| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2020/03130/И |
| Дугаар | 184/ШШ2020/02983 |
| Огноо | 2020-09-30 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2020/02983
| 2020 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 184/ШШ2020/02983 | Улаанбаатар хот |
| 2020 09 | 30 184/ШШ2020/02983 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн .. дугаар хороо, .. тоот хаягт оршин суух, эрэгтэй, Б овогт С.О /Регистрийн дугаар: .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар гудамж, .. тоот хаягт оршин суух, эмэгтэй, А овогт Г.О /Регистрийн дугаар: .../-д холбогдох,
Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 1.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Төгөлдөрмөнх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.О нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, С...тоот хаягт байрлах 692 м.кв талбай бүхий объектын 14 м.кв талбай бүхий өрөөг Г.О-д оффисын зориулалтаар хөлслүүлсэн юм. 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 1 сарын 120.000 төгрөгөөр хөлслүүлсэн. Г.О сар бүр хөлсөө төлж байсан. Бид зах зээлийн үнэ ханшийг судалж үзсэний дагуу харилцан тохиролцож, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 сарын хөлсийг 200.000 төгрөг болгосон. Гэтэл Г.О нь 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс хойш байрны хөлсөө төлөхгүй явж байгаад намайг эзгүй хойгуур 2020 оны 5 сард миний байрыг надад хүлээлгэж өгөлгүй нүүгээд явчихсан байсан. Миний бие Г.Оын 8008..дугаарын утас руу байнга залгаж байсан боловч огт утсаа авахгүй, би арга ядахдаа мессеж бичиж үлдээдэг болсон. Г.О нь хөлсөө төл гэсэн миний мессежний хариуд төлнө гэсэн хариу бичдэг боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй намайг хохироож байна. Иймд 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл 8 сарын байрны хөлс болох 1.600.000 төгрөгийг Г.Оаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.О шүүхэд болон шүүх хуралдаанд хариу тайлбар гаргаагүй.
Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.О нь шүүхэд хандаж, эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт хариуцагч Г.Оаас 1.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гаргажээ. /хх 1 дүгээр тал/
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч Г.Од нэхэмжлэлийн хувийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гардуулан өгсөн байна. /хх 17 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй ба энэ үүргийг шүүх хариуцагч Г.Од 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тайлбарлан өгсөн. /хх 19 дүгээр тал/
Хариуцагч Г.О нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй ба ийнхүү хариу тайлбар ирүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тул шүүгчээс өөр хугацаа тогтоож өгөөгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар иргэний хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор шүүх хэргийг шийдвэрлэх үүрэгтэй тул С.Оын нэхэмжлэлтэй Г.Од холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11.00 цагт товлосон.
Шүүхийн зүгээс, хуралдааны бэлтгэлийг хангаж, хурлын тов мэдэгдэх хуудсыг хариуцагчийн хаягаар хүргүүлэхдээ түүний бичиж тэмдэглүүлсэн хаяг болох Сонгинохайрхан дүүргийн ..дүгээр хороо, ... дугаар гудамжны .. тоот хаягаар бус энэ гудамжинд байрлах 243 тоот хаягаар мэдэгдэх хуудсыг илгээсэн байна. Хэдийгээр шүүх өөр хаягаар мэдэгдэх хуудсыг илгээсэн боловч хариуцагч Г.О нь шүүхийн мэдэгдэх хуудсыг өөрөө хүлээн авсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар хэргийн оролцогчид хурлын товыг мэдэгдсэн гэж үзсэн. /хх 23, 24 дүгээр тал /
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3-т: Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заажээ.
Хариуцагч Г.О нь нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хурлын товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч С.О болон хариуцагч Г.О нар нь амаар харилцан тохиролцож, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. тоот хаягт байрлах, нэхэмжлэгчийн өмчлөлийн 692 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө дэх 14 м.кв талбайтай өрөөг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1 сарын 120.000 төгрөгөөр, ажлын байрны зориулалтаар хөлслөхөөр харилцан тохиролцсон, хожим талууд тохиролцоондоо өөрчлөлт оруулж, 1 сарын хөлсийг 200.000 төгрөг болгож өөрчилсөн байна. / хх 1 дүгээр тал/
Ийнхүү талууд харилцан тохиролцож Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан байх ба эд хөрөнгө хөлслөгч буюу хариуцагч Г.О нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 8 сарын хөлс 1.600.000 төгрөгийг хөлслүүлэгч буюу нэхэмжлэгчид төлж барагдуулаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон.
Эд хөрөнгө хөлслөх гэрээг бичгээр байгуулах талаар хуульд тусгайлан заагаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 1.600.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид 40.550 төгрөгийг урьдчилан төлсөн, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 40.550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан Г.Оаас 1.600.000 төгрөгийг гаргуулан С.От олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Оаас 40.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.От олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР