| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0011/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/11 |
| Огноо | 2024-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/11
2024/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Н
Шүүгдэгч: Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Ггийн Эт холбогдох эрүүгийн 2312000000300 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ............ оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 243 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, уг ялыг эдэлж дууссан, Ө овогт Ггийн Э/РД:АМ............/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Э нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг Бөөн бургас гэх газар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хохирогч Д.Мыг цохисны улмаас түүний биед баруун чихний дэлбэнд шарх, баруун дэлбэн, чамархайн хуйх, зүүн хацарт зулгаралт, баруун хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2312000000300 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Мын өгсөн:
“...Би 2023 оны 10 дугаар сарын 01 өдөр манай хуц, ухна Г.Эын хоньтой нийлээд манай нэг ухна Г.Эын хонинд үлдсэн байсныг авах гээд Г.Эын гэрт Ш.Бтай хамт очиход Г.Э орж айраг уу гээд гэрт нь орж айраг уугаад Г.Э нэг шил 0,5 литрийн савлагаатай Хараа архи задлаад Г.Э Булгаа бид гурав хувааж уугаад 4 жилийн өмнө алдсан морио намайг хулгай хийсэн гэж гүтгээд маргалдаж эхлээд би Г.Эт хандаж би юу гэж хулгай хийхэв дээ чи өөрөө миний морийг хулгай хийсэн гэж хэлтэл гаднаас Г.Э орж ирээд надтай хэрүүл хийж байгаад гараад явсан. Би Г.Этай маргалдаад гэрээс нь гарахад Г.Э гэрийн гэдээ үүдэнд зогсож байгаад миний ар дагз хүзүү хэсэг рүү ямар нэгэн юмаар цохих шиг болсон гэтэл Г.Э гэрээс гарч ирээд Г.Э, Г.Э нар намайг нийлж байгаад газар унагааж зодсон би хамгаалж хэвтэж байгаад босоод зугтаахад Г.Э араас ална гэж хөөж элдсэн. Г.Э, Г.Э та гурвын дунд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Намайг Г.Э миний хүрэн халзан морийг хулгай хийсэн гэж гүтгээд маргалдаж эхэлсэн. Намайг Г.Э нь гэрээс гарах үед ямар нэгэн юмаар толгойн ар хүзүү хэсэгт цохих шиг болсон яг юугаар цохисонг нь би мэдэхгүй байна тэгээд Г.Э нь намайг барьж авч унагааж дээрээс Г.Этай хоёр руу нийлээд намайг зодсон хэн нь хаана хэдэн удаа цохиж зодсоныг би мэдэхгүй байна тухайн үед би ухаан балартсан байсан. Би Г.Э, Г.Э нарыг цохиж зодсон асуудал болоогүй. Тухайн үед Г.Эын гэрт Г.Э эхнэрийн хамт байсан. Сүүлд нь Э орж ирсэн. Надтай хамт Ш.Б цуг явж байсан. Өөр хүн байгаагүй. Миний толгойн ар дагз хэсгээр хавдсан, чихний үзүүр хэсэг халцарсан, зүүн хацар зулгарсан, Баруун гар үе хэсгээрээ хавдсан, цээж хэсгээр хөндүүр оргиж байсан өөрөөр гэмтсэн зүйл байхгүй. Г.Э хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан. Г.Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг би мэдэхгүй байна. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар тал/
*Хохирогч Д.Мын дахин өгсөн:
“...Би Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багт хуц ухна хардаг. 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би Архангай аймгийн Хотонт сумын “..... гэх газар малаа харж байхад Г.Э над дээр ирээд манай хонинд танай нэг ухна үлдсэн байна ирж аваарай гэж хэлсэн. Би Ш.Б, Г.Э нарын хамтаар Сэнгүр гэсэн бичиглэлтэй 0,5 литрийн пиво нэг шилтэйг уугаад бид гурав гэр гэр рүүгээ тараад явсан би ойрхон байдаг мал хардаг Батсүхийнд очтол бас манай найзыг зодсон байсан тэгээд байж байтал Г.Эынд очиж айраг болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байж байтал намайг Г.Э намайг хавар чи манай хоёр охин байдас хулгай хийж авсан биз дээ гэж хэрүүл маргаан хийж байтал түүний төрсөн Г.Э орж ирээд чи хулгай хийж аваа биз дээ гэж хэлээд бид нар архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан учир хэрүүл маргаан зогсохгүй байж байтал тэр хоёрын нэг нь намайг зодсон. Гар хүрч амжаагүй байхад намайг зодсон. Би 2023 оны 10 дугаар сарын 02-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд үзүүлсэн тэгээд тэр өдөр нь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт толгой, хүзүү хэсгээ үзүүлсэн. Тухайн үед би болон Г.Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Архи согтууруулах ундааны зүйл үе үе хэрэглэдэг. Миний толгой, бугуй, баруун хавирга хүзүү, толгой зэрэг нь хөндүүршиж өвдөж байсан. Г.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг дуудаж хэрүүл марган хийгээд байдаг ба би очдоггүй сонсоогүй юм шиг хажуугаар нь явчихдаг ба өмнө нь би Г.Этай маргалдсан зүйл байхгүй. Намайг хулгай хийдэг хулгайч гэж хэл амаар доромжлоод байдаг учир би гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 76-78 дугаар тал/
*Гэрч Ш.Бын өгсөн:
“...Би 2023 оны 10 дугаар сарын 01 өдөр Д.Мын хамт Г.Эын хониноос ухна авах гээд гэрт нь миний машинтай очиход Г.Э орж айраг уу гээд гэрт нь ороод айраг уугаад сууж байтал Г.Э 0,5 литрийн савалгаатай 1 шил архи гаргаж ирээд Г.Э, Д.М бид гурав хувааж уугаад дуусаад байж байтал Г.Э, Д.М хоёр хоорондоо маргалдаад гараад явсан, би араас нь гартал барьцалдаад авсан Г.Э, Г.Э хоёр Д.Мыг нийлээд зодож байсан би салгах гэсэн боловч дийлээгүй хоорондоо ноцолдож байгаад салаад Д.М бид хоёр явгаар зугтаагаад гэрийнх нь хажуу талын дэрсэн дотор сууж байгаад эргээд гэрт нь орж Д.М утсаар яриад нэг машин ирээд аваад явсан. Би Г.Э, Д.М хоёр юунаас болж маргалдсанг мэдэхгүй байна, хууч хөөрч сууж байгаад маргалдаад гараад явсан араас нь гартал Г.Э нь Г.Эыг өмөөрч Д.Мыг нийлж зодсон. Г.Э, Г.Э хоёр Д.Мыг цохиж зодсон. Би тухайн үед харанхуй болсон байсан учир хэн нь биеийнх аль хэсэгт цохиж зодсонг нь хараагүй хоёулаа хоёр талаас нь бариад авсан цохиж байсан Г.Эын эхнэр бид хоёр салгах гээд дийлээгүй. Би тухайн үед харанхуй байсан учир хараагүй. Г.Энх-Баатар, Д.М хоёр согтуу байсан гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан. Г.Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үгүйг мэдэхгүй байна. Тухайн зодоон болох үед Г.Эын эхнэрийн хамт, Д.М бид дөрөв байсан сүүлд Г.Э гэрээсээ гарч ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-10 дугаар тал/
*Гэрч Ш.Бын дахин өгсөн:
“...Тухайн үед би согтуу, харанхуй байсан учир Д.М, Г.Э хоёр зодолдож байхад Г.Э нь салгах гээд зууралдаж байхыг нь хараад зодох гэж байна гэж бодсон. Би тэгээд тэр өдөр согтуу байсан учир машиндаа Г.Эын гэрийн гадаа хоносон. Г.Э нь Д.Мыг цохиж зодож байхыг нь хараагүй, тухайн өдөр харанхуй болсон байсан учир харагдахгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 60-61 дүгээр тал/
*Гэрч Б.Сийн өгсөн:
“...2023 оны 10 дугаар сарын 01 өдөр манай хонь Д.Мын хуц, ухнатай нийлээд хээр хонио ялгаж байгаад Ш.Б, Д.М, Г.Э гурав ирэхдээ нэлээн согтуу ирсэн. Гэрт ирээд манай нөхөр Г.Э, Ш.Б, Д.М хоёрт 0,5 литрийн савлагаатай 1 шил архи задлаад манай нөхөр Г.Э, Д.М, Ш.Б гурав хувааж уугаад сууж байхдаа Д.М нь та миний адууг хулгай хийсэн гэж маргалдаад гадаа гараад хашаанд байсан ухнаа машиндаа ачаад маргалдаж байгаад Г.Э, Д.М хоёр хоорондоо дээр доороо ороод зодолдоод би салгах гээд дийлэхгүй Ш.Быг салгаадах гэтэл салгахгүй машиныхаа хажууд сууж байхад Г.Э ах хадлангаас ирээд Д.М, Г.Э хоёрыг салгахад Д.М зугтаагаад яваад хэсэг хугацааны дараа миний утас байна уу гээд би утсыг нь зодолдож байсан газраас нь олж өгөөд Д.М нь уучлаарай эвгүй юм болчихлоо гээд утсаар нэг хүнтэй яриад машин ирээд Д.Мыг аваад явсан. Д.М нь миний адууг хулгай хийсэн гэж маргалдаж эхлээд хоорондоо зодолдсон. Г.Э, Д.Мыг хоёр хоорондоо харилцан зодолдож бие, биеийнхээ толгойн хэсэгт гараараа цохиод байсан. Д.М нь Г.Эыг газар унагааж байгаад нүүр хэсэгт нь өшиглөж дээлийнх нь захаар боосон. Г.Э ах Д.Мыг цохиж зодсон асуудал болоогүй Г.Э ах тухайн үед хадлангаас ирээд Г.Э, Д.М хоёрыг салгасан. Г.Э, Д.М хоёр согтуу байсан. Манай нөхөр Г.Э өглөө нь сэрээд юугаа ч санахгүй надаас юу болсон талаараа асууж байсан. Д.М өөрийн гэсэн ухаантай надаас орж ирээд уучлалт гуйж байсан. Тухайн зодоон болох үед манай нөхөр Г.Э, Д.М, Ш.Б бид дөрөв байсан сүүлд Г.Э ах хадлангаас ирээд Д.М, Г.Э хоёрыг зодолдож байхад салгасан. Манай нөхөр Г.Эын ам хамраас нь цус гарч хамар нь хавдсан байсан. Д.Мын баруун талын чихний үзүүрээс цус гарсан, хацар нь шалбарч цус гарсан байсан өөрөөр ил харагдах шарх сорив ажиглагдаагүй. Д.М, Г.Э хоёр хоорондоо зодолдож байгаад хоёр биеийнхээ биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-20 дугаар тал/
*Гэрч Г.Эын өгсөн:
“...2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би айлд хандлан хадаж өгөөд 19 цагийн үед гэртээ ирэхэд Д.М, Г.Э хоёр хоорондоо зодолдоод би очиж салгаж явуулаад гэртээ орж ирээд унтсан өөр зүйл болоогүй. Би тухайн үед байгаагүй учир юунаас болж маргалдсанг мэдэхгүй байна. Г.Э, Д.М хоёр хоорондоо харилцан зодолдож бие, биеийнхээ толгойн хэсэгт гараараа цохиод байсан. Д.М, Ш.Э хоёр хоорондоо харилцан зодолдож бие, биеийнхээ дээр доор орж ноцолдоод би очиж салгаад явуулсан. Би Д.Мыг цохиж зодсон асуудал болоогүй харин Г.Э, Д.М хоёрыг зодолдож байхад нь салгасан. Би Д.Мыг цохиж зодсон асуудал болоогүй. Г.Э, Д.М хоёр их согтуу байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр тал/
*Яллагдагч Г.Эын өгсөн:
“...Миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 72-73 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 351 дугаартай“...Д.Мын биед баруун чихний дэлбэнд шарх, баруун дэлбэн, чамархайн хуйх, зүүн хацарт зулгаралт, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг ..... гэх газар иргэн Д.М нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Э нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг ....... гэх газар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хохирогч Д.Мыг цохисны улмаас түүний биед баруун чихний дэлбэнд шарх, баруун дэлбэн, чамархайн хуйх, зүүн хацарт зулгаралт, баруун хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Мын”...Г.Эынд очиж айраг болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байж байтал намайг Г.Э намайг хавар чи манай хоёр охин байдас хулгай хийж авсан биз дээ гэж хэрүүл маргаан хийж байтал түүний төрсөн Г.Э орж ирээд чи хулгай хийж аваа биз дээ гэж хэлээд бид нар архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан учир хэрүүл маргаан зогсохгүй байж байтал тэр хоёрын нэг нь намайг зодсон. Гар хүрч амжаагүй байхад намайг зодсон. Би 2023 оны 10 дугаар сарын 02-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд үзүүлсэн тэгээд тэр өдөр нь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт толгой, хүзүү хэсгээ үзүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Бын”...Г.Э, Д.М хоёр хоорондоо маргалдаад гараад явсан, би араас нь гартал барьцалдаад авсан. Би Г.Э, Д.М хоёр юунаас болж маргалдсанг мэдэхгүй байна. Би тухайн үед харанхуй болсон байсан учир хэн нь биеийнх аль хэсэгт цохиж зодсонг нь хараагүй хоёулаа хоёр талаас нь бариад авсан цохиж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Сийн”...Д.М нь та миний адууг хулгай хийсэн гэж маргалдаад гадаа гараад хашаанд байсан ухнаа машиндаа ачаад маргалдаж байгаад Г.Э, Д.М хоёр хоорондоо дээр доороо ороод зодолдоод би салгах гээд дийлэхгүй Ш.Быг салгаадах гэтэл салгахгүй машиныхаа хажууд сууж байхад Г.Э ах хадлангаас ирээд Д.М, Г.Э хоёрыг салгахад Д.М зугтаагаад яваад хэсэг хугацааны дараа миний утас байна уу гээд би утсыг нь зодолдож байсан газраас нь олж өгөөд Д.М нь уучлаарай эвгүй юм болчихлоо гээд утсаар нэг хүнтэй яриад машин ирээд Д.Мыг аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Эын”...2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би айлд хандлан хадаж өгөөд 19 цагийн үед гэртээ ирэхэд Д.М, Г.Э хоёр хоорондоо зодолдоод би очиж салгаж явуулаад гэртээ орж ирээд унтсан өөр зүйл болоогүй. Би тухайн үед байгаагүй учир юунаас болж маргалдсанг мэдэхгүй байна. Г.Э, Д.М хоёр хоорондоо харилцан зодолдож бие, биеийнхээ толгойн хэсэгт гараараа цохиод байсан. Д.М, Ш.Э хоёр хоорондоо харилцан зодолдож бие, биеийнхээ дээр доор орж ноцолдоод би очиж салгаад явуулсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Г.Эын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 351 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Г.Э нь хохирогч Д.Мыг зодож түүний баруун чихний дэлбэнд шарх, баруун дэлбэн, чамархайн хуйх, зүүн хацарт зулгаралт, баруун хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн хэргийн талаар маргаагүй, шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Эын хохирогч Д.Мыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.Эын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Д.Мын биед баруун чихний дэлбэнд шарх, баруун дэлбэн, чамархайн хуйх, зүүн хацарт зулгаралт, баруун хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогчийн шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээсээ улсын яллагч татгалзсан бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд ирж оролцох боломжгүй болохоо илэрхийлсэн тул хохирогчийн оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, хохирогч Д.М нь хохирол нэхэмжилсэн нотлох баримт шүүхэд ирүүлээгүй тул гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Харин тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Архангай аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Ч.М..г тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 150.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн ба шүүгдэгч нь 150.000 төгрөгийн төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж хуульд заасан. Шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, түүний хүний хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Ггийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.М нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР