| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2024/0023/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/33 |
| Огноо | 2024-01-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2024 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/33
2024 01 23 2024/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0028/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт**************ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 24180000000027 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт************** РД:******* ,******* дугаар сарын******* өдөр******* суманд төрсөн, , эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, , эхнэр хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн -ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаатай хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг караоке бааранд маргалдан улмаар шатан дээр хөлийг нь хавирч унагаж эрүүл мэндэд нь баруун хацар ясны хугарал, баруун талын нүдний ухархайн гадна, доод, дээд хана, баруун талын гайморын хөндийн гадна, өмнөд ханын хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлсэн “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Миний буруу.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2418000000027 дугаартай хэргээс:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-4, 5-7 дахь тал/,
Хохирогч мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...Би ажлын газрын найз , ,******* нарын хамт 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед нэртэй пабад орсон. Тэнд бид нар дуулъя гэж ярилцаад нийтийн караокед хоёр цаг аваад суусан. Тэгээд тухайн баарнаас нэг жил Жак нэртэй виски, Tiger нэртэй хоёр шил пиво аваад суусан. Бид нар тэндээ ууж байгаад авсан виски дуусаад******* намайг гэнэт л хоёулаа халз үзье дээр чи намайг тасарчихсан байхад хавирч унагаагаад зодсон байсан. Одоо халз үзэх үү гээд би тэгье гэж хэлээд бид хоёр пабын зоорины давхраас дээшээ гарах шатаар өгсөж явахад******* миний урд явж байгаад гэнэт эргэж хараад намайг өшиглөсөн. Намайг шатан дээр унахад миний толгой дээрээс дэвсээд байсан. Тэгээд хэсэг манараад босоод ирэхэд******* байхгүй болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...Тухайн өдөр дээр манай ажлын газраас сургалт орсон. Тухайн сургалт дээр таарсан. Сургалт тараад манай гэрийн доод В1 давхарт граж дотор нэг шил архи уусан. Тэндээсээ гараад******* , , бид дөрөв нэртэй караоке орсон. Тэндээ нэг шил виски уугаад сууж байхад над руу агсарч чи муу санаатай гээд өндөр дуугаар орилоод байсан гэнэт л******* хоёр гаръя гээд л босоод явсан төд удалгүйын нүүр цус болчихсон шанаа хэсэг нь хавдсан байсан.******* тэгэхэд хаачсаныг мэдэхгүй байхгүй байсан. Тэгээдоос асуухад******* өшиглөчихлөө гэсэн. Тэгээд эхнэрээ болон цагдаа дуудаад цагдаагийн машинаар явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...Манай ажлын газрын ,******* , бид дөрөв тухайн караокед нэг шил виски хоёр лааз пиво захиалаад тэрийгээ хувааж уугаад дуусахын алдад ахыг чи пизда хогийн пизда ажил дээр дандаа ийм хогийн зан гаргадаг гээд л хараагаад эхэлсэн. Тэгээд би яг тэр үед нойлын өрөө орсон. Нойлын өрөө нь дээд давхартаа байдаг юм байна лээ. Тэгээд нойлын өрөөнд бие засчхаад доошоо караоке руу буухад шатан дээр уначихсан******* хажууд нь байсан. Би тэгээд шууд*******ыг цааш нь түлхээдоос холдуулаад юу болсон талаар асуухад бас л*******ыг хараагаад орилоод байсан. Тэгээд би шууд энэ хоёр дахиад зодолдох юм байна гэж бодоод*******ыг тэндээс аваад гарсан. Караокед орохоос өмнө ахын граж дотор нэг шил 0,75 гр хэмжээтэй Тайга нэртэй архи уусан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн: "...Би тэр өдөр ажилтай байсан. 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед******* ажлынхаа гурван хүнтэй хамт караокед орсон. Караоке руу орж ирэхдээ бүгд архи уучихсан тодорхой хэмжээний согтолттой байсан. Ингээд караоке руу орохдоо нэг шил 0,75 литрийн Жак даниелс нэртэй виски аваад орсон. Энэ үед тэр хүмүүсийг караоке руу оруулчхаад сантехникийн эд зүйл зардаг дэлгүүр орчхоод буцаад 19 цагийн үед ирэхэд караоке руу орох шатан дээр хоёр хүн маргалдаад зодолдоод байх шиг болохоор нь би яваад очиход******* нэг хүнтэй хоорондоо зодолдоод газар уначихсан тэр хүний дээр******* гарчихсан байхаар нь би салгасан. Тэгээд*******тай зодолдсон хүн нь эхнэрээ дуудаад эхнэр нь гэх хүн ирээд цагдаад хандсан. Намайг очиход хоорондоо зодолдоод газар өнхөрч байсан. Харин дээр нь******* байсан. Тэгээд салгаад хамт явсан хоёр хүнийг нь дуудаж өгсөн." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 47 дугаартай: “... биед баруун хацар ясны хугарал, баруун талын нүдний ухархайн гадна, доод, дээд хана, баруун талын гайморын хөндийн гадна, өмнөд ханын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
Хохирогчийн өвчний түүх /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн №202312121954 дугаартай хуудас /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн шинжилгээний хариу /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
Эмчийн үзлэгийн тэмдэглэл /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас /хавтаст хэргийн 33 дахь тал/,
*******ын мөрдөн байцаалтаар яллагдагчаар 2023 оны 12 дугаар сарын 13, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Уржигдар ажил дээрээ хоноод өглөө нь ажлаасаа буугаад өдөр 14 цагийн үед , , нартай хотхоны байрны граж дотор уулзсан. Намайг ах хүрээд ир гэж дуудсан. Тэнд очоод граж дотор хоёр шил архи уугаад тэндээсээ гараад өдөр 15 цагийн үед паб руу явсан. Пабад ороод нийтийн караоке орж суусан. Тэндээ нэг шил Жак гэдэг виски, хоёр пиво уусан. Тэгээд уугаад дуусах дөхөж байгаад 17 цагийн үед ахыг чи муу пизда хогийн пизда гээд муудалцсан. Тэгээд би ахыг өмөөрөөдыг чи болиоч гэж хэрэлдэхэд намайг чи надтай үзэх үү гаръя гээд би тэгье гээд бид хоёр тэндээс гарсан. Гараад би шатан дээр зүүн гараараа нэг удаа цохисон. Тэгээд шатан дээр унахад нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ирээд намайг салгаад тэгээд тэндээс би шууд гараад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Надад ямар нэгэн гэмтэл хохирол учраагүй. Миний зүүн гар жаахан өвдөж байна. ...Би эмчилгээний зардалд нийт 9,4 сая төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56, 51 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Гэмтлийн хүндэвтэр зэрэгт гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл хамаарах бөгөөд хохирогч эрүүл мэндэд учирсан баруун хацар ясны хугарал, баруун талын нүдний ухархайн гадна, доод, дээд хана, баруун талын гайморын хөндийн гадна, өмнөд ханын хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан эрүүл мэндийг эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан ба шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүр 240,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт**************ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 240,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР