Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2020/01498

 


 

 

 

 

 

  2020          05             29                                                183/ШШ2020/01498

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: П.Г нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.Т холбогдох,

  

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Х, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Г миний бие О.Т 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүл болсон. 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр охинТ.С, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дунд хүү Т.Э, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бага хүү Т.Т нар төрсөн. О.Т нь 2017 онд Солонгос улс руу ядаав одоог хүртэл цуг амьдраагүй бөгөөд тус тусдаа амьдралтай болсон. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө Эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй.  Цаашид би О.Т хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлт цуцлуулж, гурван хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэр бүл цуцлахыг хүлээн зөвшөөрч байгаа тул хүүхдүүдийн тэтгэмжийг сар болгон цаг тухайд нь өгч байна. Иймээс шүүх хуралдааны товыг яаралтай гаргаж өгч тусална уу.” гэв. 

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

П.Г нэхэмжлэлтэй, О.Т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.   

 

П.Г, О.Т нар 2008 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн дугаарт 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүртгүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Гэрлэлт бүртгэлийн лавлагаагаар нотлогджээ.   

 

            Гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн хүсэлтийг үндэслэн  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан П.Г, О.Т нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.     

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 107 дугаар тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсныг дурдав. 

 

Гэрлэгчдийн дундаас охин Т.С нь 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн болох нь Төрсний бүртгэлийн 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Г- дугаар гэрчилгээгээр, дунд хүү Т.Э нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн болох нь Төрсний бүртгэлийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 1122 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээгээр, бага хүү Т.Т нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн болох нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1122 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээгээр талуудын тайлбар зэргээр тус тус тогтоогджээ.      

 

Түүнчлэн охин Т.С, дунд хүү Т.Э, бага хүү Т.Т нар нь эхийн хамт амьдарч байх бөгөөд эрүүл бойжиж байгаа болох нь Өрхийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолт, Ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолт зэргээр нотлогджээ.

  

 Мөн зохигчид охин Т.С, хүү Т.Э, бага хүү Т.Т нарыг эх П.Г асрамжид үлдээх талаар тохиролцсон байдал, хэн аль нь “...охин Т.Солонгын саналыг асуулгах шаардлагагүй” гэсэн тайлбарыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан охин Т.С, хүү Т.Э, бага хүү Т.Т нарыг эх П.Ггийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.             

 

Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Т.С, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн дунд хүү Т.Э, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн бага хүү Т.Т нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О.Т тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан П.Г, О.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.           

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Т.С, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Т.Э, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Т.Т нарыг эх П.Ггийн асрамжид үлдээсүгэй.   

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Т.С, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Т.Э, хүү Т.Т нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О.Т тэтгэлэг гаргуулсугай.      

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан П.Г, О.Т нар хойшид хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.   

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Г улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Т улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.     

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.СЭМЖИД