| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0013/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/13 |
| Огноо | 2024-01-15 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч ерөнхий П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Н
Шүүгдэгч: М.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Мын Дт холбогдох эрүүгийн 2312001240329 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1961 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын ............... газар оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, А овогт Мын Д/РД:АЭ....../
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Дийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Хүн ярьж хэлсэндээ байх хэрэгтэй, энэ залуучууд бие сэтгэл эрүүл, хөдөлмөрлөх чадвартай залуучуудаар би ажиллаа хийлгэсэн. Гарын үсэн зураагүй, гэрээ хийгээгүй гээд байгаа. Энэ хүмүүс барилгыг доод давхраас нь эхлээд 4 давхар хүртэл ажилласан хүмүүс, цалин хөлсийг цаг тухайд нь өгч байсан. Бригад хариуцаж байгаа А.Ж гэж хүний хүлээх хариуцлага бид хоёр амаараа тохирсон, та нарыг би манаад байж чадахгүй, хэдэн хүнтэй энэ барилгыг дуусгах уу чи өөрөө шийд, миний талаас хүлээх үүрэг бараа материалаар таслахгүй. Аюулгүй ажиллагаа гэж яригдаад байгаа хүндрүүлэгч зэргээр таслахгүй, цалинг долоо хоногийн хийсэн ажлаар өгч, долоо хоногоос хэтрүүлэхгүй гэсэн тохирсон тохироо бид нарт байсан. Яг ийм хэрэг гарсан эзэнгүй байсан гэсэн зүйл яригдаад сэтгэл дундуур байна. Ганц сар ажиллаад ийм асуудал гараагүй, 4 давхар барилгыг 2 жил хэртэй барьсан барилга. Би энд шүүгдэж байгаа нь яагаад тэр хүн крантайгаа барилга дээрээс унав гэдгээс л шүүгдэж байгаа гэж ойлгож байна. Тухайн өдөр би байхгүй, хариуцаж байгаа хүн байхгүй гэж яриад байгаа нь тухайн бригадыг ахалж байгаа А.Ж кранаар үнс дээвэр дээр гаргах гээд, тухайн краныг тонн юмаар дардаг, тэгтэл 175 кг юмаар дарсан тэгээд тэрийг нарийн труба дээр тавихад хөдөллөө гэхэд шуудаатай элс хоёр тийшээ хуваагдаад даралт сайн болно. Хатуу блок аваачиж тавихад труба хатуу, дарж байгаа материал хатуу болохоор аль дийлсэн тал руу хатуу материал гулсаад хүндрүүлэгч болохгүй. Цалин байнга нэмэгдэж байсан. Өмнө барьж байсан хүн дээр нэг хүн нэмэгдэж ирсэн. Ажил хийх гэж байгаа хүмүүс дотор үймүүлэгч хүн ямар болгодог вэ гэдгийг тэр хүн илчилсэн. Тэд нарын амаар хийгээгүй ажлын хөлсийг ч өгдөг. Ийм асуудлаас болж тухайн хэрэг гарсан. 20 шуудай элс гэж яриад байгаа тэр 20 шуудай элч байсан бол үнсийг ямар ч асуудалгүй гаргана. Өөрсдийн буруу үйл ажиллагаанаас болж ийм асуудал гаргаад, тохирсон зүйл байхгүй гэж хүн гүтгээд. Зарим зүйлийг хаяж байна, хүүхэд шиг хүмүүстэй юу ярих вэ гээд. Краныг хотоос 3,500,000 төгрөгөөр авсан, одоо ажилгүй болсон, би энэ хүүхдийг сонсоод хөдөөгөөс ирсэн, эмнэлэг дээр байсан эмчтэй уулзсан энд хагалгаа хийнэ хот явах шаардлагагүй гэсэн. Би залуу хүүхэд толгой тархи үзүүлнэ, унадаг болчихвол залуу хүүхэд гээд эмнэлгийн тэрэгний бензин тосыг даагаад явсан. Тэр хүүхдийг амьд гарсанд нь баярласан. 300,000 төгрөгийг өөрийнхөө санаачилгаар он гартал өгье гэсэн. Миний бодлоор тэр 20 шуудай элсээр дараад өргөж байсан тэр хаачсан энийг би уулзсан хүн болгонд хэлсэн. 20 шуудай шороо байсан бол зүгээр. Кранаар 300 кг ачаа өргөдөг, тэрнээс илүү бол машинан кранаар өргөдөг. Ажлаа явуулахын тулд кран хөлсөлдөг байсан. Дээвэр дээр үнс хийх ёстой байсан элсээ хийгээд дуусахаар нь портероор элч рүү явсан байсан. Энэ бүгдийг бригад ахалж байгаа хүн өнөөдөр тийм ажил хийнэ гэдгийг өөрөө зохицуулна...” гэх мэдүүлэг
*Эрүүгийн 2312001240329 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч А.Мын өгсөн:
“...Тухайн өдөр Билэг барилгын материалын дэлгүүрийн 4 давхарын өргөтгөлийн барилгын ажлын дээвэр дээр үнс гаргах ажил хийж байсан дээвэр дээр Б.Лтой хамт өргөгчөөр гарч ирсэн ууттай үнсийг авч буулгаад асгаж байсан. Харин доор үнс шуудайлах ажилд манай бригадын Т.Т, З.Б, манай төрсөн ах А.Ж нар байсан. Яг намайг унах үед А.Ж ах байгаагүй хоолонд явсан байсан. Осол болох үед Б.Л бид хоёр шуудайтай үнс өргөгчөөр гаргаж ирээд байрны дээвэр хэсэг рүү үнс эргүүлэх үед өргөгчийн суурь хэсэг дарж хүндрүүлсэн эд зүйлээс мултарч би суурь хэсгийн турба төмөрт тээгэлдээд өргөгчтэй хамт 4 давхараас газар унасан юм. Тэгээд удалгүй эмнэлгийн машин ирээд аваад явсан. Би аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд маргааш нь Улаанбаатар хот руу хагалгаанд орохоор явсан. Очоод баруун гарын тохой, баруун хөлийн өсгий хадуулсан. Дээвэр дээр гаргах үед манай бригадын хүмүүс гаргасан дарж хүндрүүлэх үед Б.Л бид хоёр 5 ширхэг дүүргэлтийн хүрмэн блок, 60 кг-ийн нэг ширхэг шуудай цемент, 2 турба төмрөөр дарсан. Надад ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 78-79 дүгээр тал/
*Хохирогч А.Мийн дахин өгсөн:
“...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, М.Д ах надад хохирол төлбөр гэж сар бүр 300.000 төгрөг өгч байгаа үүнийг энэ оны 12 дугаар сар хүртэл өгөхөөр тохиролцсон байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 146 дугаар тал/
*Гэрч Б.Лийн өгсөн:
“...Би 2022 онд Бэлэг барилгын материалын дэлгүүрийн барилгыг анх барихад нь ажиллаж байгаад дуусгаагүй гарсан. 2023 оны 04 дүгээр сарын 15-ны үед А.Ж надад Бэлэг дэлгүүрийн 4 давхарын өргөтгөл барих ажил байна ажиллах уу гэж санал тавиад би зөвшөөрөөд ажилд орсон. Тухайн 4 давхарын өргөтгөлийн ажлыг А.Ж ахлагчтай Мэ, М, Т.Т бид тав ажиллаж эхэлсэн, бид нар өргөтгөлийн блок өрж дуусгаад дээвэр хэсгээ тавиад дулаалгын ажил явагдаж байсан ба хөөсөнцөр дээр уурын зуухнаас гарсан үнс асгах ажлыг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дуусгах ёстой байсан. Үнс асгахдаа уурын зуухнаа гарсан үнсийг 1,5 м өндөртэй, 2 м тойрогтой мяндсан шуудайнд хийгээд барилгын дээд давхарт байрлуулсан цахилгаан кран /автомат өргөгч/-аар өргөж гаргаад дээвэр дээр асгадаг. Осол гарах үед А.Мэ бид хоёр барилгын дээд давхар буюу 4 давхарт кран /өргөгч/-аар гарч ирсэн үнсийг краны сумыг /барилгаас илүү гарсан өргөгчийн үнс дүүжилсэн үзүүр хэсэг/ татаж барилгын дээвэр хэсэгт оруулаад үнсээ буулгаж байсан тэгтэл өдөр 15 цагийн үед сүүлийн шуудаатай үнс кранаар өргөөд дээвэр хэсэг дээр гаргаж ирээд үнсийг барилгын дээвэр хэсэг рүү татаж оруулах гээд очих гэтэл өргөгч краны суурь хэсгийг дарж хүндрүүлж байсан саарал блокнуудаас суурь хэсэг мултраад дээвэр дээрээс үнс болон кран доош унасан А.Мэ бид хоёр тухайн үед краны суур хэсэг дээр зогсож байсан би хажуу тийш дээвэр дээр үлдсэн харин А.Мэ краны сууринд тээгэлдээд хамт доош унасан. Тэгээд би босоод дээрээс доош харсан чинь А.Мэ газар хэвтэж байхаар нь доош шатаар буусан. Доороос үнс зөөж өгч байсан Т.Т дуудлага өгөөд эмнэлгийн машин ирээд А.Мийг аваад явсан. Тухайн үед газраас үнсийг Т.Т, М болон тухайн өргөтгөл бариулж байгаа газрын ажилтан Ч.С нар шуудайлж краны дэгээнд өлгөж өгч байсан өөр ямар нэгэн хүн байгаагүй. Компани гэдгийг нь бол мэдэхгүй тухайн “Бэлэг” дэлгүүрийн эзэн Гүрээ гэх хүн бариулж байгаа А.Ж хэлсэн, миний хувьд компанид ажиллаагүй харин А.Ж хувиараа хүмүүс бүрдүүлээд баргиад болоод ажиллаж байсан цалин хөлсөө А.Жоос авдаг, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны үед өрлөгийн цалин гэж 500 мянган төгрөг өөрийнхөө 5135578459 тоот дансаар авсан, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бүс петон цутгасан цалин гэж 500 мянган төгрөг бэлэн авсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Ямар нэгэн гарын үсэг зурсан зүйл байхгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал хангах журамтай танилцсан зүйл байхгүй, хариуцсан ажилтан ч байхгүй, ажлын цаг 09 цаг 30 минутаас орой 18 цаг гээд дуусдаг юм. Хүн бүрт хариуцсан ажлын чиглэл байхгүй бүгдээрээ хийх ажлаа хамтраад хийчихдэг. Анх ажил хийж эхэлснээс хойш яг ийм зарчмаар явагдаж одоог хүрсэн. Тухайн ажлыг А.Ж хариуцаж зохион байгуулж хийлгэсэн, бид нарын хэн нь ч хамгаалах малгай, бэхэлгээ, хантааз зэрэг хөдөлмөр аюулгүй байдал хангасан хувцас хэрэглэл хэрэглээгүй өөрсдийнхөө гэртээ, ажилд өмсдөг хувцастай байсан, тухайн краныг А.Ж, А.Мэ, Т.Т, М бид нар өөрсдөө дээвэр дээр гаргаж угсарч бэхэлсэн. Бэхлэхдээ краны суурь хэсэгт турба төмөр тавиад дээр нь 5 ширхэг өрлөгийн блок, 50 кг жинтэй 1 ширхэг шуудай цемент зэргээр даруулаад үнс өргөж гаргах үед нь Мэ бид хоёр суурь хэсгийг хүндрүүлэх зорилготой дээр нь гараад зогсчихдог байсан юм. Тухайн дээвэр дээр асгасан үнсийг буулгахдаа яг ийм зарчмаар ажилласан. Бид нар бүгд эрүүл байсан юм. Яг осол гарах үед Ж бид нарын хоол авч ирэх гээд явчихсан байсан юм. Хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй, надад болон бусад хүмүүст гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Хэвийн ажиллаж байсан шинэ кран байгаа. Тухайн кран 1 тонн ачааг өргөх хүчин чадалтай, үнс ойролцоогоор 300-400 кг байгаа байх гэж бодож байна. Шалтгаан нь краныг барилгын дээвэр дээр бат бэх суурилуулж бэхлээгүй, мөн үнс урд урд нь өргөж байснаас хүнд байсан. Өмнө гаргаж байсан үнснүүд тухайн уут дүүрээгүй гарч ирж байсан хамгийн сүүлийн үнс уут дүүрээгүй ч өмнөхөөсөө дүүргэлт ихтэй байсан. Харин 4 давхарын өрөөний зохион байгуулалтыг бариулж байгаа Гүрээ гэх хүнээс асуугаад хийж дуусгасан ямар нэгэн зураг харж хийсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-13 дугаар тал/
*Гэрч Т.Тийн өгсөн:
“...Би 2022 онд “Бэлэг” барилгын материалын дэлгүүрийн барилгыг анх барихад нь ажиллаад дуусгаж байсан. 2023 оны 04 дүгээр сарын 14, 15-ны үед А.Ж, А.Мэ, Б.Л, М бид нар баргиад байгуулаад Бэлэг дэлгүүрийн 4 давхарын өргөтгөлийн ажлыг А.Ж, бид хоёр Гүрээ гэх хүний эхнэр Бямбаатай уулзаад 1 мкв газрын өрлөг хийхэд 15 мянган төгрөг, замаск татахад 2500 төгрөг, дээвэр хийх ажлыг 35 мянган төгрөгөөр хийхээр тохирсон бусад ажлыг тохироогүй байгаа, энэ ажлын урьдчилгаа гэж А.Ж 2 сая төгрөгийг дансаараа, 500 мянган төгрөгийг бэлэн авсан дараа нь 2.5 сая төгрөгийг дансаараа авсан юм. Ямар нэгэн гэрээ хийсэн зүйл байхгүй. Барилгын ажил 2023 оны 04 дүгээр сарын дундуур эхэлсэн. Гадна өрлөгийн ажил хийж дуусаад дээврийн ажил хийгдэж байгаа. Өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 06-ны өглөө А.Ж, М, А.Мэ, Б.Л бид нар 09 цаг өнгөрч ирээд дээврийн хучилт дулаалгын үнс асгах ажил үлдсэн байсан учраас тухайн ажлаа эхэлсэн юм. Дээвэр дээр А.Мэ, Б.Л хоёр харин доор үнс ууталж краны дэгээнд өлгөх ажлыг М, А.Ж бид гурав хийж эхэлсэн юм. Өдөр 15 цагийн үед А.Ж хоол авч ирэх гээд явсан М барилгын ажил хийлгэж байгаа газрын ажилтан Ч.С бид гурав үнс шуудайлж краны дэгээнд хийгээд дээш явуулж байсан. Тухайн үед шуудайтай үнс дэгээнд хийгээд дээш явуулсан тухайн үнс барилгын 4 давхарт гарчихсан байсан намайг үнс ачиж буулгахад ашиглаж байсан портер машины хажууд зогсож байтал гэнэт юм унаад тас няс гээд чимээ гарсан тэгсэн чинь М хүн уначихлаа гэж хэлсэн намайг харсан чинь кран болон шуудаатай үнс, газар унасан байсан. Хажууд нь А.Мэ орилоод хэвтэж байсан би 7033103 дугаарт дуудлага өгсөн удалгүй эмнэлгийн машин ирээд аваад явсан. А.Ж, Гүрээ нар бид нарыг краныг замаас гаргаад орхичих гэж хэлээд явсан бид нар портер дээр ачсан. Компани гэх зүйл байхгүй Гүрээ гэх хувь хүний захиалгаар 5 хүний бүрэлдэхүүнтэй баргиад болж тухайн ажлыг хийж байгаа. Цалин хөлсийг А.Жоос авдаг. Эхлээд цалингийн урьдчилгаа гэж 500 мянган төгрөг бэлэн авсан дараа нь миний лизинг төлөх хугацаа болчихлоо гэж хэлээд 300 мянган төгрөг өөрийнхөө 5156039115 тоот дансаар авсан дараа нь 500 мянган төгрөг мөн өөрийнхөө дансаар цалин гэж авсан юм. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйлгүй. Ямар нэгэн гарын үсэг зурсан зүйл байхгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал хангах журамтай танилцсан зүйл байхгүй, хариуцсан ажилтан ч байхгүй, ажлын цаг 09 цаг 30 минутаас орой 18 цаг гээд дуусдаг. Зарим үед 18 цагаас оройтож тарах үе байдаг. Мөн цаг агаарын байдлаас шалтгаалдаг. Хүн бүрт хариуцсан ажлын чиглэл байхгүй бүгдээрээ хийх ажлаа хамтраад хийчихдэг юм. Анх ажил хийж эхэлснээс хойш яг ийм зарчмаар явагдаж одоог хүрсэн. Зохион байгуулсан гэж хэлэхэд бид нар бүгд л ярилцсан учир нь тухайн барилгын 3 давхарын дээвэр дээр байсан үнсийг 4 давхарт гаргаж тарааж асгасан тэгээд үнс дутаад хажуугийн уурын зуухнаас үнс ачиж буулгасан юм. Ямар нэгэн хөдөлмөр хамгаалах хувцас хэрэглэл байхгүй. Ажлын цагаан бээлий л өмсөж ажиллаж байгаа. Краныг бид 5 суурилуулсан. Суурин дээр 3 ширхэг турбо төмөр тавиад М, А.Ж бид гурав буусан, сүүлд харсан чинь А.Мэ, Б.Л 2 өрлөгийн 5 ширхэг блок, 50 кг жинтэй 1 шуудай цемент краны суурь дээр хүндрүүлж тавьсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-18 дугаар тал/
*Гэрч Ч.Сгийн өгсөн:
“...Би “Бэлэг” дэлгүүрийн гражид машинаа засаж байгаад 14 цагийн үед гарч ирээд портер машинтайгаа уурын зуухнаас үнс ачаад Бэлэг дэлгүүрийн хойд талд буулгасан, тухайн үнсийг Т.Т, М, А.Ж нар шуудайлаад 4 давхар луу кранаар зөөж байсан тухайн үед А.Ж хоол авч ирнэ гэж хэлээд явсан. 4 давхар дээр Б.Л, А.Мэ хоёр үнс буулгаж байсан би үнсээ машинаас буулгаж дуусаад тэвшээ цэвэрлээд зогсож байтал миний урд талд дээш гаргаж байсан шуудайтай үнс унахаар нь би дээш харсан чинь кран унаж байсан би сандраад машиныхаа тэвшний буланд очоод суусан кран газар хүчтэй унасан машинаас буугаад харсан чинь А.Мэ газар уначихсан орилж байсан тэгээд эмнэлэг дуудаад эмнэлгийн машин ирээд аваад явсан. А.Мэ, А.Ж, Б.Л, Т.Т, М нар 4 давхарын өргөтгөлийн ажил хийж байгаа юм. Хамгаалах малгай хувцас хэрэглэл өмсөөгүй байсан. А.Ж хариуцаад байгаа юм шиг харагддаг. Бүгд эрүүл байсан. А.Мээс өөр ямар нэгэн хүн гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Хэвийн ажиллаж байсан. Сайн бэхлээгүй, хүндрүүлэх зүйл бага байсан өргөж байгаа ачаа буюу үнс нь хүнд байснаас болж унасан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар тал/
*Гэрч А.Жийн өгсөн:
“...Т.Т бид хоёр 2023 оны 04 дүгээр сард Бэлэг дэлгүүрийн эзэн М.Д болон түүний охин Бямбаа түүний нөхөр Гүрээ гуравтай уулзаад “Бэлэг” барилгын материалын дэлгүүрийн өргөтгөл 4 давхарыг барьж гүйцэтгэхээр болоод өрлөг 1 мкв 15 мянга, замаск 2500-3000 төгрөг, дээврийн ажил 35 мянган төгрөгөөр хийхээр тохирч 2023 оны 04 дүгээр сарын 13, 14 -ний үе шиг санаж байна барилгын ажил эхэлсэн юм. Ингэхдээ дээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй амаар ярилцаж тохирсон. Ингээд бригадын ажилд Б.Л, А.Мэ, М нарыг ажиллуулахаар аваад Т.Т бид 5 баргиад болоод ажилласан. Өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 4 давхарын дээвэр дээр үнс асгаж дулаалах ажлын үргэлжлэл эхэлсэн. Дээвэр дээр А.Мэ, Б.Л хоёр кранаас өргөж гарч ирсэн ууттай үнсийг авч асгах, миний бие болон М, Т.Т бид гурав газраас үнс шуудайлаад краны дэгээнд өлгөж өгөх ажил үүрэгтэй байсан өдөр 15 цагийн үед би ажилчдын хоол хийж авч ирэхээр явсан намайг хоолоо хийж байтал Т.Т утсаар залгаад А.Мэ барилга дээрээс уначихлаа гэж хэлэхээр нь яваад ирсэн чинь үнс зөөж байсан газар орилоод хэвтэж байсан газар кран унасан байсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд аваад явсан. Компани гэх зүйл байхгүй Гүрээ гэх хувь хүний захиалгаар 5 хүний бүрэлдэхүүнтэй баргиад болж тухайн ажлыг хийж байгаа. Би Бямбаа болон Гүрээ нараас ажлын хөлсөө аваад бусад 4 хүндээ цалин гэж мөнгийг нь өгдөг юм. Ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Бид нар компани биш учраас хөдөлмөр аюулгүй байдлын журам танилцуулах зүйл байдаггүй, хариуцсан ажилтан байхгүй, ажлын цаг өглөө 09 цагаас 19 цаг хүртэл гэхдээ цаг агаарын байдлаас шалтгаалан хэлбэлзэж болно. Тухайн осол гарах үед ажлын цаг байсан. Хүн бүрт хариуцсан ажлын чиглэл байхгүй бүгдээрээ хийх ажлаа хамтраад хийчихдэг. Анх ажил хийж эхэлснээс хойш яг ийм зарчмаар явагдаж одоог хүрсэн. Бид нар бүгд л ярилцсан тухайн барилгын 3 давхарын дээвэр дээр байсан үнсийг 4 давхарт гаргаж тарааж асгасан тэгээд үнс дутаад хажуугийн уурын зуухнаас үнс ачиж буулгасан. Ямар нэгэн хөдөлмөр хамгаалах хувцас хэрэглэл байхгүй. Краныг бид 5 суурилуулсан. Суурин дээр 3 ширхэг турбо төмөр тавиад М, Т.Т бид гурав буусан. Бид нар бүгд эрүүл байсан юм. Яг осол гарах үед би хоол авч ирэх гээд явчихсан байсан. А.Мээс өөр ямар нэгэн хүн гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Хэвийн ажиллаж байсан шинэ кран байгаа. Тухайн кран 1 тонн ачааг өргөх хүчин чадалтай гэж жанам дээр бичсэн байсан, 5 кг-ийн хүрзээр ойролцоогоор 30 удаа хийгээд дээш гаргаж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-27 дугаар тал/
*Гэрч З.Бийн өгсөн:
“...Би 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр А.Ж, А.Мэ, Б.Л, Т.Т бид нар бригад байгуулаад Бэлэг дэлгүүрийн 4 давхарын өргөтгөлийн ажлыг хийхээр болсон. Өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 06-ны өглөө А.Ж, А.Мэ, Б.Л, Т.Т бид нар 09 цаг өнгөрч ирээд дээврийн хучилт дулаалгын үнс асгах ажил үлдсэн байсан учраас тухайн ажлаа эхэлсэн. Дээвэр дээр А.Мэ, Б.Л хоёр харин доор үнс ууталж краны дэгээнд өлгөх ажлыг А.Ж, Т.Т бид гурав хийж эхэлсэн юм. Өдөр 15 цагийн үед А.Ж хоол авч ирэх гээд явсан. Тухайн үед шуудайтай үнс дэгээнд хийгээд дээш явуулсан тухайн үнс барилгын 4 давхарт гарчихсан байсан намайг портер машины хажууд зогсож байтал гэнэт шуудайтай үнс дээрээс унаад ирэхээр нь гялс гүйгээд байшингийн ард руу орсон гүйж байхад кран унаж байгаа чимээ гарсан буцаад би яваад очсон чинь газар А.Мэ уначихсан орилж байсан Т.Т эмнэлэгт дуудлага өгөөд эмч нар ирээд аваад явсан. Компани гэх зүйл байхгүй, Цалин хөлсийг А.Жоос авдаг. Эхлээд цалингийн урьдчилгаа гэж 500 мянган төгрөг өөрийнхөө 5135640237 тоот дансаар, дараа нь мөн дансаар 500 мянган төгрөг авсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Ямар нэгэн гарын үсэг зурсан зүйл байхгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал хангах журамтай танилцсан зүйл байхгүй, хариуцсан ажилтан байхгүй, ажлын цаг 09 цаг 30 минутаас орой 18 цаг гээд дуусдаг юм. Зарим үед 18 цагаас оройтож тарах үе байдаг. Мөн цаг агаарын байдлаас эрт орой тарах нь шалтгаалдаг. Бид нар бүгд л ярилцсан ямар нэгэн хөдөлмөр хамгаалах хувцас хэрэглэл байхгүй. Краныг бид 5 суурилуулсан. Суурин дээр 3 ширхэг турбо төмөр тавиад Т.Т, А.Ж бид гурав буусан. А.Мээс өөр ямар нэгэн хүн гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Шалтгаан нь краныг барилгын дээвэр дээр бат бэх суурилуулж бэхлээгүйгээс болж унасан гэж бодож байна. Би зөвшөөрөл байгаа эсэх талаар мэдэхгүй байна. Харин 4 давхарын өрөөний зохион байгуулалтыг бариулж байгаа Гүрээ гэх хүнээс асуугаад хийж дуусгасан ямар нэгэн зураг харж хийсэн зүйл байхгүй. Би энэ талаар мэдэхгүй байна анх ярьж тохирсон А.Ж л мэдэж байгаа байх. Гайгүй тохирсон гэж л хэлсэн өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-32 дугаар тал/
*Гэрч Г.Оын өгсөн:
“...Би тухайн барилгын өргөтгөлийн ажил эхлэх үед нь очиж зөвшөөрөлтэй эсэхийг шалгахаар 2023 оны 04 дүгээр сарын дунд үед шиг санаж байна өрлөгийн ажил нь явагдаж байсан намайг очих үед барилга дээр ямар нэгэн хүн байгаагүй, барилгын материалын дэлгүүрийн худалдагч эмэгтэй байхаар нь зөвшөөрөлтэй эсэх талаар асуухад би энэ талаар мэдэхгүй байна. Эзэн нь байхгүй байна гэж хэлсэн тэгээд би М.Д гэх хүний охин гээд хүний дугаар өгсөн түүнтэй холбогдож ярьсан чинь М.Д Улаанбаатар хотод буяны ажилтай явж байгаа талаар хэлсэн би утас руу нь залгасан боловч утсаа авахгүй байсан. Үүнээс хойш очиж уулзсан зүйл байхгүй. Тухайн барилгыг ямар ХХК барьж байсан талаар нь мэдэхгүй байна. Ажлын шугамаар мэдэх боломжтой, гэхдээ би асууж тодруулсан зүйл байхгүй би байгууллагадаа барилгын чиглэлээр хяналт тавих ганц байцаагч нь байгаа болохоор хөдөө орон нутагт баригдаж байгаа барилгуудад хяналт тавиад барилга бүр дээр очиж хяналт тавих ажил муу байсан. Тухайн барилга зөвшөөрөлгүй бол миний зүгээс албан шаардлага хүргүүлээд биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч тухайн барилгыг зогсоох арга хэмжээ авдаг. Тухайн барилга баригдаад дууссан байдалтай харагддаг гэхдээ өргөтгөл хэсгийг Улсын комисс хүлээж аваагүй ажлын хэсэг байгуулагдаагүй байгаа. Арга хэмжээ авсан зүйл байхгүй, албан мэдэгдэл хүргүүлээгүй байна. Тухайн барилгаас хүн унаж гэмтсэн талаар мэдэхгүй байна. Тухайн өргөтгөл хэсэг зөвшөөрөлгүй баригдсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 100-101 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 157 дугаартай“...А.Мийн биед баруун богтос ясны дээд үзүүрийн ил хугарал, шарх, өсгий ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэрэг болох нэг цаг хугацаанд үүснэ. Дээрх гэмтэл тус бүр нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...” дүгнэлт /хх-ийн 68-69 дүгээр тал/
*Шинжээч Ч.М..н 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай:
“...Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т /Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна/ гэж заасан байдаг. Гэтэл барилгын эзэн иргэн М.Д барилгын ажил хариуцан гүйцэтгэж байсан иргэн А.Ж нар нь барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулаагүй бөгөөд хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын асуудлыг хэн нь хариуцахаар харилцан тохиролцсон эсэх нь тодорхойгүй энэ талаар ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд тухайн барилга дээр ажиллаж байсан А.Мэ болон ажиллаж байсан ажилчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын асуудлыг барилгын эзэн иргэн М.Д хариуцах нь зүйтэй гэж үзэж байна...” гэх дүгнэлт/хх-ийн 113-114 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 133 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар М.Д Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Бэлэг” барилгын материалын дэлгүүрийн 4 давхарт өргөтгөлийн ажил хийж байх явцдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус барилга дээр ажиллаж байсан хохирогч А.М нь 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр барилгын 4 давхраас унасны улмаас түүний биед баруун богтос ясны дээд үзүүрийн ил хугарал, шарх, өсгий ясны хугарал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч М.Д гэм буруутай болох нь хохирогч А.Мийн”...Тухайн өдөр Билэг барилгын материалын дэлгүүрийн 4 давхарын өргөтгөлийн барилгын ажлын дээвэр дээр үнс гаргах ажил хийж байсан дээвэр дээр Б.Лтой хамт өргөгчөөр гарч ирсэн ууттай үнсийг авч буулгаад асгаж байсан. Харин доор үнс шуудайлах ажилд манай бригадын Т.Т, З.Б, манай төрсөн ах А.Ж нар байсан. Яг намайг унах үед А.Ж ах байгаагүй хоолонд явсан байсан. Осол болох үед Б.Л бид хоёр шуудайтай үнс өргөгчөөр гаргаж ирээд байрны дээвэр хэсэг рүү үнс эргүүлэх үед өргөгчийн суурь хэсэг дарж хүндрүүлсэн эд зүйлээс мултарч би суурь хэсгийн турба төмөрт тээгэлдээд өргөгчтэй хамт 4 давхараас газар унасан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Лийн”...2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дуусгах ёстой байсан. Үнс асгахдаа уурын зуухнаа гарсан үнсийг 1,5 м өндөртэй, 2 м тойрогтой мяндсан шуудайнд хийгээд барилгын дээд давхарт байрлуулсан цахилгаан кран /автомат өргөгч/-аар өргөж гаргаад дээвэр дээр асгадаг. Осол гарах үед А.Мэ бид хоёр барилгын дээд давхар буюу 4 давхарт кран /өргөгч/-аар гарч ирсэн үнсийг краны сумыг /барилгаас илүү гарсан өргөгчийн үнс дүүжилсэн үзүүр хэсэг/ татаж барилгын дээвэр хэсэгт оруулаад үнсээ буулгаж байсан тэгтэл өдөр 15 цагийн үед сүүлийн шуудаатай үнс кранаар өргөөд дээвэр хэсэг дээр гаргаж ирээд үнсийг барилгын дээвэр хэсэг рүү татаж оруулах гээд очих гэтэл өргөгч краны суурь хэсгийг дарж хүндрүүлж байсан саарал блокнуудаас суурь хэсэг мултраад дээвэр дээрээс үнс болон кран доош унасан А.Мэ бид хоёр тухайн үед краны суур хэсэг дээр зогсож байсан би хажуу тийш дээвэр дээр үлдсэн харин А.Мэ краны сууринд тээгэлдээд хамт доош унасан. Тэгээд би босоод дээрээс доош харсан чинь А.Мэ газар хэвтэж байхаар нь доош шатаар буусан. Доороос үнс зөөж өгч байсан Т.Т дуудлага өгөөд эмнэлгийн машин ирээд А.Мийг аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Тийн”...2023 оны 05 дугаар сарын 06-ны өглөө А.Ж, М, А.Мэ, Б.Л бид нар 09 цаг өнгөрч ирээд дээврийн хучилт дулаалгын үнс асгах ажил үлдсэн байсан учраас тухайн ажлаа эхэлсэн юм. Дээвэр дээр А.Мэ, Б.Л хоёр харин доор үнс ууталж краны дэгээнд өлгөх ажлыг М, А.Ж бид гурав хийж эхэлсэн юм. Өдөр 15 цагийн үед А.Ж хоол авч ирэх гээд явсан М барилгын ажил хийлгэж байгаа газрын ажилтан Ч.С бид гурав үнс шуудайлж краны дэгээнд хийгээд дээш явуулж байсан. Тухайн үед шуудайтай үнс дэгээнд хийгээд дээш явуулсан тухайн үнс барилгын 4 давхарт гарчихсан байсан намайг үнс ачиж буулгахад ашиглаж байсан портер машины хажууд зогсож байтал гэнэт юм унаад тас няс гээд чимээ гарсан тэгсэн чинь М хүн уначихлаа гэж хэлсэн намайг харсан чинь кран болон шуудаатай үнс, газар унасан байсан. Хажууд нь А.Мэ орилоод хэвтэж байсан би 7033103 дугаарт дуудлага өгсөн удалгүй эмнэлгийн машин ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Сгийн”...4 давхар дээр Б.Л, А.Мэ хоёр үнс буулгаж байсан би үнсээ машинаас буулгаж дуусаад тэвшээ цэвэрлээд зогсож байтал миний урд талд дээш гаргаж байсан шуудайтай үнс унахаар нь би дээш харсан чинь кран унаж байсан би сандраад машиныхаа тэвшний буланд очоод суусан кран газар хүчтэй унасан машинаас буугаад харсан чинь А.Мэ газар уначихсан орилж байсан тэгээд эмнэлэг дуудаад эмнэлгийн машин ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Жийн ”... “...Т.Т бид хоёр 2023 оны 04 дүгээр сард Бэлэг дэлгүүрийн эзэн М.Д болон түүний охин Бямбаа түүний нөхөр Гүрээ гуравтай уулзаад “Бэлэг” барилгын материалын дэлгүүрийн өргөтгөл 4 давхарыг барьж гүйцэтгэхээр болоод өрлөг 1 мкв 15 мянга, замаск 2500-3000 төгрөг, дээврийн ажил 35 мянган төгрөгөөр хийхээр тохирч 2023 оны 04 дүгээр сарын 13, 14 -ний үе шиг санаж байна барилгын ажил эхэлсэн юм. Ингэхдээ дээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй амаар ярилцаж тохирсон. Ингээд бригадын ажилд Б.Л, А.Мэ, М нарыг ажиллуулахаар аваад Т.Т бид 5 баргиад болоод ажилласан. Өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 4 давхарын дээвэр дээр үнс асгаж дулаалах ажлын үргэлжлэл эхэлсэн. Дээвэр дээр А.Мэ, Б.Л хоёр кранаас өргөж гарч ирсэн ууттай үнсийг авч асгах, миний бие болон М, Т.Т бид гурав газраас үнс шуудайлаад краны дэгээнд өлгөж өгөх ажил үүрэгтэй байсан өдөр 15 цагийн үед би ажилчдын хоол хийж авч ирэхээр явсан намайг хоолоо хийж байтал Т.Т утсаар залгаад А.Мэ барилга дээрээс уначихлаа гэж хэлэхээр нь яваад ирсэн чинь үнс зөөж байсан газар орилоод хэвтэж байсан газар кран унасан байсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд аваад явсан. Компани гэх зүйл байхгүй Гүрээ гэх хувь хүний захиалгаар 5 хүний бүрэлдэхүүнтэй баргиад болж тухайн ажлыг хийж байгаа. Би Бямбаа болон Гүрээ нараас ажлын хөлсөө аваад бусад 4 хүндээ цалин гэж мөнгийг нь өгдөг юм. Ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Бид нар компани биш учраас хөдөлмөр аюулгүй байдлын журам танилцуулах зүйл байдаггүй, хариуцсан ажилтан байхгүй, ажлын цаг өглөө 09 цагаас 19 цаг хүртэл гэхдээ цаг агаарын байдлаас шалтгаалан хэлбэлзэж болно. Тухайн осол гарах үед ажлын цаг байсан. Хүн бүрт хариуцсан ажлын чиглэл байхгүй бүгдээрээ хийх ажлаа хамтраад хийчихдэг....” гэх мэдүүлэг, гэрч З.Бийн”...Тухайн үед шуудайтай үнс дэгээнд хийгээд дээш явуулсан тухайн үнс барилгын 4 давхарт гарчихсан байсан намайг портер машины хажууд зогсож байтал гэнэт шуудайтай үнс дээрээс унаад ирэхээр нь гялс гүйгээд байшингийн ард руу орсон гүйж байхад кран унаж байгаа чимээ гарсан буцаад би яваад очсон чинь газар А.Мэ уначихсан орилж байсан Т.Т эмнэлэгт дуудлага өгөөд эмч нар ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Оын”...Тухайн барилгыг ямар ХХК барьж байсан талаар нь мэдэхгүй байна. Ажлын шугамаар мэдэх боломжтой, гэхдээ би асууж тодруулсан зүйл байхгүй би байгууллагадаа барилгын чиглэлээр хяналт тавих ганц байцаагч нь байгаа болохоор хөдөө орон нутагт баригдаж байгаа барилгуудад хяналт тавиад барилга бүр дээр очиж хяналт тавих ажил муу байсан. Тухайн барилга зөвшөөрөлгүй бол миний зүгээс албан шаардлага хүргүүлээд биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч тухайн барилгыг зогсоох арга хэмжээ авдаг. Тухайн барилга баригдаад дууссан байдалтай харагддаг гэхдээ өргөтгөл хэсгийг Улсын комисс хүлээж аваагүй ажлын хэсэг байгуулагдаагүй байгаа. Арга хэмжээ авсан зүйл байхгүй, албан мэдэгдэл хүргүүлээгүй байна...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 157 дугаартай дүгнэлт, Шинжээч Ч.Мөнхбаярын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай “...Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т /Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна гэж заасан байдаг. Гэтэл барилгын эзэн иргэн М.Д барилгын ажил хариуцан гүйцэтгэж байсан иргэн А.Ж нар нь барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулаагүй бөгөөд хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын асуудлыг хэн нь хариуцахаар харилцан тохиролцсон эсэх нь тодорхойгүй энэ талаар ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд тухайн барилга дээр ажиллаж байсан А.Мэ болон ажиллаж байсан ажилчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын асуудлыг барилгын эзэн иргэн М.Д хариуцах нь зүйтэй гэж үзэж байна...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч М.Д нь барилга барих явцдаа зохих стандартыг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Дийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Хохирол хор уршгийн талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, харин тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Архангай аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мягмарсүрэнг тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу тус санд учирсан хохирол 4.575.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлж, холбогдох баримтыг ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Мын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч М.Дээс 4.575.000/дөрвөн сая таван зуун далан таван мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ч.М./Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст/-д олгосугай.
6. Шүүгдэгч М.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР