| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2020/03590/И |
| Дугаар | 184/ШШ2020/03258 |
| Огноо | 2020-10-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 184/ШШ2020/03258
2020 10 26 184/ШШ2020/03258
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-уул дүүргийн 0 тоотод оршин суух, эмэгтэй, А-ийн О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 0 тоотод оршин суух, эмэгтэй, Ц-ийн Цэ -т холбогдох,
2 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшин /РД ДЮ56062516/, шүүх хуралдааны нарийн бичгийн М.Бүрэнжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ц.Цтай 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан, 1 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, гэрээ байгуулсан өдрөө Ц.Цын 5006340569 тоот дансанд 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн.
Улмаар Ц.Цын хүсэлтийг дагуу 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 500 000 төгрөг нэмж зээлүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд сар бүрийн хүүгийн төлбөрийг төлж байгаад 2020 оны 3 дугаар сараас хойш ямар нэгэн төлбөр төлж барагдуулахгүй, гэрээгээ хүлээсэн үүргээ зөрчсөн учраас зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр 1 500 000 төгрөг болон гэрээний 5.1-д заасны дагуу алданги торгууль 750 000 төгрөг, нийт 2 250 000 төгрөгийг хариуцагч Ц.Цаас гаргуулахаар шаардаж байна гэжээ.
Нэхэмжлэгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Цт холбогдох 2 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн 1 250 000 төгрөгөөс татгалзаж, 1 000 000 төгрөгийг гаргуулахаар эвлэрч байна гэжээ.
Хариуцагч Ц.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би А.Оээс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулан сарын 8 хувийн хүүтэй 1 000 000 төгрөгийг, дараа нь 02 дугаар сарын 04-ний өдөр дахин 500 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. 2019 оны 02 дугаар сарын сүүлээс эхлэн хүү болох 80 000 төгрөгийг иргэн А.Оийн 5447046882 тоот дансанд сар бүр буюу 13 сар нийт 1 040 000 төгрөг төлсөн.
Үүнээс гадна 500 000 төгрөгийн хүү болох 40 000 төгрөгийн сар бүрийн эхэнд А.Оийн Хаан банкны 5447046882 тоот дансанд нийт 520 000 төгрөг хийж өгч байсан. Миний нийт А.От өгсөн мөнгө 1 560 000 төгрөг байхад илүү 2 250 000 төгрөг нэхээд байгааг хариуцахгүй гэжээ.
Зохигч 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч А.От 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн дотор 1 000 000 төгрөг өгч хохирлыг хугацаанд нь барагдуулна гэж хуульд зааснаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үлдэгдэл болох 1 250 000 төгрөгөөс татгалзаж байна Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшин гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Ц.Цт холбогдуулан 2 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч А.О нь хариуцагч Ц.Цт холбогдох 2 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 1 250 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Ц нь 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн дотор төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь зохигчийн хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэжээ.
Нэхэмжлэгч А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшин нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийн талаар тусгаагүй тул шүүх хуульд заасны дагуу шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Ц.Цт холбогдох 2 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн 1 250 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Ц нь 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Оээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ