Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 585

  2020             5              12                                          2020/ДШМ/585

Г.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнхбат,                                  

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг,

хохирогч Э.Энхбат,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э, хохирогч Э.Энхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Эд холбогдох 1705007590153 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сэрээтэр зайсан овогт Ганзоригтын Э, 1989 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Цагаан хяр өртөөнд бэлтгэл жижүүрийн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.........................../;

Шүүгдэгч Г.Э нь 2016 оны 8 дүгээр сарын 6-ны өдөр 63-79 УБЧ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын эвдрэлтэй автомашины улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөр автомашинд зүүж Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тайкун” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт унаж явах нөхцөлтэйгөөр 3.000.000 төгрөгийн барьцаанд тавьж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 3.000.000 төгрөг шилжүүлэн авсан,

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 40-87 УНД улсын дугаартай Тоёота Приус 20 загварын эвдрэлтэй автомашины улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөр автомашинд зүүж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сүлд санхүүгийн нэгдэл” ББСБ-д унаж явах нөхцөлтэйгөөр 2.800.000 төгрөгийн барьцаанд тавьж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.800.000 төгрөг шилжүүлэн авсан,

2016 оны 5 дүгээр сарын 19-ний өдөр 80-51 УБС улсын дугаартай Тоёота Приус 20 загварын эвдрэлтэй автомашины улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөр автомашинд тавьж Сүхбаатар дуүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оршил финанс” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт автомашиныг унаж явах нөхцөлтэйгөөр 2.000.000 төгрөгийн барьцаанд тавьж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөг шилжүүлэн авсан,

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 33-71 УБГ улсын дугаартай Тоёота Приус 20, 45-18 УБӨ улсын дугаартай Тоёота Сай загварын эвдрэлтэй автомашинуудын улсын дугаар, арлын дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөр автомашинд тавьж ашиглан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Киайгрупп” ХХК-д унаж явах нөхцөлтэйгөөр нийт 8.000.000 төгрөгийн барьцаанд тавьж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 8.000.000 төгрөг шилжүүлэн авсан,

2017 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 51-99 УНУ улсын дугаартай эвдрэлтэй Тоёота Приус 20, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 70-27 УБК улсын дугаартай Тоёота Приус 20 загварын эвдрэлтэй автомашинуудын улсын дугаар, арлын дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөр автомашинд тавьж ашиглан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “Фүжи капитал” ХХК-д унаж явах нөхцөлтэйгөөр нийт 8.200.000 төгрөгийн барьцаанд тавьж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 8.200.000 төгрөг шилжүүлэн авсан,

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза худалдаа, үйлчилгээ, оффиссын цогцолборт үйл ажиллагаа явуулдаг “Засо” ХХК-ийн авто ломбарднаас унаж явах нөхцөлтэйгөөр 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Тоёота Приус 20 загварын 10-96 УНБ улсын дугаартай авто машиныг барьцаалж 2.500.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Тоёота Приус 20 загварын 86-01 УБР улсын дугаартай автомашиныг барьцаалж 4.700.000 төгрөг нийт 7.200.000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан шилжүүлэн авсан,

Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И ЭМ СИ ЭС” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 79-32 УБӨ, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 59-20 УНЕ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын эвдрэлтэй автомашинуудын улсын дугаар, арлын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөр автомашинд ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 6.500.000 төгрөг шилжүүлэн авч залилан бусдад нийт 37.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сэрээтэр зайсан овгийн Ганзоригтын Эг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Г.Эгийн энэ хэргийн учир урьдчилан цагдан хоригдсон 30 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эгээс нийт 30.198.000 /гучин сая нэг зуун ерэн найман мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч “Киайгрупп” ХХК-д 7.700.000 /долоон сая долоон зуун мянга/ төгрөгийг, хохирогч “Фүжи кипитал” ХХК-д 8.200.000 /найман сая хоёр зуун мянга/-н төгрөгийг, хохирогч “Засо” ХХК-д 70.20.000 /долоон сая хорин мянга/ төгрөгийг, хохирогч “И ЭМ СИ ЭС” ХХК-д 5.858.000 /таван сая найман зуун тавин найман мянга/ төгрөгийг, хохирогч “Оршил финанс” ХХК-д 1.420.000 /нэг сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогч “Сүлд” санхүүгийн нэгдэл ББСБ, хохирогч “Фүжи капитал” ХХК нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Эгээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн "... 63-79 УБЧ улсын дугаар 2 ширхэг, 63-97 УБУ улсын дугаар 2 ширхэг, 79-32 УБӨ улсын дугаар 1 ширхэг, 33-71 УБГ улсын дугаар 2 ширхэг, 31-93 УБВ улсын дугаар 2 ширхэг, 01415045, 01292671, 01465050, 01367412, 01463509 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ZVW30-1063156 дугаартай тээврийн хэрэгслийн арлын дугаар зэргийг зохих байгууллага буюу Автотээврийн үндэсний төвд шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Эгээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн хариуцлагагүй үйлдлээс болж хууль зөрчиж, бусдыг хохироосон үйлдэлдээ маш их гэмшиж, алдаа дутагдлаа ухаарч ойлгож, дүгнэлт хийж байна. 2016 онд Солонгос улсаас ирсний дараа Улаанбаатар төмөр зам дахь ажлаасаа гарснаар маш муу сонголт хийж, хувиараа бизнес хийж, өрөнд орсноор зээл авч, өрөө төлж, цаашлаад сарын 6-8 хувийн хүүтэй өдрийн 0.5 хувь, сарын 15 хувь гэх мэт өндөр хүүтэй мөнгө зээлснээр өдөр өдрөөр өр гэдэг зүйл нэмэгдсээр, өөрийн хулчгар зангаас болж машин байхгүй гэж хэлж чадалгүй нэмж өр тавьсаар ийм байдалд хүрсэн. 2019 оны 4 дүгээр сараас Улаанбаатар төмөр замд эргээд ажилдаа орж зээлээ төлж байсан. 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр цалин бууснаар 28.000.000 төгрөгийн зээл авах боломж бүрдэж, хохирлоо бүрэн төлж барагдуулах боломжтой байтал анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан бөгөөд буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Өөрийн хийсэн алдааг засаж залруулах боломж олгож, тэнсэн харгалзаж, үүрэг хүлээлгэх ял оногдуулж, хохирол төлбөрөө төлж барагдуулах хугацаа олгож өгнө үү. Гаргасан алдаагаа засаж залруулах боломж олгож өгнө үү” гэв.

Хохирогч Э.Энхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.Эд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгчид хэт хөнгөн ял оногдуулсан, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны шатанд буцаах ёстой гэж үзэж байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлын талаар заасан бөгөөд шүүгдэгч Г.Э нь энэ зүйл ангид заасан “1.2. Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн.”, мөн 1.8 дахь хэсэгт “гэм буруугаа хүлээж хохирлоо төлөх үүрэг хүлээсэн хүн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй.”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т“зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасны дагуу Г. Э нь манай компаниас зээл авах нэрийдлээр зохион байгуулалттайгаар, санаатай залилсан гэж үзэж байна. Учир нь автомашины улсын дугаарыг хэрхэн худалдаж авсан, зээл авах үед бусдын өмчлөлийн автомашинуудыг унаж ирдэг, уг машинуудад хуурамч дугаар байршуулдаг, гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлсэн зэрэг үйлдлүүдийг мөрдөн байцаах шатанд тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл Г.Эд автомашины өмчлөгч нар яагаад дугаар шилжүүлж зүүлгэхийг зөвшөөрсөн, гэмт хэргийг хамтран үйлдсэн нь Г.Эгийн үйлдлээс, мөн түүний мэдүүлгээс тогтоогдож байхад шүүхээс хуулийг буруу хэрэглэж Г.Эд хэт хөнгөн ял оногдуулсан байна.

Мөн Г.Э нь 2016 оноос эхлэн залилах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн, хохирогчдын тоо олон байхад шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь буруу байсан.

Шүүгдэгч Г.Э нь мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүхийн шатанд төлбөрөөс төлж барагдуулаагүй бөгөөд шүүхийн шатанд хохирол төлөх хугацаа авсан боловч мөн адил хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй. Анхан шатны шүүх түүнд хэт хөнгөн ял оногдуулсан, мөн хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, шалгах ёстой зүйлсийг шалгаагүй, нотлох баримтыг буруу үнэлж шийдсэн гэж үзэж байна. Иймд, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны шатанд шилжүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгч Т.Баярцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх зүйл харагддаггүй. Г.Э мэдүүлэхдээ таксины жолоочийг гуйгаад номер зүүгээд үйлдсэн гэдгээ хэлдэг. Түүнээс зохион байгуулалттай бүлэглэж, амьдралын эх үүсвэрээ болгосон зүйл байхгүй. Өөрийн үйлчлүүлэгчийн гомдлыг дэмжиж байна. Хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

Прокурор Н.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Г.Э нь энэ хугацаанд хохирол төлбөрийг төлөөгүй. Иймд шүүхээс гэмт хэргийн хор уршиг нийгмийн аюулын шинж чанарыг үнэлж хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Хэрэгт авагдсан баримтаар уг гэмт хэргийг шүүгдэгч ганцаараа үйлдсэн гэдгээ хүлээн мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Эг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эвдрэлтэй автомашины улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээг худалдан авч, өөрийн нэр дээр шилжүүлж бусдын автомашинд зүүж унаж явах нөхцөлтэйгөөр барьцаанд тавьж Тайкун” ХХК-иас 3000000 төгрөг, “Сүлд санхүүгийн нэгдэл” ББСБ-ийн барьцаалан зээлдүүлэх газраас 2800000 төгрөг,  “Оршил финанс” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас 2000000 төгрөг, “Киайгрупп” ХХК-аас 8000000 төгрөг, “Фүжи капитал” ХХК-аас 8200000 төгрөг, “Засо” ХХК-ийн авто ломбарднаас 7.200.000 төгрөг, “И ЭМ СИ ЭС” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас 6500000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилан бусдад нийт 37.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг хангалттай нотолж тогтоогоогүй байхад прокурор яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэв.

Мөн шүүх, хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, тогтоох ёстой бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бусад нотлох баримттай харьцуулан үйл баримтыг тогтоох үүрэгтэй, энэхүү үүргийг анхан шатны шүүх биелүүлж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, хохирогч Д.Ууганжаргалын “...2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Г.Э нь 63-79 УБЧ улсын дугаартай мөнгөлөг өнгийн саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашиныг барьцаалан 3.000.000 төгрөгийн зээл авсан ба барьцаанд тавихдаа автомашинаа унаж явах нөхцөлтэйгөөр авто ломбардны нэр дээр шилжүүлж зээл авсан. ...” /1хх 101-102/,

хохирогч Б.Мөнхтуулын “...Г.Э гэх хүн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 40-87 УНД улсын дугаартай автомашиныг унаж явах нөхцөлтэйгөөр барьцааны гэрээ хийж 6 сарын хугацаатай 2.800.000 төгрөгийн зээл авсан ба зээлийн эргэн төлөлт болоход сар бүрийн төлөлт болон үндсэн мөнгийг зээлийн хугацаа дуусахад төлж барагдуулаагүй. ...” /1хх 170-181/,

хохирогч Ц.Гунаабазарын “...2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Ганзориг овогтой Э гэх залуу нь манай компанид 80-51 УБС улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн мөнгөлөг саарал өнгөтэй автомашиныг 2.000.000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан. ...” /1хх 2хх 12/,

хохирогч Р.Раднаабазарын “...2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай зээлийн төвд Г.Э гэх хүн 33-71 УБГ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашиныг 4.000.000 төгрөгийн барьцаанд тавих хүсэлт гаргасан юм. Уг хүсэлтийн дагуу бид 33-71 УБГ улсын дугаартай автомашиныг “Киайгрупп” ХХК-ийн эзэмшилд оруулж бичиг баримтыг шилжүүлсэн. ...” /2хх 44/,

хохирогч Э.Энхбатын “...2017 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Ганзориг овогтой Этэй зээлийн гэрээ байгуулж 4.200.000 төгрөгийг зээлж авсан юм. Тус зээлүүдийг авахдаа манайд 51-99 УНУ улсын дугаартай Тоёота Приус 20, 70-27 УБК улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашинуудыг унаж явах нөхцөлтэйгөөр барьцаалсан. ...” /3хх 78-79/,

хохирогч Ц.Төмөрцэцэгийн “...2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Г.Э нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плазагийн 6 давхарт байрлах манай байгууллагаас 2.500.000 төгрөгийг зээлж барьцаанд нь 2005 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Приус 20 маркийн шаргал өнгөтэй,10-96 УНБ улсын дугаартай суудлын автомашин тавьсан. Мөн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 02 тоот зээлийн гэрээгээр 4.700.000 төгрөгийг авч барьцаанд нь 2005 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Приус 20 маркийн мөнгөлөг саарал өнгөтэй 86-01 УБР улсын дугаартай автомашиныг барьцаанд тавьсан. ...” /3хх 172-173, 244/,

хохирогч Д.Ууганжаргалын “...2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Г.Э манай авто ломбарднаас унаж явах нөхцөлтэйгөөр 79-32 УБӨ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашиныг 2.800.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Дараа нь 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 59-20 УНЕ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашиныг 3.700.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...” /3хх 200/ гэж тус тус мэдүүлжээ.

40-87 УНД улсын дугаартай автомашиныг “Сүлд санхүүгийн нэгдэл” ББСБ-ийн өмчлөлд шилжүүлсэн техникийн тодорхойлолтын хуулбар /1хх 176/, 80-51 УБС улсын дугаартай автомашиныг “Оршил финанс” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн техникийн тодорхойлолтын хуулбар /1хх 195/, 33-71 УБГ улсын дугаартай автомашиныг “Киайгрупп” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн техникийн тодорхойлолтын хуулбар /2хх 41/, 51-99 УНУ улсын дугаартай автомашиныг “Фүжи капитал” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн техникийн тодорхойлолтын хуулбар /2хх 110/, Ганзоригтын Эгийн өмчлөлд бүртгэлтэй 70-27 УБК, 59-20 УНЕ улсын дугаартай автомашинуудын техникийн тодорхойлолтууд /3хх 95, 215/, 79-32 УБӨ улсын дугаартай автомашиныг “И Эм Си Эс” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн техникийн тодорхойлолтын хуулбар /3хх 212/,

63-79 УБЧ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины “Тайкун” ХХК-ийн эзэмшилд байгаа талаарх тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 111/, 33-71 улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин нь “Киайгрупп” ХХК-ийн эзэмшилд байгаа талаарх тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 208/, 40-87 УНД улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины “Сүлд санхүүгийн нэгдэл” ББСБ-ийн эзэмшилд байгаа талаарх тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 212/, 80-51 УБС улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины “Оршил финанс” ХХК-ийн эзэмшилд байгаа талаарх тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 213/ зэрэг нотлох баримтууд авагдсан байх бөгөөд шүүгдэгч Г.Э нь зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээг байгуулж зээл авахдаа дээр дурдсан автомашинуудыг хэрхэн, ямар аргаар өөрийн нэр дээр шилжүүлснийг шалгаж тодруулах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Э нь залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэрэгт санаатайгаар хамтран оролцсон оролцогч байгаа эсэхийг шалгах, 63-79 УБЧ, 40-87 УНД, 80-51 УБС, 33-71 УБГ, 45-18 УБӨ, 51-99 УНУ 70-27 УБК, 10-96 УНБ, 86-01 УБР, 79-32 УБӨ, 59-20 УНЕ улсын дугаартай автомашинуудын жинхэнэ өмчлөгч хэн болохыг тогтоох нь хэрэгт зайлшгүй ач холбогдолтой гэж үзэв.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдэх замаар амьжиргааны эх үүсвэрийг бүрдүүлэх нь мэргэшсэн гэмт хэрэгтний хувьд тогтвортой давтагддаг амьдрал, зан төлөвийн хэвшил болсон байх бөгөөд гэмт хэргийн улмаас нийгэмд учирч буй хохирол, хор уршгийг байнга өсгөн нэмэгдүүлэх бодитой шалтгаан нөхцөл болдог тул хууль тогтоогч ийм замаар гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ялыг хүндрүүлэн үзэхээр хуульчилсан тул шүүгдэгч Г.Э нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон эсэхийг шалгаж, тогтоох зайлшгүй шаардлагатай байна.

Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдал байхад шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан үндэслэлүүд тогтоогдлоо.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн дээрх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Эд холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж байгаа тул шүүгдэгч Г.Э, хохирогч Э.Энхбат нарын гаргасан давж заалдах гомдолд тус тус хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Эд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Г.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ