Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар     2023/ШЦТ/1423

 

 

 

  2023           11         30                                      2023/ШЦТ/1423

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал

улсын яллагч Т.Төмөртулга

шүүгдэгч Г.*******, Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******, ******* ******* овогт *******ийн ******* нарт холбогдох эрүүгийн 2308000001250 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ...аймгийн ... суманд төрсөн, 26 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт ... аймгийн ... сумын ... ... дугаар багт оршин суух хаягтай боловч ... дүүрэг ..дугаар хороо ... дугаар байр ... давхрын .. тоотод оршин түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД:*******/

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 3, эх дүүгийн хамт ...аймаг ...сум ... дугаар баг, ... гэх газар оршин суух хаягтай, Улаанбаатар хот дүүргийн ын 15 тоотод түр оршин суух хаягтай, ******* ******* овогт *******ийн ******* /РД: *******/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.*******, Н.******* нар нь бүлэглэн 2023 оны 7 дугаар сарын 3-ны шөнө ... дүүргийн ... дугаар хороо, ... ... тоотод оршин суух иргэн ...ын т зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэгт,

мөн 2023 оны 7 дугаар сарын 3-ны шөнө ... дүүргийн ... дугаар хороо, ..., ... тоотод хохирогч ... "... уулзана” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар аягаар болон униар цохих, өшиглөн газар унаган дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь зулайн зүүн хэсэг, баруун гарын дунд хурууны 2-р үенд шарх, баруун нүдний гадна булан, зүүн хөмсөгний гадна үзүүр, зүүн дээд зовхины гадна хэсэгт зулгаралт, шууны гадна доод хэсэгт цус хуралт, зүүн мөрний урд хэсэг, зүүн далны хэсэг, баруун шууны дотор хэсэг, баруун хавирганы нум хэсэгт зулгаралт бүхий гэмтэл учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 заалтад заасан “бүлэглэж” үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.*******, Н.******* нар нь бүлэглэн 2023 оны 7 дугаар сарын 3-ны шөнө ... дүүргийн ... дугаар хороо, ..., ... тоотод оршин суух иргэн Б.ын т зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэгт,

 

мөн 2023 оны 7 дугаар сарын 3-ны шөнө ... дүүргийн ... дугаар хороо, ..., ... тоотод хохирогч Б.ыг "тай уулзана” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар аягаар болон униар цохих, өшиглөн газар унаган дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь зулайн зүүн хэсэг, баруун гарын дунд хурууны 2-р үенд шарх, баруун нүдний гадна булан, зүүн хөмсөгний гадна үзүүр, зүүн дээд зовхины гадна хэсэгт зулгаралт, шууны гадна доод хэсэгт цус хуралт, зүүн мөрний урд хэсэг, зүүн далны хэсэг, баруун шууны дотор хэсэг, баруун хавирганы нум хэсэгт зулгаралт бүхий гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 заалтад зааснаар “бүлэглэж” үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч Г.*******, Н.******* нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

 

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ын өгсөн: “…Хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна ...” гэв.

 

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ийн өгсөн: “…Хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна ...” гэв

 

3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.ын өгсөн: “…Би 2023 оны 7 дугаар сарын 02-03 нд шилжих шөнө ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвс ...ны ... тоотод эхнэр хүүхдийн хамтаар амарч байхад 00 цаг 40 минутын орчим үл таних 30-40 орчим насны хоёр залуу манай ийн хаалгийг цохиод ... хаалгаа гэж хэлээд байсан. Би гайхаад эхнэр болох ... ямар учиртай хүмүүс болох талаар асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Тэр хоёр хүн ...танихгүй байгаа юм уу? Би л байна шүү дээ гэж хэлээд байсан. Тэгээд би ийнхээ хаалгийг нээж ямар учиртай хүмүүс вэ? гэхэд намхан биетэй, бордуу царайтай залуу миний цээж рүү нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд миний толгой руу бариултай шаазан аягаар цохисон. Тэр үед манай ийн унь уначихсан бөгөөд нөгөө нэг залуу нь болох өндөр туранхай залуу нь ийн униар миний толгой руу хоёр удаа цохисон. Тэгээд би тэр хоёр хүнээс зугтааж гараад гудамжинд нуугдсан юм. Би тэр хоёр хүнтэй ноцолдож байх хугацаанд эхнэрийнхээ гар утсаар цагдаа дуудсан байсан. Намайг ээс гараад зугтсаны дараагаар намайг зодсон хоёр залуу манай рүү орчхоод гараад гүйж байсан. .../хавтаст хэргийн 7 дугаар хуудас/...гэмтлийг манай т орж ирсэн 2 залуу бүлэглэн учруулсан бөгөөд эхлээд намхан ******* гэгч нь зууралдаж т аягаар цохиж, Харин арай өндөр ******* гэгч нь намайг ийн гадаа өшиглөж унагаан дээрээс дэвссэн ба энэ үед нөгөө залуу нь ээс унь аваад толгой руу цохисон. Харин баруун гарын бугалганы гадна хэсэгт халцарчихсан байсан. Энэ гэмтлийг ажил хийж байгаад барилгын төмөрт өөрөө цохисон... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/, 

 

3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Г.*******ийн өгсөн:  “…2023 оны 7 дугаар сарын 02-ний өдөр миний бие өөрийн хамт амьдардаг найз *******ын хамтаар түрээсэийн байр болон Ихнарангийн дунд буудлын нийтийн байранд 1 ширхэг 2 литрийн пиво уусан. Улмаар хувааж уучихаад 22 цаг өнгөрч ээсээ гарч Болор таац нэртэй караоке орж нийтийн караоке-д хэдэн дуу дуулчихаад гарсан Гарахад цаг шөнийн 01 цаг болж байсан санагдаж байна. Караокеноос гараад танил гийн лүү төмөр тасдагч авахаар явсан. Улмаар шене ийнх нь хаалгыг тогшиход дотроос нь эрэгтэй хүн хэн бэ гэж асуусан ба би хаалга гээд дуудахад нөхөр нь гэх эрэгтэй намайг заамдаад лүүгээ оруулсан. Би тэр үед лээ асаа гэж хэлсэн ба араас ******* орж ирэхэд нь лээ асаасан. Тэгээд тэр ах бид 2 луу уурлаад улмаар *******тай барьцалдаад заамдалцаад авсан. Тавиач гэж тэр ахад хэлсэн бөгөөд тэр ах *******ыг хоолойг боогоод нилээн удсан. Ингээд ухаа алдлаа гэхэд тэр ах тавьсан бөгөөд тэр үед цагдаа дууд гээд орилоод байсан. Улмаар ******* тэр ах 2 хоорондоо зодолцоод эхэлсэн ба энэ үед ******* орны урд байсан сэнжтэй аягаар тэр ахын толгой руу цохьсон Тэгээд би салгаад гарах гэж байхад тэр ах намайг бариад авсан ба би ээс нь гаргаад тэр ахыг хавсарч унагаагаад хэсэг рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Энэ үед ******* хойноос ийн унь бариад гараад ирсэн ба униар тэр ахын толгой руу ******* 1 удаа цохиход тэр ах хашаанаасаа гараад явсан. Араас нь ******* цусыг нь юүлнэ гээд орилоод үлдсэн ба би *******ыг аваад шууд яваад өгсөн.../хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас.../нөхөр нь гарч ирээд хэрүүл маргаан хийгээд Н.*******ын биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас,/

 

4.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Н.*******ын  өгсөн: “…Би найз *******тэй Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд гэх эмэгтэйгийн т 2023 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө очсонТухайн үедээ архи уучихсан ба очоод тэдний т нь байсан эд зүйлээ авахаар очсон. Улмаар очих түүний нөхөр гэх залуу байсан ба хаалга тайлахгүй байсан. Улмаар хаалгыг нь цохиж онгойлгоход гийн нөхөр гэх эрэгтэй хаалгыг тайлж *******ыг татаж оруулж маргаан үүсгэсэн. Тэгээд зууралдаад авсан ба би салгах гээд зууралдсан ба миний дээр гарахаар би аягаар цохисон Улмаар ******* бид 2-г салгаж гараад явсан ба ийн гадаа ******* хавирч унагаагаад хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед би уурлаж униар цохисон. Тэр залуу хашаанаас гараад зугтаагаад явсан. Ийм л зүйл болсонУг үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/

 

5.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 8524 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “...Б.ын биед зулайн зүүн хэсэг, баруун гарын дунд хурууны 2-р үенд шарх, баруун нүдний гадна булан, зүүн хөмсөгний гадна үзүүр, зүүн дээд зовхины гадна хэсэгт зулгаралт, баруун бугалгын гадна дунд хэсэг, шууны гадна доод хэсэгт цус хуралт, зүүн мөрний урд хэсэг зүүн далны хэсэг, баруун шууны дотор доод хэсэг, баруун хавирганы нум хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүдээс баруун бугалгын гадна дунд хэсгийн цус хуралт нь хэрэг болсон хугацаанаас өмнө буюу 3-5 хоногийн өмнө үүссэн. Бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Бусадтай ноцолдох үед үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/  

 

6.Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас, 32-34 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43, 44 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 46, 62 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48, 64 дүгээр хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 50% 68 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 52, 60 дугаар хуудас/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 54, 58 дугаар  хуудас/, лэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 56, 66 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 71-73 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “...Шүүгдэгч Г.*******, Н.******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналтай байна...” гэжээ.

 

Шүүгдэгч Г.*******, Н.******* нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг тус тус гаргасан тул шүүгдэгч нарын “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэргийн талаар нотлогдвол зохих зүйлд хамааралтай ач холбогдолтой байх ба хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу цуглуулсан, үнэн бодит байдлыг илэрхийлсэн нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, хэргийн оролцогч нарын хууль ёсны эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

1.Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг нь хүний хувийн эрх, эрх чөлөө, орон байрны халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13-т “Монгол улсын иргэн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно“...Иргэний хувийн ба бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “орон байр халдашгүй байна”, 2 дахь хэсэгт орон байранд хийх нэгжлэгийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна” гэж тус тус заасан.

 

Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтрэн орсон гэж иргэний орон байранд нэвтрэх эрхгүй этгээд орон байрны өмчлөгч, эзэмшигчийн амаар болон бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орсон байхыг ойлгоно.

Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураар авирласан гэж иргэдийн орон байранд, оршин суугчийн зөвшөөрөлгүй орж, улмаар оршин суугч орон байрандаа хэвийн амьдрах, амрах, ажиллахад саад учруулах, эд хөрөнгийг нь ашиглах, тухайн байранд тодорхой хугацаагаар амьдрах зэргийг ойлгоно.

Шүүгдэгч Г.*******, Н.******* нарын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, иргэн Б.ын т зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хүний хувийн эрх , эрх чөлөө, орон байрны халдашгүй байдалд халдаж дураараа авирласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

2.“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13-т “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан байна.

Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

“Бүлэглэж” гэж хүний эрүүл  мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэх явцдаа санаатай хамтран оролцсоныг ойлгоно. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцсон, тохиролцоогүй аль нь ч байж болно. Хэрэв хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцож, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд  цаашид өөр гэмт хэрэг үйлдэх санаа зорилго агуулаагүй, тогтвортой зохион байгуулалтад ороогүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгогүй, тогтворгүй, нэг удаагийн тохиолдлоор нэгдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.

Шүүгдэгч Г.*******, Н.******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэгт тооцно гэж зааснаар шүүгдэгч Г.*******, Н.******* нарт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй, шүүгдэгч нар хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон  Б.ын биед зулайн зүүн хэсэг, баруун гарын дунд хурууны 2-р үенд шарх, баруун нүдний гадна булан, зүүн хөмсөгний гадна үзүүр, зүүн дээд зовхины гадна хэсэгт зулгаралт, баруун бугалгын гадна дунд хэсэг, шууны гадна доод хэсэгт цус хуралт, зүүн мөрний урд хэсэг зүүн далны хэсэг, баруун шууны дотор доод хэсэг, баруун хавирганы нум хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “маш их гомдолтой, шөнө оройн цагаар айлын т дураараа нэвтэрч үр хүүхдүүдийг маань айлгасанд гомдолтой байна” гэсэн байх тул хохирогч Б. нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хоёр.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.*******, Н.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.

 

            Шүүх хуралд улсын яллагчаас: “...Шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан нийт 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,

шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Г.*******ийн цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн цаашид хохирол төлбөр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэжээ.

 

 Шүүхээс шүүгдэгч Г.*******, Н.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой  нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.

Шүүхээс шүүгдэгч Г.*******, Н.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж харамсаж байгаа хувийн байдал, ар ийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

 

шүүгдэгч Н.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж харамсаж байгаа хувийн байдал, ар ийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.                 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2297 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч Г.*******ийг албадан ирүүлж, ирүүлсэн өдрөөс эхлэн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч Г.*******ийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр албадан ирүүлж 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цагдан хорьсон 13 хоногийг, түүнд оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцон нийт 104 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, 376 цаг  нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

 

Шүүгдэгч Г.*******т шүүхээс оногдуулсан 376 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаас дээшгүй цагаар хийлгэж, шүүгдэгч шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

 шүүгдэгч Н.*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулж, тус тус  хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Г.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2308000001250 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* ******* овогт *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүй орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  бүлэглэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

 

шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 13 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон 104 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, нийт 376 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

6.Шүүгдэгч Г.*******т оногдуулсан 376 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэх,

шүүгдэгч Н.*******ын  хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан  торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг тус тус үүрэг болгож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Хохирогч Б. нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.*******т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

   10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

   11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******, Н.******* нарт тус тус авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЭНХЦЭЦЭГ