| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0004/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/02 |
| Огноо | 2023-12-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/02
2024/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Н
Шүүгдэгч: Б.Ээ, Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овоогт Бгийн Ээ, Довогт Бгын Г нарт холбогдох эрүүгийн 2312000000311 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн .......... суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 13.303.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өршөөгдсөн,
Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 691 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай шүүгчийн захирамжаар Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 318 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож 39 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон уг ялыг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эдэлж дууссан, Довогт Б.ын Г/РД:АГ7.............../,
Шүүгдэгч: 1966 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Архангай аймгийн ............ хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Я ургийн овогт Бгийн Ээ/РД:АГ........../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г, Б.Ээ нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цагийн үед Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар ..байрлах Ж.Эын байшингаас 40 литрийн битон, ногоон опо цув, цахилгааны утас зэрэг эд зүйл алдагдаж, хохирогч Ж.Эд 237.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Г, Б.Ээ нар нь бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цагийн үед Архангай аймгийн Ихтамир сумын ........ байрлах Ж.Эын хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цоожийг нь эвдэж, бусдын эд хөрөнгө болох 40 литрийн битон, ногоон опо цув, цахилгаан утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ж.Эд 237.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ж.Эын“...2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна. Манай дүү А над руу утсаар яриад “би гэртээ дөнгөж орж ирээд байж байсан чинь нохой аймар хуцаад байхаар нь гэрээсээ гараад харсан чинь манай хойд талд байдаг эзэнгүй хашаанаас Д, занхаан Г 2 дундаа 40 литрийн битон дамжилчихсан явж байна. Би гэрээсээ гараад танай байшинг очиж үзсэн чинь хаалганы цоожны цүүг нь эвдээд, хаалганы самбарыг нь хуга цохисон байхаар нь хаалгыг нь хальт онгойлгоод ч харсан чинь миний оёдлын машин ил байна. Тэгэхээр нь буцаж гүйгээд Д, занхаан Г хоёрыг айлын хашааны хажууд сууж байхад нь очоод “та 2 яаж байгаа юм бэ, наад 40 литрийн битон чинь манай эгчийнх байна авъя” гэсэн чинь нөгөө хоёр нь “тэг тэг” гээд өгсөн гэсэн. Манай дүү 40 литрийн битон дотор юм байхаар нь аваад үзсэн чинь манай гаднаас гэр рүү ордог гэрлийн утас, бас шинээрээ шахуу байсан ногоон өнгийн опо цув байхаар нь бүгдийг нь аваад амбаартаа оруулаад тавьсан” гэж ярихаар нь “би хэд хоногоос очно, очиж байгаад цагдаад гомдол гаргана” гэж хэлсэн. Гэрээсээ гараад манай байшинг очиж үзэхэд хаалганых нь цоожны цүүг нь мушгиж онгойлгоод хаалганы нэг самбарыг нь цөм цохиод унагасан байсан гэсэн. Би өөрийн алдсан 40 литрийн битоныг 50.000 төгрөгөөр, гэрлийн утас багцаагаар 20 орчим метр байгаа байх 2017 онд 1 метрийг нь 3500 төгрөгөөр, опо цувыг 2020 онд 25000 төгрөгөөр худалдаж авч байсан. Нийтдээ 145.000 төгрөг болж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-8 дугаар тал/, хохирогч Ж.Эын дахин өгсөн: “...Би алдсан эд зүйлээ бүгдийг нь олоод авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 162 дугаар тал/, гэрч Ж.Гийн”...Манай эгчийн байшинд хулгай орсон байна гэж сумын хэсгийн төлөөлөгчид утсаар хэлээд бид нар цуг очиж үзсэн. Байшинг очиж үзэхэд хаалганых нь цоожны цүүг нь юмаар мушгиж хөшөөд хаалганд нь хадсан цүү нь сугараад хаалга нь онгойсон байсан. Тэгсэн манай ах А хаалга нь онгойж магадгүй гээд цоожин дээр нь давхар цагаан нарийхан төмөр утсаар багласан байсан. Манай ах А занхаан Г, Д хоёрын авч явсан 40 литрийн битон, ногоон опо цув, цахилгаан утас гурвыг буцаагаад авсан гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Агийн”...2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би ажилдаа явчхаад 13 цагийн үед үдийн унд уух гээд гэртээ ирчхээд байж байсан чинь нохой хуцаад байхаар нь гараад харсан. Тэгсэн манай хойд гудамжинд байдаг эзэнгүй хашаанаас занхаан хочтой Б.Г Д хочтой Б.Ээ хоёр дундаа 40 литрийн битон дамжлаад явж байсан. Би дахиад сайн харсан чинь манай эгч Ж.Эын ус зөөдөг байсан 40 литрийн битон байхаар нь би гүйж гараад Э эгчийн байшинг очоод үзсэн чинь цоожных нь цүүг мулт татаад хаалгыг нь онгойлгосон, хаалганы самбарын нэг хавтгай модыг нь аваад хаячихсан байсан. Би буцаад занхаан хочтой Б.Г, Д хочтой Б.Ээ хоёрыг хайж байгаад айлын хашааны ард сууж байхаар нь очоод “та хоёр яагаад айлын байшингийн цонх эвддэг юм бэ” гэж хэлээд “40 литрийн битоноо авмаар байна, энэ 40 литрийн битон чинь манай эгчийн битон мөн байна” гэсэн чинь занхаан Б.Г “ав, ав, аваад яв” гэж хэлэхээр нь би 40 литрийн битон руу харсан чинь дотор нь ногоон өнгийн опо цув байхаар нь гаргаад ирсэн чинь доор нь цахилгаан утас байсан. Би опо цув, цахилгааны утас хоёрыг нь буцааж хийгээд 40 литрийн битоноо аваад харьсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-18 дугаар тал/, өөрсдийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Ээ, Б.Г нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн АЦ23-199 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ээ, Б.Г нар нь бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан буюу хохирогч Ж.Эын байшинд нэвтэрч өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, нууц, далд аргаар эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Б.Ээ, Б.Г нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлж бага хэмжээнээс бага хохирол учруулсан хэдий ч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ээ, Б.Г нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Ээ, Б.Г нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ж.Эд 237.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч нь хулгайд алдсан эд зүйлсээ буцаан авсан талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Б.Ээ, Б.Г нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч нар нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нар нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн хорих ял нь хуульд нийцсэн байх бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, тэдгээрт хорих ял оногдуулсан тул урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Д овогт Бгын Г, Я овогт Б..ийн Ээ нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 1/нэг/ жил 3/гурав/ сарын хугацаагаар, Б.Эийг 1/нэг/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 1/нэг/ жил 3/гурав/ сарын хугацаагаар хорих ял, Б.Ээд оногдуулсан 1/нэг/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Б.Ээ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Б.Г, Б.Ээ нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Г, Б.Ээ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР