Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2020/03406

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Зүүн баян цагаан  дугаар гудамж,  тоотод оршин суух, Х овогт Г-н У /рд:/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо,  байр,  тоотод оршин суух, Б овогт Б-н Б /рд:/,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо,  тоотод оршин суух, Ц овогт Д-н Ч /рд:/ нарт холбогдох

 

3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Г.У, хариуцагч Б.Б, гэрч Х.Ад, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ушүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Уминий бие 2019 оны 11 дүгээр сарын 01-нд Б.Б, Д.Ч нартай амаар тохиролцож Дундговь аймгийн Өндөр шил суманд газар шорооны ажил хийлгэхээр HOWO маркийн хүнд даацын автомашинаар нь 15 хоногийн хугацаатай ажиллуулахаар тохиролцоод урьдчилгаанд 6,900,000 төгрөгийг Б.Бийн Хаан банкин дахь 5925259594 тоот дансанд нь шилжүүлэн өгч ажилд гаргасан. Очиж түлшийг нь цэнэглэн өгсөн. Гэтэл Б.Б нь 10 хоног хагас өдөр, Чнь 8 хоног хагас өдөр ажиллаад ажлаа хаяж Улаанбаатарт орж ирсэн. Ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэхээр авсан түлшээрээ машинтай Улаанбаатар хотод орж ирэхээр тохиролцсон. Ажлыг дутуу гүйцэтгэснээс 3,000,000 төгрөгийн хохирол учраад байгаа юм. Энэ талаар нь Б.Б, Д.Чнарт хэлж ажлаа очиж гүйцэд хий гэдэг шаардлага тавихад /ажлаа дутуу орхиод ирснийх нь дараа/ мөнгө төгрөг өгч чадахгүй. Хавар газар гэсэхээр очиж ажиллаж өгье гэсэн боловч очоогүй. Тэгэхээр нь дахин уулзахад очиж ажлыг чинь хийж чадахгүй явдаг газраараа яв гэсэн хариу өгсөн юм.

Энэ ажлыг хийгээгүйгээс илүү төлсөн 3,000,000 төгрөгийг Б.Б, Д.Чнараас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Тохиролцоогоор бол ажлаа хийж дуусчихаад буцах автомашины түлшээ энэ 2 жолооч өөрсдөө хариуцахаар тохиролцсон байсан болно. Б.Б нь **** УНР, Д.Ч86-41 УБД дугаартай машинаар ажилласан болно.

Б.Б болон Д.Чнартай 15, 15 хоногоор Хово /HOWO/ маркийн машинаар нь шороо зөөнө гэж тохироод 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Өндөршилд тухайн ажил хийх газраа очсон ба очсон өдрөө ажил хийгээгүй. Анх тохиролцохдоо 15, 15 хоногоор ажиллахаар очсон бөгөөд энэ хугацаанд зарим өдөр нь ажиллаагүй, нэг нь 11 хоног, нэг нь 9 хоног ажилласан. Энэ хоногт бид ганц удаа гарч, хагас өдөр ажилласныг ч бүтэн өдөрт оруулж тооцсон байгаа. Ингэж тооцоход 1,979,000 төгрөгт ногдох ажлаа хийгээгүй байгаа. Ажлаа хаяад Улаанбаатар хотод ирсэн. Анх сарын 8,500,000 төгрөг гэж тохирсон. 6,900,000 төгрөгийг ажлын урьдчилгаа болгож эндээс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр явахад нь данс руу нь шилжүүлж өгсөн. Энэ мөнгийг сард хуваахаар 266,000 төгрөгийг өдрийн ажлын хөлс гэж тохирсон. Ажилласан хоногтоо тооцож үзэхээр зөрүү мөнгө нь 1,979,000 төгрөг болж байгаа юм. Улаанбаатар явахаас нь өмнө 2 машины банкийг түлшээр дүүргэж өгсөн. 2 машины нийт түлш 460 литр авсан байсан. Ажлаа хийхээр хийж өгсөн түлшээр ажил хийлгүй, наашаа ирсэн тул энэ түлшний мөнгө болох 1,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Ингээд нийт 3,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Би наашаа ажлаа хаяад явчихлаа гэхээр нь утасдаж хэлэхэд шууд ажлаа хаяад зугатаасан. Улаанбаатар хотод ирэхэд нь миний бие түлш болон дэвшний зургийг нь авсан ямар нэгэн эвдэрсэн зүйл байгаагүй. Харин банкин дахь түлшнүүд нь тал байсан. Тухайн машиныг ирсэн өдөр нь би очиж үзсэн машинууд нь ямар нэгэн байдлаар эвдэрсэн зүйл байхгүй байсан. Гар утсан дээрээ зургийг нь дарсан байсан боловч утсаа хаяад одоо надад харуулах баримтгүй болчихоод байгаа юм. Шороо гэхээр заавал чулуугүй байна гэсэн үг биш, газраас гарч байгаа учир ялгаа байхгүй, чулуу ачихад машин хонхойно гэж байхгүй. Урагдсан зүйл байхгүй байсан. Энэ хүмүүс намайг ирсэн өдөр нь очиж үзэхэд энэ талаар яриагүй, тэр үед ийм болчихлоо гэсэн бол би хараад цааш нь танилцуулах боломжтой байсан. Тэр өдөр машины аппратур эвдэрсэн гээд шал өөр юм ярьж байсан. Өнөөдөр түүнийгээ ярихгүй байгаа нь худлаа хэлж байгаа гэж харагдаж байна. Анх уулзаж ярилцахад Уламсайхан, би Батсүх, Чнар бүгд байсан. Мөнгө төгрөгөө тохиролцоод тооцоогоо хийчихээд бид жолооч нараа хоолонд оруулчихаад явуулж байсан. Энэ хүмүүс ажлаа хаяж ирснээс болж гарсан зардлыг би хувиасаа 3,300,000 төгрөг гаргаж компанид төлсөн байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Чшүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Д.Чминий бие нь Т.Уламсайхантай 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тохиролцоод 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө Дундговь аймгийн Өндөршил суманд очин ажилласан. Анх ажлын талаар тохиролцохдоо 15 хоногт багтааж хийхээр тохиролцсон. Тэр газар надаас гадна 5 жолооч Норд машинтай ажиллаж байсан. Ажил 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дууссан ба үдийн цайны цагаар бусад 4 жолооч машинаа аваад явсан. Миний хувьд Б.Бийн жолооч Гончигийн хамт хамт байж байтал маргааш гэр буулгаад, ачилцаад яв гэж тухайн кэмп дээр байсан хүн хэлэхээр нь бид нар шороо зөөхөөр ирсэн болохоос гэр буулгах ачихаар ирээгүй гэж ярилцаад ирсэн байсан. Анх тохирохдоо шороо ачуулна гэсэн боловч газар дээрээ очиход дан хад ачсан ба миний машины тэвш энд тэндээ урагдаж, хонхойсон. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 10 хоног ажилласан ба хийх ажилгүй болсон тул шөнө нь хот руу гарсан байдаг. Кэмпийн дарга нь маргааш бууна. Гэр ачна гэж хэлсэн. Ажил нь хийгдээд дууссан, бусад жолооч нар буцсан тул бид бас буцсан. Иймд Т.Уламсайханы нэхэмжилж буй мөнгөн дүнг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие нь Т.Уламсайхантай 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тохиролцоод 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө Дундговь аймгийн Өндөршил суманд очин ажилласан. Анх ажлын талаар тохиролцохдоо 15 хоногт багтааж хийхээр тохиролцсон. Тэр газар надаас гадна 5 жолооч Норд машинтай ажиллаж байсан. Ажил 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дууссан ба үдийн цайны цагаар бусад 4 жолооч машинаа аваад явсан. Миний машиныг барьж байсан жолооч Гончиг нь Д.Чойжилсүрэнгийн хамт байж байтал маргааш гэр буулгаад, ачилцчихаад яв гэж тухайн кэмп дээр байсан хүн хэлэхээр нь бид нар шороо зөөхөөр ирсэн болохоос гэр буулгах ачихаар ирээгүй гэж ярилцаад ирсэн байсан. Анх тохирохдоо шороо ачуулна гэсэн боловч газар дээрээ очиход дан хад ачсан ба миний машины тэвш энд тэндээ урагдаж, хонхойсон. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 11 хоног ажилласан ба хийх ажилгүй болсон тул шөнө нь хот руу гарсан байдаг. Кэмпийн дарга нь маргааш бууна. Гэр ачна гэж хэлсэн гэж манай жолооч Гончиг над руу ярьсан. Ажил нь хийгдээд дууссан, бусад жолооч нар буцсан тул би жолоочоо бас буцаад ир гэсэн. Иймд Т.Уламсайханы нэхэмжилж буй мөнгөн дүнг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.

Бид анх Г.Угэх хүнтэй тохироогүй, Н.Мөнххаан гэх хүн манай Чярьж 8,000,000 төгрөгөөр, 2 машинаар сар ажиллахаар тохирсон очоод 15 хоног ажилсан. Шороо ачина гэж тохироод явсан боловч дандаа чулуу ачуулсан. Манай хоёр машин мөнгөндөө тааруулж ажилласан. Явахаасаа 4 хоногийн өмнө түлш авч ажил хийж байгаад, ажлаа дуусгаад 2019 оны 11 дүгээр сарын 12 өдөр Улаанбаатар хотод ирсэн. Банк дүүрэн түлштэй ирээгүй, би өөрийн машинаа жолоочдоо өгөөд явуулсан байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2 машинд адилхан л эвдэрч, муудсан зүйл байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Унь хариуцагч Б.Б, Д.Чнарт холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.Унь хариуцагч Б.Б, Д.Чнартай, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр HOWO маркийн ачааны 28-13 УНР, 86-41 УБУ дугаарын машинуудаар 15 хоногийн хугацаанд газар шорооны ажил хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг 8,000,000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцсон байна. Гэрээний дагуу ажлын хөлсний урьдчилгаа болгон 6,900,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Г.Уламсайханаас хариуцагч нарт шилжүүлэн өгсөн, хариуцагч нар Дундговь аймгийн Өндөршил сум руу Хово автомашинтайгаа мөн өдөр Улаанбаатараас гарч очин 1 хоногийн дараагаас ажлаа хийж гүйцэтгэн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан байна. Талууд энэ талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргадаггүй тул энэхүү үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч Б.Б нь 15 хоногийн ажлаас 10 хоног, Д.Ч8,5 хоног ажиллаж хийх ёстой ажлаа дутуу хийж гүйцэтгэсэн тул урьдчилан олгосон ажлын хөлсний үлдэгдэл зөрүү 2,000,000 төгрөг, ажилдаа зарцуулах ёстой байсан ачааны машинд хийсэн түлшний үнэ 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч нар ажлыг тохирсон хугацаанд, тохирсон хөлсөнд тааруулж хийж гүйцэтгэсэн, шороо зөөлгөхөөр тохирсон боловч чулуу зөөсөн, банкиндаа түлштэй ирээгүй гэсэн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тэдний хооронд хийгдсэн тохиролцоо, хэлцлийн агуулга, нөхцлийг дүгнэн үзвэл талуудын хооронд хөлсөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсэгт Ажиллагч ажлынхаа хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Х.Ариунболдыг гэрчээр оролцуулсан ба гэрч Х.Ариунболд мэдүүлэгтээ ...энэ 2 Хово машиныг би Дундговь аймгийн Өндөршил суманд хариуцан ажиллуулж байсан. Тэд 11 дүгээр сарын 12-ны өглөө ажилд гарахаар эксковатораа аваад талбай руу явж байхад 1 шороо аччихаад хоолондоо оролгүй яваад өгсөн. Араас нь утасдаж буцаж ирж ажлаа хийх гэж хэлсэн боловч яваад өгсөн. Бүртгэлээс шүүж үзэхэд 28-13 дугаартай машин нь 10,5 хоног, 8641 дугаартай машин нь 8,5 хоног ажилласан харагдаж байгаа. Өдөрт ажлын 10 цаг ажиллах ёстой бөгөөд бид өдөрт 3 цаг ажилласан ч бүтэн ажилласнаар тооцсон, энэ хооронд ажиллаагүй өнжсөн өдөр бас байгаа. ...манайх Хово машинууд түрээслэн ажиллуулдаг. Уламсайхан энэ 2 машиныг гэрээ хийж ажлуулж байсан. Энэ 2 машинаас өмнө ирсэн машинуудыг ажлын хоног 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дуусаад буцахад эд ажлаа дуусгаагүй байж араас нь явчихсан. Уг нь 15-ны өдөр хүртэл ажиллаад буцахдаа гэр ачаад хот орохоор ярьсан байсан. Бид 2 хоногийн өмнө энэ 2 машины банкийг түлшээр дүүргэж өгсөн байсан. Уг түлшээр бараг ажиллаагүй, 1-2 удаа л шороо зөөсөн. Хэрэв ажлаа хийж дуусгаад буцсан бол бид буцахад нь банкийг нь түлшээр дүүргэж өгөхөөр ярьсан байсан. Уг түлшнээс Улаанбаатар хот ороход 60-90 литрийг л зарцуулах байх, өөрт нь багадаа 100 литр түлш үлдэхээр байгаа. Бид Уламсайханд өгөх ажлын хөлснөөс 3,300,000 төгрөгийг суутгаж авсан учир одоо Уламсайхан эд нараасаа авах нь зөв байх... гэж мэдүүлж байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбар гаргадаг боловч тайлбар татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар ямар нэгэн хүсэлт санал гаргаагүй. Иймд талуудын тайлбар болон гэрчийн мэдүүлгийг үндэслэн хариуцагч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэн урьдчилан олгосон ажлын хөлснөөс тооцон илүү олгогдсон гэх 3,000,000 төгрөгийг хариуцагч нараас буцаан гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3-д заасныг баримтлан хариуцагч Б.Б, Д.Чнараас 3,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Уламсайханд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 62,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Уламсайханд олгосугай

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ч.НЯМСҮРЭН