| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2023/0016/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/470 |
| Огноо | 2023-12-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/470
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0016/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Балжинням,
Улсын яллагч К.Нанжинханд,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
Хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхжаргал,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218003030491 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* /РД:******* / 1980 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа ломбард ажиллуулдаг, ам бүл 1,*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах машин зам дээр иргэн*******г боож унагах, толгой тус газар гараараа цохиж тархи доргилт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч*******ын: Тухайн өдөр би согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогчтой маргалдсан нь үнэн. Маргалдсан боловч гар хүрээгүй. Намайг хохирогчийг боосон гэж гэрчүүд мэдүүлэг өгсөн байсан. Би хохирогчийн хоолойг боолоо гэж бодоход хохирогчийг шээс алдтал нь боохгүй. Би хохирогчийн биед гэмтэл учруулаагүй. Хэргийг минь үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн: 2022 оны 06 дугаар сарын 28-аас 29-ний өдрийг шилжих шөнө Улаанбаатар хотоос дайвар ирсэн. Дайвраа вокзал дээрээс ирж аваарай гэж хэлсэн. Өөрийн эхнэр*******гийн хамт дайвар авахаар вокзал дээр очсон. Вокзал дээр очиход манай эхнэрийн таньдаг******* гэдэг залуу*******тай хамт байсан.******* хүрч ирээд манай эхнэр*******г дээрэлхээд байсан. Улмаар******* манай эхнэртэй маргалдаад хоолойг нь боогоод толгой руу нь хоёр удаа цохисон. Эмчилгээний төлбөрт 212,950 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Хохирогч*******гийн: “...Тухайн үед******* гэх хоч нэртэй залуу надаас тамхи гуйгаад байхаар нь 5 ширхэг тамхи өгтөл, надаас дахин би харьмаар байна, надад тамхины мөнгө өгчих гэж хэлэхээр нь би*******д 2000 төгрөг бэлэн өгөөд явуулсан юм. Ингээд хэсэг хугацааны дараа дахин******* над руу ирээд надаас архи нэхээд байхаар нь миний дургүй хүрээд надад архи байхгүй, чи одоо яв гэж хэлээд явуулсан юм. Тухайн үед манай нөхөр Дархан сумын 4 дүгээр багт байрлах 34 дүгээр байрны ертөнцийн зүгээр хойд талын машин зам дээр үл таних залуу болон*******тэй зогсож байсан. Би машинаас буугаад рүү дөхөөд очтол уг үл таних 30 орчим настай эрэгтэй нь манай нөхөрийг ална гэж хэлээд баруун гараарааийн хоолойноос бариад авсан. уг залууг өөрөөсөө түлхэж холдуулаад бид хоёр машин руугаа явах гэтэл уг үл таних залуу миний толгой руу гараараа цохиод ална шүү пизда минь гэж хэлээд миний хоолойг хоёр гараараа боосон юм. Тухайн үед би уг залууд боолгуулснаас болоод ухаан алдаж унасан. Сэрэхэд өмдөндөө шээчихсэн байсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-н 14-15/
Гэрчийн: “...2022 оны 06 дугаар сарын 29-ний орой 01 цагийн үед эгчийн охин намайг хүрээд ир гэсэн юм. Би гэрт нь очижг аваад түүний ээж, аав хоёр дээр очно гээд төмөр замын вагон вокзал руу очсон. Машинаас буугаад очиход нэг танихгүй ах малгайгаа авч шидээд эгчийг толгой тус газар руу нэг цохисон. эгчийн нөхөр бид нар салгасан. эгч цагдаа руу дуудлага өгсөн. Тэгээд удаагүй байж байхад төмөр замын вагон вокзалын цагдаа юу болоод байгаа юм бэ? гээд гараад ирсэн. эгч би Дарханы цагдаа руу дуудлага өгчихсөн хүлээж байна гэсэн чинь тэр цагдаа яваад өгсөн. эгч төмөр замын 11 дүгээр байрны тийшээ хороолол тал руу алхаад явсан чинь нөгөөг цохьдог залуу араас нь очоод чи амжихгүй шүү, чамайг алчихна шүү пизда минь гээд боогоод унагачихсан. эгч ухаан алдаж унахад бид нар салгасан. эгчийн нөхөр уруул аман дээр нь дарж байгаад сэргээхэд өмдөндөө шээчихсэн байсан" гэх мэдүүлэг /1-р хх-н 33/
Гэрчгийн: “...2022 оны 06 дугаар сарын 28-ны оройэ бид хоёр манай гэрт байж байсан. Тэгээд намайг орой ирээд машин бариад өгөөрэй гэж байсан болохоор бид хоёргийн гэрт 01 цаг дөхөж байхад очсон.э автомашиныг нь бариад төмөр замын вагон вокзал руу очсон. Очиход “манай аав, ээж хоёрын автомашин байна” гэхээр нь ард нь очиж зогссон. Бид нар автомашинаас бууж алхаад эгч, ах хоёрын автомашин дээр очиход байхгүй байсан. Тэгээд байж байхад замын эсрэг талд төмөр замын байрны талд эмэгтэй хүн орилсон. Харсан чинь согтуу залуугийн ээж руу дайрч байсан. Бид нар салгасан... Би замын эсрэг талд байж байгаад нэг харсан чиньгийн ээж эгчийг хоолойноос нь багалзуурдаад зогсож байсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 34/
Гэрчын: “... ******** гэх залууд хандан би чамайг ална шүү гэж хэлээд босож ирээдийг хоёр гараараа заамдаад авсан юм. Тухайн үед нь бид нарын хажууд ирсэн байсан бөгөөд ньаас холдоод явах гэтэл ньг ямар ч шалтгаангүй хоёр гараараа боогоод унагаасан юм. Ингээд хэсэг хугацааны дараа нь өмдөндөө шээчихсэн босож ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-н 38/
Гэрчы: “...Би батлагдсан хуваарийн дагуу 2022 оны 6-р сарын 28-ны өдөр Төмөр замын Дархан өртөөний цагдаагаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Цагийг нарийн тодорхой санахгүй байна. Ямар ч гэсэн суудлын вагон ирчихсэн байж байхад Дарханы цагдаагийн газрын жижүүрээс утсаар яриад Төмөр замын 34 дүгээр байрны хажуу дуудлага өгөөд байна, шалгаад өгөөч, манай цагдаа нар дуудлага ихтэй байна гэж хэлэхээр нь 34 дүгээр байрны гадна яваад очиход болон түний нөхөр, өөр нэг залуу байсан. Намайг очиход нь энэ залуу намайг цохьсон гэж хэлсэн. Нөгөө залуу нь юм ярихгүй согтолттой, юу яриад байгаа юм бэ? эгчээ гээд байж байсан. Тэд нар намайг очиход маргалдаж зодолдсон зүйл байгаагүй, ...г орой болгон төмөр замаар явдаг учраас зүс мэднэ, ...гийн биед ил харагдах гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-н 41/
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 690 дугаартай
-...************ биед тархи доргилт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.*******гийн биед тогтоогдсон дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.*******гийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас /1-р хх-н 44-47/
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаартай:
“...Шинжээч эмч Д.Туяагийн гаргасан 07 дугаар сарын 06-ны өдрийн 690 дугаартай дүгнэлтэнд 2022 оны 07 дугаар сарын 01-ний ДНЭ-н ЯТТ-н хуудас, 2022 оны 07 дугаар сарын 06-ны рентген мөн Энх-Уламжпалт эмнэлгийн эмчийн үзлэг мөн өөрийн биед үзлэг хийж дүгнэлт гаргасан байна. Дээрх дүгнэлт нь үндэслэлгүй. Учир нь*******гийн биед учирсан тархи доргилт гэмтлийг багажийн шинжилгээгээр нотлоогүй, 2022 оны 07 дугаар сарын 04-ний шинжээч эмч Д.Туяагийн үзлэгт тархи доргилтын шинж тэмдэг илрээгүй. 2022 онь 06 дугаар сарын 22, 2022 оны 07 дугаар сарын 5-аас 21 өдрүүдэд үзүүлсэн яаралтай тусламжийн хуудсыг дүгнэлт гаргахад үндэслэхгүй.*******гийн хэлсэн зовиурыг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй. 1.2. Хэрэв*******гийн биед боолт учирсан гэх шинж тэмдгийг эмнэлгийн байгууллага нотолсон бол Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоггоох жуурмын 2.2.2- т заасан амь тэнссэн байдал буюу 3.3.7-д заасан амьсгалын цочмог дутагдалын хүнд хэлбэр заалтаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах байсан. Эмнэлгийн байгууллага нотлоогүй, хохирогч******* болон бусад гэрчийн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй. 1.3 Дээрх асуултанд хариулт өгөх боломжгүй. 1.4 Хэрэг болсон гэх цаг хугацааны дараах 07 дугаар сарын 06-ны өдрийн 690 дугаартай дүгнэлтэнд 2022 оны 07 дугаар сарын 01-ний ДНЭ-н ЯТТ-н хуудэс, 2022 оны 07 дугаар сарын 06-ны рентген мөн Энх-Уламжпалт эмнэлгийн эмчийн үзлэг эдгээр бичиг баримт нь хөнгөн зэргийн дүгнэлт гарахад шаардлага хангахгүй байна. Учир нь тархи доргилтыг оношлох багажийн шинжилгээ хийгдээгүй байна. 1.5 Шүүгдэгч******* нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хохирогч*******гийн биед хөнгөн гэмтэл учруулсан эсэхийг нотлох эмнэлгийн бичиг баримт хангалтгүй байгаа тул тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд*******гийн биед хөнгөн гэмтэл учирсан эсэхийг тогтоох боломжгүй. 1.6. Шинжээч эмч Д.Туяагийн үзлэгт тархи доргилтын шинж тэмдэг илрээгүй, ДНЭ-ийн ЯТТ-ийн эмч, Энх-Уламжлалт эмнэлгийн эмч нар тархи доргилт оношийг яаж үнэлж, хэрхэн тогтоосон эсэхийг тогтоох боломжгүй. 2. Хүний хэлсэн зовиурыг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй. Шинжээч эмч өөрийн биеээр тухайн хүний биед үзлэг хийх мөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг тодорхойлолт, багажийн шинжилгээ зэргийг үндэслэн дүгнэлт гарна. 3.4. Шинжээч эмч Д.Туяагийн үзлэгт*******гийн биед тархи доргилтын шинж илэрээгүй. Шинжээч эмч Д.Туяа нь*******гийн авч ирсэн эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан байна. 5. 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн гэмтлийн эмчийн тодорхойлолт, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Энх-Уламжлалт эмнэлгийн тодорхойлолт, 2022 оны 07 дугаар сарын 06-ны рентгений эмчийн тодорхойлолт зэрэг нь үндэслэлгүй байна. Учир нь багажийн шинжилгээ хийгдээгүй байна. 6. Шинжээч эмч Д.Туяа нь*******гийн биед хийсэн үзлэг, 2022 оны 07 дугаар сарын 01-ний ДНЭ-н ЯТТ-н хуудас, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн гэмтлийн эмчийн тодорхойлолт, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Энх-Уламжлалт эмнэлгийн тодорхойлолт, 2022 оны 07 дугаар сарын 06- ны рентгений эмчийн тодорхойлолт зэргийг дүгнэлтэндээ бүрэн тусгасан байна” гэх дүгнэлт /2-р хх-н 5-8/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 524 дугаартай:
-... Б.А********гийн биед дагзны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь нэг болон ойролцоо цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй. Шүүх эмнэлгийн шинжилгээг эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн хийх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий зүйлийн 1.3-д зааснаар эмнэлгийн бичиг баримт гэдэгт өвчний түүх, эмчлүүлэгчийн карт, шинжилгээний хариу зэрэг нь эх хувиараа байх ба тухайн байгууллагын тамга, тэмдгээр баталгаажсан байна гэж заасан байдаг” гэх дүгнэлт /2-р хх-н 38-41/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч******* 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний өдрийг шилжих шөнө хохирогч*******тай маргалдаж биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба эмчилгээний зардалд гарсан 212,950 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналтай байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Хохирогч, шүүгдэгч нарын хооронд маргаан үүссэн. Шүүгдэгч хохирогчийг цохиж, боож унгасан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Хохирогчийн биед учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэл хоёр шалтгаант холбоотой. Шинжээч нарын дүгнэлт хуулийн дагуу хийгдсэн. Гэм буруутай болох нь тогтоогдож байгаа учир шүүгдэгчээс 212,950 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч хохирогчид гар хүрээгүй гэдгээ анхнаасаа мэдүүлдэг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөнгөн гэмтэл учирсан гэдгийг бид үгүйсгэхгүй. Гэрчүүдийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Хохирогчийг цохисон гэдэг мэдүүлэг байгаа боловч яаж цохисон гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр зөрүүтэй байдаг. Дуудлагаар ирсэн цагдаа зодолдсон шинж тэмдэг байгаагүй гэж мэдүүлдэг. Мэдүүлгүүдийн зөрүүг арилгах ёстой. Хохирогч маргаан гарснаас хойш 2 хоногийн дараа эмчид үзүүлсэн байдаг. Хохирогч нь зохих зөвшөөрөлгүй архи зардаг. Зөрүүтэй мэдүүлгүүд байсаар байтал шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй байна. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдохгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг Төмөр замын вокзалын хойно байрлах авто зам дээр иргэн*******гийн толгой руу гараараа цохиж, боож унаган эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч*******ын үйлдэл нь шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс эмчилгээний зардал 212,950 төгрөгийг нэхэмжилж холбогдох баримтыг гаргаж өгчээ /2 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “Энхийн тун” гэх байгууллагаас 212,950 төгрөгийн эм авсан гэж байгаа боловч дээрх эмийг хэрэглэх талаар эмч зөвлөсөн эсэх нь тодохойгүй, амбулаториор эмчлүүлэгсдийн картад дээрх эмийг хэрэглэх талаар бичилт хийгдээгүй тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлд дээрх эмийг хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 212,950 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ам бүл 1 зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 7 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан бөгөөд хохирогчийн өмгөөлөгч улсын ялллагчийн саналыг дэмжиж, шүүгдэгчийн өмгөөлөгч нь торгох ялын хамгийн бага хэмжээгээр буюу 450,000 төгрөгөөр торгож өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч*******ын орлого олох боломж, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар*******т оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 212,950 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ИХТАМИР