| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2023/0193/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/180 |
| Огноо | 2023-10-30 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/180
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
улсын яллагч: Б аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Н,
шүүгдэгч З.К нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Зын Кд холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овогт Зын К, 00000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Б аймгийн Ө суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, ээж, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Ө сумын 00 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:000000000.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч З.К нь 2014 онд М “С багш /ардын х/” мэргэжлээр суралцаж төгсөөгүй атлаа тус сургуулийн 0000000000 дугаартай 2014 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн “х бакалавр” зэргийн диплом хуурамч болохыг мэдсээр байж Б аймгийн Ө сумын Е дугаар сургуулийн х багшаар 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл томилогдон ажиллахдаа ашиглаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс өгсөн мэдүүлэг.
1.1. Шүүгдэгч З.К мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэв.
2. Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 00000000000000 дугаартай танилцуулга, түүний хавсралт /хавтаст хэргийн 04-28 дахь тал/,
2.2. Гэрч Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дэх тал/,
2.3. Гэрч Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-48 дахь/,
2.4. Гэрч А.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,
2.5. Гэрч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-51 дэх тал/,
2.6. Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-56 дахь тал/,
2.7. Гэрч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-39 дэх тал/,
2.8. Гэрч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/,
2.9. С их сургуулийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/621 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,
2.10. Б аймгийн Ө сумын Е дугаар сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 00-ны өдрийн 000, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/36 дугаартай иргэн З.Кг ажилд томилсон, мөн ажлаас чөлөөлсөн тухай тушаалын хуулбарууд /хавтаст хэргийн 64, 127 дахь тал/,
2.11. Иргэн З.Кгийн нэр дээр бичигдсэн Монгол Улсын С их сургуулийн Х урлагийн сургуулийн 0000000000 дугаартай хуурамч диплом, уг хуурамч дипломыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 86 дахь дал, хуурамч диплом/,
2.12. Яллагдагч З.Кгийн нийгэм даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 110 дахь тал/,
2.13. Яллагдагч З.Кгийн ажиллах хугацаанд буюу 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл олгогдсон цалингийн карт /хавтаст хэргийн 129 дэх тал/,
2.14. Яллагдагч З.Кгийн төрийн албан хаагчийн анкет, түүний хавсралт, хөдөлмөрийн гэрээнүүд, ажлын байрны тодорхойлолтын хуулбарууд /хавтаст хэргийн 118-126 дахь тал/,
2.15. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Згийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102 дахь тал/,
2.16. Гэрч Б.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 104-105 дахь тал/,
2.17. Яллагдагч З.Кгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 107 дахь тал/,
2.18. Шүүгдэгч З.Кгийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч З.Кгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
3.1. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч З.К нь 2014 онд М “С багш /ардын х/” мэргэжлээр суралцаж төгсөөгүй атлаа тус сургуулийн 0000000000 дугаартай 2014 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн “х бакалавр” зэргийн диплом хуурамч болохыг мэдсээр байж Б аймгийн Ө сумын Е дугаар сургуулийн х багшаар 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл томилогдон ажиллахдаа ашигласан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 00000000000000 дугаартай танилцуулга /хавтаст хэргийн 04-15 дахь тал/,
3.1.2. Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 00000000000000 дугаартай танилцуулгын хавсралтын 254 дүгээр мөр “...регистрийн дугаар “000000000”, овог нэр “З К”, сургуулийн нэр “С их сургууль”, эзэмшсэн мэргэжил “дуу хөгжим”, зэрэг “бакалавр” он “2014”, дипломын дугаар “0000000000”, зөрчлийн тайлбар: “...С их сургуулийг төгссөн Б овогтой Бийн дипломын дугаарыг ашигласан, зөрчлийн код 1.1” гэх байдал /хавтаст хэргийн 18-28 дахь тал/,
3.1.3. Гэрч Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, багш нарын Дипломыг pdf файлаар татаж авах, архивын газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажлыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны 03 дугаар сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн, харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхцөлийг хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм.
Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна, гэхдээ манай байгууллагад ESIS, HEMIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн HEMIS программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан, харин ESIS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. ESIS систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь HEMIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм, тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй...” мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дахь тал/,
3.1.4. Гэрч Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлэх, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан.
Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй, тайлбар өгөөгүй байгаа, мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /ESIS программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу pdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа” мэдүүлэг /хавтаст хэргийн 46-48 дахь тал/,
3.1.5. Гэрч А.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л.Эгийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Н, Б, С нарын хамт ажилласан юм.
... Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ЕSIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн.
Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан.
...Ангилсан кодыг уншихдаа “1.1” дипломын дугаар давхацсан, бусдын дипломын дугаарыг ашигласан, “1.2” Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, “1.3” Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, “1.4” Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, “1.5” Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм.
Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм” мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,
3.1.6. Гэрч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйл, Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц, чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм..
Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй,
...Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа.
...Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм...” мэдүүлэг /хавтаст хэргийн 49-51 дэх тал/,
3.1.7. Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг, үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг.
...ESIS систем бол боловсролын салбарын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь HEMIS буюу их, дээд сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний PDF, ДБ гэсэн үг нь их, дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна8 тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм” мэдүүлэг /хавтаст хэргийн 54-56 дахь тал/,
3.1.8. Гэрч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3,10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Hemis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг” мэдүүлэг /хавтаст хэргийн 36-39 дэх тал/,
3.1.9. Гэрч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Зын К нь С их сургуулийг төгсөөгүй ба дипломын дугаар нь манай сургууль дээр бүртгэлтэй боловч тус дугаар дээр өөр оюутан төгссөн байна...” мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/,
3.1.10. С их сургуулийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/621 дугаартай албан бичиг, түүний “З.К нь тус сургуулийг төгсөөгүй, 0000000000 дугаартай диплом Б овогтой Бийн дипломын дугаар” гэх хавсралт /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,
3.1.11. Б аймгийн Ө сумын Е дугаар сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 00-ны өдрийн 000, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/36 дугаартай иргэн З.Кг ажилд томилсон, мөн ажлаас чөлөөлсөн тухай тушаалын хуулбарууд /хавтаст хэргийн 64, 127 дахь тал/,
3.1.12. Иргэн З.Кгийн нэр дээр бичигдсэн Монгол Улсын С их сургуулийн Х урлагийн сургуулийн 0000000000 дугаартай хуурамч диплом, уг хуурамч дипломыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 86 дахь дал, хуурамч диплом/,
3.1.13. Яллагдагч З.Кгийн нийгэм даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 110 дахь тал/,
3.1.14. Яллагдагч З.Кгийн ажиллах хугацаанд буюу 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл олгогдсон цалингийн карт /хавтаст хэргийн 129 дэх тал/,
3.1.15.Яллагдагч З.Кгийн төрийн албан хаагчийн анкет, түүний хавсралт, хөдөлмөрийн гэрээнүүд, ажлын байрны тодорхойлолтын хуулбарууд /хавтаст хэргийн 118-126 дахь тал/,
3.1.16. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Згийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...З.К 2020 оны 11 дүгээр сард манайд анх ажилд орж байсан. Тэгээд 2022 оны 11 дүгээр сард ажлаас гарсан. 2020 онд анх ажилд орохдоо 749.000 төгрөгийн цалин бодогдож байснаас гарт нь 642.600 төгрөгийн цалин олгож байсан.
З.К багш ажил томилогдсоноос хойш ямар нэгэн тэтгэмж, урамшуулал авч байгаагүй. Нийгмийн даатгал төлсөн эсэх лавлагаа дээр гардаг даатгуулагчийн цалин гэдэг нь гар дээр олгогддог цалин, даатгуулагчийн төлөх шимтгэл гэдэг нь тухайн цалингаас суутгаж авсан шимтгэл нь бодогддог юм.
...Ямар нэгэн санал гомдол байхгүй. Хуулийн дагуу шийдсэн нь зүйтэй гэж үзэж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102 дахь тал/,
3.1.17. Гэрч Б.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...З.Ктэй Ө сумын 7 дугаар сургуульд 2020 оноос хойш хамт ажиллаж байсан. 2020 оны 10 дугаар сарын сүүлээр дуу х багшаар ажилд авах сонгон шалгаруулалт зарлаж, З.К багш өрсөлдөж сонгогдоод 11 дүгээр сард манай сургуулийн дуу х багшаар анх ажилд орсон.
Тэгээд ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед ажилд орохдоо материал бүрдүүлж авч ирсэн, тэр үед С их сургуулийг төгссөн дипломтой байсан. Манай сургуульд тухайн үед дуу х багш өөр сургуульд шилжсэнтэй холбогдуулан сул орон тоо гарч ирсэн. Тухайн сул орон тоон дээр ажиллах багш С сургууль төгссөн, дуу, х багш мэргэжлийн дипломтой хүн авах шаардлага тавьдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104-105 дахь тал/,
3.1.18. Яллагдагч З.Кгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 11 дүгээр сард Е дугаар сургуульд дуу х багшаар ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сард өөрийн хүсэлтээр гарсан. Би ямар нэгэн их, дээд сургууль төгсөөгүй. Би 2020 оны 11 дүгээр сард Е дугаар сургуульд ажилд орохдоо С их сургуулийг Дуу х багш мэргэжлээр суралцан төгссөн дипломын хуулбар, ажилд орохыг хүссэн өргөдөл, төрийн албан хаагчийн анкет бүрдүүлж өгсөн. Шалгалт бас өгч тэнцээд багшаар ажилд томилогдсон байгаа.
2020 онд анх ажилд уг дипломыг ашиглаж орсон тул Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хууль бусаар олсон орлогыг төлж өгөхөө илэрхийлж байна. Би урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 2022 оны 11 сард өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа. Надад ямар нэгэн гэм буруугийн маргаан байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч З.К нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч боловсролын диплом болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдсон учраас гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэх дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч З.К нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
5. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 351 дугаартай, “Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар “Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт”-ыг баталсан байх ба ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын байранд “багш мэргэжилтэй, бакалавраас доошгүй зэрэгтэй, багшлах эрхтэй байх” гэсэн ерөнхий болон тусгай шаардлага тавигджээ.
6. Шүүгдэгч З.К нь 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр М С багш /ардын х/ мэргэжилтэй, “х бакалавр” зэрэгтэй суралцаж төгсөөгүй, 0000000000 дугаартай боловсролын диплом хуурамч болохыг мэдэж байсан нь Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 00000000000000 дугаартай танилцуулга, түүний хавсралт, гэрч Э, Н, А.Тэ, Б.Д, Д.А, Г.Г нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, С их сургуулийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/621 дугаартай албан бичиг, 0000000000 дугаартай боловсролын диплом, түүний хуулбар зэрэг нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байна.
7. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн А/446 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар өмчийн хэлбэрийг үл харгалзан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийх тухай ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж, хяналт шинжилгээ хийхэд зөрчилтэй дипломтой нэр бүхий иргэд, түүний дотор шүүгдэгч З.Кгийн С их сургуулийн Х урлагийн сургуулийн С багш /ардын х/ мэргэжилтэй, “х бакалавр” зэрэгтэй 0000000000 дугаартай диплом нь зөрчилтэй байж болох нөхцөл байдал илэрч холбогдох шалгалтыг явуулж, илэрсэн зөрчлийг нэгдсэн журмаар шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
8. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тус тус тогтоосон байна.
Эрх зүйн дүгнэлт.
9. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн хувьд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тухайн цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой.
10. “Хуурамч баримт бичиг ашиглах” үйлдлийн хувьд тухайн баримт бичгийг ашиглан тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг баримт бичгийг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоожээ.
11. Шүүгдэгч З.Кгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар үйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил боловч боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл буюу Б аймгийн Ө сумын Е дугаар сургуулийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 000 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнөөр таслан зогсоогдсон тул уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрөөгүй гэж үзнэ.
12. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч З.Кг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
13. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч З.Кгийн хуурамч диплом ашиглан төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдож цалин хөлс авах шунахайн сэдэлт, өөрийн үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаа нь нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
14. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны үе өгсөн мэдүүлэгт “...З.К багш ажилд томилогдсоноос хойш ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж, урамшуулал авч байгаагүй, ямар нэгэн санал гомдол байхгүй.” гэж мэдүүлсэн,
15. Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч З.Кгийн гэм буруутай үйлдлээс Б аймгийн Ө сумын Е дугаар сургуульд 18.770.509 төгрөгийн хохирол учирсан тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулан төрийн санд оруулах” дүгнэлтийг,
16. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...аливаа ажилтан мэргэжлийн зэрэггүй, боловсролгүй байсан ч хөдөлмөр эрхэлсэн бол түүнтэй холбогдуулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлс авах эрхтэй гэдгийг Улсыг дээд шүүх тогтоосон байдаг. Миний үйлчлүүлэгчийн ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бол тухайн үед 420.000 төгрөг байсан. Шүүгдэгчийн авч байсан үндсэн цалингаас ажил олгогчийн төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэл, хүний орлогын албан татвар зэргийг хасаж тооцоход нийт 9.393.731 төгрөг болж байгаа. Тийм учраас уг мөнгийг төлөхөд шүүгдэгчийн зүгээс татгалзах зүйл байхгүй” гэх дүгнэлтийг гаргаж гэмт хэргийн хохирлын талаар мэтгэлцсэн болно.
17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
18. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.
19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5. “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж заасныг үндэслэж хавтаст хэргийн 110 дугаар талд нотлох баримтаар авагдсан Төрийн мэдээллийн сангийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос тооцож үзэхэд шүүгдэгч З.К нь хуурамч диплом ашиглаж Б аймгийн Ө сумын Е дугаар сургуульд дуу х багшаар 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажиллахдаа нийт 23.556.744 төгрөгийн цалин авсан болох нь тогтоогджээ.
20. Шүүгдэгч З.Кгийн хууль бус үйлдлийн улмаас ерөнхий боловсролын сургуулийн хэвийн үйл ажиллагаа, суралцагч хүүхдүүдийн эрх ашигт бодитой хохирол, хор уршиг учирсан нөхцөл байдал энэ хэрэгт тогтоогдоогүй ч өөртөө хууль бус давуу байдал бий болгож, улсад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
21. Төрийн албанд баримтлах чадахуйн зарчим /мерит/ гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг хамааруулан ойлгох бөгөөд ерөнхий боловсрлын багшийн ажил нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах ба мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д зааснаас үзэхэд төрийн тусгай болон төрийн захиргааны албан тушаалд баримтлах “чадахуйн зарчим /мерит/” нь төрийн үйлчилгээний албан тушаалд иргэнийг томилоход заавал баримтлах үндсэн шалгуур болохгүй.
22. Иймд шүүгдэгч З.Кгийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсрлын 7 дугаар сургуульд х багшаар ажилласны төлөө түүнд олгогдож байсан цалин хөлсийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420.000 төгрөг /ажлын нэг өдрийн 8 цагийг 20.000 төгрөгөөр 2020 оны 11 дүгээр сард 18 хоног, 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 10 дугаар саруудад бүтэн, 2022 оны 11 дүгээр сард 5 хоног тус тус ажилласан/-өөр тооцож үзэхэд 13.436.744 төгрөгийг /үндсэн цалин 23.556.744 төгрөг – хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр авах цалин 10.120.000 төгрөг/ гэм хорын хохиролд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан уг мөнгийг шүүгдэгч З.Кгээс гаргуулан улсын төсөвт шилжүүлж, хохирлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
23. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч З.Кд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,
24. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн учир түүнд 450.000 төгрөгөөр төгрөх ял оногдуулах” дүгнэлтийг гаргасан болно.
25. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч З.Кгийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
26. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
27. Шүүгдэгч З.Кд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
28. Шүүгдэгч З.К нь 1986 онд төрсөн, ам бүл 6, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
29. Шүүгдэгч З.К нь “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Кг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
30. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Кд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.К нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
31. Энэ хэрэгт шүүгдэгч З.К нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.
32. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн D 201411388 дугаартай хуурамч дипломыг эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, шүүгдэгч З.Кд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Зын Кг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Кг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Кд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.К нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Кгээс 13.436.744 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, хохирлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч З.К нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн D 201411388 дугаартай хуурамч дипломыг эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч З.Кд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч З.Кд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т