Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/245

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг

Улсын яллагч: Ж.Энхбат

Хохирогчийн өмгөөлөгч Д.Цогжавхлан

Шүүгдэгч: ******* түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000760273 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  ******* ургийн овогт *******ын*******, регистрийн дугаар *******

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 16-17 цагийн үед Баянхонгор аймгийн ******* сумын ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу улсын чанартай авто зам дээр өөрийн эзэмшлийн ******* БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Волво маркийн ******* БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгалаас ирж байсан Тоёота кровн маркийн БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 23 дэх хуудас), хохирогч ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 116-118 дахь хуудас), хохирогч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 121-123 дахь хуудас), иргэний нэхэмжлэгч аны мэдүүлэг ( хавтаст хэргийн 130 дэх хуудас), иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг ( хавтаст хэргийн 36-37 дэх хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 145-146 дахь хуудас), гэрч Гын мэдүүлэг (хавтаст хэргийн 148-149 дахь хуудас), Баяхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 148 дугаартай дүгнэлт ( хавтаст хэргийн 62-64 дэх хуудас), Баяхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 149 дугаартай дүгнэлт ( хавтаст хэргийн 65-67 дахь хуудас), Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 553 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 97 дахь хуудас) Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 551 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 104-105 дахь хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 23 дэх хуудас), хохирогч ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 116-118 дахь хуудас), хохирогч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 121-123 дахь хуудас), иргэний нэхэмжлэгч аны мэдүүлэг ( хавтаст хэргийн 130 дэх хуудас), иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг ( хавтаст хэргийн 36-37 дэх хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 145-146 дахь хуудас), гэрч Гын мэдүүлэг (хавтаст хэргийн 148-149 дахь хуудас), Баяхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 148 дугаартай дүгнэлт ( хавтаст хэргийн 62-64 дэх хуудас), Баяхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 149 дугаартай дүгнэлт ( хавтаст хэргийн 65-67 дахь хуудас), Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 553 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 97 дахь хуудас) Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 551 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 104-105 дахь хуудас) дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч ын эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг, хохирогч эд тээврийн хэрэгслийн үнэлгээний тайланд бичиглэсэн хохирол 3,240,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч аны  тээврийн хэрэгслийн үнэлгээний тайланд бичигдсэн хохирол 2640000 төгрөгийн хохирлыг тус тус  төлж барагдуулсан  хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч , нар нь эмчилгээ хийлгэсэн талаар цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарга эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Хохирогч  нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 161000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан ба шүүгдэгч *******гаас 161000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, уг ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******г таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын*******г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******гаас 161,000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6. Хохирогч , нар нь эмчилгээ хийлгэсэн болон цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ       Ч.БАЙГАЛМАА