| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2020/03660/И |
| Дугаар | 183/ШШ2020/01280 |
| Огноо | 2020-05-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2020/01280
2020 05 13 183/ШШ2020/01280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.А холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М, хариуцагч Н.А, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.М миний бие 2006 онд Н.А хамтран амьдарч эхэлсэн.Бид 2006 оны 10 дугаар сарын 03-нд гэрлэлтээ бүртгүүлж,гэрлэлтийн 00, Г- тоот дугаартай гэрчилгээ авсан. Бидний охин А.Э 2007 оны 07 сарын 07-ны өдөр төрсөн. Хүү А.Э 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн.Сүүлийн 8 жил бид тааламжгүй байдлын улмаас байнгын маргаантай амьдарч байсан.Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би Н.А хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж,2 хүүхдэдээ өөрийн асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бидний дунд дундын өмч байхгүй болно. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин хүү хоёрыг миний асрамжинд үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би боломжоороо тусалж дэмждэг, бас таарамж муутай харилцаатай байсан. Тухайн үед би санхүүгийн боломж тааруу байсан, хоёр хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээж, хоёр тусдаа удаан амьдрахаар бие биентэйгээ таарамж муутай болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, хуульд заасан журмын дагуу хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
С.М нэхэмжлэлтэй, Н.А холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
С.М, , Н.А нар 2007 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн дугаарт бүртгүүлсэн болох нь талуудын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогджээ.
Гэрлэгчид “...сүүлийн 8 жил бид тааламжгүй байдлын улмаас байнгын маргаантай амьдарч байсан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй...” гэсэн тайлбар, мөн талуудын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн хүсэлтийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан С.Мөнхнаран, Н.А нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 74 дүгээр тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсныг дурдав.
Гэрлэгчдийн дундаас 2007 оны 7 дугаар сарын 07-ны өдөр охин А.Э, 2009 оны 12 дугаар сарын 17-нд хүү А.Э төрсөн болох нь Төрсний бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ.
Зохигчид охин А.Э, хүү А.Э нарын “...ээжтэйгээ амьдарна” гэсэн саналыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан эх С.Мөнхнарангийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Алтангэрэлээс тэтгэлэг гаргуулах нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан С.М, Н.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2007 оны 7 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин А.Э, 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү А.Э нарыг эх С.М асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2007 оны 7 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин А.Э, 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү А.Э нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.А тэтгэлэг гаргуулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан А.Н, П.Ц нар хойшид хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.М улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД