Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/321

 

 

 

 

                                   2023/ШЦТ/321  

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Ц.Цээрүүгүндүү

              Хохирогчийн өмгөөлөгч: Г.Э

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.А  

              Шүүгдэгч: Г.Б

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Гийн Бт холбогдох эрүүгийн 2212000860031 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган ........ оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Л овогт Гийн Б/РД:АГ.........../

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 05 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн нутаг дэвсгэр ....... гэх газарт байх Б.Гын монгол гэрт нэвтрэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар эртний 3 ширхэг бурхан болон чүдэнзний хайрцгийн хэмжээтэй жижиг бурхан хулгайлан авч, 24.300.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

              *Эрүүгийн 2212000860031 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч Г.Бын өгсөн:

“...Манайх энэ хавар ээжийнхтэй хамт 2 гэрээрээ хаваржиж байгаа. Би 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мотоциклоос унаж баруун талын хөлөө өвдөгний доогуур хугалаад шууд Улаанбаатар хот руу явсан манай гэрийг сахиж ээж үлдсэн. Тэгсэн 2022 оны 05 дугаар сарын 03-ны орой манай ээж Д.Ж утсаар яриад танай 3 бурхан алга болчихлоо гэж хэлсэн тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөөд шалгуул даа гэж хэлсэн. Хэзээ яаж алга болсон талаар нь надад мэдэх юм байхгүй би ч ээжээс асуугаагүй ээж ч надад хэлээгүй. Манайх ээжийнхтэй хамт Ихтамир сумын Хөхнуур багийн .... газар 2 гэрээр хаваржиж байгаа. Манай хаваржааны ойролцоо манай ээжийн ахынх нь хүүхэд болох Ө.Б, Б.Ра, О.Б, Т.Лс гэсэн айлууд л ойрхон хаваржиж байгаа. Манай алга болсон 3 бурхан гурвуулаа адилхан хэмжээтэй, өндөр нь багцаагаар өндөр нь 12-13 см байгаа байх гэж бодож байна манайх 3 бурханаа том гүнгэрваанд хийсэн байсан 3 бурхан маань өөрсдөө тус тусдаа жижиг модон гуутай том гүнгэрвааны дотроо хийсэн байсан бурхануудыг хадаг болон бусад зүйлээр ороогоогүй жижиг гууг нь хадаг болон бусад зүйлээр доторлоод хийчихсэн байсан. Манай эмээ надад хэлэхдээ хүүхэд эмэгтэй хүний бурхан байгаа юм шүү гэж хэлж байсан нэрийг нь надад хэлж байсан үгүйг би санахгүй байна. Манай ээж болохоор надад Цагаан дарь эх, Ногоон дарь эх гэж ярьж байсан нэг бурхныг ямар нэртэйг нь мэдэхгүй байна. Би угаасаа бурхануудаа гаргаж ирж үзэж байгаагүй угаасаа өөрсдийнх нь хийсэн гууны дотроо тэр хэвээрээ байдаг байсан. Манай өвөө нас бараад эмээ дээр ирсэн эмээ нас бараад надад өвлөгдөж ирсэн. Хэд дэх үедээ өвлөгдөж явааг би мэдэхгүй манай өвөөгийн талд их том лам хүн байсан юм гэнэ лээ тэр хүний шүтэж тахиж байсан бурханууд гэж ярьдаг юм.  Манайд бурхан байдгийг ер нь нутгийн хүмүүс бүгд мэднэ. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй хүнээр мэргэлүүлэхээр бурханууд олдоно, их ойрхноос хулгай хийсэн байна гэж яриад байгаа юм. Одоогоос 2 жилийн өмнө Улаанбаатар хотоос явж байгаа гээд нэг хүн ирээд надаас чиний бурханыг худалдаж авъя гэж чамтай уулзаж ярьж байсан хүн байгаа юу гэхээр нь би байхгүй гэсэн чинь нөгөө хүн тэгвэл 1 бурхныг чинь би 10 сая төгрөгөөр худалдаж авъя гэхээр нь би зарахгүй өвөг дээдсээс бурханууд байгаа юм гэж хэлээд та яв яв гээд явуулсан.  Би одоо тэр, хүнийг харвал танина. Нэрийг нь мэдэхгүй тухайн үедээ надад утасны дугаараа бичиж өгч байсан би тухайн үедээ уур хүрээд дугаар бичиж өгсөн цаасыг нь хаячихсан. Би тэр хүнээс та яаж манайд бурхан байдгийг мэдсэн юм бэ гэсэн чинь Хан-Өндөр хавиас надад хүн хэлсэн гэж ярьж байсан. Манай эхнэр ээжтэй 2022 оны 05 дугаар сарын 03-ны өглөө утсаар ярьсан чинь хадам аавыг хадам ах урд орой нь ирээд аваад явсан гэнэ гэхээр нь яах гэж байгаа юм бол гэсэн чинь машинаа хадам аавын нэр дээрээс хасуулж өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэж аавыг авах гэж ирсэн гэнэ гэж хэлсэн 2022 оны 05 дугаар сарын 02-ны орой манай ойролцоо байдаг Лс /У/ тэр хавийн айлуудын эхнэрүүдийг өөрийнхөө эхнэртэй, Б ахын эхнэр, Ра эхнэртэйгээ, Бгийн эхнэр гээд энэ хүмүүсийг аваад Хужир гэдэг газар руу яваад эргэж 19 цагийн үед ирээд сумын төв явсан гэж ярьсан тэгээд өглөө нь тэр хүмүүс гэртээ ирцгээсэн гэсэн тэгээд тэрнээс хойш хэр удсаныг нь мэдэхгүй өдөр тийшээ юм шиг байна лээ Лс эхнэр хүүхдүүдтэйгээ аймгийн төв ороод ирсэн байна гээд манай эхнэртэй видео калл хийж байсан тэрнээс хойш нэг их удаагүй манай ээж утсаар яриад бурхан алга болсон байна гэж ярьсан. Манай ээж Д.Ж, ээжийн ахынх нь хүүхэд болох Б, Б энэ 3 хүн үлдсэн өөр хүн үлдээгүй бусад нь бүгд хамт явсан гэсэн. Манай хадам аавыг явахаас өмнө Лс хүмүүстэй хамт явсан гэж ярьсан. У эхнэр бид 2-ыг хотод байхад саяхан машин авсан гэсэн тэр машинаараа өөрийнхөө эхнэрийг, Бгын эхнэрийг, Бгын эхнэрийг, Ра эхнэртэйгээ хамт явсан гэсэн. Лс бүр өмнө нь манай төрсөн дүү Ирландад байдаг надад мөнгө явуулна гэсэн тэр мөнгөөр нь би машин авна гэж ярьдаг байсан тэр дүү нь мөнгө явуулсан юм шиг байна лээ. Лс хүмүүстэй түрүүлж яваад хадам аав, хадам ах 2 сүүлд нь явсан гэсэн. Бүр дээр үеийн нэлээн хэдэн үе дамжиж ирсэн бурханууд болохоор би хэдэн төгрөгөөр яаж үнэлэхээ би мэдэхгүй байна. Би гомдолтой байна өвөг дээдсээс өвлөж ирсэн бурхануудаа олж авмаар байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 34-36 дугаар тал/,

 

*Хохирогч Б.Гжын дахин өгсөн:

“...Би 2013 онд айл гэр болж өрх тусгаарласан. Тэр үед миний төрсөн ээж Д.Ж манай гэр бүлд бурхан тахилаа өвлүүлж өгсөн. Хулгайд алдсан бурхад манай өвөг дээдсээс надад 5-дахь үе дээрээ өвлөгдөж ирсэн. Би бурхдаа олж авч хохиролгүй болмоор байна. Манай гэрээс 3 ширхэг том бурхан, 1-ширхэг жижиг бурхан хулгайд алдагдсан байна. 3 ширхэг бурханы голд нь байдаг бурхан багшийн хүзүүнд зүүлттэй байсан жижиг бурхан багш мөн хулгайд адагдсан байна. Суугуй байдалтай тус бүрдээ улаан хүрэн өнгийн модон гуутай бурхад байсан. Мөн шармал өнгийн металл, цутгамал Цагаан Дарь эх бурхан алтны орцтой, шармал өнгийн металл, цутгамал ногоон Дарь эх бурхан алтны орцтой, шармал өнгийн металл, цутгамал бурхан багш байсан. Жижиг бурхан багш нь хүний хүзүүнд зүүдэг чүдэнзний хайрцгийн хэмжээтэй бурхан багш байсан. Би өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн эртний 3-ширхэг бурхнаа 60.000.000 /жаран сая/ төгрөгөөр үнэлнэ. Жижиг бурхнаа 5.000.000/таван сая/ төгрөгөөр үнэлнэ. Шармал өнгийн металл, цутгамал цагаан Дарь эх бурхан алтны орцтой 20.000.000 төгрөг, шармал өнгийн металл, цутгамал ногоон Дарь эх бурхан алтны орцтой-20.000.000 төгрөг, шармал өнгийн металл, цутгамал бурхан багш 20.000.000 төгрөг, чүдэнзний хайрцагний хэмжээтэй бурхан багш-5.000.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Би хулгайд алдсан 3 ширхэг бурхан, жижиг бурхан багшаа олж авч хохиролгүй болмоор байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 119-120 дугаар тал/

 

*Хохирогч Б.Гжын дахин өгсөн:

“...Тухайн үед Г.Б манайд орох талаараа надад хэлсэн зүйл байхгүй. Манай эхнэрт хэлж байсныг мэдэхгүй байна. Г.Б нь миний эхнэрийн төрсөн ах учир манайд ирж, орж гардаг байсан. Мөн бид хоёрыг гэртээ байх үед манай ирж болно оо, харин бид хоёрыг байхгүй байхад манайд орох шаардлага байхгүй байх гэж бодож байна. Г.Б нь эд зүйлсээ орхисон талаар юм ярьж байсанг санахгүй байна. Алдагдсан эд зүйлсээ олж авмаар байна...’’гэх мэдүүлэг /2-р хх-ийн 196-197 дугаар тал/,

 

*Д.Жийн өгсөн:

“...Би 2022 оны 05 дугаар сарын 03-ны орой 22 цагийн орчим өөрийн хүү болох Б.Гжын гэр рүү ороод бурхан дээр нь зул өргөх гээд гэрийнх нь ертөнцийн зүгээр зүүн хойно байрлах бурхны гууны дээр очиход дотор нь байдаг Цагаан, Ногоон дарь эхийн 3 ширхэг бурхан байхгүй байсан. Тэр үед би ганцаараа байсан болохоор сандраад хүү Б.Гж руу залгаж “Бурхадууд алга болсон байна. Одоо яах вэ?” гээд тэвдээд ярихад “Та тайван бай, тайвшраад ав мөн гэр доторх эд зүйлд битгий гар хүрээрэй” гэж хэлсэн. Тухайн 3 ширхэг бурхан тус тусдаа хүрэн өнгийн модон гуутай, урд хэсэгтээ шилтэй, ойролцоогоор 17 см урттай, өргөн нь 10 см хэмжээтэй бурханууд байсан. 1 бурхан цэнхэр өнгийн хадгаар гууг торлосон, хоёр гараа дээш өргөсөн, 2 дахь бурхан нь хүзүү хэсэгт нарийн оосор хийж бурхан зүүсэн, 3 дахь бурхан нь содон шинж тэмдэг байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 12-17 дугаар тал/

 

*Гэрч Д.Жийн дахин өгсөн:

“...Г.Б нь өөрийн аав Х.Гийг ирж авахдаа эхнэр Ё.Ц, бага насны хүүхдийнхээ хамт гурвуулаа ирж байсан. Би тэд нарыг ирэх үед нь тосож аваад гэртээ оруулж цай, хоол өгч байсан. Би Г.Быг Б.Гжынд орсон талаар мэдээгүй, надад орох гэж байгаагаа хэлсэн зүйл байхгүй. Г.Б нь эд зүйлсээ орхисон талаар юм ярьж байгаагүй. Надад Г.Б цай уучихаад дүүгийнхээрээ нэг ороодохъё, аавыг ирж байна уу харъя гэж хэлж байсан асуудал байхгүй. Г.Б нь тухайн үед миний хүү Б.Гжынд орно гэж надад юм хэлээгүй, энэ талаар манайд яриагүй байж худлаа ярьж хэлээд явсан байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 185-186  дугаар тал/

 

*Гэрч Х.Гийн өгсөн:

“...Манай хүргэн Б.Гж хөлөө хугалчхаад хот явсан, би хөдөө гэрт нь ирж малыг нь маллаад бараг 1 сар гаруй болж байна. 2022 оны 05 дугаар сарын 02-ны оройхон манай эхнэр утсаар яриад Г.Б очиж байгаа шүү гэхээр нь “Яах гэж байгаа юм бэ” гэсэн чинь “Машинаа чиний нэр дээрээс хасуулж, өөрийнхөө нэр дээр шилжүүлнэ гэнэ” гэж надад хэлсэн. Тэгсэн манай хүү Г.Б ирэхгүй нэлээн удахаар нь би санаа зовоод Б гэдэг хүнтэй урдаас нь мотоциклоор яваад олоогүй, тэгээд Сүхбаатар гэдэг айлд ороод сууж байсан чинь гэрийнх нь хажуугаар машин гараад явахаар нь араас нь явсан чинь манай хүү Г.Б хүргэний гадаа зогссон. Би орж хувцсаа солиод нэг их удаагүй явахаар гарч ирэхэд, манай худ Д.Ж, Б 2 үлдсэн тэгээд би гэртээ ирээд 2022 оны 05 дугаар сарын 03-ны орой хүргэн Б.Гж надтай утсаар яриад “Аав таныг явдаг орой манай бурхан байсан уу? гэхээр нь “ Ээж чинь зул өргөчхөөд ирлээ гэж байсан” гэсэн чинь “Манай гурван бурхан алга болчихсон байна” гэж ярьсан. Тэгэхэд хүргэн Б.Гжын 3 бурхан алга болсныг мэдсэн. 2022 оны 05 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед үхрээ хашаад байж байсан чинь Улаахай /Лс/ машинтайгаа яваад өгсөн, тэгсэн манай худ Д.Ж” Эд нар Хужир гэдэг газар руу явж байгаа гэнэ” гэхээр нь би нэг их тоогоогүй тэгсэн үхэр хашаад дууссаны дараа Б ирээд эд нар сумын төв явна гээд яваад өглөө гэж ярьсан. Тэр хүмүүс яваад манай хүргэний ээж Д.Ж, Заяа, Б бид 4 үлдсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 24-29 дүгээр тал/

 

*Гэрч Г.Мн өгсөн:

“...Манай нөхөр Б.Гж 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мотоциклоос унаж баруун хөлөө хугалаад шууд Улаанбаатар хот явсан тэгээд Улаанбаатар хотод байж байхад 2022 оны 05 дугаар сарын 03-ны манай хадам ээж Д.Ж бид нар руу утсаар яриад танай бурханууд алга болчихсон байна гэж ярихаар хэзээ яаж алга болсон юм бэ гэсэн чинь би 2022 оны 05 дугаар сарын 02-ны орой танайд орж зул өргөсөн тэгэхэд байсан тэгээд өнөө орой ороод зул өргөх гэсэн чинь байхгүй байна гэж ярьсан.  Тэр үед манай гэрт хүн байгаагүй. Манай хажууд манай хадам ээж Д.Жынх байсан манай нөхөр бид 2 байхгүй байсан болохоор манай хадам ээж манайд оройд орж байнга зул өргөдөг байсан. Манай хадам ээж хэлэхдээ цагаан дарь эх, ногоон дарь эх гэж байсан нэгийг нь ямар бурхан гэдгийг нь мэдэхгүй гэж ярьсан. Манайхтай ойрхон Б, Б, Ра, Лс гэсэн айлууд хаваржиж байгаа манай гэрээс нэг их холгүй бүгдээрээ ойрхон ойрхон зайтай хаваржиж байгаа. Б, Лс /У/ энэ 2 хүнийг сэжиглэж байна. 2022 оны 05 дугаар сарын 03-ны өглөө би хадам ээжтэй утсаар ярьсан чинь танай аавыг чинь ах чинь ирээд ах чинь ирээд аваад явсан ах чинь машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах гэж ирсэн гэсэн гэж ярьсан У /Лс/ энэ хавийн айлуудын эхнэрүүдийг аваад архидаад явсан бүгдээрээ шартчихсан өглөө ирсэн мал харах гээд хүн байхгүй би ганцаараа байна гэж ярьж байсан би ийм юм болсон байна гэдгийг нөхөр Б.Гжтаа хэлсэн. Манай хадам ээж Д.Ж, хадам ээжийн ахынх нь хүүхэд болох Б, Б энэ 3 хүн үлдсэн өөр хүн үлдээгүй бусад нь бүгд хамт явсан гэсэн. У нөхөр бид 2-ыг хотод байхад саяхан машин авсан гэсэн тэр машинаараа өөрийнхөө эхнэрийг, Бгын эхнэрийг, Бгийн эхнэрийг, Ра эхнэртэйгээ хамт Хужир гэдэг газар руу айл хэсэж явчхаад 2022 оны 05 дугаар сарын 02-ны орой 19 цагийн үед буцаж гэртээ ирчихээд буцаад сумын төв явсан гэсэн тэгээд өглөө 08 цагийн үед бүгдээрээ ирсэн гэж ярьсан. Би фейсбүүкт байнга байсан, тэгээд би нэлээн орой фейсбүүкт орсон чинь У фейсбүүкт байхаар нь би видео калл хийж залгасан чинь У аваад бид нар аймагт байна гэж ярьсан эхнэр нь цаана нь цуг байсан тэгээд ойр зуурын юм ярьж байгаад салгасан тэрнээс хойш нэг их удаагүй байх манай хадам ээж утсаар яриад бурханууд чинь алга болсон байна гэж ярьсан. Б, Лс /У/ нар ер нь мал идээ муутай Лс хүний хонь маллаж байгаа гэж ярьж байсан. Манай нөхөр бид 2-ыг хотод байхад Лс би машин авсан гээд нөхөр бид 2 дээр ирж байсан. Лс манай төрсөн дүү Ирландад байдаг гэж бүр өмнө нь ярьдаг байсан манай дүү мөнгө явуулна тэр мөнгөөр нь машин авна гэж ярьдаг байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 39-41 дүгээр тал

 

*Гэрч Б.Мгийн өгсөн:

“...2022 оны 04 дүгээр сарын эхээр санагдаж байна манай хүргэн Б.Гж мотоциклоос унаад хөлөө хугалаад шууд Улаанбаатар хот руу явсан хүргэн охин 2 маань хот явсан болохоор манай нөхөр Х.Г хүргэний ээж Д.Жтай хамт малыг маллаж байсан тэгсэн 2022 оны 05 дугаар сарын хэдэнд гэдгийг нь санахгүй байна манай хүргэний ээж Д.Ж над руу утсаар яриад манай хүүгийн 3 бурхан алга болчхож гэрт нь хулгай орсон байна сумын цагдаа хэсгийн төлөөлөгч нарт хэлээдхээч гэхээр нь за гээд байж байсан чинь манай охин Г.М Улаанбаатар хотоос над руу яриад та очоод сумын хэсгийн төлөөлөгч цагдаа нарт дуудлага өгөөдхөөч манай 3 бурхан алга болчихлоо гэхээр нь би жаахан хүүхэд харж байна гарч чадахгүй байх гэсэн чинь за за би аймаг руу утсаар яриад хэлээдэхье гэж ярьсан тэгэхэд нь би манай хүргэний гэрт хулгай орж 3 бурхан нь алга болсон юм байна гэдгийг мэдсэн. Манай хүргэний ээж Д.Ж яг хэдэн сарын хэдний өдөр над руу утсаар ярьж бурхан алга болсон гэж хэлснийг нь санахгүй байна. Тэр үед манай нөхөр Х.Г өөрийн том хүү Г.Бтаа өөрийнхөө барьж байсан жижиг машиныг өгсөн чинь манай хүү тэгвэл би машиныг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад зарчихъя гээд яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна аавыгаа авч ирэх гээд манай хүргэнийх рүү явсан явсных нь дараа нэлээн орой бараг харанхуй болж байсан би өөрийн худ Д.Ж руу утсаар яриад манай хүү Г.Б танайх руу эхнэр хүүхэдтэйгээ хамт явсан аавыгаа авч ирж машиныг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлээд хот руу авч явах гэж байгаа юм гэж хэлсэн тэгээд манай нөхөр Х.Г, хүү Г.Б эхнэр хүүхэдтэйгээ шөнө хөдөөнөөс ирсэн тэгсэн манай охин Г.М над руу утсаар яриад өглөө Дуламс нөхөртэйгээ хамт аймгаас манайх руу явна гэж байна та аавыг цуг явуулаарай гэж хэлсэн. Тэрнээс 2 хоногийн өмнө манай хүү Г.Б намайг ажлын газраас дуудаад байна 2 хоногоос явахаас явахаасаа өмнө аавын машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авмаар байна гэж ярьж байсан. Манай дүү ч гэсэн над руу яриад Г.Быг явуулаарай ажил эхлэх гээд байна гэж ярьж байсан. Тэгээд манай хүү хөдөөгөөс ирснийхээ маргааш нь манай хүү Г.Б өглөө нь эхнэрээ аймгийн төвд ажилд нь хүргэж өгөөд нотариат ажиллахгүй гэнэ би шууд Улаанбаатар хот явна гээд зар тавьсан явах хүн гараад ирлээ гээд Улаанбаатар хот руу явсан. Манай хүргэнийд ээжийнх нь өгсөн гүнгэрваатай 3 бурхан байсан ямар ямар нэртэй бурхан байсныг нь би мэдэхгүй. Манай хүү Г.Б манай дүүгийн компанид ажилладаг юм тэгсэн ажлын газраас нь дуудаад 1 удаа Улаанбаатар хот руу явсан тэгээд ирээд нэлээн удсан тэгсэн удаа ч үгүй надад ажлын газраас дуудаад байна гээд явах гэж байсан чинь манай хүргэний бурхан алга болсон хэрэг гарсан. Манай хүргэнийх ээжийнхтэйгээ хамт нэг газар хаваржиж байсан манай хүргэнийхтэй ойрхон Б, Б, Лс, Ра гэсэн айлууд ойрхон хаваржиж байсан. Манай хүргэний ээжийнх нь ааваас өвлөж ирсэн нэлээн хэд дэх үедээ дамжиж ирсэн бурхан гэж ярьж байсан. Алдсан бурхануудынх нь талаар өөр надад мэдэх юм байхгүй. Гүнгэрваан дотор байдаг байсан болохоор би сайн анзаарч байгаагүй хэмжээ дамжааг нь би сайн мэдэхгүй байна. Би сумын төвд байсан болохоор хэн нь хаашаа юунд явсныг би сайн мэдэхгүй байна. Надад тийм зүйлийн талаар яриагүй гэхдээ миний бодлоор тэр хавиас ойрхон сайн мэддэг хүн хулгай хийсэн байх гэж бодож байна ядаж байхад манай хүү Г.Б аавынхаа машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэж очиж аавыгаа авч ирсэн үетэй яг таараад байгаа юм. Манай хүргэнийх бурхантай гэдгийг тэдний ойр хавийн хүмүүс байтугай Хөхнуур багийнхан тэр чигээрээ мэддэг юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 55-57 дугаар тал/

 

*Гэрч Ё.Цын өгсөн:

“...Архангай аймгийн Их тамир сумын төвд гэртээ байж байгаад орой 20-цагийн үед Архангай аймгийн Их тамир сумын Хөх нуур багт байдаг хүргэн Б.Гжын ээж болох Ж гэж дууддаг эгчийн гэрт очихоор нөхөр Г.Б хүү Б.Энгүүн нарын хамт мөнгөлөг саарал өнгийн Инсияд маркийн машинаар явсан. Бид нар замдаа явж байгаад шаварт суугаад шөнө 00-цагийн үед Ж эгчийн гэрт очиж ороход Ж эгч ганцаараа байсан. Манай хадам аав бид нарыг очиж байгааг мэдэж байсан болохоор урдаас мотоциклтой тосоод явсныг бид нар мэдээгүй зөрөөд очсон байсан. Ж эгчийн гэрт нөхөр хүү бид гурав ороод удаагүй байж байтал аав мотоциклтой хүрээд ирсэн. Тэгээд тэнд удаагүй хадам аав Х.Гийг аваад Ихтамир сум руу хөдөлсөн. Би тийм нэртэй хүн танихгүй. Надад харилцаа хамаарал байхгүй. Би хаан банканд өөрийн нэр дээрээ 5135508822-тоот данс эзэмшдэг. Манай нөхөр Г.Б надад нүүрсний мөнгө гэж хэлсэн би сайн мэдэхгүй байна. Бид хоёр Архангай аймгийн Их тамир суманд гэртэй хамт байж байгаад манай нөхөр фейсбүүкт хүн авч Улаанбаатар явна гэсэн зар тавьж Улаанбаатар хот руу явсан. Манай нөхөр машинаа зарахаар мөн Улаанбаатар хотод ажил хийхээр явсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 222-223 дугаар тал/

 

*Гэрч Г.Бийн өгсөн:

“...2022 оны 06 дугаар сарын сүүлээр Налайх дүүрэгт барилга дээр Г.Б надтай цуг ажиллаж байсан. Тухайн үед нэг өдөр бид хоёр ажлаасаа буугаад Улаанбаатар хот руу хамт ирсэн харин ирж байхдаа Г.Б надад би “Хүний бурхан хулгай хийгээд авчихсан юм аа, одоо харин тэр бурхнаа буцаагаад аваачаад тавимаар байна, тэр бурхныг гэрийнх нь ойр хавьд ч юм уу аваачаад тавьчмаар байна та уулзаад аятайхан тэр хүнтэй яриад өг би өөрөө бурхан зарсан хүнтэйгээ уулзаад буцааж авмаар байна” гэж хэлсэн. Би Быг ингээд гуйхаар нь хамт явахыг хүлээн зөвшөөрөөд Г.Бтай цуг 7 буудлаас хойшоо Шарга морьтын зуслангийн газрын тийшээ яваад Г.Б утсаараа залгаад нэг хүүхэн дуудаад уулзсан. Тэр хүүхэн нь ирээд Г.Б тэр хоёрын дунд яриа өгүүллэг болсон. Би эхлээд тэр хүүхэнтэй уулзаад манай дүү хүний болохгүй юм аваад зарчихсан юм байна аа энэ бурхныг нь олж өгөхгүй бол болохгүй юм байна аа буцааж авахдаа хамаагүй мөнгө төгрөгийг өгөөд хэрвээ болохгүй бол мөнгийг нь нэмээд ч хамаагүй өгье гээд гуйхад тэр хүүхэн хариуд нь “Надад тэр бурхан одоо байхгүй би цааш нь дамжуулаад өөр хүнд зарсан тухайн үед би худалдаж авахдаа хулгайн эд зүйл биш биз дээ гэж зөндөө асуусан шүү дээ одоо надад байхгүй би мэдэхгүй байна” гэж тайлбарласан.  Туранхайдуу, шар царайтай хүүхэн байсан нас нь ойролцоогоор 1990 оод оных болов уу гэмээр царайтай байсан. Утасны дугаарыг нь би санахгүй байна Г.Б өөрөө л залгаад байсан гэр нь Шарга морьтын тойргийн тэнд байсан байх өөрөө зам дээр гарч ирсэн учраас яг гэрийг нь мэдэж чадаагүй. Бурхны нэр ус шинж байдлын талаар ярилцаагүй ямар ч байсан 3 ширхэг бурхан 16.300.000 төгрөгөөр худалдаж авсан гэж тэр эмэгтэй өөрөө хэлж байсан. Эдгээр зүйлсийг надад тайлбарлаагүй. Би эдгээр бурхны талаар сүүлд нь буюу саяхан хамаатан саднаасаа сонссон Г.Б өөрийн төрсөн дүү Г.Мгийн гэрээс тухайн 3 тооны бурхныг хулгай хийж авсан юм байна лээ түүний охин дүү Г.М нь Архангай аймгийн Их тамир сумын Хөх нуур багт бэр болоод тэндээ оршин суудаг юм нөхрийг нь Гжамба гэдэг тэр айлаас авсан гэдгийг манай төрөл садангийн хүмүүс сүүлд олж мэдсэн. Тэр эмэгтэй Г.Б бид хоёрт тайлбарлахдаа “Би тухайн 3 бурхныг худалдаж аваагүй харин зөвхөн тухайн бурхныг худалдаж авсан БНХАУ-н хүмүүстэй утсаар ярьж холбож өгсөн би ямар тэр бурхныг гуйж авсан юм уу ?, надад хамаагүй, би мэдэхгүй гээд байсан. Миний ойлгосноор тэр хүүхэн Хятад хүмүүст дамжуулж зарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 23-24 дүгээр тал/

 

*Гэрч Э.Гийн өгсөн:

“...2022 оны 05 дугаар сард Г.Б надтай дүүгийн төрсөн өдөр гээд нэг уулзаад хамт хоолонд орсон орой нь дүүгийн гэрт нь очсон тэгээд маргааш нь бид хоёр салсан. Өөр байдлаар содон зүйл Г.Бтай уулзахад ажиглагдаагүй байсан. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын сүүлээр манай хамаатнууд Г.Быг хүргэн Гжамба гэдэг айлынхаа бурхныг хулгай хийгээд зарсан байна гэж ярилцаад эхэлсэн би тухайн үеэс Быг хулгай хийсэн байна гэж би мэдсэн. Удалгүй 2022 оны 10 дугаар сарын сүүлээр Б над руу нэг өглөө эрт согтуу залгаад утсаар ярьсан. Тухайн үед ярихдаа Б надад би айлын бурхан хийгээд зарсан юм аа одоо энэ үйлдэлдээ харамсаж байна би бараг амиараа төлөх юм шиг байна ахаа гээд ярьж байсан. Би бараг үхчихсэн нь дээр юм байна гэж хэлсэн. Манай хамаатан садан төрлийн хүмүүс хоорондоо ярьж байхад нь би олж мэдсэн. Г.Б өөрөө надад хэрэг явдлын талаар тайлбарлахгүй удсан харин саяхан 2 долоо хоногийн өмнө нэг өглөө согтуу над руу утсаар яриад ингээд хүргэн дүүгийнхээ гэрээс бурхан хулгай хийсэн энэ тэр гэдгээ тайлбарласан. Надад утсаар ярихдаа “Би ахаа бурхан хулгай хийгээд баригдчихлаа миний зарсан бурхныг хятад хүн авсан юм шиг байна, одоо энэ үйлдэлдээ харамсаж байна би бараг амиараа төлөх юм шиг байна ахаа гээд ярьж байсан. Надтай утсаар ярихдаа Г.Б өөрийн амьдралын талаар хэцүү байгаа зүйлсээ голчлон ярьсан харин бурхан хулгай хийсэн талаараа өөрөө яг нарийвчлан яриагүй. Г.Б өөрөө эдгээр зүйлсийн талаар надад хэлээгүй. Би энэ талаар саяхан төрөл садангийн хүмүүсээсээ мэдсэн. Гэхдээ яг хэн гэдэг хүнд хэдэн төгрөгөөр зарсан талаар нь би сайн мэдээгүй. Гадтай уулзахдаа тийм зүйл яриагүй...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 27-28 дугаар тал/

 

*Гэрч А.Дын өгсөн:

“...1994 онд Улаанбаатар хотод төрсөн 2012 онд Нийслэлийн 81 дүгээр ЕБС-ийг төгсөөд 2013 оноос 2014 онд Технологийн дээд сургуульд Зочид буудлын маркетингийн менежер мэргэжлээр сураад хоёр дахь жилээсээ гарсан. 2015 онд өөрийн нөхөр болох Үтай танилцаад 2018 онд эхний хүүхдээ гаргасан харин 2021 онд хоёр дахь хүүхдээ гаргасан: Одоогийн байдлаар нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Нэг жилийн өмнө би хувиараа БНХАУ-аас хүүхдийн хувцас, гоо сайхны бараа гэх мэт зүйлсийг оруулж ирж зардаг байсан дараа нь хил гааль хаасантай холбоотойгоор тухайн ажлаа хийхээ больсон. Мөн би өөрөө хувиараа эртний эдлэл, шашны эд зүйлс гэх бараануудыг худалдаж аваад буцаагаад зар тавиад өөртөө ашиг гаргаж зардаг байсан юм тухайн ажлаа бас жил гарангын өмнөөс больсон. 2022 оны 09 дүгээр сараас Сити их сургуульд оюутан болсон. Манай нөхөр Ү БНХАУ-н Өвөрмонголын өөртөө засах орны иргэн байгаа юм. Би 2015 онд өөрийн нөхөртэйгөө танилцсан одоо бид хоёр Улаанбаатар хотод хамт амьдардаг. Манай нөхөр Ү БНХАУ-руу өөр улс руу зорчоогүй 4 жил орчим болж байна. 2022 оны яг хэдэн сард гэдгийг нь би сайн санахгүй байна миний гар утас руу нэг хүн залгаад надад гурван ширхэг бурхан байгаа юм би зарах гэсэн юм гэхээр нь би тэр хүнийг өөрийнхөө гэрийн ойролцоо дуудаад уулзсан. Тухайн хүнтэй уулзаад би авчирсан 3 ширхэг бурхныг нь үзсэн гуулин 3 бурхан авсан. Надад тухайн үед мөнгө байхгүй байсан учраас би БНХАУ-д байдаг таньдаг эгчээс мөнгө зээлээд надад бурхан зарсан хүний өгсөн данс руу 16.300.000 төгрөг хийлгэсэн тэр хүн өөрөө надад 16.300.000 төгрөг хэрэгтэй байгаа юм гээд гуйгаад байсан би хэлсэн үнийг нь өгөөд тэрний 3 ширхэг бурхныг авсан. Дараа нь би 2022 оны 07 дугаар сарын эхээр би тухайн 3 ширхэг бурхныг дахиад зар тавиад “Эртний эдлэлийн наймаа арилжаа гэсэн нэртэй фейсбүүк групп” дээр тухайн 3 бурхныг зургаар нь тавиад зарна гээд зар оруултал нээх их удаагүй миний зарын дагуу нэг хүн чатаар холбогдоод авъя гэсэн би тэр хүнийг өөрийн гэрийн ойролцоо дуудаад гадаа уулзаад тэр хүнд 3 ширхэг бурхнаа 18.000.000 төгрөгөөр худалдсан. Би тухайн хаягийг ашигладаг эртний эдлэлд авах болон бусдад зарах зорилгоор нийтэд зар оруулахдаа тухайн хаягийг ашигладаг юм. Одоо ашигладаг болоод 2 жил гаран болж байна. Тухайн 3 ширхэг бурхныг зарахдаа энэ хаягаасаа зар оруулсан. 2022 оны 05 дугаар сард би Г.Бтай Улаанбаатар хотын БЗД-ийн нутаг дэвсгэрт байрладаг Натур худалдааны төвийн яг автомашины зогсоол дээр уулзсан. Г.Бын унаж ирсэн саарал өнгийн жижиг машинд орж уулзсан. Тэр машин дотор уулзахдаа Г.Б надад мөнгөний хэрэг их байна энэ бурхан манай өвөөгийн эд зүйл байгаа юм гэхээр нь энэ хулгайн бараа юм биш биз гэхээр нь ямар ч хулгайн эд зүйл биш гээд надад гуйж зарсан. Гуулин шармалдуу, өндөр нам нь том жижгээрээ 18-20 см өндөртэй, гурвуулаа өөр өөр өндөртэй нэг нь арай жижиг, нэг нь арай өндөр тийм суугаа 3 бурхан байсан. Одоо тухайн гурван бурхан хаана байгаа талаар би сайн мэдэхгүй байна. Тухайн 3 ширхэг бурхныг би зар тавиад ирсэн хүнд нь 18.000.000 төгрөгөөр худалдсан тэр хүн надаас бурхнаа худалдаж авахдаа зараа устгачих, чатаа бас устгачих гэсэн, одоо би тэр хүнтэй холбоо барьж чадахгүй бас тэр хүнтэй утсаар ерөөсөө яриагүй зөвхөн , фейсбүүк чатаар харилцаад уулзаж худалдаа хийсэн. Манай гэртэй ойрхон байдаг Натур худалдааны төв дээр ямар ч байсан машиндаа нэг эрэгтэй хүнтэй хамт ирсэн. Хоёр хүн ирж уулзсан би ганцаараа уулзсан. Манай өвөөгийн бурхан байгаа юм мөнгөний хэрэг гарчаад зармаар байгаа юм хулгайн эд зүйл бишээ гэж хэлсэн. Би тухайн бурхныг худалдаж аваад буцаагаад зараад ашиг олчихмоор санагдаад авсан. Би гоо сайхны бараа захиалж авдаг байхдаа БНХАУ-н Эрээн хотод наймаа хийдэг нэг эгчтэй танилцаад тогтмол бараа худалдаж авдаг байсан юм тухайн хүнээс мөнгө  зээлэх гээд би тухайн үедээ Монголд ашигладаг байсан Хятад дугаар дээрээ нээсэн Ви-чатаар дамжуулан тэр эгчтэй холбоо бариад мөнгө зээлэхийг хүссэн тэр эгчийн нэрийг би мэдэхгүй хаана байдгийг нь мэдэхгүй одоо тэр эгчтэй холбоо барих хятад утасны дугаар устсан, мөн тэр эгчээс зээлсэн 16.300.000 төгрөгийг би одоогийн байдлаар өгөөгүй байгаа. Гэхдээ би бурхнаа 18.000.000 төгрөгөөр бусдад худалдсан. Чадахгүй тэр хүнтэй холбоо тогтоож болохгүй байгаа. Ер нь бол надаас тэр бурхныг худалдаж авсан хүн устгачих гээд устгуулсан юм. Тэдгээр хүмүүсийн талаар би юу ч мэдэхгүй зүгээр л надад мөнгө зээлсэн нэг нь зүгээр л бурхан худалдаж авсан. Бурхан худалдаж авахдаа надад бэлэн 18.000.000 төгрөг тоолж өгсөн. Би тухайн бэлэн мөнгөөр өөртөө хэрэгтэй эд зүйлс гар утас, хувцас зэрэг зүйлс авсан. Би тухайн мөнгийг огт ямар нэгэн данс болон картанд хийгээгүй бэлнээр барьж явж байгаад худалдаа наймаа хийгээд дуусгасан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 32-34 дүгээр тал/

 

*Яллагдагч Г.Бын өгсөн:

“...Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 171-172 дугаар тал/

 

*Дамно ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн АЦ23-07 дугаартай:

“...Шармал өнгийн металл, цутгамал Цагаан дарь эх, алтны орцтой бурханы үнэ 8.000.000 төгрөг, шармал өнгийн металл, цутгамал Ногоон дарь эх, алтны орцтой бурханы үнэ 8.000.000 төгрөг, шармал өнгийн металл, цутгамал бурхны үнэ 8.000.000 төгрөг, шүдэнзний хайрцагний хэмжээтэй бурханы үнэ 300.000 төгрөг, нийт 24.300.000/хорин дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 125-127 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/2-р хх-ийн 157 дугаар тал/

*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 3-9 дүгээр тал

*5031252344 дугаартай WU ZHIJUN-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/1-р хх-ийн 136- 146 дугаар тал/

*5135508822 дугаартай Ё.Цын депозит дансны дэлгэрэнгүй хуулга/1-р хх-ийн 117-120 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Г.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

   Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 05 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн нутаг дэвсгэр ....... гэх газарт байх Б.Гжын монгол гэрээс  эртний бурхан хулгайд алдагдаж, түүнд  24.300.000  төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 05 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн нутаг дэвсгэр ....... гэх газарт байх Б.Гжын монгол гэрт хууль бусаар нэвтрэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар  эртний 4  ширхэг бурхан хулгайлан авч, 24.300.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай  болох нь хохирогч Г.Бын”...2022 оны 05 дугаар сарын 03-ны орой манай ээж Д.Ж утсаар яриад танай 3 бурхан алга болчихлоо гэж хэлсэн тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөөд шалгуул даа гэж хэлсэн. Хэзээ яаж алга болсон талаар нь надад мэдэх юм байхгүй би ч ээжээс асуугаагүй ээж ч надад хэлээгүй. Манайх ээжийнхтэй хамт Ихтамир сумын Хөхнуур багийн ...... гэдэг газар 2 гэрээр хаваржиж байгаа. Манай хаваржааны ойролцоо манай ээжийн ахынх нь хүүхэд болох Ө.Б, Б.Ра, О.Б, Т.Лс гэсэн айлууд л ойрхон хаваржиж байгаа. Манай алга болсон 3 бурхан гурвуулаа адилхан хэмжээтэй, өндөр нь багцаагаар өндөр нь 12-13 см байгаа байх гэж бодож байна манайх 3 бурханаа том гүнгэрваанд хийсэн байсан 3 бурхан маань өөрсдөө тус тусдаа жижиг модон гуутай том гүнгэрвааны дотроо хийсэн байсан бурхануудыг хадаг болон бусад зүйлээр ороогоогүй жижиг гууг нь хадаг болон бусад зүйлээр доторлоод хийчихсэн байсан. Манай эмээ надад хэлэхдээ хүүхэд эмэгтэй хүний бурхан байгаа юм шүү гэж хэлж байсан нэрийг нь надад хэлж байсан үгүйг би санахгүй байна. Манай ээж болохоор надад Цагаан дарь эх, Ногоон дарь эх гэж ярьж байсан нэг бурхныг ямар нэртэйг нь мэдэхгүй байна...Манай гэрээс 3 ширхэг том бурхан, 1-ширхэг жижиг бурхан хулгайд алдагдсан байна. 3 ширхэг бурханы голд нь байдаг бурхан багшийн хүзүүнд зүүлттэй байсан жижиг бурхан багш мөн хулгайд адагдсан байна. Суугуй байдалтай тус бүрдээ улаан хүрэн өнгийн модон гуутай бурхад байсан. Мөн шармал өнгийн металл, цутгамал Цагаан Дарь эх бурхан алтны орцтой, шармал өнгийн металл, цутгамал ногоон Дарь эх бурхан алтны орцтой, шармал өнгийн металл, цутгамал бурхан багш байсан. Жижиг бурхан багш нь хүний хүзүүнд зүүдэг чүдэнзний хайрцгийн хэмжээтэй бурхан багш байсан. Би өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн эртний 3-ширхэг бурхнаа 60.000.000 /жаран сая/ төгрөгөөр үнэлнэ. Жижиг бурхнаа 5.000.000/таван сая/ төгрөгөөр үнэлнэ. Шармал өнгийн металл, цутгамал цагаан Дарь эх бурхан алтны орцтой 20.000.000 төгрөг, шармал өнгийн металл, цутгамал ногоон Дарь эх бурхан алтны орцтой-20.000.000 төгрөг, шармал өнгийн металл, цутгамал бурхан багш 20.000.000 төгрөг, чүдэнзний хайрцагний хэмжээтэй бурхан багш-5.000.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Би хулгайд алдсан 3 ширхэг бурхан, жижиг бурхан багшаа олж авч хохиролгүй болмоор байна...” гэх мэдүүлэг, гэрч Д.Жын”...Би 2022 оны 05 дугаар сарын 03-ны орой 22 цагийн орчим өөрийн хүү болох Б.Гжын гэр рүү ороод бурхан дээр нь зул өргөх гээд гэрийнх нь ертөнцийн зүгээр зүүн хойно байрлах бурхны гууны дээр очиход дотор нь байдаг Цагаан, Ногоон дарь эхийн 3 ширхэг бурхан байхгүй байсан. Тэр үед би ганцаараа байсан болохоор сандраад хүү Б.Гж руу залгаж “Бурхадууд алга болсон байна. Одоо яах вэ?” гээд тэвдээд ярихад “Та тайван бай, тайвшраад ав мөн гэр доторх эд зүйлд битгий гар хүрээрэй” гэж хэлсэн. Г.Б нь өөрийн аав Х.Гийг ирж авахдаа эхнэр Ё.Ц, бага насны хүүхдийнхээ хамт гурвуулаа ирж байсан. Би тэд нарыг ирэх үед нь тосож аваад гэртээ оруулж цай, хоол өгч байсан. Би Г.Быг Б.Гжынд орсон талаар мэдээгүй, надад орох гэж байгаагаа хэлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Х.Гийн”... 2022 оны 05 дугаар сарын 02-ны оройхон манай эхнэр утсаар яриад Г.Б очиж байгаа шүү гэхээр нь “Яах гэж байгаа юм бэ” гэсэн чинь “Машинаа чиний нэр дээрээс хасуулж, өөрийнхөө нэр дээр шилжүүлнэ гэнэ” гэж надад хэлсэн. Тэгсэн манай хүү Г.Б ирэхгүй нэлээн удахаар нь би санаа зовоод Б гэдэг хүнтэй урдаас нь мотоциклоор яваад олоогүй, тэгээд Сүхбаатар гэдэг айлд ороод сууж байсан чинь гэрийнх нь хажуугаар машин гараад явахаар нь араас нь явсан чинь манай хүү Г.Б хүргэний гадаа зогссон. Би орж хувцсаа солиод нэг их удаагүй явахаар гарч ирэхэд, манай худ Д.Ж, Б 2 үлдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Мн ”...2022 оны 05 дугаар сарын 03-ны манай хадам ээж Д.Ж бид нар руу утсаар яриад танай бурханууд алга болчихсон байна гэж ярихаар хэзээ яаж алга болсон юм бэ гэсэн чинь би 2022 оны 05 дугаар сарын 02-ны орой танайд орж зул өргөсөн тэгэхэд байсан тэгээд өнөө орой ороод зул өргөх гэсэн чинь байхгүй байна гэж ярьсан.  Тэр үед манай гэрт хүн байгаагүй. Манай хажууд манай хадам ээж Д.Жынх байсан манай нөхөр бид 2 байхгүй байсан болохоор манай хадам ээж манайд оройд орж байнга зул өргөдөг байсан. Манай хадам ээж хэлэхдээ цагаан дарь эх, ногоон дарь эх гэж байсан нэгийг нь ямар бурхан гэдгийг нь мэдэхгүй гэж ярьсан. Манайхтай ойрхон Б, Б, Ра, Лс гэсэн айлууд хаваржиж байгаа манай гэрээс нэг их холгүй бүгдээрээ ойрхон ойрхон зайтай хаваржиж байгаа.  2022 оны 05 дугаар сарын 03-ны өглөө би хадам ээжтэй утсаар ярьсан чинь танай аавыг чинь ах чинь ирээд ах чинь ирээд аваад явсан ах чинь машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах гэж ирсэн гэсэн гэж ярьсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мгийн”...Манай хүргэний ээж Д.Ж над руу утсаар яриад манай хүүгийн 3 бурхан алга болчихож гэрт нь хулгай орсон байна сумын цагдаа хэсгийн төлөөлөгч нарт хэлээч гэхээр нь за гээд байж байсан тэгэхэд нь би манай хүргэний гэрт хулгай орж 3 бурхан нь алга болсон юм байна гэдгийг мэдсэн. Тэр үед манай нөхөр Х.Г өөрийн том хүү Г.Бтаа өөрийнхөө барьж байсан жижиг машиныг өгсөн чинь манай хүү тэгвэл би машиныг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад зарчихъя гээд яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна аавыгаа авч ирэх гээд манай хүргэнийх рүү явсан явсных нь дараа нэлээн орой бараг харанхуй болж байсан би өөрийн худ Д.Ж руу утсаар яриад манай хүү Г.Б танайх руу эхнэр хүүхэдтэйгээ хамт явсан аавыгаа авч ирж машиныг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлээд хот руу авч явах гэж байгаа юм гэж хэлсэн тэгээд манай нөхөр Х.Г, хүү Г.Б эхнэр хүүхэдтэйгээ шөнө хөдөөнөөс ирсэн.  Г.Б өглөө нь эхнэрээ аймгийн төвд ажилд нь хүргэж өгөөд нотариат ажиллахгүй гэнэ би шууд Улаанбаатар хот явна гээд зар тавьсан явах хүн гараад ирлээ гээд Улаанбаатар хот руу явсан...” гэх мэдүүлэг, гэрч Ё.Цын”...Архангай аймгийн Их тамир сумын Хөх нуур багт байдаг хүргэн Б.Гжын ээж болох Ж гэж дууддаг эгчийн гэрт очихоор нөхөр Г.Б хүү Б.Энгүүн нарын хамт мөнгөлөг саарал өнгийн Инсияд маркийн машинаар явсан. Бид нар замдаа явж байгаад шаварт суугаад шөнө 00-цагийн үед Ж эгчийн гэрт очиж ороход Ж эгч ганцаараа байсан. Манай хадам аав бид нарыг очиж байгааг мэдэж байсан болохоор урдаас мотоциклтой тосоод явсныг бид нар мэдээгүй зөрөөд очсон байсан. Ж эгчийн гэрт нөхөр хүү бид гурав ороод удаагүй байж байтал аав мотоцикльтой хүрээд ирсэн. Тэгээд тэнд удаагүй хадам аав Х.Гийг аваад Ихтамир сум руу хөдөлсөн. Би хаан банканд өөрийн нэр дээрээ 5135508822-тоот данс эзэмшдэг. Манай нөхөр Г.Б надад нүүрсний мөнгө гэж хэлсэн би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Г.Бийн”...Г.Б надад би “Хүний бурхан хулгай хийгээд авчихсан юм аа, одоо харин тэр бурхнаа буцаагаад аваачаад тавимаар байна, тэр бурхныг гэрийнх нь ойр хавьд ч юм уу аваачаад тавьчихмаар байна та уулзаад аятайхан тэр хүнтэй яриад өг би өөрөө бурхан зарсан хүнтэйгээ уулзаад буцааж авмаар байна” гэж хэлсэн. Би Быг ингээд гуйхаар нь хамт явахыг хүлээн зөвшөөрөөд Г.Бтай цуг 7 буудлаас хойшоо Шарга морьтын зуслангийн газрын тийшээ яваад Г.Б утсаараа залгаад нэг хүүхэн дуудаад уулзсан. Тэр хүүхэн нь ирээд Г.Б тэр хоёрын дунд яриа өгүүллэг болсон. Би эхлээд тэр хүүхэнтэй уулзаад манай дүү хүний болохгүй юм аваад зарчихсан юм байна аа энэ бурхныг нь олж өгөхгүй бол болохгүй юм байна аа буцааж авахдаа хамаагүй мөнгө төгрөгийг өгөөд хэрвээ болохгүй бол мөнгийг нь нэмээд ч хамаагүй өгье гээд гуйхад тэр хүүхэн хариуд нь “Надад тэр бурхан одоо байхгүй би цааш нь дамжуулаад өөр хүнд зарсан тухайн үед би худалдаж авахдаа хулгайн эд зүйл биш биз дээ гэж зөндөө асуусан шүү дээ одоо надад байхгүй би мэдэхгүй байна” гэж тайлбарласан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Гийн”...2022 оны 10 дугаар сарын сүүлээр манай хамаатнууд Г.Быг хүргэн Гжамба гэдэг айлынхаа бурхныг хулгай хийгээд зарсан байна гэж ярилцаад эхлэсэн би тухайн үеэс Быг хулгай хийсэн байна гэж би мэдсэн. Удалгүй 2022 оны 10 дугаар сарын сүүлээр Б над руу нэг өглөө эрт согтуу залгаад утсаар ярьсан. Тухайн үед ярихдаа Б надад би айлын бурхан хулгай хийгээд зарсан юм аа одоо энэ үйлдэлдээ харамсаж байна би бараг амиараа төлөх юм шиг байна ахаа гээд ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Дын”...2022 оны яг хэдэн сард гэдгийг нь би сайн санахгүй байна миний гар утас руу нэг хүн залгаад надад гурван ширхэг бурхан байгаа юм би зарах гэсэн юм гэхээр нь би тэр хүнийг өөрийнхөө гэрийн ойролцоо дуудаад уулзсан. Тухайн хүнтэй уулзаад би авчирсан 3 ширхэг бурхныг нь үзсэн гуулин 3 бурхан авсан. Надад тухайн үед мөнгө байхгүй байсан учраас би БНХАУ-д байдаг таньдаг эгчээс мөнгө зээлээд надад бурхан зарсан хүний өгсөн данс руу 16.300.000 төгрөг хийлгэсэн тэр хүн өөрөө надад 16.300.000 төгрөг хэрэгтэй байгаа юм гээд гуйгаад байсан би хэлсэн үнийг нь өгөөд тэрний 3 ширхэг бурхныг авсан. Дараа нь би 2022 оны 07 дугаар сарын эхээр би тухайн 3 ширхэг бурхныг дахиад зар тавиад “Эртний эдлэлийн наймаа арилжаа гэсэн нэртэй фейсбүүк групп” дээр тухайн 3 бурхныг зургаар нь тавиад зарна гээд зар оруултал нээх их удаагүй миний зарын дагуу нэг хүн чатаар холбогдоод авъя гэсэн би тэр хүнийг өөрийн гэрийн ойролцоо дуудаад гадаа уулзаад тэр хүнд 3 ширхэг бурхнаа 18.000.000 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн АЦ23-07 дугаартай зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Б нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан буюу хохирогч Б.Гжын гэрт сэм орж, эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт  зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэх гэмт хэргийн шинжийг хүлээн зөвшөөрөхгүй, төрсөн дүүгийндээ хэн нэгнээс зөвшөөрөл авахгүйгээр орох эрхтэй гэх тайлбарыг  гаргаж байгааг хүлээн авах боломжгүй юм. Орон байрны халдашгүй байдал нь Эрүүгийн хуулиар хамгаалагддаг бөгөөд шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Гжын гэр бүлийн гишүүн биш, тухайн гэрт нэвтрэхэд өмчлөгчийн зөвшөөрөл зайлшгүй шаардах бөгөөд хохирогчийн гэрт хүнд мэдэгдэлгүйгээр сэм орж эд зүйл хулгайлсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Г.Быг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирол хор уршгийн талаар:

              Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч Б.Гжт 24.300.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд уг хохирлыг хохирогчид төлж барагдуулсан талаар шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарласан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж дүгнэв.

              Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялаас доогуур ял оногдуулах саналыг шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хүний гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол  хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн  талаар шүүх хуралдаанд маргаж байх тул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан журмыг шүүгдэгч Г.Бын хувьд хэрэглэх боломжгүй байна гэж үзлээ.

              Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд хорих ял оногдуулсан тул урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л овогт Гийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг  2/хоёр/  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

  5. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР