Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/227

 

                                                                         

 

 

 

 

                2023/ШЦТ/227

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Нямжав  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А   

Шүүгдэгч: А.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Э д холбогдох эрүүгийн 2312000000199 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац баг, Хужирт гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Аы Э/РД:АА91111711/,

 

                           Холбогдсон хэргийн талаар:  

 

  Шүүгдэгч А.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн ......гэх газраас хохирогч Ц.Тын хоёр тооны үхрийг хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            * Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

            * Эрүүгийн 2312000000199 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогч Ц.Тын өгсөн:

“...Би 2023 оны 01 сарын 17-18-ны үеэр өөрийн үхэр сүргээс 2 тооны улаан, ягаан зүсмийн монголын нас гүйцсэн эр үхэр хулгайд алдсан. Би тэр үеэр өөрийн адууг хайгаад олохгүй нэлээд хэд хоног хайсан. Тэр хойгуур 2 тооны үхрээ хулгайд алдсан. Тэгээд хайгаад олоогүй. Тэгээд манай дүү Ц.А аймгийн төв ороод мах авдаг ченж залуу банди гэж дууддаг залууд манай нутгийн Агийн Э гэх залуу манай 2 тооны үхрийн махыг өгсөн байсныг мэдсэн байсан. Тэгээд манай дүү Ц.А утсаар А.Э гэх залуу руу залгаад чи манай ахын 2 тооны үхрийг хулгай хийсэн байна аймгийн төвд ченжид махыг нь өгсөн байна гэж хэлсэн байсан. Тэрний дараа манай нутгийн залуу А.Э манай гадна ирээд гараад ирээч гэж дуудахаар нь би гараад очтол ахаа би таны 2 шарыг хулгай хийсэн намайг уучлаарай гээд уйлах гээд байсан. Тэгээд би хохирол мөнгийг өгнө гэж хэлсэн. Тэгээд би архи уусан үедээ ийм хэрэг хийчихлээ гэж хэлсэн. Тэгээд яваад өгсөн. Тэрнээс дахин надтай уулзаагүй. Нас гүйцсэн монголын эр үхрүүд байсан. Уг хоёр эр үхэр нь махны чиглэлийн үхэр байсан. Том биетэй эдэлж хэрэглэж байгаагүй имнэг үхрүүд байсан. Миний хоёр үхэр зөв талын чих зүрх имтэй байсан. Уг хоёр үхэр хулгайд хулгайд алдах үеэр их тарган байсан. Би нэг үхрийг нь 3.000.000 төгрөгөөр үнэлнэ. Би уг хоёр үхрийг махлаад зарахад хангалттай 3 сая төгрөг барих байсан тийм учраас би ингэж үнэлж байна. Би гомдолтой байна. А.Э гэх залуу манай нутгийн залуу айл саахалт хүн байж нэгнийхээ малыг хулгай хийсэн гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-6 дугаар тал/

 

*Гэрч Ж.Тын өгсөн:

“...2023 оны 01 сарын 17-18-ны үеэр манайх 2 тооны монголын нас гүйцсэн үхэр хулгайд алдсан. Тэр үеэр манай нөхөр адуугаа хайж яваад эзэнгүй байсан. Тэгээд манай нөхөр адуугаа олж ирээд алдсан 2 тооны үхрээ хайгаад олоогүй. Сүүлд нь манай нөхрийн дүү болох Ц.А гэх залуу манай үхэр хулгай хийсэн хүний сургийг гаргаад, ирж бид нарт хэлсэн. Тэгээд бид нар А овогтой Э хулгай хийж аймгийн төвд махны ченжид өгсөн талаар мэдсэн. А.Э манай гэрт ирж 2 удаа уулзсан тэгэхдээ манай үхрийг хулгай хийсэн талаараа хэлээд үхрийн оронд мөнгийг нь өгье гэж хэлээд явсан. Өөрөө манайд ирж би танай 2 үхрийг хулгай хийсэн мөнгийг өгнө гэж хэлээд явсан одоогоор мөнгө төгрөг өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-10 дугаар тал/

 

*Гэрч Ц.Аын өгсөн:

“...Манай ах 2023 оны 01 сарын дундуур 2 тооны монголын үхэр хулгайд алдсан. Тэгээд уг үхрээ Ц.Т ах бид хоёр хайгаад олоогүй юм манай ахын үхэр А.Эын гэрийн ойролцоо байсан болохоор А.Эыг авсан байж магадгүй гээд хардаад битүүхэн тандаж байгаад 2023 оны 03-р сарын 16-ны өдөр Архангай аймгийн төвд махны ченж Э.Н гэх залуутай уулзаад чамд А.Э гэх залуу үхрийн мах өгсөн үү гэж асуусан чинь надад өгөөгүй, манай эхнэрт 2 үхрийн мах авчирч өгсөн байсан. Тэгээд би аймгаас ирээд А.Этай уулзаад чи манай ахын хоёр тооны үхрийг авсан байна гэж хэлсэн. Тэгсэн миний урдаас юм хэлэлгүй мориор мордоод яваад өгсөн байсан. Тэгээд 2 хоногийн дараа манай ах Ц.Тын гэрт очоод ахыг гараад ир хоёулаа уулзъя гэж хэлсэн байсан. Тэгээд ах гараад уулзахад А.Э би танай хоёр үхрийг авсан,  намайг уучлаарай гээд уйлсан байсан. Би танай үхрийг төлж өгье гэж хэлсэн байсан. Би энэ талаар мэдээгүй А.Н өөрийн уядаг морио А.Эаас унуулаад байсан. Тэгэхээр нь мах өгвөл энэ хүнд өгч магадгүй гэж бодоод асуусан юм. Тэгж эхнэрт нь мах өгсөн талаар мэдсэн. Улаан, ягаан зүсмийн нас гүйцсэн монголын эр үхэр байсан. Ойрхон 6-7 км зайтай байдаг манай ахын А.Эын гэрийн ойролцоо бэлчээрлэдэг...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр тал/

 

*Гэрч С.Мгийн өгсөн:

“...А.Э надад 2 удаа үхрийн мах өгсөн. Эхлээд 2023 оны 01-р сарын сүүлээр нэг үхрийн мах авчирч өгсөн уг үхрийн баримжаагаар харахад монгол үхрийн мах бололтой байсан. Уг үхрийн мах нь 170 гаран кг жинтэй мах байсан. Уг өгснөөс хойш ойролцоогоор 7 хонгийн дараа дахин нэг үхрийн мах авчирч өгсөн уг мах мөн адил монголын үхрийн мах байсан 160 гаран кг жинтэй мах байсан. А.Э уг эхний үхрийн махаа өгөхдөө манай нөхөр рүү утсаар яриад нэг үхрийн мах өгийн гэж хэлсэн байсан. Тэгээд манай нөхөр надад авчраад өгчих гэж хэлсэн байсан. Тэгээд 11 цагийн орчимд манай Т хороололд байх гэрийн гадна ирээд мах өгье гээд уг махыг нь гэртээ авч үлдсэн. Дараагийн махыг нь зах дээр миний ажил дээр авч ирж өгсөн. Эхний 170 гаран кг махыг авчирч өгөхдөө эхлээд махны гэрчилгээ байхгүй байсан. Тэгээд би гарал үүсэл байхгүй мах авахгүй гэсэн чинь буцаж яваад махны гарал үүсэл аваад ирсэн. Тэгээд уг үхийн махыг авсан. Уг махыг 1 кг махыг 7800 төгрөгөөр аваад 1.300.000 гаран төгрөг болсон. Дараагийн үхрийн мах нь 160 гаран кг жинтэй байсан. Уг үхрийн махыг малчин зах дээр авч ирж өгсөн уг үхрийн мах нь гарал үүсэлгүй байсан. Надад буцаад гарал аваад ирнэ гэж хэлээд яваад ирээгүй би уг үхрийн толгойг нэхэхэд малын эмчид үлдээсэн одоо аваад ирнэ гэж хэлсэн. Тэгээд дахин ирээгүй. Уг үхрийн мах нь 1.200.000 гаран мянган төгрөг болсон бэлнээр өгөөд явуулсан. Уг үхрийн махнууд шинэ махнууд байсан. Дан мах ирсэн арьс толгой шир бол ирээгүй. Мах авахад манай захын малын эмч шалгадаг эхний махыг би хувь хүнд зарсан учраас гарал одоо байхгүй дараагийн үхрийн махыг авахад А.Э надад буцаад ирье гэж хэлсэн болохоор би одоо аваад ирнэ гэж малын эмчдээ хэлээд буцаад А.Эын дугаар холбогдоогүй учраас би гарал үүслийг тэрнээс дахин би А.Э гэх хүнтэй уулзаагүй. Би уг 2 үхрийн махыг хулгайн мах гэж мэдээгүй надад өөрийн мах гээд авч ирж өгсөн. Эхний мах өгөхдөө нэг өндөр бор залуутай хамт явж байсан. Дараагийн удаад ганцаараа явж байсан. Би тэр хамт ирсэн хүнийг танихгүй хүн байсан. Би тухайн үед мах авахдаа бүх мөнгийг бүгдийг өгсөн одоогоор ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй...гэх  мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр тал/

 

*Гэрч Э.Нын өгсөн:

“...Намайг Улаанбаатар хотод явж байхад над руу залгаад мах авах уу гэхээр нь мах авч байгаа манай эхнэр дээр очиж уулз би хотод байна гэсэн. Тэгээд сүүлд нь манай эхнэрт мах өгсөн байсан. Гэхдээ хэдэн кг ямар малын мах өгсөн талаар мэдээгүй. Надад тоо яриагүй үхрийн мах өгөх гэсийн гэж ярьж байсан би тодруулж асуугаагүй, манай эхнэртэй уулз гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 дугаар тал/

 

*Яллагдагч А.Эын өгсөн:

“...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулна...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-42 дугаар тал/

 

*Хөрөнгийн үнэлгээчин А.Бын 2023 оны 06 сарын 16-ны өдрийн 97 дугаартай: “...Нас гүйцсэн 2 тооны эр үхрийн зах зээлийн үнэлгээг 2023 оны 01 сарын байдлаар 5.000.000/таван сая/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 28 дугаар тал/

 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч А.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

    Гэм буруугийн талаар:

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн ... өвөр гэх газраас иргэн Ц.Тын 2 тооны үхэр хулгайд алдагдаж, түүнд 5.000.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч А.Э үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.Тын“...Би 2023 оны 01 сарын 17-18-ны үеэр өөрийн үхэр сүргээс 2 тооны улаан, ягаан зүсмийн монголын нас гүйцсэн эр үхэр хулгайд алдсан. Би тэр үеэр өөрийн адууг хайгаад олохгүй нэлээд хэд хоног хайсан. Тэр хойгуур 2 тооны үхрээ хулгайд алдсан. Тэгээд хайгаад олоогүй. Тэгээд манай дүү Ц.А аймгийн төв ороод мах авдаг ченж залуу банди гэж дууддаг залууд манай нутгийн Агийн Э гэх залуу манай 2 тооны үхрийн махыг өгсөн байсныг мэдсэн байсан. Тэгээд манай дүү Ц.А утсаар А.Э гэх залуу руу залгаад чи манай ахын 2 тооны үхрийг хулгай хийсэн байна аймгийн төвд ченжид махыг нь өгсөн байна гэж хэлсэн байсан. Тэрний дараа манай нутгийн залуу А.Э манай гадна ирээд гараад ирээч гэж дуудахаар нь би гараад очтол ахаа би таны 2 шарыг хулгай хийсэн намайг уучлаарай гээд уйлах гээд байсан. Тэгээд би хохирол мөнгийг өгнө гэж хэлсэн. Тэгээд би архи уусан үедээ ийм хэрэг хийчихлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Тын“...2023 оны 01 сарын 17-18-ны үеэр манайх 2 тооны монголын нас гүйцсэн үхэр хулгайд алдсан. Тэр үеэр манай нөхөр адуугаа хайж яваад эзэнгүй байсан. Тэгээд манай нөхөр адуугаа олж ирээд алдсан 2 тооны үхрээ хайгаад олоогүй. Сүүлд нь манай нөхрийн дүү болох Ц.А гэх залуу манай үхэр хулгай хийсэн хүний сургийг гаргаад, ирж бид нарт хэлсэн. Тэгээд бид нар А овогтой Э хулгай хийж аймгийн төвд махны ченжид өгсөн талаар мэдсэн. А.Э манай гэрт ирж 2 удаа уулзсан тэгэхдээ манай үхрийг хулгай хийсэн талаараа хэлээд үхрийн оронд мөнгийг нь өгье гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Аын”...Манай ах 2023 оны 01 сарын дундуур 2 тооны монголын үхэр хулгайд алдсан. Тэгээд уг үхрээ Ц.Т ах бид хоёр хайгаад олоогүй юм манай ахын үхэр А.Эын гэрийн ойролцоо байсан болохоор А.Эыг авсан байж магадгүй гээд хардаад битүүхэн тандаж байгаад 2023 оны 03-р сарын 16-ны өдөр Архангай аймгийн төвд махны ченж Э.Н гэх залуутай уулзаад чамд А.Э гэх залуу үхрийн мах өгсөн үү гэж асуусан чинь надад өгөөгүй, манай эхнэрт 2 үхрийн мах авчирч өгсөн байсан. Тэгээд би аймгаас ирээд А.Этай уулзаад чи манай ахын хоёр тооны үхрийг авсан байна гэж хэлсэн. Тэгсэн миний урдаас юм хэлэлгүй мориор мордоод яваад өгсөн байсан. Тэгээд 2 хоногийн дараа манай ах Ц.Тын гэрт очоод ахыг гараад ир хоёулаа уулзъя гэж хэлсэн байсан. Тэгээд ах гараад уулзахад А.Э би танай хоёр үхрийг авсан,  намайг уучлаарай гээд уйлсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Мгийн”...А.Э надад 2 удаа үхрийн мах өгсөн. Эхлээд 2023 оны 01-р сарын сүүлээр нэг үхрийн мах авчирч өгсөн уг үхрийн баримжаагаар харахад монгол үхрийн мах бололтой байсан. Уг үхрийн мах нь 170 гаран кг жинтэй мах байсан. Уг өгснөөс хойш ойролцоогоор 7 хонгийн дараа дахин нэг үхрийн мах авчирч өгсөн уг мах мөн адил монголын үхрийн мах байсан 160 гаран кг жинтэй мах байсан. А.Эрдэнэбатаар уг эхний үхрийн махаа өгөхдөө манай нөхөр рүү утсаар яриад нэг үхрийн мах өгийн гэж хэлсэн байсан. Тэгээд манай нөхөр надад авчраад өгчих гэж хэлсэн байсан. Тэгээд 11 цагийн орчимд манай Т хороололд байх гэрийн гадна ирээд мах өгье гээд уг махыг нь гэртээ авч үлдсэн. Дараагийн махыг нь зах дээр миний ажил дээр авч ирж өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Нын”...Намайг Улаанбаатар хотод явж байхад над руу залгаад мах авах уу гэхээр нь мах авч байгаа манай эхнэр дээр очиж уулз би хотод байна гэсэн. Тэгээд сүүлд нь манай эхнэрт мах өгсөн байсан...” гэх мэдүүлэг, хохирлын үнэлгээг гаргасан Хөрөнгийн үнэлгээчин А.Бямбажавын 2023 оны 06 сарын 16-ны өдрийн 97 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр дээр гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж заасан, шүүгдэгч А.Эын хохирогч Ц.Тын 2  тооны үхрийг хулгайлсан үйлдэл нь  бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг шинжийг хангаж байх ба Архангай аймгийн Прокурорын газраас түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

           Иймд шүүхээс шүүгдэгч А.Эын бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

   Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан, энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Т нь 2 тооны үхрээ алдаж түүнд 5.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Ц.Т нь уг хохирлыг авсан, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийн энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч А.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заыасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур  буюу нэг жил хоёр сарын хугацаагаар хорих оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхэг, сүх 1/нэг/ ширхэгийг тус тус устгахаар, шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Б овогт Аы Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

              2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эыг 1/нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эыг оногдуулсан 1/нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          

             4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

             5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхэг, сүх 1/нэг/ ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

              6. Шүүгдэгч А.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

              7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

              8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР