| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2024/0023/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/29 |
| Огноо | 2024-01-17 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/29
2024 01 17 2024/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0023/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,
Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2418000000001 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт******* РД:******* , -ны өдөр******* суманд төрсөн,******* , эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,******* ажилтай, , эхнэр хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч *******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаад мэдсээр байж завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны орой 21 цагийн үед дугаар багт байрлахын таксины зогсоолоос таксинд суухдааийн гээгдүүлсэн маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан завших гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлсэн: “Би хохирогчид гар утсыг нь буцааж өгсөн. Прокурортой 500,000 төгрөгөөр торгох торгууль ял тохирсон. Өөрийгөө өмгөөлж хэлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2418000000001 дугаартай хэргээс:
Эд зүйл хүлээн авсан тухай “...******* маркийн Имей , кодтой хар өнгийн гар утас нэг ширхгийг хүлээн авч тэмдэглэл үйлдэв. Хүлээлгэн өгсөн *******” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай: “...******* 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21 цаг 30 минутад маркийн Имей, кодтой хар өнгийн гар утас нэг ширхгийг хүлээн авсан, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 10 минутад хохирогч хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв. Хүлээн авсан хохирогч ” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/,
Хохирогчийн мөрдөн байцаалтад 2023 оны 11 дүгээр сарын 14, 12 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 12-ны орой 19 цагийн үед тоотод хамт ажилладаг , , , , аав , ээж , нартай байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Тэр үед манай хэд архи хэрэглээд нэлээн муудсан байсан. Зарим нь гэрт ирэхдээ согтуу ирсэн. Тэгээд манайд хоол унд идээд хөзөр тоглож байгаад хамт ажилладаг , , , нарыг гэр гэрт нь хүргэж өгсөн. Тэр үед миний гар утас байсан. Тэгээд Хөвсгөлөөс ирсэн аав, ээж хоёрыг байранд байх аавын төрсөн дүүгийнд хүргэж өгөх гээд гэрээс гараад замдаа Оргил худалдааны төвийн зогсоолын хамгийн наад талын хэсэгт зогсоод машинаасаа буугаад Оргил худалдааны төв орох гэж байгаад гэрийн тавчиктай гарч ирсэн болохоор орохгүйгээр буцаад машиндаа суусан. Тэгээд цаашаа яваад аавын төрсөн дүүгийнд аав ээжийгээ аваачиж өгсөн. Би гар утсаа гэрийнхээ гадаа эсвэл Оргил худалдааны төвийн хамгийн наад талын зогсоол дээр унагаасан байж магадгүй. Гэртээ очоод залгахад миний гар утас унтарсан холбогдох боломжгүй болсон байсан. Би гар утсаа Дарханы Мобикомоос энэ оны 10 дугаар сард 1,100,000 төгрөгөөр лизингээр авсан. Одоо 1,000,000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16, 18 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...Манай нөхөр нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны орой миний гар утсыг надаас авсан. Тэр үедээ тухай гар утсанд миний дугаарыг хийж ашигласан байж магадгүй. Манай нөхөр надад гар утас олсон талаараа яриагүй. Би гар утасны талаар мэдэх юм алга. асуувал мэдэх байх.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр маркийн гар утас хар өнгөтэй, имей , кодтой гар утсыг овогтой нь өөрийнхөө гар утас гэж хэлж барьцаанд 350,000 төгрөгөөр тавьсан. Тэгээд 360,700 төгрөгөөр тухайн гар утсыг эргүүлэн авсан. Тухайн гар утасны зээлийн гэрээ .” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
*******ын мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр, 12 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн үед дугаар багт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвийн урд талын таксины зогсоолоос таксинд суухдаа маркийн гар утас хар өнгөтэй, имей , кодтой, хамгаалалтын гэр нь ягаан өнгөтэй гар утсыг олсон. Би таксиныхаа ард талд нь сууж явж байхдаа суудлын доор шалавчны хэсгээс гар утсыг олсон. Маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 13-ны орой эхнэр дугаарыг хийж тухайн гар утсыг асааж ашигласан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цагийн үед үйл ажиллагаа явуулдаг ломбардад 350,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Мөнгийг нь хэрэгцээндээ зарцуулсан. энэ талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
Капитал зууч ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн: “... ******* маркийн 128gb багтаамжтай /хэрэглэж байсан/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 900000 /есөн зуун мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 33-34, 51 дэх тал/,
*******ын эзэмшлийн Хаан банк дахь тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 59-63 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гээгдэл эд хөрөнгийн бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт************** гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР