| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0010/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/10 |
| Огноо | 2024-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/10
2024/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Н
Хохирогч: Б.Б
Шүүгдэгч: Д.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Дийн Зт холбогдох эрүүгийн 2312000000293 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн .......... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, уг ялыг эдэлж дууссан, Ж овогт Дийн З/РД:РЕ............./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.З нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын .............. гэх газар Б.Бтэй маргалдан хохирогч Б.Бгийн нүүрэн тус газарт нь цохиж, цээж рүү нь өшиглөж биед нь хоёр нүдний зовхи, баруун нүдний алим, цээжинд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогч Б.Бгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Нүд бүрэлзээд, толгой өвдөөд байгаа. Архинаас болж маргаан болсон, өс хонзон байхгүй. Анх удаа ийм зүйл болж байна, архинаас болж Д.З зодсон. Нүд бүрэлзээд, холын хараа байхгүй, эмчилгээ Тариат суманд хийлгэсэн. Биеийн байдал муу байна, эмчилгээнд явна. Гомдол санал байхгүй. Хохирол төлөхөөр тохирсон. Одоогоор хохирол төлөөгүй...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2312000000293 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Т.Бгийн өгсөн:
“...Миний бие Архангай аймгийн Тариат сумын ......ээжийн хамт мал маллан амьдардаг бөгөөд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд хүргэн дүүгийндээ жил гаруй хугацаанд мал харж байгаад 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэр рүүгээ мотоциклоор буцсан. Шинэ-Идэр сум Тариат сумтай хил залгаж оршдог учраас би хойд зүгээс урагшаа гэр рүүгээ ирэн очдог юм. Гэр рүүгээ буцах замдаа Мөрөн багийн Байц гэх газар явж байтал нутгийн ах Д.З гэх хүн таарч бид 2 уулзсан. Д.З намайг ганзагандаа юутай яваа юм гэж асуухаар нь би надад архи дарс байхгүй гэж хэлсэн. Пизда чинь ганц юм аваад ир гэж хэлснээ миний мотоциклын арын ачаанд байсан шилтэй архийг хүчээр булааж авч уусанаа ахыгаа ганц нэг айлаар оруулаад өгөөч гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. Д.З ах нь Хадатын рашаан дээр очъё тэнд манай найзууд ирчихсэн байгаа гэхээр нь би Хадатын рашаан руу хөдөлсөн. Тэнд очоод Д.Зын найзууд нь архи задалж хувааж уусан бөгөөд би ч бас цуг уусан. Архиа ууж дуусчихаад харанхуй болж байх үед бид 2 Хадатын рашаанаас гарч Эх жаргалант руу хөдөлсөн. Би замдаа явж байтал архи их уусан болохоор мотоциклоо барьж чадахаа болиод хөдөө хээр зогсоод жаахан унтаж байгаад явъя гэж би Д.Зт хэлэн бид 2 хээр мотоциклоосоо буугаад газар хэвтсэн. Д.З хэвтэж байх үедээ “чи мотоциклоо надад өгчих харамлаад байгаа юм уу пизда минь би чамайг алж хаячихаад мотоциклыг чинь аваад явчихна шүү” гэж хэлсэн мөн дээрээс нь намайг хэл амаар доромжлоод байхаар нь би Д.Зыг очоод түлхтэл Д.З намайг баруун гараа атгаж байгаад миний нүүр рүү 2-3 удаа хүчтэй цохисон, газар унагаж байгаад дээрээс дэвсэж өшиглөсөн. Намайг зодоод байхаар нь би “за ах тайвшир одоо больё” гээд салсан. Дараа нь Д.З тасраад газар буцаад хэвтээд өгсөн. Тэр хооронд нь би мотоциклоо унаад Хөнжлийн Даваа руу зугтаад явсан. Явж байх үед миний толгой эргэж хамар амнаас цус гараад хямраад байхаар нь Хөнжлийн даваан дээр гараад газар хэвтээд байж байтал замын 2 хүн таараад намайг сумын төв рүү хүргэж ирсэн. Би Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Хамарнаас цус гарч, цусаар бөөлжсөн, дотор муухай оргиж, холын хараа муудсан. Миний нүүр хэсэг рүү 2-3 удаа гараа атгаж байгаад хүчтэй цохисон мөн миний дээрээс дэвсэж хөлөөрөө өшиглөсөн. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хүн манай сум руу шилжиж ирсэн хүн мэндийн зөрүүтэй л байдаг хүн байгаа юм. Д.З бид хоёр л байсан. Миний бие гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар тал/
*Хохирогч Б.Бн дахин өгсөн:
“...Өмнө нь Д.З гэх хүнтэй маргалдаж байгаагүй. Д.З нь Хөвсгөл аймгийн гаралтай хүн ба Архангай аймгийн Тариат суманд ирээд удаж байгаа ба малчин хүн багаа юм. Д.Зын хамтаар нэг шил архи уусан ба тухайн үед З миний мотоциклыг унаад би ард нь сундалж рашаан дээрээс гэр лүүгээ явах үед З бид хоёр мотоциклоосоо унасан тэгээд би Зд хандаж хоёулаа согтсон байна унтаж байгаад явы гэж хэлсэн чинь чи яагаад мотоциклоо харамлаад байгаа юм уу? Гэж хэлээд намайг зодсон тэр үед би согтсон байсан ба маргааш нь би Архангай аймгийн Тариат сумын хэсгийн төлөөлөгчид өргөдөл өгсөн өөрийн биеэр. Миний баруун нүд рүү хоёр удаа цохиж газарт унагаагаад цээжин хэсэгт хөлөөрөө дэвссэн тэр хооронд миний хамраас цус гарч цусаар бөөлжсөн ба Д.Зт хандаж ахаа болъё би үхлээ гэж хэлсэн чинь З ах болсон тэгээд бид хоёр унтсан ба Д.З унтахаар нь би мотоциклоо аваад гэр рүүгээ явсан айсандаа тэрнээс хойш Д.Зтай дахин таараагүй. Мотоциклоо харамласан учраас намайг зодсон гэж би бодож байна. Д.З нь намайг зодож байсан учир би өөдөөс нь нүүр лүү нь хоёр удаа цохисон өөр үйлдэл үзүүлээгүй. Би Архангай аймгийн Эрүүл мэндийн төвд ирж үзүүлсэн тэгтэл миний холын хараа муудсан байна гэж эмч надад хэлсэн бас миний цээжин хэсгээ бас харуулсан. Миний толгой болон шилэн хүзүү дагаж халуун оргиж өвдөж, ам ангайхаар аман хэсэгт хөндүүршиж, цээжин хэсгээр их өвдөж басан учир би эмнэлгийн байгууллагад хандсан байна. Би гомдолтой байна. Эрүүл мэндээрээ хохирч эмчилгээ хийлгэсэн зөндөө зардал мөнгө гарсан. Миний холын хараа муудсанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 89-90 дүгээр тал/
*Гэрч Ж.Бын өгсөн:
“...Миний бие Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутагт мал маллан амьдардаг. 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би 17 цагийн үед гэрээсээ гарч Хөвсгөл аймгийн Галт сум руу хотоос ирсэн хүмүүст зам зааж өгөхөөр явсан. Зам зааж өгсөн хүмүүсээ хүргэж өгчхөөд гэр рүү буцаж яваад шөнө 23 цагийн үед Хөнжлийн Даваан дээр явж байтал мотоцикл данхраадсан байдалтай таарсан. Очоод хартал мотоциклынх нь цаана нэг хүн доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь зүгээр үү гээд дуудтал нөгөө хүн босоод ирсэн. Босч ирэхээр нь хартал манай багийн иргэн Б.Б гэх залуу баруун талын нүд нь хавдаад юм харахгүй болчихсон энгэрийг нь дагаад цус урсаад хөлдчихсөн байдалтай байсан. Б.Бгөөс юу болсон талаар асуутал “Д.З надтай өдөр таараад 2 айлаар ороод гарах хэрэг байна ах нь жаахан архи уумаар байна тэгээд Хадатын рашаан орж ирчихээд чамайг явуулъя гэж хэлсэн Хадатын рашаанаас наашаа хөдлөхдөө Д.З мотоциклоо согтуу барьж явж байгаад унагаад байхаар нь би барих уу Жод ахаа гэж хэлсэн чинь чи мотоциклоо харамлаад байгаа юм уу гээд цохиж унагаад дээрээс нь дэвссэн” гэсэн. Мөрөн багийн иргэн Д.Зыг нутгийнхан тэгж дууддаг юм. Саяхан Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас шилжин суурьшиж байгаа хүн. Тэгээд би Б.Бг хөдөө гэрт нь аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 дугаар тал/
*Гэрч Д.Дгийн өгсөн:
“...2023 оны 10 дугаар сарын 03-ны шөнө би гэртээ унтаж байтал нутгийн нэг хүн манай хүүхэд Б.Б хүнд зодуулчихсан байна гээд Б.Бг аваад ороод ирсэн. Тэгээд би хүүхдээсээ юу болсон талаар асуусан чинь “зүгээр ээ” гээд суугаад байсан. Тэгээд орондоо орсноо үхлээ гээд орилоод эхлэхээр нь сумын эмнэлэг рүү авч явж үзүүлсэн. Аймаг руу явж цээжний зураг авахуул гээд аймаг явж үзүүлсэн. Тэгээд дараа нь шүүх эмнэлэгт үзүүлсэн. Манай хүүхэд Хөвсгөл аймгийн Галт суманд хүргэнийдээ мал харж байгаад саяхан дуусаад гэр рүүгээ ирж яваад Д.З гэх хүнтэй таарч зодуулсан гэсэн. Нэг нүд нь овойж хавдчихсан, хамраа нойлын цаасаар бөглөчихсөн, хамаг хувцас хунар нь цус нөж болчихсан байсан. Тааруу байна холын хараа муудсан, хатгаа авсан юм шиг байна. Нутгийн таньдаг хүмүүс л юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 дугаар тал/
*Яллагдагч Д.Зын өгсөн:
“...Би Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Хөнжлийн даваа Их байтаас гэх газар нутгийн залуу болох Б.Бн хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тэгээд Тариат сумын Мөрөн багийн Хадатын рашаан гэх газар айлд орж монгол архи уусан тэр хавьд байсан айлд бас орж монгол архи бид хоёр 2-3 шил уусан тэгээд бид хоёр согтсон байсан учир би Б.Бг манайд очиж хоноод яв гэсэн чинь зөрөөд би гэртээ харина маргааш миний төрсөн дүү Батдолгорын хүүхдийн үсний найртай гэж хэлээд мотоциклоо аваад явах гэж байхаар нь мотоциклын түлхүүрийг булааж аваад би түүнийг явуулахгүй гэж бид хоёр маргалдсан. Тэгээд газар хэвтэж байгаад босож ирээд би Б.Бн нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад цохисон тэгсэн чинь Б:Б мотоциклоо унаад гэр рүүгээ явсан. Харин би гэр рүүгээ алхаж харьсан өөр зүйл болоогүй харин маргааш нь Б.Бн төрсөн ээж рүү нь гар утсаар холбогдож Б.Бг асуухад Их Даваан дээр унтаж байхад нь хоёр хүн авчирч өгсөн гэж хэлсэн ба Б.Бтэй биеэр очиж уулзаагүй. Би тухайн үед Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багаас малаа аваад отроор явсан байсан учир би шүүх эмнэлэгт үзүүлж амжаагүй. Тухайн үед би Тариат сумын хэсгийн төлөөлөгчид шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 82-84 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 356 дугаартай“...Б.Бгийн биед хоёр нүдний зовхи, баруун нүдний алим, цээжинд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн ....... гэх газар иргэн Б.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.З нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн ....... гэх газар Б.Бтэй маргалдан хохирогч Б.Бгийн нүүрэн тус газарт нь цохиж, цээж рүү нь өшиглөж биед нь хоёр нүдний зовхи, баруун нүдний алим, цээжинд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Бн”...Д.Зын найзууд нь архи задалж хувааж уусан бөгөөд би ч бас цуг уусан. Архиа ууж дуусчихаад харанхуй болж байх үед бид 2 Хадатын рашаанаас гарч Эх жаргалант руу хөдөлсөн. Би замдаа явж байтал архи их уусан болохоор мотоциклоо барьж чадахаа болиод хөдөө хээр зогсоод жаахан унтаж байгаад явъя гэж би Д.Зт хэлээд, бид 2 хээр мотоциклоосоо буугаад газар хэвтсэн. Д.З хэвтэж байх үедээ “чи мотоциклоо надад өгчих харамлаад байгаа юм уу пизда минь би чамайг алж хаячихаад мотоциклыг чинь аваад явчихна шүү” гэж хэлсэн мөн дээрээс нь намайг хэл амаар доромжлоод байхаар нь би Д.Зыг очоод түлхтэл Д.З намайг баруун гараа атгаж байгаад миний нүүр рүү 2-3 удаа хүчтэй цохисон, газар унагаж байгаад дээрээс дэвсэж өшиглөсөн. Намайг зодоод байхаар нь би “за ах тайвшир одоо больё” гээд салсан. Дараа нь Д.З тасраад газар буцаад хэвтээд өгсөн. Тэр хооронд нь би мотоциклоо унаад Хөнжлийн Даваа руу зугтаад явсан. Явж байх үед миний толгой эргэж хамар амнаас цус гараад хямраад байхаар нь Хөнжлийн даваан дээр гараад газар хэвтээд байж байтал замын 2 хүн таараад намайг сумын төв рүү хүргэж ирсэн. Би Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Хамарнаас цус гарч, цусаар бөөлжсөн, дотор муухай оргиж, холын хараа муудсан. Миний нүүр хэсэг рүү 2-3 удаа гараа атгаж байгаад хүчтэй цохисон мөн миний дээрээс дэвсэж хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Бын”...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би 17 цагийн үед гэрээсээ гарч Хөвсгөл аймгийн Галт сум руу хотоос ирсэн хүмүүст зам зааж өгөхөөр явсан. Зам зааж өгсөн хүмүүсээ хүргэж өгчхөөд гэр рүү буцаж яваад шөнө 23 цагийн үед Хөнжлийн Даваан дээр явж байтал мотоцикл данхраадсан байдалтай таарсан. Очоод хартал мотоциклынх нь цаана нэг хүн доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь зүгээр үү гээд дуудтал нөгөө хүн босоод ирсэн. Босч ирэхээр нь хартал манай багийн иргэн Б.Б гэх залуу баруун талын нүд нь хавдаад юм харахгүй болчихсон энгэрийг нь дагаад цус урсаад хөлдчихсөн байдалтай байсан. Б.Бгөөс юу болсон талаар асуутал “Д.З надтай өдөр таараад 2 айлаар ороод гарах хэрэг байна ах нь жаахан архи уумаар байна тэгээд Хадатын рашаан орж ирчихээд чамайг явуулъя гэж хэлсэн Хадатын рашаанаас наашаа хөдлөхдөө Д.З мотоциклоо согтуу барьж явж байгаад унагаад байхаар нь би барих уу ахаа гэж хэлсэн чинь чи мотоциклоо харамлаад байгаа юм уу гээд цохиж унагаад дээрээс нь дэвссэн” гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Дгийн”...2023 оны 10 дугаар сарын 03-ны шөнө би гэртээ унтаж байтал нутгийн нэг хүн манай хүүхэд Б.Б хүнд зодуулчихсан байна гээд Б.Бг аваад ороод ирсэн. Тэгээд би хүүхдээсээ юу болсон талаар асуусан чинь “зүгээр ээ” гээд суугаад байсан. Тэгээд орондоо орсноо үхлээ гээд орилоод эхлэхээр нь сумын эмнэлэг рүү авч явж үзүүлсэн. Аймаг руу явж цээжний зураг авахуул гээд аймаг явж үзүүлсэн. Тэгээд дараа нь шүүх эмнэлэгт үзүүлсэн. Манай хүүхэд Хөвсгөл аймгийн Галт суманд хүргэнийдээ мал харж байгаад саяхан дуусаад гэр рүүгээ ирж яваад Д.З гэх хүнтэй таарч зодуулсан гэсэн...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Д.Зын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 356 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Д.З нь хохирогч Б.Бг зодож түүний биед хоёр нүдний зовхи, баруун нүдний алим, цээжинд цус хуралт, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч нь өөрсдийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн маргаагүй болно.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Зын хохирогч Б.Бг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Зын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Б.Бн биед хоёр нүдний зовхи, баруун нүдний алим, цээжинд цус хуралт, гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч нь хохирол төлбөрийн талаар баримт ирүүлээгүй бөгөөд шүүгдэгч Д.Зтай хохирол төлбөрийн талаар харилцан тохиролцсон гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн, хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Харин тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Архангай аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Ч.М.г тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 65.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлж, холбогдох баримтыг ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч Д.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Зт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Дийн Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Заас 65.000/жаран таван мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ч.М..../Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст/-д олгосугай.
6. Шүүгдэгч Д.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөр төлөх талаар шүүгдэгч хохирогч нар нь харилцан тохиролцсон болохыг, хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР