрэн авсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж гаргаж өгсөн банкны шилжүүлгийг баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ. Шүүгдэгч А.Мт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн  улмаас учруулсан хохирол төлбөрийг  төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар тухайн зүйл хэсэгт заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж өгнө үү...”  гэсэн санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч А.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргож, мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх санал гаргаж, эрэн сурвалжлах ажиллагааны явуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл болох мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн байх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа болно.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь хавтаст  хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байх боловч энэ нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдалд хамаарахгүй юм.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж хуульчилсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар  2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

              Шүүгдэгч А.Мын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 67 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Аын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах  зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мыг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мт оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 67/жаран долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 5. Шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР