Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/230

 

 

 

 

 

                                   2023/ШЦТ/230

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгч: Л.Б  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Лгийн Бт холбогдох эрүүгийн 2312001120226 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын .......... гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Лгийн Б/РД:АА......./

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б ургийн овогт Лхамсүрэнгийн Б нь 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын ....... гэх газар байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Н.Ныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, гараараа нүүрэн тус газар нь цохиж, улмаар эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхи, зүүн хацрын төвгөр хэсэг, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                *Эрүүгийн 2312001120226 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Н.Нын өгсөн:

“...2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Батцэнгэл сумын Дайрбор Хайрханы тахилга наадам болсон юм. Тэгээд би цайны цагаар морь харахаар очсон. Тэгээд уг зохион байгуулж байгаа хүмүүс морь дагаад өгөөч гээд манай эмчээс гуйсан. Бид нар эмнэлгийн машинд бүгд суугаад явж байсан учир бүгд яваад дааган насны морь дагаад ирсэн. Бид нар баярын өдөр юм чинь гээд хоёр, хоёр пиво уусан. Тэгтэл манай нөхөр Л.Б ирээд чиний баяр юм уу миний баяр юм уу гээд надтай маргалдаад, би гэртээ байгаа архиа ууна гээд яваад өгсөн. Тэгээд би араас нь гэртээ харихад авдарт байсан архиа уугаад согтсон байсан. Тэгээд миний нүүрэн тус газар хоёр удаа цохисон тэгээд намайг өргөөд хажуу талын намхан хашааны цаана гаргаад унагаасан. Тэгээд би гэртээ ороод байж байхад манай хүү Шинэ-Ирээдүй ирээд та төв рүү ороод унтчих би аавыг энд нь унтуулчихъя гэж хэлээд би сумын төвд ирээд өөрийн Н.Сынд хоносон. Тэгээд би ажилдаа очоод байж байгаад ухаан алдаад унасан байсан. Тэгээд манай эмнэлгээс Шүрэнчимэг цагдаад дуудлага өгсөн байсан. Болсон явдлыг манай эмнэлгийн ажилтан М.У харсан намайг гэрт хүргэж өгсөн. Манай хүү Шинэ-Ирээдүй сүүлд орж ирсэн өөр мэдэх хүн байхгүй. 2023 оны 04-р сард нэг удаа уурлаад нэг гараараа алгадсан өмнө өөр зодож цохиж байсан зүйл байхгүй. Би тухайн үед дуудлага өгч үзүүлж байсан зүйл байхгүй ээ миний биед гэмтэл үүссэн зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжилж байгаа зүйл байхгүй би өөрийн нөхөртөө зодууллаа гэж дуудлага өгөөгүй манай эмнэлгийн ажилтнууд ухаан алдаад унасан болохоор сандарсандаа дуудлага өгсөн байсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/

 

*Гэрч Н.Сын өгсөн:

“...Миний эгч Н.Нын хоёр нүд нь хөхөрч хавсан байдалтай байсан, өөр зүйл ажиллагдаагүй. Миний эгч Н.Нын нөхөр Л.Б архи уухаараа ширүүн авиртай, эрүүл үедээ гаагүй дөлгөөн зан ааштай хүн...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-35 дугаар тал/

 

*Гэрч Д.Эгийн өгсөн:

“...2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Н.Н болон манай эмнэлгийн ажилчид наадам очиж үзсэн. Тэгээд наадам дээр байж байхад Н.Нын нөхөр эмнэлгийн машин дээр ирээд эхнэртэйгээ уулзаад явж байгаа харагдсан. Тэгээд наадам тараад бид нар тараад гэр гэртээ харьсан. Тэгээд өглөө ажил дээрээ очиход Н.Н миний нөхөр нүүр рүү цохичихлоо гээд надад үзүүлсэн. Хоёр нүд нь хавдаж хөхөрсөн нэг талын нүд бага зэрэг цус хурсан байсан. Би Н.Нтай хамт явсан нүүрэн тус газар ямар нэгэн шарх сорви харагдаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-43 дугаар тал/

 

*Гэрч М.Угийн өгсөн:

“...2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр сумын төвд наадам болоод наадам үзэж байгаад тараад явахад Н.Н эгч би замд чинь бууя гээд миний машинд суусан. Тэгээд би гэрт хүргэж өгсөн. Тэгэхэд Л.Б гэрээсээ гарч ирээд өөрийн эхнэр Н.Ныг нүүр рүү нь цохиод өргөөд хашаа давуулаад унагаасан. Тэгээд гэртээ ороод орон дээрээ хэвтээд би урд нь сууж байхад гаднаас хүүхэд нь орж ирсэн. Тэгээд би Н.Ныг С гэх хүнийд авч ирсэн. Тэгээд би гэр рүүгээ явсан. Гараараа нүүрэн хэсэгт нь 2 удаа алгадаад мөн 2 удаа алгадаад цохисон, өргөж байгаад хашаа давуулаад унагаасан. Л.Б архи хэрэглэсэн байсан, нэлээд согтуу байсан. Н.Н бага зэрэг пиво уусан байсан. Н.Н Л.Бын биед хүрч цохиогүй. Тухайн үед хоёр нүд нь хөхөрсөн, шанаа тус газраа бага зэрэг хавдсан байсан. Маргааш өглөө нь харахад хавдар нь ихэдсэн нэг нүдэнд нь цус хурсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-48 дугаар тал/

 

*Яллагдагч Л.Бын өгсөн:

“...Би үйлдсэн гэм буруу дээрээ ямар  нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 58-59 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 212 дугаартай“...Н.Нын биед хоёр нүдний зовхи, зүүн хацрын төвгөр хэсэг, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь нийтдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн Цагаан нуур гэх газар иргэн Н.Н нь өөрийн нөхөр Л.Бт зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Ныг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.Нын”...Тэгээд миний нүүрэн тус газар хоёр удаа цохисон тэгээд намайг өргөөд хажуу талын намхан хашааны цаана гаргаад унагаасан. Тэгээд би гэртээ ороод байж байхад манай хүү Шинэ-Ирээдүй ирээд та төв рүү ороод унтчих би аавыг энд нь унтуулчихъя гэж хэлээд би сумын төвд ирээд өөрийн Н.Сынд хоносон. Тэгээд би ажилдаа очоод байж байгаад ухаан алдаад унасан байсан. Тэгээд манай эмнэлгээс Шүрэнчимэг цагдаад дуудлага өгсөн байсан. Болсон явдлыг манай эмнэлгийн ажилтан М.У харсан намайг гэрт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Сын”...Миний эгч Н.Нын хоёр нүд нь хөхөрч хавсан байдалтай байсан, өөр зүйл ажиллагдаагүй. Миний эгч Н.Нын нөхөр Л.Б архи уухаараа ширүүн авиртай, эрүүл үедээ гаагүй дөлгөөн зан ааштай хүн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Эгийн”...Тэгээд өглөө ажил дээрээ очиход Н.Н миний нөхөр нүүр рүү цохичихлоо гээд надад үзүүлсэн. Хоёр нүд нь хавдаж хөхөрсөн нэг талын нүд бага зэрэг цус хурсан байсан. Би Н.Нтай хамт явсан нүүрэн тус газар ямар нэгэн шарх сорви харагдаагүй...” гэх мэдүүлэг, гэрч М.Угийн”...Тэгэхэд Л.Б гэрээсээ гарч ирээд өөрийн эхнэр Н.Ныг нүүр рүү нь цохиод өргөөд хашаа давуулаад унагаасан. Тэгээд гэртээ ороод орон дээрээ хэвтээд би урд нь сууж байхад гаднаас хүүхэд нь орж ирсэн. Тэгээд би Н.Ныг С гэх хүнийд авч ирсэн. Тэгээд би гэр рүүгээ явсан. Гараараа нүүрэн хэсэгт нь 2 удаа алгадаад мөн 2 удаа алгадаад цохисон, өргөж байгаад хашаа давуулаад унагаасан. Л.Б архи хэрэглэсэн байсан, нэлээд согтуу байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Л.Бын мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 212 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Л.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Нын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед хоёр нүдний зовхи, зүүн хацрын төвгөр хэсэг, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.

 

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан шүүгдэгч Л.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Н.Ныг зодож эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхи, зүүн хацрын төвгөр хэсэг, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Быг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу өөрийн эхнэр Н.Нын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

Шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж хохирол хор уршгийг зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлджээ. Хохирогч Н.Н нь өмнө нь нэг удаа гараараа алгадаж байсан өөр  цохиж зодож байгаагүй гэх мэдүүлгийг өгсөн байх бөгөөд шүүгдэгч Л.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг байнга үйлдсэн гэсэн шинж тогтоогдохгүй байна.

 Иймд шүүгдэгч Л.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Н.Нын биед хоёр нүдний зовхи, зүүн хацрын төвгөр хэсэг, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч Ж.Алтантуяа нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч Л.Быг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

             Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  талаар

Шүүгдэгч Л.Б нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Л.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Лгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Быг 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь шүүхээс оногдуулсан 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР