Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/61

 

 

 

 

 

 

 

 

     2024          01           17                                    2024/ШЦТ/61    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 гол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,                

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч М.*******,

шүүгдэгч/хохирогч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн гол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ын *******,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ын ******* нарт холбогдох эрүүгийн 230500058******* тоот дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

1. Монгол Улсын иргэн, *******93 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр, ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* байрны ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа, шагналгүй, овогт ын ******* /РД:/.

 

2. Монгол Улсын иргэн, *******89 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, Говь-Алтай аймаг, Алтай суманд хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, гол дүүргийн 8 дугаар хороо, 45-******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа, шагналгүй, овогт ын ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 12 дугаар сарын 08-нд шилжих шөнө иргэн гол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Винсвей" баарны хажуу шатан дээр хохирогч Н.тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас түүнийг шатны уруу татаж унаган дээр нь гарч баруун гараараа 3 удаа цохих, толгойг нь 2 удаа газарт хавсарч цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн шаант ясны гадна булууны шахагдсан хугарал, ясны эдийн няцрал, зүүн тахимын шөрмөс, зүүн өвдөгний урд чагтан холбоосны суналт, зүүн гуяны хоёр толгойт булчин, тойг өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Мөн цаг хугацаа орон зайд буюу 2022 оны 12 дугаар сарын 08-нд шилжих шөнө иргэн гол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Винсвей" баарны хажуу шатан дээр хохирогч Э.*******той үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас хохирогчийн нүүрний зүүн хэсэгт зүүн хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн хананы хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 12 дугаар сарын 08-нд шилжих шөнө иргэн гол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Винсвей" баарны хажуу шатан дээр хохирогч Г.тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас хохирогчийн нүүрний зүүн хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын нуруу, хоёр зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* мэдүүлэхдээ:  “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй... ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ:  “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.******* мэдүүлэхдээ:  “...Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.*******ийн өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны шилжих шөнө хорооллын бааранд 20 цагийн үед хамт ажилладаг Тайван, Оюунчимэг, , эхнэр Оюун-Эрдэнэ, Дэлгэрмаа нарын хамтаар суусан. Тэгээд баарнаас гарахын өмнө нойл орсон. Бие засаад зогсож байхад үл таних хоёр залуу орж ирээд надаас туранхай дуу шар залуугаас чи аль аймгийнх вэ гэж асуугаад ярилцаад зогсож байсан чинь махлаг бор, цагаан цамцтай, ханцуйгаа хойш нь шамласан залуу чи Говь-Алтайн залуу бид хоёр Сэлэнгэ аймгийн залуус гэж хэлээд үгийн зөрөөгүй миний цээж рүү цохиод үргэлжлүүлээд нийлээд зодож эхэлсэн. Тэр үед манай ажлын газрын эгч Оюунчимэг орж ирж таараад намайг салгасан. Тэгээд бааран дотор хэсэг хугацаанд маргалдаж байгаад салсан. Тэгээд ах түрүүлээд гараад явсан. Араас нь нээх удалгүй гарсан. Тэгээд гадаа гарсан чинь ах нөгөө нойлд байсан махлаг залуутай маргалдаад зогсож байсан. Би одоо болио гээд салгах гээд очсон чинь махлаг бор залуу нь татаж ирээд доош нь дараад миний нүд рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн чинь тэр залуутай хамт явж байсан найзууд нь ирээд бөөнөөрөө над руу дайрсан. Тэр үед би санамсаргүйгээр нэг эмэгтэйг цохиж унагаасан. Миний араас ар дагз руу нэг хүн гараараа цохисон эргээд хартал нойлын өрөөнд намайг зодсон хоёр залуугийн туранхай нь байсан. ахыг баарны шатны доор махлаг бор залуу дээр гараад суучихсан толгой руу нь цохиж байсан. Тэгээд хамгаалагч нар гарч ирсэн боловч зодооныг салгаагүй зодоон дууссан.Гадаа маргалдаж зодуулж байхдаа санамсаргүйгээр танихгүй эмэгтэй хүнд гар хүрсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Нарангэрэлийн өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны шилжих шөнө 3-4 дүгээр хорооллын бааранд 20 цагийн орчимд орж хамт ажилдаг Тайван, Оюунаа, *******, *******ийн эхнэр Оюунаа, миний эхнэр Дэлгэрмаа нарын хамтаар сууж байсан. Тэгсэн чинь Тайвны эхнэр Оюунаа *******ийг нойлын өрөөнд хүмүүс зодоод байна гэхээр нь би гараад очсон чинь хоёр залуу хэд хэдэн эмэгтэй хүмүүс бужигналдаад байсан. Тэгээд доржийг харсан чинь нүүр нь цус болсон, гараас нь цус гарч байсан. Тэгээд би салгах гэсэн чинь нойлд байсан хэн нэгэн намайг цохиж унагаасан. Унаад миний ухаан балартсан. Тэрнээс хойш би болсон үйл явдлыг санахгүй байгаа. Нэг харсан чинь дээшээ хараад баарны гадаа хэвтэж байсан. Босож чадахгүй, алхаж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.гийн өгсөн:

“...2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байсан гол дүүргийн 14 дүгээр хороонд байдаг ресторанд 20 цагийн үед нөхөр М.*******, бусад найзуудын хамт хоол идсэн. Тэгээд бид нар дараа нь 22 цагийн үед тэндээс гарч караокед орсон. Тэгээд дуулж байтал нөхөр ******* нэрийг сайн мэдэхгүй Төрөө гэдэг найзын хамт нойл орсон. Нойлоос гарч ирэхдээ нөхрийн найзын нүүр, ам, цамц нь их хэмжээний цус болсон, уруул нь сэтэрсэн цус гарсан байсан. Тэгээд юу болсон талаар асуухад нөхөр ******* сая нойл дотор танихгүй эрэгтэй цэнхэр ноосон цамцтай эрэгтэй хүн аль нутгийн хүн бэ гэхэд нөхрийн найз Сэлэнгэ гэхэд нөгөө хүн би баруун аймгийнх пизда минь гэж хэлээд үг дуугүй цохисон. Тэгээд миний санаж байгаагаар тэр хүнтэй хамт явж байсан хүмүүс хэрүүл маргаан хийсэн. Тэгээд бид нар тэндээс гараад гадаа зогсож байхад үл таних эрэгтэй хүн ирээд намайг цохисон.

Би ресторанд 2 хундага архи уусан. Миний согтолтын зэрэг хэр байсныг мэдэхгүй байна. Ухаан санаа орж гарч байсан. Манай нөхөр тухайн өдөр цагаан юм уу хар футболктой, шаргал өнгийн богино куртиктэй, хар өнгийн саравчтай малгайтай. Манай нөхрийн найз гэх Төрөө цайвар өнгийн ноолууран цамцтай байсан.

Би хар өнгийн үслэг захтай куртик, цагаан өнгийн гуталтай байсан. Дуудлагаар ирсэн казах цагдаа маргалдагч талыг явуулах гээд байхаар нь манай нөхөр наад хүмүүс чинь миний жирэмсэн эхнэрийг цохисон хүмүүс шүү дээ гэхэд казах цагдаа чи ямар шалчигнасан юм гэж хэлээд хавирч унагаасан зам дээр унахдаа манай нөхөр нүүрээ халцалсан. Тэр цагдаа нүүр рүү нь нэг удаа гутлаараа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.ы өгсөн:

“...2022 оны 12 дугаар сарын 07-ны шөнө гол дүүргийн бааранд нөхөр болон , Дэлгэрцэцэг, Чулуунбаатар, нарын хамтаар орсон. Ороод хоол захиалаад юм яриад сууж байгаад 0,75 литрийн эдэн гэх нэртэй архи авч хувааж уусан. Тэгээд гараад караоке руу оръё гэж яриад яг доор нь байсан караоке руу орсон. Ороод ундаа архитай сэт авсан. Манай нөхөр Чулуунбаатар гэх найзтайгаа цуг тамхи татахаар гарсан. Араас нь гараад хартал байхгүй болохоор нь нойл руу ортол бүдэг цэнхэр цамцтай залуу манай нөхрө Чулуунбаатар 3 зогсож байсан. Намайг ороход тухай залуу манай нөхрөөс хөгшөөн аль нутгийнх вэ гэж асууж байсан. Нөхөр надаас яасан гэж асуухаар нь өрөө рүүгээ оръё гэхэд түрүлээд орж бай гэж хэлсэн. Өрөөндөө ородо сууж байгаад ирэхгүй байхаар нь бусаад нойл ортол бөөн зодоон болсон байсан. Тэгэхээр нь би нөхрийгөө авч гаргаад өрөө рүүгээ оруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.ийн өгсөн:

“...2022 оны 12 дугаар сарын 07-ны орой 21 цагийн орчимд 3,4 хорооллын лоунжанд би найз болох *******, *******ын эхнэр, манай эхнэр, эхнэрийн найз болох Дээгий, найз болох нарын хамтаар хоол идэхээр болоод орсон. Ороод бид нар хоолоо идчихээд 0.75 литрийн Эдэн гэх нэртэй архийг хувааж уусан. Би нэг хоёр гурван удаа татсан. Тэгээд бид нар ганц цаг доод давхарт нь байрлах караокед дуулахаар болоод доошоо ороод өрөө рүүгээ орсон. Би өрөөнөөс буцаж гараад тамхины өрөө рүү *******ын хамтаар ороод тамхиа татчихаад нойл орсон. Бид хоёр нойл орчихоод буцаад гараад явж байхад коридорт нэг цэнхэр өнгийн сорочикон цамцтай залуу тамхи татаад зогсож байсан. Тэгээд тухайн залуу надаас чи хаанахын залуу юм гэхээр нь би чи өөрөө хаанахын хүн бэ гэхэд Говь-Алтай гэх шиг болсон тэгэхээр нь би өөрийгөө Сэлэнгийнх гэсэн чинь тухайн залуу миний нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би түлхээд хананд шахаад Сэлэнгийнх байхаар яагаад цохиж байгаа юм бэ гээд нүүрээ угаасан. Тэгж байхад манай найз болох ******* миний ард зогсож байсан тухайн хүнд гар хүрээгүй. Тэгээд намайг нүүрээ угаагаад байж байхад манай эхнэр орж ирээд авч гараад өрөөнд суулгаж байгаад намайг авч гарчихаад ГССҮТ рүү авч явна гэхээр нь би яах юм бэ гээд гэр лүүгэ харьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.гийн өгсөн:

“...Би 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр найзуудын хамтаар гол дүүргийн 14 дүгээр хороонд байдаг нэртэй бааранд орж суусан. Сууж байхад манай ах, хоёр найз нойлын өрөө орох гээд явсан. Бид хэд үлдээд сууж байсан. Төд удалгүй манай найзын Фодволк цус байдалтай өрөө рүү ороод ирсэн. Яасан юу болон гэхэд танихгүй хүн чи хаанахын хүн бэ гэхээр нь Сэлэнгэ гэсэн чинь намайг цохисон гэж хэлсэн. Тэгээд бааран дотор маргалдаж байгаад хэсэг хугацааны дараа явахаар болсон. Би түрүүлж гараад машин дотроо суугаад дуудлагын жолооч ирэхийг хүлээж байсан. Нэг харсан чинь бааранд маргалдсан хүмүүстэй манай найзууд золдоод эхэлсэн. Тэр дотор найзын эхнэр жирэмсэн байсан тэр хүнийг нэг залуу цохиод унагахаар нь би машинаас гарч очоод тэр залууг цааш нь түлхээд араас нь хэд хэдэн удаа цохисон. Тэгээд удалгүй салаад явцгаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын *******-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дугаартай “...1.Г.гийн биед хамрын ясны хугарал, хамрын нуруу, хоёр зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дугаартай “...1.Н.ийн биед зүүн шаант ясны гадна булууны шахагдсан хугарал, ясны эдийн няцрал, зүүн тахимны шөрмөс, зүүн өвдөгний урд чагтан холбоосын суналт, зүүн гуяны хоёр толгойт булчин, тойг, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот: 1.Э.*******ийн биед зүүн нүдний ухархайн хананы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн хуучин гэмтэл байна. 2.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас/,

 

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 46-57 дугаар хуудас/,

- хохирлын баримтууд /хавтаст хэргийн 178-180, 182 дугаар хуудас/,

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:       

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 130, 157 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 137, 159 дүгээр хуудас/,

            - үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хавтаст хэргийн 166 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 12 дугаар сарын 08-нд шилжих шөнө иргэн гол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Винсвей" баарны хажуу шатан дээр хохирогч Н.тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас түүнийг шатны уруу татаж унаган дээр нь гарч баруун гараараа 3 удаа цохих, толгойг нь 2 удаа газарт хавсарч цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн шаант ясны гадна булууны шахагдсан хугарал, ясны эдийн няцрал, зүүн тахимын шөрмөс, зүүн өвдөгний урд чагтан холбоосны суналт, зүүн гуяны хоёр толгойт булчин, тойг өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Мөн цаг хугацаа орон зайд буюу 2022 оны 12 дугаар сарын 08-нд шилжих шөнө иргэн гол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Винсвей" баарны хажуу шатан дээр хохирогч Э.*******той үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас хохирогчийн нүүрний зүүн хэсэгт зүүн хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн хананы хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 12 дугаар сарын 08-нд шилжих шөнө иргэн гол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Винсвей" баарны хажуу шатан дээр хохирогч Г.тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас хохирогчийн нүүрний зүүн хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын нуруу, хоёр зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч М.*******, Э.******* нар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...хэлэх санал байхгүй...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

   - Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 12 дугаар сарын 08-нд шилжих шөнө иргэн гол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Винсвей" баарны хажуу шатан дээр хохирогч Н.тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас түүнийг шатны уруу татаж унаган дээр нь гарч баруун гараараа 3 удаа цохих, толгойг нь 2 удаа газарт хавсарч цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн шаант ясны гадна булууны шахагдсан хугарал, ясны эдийн няцрал, зүүн тахимын шөрмөс, зүүн өвдөгний урд чагтан холбоосны суналт, зүүн гуяны хоёр толгойт булчин, тойг өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Мөн цаг хугацаа орон зайд буюу 2022 оны 12 дугаар сарын 08-нд шилжих шөнө иргэн гол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Винсвей" баарны хажуу шатан дээр хохирогч Э.*******той үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас хохирогчийн нүүрний зүүн хэсэгт зүүн хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн хананы хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

хохирогч Э.*******ийн өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны шилжих шөнө ... ах нөгөө нойлд байсан махлаг залуутай маргалдаад зогсож байсан. Би одоо болио гээд салгах гээд очсон чинь махлаг бор залуу нь татаж ирээд доош нь дараад миний нүд рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн чинь тэр залуутай хамт явж байсан найзууд нь ирээд бөөнөөрөө над руу дайрсан. Тэр үед би санамсаргүйгээр нэг эмэгтэйг цохиж унагаасан. Миний араас ар дагз руу нэг хүн гараараа цохисон эргээд хартал нойлын өрөөнд намайг зодсон хоёр залуугийн туранхай нь байсан. ахыг баарны шатны доор махлаг бор залуу дээр гараад суучихсан толгой руу нь цохиж байсан. Тэгээд хамгаалагч нар гарч ирсэн боловч зодооныг салгаагүй зодоон дууссан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/,

 

хохирогч Н.Нарангэрэлийн өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны шилжих шөнө ...Тайвны эхнэр Оюунаа *******ийг нойлын өрөөнд хүмүүс зодоод байна гэхээр нь би гараад очсон чинь хоёр залуу хэд хэдэн эмэгтэй хүмүүс бужигналдаад байсан. Тэгээд *******ийг харсан чинь нүүр нь цус болсон, гараас нь цус гарч байсан. Тэгээд би салгах гэсэн чинь нойлд байсан хэн нэгэн намайг цохиж унагаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дугаартай “...1.Н.ийн биед зүүн шаант ясны гадна булууны шахагдсан хугарал, ясны эдийн няцрал, зүүн тахимны шөрмөс, зүүн өвдөгний урд чагтан холбоосын суналт, зүүн гуяны хоёр толгойт булчин, тойг, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот: 1.Э.*******ийн биед зүүн нүдний ухархайн хананы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн хуучин гэмтэл байна. 2.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 46-57 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 178-180, 182 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

- Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 12 дугаар сарын 08-нд шилжих шөнө иргэн гол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Винсвей" баарны хажуу шатан дээр хохирогч Г.тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас хохирогчийн нүүрний зүүн хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын нуруу, хоёр зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь:

 

хохирогч Э.*******ийн өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны шилжих шөнө ... санамсаргүйгээр нэг эмэгтэйг цохиж унагаасан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/,

 

гэрч С.гийн өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ... найзын эхнэр жирэмсэн байсан тэр хүнийг нэг залуу цохиод унагахаар нь би машинаас гарч очоод тэр залууг цааш нь түлхээд араас нь хэд хэдэн удаа цохисон. Тэгээд удалгүй салаад явцгаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын *******-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дугаартай “...1.Г.гийн биед хамрын ясны хугарал, хамрын нуруу, хоёр зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 46-57 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 178-180, 182 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.*******, Э.******* нар нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Н.ийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Э.*******, Г. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Шүүх хуралдаанд хохирогч Г., Э.*******, Н. нараас “...одоо ямар нэгэн гомдол санал байхгүй болно...” гэх хүсэлт ирүүлсэн, мөн хохирогч Э.******* шүүх хуралдаанд “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Шүүгдэгч М.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэж нийт торгуулийн ялыг 1.500.000 төгрөг гэж тогтоох,

            шүүгдэгч М.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх санал,

   Шүүгдэгч М.*******: “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх санал,

   Шүүгдэгч Э.*******: “...ийм үйлдэл гаргасандаа харамсаж...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

  Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, шүүгдэгч М.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950 /есөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 /есөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Э.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.*******ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950 /есөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 /есөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянган/  төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1,500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950 /есөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 /есөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Э.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.*******ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950 /есөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 /есөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянган/  төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1,500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.*******ад оногдуулсан 1,500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.*******ид оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******, М.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ