Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 136/ШШ2020/00120

 

 

 

 

 

 

 

 

 

       2020          03             10                                     136/ШШ2020/00120                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, манлай сум, 1 дүгээр баг, Өехий гэх газарт оршин суух, Цант овогт Мөнхбаярын Саруул /РД:ЕЕ90121100/-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч Дорноговь аймаг, Мандах сум, 2 дугаар баг, Баянхошуу гэх газарт оршин суух, Муруй овогт Тогтохбазарын Дашдондог /РД:ЕЕ91013118/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

 

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М.Саруул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.Дашдондогтой 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 0120131/16 тоотоор гэр бүлээ батлуулсан. Биднийг гэр бүл байх хугацаанд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүү Д.Эрдэнэчулуун, 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр охин Д.Болдмаа, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр охин Д.Болормаа нар төрсөн. ... Бид цаашид гэр бүл байх боломжгүй тул гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, эцэг Дашдондогоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М.Саруулы гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. М.Саруул нь надад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Д.Болдмаа, Д.Болормаа нар нь миний хүүхдүүд мөн гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                  ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар “ Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч М.Саруул нь хариуцагч Т.Дашдондогт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах  үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч М.Саруул хариуцагч Т.Дашдондог нар нь 2008 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болсноо 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, тэдний дундаас 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүү Д.Эрдэнэчулуу, 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Д.Болдмаа, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Д.Болормаа нар нь хариуцагч Т.Дашдондогийн төрсөн хүүхдүүд болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчид хамтран амьдрах хугацаанд үзэл бодол, хоорондын таарамжгүй харьцаанаас болж 2017 оноос хойш тусдаа амьдарч байгааг харгалзан шүүх гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

 Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д хүүхэд 7 ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ түүний саналыг харгалзан үзнэ гэж заасан ба 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүү Д.Эрдэнэчулуу, 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Д.Болдмаа, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Д.Болормаа нарыг “эхийн асрамжид байх” санал гаргасан байна.

 

Шүүх хүүхдийн нас, эцэг, эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо болон зохигчийн тайлбар, хүүхдийн санал зэргийг харьцуулан үзэж, 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүү Д.Эрдэнэчулуу, 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Д.Болдмаа, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Д.Болормаа нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.саруул нь хариуцагч Т.Дашдондогийг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Мөн Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хүүхдийн асрамжийг өөрчлөх тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд хариуцагч нь хүүхдийн асрамж өөрчлөх нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар эцэг эх нь хүүхдээ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

Иймд хариуцагч Т.Дошдондогоос хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулан 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүү Д.Эрдэнэчулуу, 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Д.Болдмаа, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Д.Болормаа нарыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Дашдондогоос нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 72 060 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

 

            Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Дашдондогоос улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Саруулд олгох нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ НЬ:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Цант овогт Мөнхбаярын Саруул, Муруй овогт Тогтохбазарын Дашдондог нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүү Д.Эрдэнэчулуу /10 настай/, 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Д.Болдмаа /6 настай/, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Д.Болормаа /4 настай/ нарыг эх М.Саруулын асрамжид үлдээсүгэй.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар М.Саруул нь Т.Дашдондогийг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хүүхдийн асрамжийг өөрчлөх тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд хариуцагч нь хүүхдийн асрамж өөрчлөх нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүү Д.Эрдэнэчулуу /10 настай/, 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Д.Болдмаа /6 настай/, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Д.Болормаа /4 настай/ нарыг эцэг Т.Дашдондогоор тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг тогтоосугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Дашдондогоос сар бүр 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүү Д.Эрдэнэчулуу /10 настай/, 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Д.Болдмаа /6 настай/, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Д.Болормаа /4 настай/ нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч М.Саруулд үүрэг болгосугай. 

 

            8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Золбоод даалгасугай.

 

            9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 72 060 төгрөгийг хариуцагч Т.Дашдондогоос гаргуулан гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эдийн бус шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг хариуцагч Т.Дашдондогоос гаргуулан нэхэмжлэгч М.Саруулд олгосугай.

 

            11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

                                               

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.НАРАНЦЭЦЭГ