Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/04

 

 

 

 

 

                                   2024/ШЦТ/04

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: А.А

Хохирогч: Б.Б

Хохирогчийн өмгөөлөгч: Б.А

Шинжээч: Б.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э., О.Ц  

Шүүгдэгч: Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бийн Цт холбогдох эрүүгийн 2212000000027 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, орчуулагч мэргэжилтэй, Архангай аймгийн ............. ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, ........ тоотод оршин суух хаягтай, урьд тус аймгийн прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 82 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэрэгсэхгүй болгосон, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Бийн Ц/РД:АГ............/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Бийн Ц нь Архангай аймгийн Ихтамир сумын ....... 2021 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.Бг зодож, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын үзүүрт шарх, духны хоёр тал"д зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн тэрээр 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн ......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Бг бусадтай хардсаны улмаас маргалдаж, баруун хөл рүү нь өшиглөж, баруун хөлийн шаантын гадна ба дотор хашлага ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Архангай аймгийн ......... 2021 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Бг зодож, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын үзүүрт шарх, духны хоёр талд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын ....... гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Бг бусадтай хардсаны улмаас маргалдаж, баруун хөл рүү нь өшиглөж, баруун хөлийн шаантын гадна ба дотор хашлага ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 2019 оны 12 дугаар сард Архангай аймгийн Ихтамир сумын ........ гадна “таньдаг багшийнх нь нөхөртэй хардаж” улмаар толгой, нүүр хэсэг рүү цохисны улмаас нүүр хөхөрч хавдсан гэмтэл учруулсан, 2021 оны 03 дугаар сарын эхээр Архангай аймгийн Ихтамир сумын ........... “Улаанбаатар хот явуулахгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар үснээс нь зулгааж биед нь халдсан, 2021 оны 06 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ........... тоот гадна автомашин дотор маргалдаж улмаар зүүн шанаа хэсэгт нь цохиж хөхрүүлсэн гэмтэл учруулсан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                *Хохирогч Б.Бгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:

                “...2017 онд танилцаж байсан бид 2 тэгээд тэрнээс хойш 2021 он хүртэл ер нь тасралтгүй уулздаг байсан. Тэгээд би 2017 оны эхээр танилцаж байсан, тэрнээс хойш бол  тасралтгүй уулздаг байсан. Бид хоёр сууна л надтай уулздаг байсан. Би ч гэсэн энэ хүнтэй амьдарна гэж бодоод уулздаг байсан. Өөрөө ч надтай сууна л гэж уулздаг байсан. Тэгээд сүүлдээ хааяа хэрүүл хийдэг болсон.  Хардаж сэрддэг. Тэгээд л хардаж сэрдэхээр нь би больё гэхээр болихгүй. Болно, бүтнэ, амьдарна гэж хэлдэг байсан. Тэгээд одоо болохоор ийм болчихоод байна, гайхаад байх юм. Би энэ хүний ярьж байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Би бодохдоо бол энэ хүний надад хэлсэн үгнүүдэд итгээд л би энэ хүнтэй гэр бүл болно амьдарна гэж бодож 4 жил хамт цаг хугацаагаа үрээд 4 жил болсон байна. Хамгийн сүүлд 2021 оноос бид хоёр хоёр тийшээ болсон байгаа. Тэрнээс өмнөх хугацаанд бол зодолдох хэрэлдэх үе зөндөө л юм байдаг байсан. Тэгээд л одоо ер нь надад бол сууна чамтай сууна л гэж ойлгуулж надтай 4 жил уулзаж байсан, одоо ингээд ийм юм яриад байгааг гайхаад байна. Надад хамт амьдарна гэж хэлээгүй байсан бол би энэ хүнтэй 4 жил зууралдах шаардлага байхгүй. Тэгээд энэ газар ирэхээрээ ингээд шал худлаа худлаа яриад зогсож байх юм. Хэргийн талаар хохирогчоор тогтоогдсон байгаа бид хоёр 4 жил болоход яах вэ? хөнгөн маягаар ч юм уу дандаа надад гар хүрэх энд тэндээс базах хөхрүүлж няцруулах хазах гээд л тиймэрхүү юмнууд зөндөө л жижиг жижиг юмнаас болж дандаа биеийн нууц газар хөхрөлт няцралт бол байдаг. Ихэнхдээ тийм биетэй л явдаг байсан би тэгээд тэр болгоныг нь нэг их яриагүй. Тэгээд хамрын хугарал энэ хөлийн гэмтэл арай л хэтэрхий. Нөгөө бага нь томорч даамжирсаар байгаад бүр ийм болчихож байгаа юм. Тэгээд тэр хөлийн хугарал дээр бол өөрөө намайг дуудсан л гээд байдаг би бол энэ хүнийг дуудсан юм байхгүй өөрөө л над руу залгасан. Тэгээд л би найзтайгаа тэр айл руу явах гэж байна гэсэн чинь хаана байна би очъё гээд л тэгсэн. Тэгээд л ирэхдээ нэг шил болор архитай ирсэн. Тэр архийг нь аваад тэр айлд очсон. Тэгээд тэр айлд очоод эхнэр нь байхгүй байхад хоол унд хийхэд хардаж хэрүүл хийсэн. Тэгээд л тэр айлаас ирэхдээ машин дотор намайг хэл амаар доромжлоод, хэрүүл хийгээд явсан. Тэгээд манай гэрийн гадаа ирээд ерөөсөө хашааны үүд онгойлгоод яг манай гэрийн хүн шиг л машин тэргээ оруулаад л манайд очоод л байж байдаг байсан юм. Тэгээд хашааны хаалга онгойлгох гэхээр нь чи ер нь яахаараа хүнийг ингэж доромжилчихоод  манайд орох гэдэг юм тэгээд би машиныг нь аваад тэр гудамжны үзүүрт очиж зогсоод л тийм л юм болсон. Би энэ хүнийг байнга дууддаггүй шүү дээ. Энэ хүн л мессеж биччихээд чи мессеж бичсэнгүй гээд жоохон удахаар л тэр өдөр нь  гуя чимхэх ч юм уу гар хөл хазах үйлдлийг надад байнга үзүүлдэг байсан. Би ажилтай хүн,  утсаар залгаад  нэг авахгүй бол утсаа авсангүй гэдэг байсан. Байнгын л би дарамтад байдаг байсан, одоо болохоор шал өөр болчихсон өөр юм яриад байна. Манай аавыг  одоо миний 2 хүү яах гэж байна гэхэд хашаандаа байшин бариад амьдрах гэж байгаа гэж хэлж байсан. Манай аав ээжийг аав аа ээж гэж дууддаг байсан. Манайхаар орж гараад 2 хүүхэд ч энэ хүнийг андахгүй танина. Тэгээд одоо болохоор огт харилцаагүй байсан гээд байгааг гайхаж байна. Тэр машинаас буулгаад буулгаад хөл рүү өшиглөөд хөлийг ийм болгочихсон. Тэр айлд очиж хэрүүл хийж уурандаа дарамт үзүүлсэн. Хүн амьтанд битгий хэлээрэй цагдаа шүүх гээд яах вэ гээд надаас уучлалт гуйгаад эмнэлэгт байхад ирж сахиж, эмчилгээний төлбөр зардлыг өгсөн. Одоо миний хувьд бол гомдолтой л байгаа, ямар ч гэсэн би эрүүл мэндээрээ хохирч байгаа. Эрүүл мэнд, сэтгэл зүй, нэр төр ер нь л би гомдолтой байна...” гэх мэдүүлэг

 

           *Эрүүгийн 2212000000027 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Б.Бгийн өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 28-ны орой Ихтамир суманд Залуучуудын шинэ жил болсон, тэр шинэ жилд би найз залуу Б.Цтай хамт орсон. Шинэ жил 2021 оны 12 дугаар сарын 29-ний шөнийн 01 цаг өнгөрч байхад дуусаад тарсан. Тараад байж байтал манай найз залуу Б.Ц бүгдээрээ дахин жаахан сууя манай өрөөнд оръё гээд Б.Ц өөрөө ЗДТГ-ыг онгойлгосон. Тэгээд Б.Па эхнэртэйгээ, Д.А эхнэртэйгээ, Н эхнэртэйгээ, Д.Б гэдэг залуу, А.Н, Д.Б, Ла, Ү.Н, манай найз залуу Б.Ц, би гээд нэлээн олон хүн ЗДТГазар руу орсон анх очиход ЗДТГазар цоожтой байсан. Хэн онгойлгосныг нь мэдэхгүй онгойлгоод бүгдээрээ ороод хурлын зааланд нь ороод нэг виски задлаад ууж ч амжаагүй байхад манай найз залуу Б.Ц хоёулаа гаръя гэхээр нь би дагаад гарсан чинь ЗДТГ-ын коридорт явж байгаад чи наад найз А.Ндаа хэлээч танай найз чинь Д.Бтай гар хөлөө барилцаад байна наад Д.Б чинь тийм сайн хүн биш гэхээр нь би яаж мэдэх вэ дээ энэ хүмүүс өөрсдөө учраа олно биз гэсэн чинь чи Д.Быг өмөөрлөө гээд миний зүүн шанаа руу цохиод би ухаан алдсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг ухаан орсон чинь Соёлын төвийн дотор гадаа 2 хаалганы завсар намайг манай найз залуу Б.Ц зодоод өшиглөөд байсан би Нямаа гээд найзыгаа дуудаад орилсон чинь миний амыг гараараа дараад байсан. Тэгсэн манай найз Ү.Н гарч ирээд бид 2-ыг салгасан. Би харилаа гээд найз Ү.Нгийн машинд суусан чинь Б.Ц хамт суусан тэгээд явж байхдаа танай найз чинь ийм тийм гээд манай найз Ү.Нг янз бүрээр хэлээд байхаар нь би буцъя найз Ү.Нгаа авч явъя гээд буцаад Соёлын төвийн гадаа ирээд Соёлын төвөөс найз Ү.Нгаа гаргаж ирээд Ү.Нн машинд суулгаад явах гэсэн чинь Б.Ц чи согтуу байж машин барих гэлээ гэхээр нь би зүгээр явчихаж чадна гэсэн чинь цагдаа дуудна чамайг эрүүлжүүлэхэд өгнө гээд байсан тэр үед би машины жолоочийн суудал дээр сууж байсан чинь намайг буулгах гээд зуураад байхаар нь би буугаад гарыг нь тавиулах гэсэн чинь намайг цохиод би газар унасан чинь миний нүүр рүү өшиглөчихсөн. Би босоод ирсэн чинь миний хамарнаас цус годгойдоод гарч байсан цус нь тогтохгүй нэлээн гоожиж байсан. Тэгээд нэг их удаагүй цагдаа ирсэн ирээд би эмнэлэг рүү явж эмнэлэг дээр цус тогтоох тариа хийлгээд хамар дээр зүсэгдсэн юм шиг шарх байсанд нь нэг оёдол тавиулсан тэгээд эмнэлгээс гарч ирээд манай найз залуу Б.Ц угаасаа хот явъя наадах шарханд чинь косметик оёдол тавиулахгүй бол болохгүй гэж хэлээд шууд Улаанбаатар хот явахаар болсон би эмнэлгээс гарч ирээд Б.Пын машинд суугаад ЗДТГ-ын гадаа ирсэн чинь Б.Ц Ү.Нгийн машинаас буугаад ........руу орох гэхээр нь би оруулахгүй чи ороод камерын бичлэг устгачихвал яах юм бэ гэсэн чинь би устгахгүй итгэхгүй байгаа бол хоёулаа өглөө болтол хамт энд байя гээд байсан тэгснээ Б.Ц хот явъя гээд Б.Цын машинаар би хамт явсан Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлж харуулж явж байгаад өчигдөр сумандаа ирсэн. Одоохондоо хамт амьдраагүй би өөрийн аав ээж 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. Тухайн үед Б.Ц бид хоёр хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Би нэг их архи уугаагүй гайгүй байсан. Б.Ц шинэ жилд орохоосоо өмнө найзуудтайгаа 2 шил виски юм уу коньяк уусан гэж ярьж байсан тэгэхдээ хүн харахад тийм их согтуу байгаагүй. Дээр нэрийг нь хэлсэн хүмүүс бүгдээрээ Соёлын төвөөс гарах үед Б.Ц бүгдээрээ дахиад жаахан сууя манай өрөөнд оръё гээд ....... руу ороод хурлын зааланд суугаад байж байхад Б.Ц намайг гараад ир уулзъя гэхээр нь би гарсан чинь танай найз А.Н чинь Д.Бтай гар хөлөө барилцаад байна гэхээр нь насанд хүрсэн хүмүүс өөрсдөө мэдэж байгаа байлгүй гэсэн чинь чи Д.Быг өмөөрлөө гээд намайг цохиод унагасан би ухаан алдаад тэрнээс хойш юу болсныг мэдээгүй нэг сэргээд ухаан ороход Соёлын төвийн 2 давхар хаалганы дунд Б.Ц намайг өшиглөөд цохиод байхаар нь би Нямаа гээд найзыгаа дуудсан чинь миний амыг дараад байсан тэгсэн манай найз гарч ирээд намайг салгаж авсан. ЗДТГ-аас гараад хаагуур яаж яваад Соёлын төв рүү орж ирснээ би мэдэхгүй байгаа юм цохиход нь би ухаан алдсан байсан. Сүүлд нь манай найз Ү.Н ярихдаа бид нар .....аас гарахад Б.Ц та 2 ........-ын дотор үүдэнд байдаг сандал дээр сууж байсан чи Б.Цыг налчихсан унтчихсан юм шиг байдалтай байсан тэгэхээр нь би уг нь гайгүй байсан согтчихсон юм байхдаа гэж бодож байсан гэж ярьсан. Соёлын төвийн 2 хаалганы завсар намайг зодож байхад Д.А гэдэг хүн цаад Б.Ц чинь Б.Бг зодоод байгаа юм биш үү гэж хэлэхэд нь манай найз Ү.Н гарч ирээд би тэр үед нь найзыгаа дуудаж таарсан юм шиг байна лээ. Анх хамрын гадна талд зүсэгдсэн юм шиг шархтай, 2 нүд болон духны хэсэг рүү хөхөрч хавдсан, толгойны ар хэсэг дагз руугаа өвдөөд байсан тархи хөдөлсөн юм шиг байна лээ. Тэгээд тэр шөнөө Б.Ц бид 2 Улаанбаатар хот руу явсан. Б.Ц Улаанбаатар хот явъя косметик хагалгаа хийлгэхгүй бол болохгүй гээд явсан. Улаанбаатарт очоод Цэргийн төв коспитал гэсэн санагдаж байна тэр эмнэлэгт үзүүлээд хамрын яс хугарсан, хамрын зөөлөн эд нь мурийсан байна гэж эмч хэлсэн цаашдаа хамрын хагалгаанд орно гэж эмч хэлсэн. Ер нь бол байнга л намайг дарамтанд байлгадаг утсаар байнга яриастай хаана юу хийж байна хэн хэн байгаа юм бэ гээд үргэлж залгаад байдаг юм. 2019 оны 12 дугаар сард би Улаанбаатар хот руу явж ажил хийнэ гэсэн чинь Б.Ц явуулахгүй гэж маргалдаад намайг зодож байсан, 2020 оны 04 дүгээр сард бас маргалдаад машинаас буух гэж байсан чинь намайг татаж буулгаад хавсарч унагаад миний баруун талын хөлийг шагайгаар нь хугалсан. Ер нь бол байнга хардаад байдаг юм. Би гомдолтой байна хамрын хагалгаанд орно гэсэн эмчилгээний мөнгө төгрөгөө гаргуулж авмаар байна. Урьд өмнө нь ч гэсэн зодож цохиж байсан. Ер нь байнгын дарамтанд байдаг байсан утсаар ярьсан ч гэсэн хаана байгаа юу хийж байгаа юм бэ хэнтэй хамт байгаа юм бэ цаана чинь хэн дуугараад байгаа юм бэ гээд байнга хардаад байдаг байсан. Би өмнө нь Б.Цт хоёулаа больё чи бид 2 таарч тохирохгүй юм байна гэхээр чи надаас болих юм бол би чамайг шоронд оруулах хэмжээний гэрээслэл бичээд амиа хорлоно гээд намайг дарамтлаад байсан тухайн үед нь ийм асуудал болоод байна яах вэ гэж өмнө нь ажиллаж байсан хэсгийн төлөөлөгчид хэлж байсан.  Би нэг их согтоогүй байсан. Б.Ц шинэ жилд орохоосоо өмнө найзуудтайгаа хамт ...... дотор өөрийнхөө ажлын өрөөндөө 2 шил виски гэлүү конъяк ч гэлүү уусан гэж өөрөө ярьж байсан. Би өөрөө болсон явдлыг сайн санаж байна. Би дээр өөрийнхөө санаж байгаа зүйлүүдийг ярьсан байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-9 дүгээр тал/

 

*Хохирогч Б.Бгийн дахин өгсөн:

“...2019 оны 12 дугаар сард Архангай аймгийн Ихтамир сумаас Архангай аймгийн төв орж Арвис бааранд архи ууж сууцгааж байхад таньдаг багш нөхөртэйгээ таараад мэндлээд өнгөрсөн чинь намайг нөхөртэй нь хардсан.  Тухайн үедээ сумын ......... гэрийн үүдэнд хоёулаа байхад толгой, нүүр хэсэг рүү цохисны улмаас нүүр хөхөрч хавдаж байсан. Тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй, цагдаагийн байгууллагад хандаагүй. 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Их тамир сумын Тайхар баг ........ гэрийн гадаа машинтайгаа зогсож Б.Цтай хардалтын улмаас маргалдсан байсан учир улмаар гэртээ оруулахгүй гээд Б.Цын машиныг унаад ганцаараа гудамжныхаа доод талд зогсож байхад Ц миний аав болох Бийн хамт аавын машинтай миний ард ирж зогсоод, аавын машинаас буугаад над дээр ирж намайг машинаас хүчтэй татаж буулгаад миний баруун хөл рүү өшиглөсөн, энэ үед би доошоо унаад босох гэсэн боловч баруун талын хөл өвдөж босож чадахгүй байсан. Тэгээд би хэсэг хугацаанд ёолж, хөл хөл гэж орилсон, дараа нь Б.Ц намайг машинд түшиж, өргөж суулгаад гэрт хүргэж өгөөд явсан. 2021 оны 03 дугаар сарын эхээр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг ............ тоот гэрээс намайг архи уучихсан согтуу ирж аваад гудамжны доошоогоо хээр газарт очиж хэрүүл хийж үснээс зулгааж байсан. Учир нь би Улаанбаатар хот явж ажил хийнэ гэхээр уурлаад явуулахгүй хэрэлдэж маргалдаж байсан. Энэ үед бид 2 л байсан. Өөр хүн байгаагүй. Мөн эмнэлэгт үзүүлээгүй, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Дараа нь 2021 оны 06 дугаар сард Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сумаасаа Архангай аймгийн төв орж ирэхэд Ц араас ирсэн. Тухайн үед хуурай дүү Нгийнд хонож байхад маргалдаад шөнө болж байхад машиндаа суулгаад миний зүүн шанаа хэсэг рүү цохиж хөхрүүлж байсан. Нгийнх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ........... тоотод амьдардаг байсан. Тухайн шөнөө машиндаа хэрэлдэж үүр цайлгасан. Одоо Н Гадаад улс руу буюу Солонгос улс руу 2022 оны 08 дугаар сард явсан. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэрт Нгийн машины жолооны ард суучихсан хаалга хаах гэхээр гараараа хаалга тээгээд машины хаалга хаалгахгүй улмаар миний зүүн талын шанаа хэсэг рүү цохиж, газарт унагаж нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед хамраас их цус гарсан. Эдгээр цаг хугацаанд намайг тус тус Б.Ц нь зодож байсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 126-127 дугаар тал/

 

*Гэрч Л.Лгийн өгсөн:

“...Манай 3 дахь хүүхэд Б.Б 2021 оны 12 дугаар сарын 28-ны өглөө гэрээсээ ажилдаа явсан манай охин Б.Б үсчингээр ажилладаг юм тэгээд тэр өдрөө гэртээ ирээгүй орой нь сумын Залуучуудын шинэ жил болно гэсэн тэр шинэ жилд орно гэж ярьж байсан тэр оройноо гэртээ ирээгүй. Тэгсэн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өглөө залгасан чинь утас нь дуудаад байсан тэгээд аваагүй тэгэхээр нь хамт ажилладаг хүнийхээ гэрт очсон юм байлгүй гэж бодоод орхисон тэгээд үдээс хойш нь утас руу нь залгасан чинь утас нь холбогдохгүй болсон байсан орой залгасан чинь утас нь дуудаж байсан утсаа аваагүй. Тэгээд тэр шөнөө хүрээд ирэх байх гэж хараад байсан чинь ирээгүй. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өглөө би Б.Бгийн охинд миний охин ээжийнхээ утас руу залгаадах эмээг нь залгахаар авахгүй юм гэсэн чинь охин нь залгаад ээжтэйгээ яриад та хэзээ ирэх юм бэ гэсэн чинь ээж нь хэд хоногтоо очиж чадахгүй нь хальтирч унаад хамараа гэмтээгээд, оёдол хийлгэх гэж байна гэхээр нь би энэ юу болов гэж бодоод хамт ажилладаг найз үсчин Ү.Н гэдэг хүн рүү утсаар яриад Б.Б хаана байгаа юм бэ гэсэн чинь нөгөө Б.Ц гэдэг найз нь хүнтэй хардаад хэрүүл маргаан хийгээд Б.Б нүүрэндээ гэмтэл аваад хамарнаас нь цус гараад хамар дээрээ оёдол тавиулсан гэж надад хэлсэн. Тэгээд би эмнэлэг орж эм бичүүлэх гэж явж байгаа охин Б.Бгийнхээ найз Ү.Нтэй тааралдсан тэгээд юу болсон юм бэ гэсэн чинь танай охин Б.Бг Б.Ц зодоод нүүр амыг нь аймаар болгосон гээд надад над руу чаатаар охины маань зургийг явуулсан. Тэгсэн манай эмнэлгийн эмч Номин над руу утсаар яриад Цогтоо танай охин Б.Бг зодсон гэж хэн танд хэлсэн юм бэ Цогтоо манай эмнэлгийн ажилчид руу утсаар яриад та нар гэр бүлийн нууц задрууллаа, аав ээжид нь битгий хэлээрэй гэж байхад гээд манай ажилчдыг загнаад байна гэхээр нь би эмнэлгийн ажилчдаас надад хэлээгүй би эмнэлэг рүү явах замдаа хүнээс сонссон гэдгээ хэлсэн. Тэгсэн эмнэлгийн дарга Номин Лхамаа эгчээ би одоо л мэдэж байна гэж ярьсан. Тэгээд би нөгөө Б.Ц гэдэг хүнийх нь утасны дугаарыг олж аваад Б.Ц руу залгасан чинь утсаа авахгүй байхаар нь манай охин Б.Б хаана байна утсаа авахгүй чи бага шиг хүүхэд дээрэлхээрэй олон дээрэлхүүлж чадахгүй шүү гэж мессеж бичсэн. Тэгсэн чинь сайн уу та би яагаа ч үгүй газар унаад хамараа гэмтээгээд эмнэлэгт цуг очсон гэж хариу мессеж бичсэн. Тэгэхээр нь би худлаа яриад бай би эмнэлэг орох гэж явах замдаа хүнээс сонсоод чам руу ярьж байна гэсэн. Тэгээд дахин мессеж бичээгүй тэгээд би охин Б.Б рүү утсаар яриад хаана байгаа юм бэ аймагт байгаа бол аав ээж хоёр нь яваад очъё гэсэн чинь яах юм бэ гээд утсаа салгасан оройхон хүрээд ирэх байх гэсэн чинь ирээгүй тэгэхээр нь би дахин Б.Б рүү залгаад яасан бэ хаана байгаа юм бэ гэсэн чинь манай охин би хотод байна косметик оёо хийлгэнэ гэсэн гэж ярьсан. Тэгэхээр нь за за ирэхээр нь болъё гэж бодоод тэгээд дахин мессеж бичиж залгаагүй. Тэгээд манай охин 2022 оны 01 дүгээр сарын 03-ны орой Улаанбаатар хотоос ирсэн тэгсэн чинь хамрынх нь үзүүр дээр шахуу хөндлөн зүссэн юм шиг шархтай шархыг нь оёсон хамар, 2 нүд, дух гээд бөөн хөхөрсөн шархалсан хөхөрсөн нь хүртэл арилаагүй байсан. Охиноосоо юу болсон талаар асуусан чинь Залуучуудын шинэ жил дуусаад нэлээн хэдэн гэр бүлийн хүмүүс, ганц нэг залуус, нэг найз хүүхэн нь хамт гарсан чинь Б.Ц бүгдээрээ дахин жаахан сууя манай ажлын өрөөнд оръё гээд ........р руу дагуулаад ороод хурлын зааланд нь орж сууцгаасан гэсэн тэгсэн Б.Ц манай охиныг гараад уулзъя гээд дагуулж гараад .......Г-ын коридорт зогсоод танай найз Ү.Н чинь Д.Бтай гар хөлөө барилцаад байна боль гэж хэл гэхээр нь манай охин өөрсдөө мэдэж байгаа байлгүй гэсэн чинь уурлаад манай охиныг цохиод ухаан алдуулаад унагасан гэсэн манай охин нэг ухаан орсон чинь Соёлын төвийн давхар хаалганы дунд манай охиныг цохиод өшиглөж байхад нь ухаан ороод Нямаа гээд найзыгаа дуудсан чинь найз нь гарч ирээд салгаж авсан гэсэн Нямаа гээд дуудахад амыг нь гараараа дараад байсан гэсэн. Тэгээд Соёлын төвийн гадаа Ү.Нгийн машинд суугаад манайх руу хүргүүлэх гэж явахад нь Б.Ц хамт явж байгаад машин дотор танай найз чинь ийм тийм гээд янз бүрээр хэлээд байхаар нь найзыгаа бас яачих бол гэж бодоод буцаад авах гэж ирээд найзынхаа машиныг аваад явах гэсэн чинь явуулахгүй чамайг машин бариад явбал би цагдаа дуудаж чамайг бариулна чамайг эрүүлжүүлэхэд оруулна гээд машинаас нь холдохгүй болохоор нь машинаас буугаад холдуулах гэсэн чинь цохиж унагаад унангуут нь нүүр рүү өшиглөсөн гэсэн тэгээд хамарнаас цус годгодоод байж байтал удаа ч үгүй 2 цагдаа ирээд бид нарыг машинд суулгаж аваал эмнэлэг рүү явж эмнэлэг дээр оёдол тавиулаад тэгээд нөгөө Б.Ц нь манай охиныг аваад шууд Улаанбаатар хот руу явчихсан гэж манай охин ярьсан. Намайг утсаар ярих гэхээр нөгөө Б.Ц нь хамт байгаад байсан болохоор манай охин ярьж чадахгүй байсан юм байна лээ. Б.Ц манай охинтой найзалж байгаа гээд 2019 оны эхээр л манайхаар орж гардаг болсон тэгэхээр нь би Б.Цт хэлж байсан манай охин Б.Б танай ээжийн аргыг олохгүй шүү гэсэн чинь манай ээж Б.Б бид 2-ыг зөвшөөрсөн гэж ярьж байсан. Хамрынхаа үзүүр хэсэгт зүсэгдсэн юм шиг шархтай, тэр шарханд нь оёдол тавьсан, 2 нүд, дух гээд хөхөрсөн, зарим газраараа хөх нь шархалсан байсан 2 гуя, өвдөг нь зөндөө газар хөхөрсөн байсан Б.Ц надад янз янзаар яриад байгаа юм нэг болохоор өөрөө газар унасан гээд, нэг болохоор машин мөргөөд унасан, нэг болохоор машины хаалга мөргөөд унасан гэж яриад байгаа юм. Өөрөө унасан хүн юу гэж гуяны хажуу тал дотор тал нь хөхрөх вэ дээ хүүхэд хуурч байгаа юм шиг юм яриад байгаа юм.  Миний мэдэхээр 2019 оны 12 дугаар сард бас зодож биед нь гэмтэл учруулсан гэсэн манай охин Б.Б Улаанбаатар хот руу явж ажил хийнэ гэсэн чинь Б.Ц явуулахгүй гэж маргалдаад зодсон байсан. Б.Ц тэр үед над руу хүртэл явуулахгүй гэж мессеж бичихээр нь би наад хүн чинь 2 хүүхэдтэй хүн ядаж ажил хийж өөрийгөө хувцасласан нь дээр байлгүй гэж хэлж байсан. 2020 оны 04 дүгээр сард Б.Ц манай охин Б.Б нар юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй маргалдаад машинаас буулгахдаа хөл рүү хавсарч унагаад баруун хөлийг нь шагайгаар нь хугалж байсан тэр үед манай нөхөр Н.Б харж байсан гэсэн. Би Б.Бгийн ээжийн хувьд маш их гомдолтой байна миний охиныг зодчихоод тэгээд худлаа яриад Улаанбаатар хот руу аваад явсан байна ядаж үнэнээ хэлсэн бол өөр байх байсан юм хүний гоо сайхан гэдэг асуудал байдаг энэ чинь эмэгтэй хүн ш дээ нүүрэндээ янз бүрийн муухай сорвитой болвол яах вэ эмчилгээнд гарсан зардлыг нь нэхэмжилж шүүх яаж шийддэгийг нь хармаар байна. Уг нь 2020 оны 04 дүгээр сард хөлийг нь хугалаад тэрнээс хойш овоо хөндийрсөн юм уу гэж бодсон үгүй байсан юм байна лээ тэгээд утсаар ярихаараа хаана байна юу хийж байна хэн хэнтэй байгаа юм наана чинь эрэгтэй хүн дуугараад байгаа юм биш үү гээд байнга харддаг юм байна лээ намайг гэртээ хамт байж байхад хүртэл яриад хаана байгаа юм бэ наана чинь хэн байгаа юм бэ гээд хардаад байдаг юм байна лээ. Б.Ц манай охиныг байнга дарамтанд байлгаад байгаа юм надаас салаад болих юм бол би амиа хорлоно амиа хорлохдоо чамайг шоронд оруулах хэмжээний гэрээслэл бичиж үлдээгээд амиа хорлоно гэж ярьдаг гэсэн. Одоо манай охин хэцүү байна хоол унд ч идэж уухгүй, сэтгэл санааны маш их дарамтад байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 12-15 дугаар тал/

 

*Гэрч Н.Бийн өгсөн:

“...Манай охин Б.Б 2021 оны 12 дугаар сарын 28-ны өглөө ажилдаа явсан манай охин үсчин хийдэг юм тэр өдрөө өглөө нь ажилдаа явахдаа орой залуучуудын шинэ жил болно шинэ жилд орчихоод ирнэ гэж байсан. Тэгсэн шөнө нь ирээгүй тэгэхээр найз нөхдийндөө хоносон юм бодсон чинь маргааш нь байдаггүй ирэхгүй болохоор нь ээж нь санаа нь зовоод утас руу нь залгасан чинь утас нь дуудаад авахгүй байсан орой залгасан чинь утас нь холбогдохоо больчихлоо гэж байсан тэгээд өөрийнх нь охиноор залгуулсан чинь ээж нь хэд хоногтоо очиж чадахгүй нь нүүрээ муухай болгосон гэж хэлсэн гэсэн маргааш нь залгаад авахаар нь хаана байгаа юм бэ аав ээж 2 нь очоод авъя гэсэн чинь би удахгүй очно гэхээр нь хүрээд ирэх юм бодоод хүлээгээд байсан ирээгүй тэгээд оройхон дахиад залгасан чинь утсаа аваад би Улаанбаатар хотод байна хэд хоногоос очно нүүрэндээ гэмтэл авчихсан гэж ээжтэйгээ ярьсан байна лээ. Тэгсэн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай охин Б.Б Улаанбаатар хотоос ирсэн ирэхээр нь юу болсон яасан талаар нь асуусан чинь залуучуудын шинэ жилд ороод тарж байтал Б.Ц хэдэн найзуудтайгаа манай өрөөнд оръё гээд ....-ыг цоожтой байхад нь онгойлгоод ороод хурлын зааланд ороод удаа ч үгүй юм шиг байна Б.Ц манай охиныг уулзъя гээд дагуулж гарч ирээд .....-ын коридорт нь танай найз чинь энэ Д.Бтай гар хөлөө барилцаад байна энэ сайн хүн биш гэхээр нь манай охин чамд ямар хамаатай юм бэ насанд хүрсэн хүмүүс өөрсдөө учраа олно биз гэж хэлсэн чинь чи Д.Быг өмөөрлөө гээд цохиод ухаан алдуулсан байгаа юм тэрнээс хойш манай охин юу болсныг нь мэдээгүй гэсэн. Тэгсэн чинь нэг ухаан ороход нь Соёлын төвийн давхар хаалганы дунд манай охиныг Б.Ц зодож байхад нь ухаан орсон гэсэн тэгээд найз Ү.Нгээ дуудсан чинь амыг дараад байсан гэсэн найз нь гарч ирээд салгаж авсан гэсэн тэгээд нэг их удаагүй юм шиг байна лээ гарцгаагаад манай охин Б.Б найз Ү.Нгээрээ гэртээ хүргүүлэх гээд суусан чинь Б.Ц цуг суугаад манай охиныг танай найз чинь энэ тэр гээд янз бүрээр яриад байхаар нь манай охин найзыгаа авах гээд буцаад Соёлын төвийн хажуу талд ирээд машинаас буугаад найзынхаа машины барьж явах гээд жолоон дээр нь суусан чинь чамайг машин бариад явах юм бол цагдаа дуудаж бариулна шүү чамайг эрүүлжүүлэхэд хонуулна гээд зуураад байхаар нь буугаад гарыг нь тавиулах гэсэн чинь цохиж унагаад унангуут нь өшиглөсөн гэсэн тэгээд хамарнаас нь цус гараад байж байтал цагдаа нар ирээд цуг эмнэлэг явж хамрынхаа үзүүр дээр оёдол тавиулсан байсан. Тэгээд нөгөө Б.Ц нь Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлж косметик хагалгаанд орохгүй бол болохгүй гээд эхнэр бид 2-т ч хэлээгүй Улаанбаатар хот руу аваад явсан байна лээ.  2019 оноос эхэлж Б.Ц манайхаар ирээд байдаг болсон би ч нэг их юм хэлээгүй өөрсдөө мэдэж байгаа байлгүй гэж бодож байсан. Хамрынхаа үзүүр хэсэгт зүсэгдсэн юм шиг шархтай, тэр шарханд нь оёдол тавьсан, 2 нүд, дух гээд хөхөрсөн, зарим газраараа хөх нь шаралсан байсан 2 гуя, өвдөг нь зөндөө газар хөхөрсөн байсан. Манай эхнэр Цтай ярих гэхээр утсаа авахгүй мессеж бичсэн чинь би зодоогүй надад хамаагүй гээд өөрөө газар унасан гээд, нэг болохоор машин мөргөөд унасан, нэг болохоор машины хаалга мөргөөд унасан гэж янз янзаар яриад байна гэж байсан. Өөрөө унасан хүн юу гэж гуяны хажуу тал дотор тал нь хөхрөх вэ дээ хүүхэд хуурч байгаа юм шиг юм яриад байгаа. Манай охин Улаанбаатар хот руу явж ажил хийнэ гэхэд нь явуулахгүй  гээд маргалдаад зодсон гэж байсан сүүлд нь 2020 оны хавар санаж байна манай хашааны үүдэнд машин ирээд би гарсан чинь Б.Ц манай охинтой хамт ирсэн байсан тэгсэн удаа ч үгүй хөдлөөд явахаар нь би араас нь машинтай явсан чинь нэг хэсэг хайгаад олоогүй, тэгсэн манай хорооллын урд гудамжинд машинтай зогсож байхаар нь очсон чинь манай охин хаалга онгойлгоод буух гэж байхад нь Б.Ц бууж ирээд машинаас буунгуут хавсарч унагасан. Тэгээд бүгдээрээ манай гадаа ирээд Б.Ц манай охиныг түшээд манайд оруулж ирээд маргааш нь эмнэлэгт үзүүлсэн чинь баруун хөл шагайгаараа хугарсан байна гэж ярьсан. Би гомдолтой байна хүний хүүхдийг цохиж зодчихоод аав ээжид нь хэлээгүй шууд аваад Улаанбаатар хот руу явсан ерөнхийдөө байнга л араас нь утасдаад чагнаж тагнаад байдаг юм уу хаана юу хийж байна гээд байнга яриастай байдаг. Хөлийг нь хугалснаас хойш ер нь 2 тийшээ болсон юм болов уу гэж бодсон болоогүй л байсан юм байна. Манай охиныг сална болино 2 тийшээ болъё гэхээр би салахгүй хэрвээ салах юм бол би чамайг шоронд оруулах хэмжээний гэрээслэл бичээд амиа хорлоно гэж ярьдаг гэсэн тэгэхээр энэ хүн яаж тайван амгалан байх вэ. Одоо сумын төвөөр нэг яриа энэ хүүхэн нь Б.Ц гэдэг хүний ажил албан тушаалд нь болоод байгаа юм гэж Б.Ц гэдэг хүн ЗДТГ-т Байгаль орчны улсын байцаагчаар ажилладаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-20 дугаар тал/

 

*Гэрч Ү.Нгийн өгсөн:

“...Б.Б бид 2 хүмүүсийн үс засаж байгаад тэндээсээ шууд шинэ жилд орсон тэгээд шинэ жил тараад нэлээн олон хүмүүс хэн нь хэлсэн юм бүү мэд нэг мэдсэн чинь ЗДТГазар руу оръё гэдэг яриа гараад нэлээн олон хүмүүс ЗДТГазар руу орсон тэнд зарим хүмүүс нь хувцасаа үлдээсэн байсан хувцасаа солих гэж ороод байж байтал Б.Ц Б.Б 2 гараад явчихсан надтай хамт байсан хүмүүс хувцсаа солиод бүгдээрээ гарсан чинь ЗДТГ-ын үүдний сандал дээр Б.Б яг унтаж байгаа хүн шиг суучихсан Б.Ц хажуугаас нь байдгаараа зуурчихсан байж байсан тэгэхээр нь би та 2 бага шиг нялуураарай гэж хэлчихээд гараад явсан. Бид буцаад Соёлын төв рүү миний өрөөнд орсон тэгээд нэлээн удаж байсан чинь гаднаас Д.А гэдэг залуу орж ирээд гадаа Б.Ц Б.Б 2 маргалдаад байна миний үгэнд орохгүй байна Б.Ц намайг чи ч гэсэн эхнэртэйгээ хэрэлддэг биздээ чамд ямар хамаатай юм бэ гээд миний үгэнд орохгүй байна гэхээр нь би гарсан Нямаа гээд дуудахаар нь би эхлээд хаана дуудаад байгааг нь мэдээгүй тэгээд гадагшаа гарах гээд Соёлын төвийн дотор талын хаалгыг онгойлгоод гарах гэсэн чинь миний хөлд юм тээглэх шиг болохоор нь харсан чинь хажууд байдаг харанхуй зайд нь Б.Ц Б.Бгийн амыг нь дарчихсан зогсож байхаар нь хүүе тар 2 чинь юу хийж байгаа юм бэ гээд би гэрт чинь хүргээд өгье гээд хоёуланг нь машиндаа суулгаад явж байхад Б.Б энэ Цогтоо намайг ЗДТГазар дотор цохиж унагасан, намайг хүнтэй хардаад зодсон, Соёлын төвийн гадаа намайг зодсон, Соёлын төв дотор намайг зодсон чи намайг цохисон биздээ гэсэн чинь Б.Ц нь би чамайг цохиж зодоогүй ш дээ гэсэн чинь Б.Б чи намайг цохиж зодсон биздээ үнэнээ хэлээч чи гээд Цогтоо руу дайраад найзыг нь энэ Цогтоо зодсон ш дээ гээд хоорондоо маргалдаж явсаар байгаад би Б.Бгийн гэрийнх нь гадаа очсон чинь Б.Б би найз Ү.Нгаа орхисон байна гэхээр нь чи гэртээ байж бай би яваад Ү.Нг аваад ирье гэсэн чинь би цуг явна гээд буцаад гурвуулаа хамт Соёлын төвийн баруун талаар ирээд Цагдаагийн хэсгийн урд талд зогссон би Соёлын төв рүү ороод Ү.Нг авч гарч ирээд өөрийнхөө машинд суулгаад хүргээд өгье гэсэн чинь Б.Б би Ү.Нн машиныг унаад явна би өөрийгөө хянах чадвартай байна гээд Ү.Нн машиныг унаж явах гээд байхаар нь би Ү.Нг өөрийнх нь машинд суулгаад тэгсэн чинь Б.Ц чи согтуу машин унах гэлээ гээд Б.Б нь би өөрийгөө хянах чадвартай байна гээд маргалдаад байхаар нь ядаргаатай юм бэ өөрсдөө учраа ол гээд би гэр рүүгээ яваад өгсөн намайг гэртээ ороод нэг их удаагүй байхад багцаагаар 20 минут л болсон байх Д.Б над руу утсаар яриад нөгөөдүүл чинь эмнэлэг дээр байна гэнэ Б.Бгийн нүүр нь аймаар болчихсон байна гэнэ гэхээр нь би санаа зовоод эмнэлэг дээр очсон чинь Б.Бгийн нүүр нь зөндөө цус болчихсон хамар нь овойгоод хавдчихсан, хамарнаас нь цус гарчихсан, хамарынх нь үзүүр дээр дээр юмаар зүсчихсэн юм шиг зүсэгдсэн тэрэнд нь оёдол тавих гэж байгаа гээд сувилагч асрагч нь зогсож байсан цус нь тогтохгүй байгаад байсан. Би яасан юу болсон юм бэ гэсэн чинь Б.Б наад Б.Ц чинь намайг нүүр рүү өшиглөөд ийм болгочихлоо гэсэн чинь Б.Ц нь наадах чинь худлаа ярьж байгаа юм би юу гэж өшиглөх юм бэ наадах чинь машин мөргөөд уначихсан гэж яриад байсан хэн нь үнэн яриад хэн нь худлаа яриад байгааг нь би мэдээгүй. Тэгсэн чинь эмнэлгийн сувилагч асрагч нар нь бид нарыг гарч бай гээд гаргаад Б.Бгээс юу болсон юм бэ гэсэн чинь Б.Б Б.Ц намайг өшиглөчихсөн гэсэн чинь Б.Ц нь хаалганы завсраар сонсчихоод би чамайг өшиглөсөн юм уу гээд уурлаад одоо энэ эмнэлгийн хүмүүс нь гадуур зөндөө юм ярьчихна даа гээд уурлаад байсан тэгсэн чинь Б.Ц камерын бичлэг байгаа би шүүхээр орж ял авах нь тодорхой юм байна л даа би мэдэж байна би хуулиа мэдэж байна гээд байсан. Хамар нь хавдаад аймаар болчихсон, хамарнаас нь цус гараад тогтохгүй, хамарных нь үзүүр дээр юмаар зүсчихсэн юм шиг зүсэгдсэн байсан нүүр нь тэр чигээрээ цус болчихсон байсан. Миний хажууд цохиж зодсон зүйл байхгүй. Хүмүүсийн хажууд нэг их зодож цохиод байдаггүй байх Б.Б наадах чинь намайг цохиж ухаан алдуулсан, машинаас буулгаад цохиж унагаад өшиглөсөн гэж ярьсан. Хүмүүстэй хамт байхдаа хэрэлдэж маргалдаагүй. Урьд өмнө нэлээн хэдэн удаа хэрэлдэж маргалдаж байсан. Б.Ц нь хардаад байдаг юм байна лээ. Өмнө нь зодож байсан гэж Б.Б ярьж байсан хоёулаа өөр өөрөөр яриад байдаг юм Б.Ц болохоор Б.Бг машинд суух гэж байгаад халтираад хөлөө хугалсан гээд байдаг Б.Б болохоор машинд суух гэж байхад хавсраад миний хөлийг хугалсан гээд янз янзаар яриад байдаг юм. Сүүлд нь Б.Б надад ярихдаа .....азар дотор ороод сууж байхад нь манай найз Ү.Н Д.Б гэдэг хүнтэй яриад инээж хөхрөөд сууж байсан чинь Б.Ц Б.Бг дуудаад авч гараад танай найз чинь эрэгтэй хүний гар хөл бариад энэ тэр гэхээр нь Б.Б насанд хүрсэн хүмүүс өөрсдөө учраа олно биз гэж хэлсэн чинь чи Д.Быг өмөөрлөө чи Д.Бтай зүгээргүй юм байна гээд хардаад байхаар нь би уурласан чинь намайг цохиод ухаан алдуулсан тэгээд хэзээ нь яаж Соёлын төв рүү орж ирснээ мэдэхгүй байна Соёлын төвийн давхар хаалганы завсар намайг Б.Ц зөндөө зодсон би чамайг дуудаад байхад чи зөндөө удаж байж гарч ирж намайг авсан тэр шөнөө Б.Ц намайг аваад Улаанбаатарт ирсэн гэж ярьсан миний чаат руу нүүрнийхээ зургийг явуулсан тэр зургийг нь би нэлээн хэд хоногийн дараа Б.Бгийн ээж рүү нь чаатаар явуулсан. Ер нь Б.Б сална болино гэхээр нөгөө Б.Ц нь хүлээж авдаггүй салах юм бол би амиа хорлоно гээд айлгаад байдаг гэсэн нэг удаа хүртэл хадан дээр зогсож байгаа зургаа чаатаар явуулаад би үхлээ гэж ярьсан гэсэн тэр зургаа Б гэдэг найз руугаа явуулаад би аваарт ороод эмнэлэгт хэвтэж байна гэж ярьсан гэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-25 дугаар тал/

 

*Гэрч Б.Пын өгсөн:

“...Би Ихтамир сумын Соёлын төвийн эрхлэгч ажилтай 2021 оны 12 дугаар сарын 28-ны орой Ихтамир суманд залуучуудын шинэ болж манай байгууллага урлаг соёлын арга хэмжээнд нь үйлчилж ажилласан тар шинэ жилд би эхнэртэйгээ хамт оролцсон залуучуудын шинэ жил шөнийн 00 цагт үйл ажиллагааг хааж дуусгасан тухайн үед манай байгууллагын ажилчид ширээ сандал болон бусад эд зүйлийг эмхэлж цэгцлээд тараад Соёлын төвөөс би эхнэртэйгээ, Д.А эхнэртэйгээ хамт гарсан. Тэгсэн Д.А урагшаа .......азар руу яваад өгсөн би эхнэртэйгээ хамт машиндаа суух гэж байсан чинь Д.А миний дугаар руу залгахаар нь би утсаа авалгүй ....азар руу алхаад очсон чинь ЗДТГ-ын гадаа хайсны хажууд Д.А, Б.Ц 2 тамхи татаад зогсож байсан тэгээд Д.А, Б.Ц, манай эхнэр бид 2 ....азрын хурлын заал руу орсон бид 4-ийг хурлын заал руу ороход Б, Ү.Н, Д.Б, Д.Аын эхнэр Д, Ла, А.Н, Б.Цын найз хүүхэн Б.Б нар байсан бөөндөө сууж жаахан юм ярьж байсан чинь хэн гаргасныг мэдэхгүй 1 шил архи гаргаж ирэхээр нь энд архи уух хэрэггүй энэ чинь төрийн байгууллага гэж би хэлсэн. Тэгээд байж байтал удаа ч үгүй Б.Ц  Б.Бг дуудаад хоёулаа уулзъя гээд гарсан гарснаас нь хойш 10 орчим минутын дараа бид нар бүгдээрээ гарсан гарахад Б.Ц, Б.Б хоёр .....-ын үүдэнд байдаг сандал дээр сууж байсан намайг харахад Б.Б Б.Цын мөрийг налсан байдалтай сууж байсан хэн нь хэлснийг нь мэдэхгүй нэг эмэгтэй хүн та 2 юун нялуун юм бэ гэж Б.Ц, Б.Б 2-ыг хэлж байсан. Тэгээд тэндээс гараад буцаад Соёлын төв рүү орж үсчин Ү.Н өөрийнхөө өрөөнд орж хувцсаа солиод машиныхаа түлхүүрийг авах гэж орсон тэгээд тэнд нөгөө ....азар дотор гаргаж ирээд байсан нөгөө 1 шил архиа гаргаж ирээд уусан тэгэхэд Б.Ц, Б.Б, Д.Б, А.Н нар орж ирээгүй Д.Б нэг удаа хальт орж ирээд буцаад гарсан нөгөө 1 шил архиа ууж байхдаа Д.А гараад Б.Ц, Б.Б 2-ыг оруулж ирэх гэж гараад орж ирэхгүй байна гээд Д.А ганцаараа орж ирсэн. Тэгсэн удаа ч үгүй үсчин Ү.Нгийн утас дуугарсан би Б.Бг ярьсан болов уу гэж бодсон эмнэлэг дээр байна гэж ярьсан. Тэгээд бид нар бүгдээрээ тараад гэр гэртээ харьцгаасан би эхнэртэйгээ гэртээ харьж байж байгаад манай эхнэр Ү.Нгийн утас руу залгаад юу болсон талаар асуусан чинь Б.Б зодуулаад эмнэлэг дээр байна гэнэ гэхээр нь эхнэр бид 2 санаа зовоод очсон чинь Б.Бгийн хамрыг боосон байдалтай байсан тэнд Д.Б, Ү.Н, Б.Ц, Б.Б нар байсан Элбэгзаяа гэдэг эмч, сувилагч Б нар байсан асрагч нь хэн байсныг би сайн санахгүй байна. Тэгээд бид нар нэг их удаагүй гарч ирээд би эхнэртэйгээ машиндаа суугаад Б.Б, Ү.Н 2-ыг хүргэж өгөх гээд машиндаа суулгасан. Тэгсэн Б.Ц Элбэгзаяа эмчийн машинд суугаад ЗДТГ-ын зогсоол дээр байсан машиндаа хүргүүлж ирсэн. Тэгсэн Б.Б миний машинаас буух гэхээр нь яах гэсэн юм бэ гэсэн чинь наад Б.Ц чинь камерын бичлэг устгачихна устгахаас нь өмнө цагдаа дуудаж камерын бичлэгийг нь үзнэ гээд миний машинаас буугаад Б.Цын машин руу яваад Б.Цын машинд суугаад нэлээн удсан. Тэгсэн Ү.Н миний машинаас буугаад Б.Цын машин руу очоод бас нэлээн удсан тэгээд ирэхгүй болохоор нь манай эхнэр очсон чинь өглөө камерын бичлэг шүүнэ гэнэ гээд Б.Ц, Б.Б 2 машиндаа үлдээд манай эхнэр, Ү.Н 2 буцаад миний машин дээр ирсэн би эхнэртэйгээ хамт Ү.Нг гэрт нь хүргэж өгөөд эхнэр бид 2 гэртээ харьсан. Залуучуудын шинэ жилд ороход Н эхнэртэйгээ, Д.Б, Б, Б.Ц, Ү.Н, Б.Б, манай эхнэр А, Д.Аын эхнэр Д, Ла, А.Н нар нэг ширээнд сууж байгаад тарахад нь хамт тарсан юм байна лээ. Би, Ү.Н, Н нар угаасаа архи уугаагүй бусад нь жаахан жаахан халсан, А.Н гэдэг хүн харин нэлээн согтсон байсан. Б.Ц, Б.Б 2 шинэ жилд орж байхад болон ЗДТГазар дотор байхад бид нарын дэргэд хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Б.Ц Б.Бг цохиж зодсон асуудал миний дэргэд болоогүй. Бусад хүмүүсийн дэргэд яасныг би мэдэхгүй. Би эхнэр Атай хамт эмнэлэг дээр очиход Б.Б хамраа боочихсон байсан тэгсэн Б.Б Б.Ц руу чи намайг өшиглөж нүүр ийм болгосон бас ЗДТГазар дотор цохиж ухаан алдуулсан ш дээ гэсэн чинь Б.Ц нь би чамайг цохиогүй өшиглөөгүй чи өөрөө машины хаалга мөргөсөн биз дээ гээд маргалдаад байсан. Урьд өмнө хэрэлдэж маргалдаж байсан үгүйг нь би мэдэхгүй. Надад Б.Б, Б.Ц 2 хэрэлдэж маргалдаж байсан гэж сонсогдож байгаагүй. Цохиж зодож байсан талаар нь би сайн мэдэхгүй. Би сайн мэдэхгүй байна. Б.Б 2017 юм уу 2018 онд Улаанбаатар хотоос ирсэн байх тэр үеэс үерхэж эхэлсэн байх. Хоёулаа зан аашны хувьд яриад байх юм байхгүй. Мэндтэй устай л явдаг хүмүүс хоорондоо ямар хуу харьцаатай байдгийг нь би мэдэхгүй. Ү.Н, Б.Б нар нь манай байгууллагын нэг өрөөг түрээсэлж үсчин гоо сайхны үйл ажиллагаа явуулдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-43 дугаар тал/

 

*Гэрч Д.Аын өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 28-ны орой Залуучуудын шинэ жил сумын Соёлын төвд болсон тэр шинэ жилд манай эхнэр Д орсон тухайн шинэ жилийн үйл ажиллагаанд Соёлын төвийн эрхлэгч Б.Па бид 2 урлаг соёлын үйл ажиллагаа явуулж байсан манай эхнэр Дтэй хамт нэг ширээнд Б, Ла, А.Н, Б.Пын эхнэр А, Б.Ц, Б.Б, Ү.Н, Д.Б нарт хамт суусан. Б.Па бид 2 урлаг соёлын үйл ажиллагаа явуулаад хааяа эхнэрүүдийнхээ сууж байсан ширээн дээр ирж очоод байж байсан Б.Па бид 2 тухайн үед ширээнд тухтай суугаагүй. Орой 23 цаг 40 минут гээд сүүлийн 2 бүжиг зарласан сүүлийн 2 бүжиг дуусаад хүмүүс ер нь тарцгаасан манай эхнэрийн ширээнд сууж байсан хүмүүс бүгдээрээ хамт гарцгаасан манай Соёлын төвийн ажилчид хүмүүсийг бүрэн тараагаад зарим нэг ширээ сандалаа хуучин байранд нь засаж тавиад гарцгаасан манай эхнэр нэг ширээнд хамт сууж байсан Б.Цын машинд хувцас янз бүрийн юмаа үлдээсэн байсан тэгсэн манай эхнэртэй хамт нэг ширээнд сууж байсан хүмүүс .......азар руу орсон юм байна лээ би эхнэрийнхээ араас ..........азрын хурлын заал руу орсон. Тэнд нэг ширээнд хамт сууж байсан хүмүүс цуг байсан тэгээд жаахан хууч хөөрч байгаад гарсан чинь .........-ын үүдэнд байдаг сандал дээр Б.Ц, Б.Б 2 сууж байсан Б.Б Б.Цыг налчихсан сууж байсан яагаад налаад сууж байсныг нь би мэдээгүй. Тэгээд ЗДТГ-аас гараад зарим хүмүүс нь Соёлын төв рүү орж хувцасаа солих гээд орцгоосон тэгээд би нэг их удаагүй Б.Ц Б.Б 2-ыг дуудах гээд ......азар руу орсон чинь Б.Ц, Б.Б 2 гарах гээд зогсож байсан тэгээд бид 3 цуг гарсан чинь Б.Ц надаас машиныхаа түлхүүрийг аваад найз нь машинаа Соёлын төв рүү ойртуулж тавьчихаад очъё гээд надаас түлхүүрээ аваад Б.Бтэй хамт машин руугаа явсан би Соёлын төв рүү ороод нөгөө хамт явсан хүмүүстээ нөгөө 2 чинь одоо орж ирэх гэж байна гэж хэлээд жаахан байж байгаад буцаад гарсан чинь Соёлын төвийн зүүн талд байдаг хайсны хажууд Б.Ц, Б.Б 2 зогсож байсан би явж очоод та 2 яасан бэ орооч гэсэн чинь Б.Ц, Б.Б нар нар хоорондоо маргалдаад байсан тэгэхээр нь би та 2 маргалдахаа боль оръё гэсэн чинь Б.Ц чи ч гэсэн эхнэртэйгээ маргалддаг биздээ гэхээр нь би дургүй хүрээд буцаад Соёлын төв рүү орсон ороод үсчин Ү.Нд Б.Б Б.Ц 2 гадаа маргалдаад байна чи гараад оруулаад ир гээд Ү.Нг гаргасан удаа ч үгүй Ү.Н буцаад орж ирээд тэгээд тэнд байсан хүмүүс тарцгаая гээд тарсан. Тэгээд би эхнэртэйгээ харьж хоноод маргааш өглөө нь ажил дээрээ ирсэн чинь хүмүүс Ү.Н Б.Ц, Б.Б 2 маргалдаад эмнэлэг дээр очсон гэж ярьж байсан. Шинэ жилийн үед би урлаг соёлын арга хэмжээ явуулж байсан болохоор ширээн дээр очиж нэг их удаан байгаагүй буцаад хөгжим рүүгээ явсан ширээнд хамт удаан суугаагүй болохоор хэрэлдэж маргалдсан үгүйг нь би сайн мэдэхгүй байна. Ер нь нэг их согтсон хүн байгаагүй. Бүгдээрээ л жаахан жаахан халсан байсан. Юунаас болж маргалдсаныг нь би мэдэхгүй намайг очиход маргалдаж байсан цохиж зодсон зүйл байгаагүй тэгэхээр нь би маргалдахаа боль оръё гэсэн чинь Б.Ц чи ч гэсэн эхнэртэйгээ маргалддаг биз дээ гэхээр нь би дургүй хүрээд Соёлын төв рүү ороод Ү.Нд хэлээд Ү.Нг гаргасан тэгээд юу болсныг мэдэхгүй. Хоёулаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэхдээ нэг их согтуу байгаагүй. Цохиж зодож байсан талаар нь би сайн мэдэхгүй. Хоорондоо ямар хуу харьцаатайг нь мэдэхгүй. 2017 оноос хойш найзалж байгаа байх албан ёсоор нэг гэртээ орсон юм байхгүй. Ер нь зан харилцаа гайгүй хүмүүс хүнтэй маргалдаад байдаггүй хүмүүс байгаа юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-53 дугаар тал/

 

*Гэрч А.Лжын өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 28-ны орой би залуучуудын шинэ жилд орсон миний суусан ширээнд Н эхнэр н хамт, үсчин Ү.Н, Б.Ц, Б.Б, Б, Д.Аын эхнэр, Б.Пын эхнэр, Б.Бгийн найз А.Н гэдэг эмэгтэй, Д.Б нар хамт суусан. Тэгээд 00 цагаас өмнө шинэ жилийн үйл ажиллагаа дуусна гэж байсан яг хэдэн цагт тарсныг нь би мэдэхгүй байна. Тэгээд тарцгаагаад эмэгтэйчүүд нь нимгэн хувцастай байсан болохоор хувцасаа сольж өмсөх гэж .....-ын хурлын заал руу орсон надтай цуг нэг ширээнд сууж байсан бүх хүмүүс цуг орсон.  Тэгээд хувцасаа сольж байсан чинь Б.Ц Б.Бг хоёулаа гарч уулзъя гээд аваад гарсан тэгээд бид нар хувцсаа өмсөөд хурлын заалнаас гарч байхад .....-ын коридорт үүдний хажууд байдаг сандал дээр Б.Ц, Б.Б 2 сууж байсан Б.Ц Б.Бг хүзүүгээр нь тэвэрчихсэн Б.Б Б.Цын мөрийг дэрлэчихсэн сууж байсан. Тэгэхээр нь би хүүе наадах чинь яасан юм бэ архи уугаагүй эрүүл байсан биздээ гээд Б.Бгийн өвдөг рүү хүрсэн чинь Б.Ц сандараад зүгээр зүгээр та нар гарч бай би араас чинь аваад гаръя гээд гадуур хувцасыг нь авч үлдсэн бид нар гарахдаа Б.Бгийн гадуур хувцасыг аваад гарсан юм. Би ......-аас гараад хамт нэг ширээнд сууж байсан хүмүүстээ би явлаа харилаа гэж хэлээд гараад яваад өгсөн. Хэрэлдэж маргалдсан үгүйг нь би сайн мэдэхгүй байна. Нэг их уугаагүй согтсон хүн байгаагүй. Нэг шил архи, нэг шил виски, нэг шампаанск буудуулсан өөр архи согтууруулах ундаа уугаагүй. Нэг ширээнд хамт сууж байхдаа дээр хэлсэн архи вискиг уусан өөр архи дарс уугаагүй нэг их согтоогүй байсан. Би нэг их нийлээд байдаггүй болохоор тэр талаар би сайн мэдэхгүй байна. Хоорондоо ямар хуу харьцаатайг нь мэдэхгүй. Үерхдэг гэж байсан 3-4 жил болж байгаа байх гэхдээ нэг гэртээ ороогүй гэж хүмүүс ярьдаг юм байна лээ...” гэх мэдүүлэг/хх-ийн 56-58 дугаар тал/

 

*Гэрч Д.Бын өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 28-ны орой би залуучуудын шинэ жилд орсон шинэ жилд орохдоо би Н эхнэртэйгээ, Ла, Б.Пын эхнэр, Д.Аын эхнэр, Б.Ц, Б.Б, Д.Б, Ү.Н, А.Н гэдэг хүн бид нар нэг ширээнд суусан. Шинэ жил хэдэн цагт тарсныг нь мэдэхгүй байна гадаа гарахад их хүйтэн байсан шинэ жилд орсон эмэгтэйчүүд нь даараад байна гэхээр нь ЗДТГ-ын хурлын заал руу орж нэлээн хууч хөөрч сууж байгаад гарч ирсэн. Бид нар хууч хөөрч байсан болохоор сайн мэдэхгүй байна тэгсэн Б.Ц, Б.Б 2 гараад явсан хэн хэнийгээ дуудсан юм бүү мэд тэгээд эргэж орж ирэх юм бодсон чинь орж ирээгүй бид нарыг гарах гээд явж байхад Б.Ц, Б.Б 2 ЗДТГ-ын үүдний хажууд байдаг сандал дээр сууж байсан Б.Ц гараараа Б.Бг тэвэрчихсэн сууж байсан тэгээд бид нар гараад дахиад Соёлын төв рүү орж Ү.Нгийн өрөөнд хоол унд идэж уусан Б.Ц, Б.Б 2 гаднаас орж ирээгүй тэгээд би тэндээс гараад шууд харьсан намайг явснаас хойш юу болсныг би мэдэхгүй. Хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Хурлын заал руу бүгдээрээ ороход тэр 2 хамт ороод түрүүлээд гараад явсан гадаа гараад хэрэлдэж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Нэг их архи уугаагүй. Согтсон хүн бараг байгаагүй. Ширээн дээр ганц хоёр архи л харагдаж байсан. Нэг их архи уугаагүй болохоор согтоогүй байх гэж бодож байна. Бид нар бүгдээрээ адилхан л бага хэмжээгээр уусан. Өмнө нь хэрэлдэж маргалдаж байсныг нь би мэдэхгүй. Хоорондоо ямар хуу харьцаатайг нь мэдэхгүй найзлаад л байдаг юм шиг байна лээ. Б.Бг би сайн мэдэхгүй байна. Б.Ц бол ямар нэг илүү дутуу зан байхгүй байгаагаараа л байдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 61-63 дугаар тал/

 

*Гэрч Д.Бын өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 28-ны орой Залуучуудын шинэ жил болоод би тэр шинэ жилд орсон миний суусан ширээнд Д.Б, Н өөрөө Нын эхнэр, Ла, Б.Ц, Б.Б, А.Н, Ү.Н, Б.Пын эхнэр А, Д.Аын эхнэр Д нартай хамт нэг ширээнд суусан. Б.Па, Д.А 2 урлаг соёлын үйл ажиллагаа явуулж байгаа гээд манай ширээнд суугаагүй ирж очоод яваад байсан. Хэдэн цагт тарсныг нь би сайн санахгүй байна 00 цаг өнгөрөөгөөд тарсан байх тэндээсээ манай ширээнд сууж байсан хүмүүс бүгдээрээ ЗДТГ-ын хурлын заал руу орж жаахан хууч хөөрч суусан хууч хөөрөөд сууж байхдаа би нэг шил архи аваад орсон байснаа задлаад ууж байхад Б.Ц, Б.Бг хоёулаа гараад уулзъя гээд гарсан тэгээд бид нар үлдэж жаахан сууж байгаад энд суугаад хэрэггүй байх бүгдээрээ гарцгаая гээд гарсан ЗДТГ-аас гарахад кородорын үүдний сандал дээр Б.Ц, Б.Б 2 сууж байсан Б.Б Б.Цыг налчихсан ямар ч хөдөлгөөнгүй сууж байсан. Тэгээд бид нар бүгдээрээ хажуугаар нь гараад Соёлын төв рүү орох гээд явж байхдаа Ү.Н, Б.Ц, Б.Б, А.Н, бид нар Соёлын төв рүү орох гээд явж байхад Б.Б, А.Н 2 цаашаа Соёлын төвийн хажуугаар гараад яваад өгсөн тэгэхээр нь би Б.Цаас энэ 2 яагаад байгаа юм бэ гэсэн чинь Б.Б А.Нг чамтай хамт явах гээд байна гээд уурлаад байна гэхээр нь би Б.Цт би тэгвэл чи яваад А.Нг аваад ир гээд Б.Цыг явуулсан тэгсэн чинь Б.Ц А.Нг Соёлын төвийн бүжгийн заал руу оруулж ирэхээр нь би А.Нтай уулзаад юм яриад сууж байсан чинь Д.А орж ирээд надад Б.Ц уурлаад байна гэхээр нь яагаад уурлаад байгаа юм бэ гэж Д.Ааас асуусан чинь Б.Ц Б.Бтэй уулзаад А.Н чиний дүү гэж ярьдаг чиний дүү ийм байгаа юм чинь чи ч гэсэн ялгаагүй ийм байгаа гэж хэлээд Б.Ц, Б.Бг хардаад уурлаад байна та наад А.Нгаа явуулчих гэхээр нь би за за гээд би яваад өгсөн тэгсэн А.Нг Д.Н Д.А 2 аваад гараад явсан би хойд өрөө рүү нь орж хоол идэж байсан чинь З.Н орж ирээд явуулчихлаа гэж ярьж байсан тэгээд жаахан байж байсан чинь эмнэлэг дээр хүрээд ир гэж байна гэхээр нь Ү.Н бид хоёр эмнэлэг дээр очсон чинь Б.Бгийн хамар дээр нь зүсчихсэн юм шиг хагараад хамар нь хавдсан байсан тэгэхээр нь би Б.Цт уурлаад зүгээр байсан хүнийг яагаад ийм болгож байгаа юм бэ яах гэж хэрүүл уруул хийсэн юм бэ гэсэн чинь Б.Ц над руу уурласан тэгснээ Б.Ц надад би цагдаа дуудсан юм тэгсэн цагдаагийн машин гарч ирэх үед чи цагдаа дуудлаа гэж надад уурлаад намайг өшиглөх гэж байгаад өөрөө унаад машины онгорхой байсан хаалга мөргөчихсөн би хардаж уурласан янз бүрийн юм байхгүй гэж надад хэлсэн. Цагдаа дуудсан чинь Б.Б надтай зөндөө зууралдсан унаж босоод байсан тэгээд өмссөн хувцас нь зөндөө шороо болсон гэж ярьж байсан. Б.Б болохоор эмнэлэгт байхдаа Б.Цыг чи намайг өшиглөө биздээ гээд байсан нөгөө Б.Ц нь чи өөрөө намайг өшиглөх гэж байгаад унаж машины хаалга мөргөсөн биздээ гээд байсан. Хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Харин .....ын хурлын заалан дотор сууж байхдаа Б.Ц, Б.Бг хоёулаа гаръя уулзъя гээд гарсан тэгсэн гарахад Б.Цыг налчихсан сууж байсан.  Ер нь бол манай ширээнд сууж байсан хүмүүсээс нэг их согтсон хүмүүс байгаагүй. Нэг их согтоогүй гэхдээ архи согтууруулах ундаа бага хэмжээгээр хэрэглэсэн байсан. Хоёулаа л уг нь гайгүй хүмүүс ш дээ нэг их уур уцаар байдаггүй л хүмүүс байгаа юм. Тэр шөнөө юм уу маргааш нь ч юм уу Б.Ц, Б.Б 2 шууд Улаанбаатар хот явсан юм байна лээ тэгээд ирснийхээ дараа нь Б.Б над руу залгахаар нь би биеийг нь асуусан чинь гайгүй гэж хэлсэн тэгсэн чинь Б.Б надаас чи тэр орой ...Газар дотор юу болсныг мэдэх үү гэхээр нь мэдэхгүй ш дээ гэсэн чинь Б.Ц намайг чамтай хардаад, танай хуурай дүү А.Н чинь ширээн доогуур Д.Бын гарыг бариад байна гэхээр нь Б.Б насанд хүрсэн хүмүүс өөрсдөө учраа олно биз гэсэн чинь танай хуурай дүү А.Н чинь ийм байгаа юм чинь чи ч гэсэн адилхан байгаа гээд намайг цохиж ухаан алдуулсан би та нарыг ЗДТГ-аас гарсныг мэдээгүй ш дээ гэхээр нь би ЗДТГазар дотроос бид нарыг гарахад та 2 чинь үүдний сандал дээр суучихсан чи Б.Цыг налаад суучихсан байсан ш дээ гэж хэлсэн. Хурлын зааланд бүгд ширээ тойроод суусан байсан чинь Б.Ц Б.Бг хоёулаа гарч уулзъя гээд аваад гарахаар нь би гайхаад байсан чинь А.Н миний гарыг бариад байна гэж хэлэх гэж л авч гарсан юм байна гэдгийг сүүлд нь ойлгосон. Б.Б бас надад ярихдаа Б.Ц намайг ЗДТГ-аас авч гараад Соёлын төв рүү орох гэж явахдаа Соёлын төвийн гадна дотор хаалганы завсар оруулаад намайг бас зодсон ш дээ гэж ярьсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 66-68 дугаар тал/

 

*Гэрч Л.Сийн өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 28-ны орой Ихтамир суманд Залуучуудын шинэ жил болсон тухайн үед Ихтамир сумын Төв замын хяналтын постонд Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч дэд ахлагч Шатар үүрэг гүйцэтгэж байсан би Шатарын хамт сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад яг хэдэн цагийг нь санахгүй байна Шатар луу .......азарт ажилладаг Б.Ц утсаар яриад Соёлын төвийн хажуу талд хүрээд ирээч гэхээр нь бид машинтай яваад очсон чинь Соёлын төвийн баруун талд манай сумын машин биш аймгийн төвөөс ирсэн гээд нэг эмэгтэй хүний машины хажууд Б.Ц, Б.Б 2 байсан тухайн машины жолооч машин дотроо унтаж байсан Б.Б гэдэг эмэгтэйн хамраас нь цус гарчихсан хамар нь хавдсан байдалтай байсан тэгсэн Б.Ц энэ согтуу архи уучихсан байж машин барих гээд байхаар нь би цагдаа дуудаж цагдаад бариулах гэсэн юм гэж хэлсэн тэгсэн чинь Б.Б чи миний нүүр лүү өшиглөөд намайг ийм болгосон биздээ гэсэн чинь Б.Ц чи өөрөө намайг өшиглөх гэж байгаад хальтирч унаад машины хаалга мөргөө биздээ гээд маргалдаад байсан. Тэгээд Б.Бгийн хамраас цус гараад тогтохгүй болохоор нь би нөгөө аймгаас ирсэн машиныг жолоодоод Б.Ц Б.Б 2-ыг суулгаад эмнэлэг дээр ирээд эмч үзээд Б.Бгийн хамарт 1 оёдол тавьсан тэгсэн Б.Бтэй хамт ажилладаг Ү.Н гэдэг хүн би Б.Бг аваад явъя яаж ийм байдалтай аав, ээжид нь хүргэж өгөх вэ дээ гээд аваад явсан. Эмч үзээд юу болсон талаар Б.Бгээс асуухад Б.Б Б.Ц намайг өшиглөчихсөн юм гэсэн чинь коридорт зогсож байсан Б.Ц сонсчихоод та яагаад намайг өшиглөсөн гэж яриад байгаа юм бэ би наад хүнийг чинь өшиглөөгүй гэж ярьсан. Б.Б нь намайг өшиглөсөн гээд Б.Ц нь би өшиглөөгүй өөрөө хальтираад уначихсан гээд маргалдаад байсан яг юунаас болж маргалдсаныг нь би мэдэхгүй. Архи уух нь уусан байсан байх согтуурлыг нь шалгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Урьд өмнө хэрэлдэж маргалдлаа цохиулж зодууллаа гэж дуудлага мэдээлэл өгч байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 71-72 дугаар тал/

 

*Гэрч А.Нн өгсөн:

“...Тус арга хэмжээнд Б.Ц, Б.Б нартай нэр ширээнд сууж үйл ажиллагаа дуусах хүртэл байсан. Тэгээд арга хэжмээ 00:00 цагийн үед тараад ширээнд сууж байсан хүмүүстэй захиргаа ороод хурлын зааланд ороод нэг архи тойруулаад байж байтал Ц, Б 2 хоорондоо маргалдаад заалнаас гараад явсан. Удалгүй бид нар захиргаанаас гараад соёлын төв ороход гадаа үүдэн дээр нь маргалдаад байсан, би юуны талаар маргалдаад байсныг нь мэдээгүй, соёлын дотор ороод сууж байхад Ү.Н явъя гэж хэлсэн, би тухайн үед нэлээн согтсон байсан, би өөрийнхөө машиныхаа жолоочийн суудлын хажуу талд суусан чинь Б.Ц нь Б.Б эгчийн явуулахгүй машины гадаа хэрэлдэж маргалдаад байсан, тэгсэн Б.Б эгч чи намайг өшиглөчихлөө шүү дээ гээд орилоод байсан, би орилох дуунаар сэрэхэд хамар хэсгээс их цус гараад байсан. Тухайн үед цагдаа ирчихсэн, тэгээд Б.Бг цагдаа миний машинаар эмнэлэг рүү хүргэж өгсөн, би тухайн үеэс ухаан орж сэргэсэн. Эмнэлэг рүү Б.Б эгчийг Б.Ц, цагдаа авч орсон. Би эмнэлэг ороогүй машиндаа хүлээж байсан, дараа нь Ү.Н ирсэн. Удалгүй Б.Ц, Б.Б нар нь гарч ирээд хамартаа оёдол тавиулаад эмнэлгийн гадаа хэрэлдээд байхаар би гэр рүүгээ явсан. Би Б.Б эгчийн хамарт хэн гэмтэл учруулсныг нь хэлж мэдэхгүй байна, Б.Б эгчийг орилох дуунаар сэрэхэд хамраас нь цус гарчихсан, Б.Цыг өшиглөчихсөн гээд орилоод байсан. тухайн хамраас цус гараад тогтохгүй байсан учир эмнэлэг явсан. Б.Б эгчтэй шинэ жил дээр уулзахад хамартаа болон ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Б.Ц нь Б.Б нар хоорондоо үерхээд удаж байгаа, миний мэдэхээр 4 жил орчим болсон, албан ёсоор гэр бүл болоогүй байсан. Б.Ц нь Б.Б эгчийг миний хажууд их харддаг байсан, Б.Бг эгч намайг зодсон гэж ярьдаг байсан, хугацааг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Б.Ц, Б.Б нар нь согтуу байсан, гэхдээ намайг бодвол ариа гайгүй байсан. Б.Ц, Б.Б нар өөрсдийнхөө үйлдлийг хянах чадвартай байсан. Б.Ц нь их хартай, уур уцаартай, догшин ширүүн зантай хүн. Аймагт манайд ирж олон удаа хонож байсан, худлаа ярьдаг хүн гэж бодож байна, болсон зүйлийг болоогүй мэтээр бусдад ойлгуулдаг, хэлсэн амандаа хүрдэггүй, Б.Б эгчтэй хэрэлдчихээд ахиад ингэхгүй тэгэхгүй гэж уучлалт гуйгаад, амлалт өгөөд байдаг байсан. Б.Ц нь Б.Б эгчийг утсаа авахгүй байна гэж их уурладаг байсан. Тэрийг нь сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 139-141 дүгээр тал/

 

*Шинжээч Б.Ожын өгсөн:

“...Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 46 дугаартай дүгнэлтийг гаргахдаа иргэн Б.Бгийн биед үзлэг хийж, толгойн Компьютер томограф шинжилгээ болон чих хамар хоолойн эмчийн үзлэгийг үндэслэж дүгнэлтийг гаргасан. Мохоо зүйлийн цохих, цохигдох хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хамар ясны хугарал, хамрын таслагчийн мурийлт, тархи доргилт, 2 нүдний зовхинд цус хуралт, хамрын үзүүрт шарх, дагз орчим хуйх хөндүүр, духны 2 талд хөхөрч, хавдсан, зөөлөн эдийн гэмтэл нь өөрөө унаж, ойчих үед үүсэх боломжгүй. Хоёр гуяны гадна хажуу, зүүн өвдөгт цус хурах гэмтэл нь мохоо зүйлээр цохих, цохигдох болон өөрөө унаж ойчих үед тэр хэсгээрээ цохигдох үед гэмтэх боломжтой...” гэх мэдүүлэг/хх-ийн 75-76 дугаар тал/

 

*Гэрч Т.Бын өгсөн:

“...Би хугацааг нь сайн санахгүй байна, одоогоос 2 жилийн өмнө санагдаж байна хавар мал төллөж байх үед Б.Б 2 найзтайгаа ирсэн, нэг нь эмэгтэй, нөгөө нь эрэгтэй байсан. Эрэгтэй хүнийг Б.Бгийн найз залуу гэж тухайн үедээ ойлгосон. Бие биедээ сүрхий дотно суугаад байсан, тухайн үед манай эхнэр байхгүй байсан бөгөөд би цай, хоо хийж өгсөн. Манайхаас гарахдаа Б.Б найз залуутайгаа маргалдаад ам мурийгаад байж харагдсан. Тэгээд удалгүй манайхаас явцгаасан, хаа хүрснийг нь мэдэхгүй. Тэгсэн хэд хоногийн дараа манай эхнэр Б.Б хөлөө гэмтээсэн байсан гэж хэлсэн. Тухайн үед Б.Б нь найз залуутайгаа маргалдаад байж харагдсан. Зодоон хийгээгүй, нарийн асуудлыг мэдэхгүй байна. Манайд ирэхдээ эрүүл ирсэн санагдаж байна. Би тухайн үед хургатай хонио тавих гээд гадуур орж гараад байсан болохоор сайн анзаараагүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 123-124 дүгээр тал/

 

*Гэрч С.Жгийн өгсөн:

“...Би Архангай аймгийн Ихтамир суманд Б.Бгийн гэрийн гадаа уулзсан. Би Б.Б дээр үдээс хойш 4-5 цагийн үед очоод гэрийнх нь доод талд ойрхон машинд уулзаад юм яриад сууж байсан. Тэгээд Б.Ц нь Б.Бтэй утсаар яриад халамцуу ирсэн. Сумын төвөөсөө хойшоо Хужирт гэдэг газар руу би найз болох Тулга гэдэг айлд бид гурав хамт очсон. Очиход манай найзын эхнэр байгаагүй сумын төв явсан гээд Тулга ганцаараа байсан. Очихдоо Б.Ц айлд очих гэж байгаа юм чинь гээд нэг шил архи аваад очсон тэрийгээ Тулга найзтай хувааж уусан. Б.Б бид хоёр хоол хийж байсан Б.Ц уурлаад Б.Бг хардаад айлын хоол хийлээ гээд хэрүүл хийж эхэлсэн. Ууж байсан архи нь дуусаад бид гурав явсан. Сумын төв рүү орж ирээд миний машин дээр ирсэн. Хөдөө явахдаа Б.Цын машинтай явсан. Намайг машин дээр буулгаж өгөөд Б.Б, Б.Ц хоёр гэр рүүгээ явсан, би машинаа аваад харьсан. Тэгээд гэрийнх нь гадаа зодсон юм шиг байна лээ. Маргааш өглөө нь холбогдоход гэртээ байна хөлөө хугалчихсан хэвтэж байна гэсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад зодоод хөл хугалчихлаа гэсэн. Албан ёсоор суугаагүй үерхээд 5 жил болж байгаа нэг гэртээ ороогүй Б.Цын ээж бас Б.Бг маш их доромжилдог хүүхдээс чинь салмаар байна гэхээр хүүхдээ өмөөрөөд байдаг. Хоорондын харилцаа харахад гаагүй хэрнээ архи дарс уухаараа их зодож нүддэг, эрүүлдээ гаагүй.  Б.Ц нь маш их хартай, нэг бус удаа зодож байсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Тэгээд сална гэхээр амиа хорлоно гэж сүрдүүлдэг, өмнө бас машин дотор зодож байсан, үс нь туг тугаараа уначихсан цус болсон байдалтай байсан. Найзуудтай нь уулзуулах дургүй бид нартай уулзахаар янз бүрээр хараад бид нарыг хүртэл хэл амаар доромжилдог. Б.Бгийн зан байдал нь дуу багатай нэхх их юм ярихгүй зодуулж цохиулдагаа найзуудаасаа их нуудаг. Б.Бтэй найзлаад 5 орчим жил болж байна. Гэхдээ багаас нь нэг сумын хүүхэд учир мэддэг байсан. Энэ хугацаандаа янз бүрийн муу зан араншин гаргаж байгаагүй. Б.Цын хувьд архи уух их дуртай, хартай, бус их хүүхэмсэг их нийлж үзээгүй. Б.Бгээр холбогдож хааяа нэг таардаг, байнгын харддаг жоохон асуудал дээр өлгөж аваад хардаж эхэлдэг...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 128-129 дүгээр тал/

 

*Яллагдагч Б.Цын өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байсан, орой 20 цагийн үед Архангай аймгийн Ихтамир сумын соёлын төвд залуучуудын шинэ болоод тухайн шинэ жилд би оролцсон. Би Д.Бтай соёлын төвийн үүдэнд таараад хамт дотогшоо орсон. Тухайн соёлын төвийн зааланд хүмүүс ороод суучихсан байсан тэгсэн Б.Б Д.Б бид хоёрт суудал авчихсан байгаа гэж хэсэн. Тухайн шинэ жил 00 цаг өнгөрөөгөөд дууссан. Шинэ жил тарах хооронд ширээн дээр зассан архинаас уугаад бүжиглэж байгаад тарсан. Миний суусан ширээн дээр 3 шил архи, каняк, хүний нэг нэг пиво тавьчихсан байсан. Шинэ жил тарах үеэр зарим хүмүүс нь хэсэг жаахан сууж байгаад таръя гэсэн санал гаргаад би соёлын төв дотор нэлээн сууж байгаад гарсан чинь Засаг даргын тамгын газрын үүдэнд ширээн дээр хамт сууж байсан ажлын хүмүүс болон Б хамт зогсож байсан, тэгээд би манаачаар түлхүүр аваад Засаг даргын тамгын газрын үүдийг онгойлгоод би өрөөндөө орж хувцсаа солиод гарч ирсэн чинь хурлын заалны өрөөнд орсон каняк задалчихсан сууж байсан. Тэгээд би ширээний ард суусан чинь А.Н Д.Б 2 нь бие биеийнхээ гарыг бариад байсан, тэгэхээр нь би бусад хүмүүст буруугаар ойлгогдохоор байна чи боль гээд хэлчих гээд Б.Б хэлсэн чинь жаахан уурлангуй байсан бөгөөд Б бид 2 коридорт гарч маргалдаж, үл ойлголцож эхэлсэн. Б.Б миний өмдний шилбэ хэсэг рүү өшиглөөд өмд шороо болгочихоор нь би Б.Б түлхсэн. Тэгээд бид 2 больё дотор байгаа хүмүүс гарч ирэх гэж байна, чи бид 2-ыг юу гэж ойлгох юм гээд байсан А гарч ирээд явцгаая, нөгөө хэд хувцсаа өмсөж байна, та 2 чинь яагаад байгаа юм бэ маргалдаад байгаа юм уу гэж асуухаар нь би Б бид 2-н асуудал чамд хамаагүй гээд хэлсэн чинь А буцаад явсан. Тэгээд коридорын сандал дээр сууж байхад дотор байсан хүмүүс гарч ирээд бүгд гарсан. Тэгээд би тамгын газрын үүдийг цоожлоод түлхүүрийг нь кармаалсан. Тэгсэн урд явж байсан хүмүүс соёлын төв рүү орчихсон. Б.Б бид 2 соёлын төвийн гадаа үлдсэн. Энэ үед Б.Б нэлээн согтуу байсан, би харьцангуй гайгүй байсан, тэгээд ахиад маргалдаан болоод, согтсон гэрт чинь хүргээд өгье гэхэд Б.Бгийн найз Ү.Н нь гарч ирээд Ү.Нгийн машинд суугаад бид Б.Бгийн гэрийн гадаа очоод гэрийн гадаа чинь ирсэн чинь буухгүй байсан, А.Нг очиж авъя гэсэн, А.Н нь Б.Бгийн хуурай эмэгтэй дүү нь байгаа юм. Тэгсэн Б.Б машинаас буухгүй байсан бөгөөд А.Нг очих авахаар болоод буцаад соёлын төв рүү явсан. Ү.Н нь А.Нг орж аваад машинд суулгаад явж байсан чинь Б.Б нь А.Нгийн машиныг очиж авна гээд байсан, А.Н бас нэлээн согтуу байсан тэгээд Ү.Н бид машиныг нь маргааш өглөө ирээд авчих гэхэд одоо авна гээд дайраад байсан болохоор буцаад А.Нгийн машины хажууд очсон. Тэгсэн А.Н машиныхаа урд талын жолоочийн хажуу талын суудал дээр суусан чинь Б.Б нь би жолоо баръя гээд жолооны урд суугаад машин асаахаар нь би чин согтуу машин барьж болохгүй, хүн амьтан дайрах, юм мөргөчихвөл яах юм бэ гэж хэлэхэд чамд хамаагүй гээд миний үгэнд орохгүй байгаад байсан. Тэгсэн Ү.Н би соёлын төв рүү орлоо гээд яваад өгсөн. Б.Б машиныг ахиад асаахаар нь би ахиад машиныг нь унтраахад машин барина гээд зүтгээд намайг элдэв муухай үгээр хэлээд, дайраад давшлаад байсан, тэгсэн машинаас бууж ирэхээр нь чи тэгвэл хойно суучих гээд суулгах гээд өргөөд тавьсан чинь буцаж машинаас буух гэж байгаа машины хаалганы дээд ирмэгийг зүүн талын шанаа хэсгээрээ мөргөсөн тэгэхэд хамар нь гэмтэл аваагүй, тэгээд би дайраад давшлаад байхаар нь би айлгах зорилгоор цагдаа дуудсан чинь сумын цагдаа машиныхаа маяакыг асаагаад ирж байсан, тэгсэн Б.Б чинь цагдаа дууддаг хэн бэ гээд миний өвдөг, шилбэ орчим 2 удаа өшиглөсөн, тэгээд 3 дахь удаагаа өшиглөхөөр нь би бултсан чинь хий өшиглөөд газарт доошоо хараад унасан. Энэ хооронд сумын цагдаа ирээд Б.Бд та согтуу машин барьж болохгүй талаар шаардлага тавиад явъя гээд сумын цагдаа Б.Бг татаж босгож ирэхэд хамраас нь цус гараад, нүүр хэсэг рүү нь гэрэл тусгахад нүүр хэсэг нь гэмтсэн байсан учир сумын эмнэлэг явсан. Сумын эмнэлэг орж хамарт хэсэгт нэг оёдол тавиулсан, тэгээд сумын цагдаа намайг хариад амар, Б.Б гэх эмэгтэйг найзууд нь хүлээлгээд өгье гэсэн, тэгээд би засаг даргын тамгын газрын хажууд машинаа нармалдаад сууж байсан чинь Б.Бг найзууд болох Б.Па, А, Ү.Н 3 хүргэж ирээд яваад өгсөн, би Б.Бтэй машиндаа 2 цаг гаран юм ярьж суусан, энэ үед архи нь нэлээн гарсан, тэгээд өөрийнхөө нүүрийг толинд харснаа би ийм байдалтай харимааргүй байна гэсэн, тэгээд ойр зуурын юм ярьж ахиад нэг цаг орчим зогссон. Энэ үед үүр цайх дөхсөн байсан, тэгээд аймаг явъя гэхээр нь шууд Б.Б бид 2 аймаг орж ирсэн хаачихаа мэдэхгүй байсан. одоо миний хамар муухай болчихно гээд байхаар нь Улаанбаатар хот явж косметик оёдол тавиулмаар байна, чи хэд хоног амрах вэ, хамт яваад өгөөч гэж гуйхаар бид 2 шууд хот явж хувийн эмнэлэгт косметик оёдол тавиулсан. Ийм л асуудал болсон. Тухайн үед Б нь өөрөө газар унаснаа хүлээн зөвшөөрсөн байсан. Бид хоёр Улаанбаатар хотод 5 хоноод 2022 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө ирсэн. Засаг даргын тамгын газарт Д.Б, Б.Па, А, Д.А, Д, Н, Т, А.Н, Б, Н, Д.Б болон би байсан бөгөөд Б бид буцаад гараад ирсэн учир уг канякыг уусан эсэхийг мэдэхгүй байна. Б.Б бид 2018 оны сүүлээр танилцаад, хоорондоо утсаар ярьдаг, мессеж бичиж дотно харилцаа холбоотой болж эхэлсэн. Энэ хооронд олон удаа зан ааш авир тохирохгүй хэрэлдэж, маргалдаж байсан. Б.Бгийн тухайд өмнө гэр бүлтэй байж байгаад салсан байсан учир болж бүтэх байх гэж бодож явж байсан. Б.Б бид 2-ын харилцаа холбоог хоёр талын гэр бүлийн гишүүд мэддэг байсан. Бид 2 нэг гэрт ороогүй, бие биеийнхээ гэрт орж гардаггүй байсан, хамт хонох, цуг байх хугацаа нэлээн байдаг байсан. Манай гэрийнхэн Б.Бг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Б.Бгийн гэрийнхэн руу манай ар гэрээс холбогдож, үерхэл нөхөрлөлийг болиулахаар шаардаад байдаг байсан. Би өмнө Б.Б зодож байгаагүй, хэрүүл маргаан хийж байсан удаа бол нэлээн олон байгаа. Б.Бгийн тухайд архи дарс их уудаг, уухаараа араншин муутай агсам тавьдаг, согтуу үед нь хэрүүл маргаан үүсэж, үл ойлголцох асуудал гараад байдаг юм. Эрүүл үедээ хэрүүл маргаан үүсгэж байгаагүй. Тухайн үед би Б.Бг босгоогүй, цагдаа ирээд Б.Бг босгосон. Б.Б нь өөрөө газар унаад хамартаа гэмтэл авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд хөдөө гэртээ ирснээ гэнэт бодлоо өөрчилсөн учир ар гэрийнх нь зүгээс нөлөөлөөд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байх л гэж бодож байна, Б.Б нь архи уух дуртай, араншин муутай хүн байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 90-94 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 46   дугаартай“...Б.Бгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын үзүүрт шарх, духны хоёр талд зөөлөн эдийн няцрал, хоёр гуяны гадна хажуу, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын үзүүрт шарх, духны хоёр талд зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр гуяны гадна хажуу, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31-33 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 83 дугаартай:

“...Б.Бгийн биед баруун хөлийн шаантны гадна ба дотор хашлага ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шагайн үеэр эвгүй гишгэх, хөших үед үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 167-168 дугаар тал/

 

*Шүүх шинжилгээний ерөнхий  газрын 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1051 дугаартай:

“...Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ №83 дугаартай! дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Бгийн биед тогтоогдсон баруун шагайн гадна, дотор хавчаар Ясны далд хугарал гэмтэл нь ихэвчлэн хөлийн тавхайг гадагш, дотогш муруй гишгэх, тавхайгаар хэт гэдийлгэх, тэнийлгэх байрлалд гадагш дотогш мушгих, хугарлын орчимд мохоо зүйлээр цохих зэрэг механизмаар үүсгэгддэг. Б.Бгийн биед баруун шагайн гадна, дотор хавчаар ясны далд хугарал гэмтэл учирчээ. Энэ нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал А/216/422 гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт

 

*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл буюу фото зурагт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 103-105 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэр .......... байранд иргэн Б.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан, мөн 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн .......... иргэн  Б.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Б.Бг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан дээрх гэмт хэргийн үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Бгийн ”...2021 оны 12 дугаар сарын 28-ны орой Ихтамир суманд Залуучуудын шинэ жил болсон, тэр шинэ жилд би найз залуу Б.Цтай хамт орсон. Соёлын төвөөс найз Ү.Нгаа гаргаж ирээд Ү.Нн машинд суулгаад явах гэсэн чинь Б.Ц чи согтуу байж машин барих гэлээ гэхээр нь би зүгээр явчихаж чадна гэсэн чинь цагдаа дуудна чамайг эрүүлжүүлэхэд өгнө гээд байсан тэр үед би машины жолоочийн суудал дээр сууж байсан чинь намайг буулгах гээд зуураад байхаар нь би буугаад гарыг нь тавиулах гэсэн чинь намайг цохиод би газар унасан чинь миний нүүр рүү өшиглөчихсөн. Би босоод ирсэн чинь миний хамарнаас цус годгойдоод гарч байсан цус нь тогтохгүй нэлээн гоожиж байсан. Тэгээд нэг их удаагүй цагдаа ирсэн ирээд би эмнэлэг рүү явж эмнэлэг дээр цус тогтоох тариа хийлгээд хамар дээр зүсэгдсэн юм шиг шарх байсанд нь нэг оёдол тавиулсан тэгээд эмнэлгээс гарч ирээд манай найз залуу Б.Ц угаасаа хот явъя наадах шарханд чинь косметик оёдол тавиулахгүй бол болохгүй гэж хэлээд шууд Улаанбаатар хот явахаар болсон би эмнэлгээс гарч ирээд Б.Пын машинд суугаад ЗДТГ-ын гадаа ирсэн чинь Б.Ц Ү.Нгийн машинаас буугаад ЗДТГазар руу орох гэхээр нь би оруулахгүй чи ороод камерын бичлэг устгачихвал яах юм бэ гэсэн чинь би устгахгүй итгэхгүй байгаа бол хоёулаа өглөө болтол хамт энд байя гээд байсан тэгснээ Б.Ц хот явъя гээд Б.Цын машинаар би хамт явсан Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлж харуулж явж байгаад өчигдөр сумандаа ирсэн. Анх хамрын гадна талд зүсэгдсэн юм шиг шархтай, 2 нүд болон духны хэсэг рүү хөхөрч хавдсан, толгойны ар хэсэг дагз руугаа өвдөөд байсан тархи хөдөлсөн юм шиг байна лээ. Тэгээд тэр шөнөө Б.Ц бид 2 Улаанбаатар хот руу явсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Лгийн”...Би энэ юу болов гэж бодоод хамт ажилладаг найз үсчин Ү.Н гэдэг хүн рүү утсаар яриад Б.Б хаана байгаа юм бэ гэсэн чинь нөгөө Б.Ц гэдэг найз нь хүнтэй хардаад хэрүүл маргаан хийгээд Б.Б нүүрэндээ гэмтэл аваад хамарнаас нь цус гараад хамар дээрээ оёдол тавиулсан гэж надад хэлсэн. Тэгээд би эмнэлэг орж эм бичүүлэх гэж явж байгаа охин Б.Бгийнхээ найз Ү.Нтэй тааралдсан тэгээд юу болсон юм бэ гэсэн чинь танай охин Б.Бг Б.Ц зодоод нүүр амыг нь аймаар болгосон гээд надад над руу чаатаар охины маань зургийг явуулсан. Тэгсэн манай эмнэлгийн эмч Номин над руу утсаар яриад Цогтоо танай охин Б.Бг зодсон гэж хэн танд хэлсэн юм бэ Цогтоо манай эмнэлгийн ажилчид руу утсаар яриад та нар гэр бүлийн нууц задрууллаа, аав ээжид нь битгий хэлээрэй гэж байхад гээд манай ажилчдыг загнаад байна гэхээр нь би эмнэлгийн ажилчдаас надад хэлээгүй би эмнэлэг рүү явах замдаа хүнээс сонссон гэдгээ хэлсэн. Тэгсэн эмнэлгийн дарга Номин Лхамаа эгчээ би одоо л мэдэж байна гэж ярьсан. Тэгээд би нөгөө Б.Ц гэдэг хүнийх нь утасны дугаарыг олж аваад Б.Ц руу залгасан чинь утсаа авахгүй байхаар нь манай охин Б.Б хаана байна утсаа авахгүй чи бага шиг хүүхэд дээрэлхээрэй олон дээрэлхүүлж чадахгүй шүү гэж мессеж бичсэн. Тэгсэн чинь сайн уу та би яагаа ч үгүй газар унаад хамараа гэмтээгээд эмнэлэгт цуг очсон гэж хариу мессеж бичсэн. Тэгэхээр нь би худлаа яриад бай би эмнэлэг орох гэж явах замдаа хүнээс сонсоод чам руу ярьж байна гэж хэлсэн...”  гэх мэдүүлэг, гэрч Н.Бийн”...Б.Ц цуг суугаад манай охиныг танай найз чинь энэ тэр гээд янз бүрээр яриад байхаар нь манай охин найзыгаа авах гээд буцаад Соёлын төвийн хажуу талд ирээд машинаас буугаад найзынхаа машины барьж явах гээд жолоон дээр нь суусан чинь чамайг машин бариад явах юм бол цагдаа дуудаж бариулна шүү чамайг эрүүлжүүлэхэд хонуулна гээд зуураад байхаар нь буугаад гарыг нь тавиулах гэсэн чинь цохиж унагаад унангуут нь өшиглөсөн гэсэн тэгээд хамарнаас нь цус гараад байж байтал цагдаа нар ирээд цуг эмнэлэг явж хамрынхаа үзүүр дээр оёдол тавиулсан байсан. Тэгээд нөгөө Б.Ц нь Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлж косметик хагалгаанд орохгүй бол болохгүй гээд эхнэр бид 2-т ч хэлээгүй Улаанбаатар хот руу аваад явсан байна лээ.  2019 оноос эхэлж Б.Ц манайхаар ирээд байдаг болсон би ч нэг их юм хэлээгүй өөрсдөө мэдэж байгаа байлгүй гэж бодож байсан. Хамрынхаа үзүүр хэсэгт зүсэгдсэн юм шиг шархтай, тэр шарханд нь оёдол тавьсан, 2 нүд, дух гээд хөхөрсөн, зарим газраараа хөх нь шаралсан байсан 2 гуя, өвдөг нь зөндөө газар хөхөрсөн байсан. Манай эхнэр Цтай ярих гэхээр утсаа авахгүй мессеж бичсэн чинь би зодоогүй надад хамаагүй гээд өөрөө газар унасан гээд, нэг болохоор машин мөргөөд унасан, нэг болохоор машины хаалга мөргөөд унасан гэж янз янзаар яриад байна гэж байсан. Өөрөө унасан хүн юу гэж гуяны хажуу тал дотор тал нь хөхрөх вэ дээ хүүхэд хуурч байгаа юм шиг юм яриад байгаа. 2020 оны хавар санаж байна манай хашааны үүдэнд машин ирээд би гарсан чинь Б.Ц манай охинтой хамт ирсэн байсан тэгсэн удаа ч үгүй хөдлөөд явахаар нь би араас нь машинтай явсан чинь нэг хэсэг хайгаад олоогүй, тэгсэн манай хорооллын урд гудамжинд машинтай зогсож байхаар нь очсон чинь манай охин хаалга онгойлгоод буух гэж байхад нь Б.Ц бууж ирээд машинаас буунгуут хавсарч унагасан. Тэгээд бүгдээрээ манай гадаа ирээд Б.Ц манай охиныг түшээд манайд оруулж ирээд маргааш нь эмнэлэгт үзүүлсэн чинь баруун хөл шагайгаараа хугарсан байна гэж ярьсан...”гэх мэдүүлэг, гэрч Ү.Нгийн”...Б.Ц Б.Бгийн амыг нь дарчихсан зогсож байхаар нь хүүе тар 2 чинь юу хийж байгаа юм бэ гээд би гэрт чинь хүргээд өгье гээд хоёуланг нь машиндаа суулгаад явж байхад Б.Б энэ Цогтоо намайг ЗДТГазар дотор цохиж унагасан, намайг хүнтэй хардаад зодсон, Соёлын төвийн гадаа намайг зодсон, Соёлын төв дотор намайг зодсон чи намайг цохисон биздээ гэсэн чинь Б.Ц нь би чамайг цохиж зодоогүй ш дээ гэсэн чинь Б.Б чи намайг цохиж зодсон биздээ үнэнээ хэлээч чи гээд Цогтоо руу дайраад найзыг нь энэ Цогтоо зодсон ш дээ гээд хоорондоо маргалдаж явсаар байгаад би Б.Бгийн гэрийнх нь гадаа очсон чинь Б.Б би найз Ү.Нгаа орхисон байна гэхээр нь чи гэртээ байж бай би яваад Ү.Нг аваад ирье гэсэн чинь би цуг явна гээд буцаад гурвуулаа хамт Соёлын төвийн баруун талаар ирээд Цагдаагийн хэсгийн урд талд зогссон би Соёлын төв рүү ороод Ү.Нг авч гарч ирээд өөрийнхөө машинд суулгаад хүргээд өгье гэсэн чинь Б.Б би Ү.Нн машиныг унаад явна би өөрийгөө хянах чадвартай байна гээд Ү.Нн машиныг унаж явах гээд байхаар нь би Ү.Нг өөрийнх нь машинд суулгаад тэгсэн чинь Б.Ц чи согтуу машин унах гэлээ гээд Б.Б нь би өөрийгөө хянах чадвартай байна гээд маргалдаад байхаар нь ядаргаатай юм бэ өөрсдөө учраа ол гээд би гэр рүүгээ яваад өгсөн намайг гэртээ ороод нэг их удаагүй байхад багцаагаар 20 минут л болсон байх Д.Б над руу утсаар яриад нөгөөдүүл чинь эмнэлэг дээр байна гэнэ Б.Бгийн нүүр нь аймаар болчихсон байна гэнэ гэхээр нь би санаа зовоод эмнэлэг дээр очсон чинь Б.Бгийн нүүр нь зөндөө цус болчихсон хамар нь овойгоод хавдчихсан, хамарнаас нь цус гарчихсан, хамарынх нь үзүүр дээр дээр юмаар зүсчихсэн юм шиг зүсэгдсэн тэрэнд нь оёдол тавих гэж байгаа гээд сувилагч асрагч нь зогсож байсан цус нь тогтохгүй байгаад байсан. Би яасан юу болсон юм бэ гэсэн чинь Б.Б наад Б.Ц чинь намайг нүүр рүү өшиглөөд ийм болгочихлоо гэсэн чинь Б.Ц нь наадах чинь худлаа ярьж байгаа юм би юу гэж өшиглөх юм бэ наадах чинь машин мөргөөд уначихсан гэж яриад байсан хэн нь үнэн яриад хэн нь худлаа яриад байгааг нь би мэдээгүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Пын”...манай эхнэр Ү.Нгийн утас руу залгаад юу болсон талаар асуусан чинь Б.Б зодуулаад эмнэлэг дээр байна гэнэ гэхээр нь эхнэр бид 2 санаа зовоод очсон чинь Б.Бгийн хамрыг боосон байдалтай байсан тэнд Д.Б, Ү.Н, Б.Ц, Б.Б нар байсан Элбэгзаяа гэдэг эмч, сувилагч Б нар байсан асрагч нь хэн байсныг би сайн санахгүй байна. Тэгээд бид нар нэг их удаагүй гарч ирээд би эхнэртэйгээ машиндаа суугаад Б.Б, Ү.Н 2-ыг хүргэж өгөх гээд машиндаа суулгасан. Тэгсэн Б.Ц Элбэгзаяа эмчийн машинд суугаад ЗДТГ-ын зогсоол дээр байсан машиндаа хүргүүлж ирсэн. Тэгсэн Б.Б миний машинаас буух гэхээр нь яах гэсэн юм бэ гэсэн чинь наад Б.Ц чинь камерын бичлэг устгачихна устгахаас нь өмнө цагдаа дуудаж камерын бичлэгийг нь үзнэ гээд миний машинаас буугаад Б.Цын машин руу яваад Б.Цын машинд суугаад нэлээн удсан.  Би эхнэр Атай хамт эмнэлэг дээр очиход Б.Б хамраа боочихсон байсан тэгсэн Б.Б Б.Ц руу чи намайг өшиглөж нүүр ийм болгосон бас ЗДТГазар дотор цохиж ухаан алдуулсан ш дээ гэсэн чинь Б.Ц нь би чамайг цохиогүй өшиглөөгүй чи өөрөө машины хаалга мөргөсөн биз дээ гээд маргалдаад байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Аын”...Б.Ц, Б.Б нар нар хоорондоо маргалдаад байсан тэгэхээр нь би та 2 маргалдахаа боль оръё гэсэн чинь Б.Ц чи ч гэсэн эхнэртэйгээ маргалддаг биздээ гэхээр нь би дургүй хүрээд буцаад Соёлын төв рүү орсон ороод үсчин Ү.Нд Б.Б Б.Ц 2 гадаа маргалдаад байна чи гараад оруулаад ир гээд Ү.Нг гаргасан удаа ч үгүй Ү.Н буцаад орж ирээд тэгээд тэнд байсан хүмүүс тарцгаая гээд тарсан. Тэгээд би эхнэртэйгээ харьж хоноод маргааш өглөө нь ажил дээрээ ирсэн чинь хүмүүс Ү.Н Б.Ц, Б.Б 2 маргалдаад эмнэлэг дээр очсон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Лжын”...ЗДТГ-ын коридорт үүдний хажууд байдаг сандал дээр Б.Ц, Б.Б 2 сууж байсан Б.Ц Б.Бг хүзүүгээр нь тэвэрчихсэн Б.Б Б.Цын мөрийг дэрлэчихсэн сууж байсан. Тэгэхээр нь би хүүе наадах чинь яасан юм бэ архи уугаагүй эрүүл байсан биздээ гээд Б.Бгийн өвдөг рүү хүрсэн чинь Б.Ц сандараад зүгээр зүгээр та нар гарч бай би араас чинь аваад гаръя гээд гадуур хувцасыг нь авч үлдсэн бид нар гарахдаа Б.Бгийн гадуур хувцасыг аваад гарсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бын”...тэгсэн Б.Ц, Б.Б 2 гараад явсан хэн хэнийгээ дуудсан юм бүү мэд тэгээд эргэж орж ирэх юм бодсон чинь орж ирээгүй бид нарыг гарах гээд явж байхад Б.Ц, Б.Б 2 ЗДТГ-ын үүдний хажууд байдаг сандал дээр сууж байсан Б.Ц гараараа Б.Бг тэвэрчихсэн сууж байсан тэгээд бид нар гараад дахиад Соёлын төв рүү орж Ү.Нгийн өрөөнд хоол унд идэж уусан Б.Ц, Б.Б 2 гаднаас орж ирээгүй тэгээд би тэндээс гараад шууд харьсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бын”...Б.Ц, Б.Бг хардаад уурлаад байна та наад А.Нгаа явуулчих гэхээр нь би за за гээд би яваад өгсөн тэгсэн А.Нг Д.Н Д.А 2 аваад гараад явсан би хойд өрөө рүү нь орж хоол идэж байсан чинь З.Н орж ирээд явуулчихлаа гэж ярьж байсан тэгээд жаахан байж байсан чинь эмнэлэг дээр хүрээд ир гэж байна гэхээр нь Ү.Н бид хоёр эмнэлэг дээр очсон чинь Б.Бгийн хамар дээр нь зүсчихсэн юм шиг хагараад хамар нь хавдсан байсан тэгэхээр нь би Б.Цт уурлаад зүгээр байсан хүнийг яагаад ийм болгож байгаа юм бэ яах гэж хэрүүл уруул хийсэн юм бэ гэсэн чинь Б.Ц над руу уурласан тэгснээ Б.Ц надад би цагдаа дуудсан юм тэгсэн цагдаагийн машин гарч ирэх үед чи цагдаа дуудлаа гэж надад уурлаад намайг өшиглөх гэж байгаад өөрөө унаад машины онгорхой байсан хаалга мөргөчихсөн би хардаж уурласан янз бүрийн юм байхгүй гэж надад хэлсэн. Цагдаа дуудсан чинь Б.Б надтай зөндөө зууралдсан унаж босоод байсан тэгээд өмссөн хувцас нь зөндөө шороо болсон гэж ярьж байсан. Б.Б болохоор эмнэлэгт байхдаа Б.Цыг чи намайг өшиглөө биздээ гээд байсан нөгөө Б.Ц нь чи өөрөө намайг өшиглөх гэж байгаад унаж машины хаалга мөргөсөн биздээ гээд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Сийн”...Б.Б гэдэг эмэгтэйн хамраас нь цус гарчихсан хамар нь хавдсан байдалтай байсан тэгсэн Б.Ц энэ согтуу архи уучихсан байж машин барих гээд байхаар нь би цагдаа дуудаж цагдаад бариулах гэсэн юм гэж хэлсэн тэгсэн чинь Б.Б чи миний нүүр лүү өшиглөөд намайг ийм болгосон биздээ гэсэн чинь Б.Ц чи өөрөө намайг өшиглөх гэж байгаад хальтирч унаад машины хаалга мөргөө биздээ гээд маргалдаад байсан. Тэгээд Б.Бгийн хамраас цус гараад тогтохгүй болохоор нь би нөгөө аймгаас ирсэн машиныг жолоодоод Б.Ц Б.Б 2-ыг суулгаад эмнэлэг дээр ирээд эмч үзээд Б.Бгийн хамарт 1 оёдол тавьсан тэгсэн Б.Бтэй хамт ажилладаг Ү.Н гэдэг хүн би Б.Бг аваад явъя яаж ийм байдалтай аав, ээжид нь хүргэж өгөх вэ дээ гээд аваад явсан. Эмч үзээд юу болсон талаар Б.Бгээс асуухад Б.Б Б.Ц намайг өшиглөчихсөн юм гэсэн чинь коридорт зогсож байсан Б.Ц сонсчихоод та яагаад намайг өшиглөсөн гэж яриад байгаа юм бэ би наад хүнийг чинь өшиглөөгүй гэж ярьсан. Б.Б нь намайг өшиглөсөн гээд Б.Ц нь би өшиглөөгүй өөрөө хальтираад уначихсан гээд маргалдаад байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Нгийн”...Б..Ц нь Б.Б эгчийн явуулахгүй машины гадаа хэрэлдэж маргалдаад байсан, тэгсэн Б.Б эгч чи намайг өшиглөчихлөө шүү дээ гээд орилоод байсан, би орилох дуунаар сэрэхэд хамар хэсгээс их цус гараад байсан. Тухайн үед цагдаа ирчихсэн, тэгээд Б.Бг цагдаа миний машинаар эмнэлэг рүү хүргэж өгсөн, би тухайн үеэс ухаан орж сэргэсэн. Эмнэлэг рүү Б.Б эгчийг Б.Ц, цагдаа авч орсон. Би эмнэлэг ороогүй машиндаа хүлээж байсан, дараа нь Ү.Н ирсэн. Удалгүй Б.Ц, Б.Б нар нь гарч ирээд хамартаа оёдол тавиулаад эмнэлгийн гадаа хэрэлдээд байхаар би гэр рүүгээ явсан. Би Б.Б эгчийн хамарт хэн гэмтэл учруулсныг нь хэлж мэдэхгүй байна, Б.Б эгчийг орилох дуунаар сэрэхэд хамраас нь цус гарчихсан, Б.Цыг өшиглөчихсөн гээд орилоод байсан. тухайн хамраас цус гараад тогтохгүй байсан учир эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Бын”...Би хугацааг нь сайн санахгүй байна, одоогоос 2 жилийн өмнө санагдаж байна хавар мал төллөж байх үед Б.Б 2 найзтайгаа ирсэн, нэг нь эмэгтэй, нөгөө нь эрэгтэй байсан. Эрэгтэй хүнийг Б.Бгийн найз залуу гэж тухайн үедээ ойлгосон. Бие биедээ сүрхий дотно суугаад байсан, тухайн үед манай эхнэр байхгүй байсан бөгөөд би цай, хоол хийж өгсөн. Манайхаас гарахдаа Б.Б найз залуутайгаа маргалдаад ам мурийгаад байж харагдсан. Тэгээд удалгүй манайхаас явцгаасан, хаа хүрснийг нь мэдэхгүй. Тэгсэн хэд хоногийн дараа манай эхнэр Б.Б хөлөө гэмтээсэн байсан гэж хэлсэн. Тухайн үед Б.Б нь найз залуутайгаа маргалдаад байж харагдсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Жгийн”...Б.Ц уурлаад Б.Бг хардаад айлын хоол хийлээ гээд хэрүүл хийж эхэлсэн. Ууж байсан архи нь дуусаад бид гурав явсан. Сумын төв рүү орж ирээд миний машин дээр ирсэн. Хөдөө явахдаа Б.Цын машинтай явсан. Намайг машин дээр буулгаж өгөөд Б.Б, Б.Ц хоёр гэр рүүгээ явсан, би машинаа аваад харьсан. Тэгээд гэрийнх нь гадаа зодсон юм шиг байна лээ. Маргааш өглөө нь холбогдоход гэртээ байна хөлөө хугалчихсан хэвтэж байна гэсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад зодоод хөл хугалчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Цын мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 46 дугаартай дүгнэлт, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 83 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Цын хохирогч Б.Бгийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын үзүүрт шарх, духны хоёр талд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн, мөн түүний биед баруун хөлийн шаантны гадна ба дотор хашлага ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус  мөн байна.

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна...”  тус тус заасан, шүүгдэгч Б.Цтай гэр бүлийн харилцаатай байсан, өөрийг нь хэн нэгэнтэй хардаж хэрүүл маргаан үүсгэдэг нөхцөл байдлаас болж дээрх гэмт хэргийг үйлдсэн талаар хохирогч мэдүүлсэн болно.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар Б.Ц, Б.Б нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс биш, уг гэмтлүүдийг шүүгдэгч Б.Ц учруулаагүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Ц нь Б.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн болон хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон, хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдох бөгөөд эдгээр баримтыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч өөрийн гэм буруу, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй,  шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт би гэм буруугүй, гэмт хэрэг үйлдээгүй гэх мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй юм. 

 

Харин Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч уг хэргийг нотолж чадаагүй байна. Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд  өөрийг нь тодорхой цаг хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сард Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Хужирт хорооллын 713-07 тоотын гадна “таньдаг багшийнх нь нөхөртэй хардаж” улмаар толгой, нүүр хэсэг рүү цохисны улмаас нүүр хөхөрч хавдсан гэмтэл учруулсан, 2021 оны 03 дугаар сарын эхээр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Хужирт хорооллын 713-07 тоотын гадна “Улаанбаатар хот явуулахгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар үснээс нь зулгааж биед нь халдсан, 2021 оны 06 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 34-3425 тоот гадна автомашин дотор маргалдаж улмаар зүүн шанаа хэсэгт нь цохиж хөхрүүлсэн гэмтэл учруулсан, Б.Ц хардалтын улмаас зодож байсан гэж мэдүүлсэн боловч энэ талаар шүүх хуралдаанд тодорхой мэдүүлэг өгөөгүй, энэ талаар гэрч нараас тодруулж асуугаагүй, хохирогчийн мэдүүлгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд шүүгдэгч Б.Цт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирол хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Б.Бгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын үзүүрт шарх, духны хоёр талд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол, мөн хохирогчийн биед баруун хөлийн шаантны гадна ба дотор хашлага ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол  учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Хохирогч Б.Б нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Цыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

             Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцов. Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Цын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Цыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж,  мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “... Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно...” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд багтаж байх бөгөөд шүүгдэгч Б.Цын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

                    1. Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Цт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Шүүгдэгч Б овогт Бийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Цт холбогдох хэргийг өршөөн, хэрэгсэхгүй болгосугай.

 

            4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь шүүхээс оногдуулсан 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            7. Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9.  Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР