| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2024/0070/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/98 |
| Огноо | 2024-01-22 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/98
2024 01 22 2024/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч У.Анхжаргал,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......... овогт Б.М-д холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ............ тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
....... овогт Б.М, /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.М нь Баянзүрх дүүргийн ............. 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс мэт зүйлийн цэвэр жин нь 15.6 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би өмнө нь цэрэгт байхдаа мэддэг байсан. Мэддэг байсан болохоор таслаад жаахан аваад кармандаа хийсэн байсан. Байнга хэрэглэдэггүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 дэх тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 дэх тал/,
- Биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19 дэх тал/,
- 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаартай Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 25-26 дахь тал/,
- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ..... дугаартай шинжээчийн: “1.2.3.Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Монгол Улсын АТ1300569 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, улаан өнгийн хүрэн зүйлээр бохирлогдсон 2 ширхэг 10 мл-н тариур, “Gabenil 300mg” гэсэн бичиглэлтэй хайрцаганд 70 ширхэг шар өнгийн эм мэт зүйл, “Натрия хлорид 0.9% 200мл” гэсэн бичиглэлтэй өнгөгүй шингэн дээж тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Ногоон өнгийн ургамал мэт зүйл, бортого хэлбэртэй тугалган цаас, “Voyage” гэсэн бичиглэлтэй хуванцар сав тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт /хх- ийн 60-64 дэх тал/,
- 3868 тоот шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 63-64 дэх тал/,
- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн .... дугаартай шинжээчийн: “1.Шинжилгээнд ирүүлсэн “М” гэж хаягласан шээс, “Сувд- Эрдэнэ” гэж хаягласан шээс тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн “М” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илрэв. “С” гэж хаягласан шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 3.4.Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт /хх-ийн 66-68 дахь тал/,
- ..... тоот шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 68 дахь тал/,
- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ...... дугаартай шинжээчийн: “1.2.Шинжилгээнд ирүүлсэн “ТУ:3868 дугаартай дүгнэлтийн хамт ирүүлсэн 16,5616 грамм өвс мэт зүйл, Хэргийн дугаар:2302006430384 ХТТГ, МШХ, а/д Д.Тулга” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 15,6 грамм байна” гэх дүгнэлт /хх- ийн 71-73 дахь тал/,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 92-97 дахь тал/,
- 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20 дахь тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.М нь Баянзүрх дүүргийн ............ 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс мэт зүйлийн цэвэр жин нь 15.6 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Гачууртаас түүж авчраад өөрөө хэрэглэхээр бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 дэх тал/, биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19 дэх тал/, 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаартай Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 25-26 дахь тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн .... дугаартай шинжээчийн: “1.2.3.Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Монгол Улсын АТ1300569 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, улаан өнгийн хүрэн зүйлээр бохирлогдсон 2 ширхэг 10 мл-н тариур, “Gabenil 300mg” гэсэн бичиглэлтэй хайрцаганд 70 ширхэг шар өнгийн эм мэт зүйл, “Натрия хлорид 0.9% 200мл” гэсэн бичиглэлтэй өнгөгүй шингэн дээж тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Ногоон өнгийн ургамал мэт зүйл, бортого хэлбэртэй тугалган цаас, “Voyage” гэсэн бичиглэлтэй хуванцар сав тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт /хх- ийн 60-64 дэх тал/, ..... тоот шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 63-64 дэх тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ..... дугаартай шинжээчийн: “1.Шинжилгээнд ирүүлсэн “М” гэж хаягласан шээс, “С” гэж хаягласан шээс тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн “М” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илрэв. “С” гэж хаягласан шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 3.4.Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт /хх-ийн 66-68 дахь тал/, 4077 тоот шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 68 дахь тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ...... дугаартай шинжээчийн: “1.2.Шинжилгээнд ирүүлсэн “ТУ:3868 дугаартай дүгнэлтийн хамт ирүүлсэн 16,5616 грамм өвс мэт зүйл, Хэргийн дугаар:********* ХТТГ, МШХ, а/д Д.Тулга” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 15,6 грамм байна” гэх дүгнэлт /хх- ийн 71-73 дахь тал/ зэрэг бичмэл нотлох, эд мөрийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор У.Анхжаргал би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Мад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.М нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22а байрны 2 давхарт 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс мэт зүйлийн цэвэр жин нь 15.6 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Прокурорын зүгээс бэлтгэсэн гэсэн нөхцөл байдлыг яагаад оруулж ирээгүй вэ гэвэл яллах дүгнэлтэд тодорхойлон оруулж дүгнэлт хийсэн байгаа. Бэлтгэсэн нөхцөл байдал нь өөрөө өөрийгөө нотлох үүрэг хүлээхгүй. Уг мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж үзэж, бэлтгэсэн нөхцөл байдал байхгүй байна. Зөвхөн хадгалсан байна гэж үзэн зүйлчилсэн” гэв.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны, гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4077 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх66-67/ ...Шинжилгээнд ирүүлсэн “М” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн “М” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч, уг илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарч байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд иргэний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг олж авах, хадгалахыг хориглодог.
“Хууль бусаар олж авах” гэдгийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авах, хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг, “Хууль бусаар бэлтгэсэн” гэж зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авахыг, “Хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг тус тус ойлгоно.
Шүүгдэгч Б.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Улсын яллагч шүүгдэгчийн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн үйлдлээ илчилсэн мэдүүлэг нь өөр баримтаар нотлогдоогүй тул бэлтгэсэн нөхцөл байдал байхгүй гэж үзэн зөвхөн хадгалсан гэж зүйлчилж ирүүлсэн гэж дүгнэлт гаргаж байх боловч шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад анхнаасаа уг бодисыг хэрэглэхээр түүж авчирч хадгалсан гэдгээ тогтвортой мэдүүлж түүж бэлтгэсэн газраа, эх сурвалжаа өөрөө заан мэдүүлсэн байна. Түүний түүж авчирсан, хадгалсан гэх өвс нь шинжээчийн дүгнэлтээр хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болох нь нотлогдсон байна. Энэхүү шинж нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй ч шүүгдэгчийг зүйлчилж ирүүлсэн зүйл хэсэгт заагдсан байх тул шүүгдэгчийн үйлдлийг буюу гэмт хэргийн бэлтгэсэн шинжийг тогтоолд дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М нь гэм буруугийн асуудалд маргахгүй хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг тэмдэглэж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн эрүүгийн хариуцлагын зорилго оршдог. Нийгэмшүүлэх, цээрлүүлэх зэрэг аль алиныг нь баримталсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялын саналыг гаргаж байна. Тухайн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “нийт цэвэр жин нь 15,6 грамм “өвс” мэт зүйлийг шүүхийн шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.7 дугаар зүйлд зааснаар устгуулах саналтай байна. Шүүгдэгчид урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх авах саналыг гаргаж байна” гэв.
Шүүхээс шүүгдэгч Б.М-д эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудал:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй эд мөрийн баримт болох “нийт цэвэр жин нь 15,6 грамм “өвс” мэт зүйлийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Тамгын газарт даалгаж, шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.М нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж шүүгдэгч Б.М шүүхээс оноосон ялыг биелүүлсэн бол шүүгдэгчид урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...... овогт Б.М-ыг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй эд мөрийн баримт болох “нийт цэвэр жин нь 15,6 грамм “өвс” мэт зүйлийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Тамгын газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ