Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/257

 

 

 

 

 

                                   2023/ШЦТ/257

 

.

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Нямжав  

Шүүгдэгч: С.Б   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овог Сгийн Бт холбогдох эрүүгийн 2312000000232 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн мал малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Тариат сумын ........ гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт Сгийн Б/РД:АЗ.........../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр,  2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Аг байнга зодсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн,

мөн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн .......... гэх газар Б.Агийн баруун гарнаас чирсэний улмаас баруун сарвууны шөрмөсний тасрал, баруун сарвуу, шуу, бугалга, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*Шүүгдэгч С.Бын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

“...Би шууны хугарал гэж гэмтэл учруулаагүй, бусад үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...”   гэх мэдүүлэг,

 

                *Эрүүгийн 2312000000232 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Б.Ан өгсөн:

“...Миний бие Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн ... гэх газар гэр бүлийн хамт мал маллан амьдардаг юм. Манай нөхрийг С овогтой Б гэдэг бөгөөд бид хоёр 1994 онд гэр бүл болон одоо 4 хүүхэдтэй том хүүхэд маань тусдаа гарсан. С.Б нь архи уухаараа, хэл амаар доромжилж агсам согтуу байнга агсам тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Архи уух болгондоо байнга дарамталж зайлаарай гэж гэрээс хөөн, зодож нүддэг. Удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг учир цагдаад хандан өнгөрсөн хавар 1 удаа баривчилгаанд яваад ирсэн. Тэрнээс өмнө маш олон удаа намайг зодож, дарамталдаг байсныг би хэнд ч хэлэлгүй тэвчсээр ирсэн бөгөөд хааяа хот руу зугтаж явдаг. Хавар 05 сард баривчилгаанаас гарч ирээд согтуу мотоцикль унаж яваад цагдаад баригдаж ахин баривчилгаанд явсан. Баривчилгаанд явахын өмнөхөн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би найзуудтайгаа Моби толгой гэх эко гэр буудалд байж байтал С.Б согтуу орж ирчхээд “янхан пизда минь гараад ир” гээд намайг зодоод эхэлсэн. Газраар чирээд 2 удаа хөл рүү өшиглөж, мөр рүү цохиж аваад энд тэндгүй өшиглөж цохисноос болж биеийн ихэнх хэсэг хөх няц болсон байсан. Хажууд байсан манай 2 найз арай гэж нэг юм салгаж авсан. Тэгээд би чамайг алчхаад шоронд явна гэж орилоод тэр хавьд амарч байсан хүмүүс рүү Б.Аг янхан гэдэг ш дээ гэж орилоод намайг хэл амаар доромжлоод байсан. Би тухайн үед цагдаа дуудаж амжаагүй. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр би зэлэн дээрээ үнээ саагаад сууж байтал С.Б согтуу ирээд “пизда минь чи яагаад үнээ саагаад байгаа юм” гэж хэлээд тугалын хашааны үүд онгойлгож бүх үнээ тугалыг нийлүүлчихсэн. Чи чинь яаж байгаа юм бэ гэсэн чинь “яадаг юм янхан пизда минь” гэж хэлснээ миний баруун гарнаас чирээд яваад байсан. Би миний гар өвдөөд болохоо байлаа “тавиач ээ” гэж орилсон чинь миний гарыг тавьсан. Дараа нь гар маш их өвдөж хавдаад баруун гарын ядам хуруу овойж хөхрөн тэнийхгүй болчихсон. Тэгээд миний гараас атгаж чирсэн хэсгийн ойр хавь маш хүчтэй базаж чирсэн учир их хөндүүрлэж өвдсөн. Үнээнээсээ орж ирчхээд илүү гэр рүү ороод сууж байтал “янхан пизда минь зайлаач энэ миний гэр орон” гээд миний толгой руу 2 удаа хүчтэй цохисон. Тэгээд би тэвчихээ болин цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр дүгээр тал/

 

*Хохирогч Б.Ан дахин өгсөн:

“...Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр баруун гарын ядам хурууны шөрмөс залгах хагалгаанд орох гэж байгаа. Одоо нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эмчилгээний явцад С.Б 08 дугаар сарын 28-ны өдөр над руу 800.000 төгрөг шилжүүлсэн. Хагалгаанд орох мөнгө төгрөгийг бүрэн хариуцна гэсэн. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 78 дугаар тал/

 

*Гэрч Б.Аийн өгсөн:

“...Манай аав, ээж хоёр хоорондоо их харилцаа тааруу байдаг болсон. Аав архи уучихаараа ээжтэй хэрэлдэж маргалдаад байдаг. Бид нартай бол ямар нэгэн харилцааны асуудал гардаггүй. 2023 оны 07 дугаар сарын 28-ны өглөө ээж үнээгээ саах гээд зэл рүү явж байтал аав гэртээ согтуу ирээд ээжийн араас очиж үнээний зэлэн дээр очоод хэрүүл хийгээд байх шиг байсан би зэлэн дээр очилгүй гэр рүү гээ орсон. Тэгээд ээж гэртээ орж ирээд сүүгээ хөөрүүлэх гээд тогоо руу шүүгээд хийж байтал аав орж ирээд тогоотой сүүг асгаж, агсраад эхэлсэн. Ээж “цагдаа дуудна” гээд утсаа бариад автал аав цагдаа дуудуулахгүй гэж утсыг булааж аваад үүд рүү шидчихсэн. Ээж утсаа очиж авсан чинь аав ээжийг гэрээс чирч гаргаад гэрийн гадаа 2-3 удаа бие рүү нь цохиод авсан. Ээж зугтаж гүйгээд мод барьж аваад эргэж хөөгөөд байх шиг байсан. Ээж гараа угаачихаад илүү гэр рүү ортол аав урдаас нь “том гэр рүү гээ ор” гээд гараас нь татаад чирч оруулаад байсан. Тэгээд 07 дугаар сарын 29-ний өдөр том ах Б.М төвөөс ирж юу болсон талаар асууж “одоо больцгоо, сал, ингэж хэрүүл хийж амьтны булай болж байхаар хоёр тийшээ бол аавыг хот руу ах руугаа яв эсхүл ээжийг аав ээж рүүгээ яв” гэж хэлсэн. Дараа нь би үхэртээ явчхаад өдөр ирсэн чинь аав ээж 2 бөөн юм болсон пижигнэлдээд нэг их удалгүй цагдаа ирээд аавыг аваад явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар тал/

 

*Гэрч Б.Мгийн өгсөн:

“...Манай аав, ээж хоёр 1994 онд гэрлэж байсан. Би ууган хүүхэд байгаа юм. Аав ээж хоёрын харилцаа уг нь гайгүй хэвийн байсан энэ жилээс хоорондоо их харилцаа тааруу болчихсон. Аав архи уучихаараа ээжтэй хэрэлдэж маргалдаад байдаг, эрүүл үедээ хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Хүүхдүүдтэйгээ бол ямар нэгэн харилцааны асуудал гаргадаггүй. Би 2018 онд гэр бүлтэй болж өрх тусгаарласан бөгөөд одоо сумын төв дээр хадмындаа амьдардаг юм. 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ээж над руу утсаар залгаад “аав чинь согтуу ирээд миний гарыг мушгичихлаа” гэж хэлэхээр нь “та хоёр ингэж хэрүүл маргаан хийж байхаар ер нь хоёр тийшээ болмоор юм даа” гэж хэлээд утсаа салгасан. Маргааш нь би дээшээ гэртээ очсон бөгөөд аавын архи нь сайн гараагүй, бас ахиад маргалдсан юм шиг байсан гэрээр дүүрэн сүү асгачихсан гэрийнхээ баганыг унагааж хугалсан байсан. Тэгээд би гэрт ороод та хоёр хэрүүл маргаан хийхээ болиоч гэсэн. Аавд хандан “та ч бас наад архи дарсаа одоо боль” гэж хэлсэн. Цахир суманд манай төрлийн хүн өөд болчихоод буяны ажилд нь явах хэрэгтэй байсан учир аавыг үлдээгээд ээжийг аваад дээшээ Цахир явсан юм. Үдээс хойш Цахир явж ирчхээд ээжийг гэрт нь буулгахад аавын архи гарчихсан бие өвдөөд байна гэхээр нь эмч дуудаж үзүүлтэл гэр орныхоо хамаг юм цохиж шидлээд гар хуруунууд нь хавдчихсан байсан. Тэгээд би сумын төв рүү хөдөлсөн бөгөөд нэг их удалгүй ээж цагдаа дуудсан гэсэн. Ээж өнгөрсөн өвөл хот руу яваад 4 сар гаруй хугацаанд байсан бөгөөд хавар хөдөө ирснээс хойш аав ээжийг байнга хардаж сэрдэн хэрүүл маргаан хийдэг болсон. Үр хүүхдүүддээ буюу бид нартай сайн харилцаатай байдаг хоорондоо энэ хавраас хойш их тааруу болсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 47-48 дугаар тал/

 

*Гэрч П.Згийн өгсөн:

“...Б.А нь миний багын найз байгаа юм түүний нөхөр С.Б нь Б.Аг байнга дарамталж, доромжлон түүний биед халдаж зоддог. Энэ хавар суманд эрт илрүүлэг, үзлэг ирэх үеэр эмнэлэг өвчтөнүүдээ эмнэлгээс гаргасан бөгөөд тухайн үед Б.А нь С.Бт зодуулаад эмнэлэгт хэвтэж байсан. Тэр үед Б.А манай гэрт эмчилгээгээ дуустал байсан бөгөөд тухайн үед Б.А нь толгой нь хавантай, гэмтэл доргилт авсан гэсэн оноштой хэвтэж байгаад 7 хоног эмчилгээ хийлгээд намдахгүй хот руу явж хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж гарч ирсэн. Бараг тархиндаа хагалгаа хийлгэх хэмжээний гэмтэлтэй байсан гэсэн. Тэр гэмтэл нь С.Б хөдөө хээр 22-ын түлхүүрээр толгой руу нь цохиж зодсоноос болсон гэсэн. Манайд ирэхдээ хамаг бие нь цэл хөх болсон байсан. Эмнэлэгт хэвтэж байхад нь хүртэл орж ирж агсам согтуу тавин танхайрсан гэсэн. Ер нь Б.А манайд С.Бт зодуулчихлаа гэж ирдэг бөгөөд би 2-3 удаа цагдаа дуудаж өгч байсан. Саяхан хүртэл 07 сарын 03-ны өдөр Б.А, С.Б нар манайд мотоциклоор ирээд “сумын төв орчхоод ирлээ зээл бүтсэнгүй, тог тасарчхаж” гэж нэг ирсэн. Тэр өдөр С.Б согтуу байсан ба Б.Аг гараас нь чирч гудчаад цамц, дээлээр ороолгоод ална, хядна гэж дайраад байхаар нь бид нар салгаж гарыг нь үзтэл нэлээн эвгүй болгосон байсан. Хоол унд хийж өгөөд овоо тайвшрахаар нь гэрт нь хүргэж өгсөн. 08 дугаар сарын 01-ний өдөр Б.А надад “С.Б 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зэлэн дээр үнээ сааж байхад агсам согтуу тавиад хуруу, гар татаад мултлаад хаячихлаа” гэж нэг ярьсан. Аймагт мэс заслын эмчээ хүлээгээд нэлээн хэд хоносон одоо хотод хагалгаанд орно гэсэн. С.Б нь Б.Ад байнга агсам согтуу тавьж зоддог байсан. Миний мэдэхээр 3-4 удаа биед нь гэмтэл учруулж зодсон. Би өөрөө Б.Аг дагуулж эмнэлгээр явдаг учраас сайн мэдэж байна. С.Бт зодуулснаас болж эмнэлэгт байнга очдог болж байна. Одоо тэр шөрмөс нь тасарсан хуруу нь мах нь хар болж үхсэн бол хурууг нь тайрна гэсэн. Өнөөдөр утсаар ярьсан чинь мах харлаад байна гэж байна лээ. С.Бт зохих хэмжээний шийтгэлийг оногдуулах ёстой гэж бодож байна. Янхан пизда гэж хараагаад, их хардаад байх шиг байдаг. Энэ ер нь архи, хардалт зэргээс болж байгаа байх...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-56 дугаар тал/

 

*Гэрч Л.Агийн өгсөн:

“... 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр С.Б эхнэртэйгээ орж ирээд манайд хоол унд идчихээд байж байтал С.Б согтуу эхнэртэйгээ хэрэлдээд гар хөлөөс нь татаж чангаагаад чирээд байсан. Тэгээд бид нар тэр хоёрыг болиулж салгасан. Ямар ч байсан хоорондоо зууралдаад С.Б Б.Ан гараас чирээд зулгаагаад хэрэлдээд байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 66-68 дугаар тал/

 

*Яллагдагч С.Бын өгсөн:

“...2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр би эхнэрээ данснаас хүн рүү шилжүүлсэн гэдгийг нь мэдээд тугалын зэлэн дээрээ очиж энэ талаар ярьж маргаад хэнд яах гэж мөнгө шилжүүлснээ хэлэхгүй байхаар нь гар утсыг нь булааж авах гэж ноцолдоод баруун гараас нь чирээд татсан гэтэл манай эхнэр Б.А гар өвдөөд байна гэж орилохоор нь би болиод гэртээ орсон бөгөөд түүний дараа бага гэрт байхад нь би Б.Ан толгой руу хоёр удаа цохисон өөрөөр зодож цохиогүй ингээд би үхрээ туучхаад эргээд ирэхэд цагдаа ирчихсэн байсан. Би тухайн үед зодож цохисон асуудал гаргаагүй. 2023 оны 02 сарын сүүлчээр гэж санаж байна би Улаанбаатар хотод явж байхад манай эхнэр гэнэт нэг өдөр бие өвдөөд эмнэлэгт хэвтсэн байна чи хэзээ ирэх вэ хурдан ирээрэй гэхээр нь би маргааш нь ирэхэд Б.А Тариат сумын эмнэлэгт хэвтчихсэн байсан бөгөөд яасан талаар асуухад чи намайг 22-ын түлхүүрээр хээр хөдөө зодсон биз дээ гэхээр нь би гайхаад би хотод байсан хүн яаж хэдийдээ чамайг зодож цохидог юм гэж хэлж байсан тийм зүйл болоогүй. Тэрийг нь би мэдээгүй би тухайн үед Улаанбаатар хотод байсан яагаад гэмтсэн талаар мэдээгүй манай эхнэр ч надад хэнд хэрхэн цохиулсан талаараа хэлээгүй. Яг үнээний зэлэн дээр хүн байгаагүй гэр хүүхдүүд байсан гэрт болсон асуудлыг хүүхдүүд мэдэж байгаа гэрт эхнэрийн толгой руу хоёр удаа цохиход хүүхэд хажууд байсан. Би тухайн үед архи уугаагүй байсан. Надад хэлэлгүй миний данснаас хүн рүү 8.000.000 төгрөг өгчихсөн байсан тэрнээс болж л маргалдсан. Би олон жилийн өмнө 1990 онд цэрэгт байхдаа автомашины аваарт орж тархины хагалгаанд орж байсан одоо бол миний бие зүгээр ямар нэгэн асуудал байхгүй. Би эхнэрийнхээ эмчилгээний төлбөрт 800.000 төгрөг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 200.000 төгрөг шилжүүлсэн би Б.Агээс уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн одоо надад гомдолгүй гэж хэлсэн. Би эхнэрээ одоо хагалгаанд орох үед нь хагалгааны зардал мөнгийг нь өгөх болно. Би энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 83-85 дугаар тал/

 

*Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 257 дугаартай “...Б.Агийн биед баруун сарвууны шөрмөсний тасрал, баруун сарвуу, шуу, бугалга, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр тал/

*Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 207 дугаартай шийтгэврийн хуулбар/хх-ийн 62-63 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

       Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар С.Б нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр,  2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Аг байнга зодсон,

мөн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн ....... гэх газар Б.Агийн баруун гарнаас чирсэний улмаас баруун сарвууны шөрмөсний тасрал, баруун сарвуу, шуу, бугалга, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх гэмт хэргүүдэд шүүгдэгч С.Б гэм буруутай болох нь хохирогч Б.Ан”...С.Б нь архи уухаараа, хэл амаар доромжилж агсам согтуу байнга  тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Архи уух болгондоо байнга дарамталж зайлаарай гэж гэрээс хөөн, зодож нүддэг. Удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг учир цагдаад хандан өнгөрсөн хавар 1 удаа баривчилгаанд яваад ирсэн. Тэрнээс өмнө маш олон удаа намайг зодож, дарамталдаг байсныг би хэнд ч хэлэлгүй тэвчсээр ирсэн бөгөөд хааяа хот руу зугтаж явдаг. Хавар 05 сард баривчилгаанаас гарч ирээд согтуу мотоцикль унаж яваад цагдаад баригдаж ахин баривчилгаанд явсан. Баривчилгаанд явахын өмнөхөн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би найзуудтайгаа Моби толгой гэх эко гэр буудалд байж байтал С.Б согтуу орж ирчхээд “янхан пизда минь гараад ир” гээд намайг зодоод эхэлсэн. Газраар чирээд 2 удаа хөл рүү өшиглөж, мөр рүү цохиж аваад энд тэндгүй өшиглөж цохисноос болж биеийн ихэнх хэсэг хөх няц болсон байсан. Хажууд байсан манай 2 найз арай гэж нэг юм салгаж авсан. Тэгээд би чамайг алчхаад шоронд явна гэж орилоод тэр хавьд амарч байсан хүмүүс рүү Б.Аг янхан гэдэг ш дээ гэж орилоод намайг хэл амаар доромжлоод байсан. Би тухайн үед цагдаа дуудаж амжаагүй. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр би зэлэн дээрээ үнээ саагаад сууж байтал С.Б согтуу ирээд “пизда минь чи яагаад үнээ саагаад байгаа юм” гэж хэлээд тугалын хашааны үүд онгойлгож бүх үнээ тугалыг нийлүүлчихсэн. Чи чинь яаж байгаа юм бэ гэсэн чинь “яадаг юм янхан пизда минь” гэж хэлснээ миний баруун гарнаас чирээд яваад байсан. Би миний гар өвдөөд болохоо байлаа “тавиач ээ” гэж орилсон чинь миний гарыг тавьсан. Дараа нь гар маш их өвдөж хавдаад баруун гарын ядам хуруу овойж хөхрөн тэнийхгүй болчихсон. Тэгээд миний гараас атгаж чирсэн хэсгийн ойр хавь маш хүчтэй базаж чирсэн учир их хөндүүрлэж өвдсөн. Үнээнээсээ орж ирчхээд илүү гэр рүү ороод сууж байтал “янхан пизда минь зайлаач энэ миний гэр орон” гээд миний толгой руу 2 удаа хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Аийн”...2023 оны 07 дугаар сарын 28-ны өглөө ээж үнээгээ саах гээд зэл рүү явж байтал аав гэртээ согтуу ирээд ээжийн араас очиж үнээний зэлэн дээр очоод хэрүүл хийгээд байх шиг байсан би зэлэн дээр очилгүй гэр рүү гээ орсон. Тэгээд ээж гэртээ орж ирээд сүүгээ хөөрүүлэх гээд тогоо руу шүүгээд хийж байтал аав орж ирээд тогоотой сүүг асгаж, агсраад эхэлсэн. Ээж “цагдаа дуудна” гээд утсаа бариад автал аав цагдаа дуудуулахгүй гэж утсыг булааж аваад үүд рүү шидчихсэн. Ээж утсаа очиж авсан чинь аав ээжийг гэрээс чирч гаргаад гэрийн гадаа 2-3 удаа бие рүү нь цохиод авсан. Ээж зугтаж гүйгээд мод барьж аваад эргэж хөөгөөд байх шиг байсан. Ээж гараа угаачихаад илүү гэр рүү ортол аав урдаас нь “том гэр рүү гээ ор” гээд гараас нь татаад чирч оруулаад байсан. Тэгээд 07 дугаар сарын 29-ний өдөр том ах Б.М төвөөс ирж юу болсон талаар асууж “одоо больцгоо, сал, ингэж хэрүүл хийж амьтны булай болж байхаар хоёр тийшээ бол аавыг хот руу ах руугаа яв эсхүл ээжийг аав ээж рүүгээ яв” гэж хэлсэн. Дараа нь би үхэртээ явчхаад өдөр ирсэн чинь аав ээж 2 бөөн юм болсон пижигнэлдээд нэг их удалгүй цагдаа ирээд аавыг аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мгийн”...2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ээж над руу утсаар залгаад “аав чинь согтуу ирээд миний гарыг мушгичихлаа” гэж хэлэхээр нь “та хоёр ингэж хэрүүл маргаан хийж байхаар ер нь хоёр тийшээ болмоор юм даа” гэж хэлээд утсаа салгасан. Маргааш нь би дээшээ гэртээ очсон бөгөөд аавын архи нь сайн гараагүй, бас ахиад маргалдсан юм шиг байсан гэрээр дүүрэн сүү асгачихсан гэрийнхээ баганыг унагааж хугалсан байсан. Тэгээд би гэрт ороод та хоёр хэрүүл маргаан хийхээ болиоч гэсэн. Аавд хандан “та ч бас наад архи дарсаа одоо боль” гэж хэлсэн. Цахир суманд манай төрлийн хүн өөд болчихоод буяны ажилд нь явах хэрэгтэй байсан учир аавыг үлдээгээд ээжийг аваад дээшээ Цахир явсан юм. Үдээс хойш Цахир явж ирчхээд ээжийг гэрт нь буулгахад аавын архи гарчихсан бие өвдөөд байна гэхээр нь эмч дуудаж үзүүлтэл гэр орныхоо хамаг юм цохиж шидлээд гар хуруунууд нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч П.Згийн”...түүний нөхөр С.Б нь Б.Аг байнга дарамталж, доромжлон түүний биед халдаж зоддог. Энэ хавар суманд эрт илрүүлэг, үзлэг ирэх үеэр эмнэлэг өвчтөнүүдээ эмнэлгээс гаргасан бөгөөд тухайн үед Б.А нь С.Бт зодуулаад эмнэлэгт хэвтэж байсан. Тэр үед Б.А манай гэрт эмчилгээгээ дуустал байсан бөгөөд тухайн үед Б.А нь толгой нь хавантай, гэмтэл доргилт авсан гэсэн оноштой хэвтэж байгаад 7 хоног эмчилгээ хийлгээд намдахгүй хот руу явж хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж гарч ирсэн. Бараг тархиндаа хагалгаа хийлгэх хэмжээний гэмтэлтэй байсан гэсэн. Тэр гэмтэл нь С.Б хөдөө хээр 22-ын түлхүүрээр толгой руу нь цохиж зодсоноос болсон гэсэн. Манайд ирэхдээ хамаг бие нь цэл хөх болсон байсан. Эмнэлэгт хэвтэж байхад нь хүртэл орж ирж агсам согтуу тавин танхайрсан гэсэн. Ер нь Б.А манайд С.Бт зодуулчихлаа гэж ирдэг бөгөөд би 2-3 удаа цагдаа дуудаж өгч байсан. Саяхан хүртэл 07 сарын 03-ны өдөр Б.А, С.Б нар манайд мотоциклоор ирээд “сумын төв орчихоод ирлээ зээл бүтсэнгүй, тог тасарчихаж” гэж нэг ирсэн. Тэр өдөр С.Б согтуу байсан ба Б.Аг гараас нь чирч гудчаад цамц, дээлээр ороолгоод ална, хядна гэж дайраад байхаар нь бид нар салгаж гарыг нь үзтэл нэлээн эвгүй болгосон байсан. Хоол унд хийж өгөөд овоо тайвшрахаар нь гэрт нь хүргэж өгсөн. 08 дугаар сарын 01-ний өдөр Б.А надад “С.Б 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зэлэн дээр үнээ сааж байхад агсам согтуу тавиад хуруу, гар татаад мултлаад хаячихлаа” гэж нэг ярьсан. Аймагт мэс заслын эмчээ хүлээгээд нэлээн хэд хоносон одоо хотод хагалгаанд орно гэсэн. С.Б нь Б.Ад байнга агсам согтуу тавьж зоддог байсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Агийн”...С.Б согтуу эхнэртэйгээ хэрэлдээд гар хөлөөс нь татаж чангаагаад чирээд байсан. Тэгээд бид нар тэр хоёрыг болиулж салгасан...” гэх мэдүүлэг,  өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч С.Бын мэдүүлэг, хохирогчийн биед  хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 257 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч С.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Ан эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед баруун сарвууны шөрмөсний тасрал, баруун сарвуу, шуу, бугалга, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.Аг байнга буюу 2023 оны 05 сарын 01-ний өдөр, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрүүдэд зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.    

 

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан шүүгдэгч С.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.Аг байнга зодсон, мөн түүнийг  зодож эрүүл мэндэд нь баруун сарвууны шөрмөсний тасрал, баруун сарвуу, шуу, бугалга, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах болон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж хохирол хор уршгийг зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргүүдийг үйлджээ. Хохирогч Б.А нь “...архи уух болгондоо байнга дарамталж, зайлаарай гэж гэрээс хөөж зодож нүддэг, өмнө нь маш олон удаа намайг зодож, дарамталдаг байсныг би хэнд ч хэлэлгүй тэвчсээр ирсэн..” гэх мэдүүлэг, гэрч П.З “...С.Б нь Б.Аг байнга дарамталж, биед нь халдаж зоддог, Ер нь Б.А С.Бт зодуулчихлаа гэж манай ирдэг бөгөөд 2-3 удаа цагдаа дуудаж өгч байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч нь С.Б нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Аг байнга зодсон нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Быг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу өөрийн эхнэр Б.Ан эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.Аг байнга зодсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч С.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан, хохирогч Б.Ан биед баруун сарвууны шөрмөсний тасрал, баруун сарвуу, шуу, бугалга, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч Б.А нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч С.Быг  бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

             Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  талаар

        Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж хуульчилсан.

        Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

             Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнг  Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тооцон, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч С.Бын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 5/тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Сгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч С.Быг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6/зургаа/ сарын хугацаагаар хорих  ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 5/тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Бт авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР