Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/322

 

 

 

 

 

                             2023/ШЦТ/322

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор дарГж

Улсын яллагч: Ж.Ундармаа       

Шүүгдэгч: Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овогт Г  Б холбогдох эрүүгийн 2312000000269 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хотын ...........тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Г ургийн овогт Гын Б/РД:АВ.........../,

                                        Холбогдсон хэргийн талаар:  

 

Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь 2023 оны 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын ........ гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр 1.5 метрийн урттай, 14 ширхэг, 1.4 м3 хэмжээтэй, шинэс төрлийн босоо мод, 1.5 метрийн урттай, 14 ширхэг, 1.7 м3 хэмжээтэй, шинэс төрлийн унанги модыг тус тус бэлтгэж, 76-43 УБЦ улсын дугаартай Исузу Элф маркийн автомашинаар Архангай аймгийн Хайрхан сумын ....... гэх газраас тус сумын Хайрхан багийн төв хүртэл тээвэрлэн, ойн санд 340.256 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна. 

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын ....... гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр 1.5 метрийн урттай, 14 ширхэг, 1.4 м3 хэмжээтэй, шинэс төрлийн босоо мод, 1.5 метрийн урттай, 14 ширхэг, 1.7 м3 хэмжээтэй, шинэс төрлийн унанги модыг тус тус бэлтгэж, 76-43 УБЦ улсын дугаартай Исузу Элф маркийн автомашинаар Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багийн Ихбулаг гэх газраас тус сумын Хайрхан багийн төв хүртэл тээвэрлэн, ойн санд 340.256 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Г.Н.........ын“...Уг хэрэгт ойн санд учирсан 340.256 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 55-56 дугаар тал/, Иргэний нэхэмжлэгч В.М..ын “...Г.Б гэх хүнийг танина. Г.Б бид 2 Хайрхан суманд 10 жилийн 1 ангийн хүүхдүүд байгаа юм. Бид нар найз нөхдийн холбоотой байдаг. 76-43 УБЦ улсын дугаартай цагаан өнгийн Исузу маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан юм. Би одоо Г.Бт ажлын хөлсөндөө өгсөн. Бид нар нэрээ шилжүүлээгүй байгаа. Г.Б надад зөөврийн сууц, байшин доторлож өгсөн. Хөлсөнд нь тохироод өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,  гэрч Б.А..н“...Би 2023 оны 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт эргүүл хяналт шалГтын үүрэг гүйцэтгэж ажиллаж байхад 76-43 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мод тээвэрлэн явсныг зогсоон шалгахад тус сумын Хайрхан багийн Ихбулаг гэх газраас иргэн Г.Б нь мод бэлтгэх эрхийн бичиггүй хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэж явсан тул тээврийн хэрэгслийг саатуулсан. Г.Б гэх хүн эрхийн бичиг авч чадаагүй байсан. Ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Э.....ийн “...Г.Б гэх хүн надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Иргэн ойд мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг авч эрхийн бичигт заасан хугацаанд, заасан газарт бэлтгэнэ. Нэг том уулыг тэр чигт нь Ихбулаг гэж нэрлэдэг. Иргэн ойд Гын түлээний мод бэлтгэхдээ босоо мод унагаахгүй, цэвэрлэгээний ажлаар гишүү унанги модноос бэлтгэнэ...” гэх мэдүүлэг, яллагдагч Г.Бын “...Миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Эрдэнэмандал сум дахь Сум дундын ойн ангийн инженер Д.Мөнхнарангийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаартай ”...Иргэн Г.Бын бэлтгэсэн гэх мод нь нь 1.4 метр урттай 14 ширхэг Гын түлээний мод байна. Нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 153.664 төгрөгөөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 37-39 дүгээр тал/,  Архангай аймгийн Цэнхэр сум дахь сум дундын ойн ангийн ойн инженер Л.Д.....ийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 41 дугаартай: “...1.7 метр куб шоо метр буюу ойн санд учруулсан хохирлын хэмжээг шууд бус үр ашгийн 81766 төгрөг, шууд бус үр ашгийн 104825 төгрөг, нийт экологи эдийн засгийн үнэлгээг 186592 төгрөгөөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 79 дүгээр тал/               Дамно ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн АЦ23-189 дугаартай: “...1997 онд үйлдвэрлэгдсэн, 2006 онд Монгол улсад орж ирсэн 76-43 УБЦ улсын дугаартай Исузу маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 11 дүгээр сарын байдлаар зах зээлийн үнэлгээгээр 1.301.484 төгрөгөөр, 3.1 метр куб хэмжээтэй модны үнэлгээг 310.000/гурван зуун арван мянга/ төгрөгөөр, цахилгаан хөрөөний үнэлгээг 100.000/нэг зуун мянга/ төгрөгөөр тус тус үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 57-62 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойгоос мод бэлтгэж тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

          Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Бын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг ханГттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг сайн дураар гаргасан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Г.Быг  зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас байГь орчинд 340,256 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.

 

БайГь орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /340,256*3=1,020,768/нэг сая хорин мянга долоон зуун жаран найм/ төгрөгөөр тогтоож, БайГь орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байГь орчин болон байГийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар БайГь орчин, уур амьсГын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 1,020,768/нэг сая хорин мянга долоон зуун жаран найм/ төгрөг гаргуулан БайГь орчин, уур амьсГын тусгай санд оруулахаар шийдвэрлэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харГзан түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тооцон, шүүгдэгч Г.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс шүүгдэгч Г.Быг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч Г.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.301.484/нэг сая гурван зуун нэг мянга дөрвөн зуун наян дөрөв/ төгрөгийн үнэлгээ бүхий 76-43 УБЦ улсын дугаартай Исуцу маркийн автомашин хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч В.Мө..ын эзэмшлийнх болох нь Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байх тул эзэмшигчид шилжүүлж, автомашины үнийг шүүгдэгчээс гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1,020,768/нэг сая хорин мянга долоон зуун жаран найм/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 280,716/хоёр зуун наян мянга долоон зуун арван зургаа/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 14 ширхэг, 1.7 метр куб хэмжээтэй 310,000/гурван зуун арван мянга/ төгрөгийн үнэ бүхий мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100.000/нэг зуун мянга/  төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч ойлгож, хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харГзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Г овогт Гын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, БайГь орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч Г.Баас 1,020,768/нэг сая хорин мянга долоон зуун жаран найм/ төгрөг гаргуулан БайГь орчин уур амьсГын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 62 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.301.484/нэг сая гурван зуун нэг мянга дөрвөн наян дөрөв/ төгрөгийн үнэлгээ бүхий 76-43 УБЦ улсын дугаартай Исузу Элф маркийн автомашиныг эзэмшигч В.М. шилжүүлж, автомашины үнийг шүүгдэгчээс гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1,020,768/нэг сая хорин мянга долоон зуун жаран найм/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 280,716/хоёр зуун наян мянга долоон зуун арван зургаа/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 14 ширхэг, 1.7 метр куб хэмжээтэй 310,000/гурван зуун арван мянга/ төгрөгийн үнэ бүхий мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100.000/нэг зуун мянга/  төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.

 

7. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                      ДАРГАГЧ ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР